Шинэ үйлчлүүлэгч нь цэвэрхэн тайрсан ч бага зэрэг үрчийсэн албан ёсны костюмтай залуу эмэгтэй байв. Дулаан цаг агаартай байсан ч цагаан цамцныхаа товчийг хүзүү хүртэл товчилж, хар үсээ гогцоолон боосон байлаа. Гүн ухаалаг боловч ядарсан нүднийх нь доор хар хүрээ тодорчээ.
Англи эх
The new customer was a young woman wearing a sharp, but somewhat wrinkled formal suit. Her white blouse was buttoned up all the way despite the warm weather, and her dark hair was gathered in a bun. There were dark circles under her deeply intelligent, but tired eyes.
Нойрондоо Бастионд ирдэг Юлиус багшаас ялгаатай нь тэр энд байнга амьдардаг жирийн хүн байв. Бас өглөө эртлэн биш, харин шөнөжин нүд аньж амжилгүй ажилласныхаа дараа Гялалзсан Их Дэлгүүрт ирж байгаа бололтой.
Англи эх
Unlike Teacher Julius, who visited Bastion in his sleep, she was a mundane human residing here permanently. It also seemed like she was visiting the Brilliant Emporium after burning the midnight oil and working through the night, instead of doing so first thing in the morning.
Залуу эмэгтэй Санни руу харж, үл ялиг хөмсөг зангидаад, товчхон толгой дохив.
Англи эх
The young woman glanced at Sunny, frowned slightly, then gave him a curt nod.
"Мастер Санлесс."
Англи эх
"Master Sunless."
Санни эелдэг инээмсэглэлийн цаана нуугдав.
Англи эх
He hid behind a polite smile.
"Хатагтай Бэт."
Англи эх
"Miss Beth."
"Аа, Ахлагч Бэтани! Ирчихэж!"
Англи эх
"Ah, Chief Bethany! You've made it!"
Бэт Санни гэж хүн байдгийг мартан, Юлиусын суусан зүг эргэж, гэрэлтэй инээмсэглэв.
Англи эх
Forgetting about Sunny's existence, Beth turned to where Julius was sitting and smiled brightly.
"Юлиус их багш аа! Мэдээж ирэлгүй яахав."
Англи эх
"Professor Julius! Of course, I have."
Санни захиалгыг нь аваад гал тогоо руугаа буцав. Ядрахыг мэддэггүй эрдэмтэнд аяга халуун шоколад бэлдэж эхлэхдээ тэр санаа алдаж, толгой сэгсэрлээ.
Англи эх
Sunny received her order and retreated back into the kitchen. As he started preparing a cup of hot chocolate for the tireless scientist, he sighed and shook his head.
"Огт өөрчлөгддөггүй юм даа…"
Англи эх
"She doesn't change…"
Модон сампин дээр дөнгөж тооцоогоо дуусгасан Айко түүн рүү сониучирхан харав.
Англи эх
Aiko, who had just finished running some calculations on a wooden abacus, gave him a curious glance:
"Өө? Та Ахлагч Бэтанийг таньдаг юм уу, дарга аа?"
Англи эх
"Oh? Do you know Chief Bethany, boss?"
Санни хэсэг азнаж байснаа мөрөө хөшүүн хавчлаа.
Англи эх
He lingered for a few moments, then shrugged stiffly.
"Антарктидад хэд хэдэн удаа мөр зөрсөн юм. Гэхдээ тэр санахгүй л байх."
Англи эх
"We had a few brushes in Antarctica. I doubt she remembers, though."
Тэгээд эргэн тойрноо харж байснаа нэмж хэлэв:
Англи эх
Then, he looked around and added:
"Давс дамжуулаад өгөөч?"
Англи эх
"Can you pass me salt?"
Айко сампингаа тачигнуулсаар байсан ч давсны сав тавиур дээрээс хөвөн хөөрч Саннигийн гарт буув. Энэ бол түүний Унтаа Чадвар, юмыг хүрэлгүй хөдөлгөх сул хүч байлаа.
Англи эх
Aiko continued to abuse the abacus, but the salt shaker floated from the shelf into Sunny's hand. That was her Dormant Ability, a weak form of telekinesis.
…Гэрэлт Цайзад мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг нь бодоход энэ нь түүний шударга байдалд үнэхээр эргэлзээ төрүүлэхээр юм.
