Би гучин дөрвөн настай, орон гэргүй, ажилгүй хүн.
Англи эх
I'm a 34 year old homeless and jobless person.
Бүдүүн, царай муутай, амьдарснаа харамсаж суугаа нэгэн сайхан эр.
Англи эх
I'm plump and ugly, a nice guy who regrets how he lived his life.
Гурван цагийн өмнө би орон гэргүй байгаагүй юм. Сүүлийн нэг жил өрөөнөөсөө гараагүй, туршлагатай НИИТ (ажилгүй, сургуульгүй, мэргэжил эзэмшихгүй суугч) байлаа.
Англи эх
I wasn't homeless three hours ago; I was a veteran NEET who hadn't left my room for the past year.
Гэтэл аав ээж маань намайг анзааралгүй байхад хорвоог орхиод явчихжээ.
Англи эх
However, my parents had passed away without me noticing.
НИИТ хүний хувьд би оршуулга байтугай гэр бүлийн зөвлөгөөнд ч суусангүй.
Англи эх
As a NEET, I didn't even attend the family meeting, let alone the funeral.
Эцэст нь намайг гэрээс хөөж гаргалаа.
Англи эх
And in the end, I was chased out of the house.
Хэн ч миний талд үг хэлээгүй болохоор, гэрт хүнгүй юм шиг хана, шалаа нүргэтэл цохиж, гар хөлөө савчин бужигнаж байв.
Англи эх
I banged loudly on the walls and floor, flailing about as if no one was at home, for no one spoke up for me.
Оршуулгын өдөр өрөөндөө гар хийж байтал ах дүү нар маань гашуудлын хувцастай гэнэт орж ирээд, надтай бүх харилцаагаа тасалж байгаагаа зарлав.
Англи эх
I was masturbating in my room on the funeral day when my siblings suddenly rushed in, dressed in mourning clothes, and declared that they were severing all relations with me.
Би тоосонгүй. Тэгтэл дүү маань модон цохиур аваад, миний амьдралаас ч илүү үнэтэй гэж боддог компьютерыг минь бяцалчихлаа.
Англи эх
I ignored them, and my younger brother took a wooden bat and destroyed the computer I valued more highly than my life.
Хагас галзуурсан би тэдэн рүү дайрсан ч ах маань каратэгийн хар бүстэй хүн тул эргээд харгис хэрцгийгээр зодуулав.
Англи эх
Half-crazed, I lunged at them, but my older brother has a dan rank in karate, and I was viciously beaten in turn.
Нулимс гоожуулан, царай муутайгаар уучлал гуйсан ч үүднээс хөөгдөж, хувцсаа солих ч завгүй гарлаа.
Англи эх
I sobbed and begged for forgiveness in an unsightly manner, but I was chased out the door, and didn't even have time to change my clothes.
Цээжин дэх лугшин өвдөх шаналалыг (хавирганых маань ихэнх нь хугарсан байх) тэвчин, гудамжаар гуйвалзан алхав.
Англи эх
I endured the throbbing pain in my chest (most of my ribs were probably broken), and walked unsteadily on the streets.
Гэрээс гарахад ах дүү нарын маань хэлсэн зэмлэл чихэнд цуурайтсаар.
Англи эх
My siblings' rebukes from when I left the house resounded in my ears.
Хүний сэтгэлд багтамгүй хатуу доромжлол байлаа.
Англи эх
They were harsh insults that were difficult to take in.
Зүрх минь бүр мөсөн шархаджээ.
Англи эх
My heart was completely broken.
Би юу буруу хийсэн юм бэ?
Англи эх
What did I do wrong?
Аав ээжийнхээ оршуулгын үеэр бүдгэрүүлээгүй лоли бичлэг үзээд гар хийсэн л гэхээс...
Англи эх
All I did was masturbate to a mosaic-less loli video during my parents' funeral……
Одоо яах вэ?
Англи эх
What should I do next?
Үгүй ээ, толгой маань үнэндээ мэдэж л байна.
