Түүний зорилго нь намайг суут ухаантан гэж сонсоод бардам зан нь хөөрчихсөн гэж бодсон жаал хүүг зодож ухаанд нь оруулах байсан юм уу, эсвэл миний хүчийг үнэхээр шалгаж үзэхийг хүссэн юм уу, мэдэхгүй. Гэхдээ над руу доош харж зогсохдоо царайдаа тодруулсан тэр ихэмсэг инээмсэглэлийг нь харахад (бие махбодын хувьд над руу доош харах нь түүнд байгалийн жам ч гэлээ, миний дургүйг хүргэсээр л байлаа) эхний шалтгаан нь л байх гэж таамагласан.
Англи эх
I didn’t know if his goal was to beat some sense into the kid he assumed had gotten an inflated ego since he heard I was some sort of genius or if he was genuinely trying to gauge my strength, but by the smug grin he had on his face while looking down at me (even if it was only natural for him to physically look down at me, it still irked me), I assumed it might’ve been for the former reason.
Аав ээжийн маань бэлэглэсэн модон сэлмээ аваад, Адамын хүлээж зогсоо жижиг задгай талбайн зүг, хуарангийн зах руу алхлаа.
Англи эх
Retrieving the wooden sword I received as a present from my parents, I walked to the edge of the camp where Adam was waiting near a small clearing.
"Зэвсгээ яаж хүчжүүлэхийг мэднэ биз дээ, суут ухаантан?" гэж тэр сүүлийн үгээ тусгайлан онцолж асуулаа.
Англи эх
"You know how to reinforce your weapon right, genius?" he asked, emphasizing the last word.
Энэ үед аав маань Адам бяцхан хүүд нь хэн нь дээр гэдгийг харуулах гэж л гоёж байгааг аль хэдийн мэдэрсэн ч, намайг хэт их гэмтээхгүй гэдгийг мэдэж байсан тул зүгээр л харж суув.
Англи эх
By this time, my father already sensed that Adam was just trying to put on a show of dominance into his little boy, but he just watched, knowing he wouldn’t hurt me too much.
Их баярлалаа, хайрт аав минь.
Англи эх
Many thanks dear father.
Ээж маань арай л сэтгэл түгшсэн бололтой, нөхрийнхөө ханцуйнаас чанга атгасан хэвээр над руу, Адам руу, аав руу ээлжлэн харсаар байлаа.
Англи эх
My mother looked a bit more anxious as she kept glancing back and forth between me, Adam and my father, keeping a firm hold onto her husband’s sleeve.
Ямар ч байсан намайг гэмтвэл эдгээх ээж маань энд байгаа юм чинь, тийм биз?
Англи эх
Well at least mother was here to heal me if I got hurt, right?
Надаас таван метр орчим зайтай зогсох Адам руу харцаа төвлөрүүллээ. Эх орон, хайртай хүмүүсээ бооцоонд тавин бусад хаадтай тулалдаж байсан өмнөх амьдралын минь дүр зургууд толгойд минь тодорч ирэв. Нүд минь нарийсаж, харах хүрээ минь зөвхөн өмнө минь зогсох эр хүртэл агшив. Одоо тэр бол миний өрсөлдөгч.
Англи эх
I focused my gaze on Adam, who was just around 5 meters away from me. Images of my past life, dueling other kings with my country and loved ones at stake, popped up into my head. My eyes narrowed, restricting my vision to only the man in front of me. He was the opponent now.
Хөл рүүгээ мана урсгаад, модон сэлмээ хоёр гараараа баруун талдаа атгасан чигтээ урагш харайлаа...
Англи эх
I willed mana into my legs and dashed forward with both my hands gripping the wooden sword to my right...
