Би ухамсраа сандарсаар хөдөлгөнө.
Англи эх
I frantically move my consciousness.
Гэвч хичнээн оролдоод ч юу ч зөв хөдлөхгүй байна.
Англи эх
But no matter how much I try, nothing moves properly.
Хэлбэргүй Илдийг хэрэглэх гэсэн ч дэлгэгдэхгүй.
Англи эх
Even when I try using the Formless Sword, it doesn’t unfold.
'Хараал ид, юу болоод байна аа…?'
Англи эх
‘Damn it, what's going on…?’
Галзуу Эзэнд баригдахаасаа өмнө би амьд хүүхэлдэй болно гэдэг бол жинхэнэ утгаараа амьд ч биш, үхсэн ч биш, мөнхөд оршсоор байх явдал гэж боддог байсан.
Англи эх
Before being captured by the Mad Lord, I thought becoming a living puppet meant living indefinitely without truly living or dying.
Өмнөх амьдралдаа Галзуу Эзэнд баригдахаасаа өмнө амиа хорлосон минь ч, энэ амьдралдаа Ким Ёныг эрт алах гэж оролдсон минь ч үүнээс л шалтгаалсан юм.
Англи эх
It was the reason I committed suicide in a past life before being captured by the Mad Lord, and why I tried to kill Kim Yeon early in this life.
'Гэхдээ урьд нь жинхэнэ амьд хүүхэлдэй нэг ч байгаагүй шүү дээ…'
Англи эх
‘But, there were never any truly alive puppets before…’
Үүнийг би баттай мэднэ.
Англи эх
I know this for sure.
Галзуу Эзний гар дор өнгөрүүлсэн арван жилд би зүгээр л амьсгаа аваад суугаагүй. Түүний хүүхэлдэйнүүдийг ажиглаж, тэднийг хэрхэн бүтээж, удирддагийг нь мөрөн дээгүүр нь харж байсан.
Англи эх
During the ten years under the Mad Lord, I wasn't just idly breathing. I had observed his puppets, watched over his shoulder as he created and manipulated them.
«Бүгд л зүгээр нэг цогцос байсан… Бас хэзээ ч ингэж ухамсраа хадгалж байгаагүй!» Би самуурсан сэтгэлээ тайвшруулаад эхлээд сүнсээ ажиглана.
Англи эх
‘They were all just corpses… And they never retained consciousness like this!’I calm my confused emotions and first contemplate my soul.
Сүнс минь хүүхэлдэйн дээд даньтяньд бат суусан байна.
Англи эх
My soul is firmly seated in the puppet's upper dantian.
Амьд биеийн судас, мэдрэл шиг байрласан Галзуу Эзний сүнсэн хийн хэлхээнүүд сүнсийг минь атгажээ.
Англи эх
The Mad Lord's spiritual energy circuits, laid out akin to the veins and nerves of a living being, are gripping my soul.
'Эдгээр хэлхээ зөвхөн надад биш, бусад хүүхэлдэйд ч суурилуулсан байдаг… Хагарсан хүүхэлдэйнүүдийг харж байсан болохоор мэднэ. Гэтэл миний сүнс яагаад энд байсаар байгаа юм бэ?'
Англи эх
‘These circuits are not unique to me but also installed in other puppets... I know because I've seen shattered puppets. But why is my soul still here?’
Яг ингэж эргэцүүлж байтал.
Англи эх
Just when I’m pondering this.
Тар!
Англи эх
Clank!
Гэнэт гадна хэрмийг эргүүлдэж явсан бие минь огцом зогсоод хаашаа ч юм нисч эхэлнэ.
Англи эх
Suddenly, while patrolling the outer walls, my body stops abruptly and starts flying somewhere.
Галзуу Эзний дуудлага.
Англи эх
It’s the Mad Lord's call.
Шуу!
Англи эх
Swoosh!
Галзуу Эзний дуудлагаар хөтлөгдөн очсон газар маань,
Англи эх
The place I’m led to by the Mad Lord's summoning is,
Ким Ёны амьдардаг Гайхамшигт Нууцлаг Цайзын дотоод цэцэрлэг.
Англи эх
The inner garden of the Wonderfully Mysterious Fortress where Kim Yeon resides.
Бид хоёрын байнга уулздаг байсан газар.
Англи эх
The place where she and I often met.
Тэнд Галзуу Эзэн, Ким Ён хоёр хүлээж байлаа.
Англи эх
And there, the Mad Lord and Kim Yeon were waiting.
"Май! Бэлэг! Ямар байна?"
Англи эх
"Here! It’s a gift! How is it?"
"…Юу гэнээ?"
Англи эх
"...Yes?"
Галзуу Эзний солиорсон инээдийг сонсоод Ким Ёны царай аажмаар хөшинө.