Англи эх
No, my mind does indeed know.
Ажил юм уу цагийн ажил олох, дараа нь амьдрах газар олох, хоол хүнс авах.
Англи эх
Find a job or part time job, then a place to live in, and buy some food.
Тэгээд үүнийг яаж хийх юм бэ?
Англи эх
How should I go about this?
Ажил олохын тулд юу хийх ёстойг би мэдэхгүй.
Англи эх
I don't know what I should do to find a job.
Хм, «Хэллоу» гэдэг ажил зуучлалын газар очих хэрэгтэйг ч гэсэн мэдэж байна л даа.
Англи эх
Hmm, I still know about going to "Hello".
Гэхдээ арван жил гаруй гэрт бүгсэн туршлагаараа гайхуулах гэсэндээ биш, Хэллоу хаана байдгийг би яаж мэдэх билээ? Тэгээд ч Хэллоу руу очсон ч зөвхөн ажлын байр танилцуулдаг л гэж сонссон.
Англи эх
But though I'm not showing off that I have more than 10 years experience in staying indoors, how the heck should I know where Hello is? Furthermore, even if I go to Hello, I'd heard that it only introduces you to a job.
Анкет бичиж аваад, санал болгосон газар очиж, ярилцлагад орох хэрэгтэй. Хөлс, цусанд будагдсан бохир спорт хувцастайгаа ярилцлагад очно гэсэн үг.
Англи эх
I'd have to bring a resume, go to the recommended place, and take an interview. I'd have to go for an interview in a dirty sweatsuit covered with sweat and blood.
Ёстой, ажилд авах эрх надад байсан ч ийм солиотой юм өмссөн залууг би өөрөө ч ажилд авахгүй. Өрөвдөж магадгүй ч ажилд авахгүй нь лав.
Англи эх
Heck, if I can get employed, even I wouldn't employ a fellow wearing something crazy like this. Maybe I would sympathize with him, but I definitely wouldn't employ him.
Анкетын цаас зардаг дэлгүүр байдаг юм болов уу?
Англи эх
Are there any shops that sell resume papers?.
Бичгийн хэрэгслийн дэлгүүр үү? Шөнө дунд ажилладаг жижиг дэлгүүр үү?
Англи эх
Stationery stores? Convenience stores?
Жижиг дэлгүүрт очвол байж ч магадгүй, гэхдээ надад мөнгө байхгүй.
Англи эх
Maybe a convenience store might have them if I do go there, but I don't have any money.
Тэгээд тэр бүгдийг шийдчихлээ гэхэд цаашаа яах юм бэ?
Англи эх
And then, what will I do if I settle all of that?
Азаар санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж, солих хувцас авч, анкетын цаас, бичгийн хэрэгсэл худалдаж авч чадлаа гэж бодъё.
Англи эх
Assuming that I do get lucky, manage to borrow money from a financial institute, get a change of clothes, and buy some resume papers and stationery.
Оршин суугаа хаягаа бичихгүй бол анкет бөглөж болохгүй гэж сонссон.
Англи эх
I'd heard that you can't complete the resume if you don't record your residence.
Дууслаа. Яг энэ агшинд амьдрал минь төгсгөлдөө хүрснийг би эцэст нь ойлголоо.
Англи эх
It's over. Right at this moment, I finally found my life reaching its end.
...Хэх.
Англи эх
……Hah.
Бороо орж эхлэв.
Англи эх
It started to rain.
Зуны сүүл, сэрүү орж эхэлсэн үе байлаа. Мөсөн хүйтэн бороо хэдэн жил өмссөнөө ч мэдэхгүй хувцсыг минь нэвт шингэж, биеийн дулааныг минь өршөөлгүй булааж авна.
Англи эх
It was the end of summer, when it starts to turn cold. The icy rain pierced through the clothes that I'd worn for I don't know how many years, mercilessly stealing my body heat away.
...Анхнаас нь дахин эхэлж болдог ч болоосой.
Англи эх
…… If I could start over from the beginning.
