Юлиус багш цаг алдалгүй Судалгааны Тайланг нээлттэй хүртээлд нийтэлжээ. Тэрбээр шинэ, түүхэн ач холбогдолтой энэхүү эрдэм шинжилгээний бүтээлийн тухай мэдээг эрдэмтдийн хүрээн дэх нөхөддөө ч дуулгасан тул тайлан нэн даруй олны анхаарлыг татав. Нийтэлсэн хүнийх нь нэр хүндийг бодоход, түүний үнэн худлыг нэг их нягталж шүүх хүн ч гарсангүй.
Англи эх
Teacher Julius did not waste any time and published the Exploration Report in open access. He also shared the news about the groundbreaking new research paper with his fellow colleagues in the academic circles, as a result, it gained traction quite swiftly. Its veracity also did not come under too much scrutiny, considering the reputation of the man who published it.
Сэрүүн Ертөнцөд тоолшгүй олон хүн Бүх Зүйлийн Судалгааны Тайланг сүлжээгээр уншиж байхад, Зүүдний Оронд байгаа хүмүүс хэвлэмэл хувийг нь олж авах гэж булаацалдаж байлаа. Зарим нь бүр гараар хуулж бичих бөгөөд тэдгээр гар бичмэл хувиуд найз нөхөд, танил талын гараар зээлэгдэж, дамжсаар байв.
Англи эх
Countless people in the waking world were reading the Exploration Report on Everything on the network, while those in the Dream Realm fought to get their hands on a printed copy. Some even copied it by hand, and these handwritten copies then changed hands as they were lent and borrowed from friends and acquaintances.
Үр дүн нь… тэсрэлт мэт байлаа.
Англи эх
The result… was explosive.
Төд удалгүй хүмүүсийн ярих сэдэв гэвэл Хэн Ч Бишийн илчилсэн олон нууц л болов. Гайхах ч зүйлгүй, Хэн Ч Биш ертөнцийн хамгийн агуу нууцуудыг нэг удаад л дэлгэчихсэн юм чинь.
Англи эх
In a short while, the many mysteries revealed by Nobody were all that people talked about. And it was no surprise, after all, Nobody had gone and revealed the greatest secrets of the world in one fell swoop.
Энэ нь бурхдын элчээс тэнгэрлэг судар хүлээн авсантай ялгаагүй байв.
Англи эх
It was no different from receiving divine scripture from a messenger from the gods.
Ертөнц хэрхэн бүтээгдсэнээс эхлээд хэрхэн төгсгөл болсон хүртэл, ахуй оршихуйг бүхэлд нь ямар хүчнүүд захирдгаас эхлээд Хар Зүүдний Шившлэг яагаад оршин буй хүртэл.
Англи эх
From how the world had been created to how it ended, from what forces governed all of existence to why the Nightmare Spell existed.
Ийм агуу илчлэлтүүдээс гадна тоолшгүй олон жижиг илчлэлт ч бий, хааяа нэг хүмүүсийн мэддэг байсан ч хэзээ ч системтэйгээр тайлбарлагдаж, уялдаа бүхий нэгэн тогтолцоонд оруулагдаж байгаагүй зүйлс. Тухайлбал, Сэрэгсдийн ямар хүч нь Сэрэлтээс өөрөөс нь үүсдэг, ямар нь Шившлэгээс бэлэглэгддэг, Хар Зүүдний Амьтад яагаад Гажилтад хүрэгдээгүй бүхнийг устгах галзуу хүсэлд шатдаг, Сүүдрийн Орон болон хойд нас гэж юу болох гэх мэт.
Англи эх
There were these great revelations, and countless smaller ones, as well, things that some people here and there knew, but had never been systematically explained and placed into a coherent framework. Like which powers of the Awakened came from the Awakening itself and which ones were gifted to them by the Spell, why Nightmare Creatures burned with a demented determination to destroy anything untouched by the Corruption, what the Shadow Realm and the afterlife were, and so on.