Ихэмсэг царай нь арилаагүй хэвээр, Адам миний хөндлөн цавчилтыг хаахаар бэлдэж байтал би хуурмаг довтолгоо хийж, хуучин ертөнцөдөө тулаанд зориулан боловсруулсан тусгай алхааг ашиглалаа. Бараг л агшин зуурт түүний баруун тал руу ташуу нэг алхам зайд үсэрч очив. Новшийн бие! Хуучин биетэйгээ харьцуулахад өндөр, жин хоёр маань тэс өөр болохоор энэ арга барилаа төгс гүйцэтгэж чадсангүй. Энэ арван найман килограмм, нэг метр арван сантиметр биед би дасаагүй байлаа. Онилсон газраа хүрч чадаагүй ч, Адамд харамсалтай нь тэр миний цавчилтыг нөгөө талаас хаахаар модон саваагаа аль хэдийн тавьчихсан байсан тул баруун тал нь хамгаалалтгүй үлджээ.
Англи эх
His smug look still present, Adam prepared to block my horizontal swing when I feinted and used a special footwork I developed in my old world that I used for dueling. Almost instantly, I blinked a foot diagonally to his right. Curse this body! I couldn’t perfectly execute the skill because of the height and weight difference compared to my old body. I wasn’t used to this 40 pound, 110cm. body. While I didn’t reach the area I was aiming for, unfortunately for Adam, he already prepared his wooden stick to block my swing from the other direction so his right side was unprotected.
Юу болох гэж байгааг ухаармагц ихэмсэг царай нь бүр мөсөн алга болж, нүдээ бүлтийлгэн гайхсан төрх орлоо.
Англи эх
His smug look all but vanished and was replaced by a look of surprise, with his eyes opening wide, as he realized what was about to happen.
Түүний ил гарсан хавирга руу модон сэлмээ дайвалзуулж, манагаа хэмнэхийн тулд хамгийн сүүлийн агшинд л сэлмээ манагаар хүчжүүллээ. Учир нь түүн шиг туршлагатай дайчны эсрэг би гарцаагүй сул байр суурьтай гэдгээ мэдэж байсан юм.
Англи эх
Swinging my wooden sword to his open ribcage, I reinforced my wooden sword with mana at the last moment to conserve my mana, because I knew I was definitely at a disadvantage against a veteran like him.
Адамын царай дахь гайхшрал ердөө агшин зуур л үргэлжилж, тэр баруун хөл дээрээ бараг л хүний бус хурдаар эргэлээ. Би цагтаа тонгойж түүний доороос дээш цавчсан цохилтоос мултраад, хатгалтаасаа эргэлдэн шүүрэх цохилт руу байрлалаа сольж, бүх хурдан сугаа ашиглан зүүн шагайнд нь цохилт буулгав. Тэр мөчид шагай нь сулран, Адамын тэнцвэр алдагдлаа.
Англи эх
The look of surprise on Adam lasted all but lasted a split second before he pivoted his right foot with almost inhuman speed. I squatted in time to dodge his upward swing and switched my stance from a thrust to a spinning swipe and landed a blow on his left ankle using all my momentum. His ankle gave out at that moment, throwing Adam off balance.
Ядаж л би тэгж бодсон.
Англи эх
Or so I thought.
Тэр үнэндээ газар хүрмэгцээ хөлөө бүтэн задалж суугаад, тэр дороо хөлөөрөө тойруулан шүүрч дайрлаа.
Англи эх
He actually did a full on split, followed by a roundhouse sweep with his legs as soon as he was on the ground.
Энэ бие ийм цохилтыг даахгүй тул би хөлөөс нь зайлсхийхээр дээш үсэртэл нүдний булангаар түүний модон саваа хүрэн өнгөөр гялсхийхийг харлаа.
Англи эх
This body won’t be able to take a hit like that, so I jumped up to dodge his legs when, from my peripheral view, I saw the flash of brown from his wooden stick.
Сэлмийнхээ иртэй хэсгээр хаах завгүй байсан тул Адамын модон саваа ба миний бариулын үзүүр яг мөргөлдөхөөр цагийг нь тааруулан сэлмийнхээ бөгтрөөр урагш түлхлээ.