Би ингэж хэлэхээс өөр аргагүй байлаа.
Англи эх
I couldn't help saying that.
Би ийм ялзарсан хүн болж төрөөгүй юм.
Англи эх
I wasn't born as such a rotten human.
Нэлээд чинээлэг гэр бүлийн гурав дахь хүү болж төрсөн. Хоёр ах, нэг эгч, нэг дүүтэй. Таван хүүхдийн дөрөв дэх нь. Бага сургуульд байхдаа насандаа тохирохгүй ухаантай гэж магтуулдаг байлаа.
Англи эх
I was born as the third son in a somewhat wealthy family. Two older brothers, one older sister, and one younger brother. The fourth in amongst the five siblings. In primary school, I was praised as clever despite my youth.
Хичээлдээ онц сайн гэгдэхгүй ч тоглоомд гаргуун, спортод ч нэлээд сайн новш байсан. Нэг үе ангийнхаа анхаарлын төвд ч байж үзсэн.
Англи эх
Even though I wasn't considered great at studies, I was good at games, a brat who's pretty good at sports. I was even once the center of attention in my class.
Дараа нь дунд сургуульд компьютерын дугуйланд орж, сэтгүүл судлан, мөнгө хуримтлуулж өөрөө компьютер угсарсан. Нэг ч мөр код бичиж чаддаггүй гэр бүлийнхнийхээ дунд би онцгойрч харагддаг байлаа.
Англи эх
Then in junior high school I entered the computer club, consulted magazines, and saved enough money to assemble a computer. I stood out amongst my family, none of whom could write a single line of code.
Амьдралын минь эргэлтийн цэг ахлах сургууль... үгүй, дунд сургуулийн гуравдугаар анги байсан. Компьютер оролдож завгүй байгаад хичээлээ хаячихсан. Одоо эргээд бодоход бүх юм тэндээс эхэлсэн юм.
Англи эх
The turning point in my life was high school…… no, it started in the third year of junior high. I was so busy tinkering with the computer that I neglected my studies. Thinking back on it now, that was where it all started.
Юм сурах нь ирээдүйд хэрэггүй гэж бодсон. Бодит амьдралд хэрэглэгдэхгүй юм шиг санагдсан.
Англи эх
I thought that learning stuff was useless for the future. I felt it couldn't be used in real life.
Эцэст нь аймагтаа хамгийн муу гэгддэг, хамгийн тэнэг ахлах сургуульд орсон.
Англи эх
In the end, I entered the most idiotic high school, considered the worst in the prefecture.
Тэгсэн ч юу ч биш гэж бодож байлаа.
Англи эх
Even so, I thought it was nothing.
Ноцтой хандвал амжилтад хүрнэ, би бусад тэнэгүүдээс өөр гэж санасан. Тийм л бодолтой байсан.
Англи эх
I felt I would succeed if I got serious, and that I was different from those other idiots. That was what I thought.
Тэр үеийн явдал одоо ч санаанаас гардаггүй.
Англи эх
I still remember the incident back then.
Цайны газарт үдийн хоол авахаар дараалалд зогсож байтал нэг залуу дараа дугаар зөрчөөд урдуур орчихов.
Англи эх
While queuing up to buy lunch at the cafeteria, there was a fellow who cut the queue.
Би шударга ёсны төлөө тэмцэж буй юм шиг хэдэн үг бувтнасан. Тэр нь өөрийн хачин бардамнал, хүүхдийн төөрөгдөлтэй зан чанараас минь үүдэлтэй байлаа.
Англи эх
I grumbled a few sentences as if I was acting out of righteousness. That was due to my strange pride and the chuunibyou personality I had.
Харамсалтай нь тэр минь ах анги, бас сургуулийн хамгийн аюултай хоёр хүний нэг нь байж таарав.
Англи эх
Unfortunately, he was my senpai, and one of the two most dangerous people in the school.
Эцэст нь нүүр ам минь хавдтал нүдүүлж, нүцгэлүүлээд, сургуулийн урд уяулсан.