Англи эх
…Which really put her integrity in doubt, considering that she used to run a gambling den in the Bright Castle.
Гэвч Санни өөрөө хүнийг шүүх эрхтэй гэж үү?
Англи эх
But who was Sunny to judge?
Тэр толгой сэгсрэн халуун шоколадаа бэлдэж дуусаад, шаазан аяганд болгоомжтой хийж, гал тогооноос гарав.
Англи эх
Shaking his head, he finished making the hot chocolate, poured it into a ceramic cup with care, and walked out of the kitchen.
Аягыг ширээн дээр тавих зуур Юлиус багш, Бэт хоёрын ярианаас хэсэг сонсогдов. Хөгшин хэлж байлаа:
Англи эх
As he was placing the cup on the table, he caught a part of the conversation between Teacher Julius and Beth. The old man was saying:
"За, чи болон танай баг ямархуу байна?"
Англи эх
"So, how are you and your team doing?"
Бэт урт санаа алдаад халуун шоколадаа өргөж, аягаар гараа жигнэв.
Англи эх
Beth let out a long sigh and picked up her hot chocolate, warming her hands on the cup.
"Аа, ажилдаа живж байна. Хэрээний Зүрхэнд байгаа хамт олонд саяхан томоохон нээлт гарсан гэх цуу яриа байгаа, гэхдээ яадаг билээ дээ… хоёр тал хоёулаа мэдээллээ хуваалцахын оронд нууж хадгална. Эр Зориг овгийнхон ч тагнуулчаас болгоомжилж байгаа юм шиг хамгаалалтаа чангаруулж байна. Солиорол, яг л солиорол!"
Англи эх
"Ah, we are drowning in work. There are rumors that our colleagues in Ravenheart had a breakthrough recently, but you know how it is… both sides are hoarding information instead of sharing it. The guys from Valor are also tightening up security, as if they are wary of spies. Madness, it's pure madness!
"Жинхэнэ хамтын ажиллагаанд ийм олон саад тотгор байхгүй бол бид хоёр дахин хурдан үр дүнд хүрэх байсныг тэд ойлгодог л байгаа биз дээ?"
Англи эх
They do understand that we could have achieved results twice as fast if there were fewer roadblocks for proper cooperation?"
Тэр нүүрээ үрчийлгэн толгой сэгсрэв.
Англи эх
She grimaced and shook her head.
"Ямартай ч Бастионы дэд бүтцийг хөгжүүлэх нь үнэхээр аварга том ажил байлаа. Мянга мянган инженер чадах бүхнээ зориулсан ч Зүүдний Орон ийм хачин учраас тоо томшгүй бэрхшээл тулгардаг. Тэр үед бид, эрдэмтэд, хүзүүгээ тавьж гарах ёстой."
Англи эх
"In any case, developing the infrastructure of Bastion has been a titanic undertaking. Thousands of engineers have given it their best, but with how strange the Dream Realm is, there are countless challenges. That is where we, the scientists, are supposed to step up."
Бэтийн царайнд хэсэгхэн зуур алс холыг ширтэх мэт төрх тодров. Тэр халуун шоколадаасаа нэг балгаад, амтыг нь хэсэг мэдрэв.
Англи эх
A distant expression appeared on Beth's face for a moment. She took a sip of her hot chocolate and savored it for a bit.
Харц нь бага зэрэг тунгалагшлаа.
Англи эх
Her gaze cleared a little.
"Гэхдээ Хар Зүүдний Гинжийн үеэр цуглуулсан бүх мэдээллийг ашигласан ч хамгаалах технологи зүгээр л үр дүнгүй хэвээр байна. Үнэндээ бүх хандлага нь угаасаа буруу, гэвч бид анхнаасаа илүү сайн тусгаарлалт хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй гэдгийг ойлгоход томчууд дэндүү алсын хараагүй. Тиймээс… би өөрөө том хүн болчихсон юм. Одоо ядаж зөв замдаа орлоо."
Англи эх
"But even with all the data we gathered during the Chain of Nightmares, shielding technology remains simply ineffective. Actually, the entire approach is flawed, but the bigwigs are too myopic to realize that we should not be concentrating on developing better insulation, to begin with. So… that was why I went and became a bigwig myself. Now we are on the right track, at least."