Хүний сүнс үхсэний дараа юу болдгийг нарийн тайлбарласан зүйл нүүр хуудсанд ч гарахгүй байна гэдэг дэндүү солиотой хэрэг байлаа. Гэвч гарсангүй, Бүх Зүйлийн Судалгааны Тайлан хэтэрхий гайхалтай байсан хэрэг.
Англи эх
The mere fact that a thorough explanation of what happened to human souls after death did not make the front pages was insane. But it did not, the Exploration Report on Everything was simply too astonishing.
Энэ үнэхээр ойлгомжтой, товч тодорхой тайлбар байв… бүх зүйлийн.
Англи эх
It was indeed a clear and concise explanation… of everything.
Хэдэн долоо хоногийн турш ертөнц бүхэлдээ Хэн Ч Бишийн тайлсан нууцуудад галзуурсан мэт болов. Тоо томшгүй цуглаан, телевизийн хэлэлцүүлэг зохиогдож, оролцогч, үзэгчдийн тоо дээд амжилтуудыг эвдсээр, энэ нь Чэйнжинг Старын лавшруулсан тэр алдарт илтгэлтэй эн зэрэгцэхүйц, заримдаа бүр түүнээс ч илүү эрэлттэй байлаа.
Англи эх
For a few weeks, the world had gone completely mad about the mysteries solved by Nobody. Countless gatherings and televised discussion panels took place, with attendance and viewership breaking records, it was comparable, and at times more sought after, than the fateful speech made by Changing Star.
Эдгээр яриа хүн бүрийн хувийн амьдралд ч нэвтрэн оров. Оройн хоолны ширээний ард ч, бааранд нөхөдтэйгөө хундага тулгаж суухдаа ч, бүр сургуулилтын талбайд гар зөрүүлж байхдаа ч хүн бүхэн Хэн Ч Биш болон түүний тайлангийн тухай ярих болжээ.
Англи эх
These conversations were carried into the private lives of everyone, as well. Everyone was talking about Nobody and their report, at the dinner table, while drinking with buddies at the bar, and even while sparring on a training field.
Судалгааны Тайлан нийтлэгдсэн нь шинжлэх ухааны судалгаанд ч тэсрэлт авчирлаа.
Англи эх
The publication of the Exploration Report caused an explosion in scientific research, as well.
Юутай ч, өөрсдийн судалгаандаа гацчихаад байсан олон эрдэмтэн үнэлж баршгүй шинэ мэдээлэл, илүү өргөн хүрээ олж авснаар тэр дороо нээлт хийж чадав. Бусад нь Судалгааны Тайланд хөндөгдсөн сэдвүүдийг шунан дурлаж өргөжүүлсээр, аль хэдийн хэд хэдэн цочирдмоор нэмэлт нээлт хийгдсэн бөгөөд өдөр бүр шинэ шинэ нээлт гарсаар байлаа.
Англи эх
After all, numerous academics who had been stuck in their own research gained priceless new information and a broader context that allowed them to make instant breakthroughs. Others were passionately expanding on the themes and topics touched upon in the Exploration Report, there were already several additional, startling discoveries made, and new ones were coming out every day.
…Гэсэн хэдий ч Бүх Зүйлийн Судалгааны Тайлангийн тайлж чадаагүй нэг нууц бий нь, зохиогч нь хэн болох нь.
Англи эх
…One mystery the Exploration Report on Everything did not solve, however, was the identity of its author.
Хэн Ч Биш хэн болохыг хэн ч мэдэхгүй.
Англи эх
Nobody knew who Nobody was.
Гэвч бүгд мэдэхийг хүсч байв.
Англи эх
But everyone wanted to find out.
Энэхүү нэрээ нууцалсан хүний хийсэн нээлтүүд нэг хүний хийх хэмжээнээс хэтэрхий агуу, хэтэрхий түүхэн мэт санагдана. Гэтэл бүх шинж тэмдэг Хэн Ч Биш үнэхээр ганц хүн гэдгийг заах ажээ, энэ нь тайлангийнх нь агуулгаас дутахааргүй гайхалтай баримт байлаа.