Англи эх
At the Mad Lord's maniacal laughter, Kim Yeon's complexion gradually hardens.
"…Тэр биш биз дээ? Б-багш аа, гуйя, энэ тэр биш биз дээ?"
Англи эх
"...It’s not him, right? M-master, please this isn’t him, right?"
"Хм? А! Санаа зоволтгүй! Со жанжинг Со Ынхёны мөн чанараар яг ёсоор нь хийсэн! Одоо чи дуртай залуугаа дураараа удирдаж болно! А! Хүүхэлдэйчин, хүүхэлдэй хоёрын ганцаарчилсан цагт саад болж болохгүй нь! Сайхан шөнө өнгөрүүлээрэй!"
Англи эх
"Hm? Ah! Don't worry! General Seo was properly made with Seo Eun-hyun's essence. Now you can control the guy you like! Ah! I can't disturb the puppeteer and puppet's alone time anymore! Have a good night!"
Галзуу Эзэн галзуу мэт хархийтэл инээгээд хаашаа ч юм алга болоход Ким Ёны нүд итгэж ядсан байдлаар дүүрнэ.
Англи эх
The Mad Lord cackles madly and disappears somewhere, and Kim Yeon's eyes are filled with utter disbelief.
Ш-ш-ш―
Англи эх
Ssss―
Түүний санаа зорилго туйлын эмх замбараагүй болжээ.
Англи эх
Her intent is in total chaos.
Уур, гуниг, цөхрөл, шаналал, сандрал…
Англи эх
Anger, sadness, despair, pain, panic...
Бүгд холилдон нэгэн том эмх замбараагүй байдал болжээ.
Англи эх
All mixed into a great chaos.
"А, а…"
Англи эх
"Ah, ah..."
Алхам алхмаар…
Англи эх
Step by step...
Тэр сүнсгүй мэт царайтай над руу ойртон ирж, намайг илбэнэ.
Англи эх
She approaches me with a soulless expression, caressing me.
"А… Аааааа…"
Англи эх
"Ah... Aaaaaaah..."
Бие зарсхийх нь…
Англи эх
Shudder…
Хэрэв тэр Инь Сүнсний Чөтгөрийн Шившлэгийг эзэмшсэн бол одоо үүсгэн байгуулагчаасаа ч давах байсан биз.
Англи эх
Had she mastered the Yin Soul Ghost Incantation, she might have surpassed its creator by now.
"Хөааааааа!"
Англи эх
"Heuaaaaaaaah!"
Ким Ён орилно.
Англи эх
Kim Yeon screams.
"Яагаад! Яагаад! Яагаад…!"
Англи эх
"Why! Why! Why…!"
Хоёр нүднээс нь нулимс унана.
Англи эх
Tears fall from both eyes.
"Яагаад…! Яагаад заавал надад ийм юм тохиолдоод байгаа юм! Тэсэн ядан хүлээсэн семинар дээрээ энэ ертөнц рүү чирэгдэж ирсэн! Солиотой өвгөнд баригдаад өдөр болгон аймшиг дунд амьдрах хэрэгтэй болсон! Гэсэн ч! Гэсэн ч би хэзээ нэгэн цагт Ынхён ах бид хоёр эндээс гарч, жинхэнэ ёсоор хамт байна гэж найдаж байсан. Намайг нурахаас барьж байсан ганц найдвар минь тэр байсан юм! Тэгтэл яагаад! Яагаад…!"
Англи эх
"Why...! Just why is this happening to me! I got dragged into this world during a workshop I was eager for! I got captured by an insane old man and I had to live every day in horror! Still! Still I had hope that one day me and Eun-hyun Oppa could leave this place and get together properly. That was the only hope keeping me together! So why! Just why…!”
Дүд дүд дүдүдүдүдү!
Англи эх
Duduk Dudududududu!
Пшшш!
Англи эх
Psstttt!
Гайхамшигт Нууцлаг Төрөлхийн Зүрхний Судрын ачаар бөмбөлөг хэлбэрээр тогтвортой бэхлэгдсэн байсан түүний ухамсар анхны хэлбэр рүүгээ сунаж эхэллээ.
Англи эх
Due to the Wonderfully Mysterious Innate Heart Canon, her consciousness, which had been stably anchored in a spherical shape, started to stretch out to its original form.
Утас мэт сунасан ухамсар нь бүх зүг рүү тархаж, Гайхамшигт Нууцлаг Цайзыг бүхэлд нь бүрхэж эхлэв.
Англи эх
Her consciousness, stretching out like threads, began to spread in all directions, covering the entire Wonderfully Mysterious Fortress.
"Яагаад надаас бүх юмыг минь булаагаад байгаа юм! Яагаад! Яагаад…!!!!!"