Англи эх
I ended up being punched in the face until it was swollen, stripped naked, and tied in front of the school.
Тэр олон зураг авч, сургууль даяар амархан тараачихлаа.
Англи эх
He took a lot of pictures, and easily distributed them all over the school. .
Би агшин зуур шатлалын ёроолд унаж, бусдад шоолуулан, «Хөвчит хүү» гэсэн хоч хүртэл авав.
Англи эх
I fell to the bottom of the hierarchy in an instant, got laughed at by others, and even got the nickname of "Foreskin boy"'.
Нэг сар сургуульдаа явалгүй гэрт бүгэгч болсон. Намайг ийм байхыг хараад аав, ах нар маань «Зоригоо гарга, чадах бүхнээ хий» гэх мэт хариуцлагагүй үг хэлдэг байлаа.
Англи эх
I didn't go to school for a month, and became a hikikomori. Upon seeing me like this, my father and brothers said irresponsible words to me like, Bring out your courage, do your best.
Буруутан нь би биш байсан.
Англи эх
I hadn't been the one at fault.
Ийм байдалд орсон хэн ч сургуульдаа явсаар байхгүй. Боломжгүй.
Англи эх
Nobody in that sort of situation would continue to attend school. There is no way.
Тиймээс хэн юу ч гэсэн би гэрт бүгсэн амьдралаа зөрүүдлэн үргэлжлүүлэв.
Англи эх
Thus, no matter what anyone else said, I adamantly continued my shut-in lifestyle.
Намайг таньдаг үе тэнгийнхэн бүгд миний зургийг харж, шоолж байгаа мэт санагддаг байлаа.
Англи эх
I felt that the peers who knew me were all looking at my pictures, mocking me.
Гадагш гарахгүй байсан ч компьютер, интернэт л байвал цагаа өнгөрөөж болно. Интернэтийн нөлөөгөөр олон юманд сонирхол татагдаж, янз бүрийн юм хийсэн. Хуванцар загвар угсрах, баримал будах, блог бичих. Ээж маань намайг дэмжихэд бэлэн байсан бөгөөд гуйсан л бол хэзээ ч мөнгө олж өгөх бололтой байв.
Англи эх
Even if I didn't go out, as long as I had the computer and internet, I could spend away my time. Due to the internet's influence, I got interested in many things, and did a variety of stuff. Assembling plastic models, painting figurines, creating weblogs. My mother was willing to support me and it seemed she would come up with the money to help me out for as long as I requested it.
Гэвч нэг жил хүрэхгүй хугацаанд бүгдээс нь залхсан.
Англи эх
But I was sick of them all in less than a year.
Надаас илүү сайн хийдэг хүн харах болгондоо урам зориг минь мөхөж байлаа.
Англи эх
I lost my motivation whenever I saw someone being better than me.
Бусдын нүдээр би зүгээр л тоглоом наадам хийж байсан. Гэхдээ ганцаараа, хэтэрхий их цагтай, харанхуй бүрхүүлдээ нуугдсан болохоор өөр хийх юм ч байгаагүй.
Англи эх
To others, I was merely fooling around. But as I was alone with so much time, hiding in my dark shell, I had nothing else to do.
Үгүй ээ, одоо эргээд бодоход тэр зүгээр л шалтаг байжээ.
Англи эх
No, even when I think back on it, that was merely an excuse.
Наад зах нь манга зураач болж муу муухай вэб комик нийтэлж эхлэх юм уу, вэб зохиолч болж роман тавьж эхэлсэн бол илүү дээр сонголт байх байсан.
Англи эх
At the very least, it would have been a better choice to become a mangaka and started publishing terrible web comics, or to become a web novelist and started posting novels.
Надтай ижил нөхцөлд байсан олон хүн тийм юм хийж байсан.
Англи эх
Many people who shared similar circumstances did something like that.
Би тэднийг шоолж, басамжилдаг байлаа.
Англи эх
I made fun of and slighted those people.