Англи эх
With no time to use the blade to block the swing, I thrust the pommel of my sword, timing it so Adam’s wooden stick and the end of my handle would clash.
Гэнэт Ньютоны Хөдөлгөөний Гуравдугаар Хууль толгойд буув.
Англи эх
Newton’s Third Law of Motion suddenly came into mind.
Үйлчлэл бүрд түүнтэй тэнцүү, эсрэг чиглэлтэй эсрэг үйлчлэл байдаг
Англи эх
For every action, there is an equal and opposite reaction
Тэгээд тэр эсрэг үйлчлэл чинь яасан өвдөлттэй байсан гээч. Цохилтыг амжилттай хаасан ч дөрвөн настай бие маань түүний хүчийг даасангүй. Би нисэж одоод, нуурын гадаргаар ойж буй хавтгай чулуу шиг газраар гоёмсог гулсаж унав.
Англи эх
And boy was the opposite reaction painful. While I did block the blow successfully, my 4-year-old body couldn’t withstand the force of the blow and I flew before gracefully skidding on the ground like a flat rock on a lake.
Аз болоход цохилт авахаасаа өмнө бүх биеэ хүчжүүлсэн байсан, тэгэхгүй бол ноцтой гэмтэх байлаа.
Англи эх
Thankfully, I reinforced my whole body before I took the blow or I would’ve seriously gotten hurt.
Ёолон байж өндийж суугаад лугшин өвдөх толгойгоо иллээ. Дээш харвал над руу гөлөрсөн долоон мэлрэг царай л харагдав.
Англи эх
Groaning, I sat myself up and rubbed my throbbing head. I looked up, only to see seven stupefied faces staring at me.
Хамгийн түрүүнд ээж маань ухаан орж, толгойгоо сэгсрэв. Тэр над руу гүйн ирж, тэр дороо биеийг минь тойруулан эдгээх шившлэг бувтнаж эхэллээ.
Англи эх
My mother recovered first, shaking her head. She rushed towards me and immediately mumbled a healing spell around my body.
Нүднийхээ булангаар Дурден Адамын толгой руу урагш бүдрэхээр хүчтэй тоншихыг харлаа. Хэ~
Англи эх
Out of the corner of my eye, I spotted Durden thumping Adam’s head with enough force to make him stumble forward. Heh~
"Арт хонгор минь, зүгээр үү? Яаж байна даа?"
Англи эх
"Art honey, are you okay? How do you feel?"
"Би зүгээр ээ, ээж ээ, санаа зовох хэрэггүй."
Англи эх
"I’m fine Mom, don’t worry."
Адамын дуу хөндлөнгөөс оров. «Тулалдаж заагаагүй гэнэ ээ? Хэн итгэх юм! Энэ бяцхан мангасыг чинь яаж сургачихсан юм бэ?» гэж тэр толгойгоо илсээр ёолов.
Англи эх
Adam’s voice cuts in, "Haven’t taught him how to fight my ass! How the hell did you train this little monster?" he groaned, still rubbing his head.
"Би түүнд тэрийг заагаагүй," гэж аав маань арай гэж бувтнав.
Англи эх
"I didn’t teach him that," my father managed to mutter.
Тэр мэлрэг байдлаасаа сэгсэрч гараад дэргэд минь ирж, зүгээр эсэхийг асуулаа. Би зүгээр л толгой дохив.
Англи эх
He shook himself out of the stupor and came next to me to ask if I was okay. I just nodded my head.
Аав намайг өргөж аваад, түрүүн сууж байсан газарт минь зөөлөн буулгаж, нүд нүдээ ширтэхээр өмнө минь тонгойн суулаа.
Англи эх
My father picked me up and gently lowered me back down where I was sitting before and squatted down in front of me so he was eye level.