Англи эх
"Why are you taking everything from me! Just why! Why…!!!!!"
Пад!
Англи эх
Thud!
Ким Ён миний өмнө сөхрөн унаж, биеэс минь зууралдан хяналтгүй мэгшинэ.
Англи эх
Kim Yeon collapses in front of me, grabbing my body and sobbing uncontrollably.
"Аааааааа!!!"
Англи эх
"Aaaaaaagh!!!"
Агаар чичирнэ.
Англи эх
The air vibrates.
Орчин тойрон бүхэлдээ доргих шиг болно.
Англи эх
The entire space seems to tremble.
Тэгээд.
Англи эх
And then.
'Би' хөдөллөө.
Англи эх
'I' moved.
Тар!
Англи эх
Clank!
"Гайхамшигт Нууцлаг Цайзад үймээн гаргахаа зогсооно уу."
Англи эх
"Please cease the disturbance within the Wonderfully Mysterious Fortress."
Механик боловч миний дуу хоолойтой аймаар төстэй тэр дуу хүйтэн, ямар ч сэтгэл хөдлөлгүй.
Англи эх
The voice, mechanical yet eerily similar to mine, is cold and emotionless.
"…."
Англи эх
"…."
Тэр дууг сонсоод Ким Ён огцом зогсоно.
Англи эх
At that voice, Kim Yeon stops abruptly.
Тэр гялалзсан нүдээр 'над' руу өөдөөс харна.
Англи эх
She looks up at 'me' with shimmering eyes.
"…Юу?"
Англи эх
"...What?"
"Гайхамшигт Нууцлаг Цайзад үймээн гаргахаа зогсооно уу."
Англи эх
"Please cease the disturbance within the Wonderfully Mysterious Fortress."
"…Хэхэ….хахаха."
Англи эх
"...Huhu….hahaha."
Ким Ён инээж эхэлнэ.
Англи эх
Kim Yeon starts to laugh.
"За, ойлголоо. Чимээгүй байя…."
Англи эх
"Okay, I get it. I'll stay quiet…."
Ш-ш-ш-ш―
Англи эх
Sssss―
Бүх зүгт тархсан түүний ухамсар дахин бөмбөлөг хэлбэрт шахагдана.
Англи эх
Her consciousness, which spreads in all directions, is compressed back into a spherical shape.
Ухамсар нь бараан улаан өнгөтэй болно.
Англи эх
Her consciousness turns dark red.
Санаа зорилгыг хардаг миний нүдэнд түүний ухамсар бүрхсэн орчин харанхуйд живж буй мэт харагдана.
Англи эх
To my eyes, which can see intent, the area covered by her consciousness seems to be engulfed in darkness.
Шиии
Англи эх
Shiiiii
Тэр миний хацрыг илж эхэлнэ.
Англи эх
She begins to caress my cheek.
"Жаахан… хүлээгээрэй… Ынхён ах аа. Би заавал… Галзуу Эзнээс Гайхамшигт Нууцлаг Цайзыг булааж аваад, [Түүнийг] нүдэн дээр нь хэдэн хэсэг болгон бутлаад, чиний өшөөг авна…."
Англи эх
"Just wait… a little… Eun-hyun Oppa. I will definitely... take the Wonderfully Mysterious Fortress from the Mad Lord, shatter [Her] into pieces in front of him, and avenge you…."
"Цайзын Эзэн болон Хатагтайд хор хөнөөл учруулах үйлдлийг цайзын дотор зөвшөөрөхгүй."
Англи эх
"Actions harmful to the Lord and Lady of the Fortress are not permitted within the fortress."
"Тийм, тийм… Жаахан хүлээгээрэй…."
Англи эх
"Yes, yes... Just wait a little…."
'Хараал ид…'
Англи эх
'Damn it…'
Ухамсраа хүүхэлдэйн гадна сунгах гэж оролдовч, хүүхэлдэйн дээд даньтяньд түгжигдсэн тул гарч чадахгүй.
Англи эх
I try to extend my consciousness outside the puppet, but it’s trapped inside the puppet's upper dantian, unable to escape.
Ухамсраа гадагш сунгаж л чадвал, ямар нэгэн аргаар ухамсраа л дамжуулж чадвал…!
Англи эх
If only I can extend my consciousness outside, just somehow convey my consciousness…!
"Жаахан л! Жаахан л хүлээгээрэй! Би! Би чамайг заавал аварна!"
Англи эх
"Just a little! Just wait a little! I will! I will definitely save you!”
Хав!
Англи эх
Kuaak!
Ким Ёны гар толгойг минь шүүрч авна.
Англи эх
Kim Yeon's hands grab my head.