Тэдний бүтээлийг доромжилж, өөрийгөө шүүмжлэгч гэж бодон, «Новшноос ч дор» гэх мэтээр шүүмжилдэг байсан.
Англи эх
Mocking their creations, thinking myself as a critic, saying things like "It's worse than sheet", criticizing them.
Өөрөө юу ч хийгээгүй байж...
Англи эх
Even though I did nothing at all……
Буцмаар байна.
Англи эх
I want to go back.
Боломжтой бол амьдралын минь оргил байсан бага сургууль руу, эсвэл дунд сургуулийн дунд үе рүү буцмаар байна. Үгүй ээ, нэг хоёр жилийн өмнө ч болно. Жаахан хугацаа байсан ч ямар нэг юм хийж чадна. Хагас замд бууж өгсөн ч хамаагүй, дахин эхэлж чадна.
Англи эх
If it's possible, I want to go back to primary school, my life's highest point, or back to the middle of junior high school. No, even if it's one or two years ago. Even if it's a little bit of time, I could still do something with it. Even though I gave up halfway through, I could start over no matter what.
Бүх хүчээ дайчилбал хамгийн шилдэг нь болж чадахгүй ч наад зах нь мэргэжлийн түвшинд хүрч чадна.
Англи эх
If I put in my utmost effort, even if I didn't become the best, I could at least be a pro.
"..."
Англи эх
"……"
Би өдий хүртэл яагаад юу ч хийгээгүй юм бэ?
Англи эх
Why didn't I do anything up till now?
Надад нэгэн цагт асар их цаг байсан. Тэр хугацаанд өрөөнөөсөө гараагүй ч компьютерын өмнө суугаад л олон юм хийж болох байлаа. Оргилд хүрч чадахгүй байсан ч дунд хэсэгт нь байж хичээсээр байж болох байсан.
Англи эх
I once had a lot of time. Even though I didn't leave my room during that time, I could have done a lot of things as long as I sat in front of the computer. Even if I couldn't make it the top, I could have stayed somewhere in the middle and continued to put in effort.
Манга, роман, тоглоом, эсвэл кодлол ч байсан болно. Бүх хүчээ дайчилсан бол жижиг ч гэсэн амжилт гаргаж чадах л байсан. Тэр амжилт мөнгө болох эсэхийг бүр хойш тавиад ч...
Англи эх
Manga, novels, games, or even coding. If I had put in every effort, I should have been able to make small accomplishments. Even putting aside whether the accomplishments could be turned into money……
Аа, болиод байя. Хэрэггүй юм.
Англи эх
Ah, never mind. It's useless.
Би өмнө нь хэзээ ч шаргуу хичээж байгаагүй. Өнгөрсөн рүү буцсан ч ижилхэн газар бүдэрч, ижилхэн газар зогсох байх. Энгийн хүний давж чаддаг саадыг хэзээ ч давж чадаагүй болохоор ийм болсон юм.
Англи эх
I never worked hard before. Even if I went back to the past, I would probably trip in a similar place, and stop at a similar place. I ended up like this because I could never cross the hurdles a normal human could.
"Хм?"
Англи эх
"Hm?"
Аадар борооны хаа нэгтээ хүмүүс маргалдаж байгаа нь сонсогдов.
Англи эх
Somewhere in the heavy rain, I heard people arguing.
Юун шуугиан бэ?
Англи эх
What's that commotion about?
Залхаамаар. Холбогдмооргүй байна. Тэгж бодож байсан ч хөл минь тэдэн рүү хөдлөөд байлаа.
Англи эх
It's annoying. I don't want to be involved. Even though I was thinking that, my feet wanted to head over to them.
"----Тийм болохоор чи чинь----"
Англи эх
"---- That's why, you----"
"Харин чи өөрөө-----"
Англи эх
"You're the one-----"
Нүдэнд минь хайрын хэрүүл хийж буй гурван ахлах сургуулийн сурагч туслаа.