"Арт, чи ингэж тулалдахыг хаанаас сурсан юм бэ?"
Англи эх
"Art, where did you learn to fight like that?"
Юу ч мэдэхгүй дүр эсгэхээр шийдээд, хайхрамжгүй царай гарган «Ном уншиж, аавыгаа харж байгаад сурсан» гэлээ.
Англи эх
Deciding to feign ignorance, I said, putting on a nonchalant face, "I learned by reading books and watching you dad."
«Аав аа, би чинь дипломат болон улс хоорондын асуудлыг тулаанаар шийддэг ертөнцөөс ирсэн, улсаа төлөөлдөг Хаан Тулаанч байсан юм. Зүгээр л таны хүү болж дахин төрчихсөн... Гэнэтийн бэлэг» гэж хэлбэл тэр тийм ч халуун дотно хүлээж авахгүй байх гэж бодож байна.
Англи эх
I don’t think saying, "Hey dad, I was the King Duelist representative of my country from a world where diplomatic and international issues are settled by battles. I just happened to be reincarnated as your son... Surprise," would get a hearty reaction from him.
"Түрүүн чамайг ширүүн доргиосонд уучлаарай, бяцхан нөхөр минь. Чамайг өөрөөсөө салгахын тулд тийм их хүч гаргах хэрэг гарна гэж санасангүй."
Англи эх
"Sorry for roughing you up there little buddy. I didn’t expect I would need to use that much strength to get you off me."
Адамыг уучлалт гуйхыг хараад түүний тухай сэтгэгдэл минь жаахан ч гэсэн дээрдэв. Тэр бүрэн дүүрэн муу хүн биш бололтой.
Англи эх
Seeing Adam apologize gave me just a bit of a better impression of him. I guess he wasn’t a total jerk.
Хажуугаас минь сулхан дуу сонсогдов. «Чиний тулааны хэв маяг... өвөрмөц юм. Хуурмаг довтолгооны дараах тэр алхмыг яаж хийсэн бэ?»
Англи эх
I heard a faint voice from my side. "Your fighting style is... unique. How did you do that step after the feint?"
Хөөх! Бүтэн хоёр өгүүлбэр! Энэ бүх аяны туршид Жасмины хэлсэн хамгийн урт үгс энэ л байх.
Англи эх
Wow! Two complete sentences! That was the longest string of words Jasmine said this entire trip by far.
Надад үнэхээр их нэр төр байна.
Англи эх
I feel so honored.
"Баярлалаа...?" гэж би хариулав.
Англи эх
"Thank you?" I responded.
Юу хийснээ алхам алхмаар тайлбарлахаасаа өмнө бодлоо цэгцэллээ.
Англи эх
I reorganized my thoughts before trying to explain in steps what I did.
"Үнэндээ энгийн арга л даа. Би ноён Крэншийн баруун тал руу хуурмаг довтолгоо хийж байсан болохоор хуурмаг довтолгооны өмнөх сүүлчийн алхамдаа баруун хөлөө урагш тавьсан. Тэгээд тэр агшинд баруун хөл рүүгээ мана төвлөрүүлж өөрийгөө хойш түлхэхийн зэрэгцээ зүүн хөлөө баруун хөлийнхөө ард очихыг хүссэн зүг рүүгээ налуу чиглүүлж авчраад, энэ удаад зүүн хөл рүүгээ мана төвлөрүүлсэн. Гэхдээ очихыг хүссэн зүг рүүгээ биш хойшоо шидэгдэхгүйн тулд баруун хөлдөө хэрэглэснээс илүү хүчтэй."
Англи эх
"It’s a simple technique really. Since I was feinting to Mr. Krensh’s right side, I placed my right foot forward as the last step before the feint. There I instantly focused my mana into the right foot, pushing myself back, and at the same time I bring my left leg behind right, aimed at an angle towards where I wanted to go, focusing mana into my left foot this time, but with more power than when I used mana on my right so that I don’t propel myself backwards instead of the direction I want to actually go to."