Түүний нүдэнд Галзуу Эзнийхтэй адил солиорол бий.
Англи эх
Her eyes have a madness similar to the Mad Lord's.
Тэгээд.
Англи эх
And then.
Мөлт мөлт….
Англи эх
Wriggle, wriggle….
'…?'
Англи эх
'…?'
Тэр 'намайг' чанга тэврэн байх зуур,
Англи эх
While she tightly holds 'me,'
Хөлийн минь доороос нэг юм мөлхөн гарч ирнэ.
Англи эх
Something crawls up from beneath my feet.
'Энэ мэдрэмж…'
Англи эх
'This sensation…'
Зуун хөлт байна.
Англи эх
It’s the centipede.
Мөлт мөлт…
Англи эх
Wriggle, wriggle…
Амьтан хүүхэлдэйн үе мөчөөр шургалан орж, хэлхээгээр дүүрэн бие рүү замаа гаргана.
Англи эх
The creature crawls into the joints of the puppet, making its way towards the body laden with circuits.
Арван жил.
Англи эх
For ten years.
Цайзын дотор түүнийг тэжээж ирсэн арван жилийн турш,
Англи эх
During the ten years I had been raising it inside the fortress,
Орчны сүнсэн хий Доод Оронгоос хэдэн зуу дахин их байсных болов уу, тэр амархан үхэлгүй, бадрангуй өссөн.
Англи эх
Perhaps due to the environment's spiritual energy being hundreds of times greater than the lower realm, it didn't die easily and grew robustly.
Хэн түүнийг хооллож байгааг таньсан бололтой, хэзээ ч юм бэ надыг дагаж явдаг болсон.
Англи эх
Seemingly recognizing who was feeding it, it began following me at some point.
Намайг энэ байдалтай байхад ч таньж, биеийн минь дотор мөлхөн орсон бололтой.
Англи эх
Apparently, it recognized me even in this state and crawled into my body.
Би үхсэнтэй адилхан.
Англи эх
I might as well be dead.
Гэвч намайг санаж яваа хүмүүс хэвээр үлдсэн байна.
Англи эх
But those who remember me still remain.
'…Хараал ид.'
Англи эх
'…Damn it.'
Гэтэл тэдний төлөө хийж чадах юм надад алга.
Англи эх
And yet, there’s nothing I can do for them.
Гүн!
Англи эх
Woong!
Сэтгэл хөдлөл дотор минь буцалж байхад.
Англи эх
As my emotions surge within me.
'…?'
Англи эх
'…?'
Ямар нэгэн хачин зүйл сүнсийг минь ороож авна.
Англи эх
Something strange entangles my soul.
'Энэ юу вэ?'
Англи эх
'What's this?'
Туйлын эвгүй мэдрэмж.
Англи эх
It’s an extremely unpleasant sensation.
Тэр мэдрэмж гарч ирмэгц…
Англи эх
And as soon as that sensation appeared...
Няц…
Англи эх
Squish...
Сүнсний минь нэг буланд зөөлөн няцгар мэдрэмж төрнө.
Англи эх
A squishy feeling emanates from a corner of my soul.
Замаас Цааш Тэнгэр Гишгэх шатанд хүрсэн би сүнсээ ажиглаад, энэ мэдрэмж юу болохыг тэр дороо ойлгоно.
Англи эх
I, who has reached Treading Heaven Beyond the Path, observe my soul and immediately understand what this sensation is.
'Галзуурал гэж…!'
Англи эх
'This is insane…!'
Миний сэтгэлийн хөөрлийг дагаж хүүхэлдэйн доторх сүнсэн хийн хэлхээнүүд сүнсийг минь 'хуулбарлаж' эхэлжээ!
Англи эх
Following my emotional turbulence, the spiritual energy circuits inside the puppet began 'copying' my soul!
Миний сэтгэл хөдлөлийн урсгал, шаналлыг дуурайсан сүнсэн хийн бөөгнөрөл сүнсний минь хажууд бий болжээ.
Англи эх
A mass of spiritual energy that mimics my emotional flow and agony appeared beside my soul.
Энэ бол сүнсний минь бүрэн хуулбар биш, дөнгөж сая төрсөн сэтгэл хөдлөлийн л хуулбар.
Англи эх
It isn't a complete replication of my soul, but only of the emotions that had just arisen.
Тэгээд.
Англи эх
And then.
Гүүн!
Англи эх
Wo-woong!
Хуулбарласан сүнсэн хийн бөөгнөрөл хэр хэмжээгээр бий болсон, төдий хэмжээгээр сүнс минь дээд даньтянь дахь байрнаасаа 'түлхэгдэж' эхлэв.
Англи эх
As much as the replicated spiritual energy mass appeared, my soul began to be 'pushed' out of its place in the upper dantian.