Англи эх
Entering my sight seemed to be three high school students having a lovers' spat.
Хоёр хүү, нэг охин. Одоо ховор болсон захтай сурагчийн дүрэмт хувцас, далайчны загварын дүрэмт хувцас өмсчээ.
Англи эх
Two guys and one girl. They were dressed in the now uncommon collared student uniforms and a sailor uniform.
Нэг төрлийн харемын дайн өрнөж байгаа бололтой. Өндөр хүү нь охинтой хэрэлдэж, нөгөө хүү нь эвлэрүүлэх гэж оролдох ч хэрэлдэж буй хоёр огт сонсохгүй байв.
Англи эх
It seemed there was some sort of a harem war going on. The taller boy was quarreling with the girl, and the other boy was trying to mediate, but the two quarreling parties weren't listening at all.
(Хм, надад ч гэсэн нэг үе ийм юм байсан даа)
Англи эх
(Hmm, I had something like that before)
Дунд сургуульд байхад надад нэлээд хөөрхөн, багын найз охин байсан. Хөөрхөн гэж хэлж болох, арван онооноос дөрөв таваар үнэлэгдэхээр. Хөнгөн атлетикийн дугуйланд явдаг, богино үстэй. Арван хүний хоёр гурав нь эргэж хармаар төрхтэй. Гэвч би нэгэн аниме-д дэндүү шүтэж, хөнгөн атлетикийнхан морин сүүл үстэй байх ёстой гэж үздэг байсан тул түүнийг муухай охин гэж боддог байлаа.
Англи эх
I once had a somewhat cute childhood friend in junior high. She might have been considered cute, maybe a four or five. She participated in the track and field club and had short hair. She had the kind of appearance that would cause two or three out of ten people to turn back. However, I was very passionate over a particular anime and felt that those in the track and field club should have a ponytail, so I thought she was an ugly girl.
Гэсэн ч гэр нь манайхтай ойрхон, бага сургуульд олонтаа нэг ангид таардаг байсан болохоор хамт гэртээ харьж байсан нь нэг биш. Хамт ярилцах боломж их байсан, заримдаа хэрэлдэж ч байсан. Харамсалтай. Одоогийн миний байдалд «дунд сургууль», «багын найз», «гүйлтийн дугуйлан» гэсэн үгсийг сонсоход л гурав дуусахад хангалттай.
Англи эх
However, her home was near mine and we frequently shared the same class during primary school, so we went home together more than once. We had plenty of chances to talk together, and also bickered at times. It's a pity. In my current state, just listening to the words "junior high", "childhood friend", and "running club", is enough for me to cum 3 times.
Дашрамд хэлэхэд, тэр багын найз маань долоон жилийн өмнө гэрлэсэн гэж сонссон.
Англи эх
By the way, I heard that childhood friend got married seven years ago.
Энэ цуу яриаг зочны өрөөнд ах дүү нар маань ярилцаж байхад чагнаж сонссон юм.
Англи эх
I overheard this rumor from the living room, where my siblings were talking.
Бидний харилцаа муу биш байлаа. Бага наснаас таньдаг болохоор юу ч гэсэн нээлттэй ярьж чаддаг байсан.
Англи эх
Our relationship wasn't bad. We were able to talk without reservations since we'd known each other from a young age.
Тэр намайг таалдаг байсан гэж бодохгүй байна, гэхдээ шаргуу сурч нэг ахлах сургуульд орсон бол, эсвэл хөнгөн атлетикийн дугуйланд орж зөвлөмжөөр нэг сургуульд орсон бол хайр дурлалын замыг нь нээж ч магадгүй байсан. Чин сэтгэлээсээ хайраа илчилсэн бол бүр үерхэж ч магадгүй...
Англи эх
I don't think she liked me, but if I'd studied hard and entered the same high school, or if I'd joined the track and field club and entered the same school by recommendation, I might have raised a flag. If I make a serious confession, we might even be dating each other…
Тэр гурав шиг түүнтэй сээтэгнэн хэрэлдэж, хичээлийн дараа хоосон ангид бүр бузар булай юм ч хийж магадгүй байсан.
