Аянгын цахилгаанд гялс гялс гэрэлтэх харанхуй тэнгэрийг ширтэн, Деррик танил цөөн хэдэн хүнийхээ хаалгыг тогшсонгүй. Харин хамгийн өргөн замаар алхсаар Мөнгөн Хотын захад орших сургуулилтын талбай хүртэл явжээ.
Англи эх
Looking at the dark sky being lit up by streaks of lightning, Derrick didn’t knock on the doors of the few acquaintances he knew. Instead, he walked along the broadest road and walked all the way to the training field at the edge of the City of Silver.
Хайгуулын баг бүр буцаж ирсний дараа тодорхой хугацаанд энд заавал байх ёстой байв. Ингэснээр харанхуйд тохиолдсон зүйлсээ ярилцаж, тайлагнахад хялбар байхаас гадна, аль нэг гишүүний биед наалдаад хэсэг хугацааны дараа гэнэт дэгдэж болзошгүй хачин юмнаас сэргийлж, тэднийг эелдэг байдлаар тусгаарлах давуу талтай.
Англи эх
After each exploration team returned, they were forced to stay here for a certain period of time. Not only would it be convenient for them to communicate and report on the things they encountered in the darkness, but they would also be quarantined in a tactful manner to guard against strange things that might latch onto any member’s body and suddenly erupt after a certain amount of time.
Энэ бол Мөнгөн Хотын хоёр мянган жилийн туршлагын үр дүн байлаа. Нэг их төвөгтэй биш ч, нэлээд үр ашигтай.
Англи эх
This was the result of the City of Silver’s two thousand years of experience. It wasn’t that complicated, but it was quite useful.
Хар Салхины Сүхээ бүсэндээ ардаа хавчуулсан Деррик Берг сургуулилтын талбайд орж ирмэгц нүд нь гэнэт гэрэлтэв. Гучаад насны царайтай, гоо үзэсгэлэнтэй Ахлагч Ловиа, мөн өөртэй нь чацуу хоёр танил царайг тэр харжээ.
Англи эх
As soon as he entered the training ground with the Axe of Hurricane stuffed behind his waist, Derrick Berg’s eyes suddenly lit up. He saw the gorgeous Elder Lovia, who seemed to be in her thirties, as well as two familiar faces that were his age.
Мөнгөн Хотын орчин хязгаарлагдмал тул хүн ам нь цаашид өсөж чаддаггүй. Нэг насныхны тоо тийм ч олон биш бөгөөд Деррик бүгдийг нь таньдаг гэж зүрхлэн хэлж чадахгүй ч ихэнхтэй нь урьд өмнө тааралдаж байсан юм. Заримтай нь ерөнхий боловсролын хичээл дээр ангийнхан, сургуулилтын талбай дээр хамтрагч байжээ.
Англи эх
Due to the City of Silver’s limited environment, its population was unable to grow any further. The number of people of a certain age group was an adequate number, and although Derrick wouldn’t dare say he knew all of them, he had seen a majority of them before. He was classmates and partners with some of them during general education classes and on the practice grounds.
Энэ хайгуулын багт Деррикийн хамгийн сайн таньдаг хүн бол нэгэн цагт хамт эргүүлд явж байсан Дарк Ридженс байв.
Англи эх
The person Derrick was most familiar with on this expedition team was Darc Regence, who had once been his patrol teammate.
Дарк гэх залуу дунд зэргийн нуруутай, бага зэрэг махлаг. Хүчтэй, өөдрөг, цовоо сэргэлэн бөгөөд царайнд нь найрсаг инээмсэглэл үргэлж тодорно. Одоо тэр Аваргын Замын 8-р Дарааллын Тулаанч болжээ.
Англи эх
The youngster named Darc was of medium height and was slightly chubby. He was strong, optimistic, and cheerful. His face often beamed with a friendly smile. Currently, he was a Sequence 8 Gladiator of the Giant pathway.