'…Солиорол гэж энэ дээ.'
Англи эх
'…This is madness.'
Галзуу Эзэн хүүхэлдэй болгосон хүмүүсийн хувь заяаг би сая л ойлголоо.
Англи эх
Only now do I realize the fate of those turned into puppets by the Mad Lord.
Хүүхэлдэй болгон хувиргагдсаны дараа,
Англи эх
After being transformed into a puppet,
Хэсэг хугацаанд сүнсийг хүүхэлдэйн доторх сүнсэн хийн хэлхээнүүд барьж, энэ ертөнцөд үлдээдэг.
Англи эх
For a while, the soul is held by the spiritual energy circuits inside the puppet, remaining in this world.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам сүнсэн хийн хэлхээнүүд сүнсийг хуулбарлаж, хэлхээн дотор сүнсийг дуурайсан сүнсэн хийн бөөгнөрөл бүтээж эхэлдэг.
Англи эх
But as time passes, the spiritual energy circuits begin to replicate the soul, creating a mass of spiritual energy inside the circuits that mimics the soul.
Бага багаар анхны сүнсийг хуулбарласаар, анхныхтай бараг ялгаагүй хуулбар бүрэн болтол үргэлжилдэг.
Англи эх
Little by little, they replicate the original soul until a copy that's almost identical to the original soul is complete.
Хуулбарлал дуусмагц анхны сүнс чөлөөлөгдөн сарниж, нөгөө ертөнц рүү одож, Галзуу Эзний хэлхээнүүдийн бүтээсэн сүнсэн хийн бөөгнөрөл түүний оронд суудаг.
Англи эх
When the replication is complete, the original soul is released and scattered, heading to the afterlife, and the spiritual energy mass created by the Mad Lord's circuits takes its place.
'Аа, одоо ойлголоо. Гайхамшигт Нууцлаг Цайзын хүүхэлдэйнүүдийг удирдах үед мэдрэгддэг солиорлын эх сурвалж.'
Англи эх
‘Ah, now I understand. The source of the madness felt when manipulating the Wonderfully Mysterious Fortress's puppets.’
Гайхамшигт Нууцлаг Цайзын хүүхэлдэйнүүдэд Галзуу Эзний бүтээсэн 'хиймэл сүнс' байдаг.
Англи эх
The puppets of the Wonderfully Mysterious Fortress contain 'artificial souls' created by the Mad Lord.
Эдгээр хиймэл сүнс жинхэнэ сүнстэй харьцуулахад бүдүүлэг сүнсэн хийн бөөгнөрөл боловч анхныгаа аль болох ойр дуурайсан хуулбар хэвээрээ.
Англи эх
These artificial souls, although crude masses of spiritual energy compared to real souls, are still copies that mimic the original as closely as possible.
Анхныхын бүх дурсамж, туршлага, сэтгэл хөдлөлийг хуулбарлаж чадахгүй ч, анхных нь мэдэрсэн хэдэн хүчтэй сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээгээр 'илэрхийлж' чадна.
Англи эх
They can't replicate all memories, experiences, and emotions of the original, but they can somewhat 'express' a few strong emotions the original felt.
Хиймэл сүнстэй эдгээр хүүхэлдэй бүгд Гайхамшигт Нууцлаг Цайзын дотор хоорондоо холбогдсон.
Англи эх
And these puppets with artificial souls are all interconnected within the Wonderfully Mysterious Fortress.
Тоо томшгүй олон сэтгэл хөдлөл эргэлдэх, ямар нэг байдлаар холбогдсон ертөнц.
Англи эх
A world swirling with countless emotions, somehow connected.
Энэ бол Гайхамшигт Нууцлаг Цайз.
Англи эх
This is the Wonderfully Mysterious Fortress (奇妙城砦).
'Хүүхэлдэйнүүдээс яагаад сэтгэл хөдлөлтэй төстэй сүнсэн хийн урсгал мэдрэгддэг байсныг одоо ойлголоо…'
Англи эх
‘Now I understand why I felt a flow of spiritual energy somewhat similar to emotions from the puppets…’
Хуулбарласан хиймэл сүнснүүд санаа зорилгыг дуурайсан сүнсэн хийн долгио цацруулдаг.
Англи эх
The replicated artificial souls emit spiritual energy waves that mimic intent.
'Тэгэхээр…'
Англи эх
‘That means…’
Би өмнө минь ухаан алдтал уйлж буй Ким Ён руу харна.
Англи эх
I look at Kim Yeon, who is crying hysterically in front of me.
'Цаг хугацаа өнгөрөхөөр… би бүр мөсөн үхээд буцах юм байна уу?'
Англи эх
‘As time passes... will I completely die and regress?’