Хэлээ ороолдохоо шахлаа.
Англи эх
That was a mouthful.
Эргэн тойрноо харвал Адам, Хелен, бүр аав маань хүртэл миний дөнгөж тайлбарласныг туршиж үзэхээр задгай талбай руу явж байв.
Англи эх
I looked around to see Adam, Helen, and even my father head towards the clearing, trying to test out what I just explained.
Жасмин руу эргэж харахад тэр ч бас задгай талбай руу яаран одож, зөвхөн нуруу нь л харагдаж байлаа.
Англи эх
When I turned back to face Jasmine, I only saw her back as she rushed towards the clearing as well.
Ээж дэргэд минь суугаад, «Сайн хийлээ» гэж хэлэх мэт зөөлөн инээмсэглэн толгойг минь илэв. Анжела ч бас над руу ирж, нүүрийг минь, үгүй ээ, бүхэл толгойг минь цээжиндээ шигтгэн «Хөөрхөн БАС авьяаслаг юм аа, тийм үү? Яагаад эрт төрөөгүй юм бэ, тэгсэн бол энэ эгч чинь өөрөө шүүрээд авах байсан юм!» гэж хөгжилтэй орилов.
Англи эх
Mother sat down next to me, patting my head with a gentle smile on her face that seemed to say, "you did well." Angela came up to me too, burying my face, or rather my whole head, in her bosom, cheerfully exclaiming, "Cute AND talented aren’t you? Why couldn’t you have been born earlier so that this sister could snatch you up herself!"
Улайж, өөрийн гэсэн таталцлын хүчтэй юм шиг санагдсан тэр хөхнөөс арай гэж салж гарлаа. Тэдгээр... зэвсэг аюултай юм.
Англи эх
Blushing, I willed myself away from those breasts that I suspected to have their own gravitational pull. Those...weapons were dangerous.
Миний сахиусан тэнгэр Дурден энэ бүхэнд хамаагүй тайван хандаж, зүгээр л эрхий хуруугаа гозойлгон харуулав. Ямар гоё хүн бэ.
Англи эх
My guardian angel, Durden, was a lot calmer about all of this and just gave me a thumbs up. He’s so cool.
Тэр шөнө дөрвөн тэнэг ихэнх цагаа хуурмаг алхмыг эзэмших гэж зарцуулж байхад би ээжтэйгээ майханд унтав.
Англи эх
The night passed as the four idiots spent most of the time trying to master the feint step while I slept in the tent with Mother.
* * *
Англи эх
________________________________________
Хэдэн өдөр өнгөрч, бид эцэст нь Их Нурууны бэлд хүрч ирлээ. Дашрамд хэлэхэд, нэр нь ёстой л үнэн байж.
Англи эх
A couple of days passed as we finally managed to make it to the foot of the Grand Mountains, which, by the way, sure lived up to its name.
Замдаа зөвхөн Хелен л бардамналаа дарж, хуурмаг алхмын талаар надаас тодруулга асуув. Сүүлчийн баруун хөл, зүүн хөл хоёрын хоорондох завсарлагын хугацаа ямар байх ёстой, онилсон зүг рүүгээ очихын тулд хоёр хөлдөө урсгах манын хэмжээг яаж зөв тэнцвэржүүлэх вэ гэдгийг удаан, нарийн тайлбарлаж өглөө. Энэ бүх хугацаанд бусад гурван тэнэгийн чих томорч, миний түүнд өгсөн мэдээллийг шимэн авах гэж толгой дохин, дотроо тэмдэглэж байгаа нь бараг нүдэнд харагдах шиг болж байв.