Яг энэ мөчид хоёр талыг ган мэт хатуу, тунгалаг хана тусгаарлаж байсан тул тэд хэрхэвч шууд харьцаж чадахгүй байлаа. Хайгуулын багийн гишүүдэд ямар ч асуудал байхгүй нь батлагдсаны дараа л уулзаж болно.
Англи эх
At this moment, the two parties were separated by a translucent wall that was as hard as steel, making it impossible for them to make any effective form of contact. They had to wait until the members of the exploration team were confirmed to have no problems before they could meet directly.
Эцэг эхээ нас барснаас хойш дуу цөөтэй, битүү зантай болсон Деррик Дарк руу гар даллав.
Англи эх
Derrick, who had become silent and withdrawn since the death of his parents, waved to Darc.
Үүнийг анзаарсан Тулаанч толгойгоо эргүүлэн харав.
Англи эх
Noticing this, the Gladiator turned his head to the side and looked over.
"Дарк, яасан бэ? Аюулд өртөөгүй биз дээ?" гэж Деррик хашгирав.
Англи эх
"Darc, how was it? You didn’t encounter any danger, did you? " Derrick shouted.
Тэр хэсгийн хар ханыг бүтээсэн материалыг Мөнгөн Хотоос холгүй нэгэн газраас авчирсан бөгөөд Хар Хув гэж нэрлэдэг байв. Ган мэт хатуу атлаа тодорхой хэмжээгээр тунгалаг, дуу чимээг сайн дамжуулах шинжтэй. Деррикийн үг ямар ч саадгүй нөгөө тал руу хүрэв.
Англи эх
The material used to create the black wall in that area came from somewhere that wasn’t far from the City of Silver and was called Dark Amber. It was hard as steel, but at the same time, it possessed a certain degree of transparency and had properties that made it good for transmitting sound. Derrick’s speech went through unobstructed.
Деррик, Дарк хэвшсэн зангаараа тод инээмсэглэн гараа даллаад «Хар даа, би огт гэмтээгүй байгаа биз дээ, тэгэхээр ямар ч аюулд өртөөгүй нь ойлгомжтой. Юу ч болоогүй!» гэж хэлнэ гэж төсөөлж байлаа.
Англи эх
Derrick imagined that Darc would definitely smile brightly and wave his arms out of habit, saying, "Take a look, I’m not injured at all, so shouldn’t it be obvious that we didn’t meet with any danger. It was nothing!"
Түүний дууг сонссон Дарк хана руу хэдэн алхам ойртож ирээд инээмсэглэн «Үгүй ээ, бүх юм саадгүй болсон» гэж хариулав.
Англи эх
Hearing his voice, Darc walked a few steps closer to the wall and answered with a smile, "No, everything went smoothly."
Ямар ч өө сэвгүй тэр инээмсэглэлийг харсан Деррикийн бие гэнэт жихүүцэн даарав. Яг л шөнөөр нурсан цамхаг эсвэл балгас хотод буудаллаж байгаа мэт. Эргэн тойронд нь харанхуй нөмрөн, хуримтлагдсаар даван туулшгүй аймшиг болон хувирч байлаа.
Англи эх
Looking at his smile without any faults, Derrick suddenly felt a chill run through his body. It was just like he was camping in a ruined tower or a ruined city at night. Darkness was all around him as they accumulated into overwhelming horror.
...
Англи эх
...
Квелааг Бүлгэмд Клейн доктор Аарон хоёр хөлсөө тохиролцов: хоёр фунт!
Англи эх
Inside the Quelaag Club, Klein and Dr. Aaron agreed on the remuneration: two pounds!
Эмчийн мөнгө гэдэг үнэхээр амархан олддог юм аа... Урьдын би байсан бол ийм хүсэлт хамгийн ихдээ 10 солийн үнэтэй байх байсан... гэж даалгаврыг авах санаатай болчихсон Клейн дотроо санаа алдав.
Англи эх
I have to say that a doctor’s money sure is easy to earn... If it were me in the past, such a request would have cost at most 10 soli... Klein, who already had the intention to take the mission, sighed in his heart.