Сэтгэл хөдлөлийг минь хуулбарласан сүнсэн хийн бөөгнөрөл сүнс шиг минь томроод түүнийг бүрмөсөн түлхэн гаргамагц би 'үхэл'-д хүрнэ.
Англи эх
Once the spiritual energy mass that replicates my emotions grows as large as my soul and completely pushes it out, I will reach 'death'.
Буцалт минь зайлшгүй тохионо, гэхдээ…
Англи эх
My regression will inevitably happen, but…
Ким Ён хүүхэлдэйн биед зүүсэн чимэглэлээс зуурч, унжин барина.
Англи эх
Kim Yeon clutches and hangs onto the decorations attached to the puppet's body.
"Ах аа, гуйя, ямар нэг юм хэлээч."
Англи эх
"Oppa, please, say something."
"Тэгэх үү? Урьд чинь намайг тайвшруулдаг байсан шүү дээ."
Англи эх
"Please? You used to console me before."
"Ынхён ах аа, гуйя?"
Англи эх
"Eun-hyun Oppa, please?"
"…Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Яагаад? Яагаад?"
Англи эх
"...Why aren't you saying anything? Why? Why?"
"…Гуйя, зүгээр л хариулаач. Хариул гэж байна шүү дээ! Хариулаач! Гуйя! Гуйяаа! Ваааааааа!"
Англи эх
"...Please just answer me. I’m telling you to respond! Please answer me! Please! Pleeease! Waaaaaaaah!"
Надаас зууралдсан түүнийг харж байгаа би ухаарна.
Англи эх
I, watching her clinging to me, realize.
'…Би үхэж болохгүй.'
Англи эх
‘...I can't die.’
Гүүн!
Англи эх
Wo-woong!
Гадагш түлхэгдсэн сүнсийхээ багахан хэсгийг би хүчээр буцааж татна.
Англи эх
I forcefully pull back the small amount of my soul that was pushed outside.
Энэ хүүхэлдэйд мянга мянган жил түгжигдэх шаардлага надад байхгүй.
Англи эх
There’s no need for me to be trapped in this puppet for thousands of years.
Өмнө нь харснаар бол хүүхэлдэйнүүдэд ямар ч сүнс үлддэггүй.
Англи эх
As I have seen before, there's no souls left in the puppets.
Би зүгээр л тухтай буцчихаж болно.
Англи эх
I can just regress comfortably.
Гэвч,
Англи эх
But,
'Үлдэх хүмүүс яах вэ…'
Англи эх
‘What about those left behind…’
Бүтэлгүйтээд, хүүхэлдэйн дотор түгжигдэж, өрөвдөлтэй болсон ч гэсэн.
Англи эх
Even though I failed and ended up trapped and miserable inside a puppet.
Энэ бол.
Англи эх
This is.
'Миний амьдрал!'
Англи эх
‘My life!’
Тааламжтай ч, гэгээлэг ч биш байсан байж болно.
Англи эх
It might not have been pleasant or bright.
Гэвч Ким Ёнтой хуваалцсан зүрх сэтгэл, мэдрэмж маань холбоо хэвээрээ
Англи эх
But the heart and emotions I shared with Kim Yeon is still a connection
Холбогдсон зүрх сэтгэлийн маань ачаар энэ амьдрал бол хишиг.
Англи эх
Because of the hearts we connected, this life is a blessing.
'Надад заяасан хишиг… Үүнийг яаж ийм амархан орхиж чадах билээ?'
Англи эх
‘A blessing given to me… How can I give it up so easily?’
Гүүн!
Англи эх
Wo-woong!
Сэтгэлийн хүчээрээ би хуулбарласан сүнсэн хийн бөөгнөрлийг түлхэн буцаана.
Англи эх
With my mental strength, I push back the replicated spiritual energy mass.
Яг тэр мөчид.
Англи эх
And at that moment.
Нүр!
Англи эх
Boom!
Яаруу сандруу бүтээгдсэн хуулбар сүнсэн хийн бөөгнөрөл миний дарамтыг тэсэхгүй тэсэрч, түүнийг бүрдүүлж байсан сүнсэн хий хүүхэлдэйн дээд даньтяньд хөвж үлдэнэ.
Англи эх
The hastily constructed replicated mass of spiritual energy, unable to withstand my pressure, bursts, and the spiritual energy that formed it floats around the puppet's upper dantian.
'Үүнийг ашиглаж болно.'
Англи эх
‘I can use this.’
Гүүн!
Англи эх
Wo-woong!
Би хиймэл сүнснээс гарсан хийг удирдана.
Англи эх
I manipulate the energy from the artificial soul.
Ухамсраа хүүхэлдэйн гадна сунгаж чадахгүй ч, хиймэл сүнсний сүнсэн хийг удирдаж чадна.