Түүний нүүрэнд үл мэдэг инээмсэглэл тодров.
Англи эх
A subtle smile appeared on her face.
"Үнэндээ ахиц гарч байна! Бид цахилгаан станцын ажиллах загварыг бүтээхэд маш ойртсон. Зүүдний Оронд цахилгаан ажиллахгүй байх ямар ч шалтгаан байхгүй биз дээ? Гэтэл ажиллахгүй байна… одоохондоо. Гэхдээ миний үгийг тэмдэглээд аваарай, оныг дуустал би Бастионы гудамжийг цахилгаан гэрлээр гийгүүлнэ. Тэндээс цааш бүх зүйл боломжтой болно."
Англи эх
"Actually, there is progress! We are very close to creating a working model of a power station. There is no reason for electrical power not to work in the Dream Realm, right? And yet, it doesn't… for now. But mark my words, I'll have the streets of Bastion illuminated by electric lights before the end of the year. And from there, all manner of things will become possible."
Юлиус багш гараа өргөн түүнд чимээгүйхэн алга ташив.
Англи эх
Teacher Julius raised his hands and applauded her silently.
"Цахилгаан гэнэ ээ? Гайхалтай, үнэхээр гайхалтай! Гүйдлийг юугаар үүсгэж байгаа юм бэ? Сүнсний шимээр гэж таамаглаж байна?"
Англи эх
"Electricity, huh? Wonderful, simply wonderful! What are you using to generate the current? Soul essence, I presume?"
Бэт мөрөө хавчив.
Англи эх
Beth shrugged.
"Тийм ч төвөгтэй юм биш л дээ. Сэрүүн Ертөнцийн цахилгааны ихэнхийг одоо ч уураар эргэдэг турбинууд үйлдвэрлэдэг. Зөвхөн дулаан, тэгэхээр уур гаргах арга нь л ялгаатай. Тэгэхээр бид дулаан ашиглаж байна. Мэдээж сүнсний шимээс дулаан гаргах аргыг олох нь эцсийн зорилго. Жинхэнэ тогтвортой эрчим хүчний эх үүсвэр…"
Англи эх
"I mean, it's not that complicated. Most electricity in the waking world is still produced by steam-powered turbines. It's just the method of producing heat, and therefore steam, that differs. So, we are using heat. Granted, finding a way to produce heat from soul essence is the ultimate goal. A truly sustainable source of energy…"
Үүний дараа Бэтийн тайлбар Саннигийн ойлгохооргүй хэт мэргэжлийн болжээ. Тэр мэдээж аль хэдийн хүлээн авах лангуу руугаа ухарсан байсан ч сонсгол нь жирийн хүмүүсийнхээс хавьгүй хурц байв, эцсийн эцэст тэр Гэгээнтэн шүү дээ. Хүсвэл тэр өөрийнхөө үйлчлүүлэгчдийг битгий хэл, эргэн тойрны байшингуудын оршин суугчдын яриаг ч чагнаж чадна.
Англи эх
After that, Beth's explanation became too technical for Sunny to understand. He had long retreated to the reception desk, of course, but his hearing was greatly enhanced when compared to that of mundane humans, he was a Saint, after all. If Sunny wanted, he could eavesdrop on the conversations between the residents of the surrounding houses, let alone those of his own customers.
Тэгсэн ч ийм юм хийх зуршилгүй л дээ.
Англи эх
Not that he was in the habit of doing such things.
Ямартай ч Бэтийн ярьж байгаа зүйл Юлиус багшийн ч ухаанаас давж байгаа бололтой. Хэсэг болоод тэр ичингүйрэн ханиалгаж, эргэлзсэн өнгөөр хэлэв:
Англи эх
In any case, it seemed that what Beth was talking about was beyond Teacher Julius, as well. After a while, he coughed in embarrassment and said in a hesitant tone:
"За… та нарын барьсан тэр бохирын шугам сүлжээ гэхэд л гайхалтай шүү дээ. Үнэнээсээ хэлж байна шүү! Ийм юм хотыг босгож ч чадна, сөнөөж ч чадна…"
Англи эх
"Well… that sewage system you guys built is already remarkable enough. I mean it, truly! A thing like that can make or break a city…"
Бэт нүдээ эргэлдүүлэв.
Англи эх
Beth rolled her eyes.