Шөнийн Харцага нартай хамт байх үедээ Цогцос Цуглуулагч Фрай нэрт эмч нарын орлого маш өндөр гэж ярьж байсныг тэр санав.
Англи эх
He remembered that during his time with the Nighthawks, he had heard Corpse Collector Frye mention that famous doctors had very high incomes.
Тэр үед яруу найрагч Леонард Митчеллээс огт өөр өнцгөөр хариулахдаа Фрай, өөрийнх нь мэдэхээр бол Бэклундын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт дэлгүүр гаргах гэж байшин худалдаж авсан бол хамгийн хурдан ашиг олох арга нь эмнэлэг болгох явдал гэж хэлж байсан юм.
Англи эх
At the time, in a response that was unlike the poet, Leonard Mitchell, he said that as far as he knew, if a house was bought in a busy borough in Backlund for a storefront, the quickest option would be to turn it into a clinic.
Тэд оройн хоолны дараа Уилл Аусептины гэрт очихоор тохиролцов. Үдээс хойш гурван цаг ч болоогүй байсан тул морь унах багш Талим гурвуулаа нэг ширээнд цуглуулж, Эзэн хаан Розеллын зохиосон «Дэвшил» хэмээх хөзрийн тоглоом тоглож эхлэв.
Англи эх
They agreed to call on Will Auceptin’s place after dinner. It wasn’t three o’clock in the afternoon, so the equestrian teacher, Talim, gathered the three of them together at a table, and they began playing a game of Upgrade, the game which was invented by Emperor Roselle.
Би чинь теннис тоглож, буудлага дадлагажуулж, номын санд ном эргүүлж, эрүүл амьдрах гэж бодож байсан юм сан... Гэтэл яагаад ийм болчихов оо... гэж Клейн хөзөр тоглох завсраа өөрийн эрхгүй бодов.
Англи эх
What I expected was to play tennis, practice shooting, flip through the books in the library, and live a healthy life... But why did it become like this... Klein spontaneously thought in between the card game.
Үнэнийг хэлэхэд, одоогийн «илбийн» ур чадвараараа тэр доктор Аарон, сэтгүүлч Майк, Талим гурвын халаасыг амархан хоослож чадах байлаа.
Англи эх
Frankly, with his current accomplishments in "magic," he could’ve easily cleared out all the money Dr. Aaron, Reporter Mike, and Talim had on them.
Гэхдээ би шударга хүн, ур чадвар, аз хийморьдоо илүү итгэдэг... Улаан хантаазтай үйлчлэгч хөзрийг холих хооронд Клейн цөцгийн жигнэмэг аваад амттайхан хазав.
Англи эх
But I’m an honest man, and I believe more in my skills and luck... As the red-vested attendant shuffled the cards, Klein picked up a cream cracker and took a savory bite.
Тэр чин сэтгэлээсээ «Амьдрал гэдэг чинь энэ дээ!» гэж шагшихаас аргагүй болов.
Англи эх
He couldn’t help but marvel from the bottom of his heart, This is life!
Тоглох явцад Клейн нэг зүйлийг анзаарав, морь унах багш Талим өмнөх шигээ бодлогошрон мэлрэх юм уу, санаа зовсон янзгүй болжээ.
Англи эх
During the game, Klein noticed one thing, the equestrian teacher, Talim, was no longer in a daze or as upset as he was before.
Найз нь дурлах ёсгүй хүндээ дурласан асуудал шийдэгдчихсэн юм болов уу? гэж Клейн маркиз хар цайнаасаа балгангаа сониучирхан бодов.
Англи эх
Has the matter of his friend falling in love with someone he shouldn’t have been resolved? Klein thought curiously as he sipped the marquis black tea.
Мөрдөгчийн хувьд энэ бол бусдын өмнө асуух зүйл биш гэдгийг мэдэх тул тэр өөрийгөө барьж, хөзрийн тоглоомдоо анхаарлаа төвлөрүүлэв.