Англи эх
Along the way, only Helen managed to lay down her pride and ask me for some clarification on the feint step. I went over it slowly, explaining what the timing of the interval between the last right foot and the left foot should be and how to properly balance the output of mana into both feet so you could go the way you’re aiming. The whole time, I could almost see the ears of the other three idiots getting bigger as they tried to suck in the information that I gave her, nodding while taking mental notes.
Хамгийн түрүүнд амжилтад хүрсэн нь Жасмин. Тэр хүйтэн, суут ухаантай төрлийн хүн шиг санагддаг байсан. Үнэн байж дээ.
Англи эх
The first one to succeed was Jasmine. She seemed like the cold, genius type. I guess it was true.
Нэг өдөр намайг тэрэгний ард ээжээсээ уншлага, бичлэгийн хичээл авч байхад Жасмин бараг улайчихсан байдалтай намайг хажуу тийш дуудаж, харж өгөхийг гуйв.
Англи эх
She pulled me aside one day, nearly blushing, while I was taking reading and writing lessons on the back of the carriage with mother and asked me to watch.
Тэрэгнүүд биднийг орхиод явчихгүйн тулд бид түр зогсох хэрэг гарлаа. Тэр хуурмаг алхмыг надад амжилттай үзүүлсний дараа би алга ташин «Гайхалтай! Ямар хурдан сурчихав аа!» гэлээ.
Англи эх
We had to take a small stop so the carriages wouldn’t leave us behind. After successfully demonstrating the feint step to me, I applauded saying "Amazing! You learned it so quickly!"
Энэ бол миний боловсруулсан хамгийн энгийн аргуудын нэг л дээ, гэхдээ би түүнд тэгж хэлэхгүй.
Англи эх
It’s one of the most basic techniques I developed, but I wasn’t going to tell her that.
Тэр «Юу ч биш» гэж товчхон хариулсан ч дээш муруйсан уруул, бахархан үл ялиг атируулсан хамар нь өөрөөр хэлж байлаа.
Англи эх
She responded curtly saying, "It was nothing", but the upward curvature of her lips and the slight, proud twitch of her nose showed otherwise.
Ха-ха, баярлаж байна.
Англи эх
Haha, she’s happy.
Биднийг Их Нурууны бэлд хүрэх үед дөрвөн тэнэг бүгдээрээ энэ аргыг сурч, тус бүр өөрийн тулааны хэв маягт тааруулан бага зэрэг өөрчилсөн байв.
Англи эх
By the time we had arrived at the foot of the Grand Mountains, all four of the idiots managed to learn the technique, changing it slightly to fit their own fighting style.
Аяны дараагийн шат нь уул өөд авирах байлаа. Аз болоход уулыг тойрон ороолдож, эцэст нь оргил дээрх телепортын хаалга руу хүргэдэг хоёр тэрэгний өргөнтэй зам байжээ.
Англи эх
The next step of the journey was ascending up the mountains. Luckily, there was a path around two carriages wide that circled around the mountain, eventually leading to the teleportation gate at the top.
Урд талын тэрэгний жолоог Дурден барьж, аав маань түүнд нөхөр болж хажууд нь суув. Энэ тэргэнд бидний ачааны ихэнх нь байлаа. Хелен миний сууж явсан хоёр дахь тэрэгний дээвэр дээр сууж, ямар нэг хэвийн бус зүйл байгаа эсэхийг ажиглаж байв. Анжела ээж бид хоёртой хамт хойд тэргэнд сууж, Адам бидний ард харуул хийн алхаж явлаа. Жасмин тэрэг хөтөлж явахдаа байн байн толгойгоо эргүүлж над руу ширтэх нь бараг л *ширт-ширт* гэсэн дуу гарах шахам. Надаас өөр арга зааж өгөхийг хүлээгээд байгаа юм болов уу? Харц нь миний харцтай тулгарах бүрд тэр толгойгоо урагш яаран эргүүлнэ.