Англи эх
I could have flirted and bickered with her like the trio, and we might even have done perverted things in an empty classroom after school.
Хэх, энэ ямар эроге вэ?
Англи эх
Hah, what eroge is this?
(Бодоод байхад эд чинь ёстой хараал идсэн бодит амьдралтнууд юм байна. Дэлбэрээд өг л дөө... Хм?)
Англи эх
(Come to think of it, these people are really damned riajuus. Just explode already… Hm?)
Гэнэт, тэр агшинд би анзаарлаа.
Англи эх
Suddenly, in that instant, I realized.
Нэг ачааны машин тэр гурав руу аймшигтай хурдаар давхиж байв.
Англи эх
A truck was charging towards the trio at a tremendous speed.
Бас жолооч нь жолоон дээр онхолдон хэвтэж байлаа.
Англи эх
Also, the driver of the truck was lying prone on the wheel.
Нойр дутуу байдалтай жолоодож байжээ.
Англи эх
He was driving in a sleep-deprived state.
Тэгтэл тэр гурав одоо ч анзаараагүй байв.
Англи эх
And the three still hadn't noticed.
"А-а-а-аюултай!!"
Англи эх
"D-d-d-Danger!!"
Хашгирч сэрэмжлүүлэх гэж оролдсон ч арав гаруй жил хоолойгоо бүрэн хэрэглээгүй, дээр нь хүйтэн бороо, хавирганы өвдөлт хоолойг минь бүр ч агшаачихав. Арай гэж гаргасан өчүүхэн, чичирхийлсэн дуу минь борооны дунд замхарлаа.
Англи эх
I tried to warn them by yelling, but I haven't used my vocal cords fully for over ten years, and the cold rain and the pain in my ribs caused them to shrink further; The teeny-weeny, trembling voice I eked out vanished in the rain.
Тэднийг аврах ёстой. Заавал. Тэр зуур бас бодов: би тэднийг яагаад аврах ёстой гэж?
Англи эх
I must save them. I have to. At the same time, I thought: why do I need to save them?
Аврахгүй бол таван секундын дараа харамсана гэж дотор минь хэлж байлаа. Тэр гурвыг ачааны машинд цусан зутан болтол бяцлагдахыг харвал би лавтай харамсана.
Англи эх
I had a gut feeling that if I didn't save them, I would regret it five seconds later. I would absolutely regret it if I saw those three people getting smashed into a bloody pulp by a truck.
Аврахгүй өнгөрснөөсөө харамсана.
Англи эх
Regret not saving them.
Тиймээс би тэднийг аврах ёстой.
Англи эх
Therefore, I had to save them.
Ямар ч байсан удахгүй зам дагуу өлсөж үхэх байх гэж бодсон. Наад зах нь тэр агшинд сэтгэл ханамж авахыг хүссэн.
Англи эх
In any case, I thought I would probably starve to death by the roadside soon after. At least for that moment, I hoped to have some satisfaction.
Хамгийн сүүлд харамсалтай хоцрохыг хүсээгүй.
Англи эх
I didn't want to be left regretting at the very end.
--Би тэдэн рүү гүйж, доголон гуйвалзан очив.
Англи эх
--I ran and hobbled along towards them.
Сүүлийн арван жил бараг хөдөлгөөгүй болохоор хөл минь хүссэнээр хөдлөхгүй байлаа. Илүү их дасгал хийдэг байсан ч болоосой гэж амьдралдаа анх удаа бодов. Хугарсан хавирга минь тэвчишгүй өвдөлтөөр лугшиж, алхам бүрийг минь саатуулна. Илүү их кальци уудаг байсан ч болоосой гэж амьдралдаа анх удаа бодлоо.
Англи эх
My legs were not moving as I wanted, as I had not moved them much for the past ten years. It was the first time in my life that I wish I had exercised more. The broken ribs were pulsing with excruciating pain, hindering my every step. It was the first time in my life that I wished I had taken more calcium.