Англи эх
As a detective, he knew that this wasn’t something he should ask in front of others, so he restrained himself and concentrated on his card game.
Таван цаг болоход Майк Жозеф ажил руугаа буцах болсон тул тоглоом завсарлаж, Клейн таван соли хожлоо.
Англи эх
By five o’clock, Mike Joseph had to go back to his company, so the game was suspended and Klein won five soli.
Сүүлийн үед аз маань нэлээд сайн байна... Клейн амар амгалан санаа алдах зуур доктор Аарон ширээнээс босоод угаалгын өрөө рүү явахыг харав. Тэр дуугаа намсгаж, намуухан инээгээд «Талим, найзын чинь асуудал шийдэгдсэн үү?» гэж асуув.
Англи эх
My luck has been quite good recently... While Klein sighed with relief, he saw Dr. Aaron leave the table for the washroom. He controlled his voice and said with a low laugh, "Talim, has your friend’s problem been settled?"
Гартаа барьж байсан хөзрөө ширээн дээр шидэж байсан Талим хэсэгтээ зогтуслаа, дараа нь инээмсэглэн санаа алдав.
Англи эх
Talim, who was throwing the cards in his hands onto the table, paused for a second before sighing with a smile.
"Тэгж хэлж болно доо."
Англи эх
"You could say so."
Тэр цааш ярих хүсэл төрсөн янзтай нэмж хэлэв: «Үнэндээ тийм ч ноцтой зүйл биш байсан юм. Тэр үед би хэт их юм бодсоноос болсон.
Англи эх
He added with a certain desire to continue, "Actually, it wasn’t too serious. It was because I was thinking too much at the time.
"Товчхондоо, нэгэн нэр хүндтэй залуу эрхэм жирийн иргэн бүсгүйд дурласан хэрэг. Ийм зэрэг дэвийн хүн язгууртан бүсгүйтэй гэрлэх ёстойг чи мэдэх байх. Хэх, түүний хувьд баян хүний охин ч болохгүй шүү дээ."
Англи эх
"Simply put, it was an illustrious young gentleman who fell in love with a commoner. You should know that a man of such status has to marry a noble lady. Heh, to him, not even the daughter of a rich man can do."
Ингээд л тэр гэж үү... Би чинь эрэгтэй хүнд ч юм уу, мангасанд ч юм уу, ёс суртахууны хувьд зөвшөөрөгдөхгүй хүнд дурласан гэх мэт янз бүрийн сэтгэлгүй, хачин түүх зохиосоор байсан юм сан... Клейн урам хугаран, инээгээд «Миний мэдэхээр дээд хүрээний эрхэмүүд амраг бүсгүйтэй байхыг огт буруу гэж үздэггүй юм билээ» гэв.
Англи эх
So that’s how it is... To think that I made up all sorts of contrived and bizarre stories, such as falling in love with a man, a monster, or a person that isn’t permitted because of moral principles... Klein was disappointed and said with a laugh, "As far as I know, gentlemen of high society don’t mind having a mistress."
"Үгүй ээ, Шерлок, чи ойлгохгүй байна. Хайр, ойлгож байна уу? Хайр! Тэр залуу эрхэм зөвхөн тэр жирийн бүсгүйтэй л гэрлэхийг хүсэж байгаа юм," гэж Талим санаа алдан дуу алдав.
Англи эх
"No, Sherlock, you don’t understand. Love, do you get it? Love! That young gentleman only wants to marry that commoner woman," Talim exclaimed with a sigh.
Үгүй ээ, ойлгохгүй, би зүгээр л ганц бие нохой. Клейн хариулах үг олохгүй амаа ангайв.
Англи эх
No, I don’t understand, I’m just a bachelor dog 1 . Klein opened his mouth, unable to respond.
Талим өөртөө санаа алдав.
Англи эх
Talim sighed to himself.