"Өө, бурхан минь. Битгий сануулаач. Энд газар одоо ч тэр титаны үлдээсэн үндсээр дүүрэн… газар доорх ямар ч барилга угаасаа хар зүүд шиг юм…"
Англи эх
"Oh, gods. Don't remind me. The earth here is still full of the roots left behind by that titan… any kind of subterranean construction is a nightmare…"
Санни санаа алдаад нүүр буруулав. Хүлээн авах лангууны ард зогсох Сүүдрийн Сандал түүнийг биеийн жингээ шилжүүлэхэд чимээгүйхэн дуугарлаа.
Англи эх
Sunny sighed and turned away. The Shadow Chair, which stood behind the reception desk, creaked quietly as he shifted his weight.
«Тэр… ядаж сайхан амьдарч байна.»
Англи эх
'She… is living well, at least.'
Хэдэн зуун сая хүн Зүүдний Оронд орж ирэхэд тэднийг хаана, яаж суурьшуулах вэ гэдэг хямрал тэр дороо үүссэн нь мэдээж. Гэвч Их Овгууд ийм үйл явдалд аль эрт нууцаар бэлтгэж байсан тул хямрал тийм ч аймшигтай байсангүй.
Англи эх
When hundreds of millions of people entered the Dream Realm, there was an instant crisis having to do with how and where to settle them, of course. That crisis was not too terrible, though, because the Great Clans had been secretly preparing for an event like that for a long time.
Үүний үр дүнд бат бөх дэд бүтэц бий болгоход хамаатай бүхий л салбарын шилдэг мэргэжилтнүүдийн олонхийг дүрвэгсдийн дундаас олж, эсвэл Сэрүүн Ертөнцөөс татан авчирчээ.
Англи эх
As a result, many of the best specialists in all things having to do with building a robust infrastructure had been either found among the refugees or recruited from the waking world.
Бастионы эргэн тойронд цэцэглэн хөгжиж буй хот зүгээр л өөрөө бий болоогүй, тоо томшгүй олон инженер, архитектор, эрдэмтэн, гар урлаач, янз бүрийн мэргэжлийн хүмүүс, Сэрсэн ч бай, жирийн ч бай, үүнийг бодит болгохын төлөө туйлын шаргуу хөдөлмөрлөсөн юм.
Англи эх
The prospering city around Bastion had not just appeared on its own, countless engineers, architects, scientists, craftsmen, and professionals of all kinds had worked incredibly hard to make it a reality, Awakened and mundane alike.
Бэт эдгээр анхдагчдын нэг байсан бөгөөд дээр нь өндөр албан тушаалтай нэг нь.
Англи эх
Beth was one of these pioneers, and of a high rank at that.
Мэдээж зэрлэг, дайсагнасан ид шидийн хязгаар нутагт соёл иргэншлийн аварга баатар байх нь амар ажил биш. Ялангуяа Зүүдний Орон Сэрүүн Ертөнцөөс үл мэдэг өөр хууль тогтоолоор оршдог тул орчин үеийн технологийн ихэнх нь энд хэрэггүй болдгийг бодоход.
Англи эх
Of course, being a champion of civilization on the wild and hostile magical frontier was not an easy job. Especially considering that the Dream Realm operated on a set of laws subtly different from the waking world, making most modern technology useless here.
Гэвч хүний оюун ухаан ялсаар байв.
Англи эх
But human intelligence prevailed.
«Оныг дуустал цахилгаан гэнэ ээ?»
Англи эх
'Electricity before the end of the year?'
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчилж, хэрэв ийм зүйл үнэхээр болбол Бастион болон Зүүдний Орон дахь бусад хүн төрөлхтний хотууд ямар болохыг төсөөлөхийг оролдов.
Англи эх
Sunny blinked a couple of times, trying to imagine what Bastion, and other human cities in the Dream Realm, would look like if something like that truly happened.
Арван жилийн дараа тэд ямар харагдах бол?
Англи эх
What would they look like in ten years?
Тэр таамаглаж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа.
Англи эх
He wasn't sure he could guess.
Ямартай ч ийм амлалтыг биелүүлж чадах хүн байдаг юм бол тэр нь Бэт. Обел их багшийн сүүлчийн шавь…
Англи эх
Well, if anyone could fulfill such a promise, it was Beth. Professor Obel's last disciple…
Сэтгэгдлүүд
1595-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…