Өвдөж байлаа. Гүйж чадахгүй тийм их өвдөж байлаа.
Англи эх
It hurt. It hurt so much that I couldn't run.
Гэсэн ч би гүйсэн. Гүйсэн.
Англи эх
But I still ran. Ran.
Би гүйж байлаа.
Англи эх
I was running.
Маргалдаж байсан хүү нүдний өмнө ачааны машин ойртож буйг анзаараад охиныг тэвэрлээ. Нөгөө хүү ачааны машин руу нуруугаа харуулж зогссон тул анзаараагүй, нөхрийнхөө гэнэтийн үйлдэлд л гайхсан байв. Би ямар ч эргэлзээгүйгээр захнаас нь шүүрч аваад, бүх хүчээрээ арагш нь татлаа. Хүү татагдан замын хажууд унаж, ачааны машины замаас гарав.
Англи эх
The arguing boy hugged the girl when he noticed the truck approaching in front of his eyes. The other boy had his back facing the truck and had not noticed, was merely surprised by his companion's sudden action. I grabbed his collar without any hesitation and used all my strength to pull him back. The boy was pulled away and fell to the roadside, out of the truck's path.
Сайн. Дахиад хоёр.
Англи эх
Good. Two more to go.
Ингэж бодох зуур ачааны машин аль хэдийн миний өмнө ирчихсэн байв. Тэднийг аюулгүй зайнаас татна гэж л төлөвлөсөн ч арагш нь татахад эсрэг түлхэлт намайг урагш хөдөлгөчихлөө.
Англи эх
Just when I had this thought, the truck was already in front of me. I had just planned to pull them from a safe distance, but as I pulled them back, the recoil caused me to move forward.
Ойлгомжтой л доо, би зуу гаруй кило жинтэй байсан ч ялгаагүй байх байсан. Чичирсэн хөлөөрөө давхисны уршгаар эрчиндээ урагш чирэгдчихэв.
Англи эх
It was to be expected, and it wouldn't even have mattered if I weighed over 100kg. As a result of sprinting with my trembling legs, I got dragged forward by the momentum.
Ачааны машинд мөргүүлэх агшинд ард минь гэрэл тусахыг мэдэрлээ.
Англи эх
I felt a light behind me the moment I got hit by the truck.
Энэ үхэхийн өмнөх амьдрал нүдний өмнө гүйдэг гэх тэр гэрэл байсан юм болов уу? Тэр богино агшинд би юу ч харсангүй. Хэтэрхий хурдан байлаа.
Англи эх
Was that the rumored light of the flashback before death? I couldn't see anything during that short instance. It was just too fast.
Амьдралдаа тийм бага юм хийсэн гэсэн үг үү?
Англи эх
Did it mean that I did so little in my life?
Надаас тавь дахин хүнд ачааны машин намайг бетон хана руу шидэв.
Англи эх
I was sent flying onto a concrete wall by a truck 50 times heavier than I was.
"Пух...!"
Англи эх
"Puhh……!"
Уушгин дахь агаар шахагдан гарлаа. Хүчтэй гүйсний дараа агаар нэхэн уушги минь татганав.
Англи эх
The air in my lungs was pushed out. My lungs spasmed, demanding air after the hard running.
Би дуу ч гаргаж чадсангүй. Гэхдээ одоохондоо үхээгүй байлаа. Хуримтлагдсан өөх тос л намайг аварсан байх...
Англи эх
I couldn't utter a sound. But I wasn't dead yet. The accumulated fat was probably what saved me……
Гэвч ингэж бодмогц ачааны машин дахин нүдний өмнө минь гарч ирэв.
Англи эх
But once I thought that, the truck appeared in front of my eyes again.
Бетон газар, ачааны машин хоёрын дунд би улаан лооль шиг хавтайтал бяцлагдлаа.
Англи эх
I was flattened like a tomato between the concrete ground and truck.
Сэтгэгдлүүд
1-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…