Англи эх
The discoveries made by this anonymous individual seemed too great and groundbreaking for a single person to make. And yet, all signs pointed to the fact that Nobody was, indeed, a single person, a fact that was almost as astonishing as the contents of their report themselves.
Таамаг гэж ёстой бөөн, Хэн Ч Бишийн тухай цуу яриа зүгээр л үнэмшилгүй байснаасаа тун удалгүй бүр инээдтэй болж хувирав. Зарим нь Хэн Ч Биш бол Чэйнжинг Стар өөрөө гэж, зарим нь Уруудагсдын Дууг зааж, зарим нь Хэн Ч Биш бол Анхны Үеийн аль эрт талийгаач болсон аварга баатрын сүнс гэж итгэж, бүр зарим нь Хэн Ч Биш бол Тодорхойгүй өөрөө гэж зүтгэх аж.
Англи эх
Speculations were abundant, and rumors about Nobody swiftly went from simply far-fetched to completely ridiculous. Some said that Nobody was Changing Star herself, some pointed to Song of the Fallen, some believed that Nobody was the ghost of a long-dead champion of the First Generation, and some even insisted that Nobody was none other than the Unknown himself.
Энэ бүхэн нь Судалгааны Тайлангийн нууц хувилбар байдаг бөгөөд түүнийг зөвхөн нэгэн нууцлаг сорилтыг давсан хүмүүс л олж авч болно гэдгийг хүмүүс мэдэхээс өмнөх явдал байв.
Англи эх
And that was before people even learned that there was a secret version of the Exploration Report that only those who passed a mysterious trial could gain.
Тэр мэдээлэл ил болоход хэсэг хугацаанд дэлхий нийтээрээ Хэн Ч Бишийг хайх ажилд автчихсан мэт санагдав.
Англи эх
When that piece of information was revealed, for a short while, it seemed as if the whole world became obsessed with searching for Nobody.
Санни энэ бүхнийг ухаан нь балартсан мэт ажиглаж байлаа. Түүний эрдэм шинжилгээний салах ёсны бүтээлийн дэгдээсэн шуугиан… аль хэдийн хэтэрхий өндөр байсан хүлээлтийг нь ч ул хол давчихжээ.
Англи эх
Sunny was observing all that in a dazed state. The stir caused by his academic swan song… had gone far beyond his already outrageous expectations.
Гэвч түүний гайхшралын шалтгаан нь бүр ч энэ биш байв.
Англи эх
But that wasn't even the reason for his bewilderment.
«Үгүй ээ, гэхдээ…»
Англи эх
'No, but…'
Тэр Бастионд хэвлэгддэг өдөр тутмын сонинуудыг харав. Бүгд Хэн Ч Биш хэн болох тухай нийтлэл, инээдтэй сэжүүр таамгаар дүүрэн байлаа.
Англи эх
He looked at the daily newspapers published in Bastion. All of them were full of articles and ridiculous insinuations about who Nobody was.
«Энэ чинь юу болоод байна аа? Яаж ингэдэг байна аа?!»
Англи эх
'What the actual hell? How come?!'
Нэрээ нууцлах гэж зохиосон дүр болгон нь яагаад өөрөөс нь илүү алдартай болчихдог юм бэ?
Англи эх
How come every persona he created for the sake of anonymity ended up being more famous than he was?
Эхлээд Монгрел, одоо Хэн Ч Биш...
Англи эх
First Mongrel, and now Nobody...
Тэр нэрээ нууцлахдаа ямар нэг юм буруу хийгээд байна уу?
Англи эх
Was he doing anonymity wrong?
Толгой сэгсрэн Санни сонинуудаа хойш тавив.
Англи эх
Shaking his head, Sunny put the newspapers away.
«Ёстой нөгөөдөх. Одоо тэр сорилтыг үнэхээр зохиохоос аргагүй боллоо.»