Англи эх
The front carriage included Durden, holding the reins in the front, with father besides him to keep him company. This carriage held most of our luggage. Helen was currently seated on the top of the second carriage, the one I was riding in, scouting for any abnormalities. Angela sat in the back carriage with my mom and me, while Adam walked behind us, keeping guard. While Jasmine steered the carriage, I kept noticing how she turned her head back and stared at me, almost making *jiii* sounds. Is she expecting me to show her other techniques or something? Every time I met her gaze, she quickly turned her head back to the front.
Тэр таван настай юм уу?
Англи эх
Is she five?
Нас гэснээс, Их Нурууны бэл хүртэлх аяны эхний хэсэгт би дөрвөн нас хүрсэн юм. Ээж хэзээ бялуу бэлдсэн, бүр хаана хадгалсныг нь (иддэг юм болов уу бүр!) мэдэхгүй ч, би гомдоллосонгүй, том инээмсэглэл тодруулан ээждээ болон бусад бүх хүнд талархлаа. Бүгд намайг тэврэх юм уу нуруу алгадаж байх үед Жасмин надад богинохон хутга гардуулан «Бэлэг» гэж ганцхан үг хэлснээр намайг гайхшруулав.
Англи эх
Speaking of age, I turned 4 on the first leg of our journey to the foot of the Grand Mountains. I don’t know when Mother prepared a cake, or where she even put it (or if it’s even edible!), but I didn’t complain, put on a big smile, and thanked her and everyone else. While everyone gave me a hug or a pat on the back, Jasmine surprised me then when she handed me a short knife, simply declaring, "Present."
Ай хөөрхий, намайг тоодог юм байна! Нулимс минь гарах нь.
Англи эх
Aww she cares! I’m tearing up.
Аз болоход уул өөд гарах аян маань нэлээд тайван өнгөрлөө. Би ихэнх цагаа Мана Удирдлагын тухай номоо уншиж, мана ба ки хоёрын хоорондох зөрүүг олохыг хичээн өнгөрөөлөө. Одоогоор тэд нэлээд төстэй санагдаж байсан, гагцхүү ховор тохиолдолд Хүчжүүлэгчийн хэрэглэж буй мана махбодийн шинж чанарыг агуулж болдог байв. Цааш уншихад, үүнийг туршиж үзэх чадвартай анхан шатныхны хувьд энэ нь Шидлэгчдийн шид хаяхад харагддаг шиг тод бус, харин махбод тус бүрийн онцлог чанар маягаар илэрдэг болохыг анзаарлаа.
Англи эх
Fortunately, our journey up the mountain was rather uneventful. I spent a lot of my time reading my book on mana manipulation, trying to find more discrepancies between mana and ki. So far, it seemed pretty similar except that, in rare cases, an augmenter’s mana usage could take on the property of elements. Reading on, I noticed that for beginners who were able to dabble in this, it wasn’t as distinct as what you might see when conjurers casted spells, but more like the quality of each distinct element.
Жишээ нь, галтай төрөлхийн нийцэлтэй Хүчжүүлэгчийн мана хэрэглэх үедээ тэсрэх шинж чанар илэрхийлдэг. Ус угаасаа уян, зөөлөн шинжтэй байдаг. Газар хатуу, бат шинжтэй байдаг. Эцэст нь Салхи хурц ир мэт шинжтэй байдаг.
Англи эх
For example, an augmenter, assuming he has an innate compatibility with fire, would have mana that showed an explosive quality when used. Water would naturally have a smooth, flexible quality. Earth would have a firm and rigid quality. Finally, Wind would have the quality of a sharp blade.