"Тэр залуу эрхэмийн ирээдүйн төлөө би нэг удаа чамаас гайхамшигт чадвартай хүмүүсийг олж өгөөч, тэгээд нууцаар, хэх хэх..." гэж гуйх бодол ч төрж байсан. Юутай ч би хууль сахидаг иргэн болохоор зүгээр л бодол төдий байсан хэрэг.
Англи эх
"For the sake of that young gentleman’s future, I once thought of asking you to find people with some miraculous abilities to covertly, heh heh... Anyways, I’m a law-abiding citizen, so it was just an idea."
"Тэгээд асуудал яаж шийдэгдсэн юм бэ?" гэж Клейн сонирхон асуув.
Англи эх
"How was the matter resolved afterward?" Klein asked with interest.
Талим өндөрлөгийн кофегоо аваад нэг балгав.
Англи эх
Talim picked up his highlander coffee and took a sip.
"Шийдэл нь миний бодсоноос хамаагүй энгийн байсан. Би шууд тэр бүсгүй дээр очоод хэцүү байдлыг нь хэлсэн. Тэр ухаалаг хандаж, эрхэмээс холдоход бэлэн гэдгээ илэрхийлээд надаас тусламж хүссэн."
Англи эх
"The solution was much simpler than I thought. I went straight to the lady and told her of the dilemma. She sensibly expressed her willingness to leave the gentleman and asked for my help.
"Тэр үнэхээр халамжтай, сайхан сэтгэлтэй, боловсон, үзэсгэлэнтэй бүсгүй гэдгийг хэлэх ёстой. Хэрэв өөрийнхөө байр суурийг бодоогүй бол магадгүй би түүний өмнө өвдөг сөгдөөд гарных нь араар үнсэх байсан байх."
Англи эх
"I must say that she’s truly a considerate, kind, refined, and beautiful girl. If it wasn’t for the consideration of my identity, perhaps I would’ve knelt in front of her and kissed the back of her hand."
"Ийм юм бол миний туслах юм байгаагүй юм байна," гэж хэлээд Клейн алтан хүрээтэй цагаан шаазан аяга хар цайгаа өргөв.
Англи эх
"Well, it seems like I couldn’t have helped." Klein picked up the golden-rimmed white porcelain cup of black tea.
Дэлхийгээс ирсэн зочны хувьд хосуудыг салгах ажил түүнд огт сонирхолгүй байлаа.
Англи эх
As a visitor from Earth, he was completely uninterested in the task of breaking up couples.
Харин хов жив сонсох бол огт өөр хэрэг.
Англи эх
However, listening to gossip was another matter altogether.
...
Англи эх
...
Квелааг Бүлгэмд оройн хоол идэж, хязгаарлагдмал тоогоор нийлүүлдэг Сониагийн хавчийг амсаад Клейн доктор Аарон хоёр сүүлчийнхийн сүйх тэргээр Хойд Дүүргийн Далтоны гудамжны 66 тоотод байх Уилл Аусептины гэр рүү явав.
Англи эх
After having dinner at the Quelaag Club and tasting the limited-supply of Sonia Lobsters, Klein and Dr. Aaron took the latter’s carriage to Will Auceptin’s house at 66 Dalton Street in North Borough.
Энэ хаягийг доктор Аарон аль эрт цээжилчихсэн байжээ. Холбогдох өвчний түүхийг үзэхээр эмнэлэг рүү буцаж очсонгүй бөгөөд Клейний таамаглалаар бол Уилл Аусептинтай холбоотой бүх мэдээллийг Шөнийн Харцага нар аваад явчихсан байх магадлалтай.
Англи эх
This was the address that Dr. Aaron had long since memorized. He didn’t return to the hospital to look up the appropriate medical records, and according to Klein’s conjecture, any relevant information pertaining to Will Auceptin would likely have been taken away by the Nighthawks.
Хуучин Шөнийн Харцагын хувьд тэд ажлаа яаж хийдгийг би сайн мэднэ... Клейн гашуунаар инээмсэглэн санаа алдав.
Англи эх
As a former Nighthawk, I know exactly how they do things... Klein smiled bitterly and sighed.