Англи эх
'Crap. Now I'll actually have to come up with that trial.'
Ямар нэг юм бэлдэхэд цаг их бий гэж тэр ер нь бодож байсан ч, тэр таамаг нь харамсалтайгаар тас буруу болж хувирч байв.
Англи эх
He had sort of assumed that there would be plenty of time to set something up, but that prediction was proving to be woefully incorrect.
Яахав, тийм ч төвөгтэй ажил биш. Санни нууц сорилт зохиож байсан туршлагатай, Шэдоу овог шинэ гишүүдээ үүнтэй төстэй замаар элсүүлдэг юм. Тиймээс тэр гол санаануудыг нь гаргачихаад, үлдсэнийг нь Айко руу түлхчихэж болно.
Англи эх
Well, it was not too troublesome. Sunny already had experience creating secret trials, the Shadow Clan recruited new members through a similar process. So, he could simply come up with the main points and push it off on Aiko.
Гүнзгий амьсгаа аваад тэр Бастионы өргөн уудам дүр төрхийг доош харав.
Англи эх
Taking a deep breath, he looked down at the sprawling vista of Bastion.
Гайхшрал нь аажмаар гунигтай, бодлогошронгуй сэтгэлд байраа тавьж өгөв.
Англи эх
His bewilderment slowly gave way to a wistful mood.
«Сонин юм…»
Англи эх
'I wonder…'
Бүх Зүйлийн Судалгааны Тайлан бол түүний чөлөөт цагаараа оюун ухаанаа шингээсэн жижигхэн ажил л байлаа, гэхдээ энэ нь бас арван жилийн турш үнэнийг хөөсөн эрэл хайгуул, туулж гарсан бүх аймшигт сорилтынх нь оргил үр дүн байсан юм.
Англи эх
The Exploration Report on Everything was merely a small project he poured his mind into in his free time, albeit it was also the culmination of his decade-long pursuit of the truth, and of all the harrowing trials he had survived.
Тэгсэн хэдий ч Санни хэдийгээр Ариун… бүр Тэнгэрлэг болсон ч гэсэн, хүмүүс түүнийг яг энэ гавьяагаар нь л санах болно гэсэн хачин мэдрэмж төрж байлаа. Хэдэн зуун жилийн дараа сургуульд заагдаж, нийтийн мэдлэгийн суурь болох, тиймээс хаа сайгүй хүн бүрийн мэддэг зүйл болох тэр л ажлаар.
Англи эх
Despite that, Sunny had a strange feeling that even if he became Sacred… or even Divine… this would be the achievement most people would remember him by. Something that would be taught in schools hundreds of years later and become the foundation of common knowledge, and therefore known to everyone, everywhere.
Тиймээс Хэн Ч Биш үнэндээ хэн болохыг хэн ч мэдэхгүй байгаа нь нэлээн ёжтой хэрэг байв. Хэн Ч Биш бол Санлесс гэдэг нэртэй эр байсан гэдгийг.
Англи эх
So, it was more than a little bit ironic that nobody knew who Nobody actually was. That Nobody was a man named Sunless.
Гэхдээ магадгүй ингэсэн нь дээр ч байж мэднэ.
Англи эх
But maybe it was better that way.
Гэнэт нэгэн өгүүлбэр санаанд нь буув. Санни тэнгэр өөд харж, аажуухан амьсгаа гаргав.
Англи эх
A particular sentence suddenly came to his mind. Sunny looked to the sky and exhaled slowly.
"Уивер хаашаа явж, юу хийснийг хэн ч мэдсэнгүй…"
Англи эх
"No one knew where Weaver went and what they did…"
Чимээгүйхэн хөхрөн инээгээд тэр эргэж, ажилдаа оров...
Англи эх
Chuckling quietly, he turned around and went about his business...
Юу ч болоогүй юм шиг.
Англи эх
As if nothing had happened.
Сэтгэгдлүүд
2566-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…