Сонин юм. Хуучин ертөнцөд минь кигийн ийм шинж чанарууд махбодтой ямар ч холбоогүй, харин кигээ хэрхэн ашиглахаас хамаардаг байсан. Кигээ үзүүр, ир хэлбэртэй болговол «салхин махбод» гэгдэх шинж чанартай болж, харин манагаа нэг цэгт хуримтлуулан сүүлчийн агшинд тэсрүүлбэл «гал махбод»-той болох гэх мэт. Мэдээж дадлагажигчид өөр өөрийн дуртай хэв маягтай, нэгийг нь нөгөөгөөсөө угаасаа илүү сайн эзэмшдэг байсан ч, үүнийг ховор гэж хэлэхээр хэтрүүлэхгүй. Бие болон зэвсгээ хүчжүүлэх нь л кигийн хамгийн энгийн хэрэглээ байсан юм.
Англи эх
That’s strange. Back in my old world, these kinds of qualities in ki had nothing to do with elements, but rather depended on how you utilized your ki. Shaping the ki into points and edges would give it the so called "wind element," while storing up your mana into a single point and bursting it at the last moment would give it the "fire element" and so on. Sure, practitioners had preferences and were naturally better at practicing one style more than the other, but I wouldn’t go as far as to say it was rare. Only the most basic use of ki involved reinforcing the body and weapons.
Үүнийг ирээдүйд манагаар туршиж үзэх хэрэгтэй болно. Сэжиглэнгүй томчуудын байнгын хараа хяналтан дор дөрвөн настай биед гацчихсан болохоор дасгал хийх үнэхээр хэцүү.
Англи эх
I would have to test this with mana in the future. Being stuck in a 4 year old body with constant supervision by suspicious adults made practicing really hard.
Би цааш уншиж байтал гэнэт Хелений сандарсан дуу чихэнд минь хадлаа.
Англи эх
I kept reading on when suddenly, Helen’s alarmed voice rang in my ears.
"ДЭЭРЭМЧИД! ТУЛАЛДААНД БЭЛТГЭ!" гэж тэр хашгирахад баруун болон ар талаас бидний зүг хөлийн чимээ нүргэлэн ирэв.
Англи эх
"BANDITS! PREPARE TO ENGAGE!" she shouted, as a rumble of footsteps came from our right and rear.
«Салхи минь, дуулгавартай захирагдаж, миний хүслийг дага. Хамгаалалт болгон эргэн тойронд цуглахыг чамд тушааж байна. [Салхин Хаалт]!» Тэр дороо ээж, Анжела, миний эргэн тойронд салхины шуурга хуй салхи болон эргэлдэхийг мэдэрч байна. Дараа нь шуурга бидний эргэн тойронд бөмбөрцөг хэлбэрээр махийлаа.
Англи эх
"Submit, O’ wind and follow my will. I command and gather you around in protection. Wind Barrier!" Instantly I feel a gust of wind forming a tornado around Mother, Angela, and I. Then the gust bent into a sphere around us.
Анжела дамжуулагч саваагаа өргөн барьж, хаалтыг тогтоон барихад анхаарлаа төвлөрүүлж байхад сумнууд хаалтыг тасралтгүй бөмбөгдөж, өөр зүг рүү хазайн одож байв.
Англи эх
Angela was holding out her wand, concentrating on keeping the barrier active while arrows constantly bombarded the barrier, only to get redirected to a different direction.
Ээж намайг өөртөө чанга татаж, ямар нэг юм нэвтэрвэл биеэрээ хамгаалахыг хичээлээ. Аз болоход хаалт бат бөх тогтож байсан тул түүний хичээл зүтгэл хэрэггүй бололтой.
Англи эх
My mother pulled me in close, trying to shield me using her body from whatever might get through. Thankfully, her efforts didn’t seem to be necessary as the barrier held strong.
Хэдхэн секундын дотор тэрэгний бүтээлэг хэсэг хэсгээр урагдаж, нөхцөл байдал надад илүү тод харагдаж байна.
Англи эх
In a matter of seconds, the tarp covering the carriage was torn to shreds and I get a better view of the situation at hand.
Бид бүрэн бүслэгдсэн байлаа.
Англи эх
We were completely surrounded.
Сэтгэгдлүүд
7-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…