Англи эх
I can't extend my consciousness outside the puppet, but I can manipulate the spiritual energy from the artificial soul.
Яг тэр үед.
Англи эх
Just then.
Гүүүн гүүүн гүүүн
Англи эх
Wooong Wooong Wooong
Хиймэл сүнсний сүнсэн хий рүү ухамсраа сунгамагц.
Англи эх
When I extend my consciousness into the artificial soul's spiritual energy.
Хэдэн зуу, хэдэн сая хүний дуу хоолой нэгэн зэрэг оюун ухааныг минь нэвт хатгах шиг болно.
Англи эх
I feel as if the voices of hundreds, millions of people are piercing my mind at once.
Гайхамшигт Нууцлаг Цайзын тоо томшгүй олон хүүхэлдэй.
Англи эх
The countless puppets in the Wonderfully Mysterious Fortress.
Тэдний цацруулах сэтгэл хөдлөл.
Англи эх
The emotions they emit.
Гэсэн ч.
Англи эх
However.
'Миний зүрх ч та нарынхаас дутахгүй шүү…!'
Англи эх
‘I, too, have a heart not inferior to yours...!’
Хүүүм!
Англи эх
Koooom!
Тоо томшгүй олон шивнээний дунд би өдий хүртэл тэвчиж ирсэн шаналлаараа тэдний эсрэг хариу барина.
Англи эх
Amidst the multitude of murmurs, I respond with the pain I have endured thus far to combat them.
Гүүн!
Англи эх
Wo-woong!
Сүнсийг минь хүлсэн сүнсэн хийн хэлхээнүүд.
Англи эх
The spiritual energy circuits that bound my soul.
Түүний маш өчүүхэн хэсэг, туйлын жижигхэн хэсэг ухамсарт минь идэгдэнэ.
Англи эх
A very small part of it, an extremely tiny part, is eroded by my consciousness.
Хүгүгүгүк!
Англи эх
Kuguguguguk!
Сүнс минь сүнсэн хийн хэлхээнүүдийн хяналтыг булаан авах үед хэлхээнүүд эсэргүүцнэ.
Англи эх
As my soul seizes control of the spiritual energy circuits, the circuits resist.
Хориотой үйлдэл хийж буй мэт хүчтэй дарамт сүнс рүү минь хатгана.
Англи эх
As if it’s a forbidden act, a powerful pressure stabs into my soul.
Яг тэр үед.
Англи эх
Just then.
Мөлт мөлт…
Англи эх
Wriggle, wriggle…
Биеийн минь дотор мөлхөн орсон зуун хөлт сүнсэн хийн хэлхээнүүд хамгийн идэвхтэй ажилладаг толгой хүртэл замаа гаргажээ.
Англи эх
The centipede that crawled inside my body made its way to the head, where the spiritual energy circuits are most active.
Тэгээд.
Англи эх
And then.
Хар хар…
Англи эх
Crunch, crunch…
Юу хийж байгаагаа мэдэж байна уу, эсвэл зүгээр л зөн совин уу, би мэдэхгүй.
Англи эх
Whether it knows what it is doing or it’s just instinct, I don't know.
Гэвч амьтан намайг хамгийн их дарж буй хэлхээнүүдийн нэгийг мэрнэ.
Англи эх
But the creature gnaws on one of the circuits that is pressuring me the most.
Хүүүн!
Англи эх
Ku-uuung!
Няц!
Англи эх
Squish!
Тэр мөчид дотор нь хөдөлж буй гадны биетийг мэдэрсэн 'миний' бие хөдөлж, зуун хөлтийг тэсэлж алахаар сүнсэн хийн дарамтаа нэмэгдүүлнэ.
Англи эх
Simultaneously, sensing the foreign object stirring inside, 'my' body moves, increasing the pressure of the spiritual energy to burst and kill the centipede.
Зуун хөлт тэсэрч үхнэ.
Англи эх
The centipede explodes and dies.
Түүнийг сэргээж чадах Юань Лигийн Цусан Бие байхгүй тул зуун хөлт одоо бүр мөсөн үхэв.
Англи эх
Without Yuan Li’s Blood Body that can regenerate it, the centipede is now completely dead.
'…Баярлалаа.'
Англи эх
‘...Thank you.’
Нэр ч өгч амжаагүй зуун хөлтдөө би чин сэтгэлээсээ талархаад, түүний мэрсэн хэлхээ рүү сүнсэн хийгээ сунгана.
Англи эх
I deeply thank the centipede, which I hadn't even named yet, and extend my spiritual energy towards the circuit it gnawed on.
Зүүүм!
Англи эх
Zooooom!