Хонхны олсыг татаад хоёулаа хэсэг хүлээтэл хаалга онгойлоо. Хар цагаан даашинзтай үйлчлэгч бүсгүй гайхсан байртай «Эрхэмүүд ээ, та нар хэнийг хайж байна вэ?» гэж асуув.
Англи эх
Pulling the doorbell, the two waited for a while before they saw the door open. A maid in a black and white dress puzzledly asked, "Gentlemen, who are you looking for?"
Аарон урьдын адил хүйтэн хөндий байгааг хараад Клейн түрүүлж ам нээв.
Англи эх
Seeing that Aaron was still as cold as usual, Klein took the initiative to speak up.
"Бид Уилл Аусептиныг хайж байна. Энэ бол түүний эмчлэгч эмч. Биеийн байдлыг нь шалгахаар дахин ирсэн юм."
Англи эх
"We’re looking for Will Auceptin. This is his attending physician. He came back to check on his health."
"Б-би түүнийг мэдэхгүй. Энд ирээд хэдхэн хоног л болж байгаа... Эзнээ дуудаад ирье. Түр хүлээж байгаарай," гэж үйлчлэгч бүсгүй гайхширсан янзтай хариулав.
Англи эх
"I-I don’t know him. I’ve only been here for a few days... I’ll get my master. Please wait a moment," the maid answered blankly.
Хүлээж байх зуур Аарон гэнэт «Таны саяын зохиосон шалтагт би өөрөө ч итгэчихэх шахлаа» гэв.
Англи эх
While they were waiting, Aaron suddenly said, "I almost believed the reason you came up with just now."
"Энэ бол мөрдөгчид байх ёстой үндсэн чанар," гэж Клейн шоглонгуй инээв.
Англи эх
"This is a basic quality of being a detective." Klein chuckled.
Тэр мөчид тавиад насны нэгэн өндөр настай эрхэм хаалган дээр ирж, бүдүүн дуугаар «Уилл Аусептин гэр бүлийнхэнтэйгээ аль хэдийн нүүчихсэн...» гэв.
Англи эх
At that moment, an old gentleman in his fifties walked to the door and said with a deep voice, "Will Auceptin and his family have already moved away on..."
Тэр нэг огноо хэлэв.
Англи эх
He gave a date.
Аарон бага зэрэг тоолж үзээд хөмсгөө зангидав.
Англи эх
Aaron did a slight count before frowning.
"Хагалгааны дараа эмнэлгээс гараад хоёрхон хоногийн дараа яах гэж ингэж төвөг удан нүүсэн юм бол?"
Англи эх
"Why would they go through the trouble to move two days after being discharged from the hospital after the operation?"
Тэр үнэхээр давтан үзлэгт ирсэн мэт л аашилж байлаа.
Англи эх
He acted like he was really on a follow-up visit.
Клейн бага зэрэг гайхаад «Эрхэм ээ, та огноог нь яаж ингэж тодорхой мэддэг юм бэ?» гэж асуув.
Англи эх
Klein was slightly puzzled and asked, "Sir, how do you know the date so clearly?"
Ер нь бол дараагийн түрээслэгчид тодорхой хугацаа өнгөрсний дараа л нүүж ордог.
Англи эх
Typically speaking, subsequent tenants would only move in after a certain period of time.
Нөгөө өвгөн эрхэм ширүүхэн «Өмнө нь нэг хүмүүс ирж асуусан, тэгээд би зөвхөн үүний төлөө гэрийн эзэн дээр очиж асуусан юм» гэж хариулав.
Англи эх
That old gentleman snappily replied, "Someone came to ask before, and I even went to look for the landlord just for that."
Шөнийн Харцага нар... Клейн нэг их найдлагагүйгээр «Уилл Аусептин гэр бүлийнхэнтэйгээ хаашаа нүүснийг та мэдэх үү?» гэж асуув.
Англи эх
The Nighthawks... Klein asked without much hope, "Do you know where Will Auceptin and his family moved to?"