Сүнсэн хийн хэлхээний эвдрэлийг мэдэрсэн 'миний' бие засварын үйлдвэр рүү явах гэж оролдох боловч би түрүүлнэ.
Англи эх
'My' body, sensing the malfunction in the spiritual energy circuit, tries to move towards the repair factory, but I’m faster.
Гялс!
Англи эх
Flash!
Дөнгөж сая цуглуулсан хиймэл сүнсний сүнсэн хийгээр би зуун хөлтийн мэрсэн хэлхээг залгана.
Англи эх
I connect the circuit gnawed by the centipede using the spiritual energy of the artificial soul Ijust gathered.
Хэлхээ ямар ч асуудалгүй ажиллана.
Англи эх
The circuit functions without issues.
Ядаж гаднаасаа.
Англи эх
At least outwardly.
'Миний' бие бэлэн байдалдаа буцаж, харин би зуун хөлтийн мэрсэн, гаднаасаа бүрэн бүтэн мэт хэлхээгээр дамжуулан 'Со жанжин'-ы биеийн хяналтыг авч эхэлнэ.
Англи эх
'My' body returns to standby, and I, through the outwardly intact circuit gnawed by the centipede, begin to take control over 'General Seo's' body.
'Удаан байна…'
Англи эх
‘It's slow…’
Хиймэл сүнсийг тэсэлж олсон сүнсэн хий сул, бас Гайхамшигт Нууцлаг Цайзын бусад хэдэн зуун сая хиймэл сүнстэй холбоотой учир түүнийг удирдах болгонд солиорол түрэн ирнэ.
Англи эх
The spiritual energy obtained by bursting the artificial soul is weak, and since it’s connected to hundreds of millions of other artificial souls in the Wonderfully Mysterious Fortress, handling it causes madness to surge.
Мэдээж солиорлыг сэтгэлийн хүчээр давж болно, гэхдээ бүхнийг бодоход 'Со жанжин'-ы сүнсэн хийн хэлхээнүүдийг бүрэн хянахад нэлээд удах бололтой.
Англи эх
Of course, the madness can be overcome with mental strength, but considering everything, it seems it will take a long time to fully control 'General Seo's' spiritual energy circuits.
'Жаахан л хүлээгээрэй, Ён минь.'
Англи эх
‘Just wait a little longer, Yeon-ah.’
Уйлсаар туйлдаж ухаан алдсан Ким Ён руу харан би шийдвэрээ гаргана.
Англи эх
I resolve myself, looking at Kim Yeon, who cried herself to exhaustion and passed out.
'Би энд байсаар байгаа гэдгээ… чамд заавал хэлнэ.'
Англи эх
‘I will definitely tell you... that I am still here.’
Хэдэн зуун жил болсон ч хамаагүй.
Англи эх
No matter how many centuries it takes.
Би чамтай хамт байгаагаа мэдүүлнэ.
Англи эх
I will let you know that I am with you.
'Энэ амьдралд бид холбогдсон болохоор… энэ хишгийг хөнгөн хандахгүй, амьд үлдэж… зүрх сэтгэлээ чамд буцааж өгнө.'
Англи эх
‘Since we've connected in this life... I won't take this blessing lightly and will survive... to return my heart to you.’
Тиймээс жаахан л хүлээгээрэй.
Англи эх
So just wait a little.
Жаахан л дахиад.
Англи эх
Just a little longer.
Ийнхүү хэдэн арван жил өнгөрөв.
Англи эх
And so, decades passed.
"Ынхён ах аа… мэдэх үү?"
Англи эх
"Eun-hyun Oppa... do you know?"
Ким Ён хацрыг минь илэнгээ ярина.
Англи эх
Kim Yeon, stroking my cheek, speaks.
"Хүйтэн Сүнсний угсааны дараа Гюру угсаа, Палхо угсаа, Гакчи угсаа, Солон угсаа, Тогос угсаа байлдан дагуулагдсан… Өө, бас саяхан манай хамт олны тухай мэдээ сонслоо."
Англи эх
"After the Cold Spirit Race, the Gyuru Race, Palheo Race, Gakchi Race, Soleong Race, and Peacock Race were conquered... Oh and recently, I heard news about our colleagues."
Тэнгэрлэг Хүн шатанд хүрсэн тэр миний хажууд суугаад, хурууныхаа үзүүрээр тоо томшгүй олон хүүхэлдэй удирдангаа тэдний түүхийг ярьж эхлэв.
Англи эх
She, who has reached the Heavenly Being stage, began telling their story sitting next to me, controlling numerous puppets with her fingertips.
"Жон Мёнхун хэлтсийн даргаас эхлэх үү?"
Англи эх
"Shall we start with Section Chief Jeon Myeong-hoon?"
Сэтгэгдлүүд
145-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…