"Үгүй," гэж өвгөн товчхон хэлэв.
Англи эх
"No," the old man said tersely.
"Тэд юм орхиод явсан уу?" Клейн хэсэг эргэлзсэнээ асуултаа үргэлжлүүлэв.
Англи эх
"Did they leave anything behind?" Klein hesitated for a moment before continuing with his questions.
"Жаахан юм байсан," гэж өвгөн гүнзгий амьсгаа аваад цааш нь хэлэв, "гэхдээ өмнөх хэсэг хүмүүс бүгдийг нь аваад явчихсан!"
Англи эх
"Some stuff," the old man took a deep breath and continued, "but they were all taken away by the previous group of people!"
Хамт олонтойгоо тулгарах гэдэг үнэхээр арга мухардмаар юм... Чиний бодсон зүйлийг тэд үргэлж түрүүлээд бодчихсон байдаг... Клейн санаа алдахаас аргагүй болов.
Англи эх
Meeting colleagues truly is a helpless matter... They can always think of the things you think of ahead of time... Klein couldn’t help but sigh.
Цаашид ямар ч сэжүүр байхгүйг хараад Клейн Аарон хоёр эелдгээр салах ёс гүйцэтгээд Далтоны гудамжны 66 тоотоос холдов.
Англи эх
Seeing that there were no further clues, Klein and Aaron politely excused themselves and left 66 Dalton Street.
"Эргэлзээгээ тайлахын тулд та их удаан хүлээх болох нь ээ," гэж Клейн доктор Аарон руу эргэж хэлэв.
Англи эх
"It seems like you’ll have to wait a long time before you can resolve your doubts." Klein turned to Dr. Aaron.
Аарон хэдэн секунд чимээгүй байснаа аажуухан амьсгаа гаргав.
Англи эх
Aaron was silent for a few seconds, then he slowly let out a breath.
"Саяын явдлын дараа надад нэг их санаа зовох зүйл алга. Би зүгээр л эмч, өөрийн ажлаа л анхаарвал хангалттай. Давтан үзлэгээ хийгээд л буцах ёстой болохоос нөхцөл байдлыг, бусад хүмүүс юу бодож байгааг, яагаад найрсаг биш байгааг асуух ёсгүй. Энэ бол миний санаа зовох зүйл биш. Цаашдаа эмч, өвчтөний харилцааг аль болох л хадгалахыг хичээх хэрэгтэй."
Англи эх
"After what happened just now, I’m not so troubled anymore. I’m just a doctor, and it’s good enough to mind my own affairs. I should return to do a follow-up check-up and not question the situation, what other people think, or why they’re not kind. That shouldn’t be something I should be concerned with. In the future, I should just try to maintain the relationship between a doctor and a patient as much as possible."
"Ингэж бодож чадаж байгаа чинь хамгийн зөв," гэж Клейн чин сэтгэлээсээ санал нийлээд, дараа нь хайнгадуухан асуув: "Тэр үед Уилл Аусептины зүүн хөл юу болсон юм бэ?"
Англи эх
"It’s for the best that you can think this way." Klein agreed from the bottom of his heart, then he casually asked, "At the time, what was wrong with Will Auceptin’s left leg?"
"Зүүн шилбэн дээр нь хачин хавдар ургаад, санамсаргүй байдлаар цагираг үүсгэн судсыг нь хүчтэй дарж байсан," гэж доктор Аарон дурсан ярив. "Гэхдээ хүү нэг их гутарсан янзгүй, жаахан айсан л байсан. Бид эхэндээ хөлийг нь хадгалж үлдэхийг хүссэн ч улам л дордоод байсан юм."
Англи эх
"His left calf grew a strange tumor that coincidentally formed a ring that pressed down heavily onto his blood vessels." Dr. Aaron recalled as he said, "But the kid didn’t look too upset, just a little scared, and we wanted to preserve the leg at first, but it was getting worse."
Сэтгэгдлүүд
385-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…