Дэмжлэг: https://www.buymeacoffee.com/translatingnovice
Англи эх
Support: https://www.buymeacoffee.com/translatingnovice
Нүр! Нүр! Нүр!
Англи эх
Boom Boom Boom!
Гэрэл дэлбэрэхэд миний Хэлбэргүй Илдэнд оногдсон Ким Ёнхун элсэн цөлийн голд шидэгдэв.
Англи эх
As the light exploded, Kim Young-hoon was struck by my Formless Sword and hurled into the middle of the desert.
"Ханиа, ханиа, ханиа!"
Англи эх
"Cough, cough, cough!"
Тоосон үүлний дундаас Ким Ёнхун ханиалгасаар арай гэж босох нь харагдана.
Англи эх
From within the dust cloud, Kim Young-hoon can be seen coughing as he struggles to his feet.
"Түй, түй! Хараал ид, Со Ынхён, чи ёстой зальтай амьтан! Яг энэ мөчид тэгж хэлэх гэж байх уу?"
Англи эх
"Ptui, ptui! Damn it, Seo Eun-hyun, you cunning guy! To say such a thing at this moment?"
"Ха ха, уучлаарай."
Англи эх
"Ha ha, sorry."
Тэр элс нулимж, сэлмээ барьсаар хоосон инээв.
Англи эх
He spits out sand and holds his saber, letting out a hollow laugh.
«Хараал ид, хүү...» Элсээ гөвж унагаасны дараа тэр санаа алдав.
Англи эх
"Damn it, phew..."After shaking off the sand, he sighs.
"За, за, яахав. Миний дайралт чинийхтэй ер нь дүйхгүй байсан юм... Гэхдээ л..."
Англи эх
"Alright, fine. My attack couldn't match yours anyway... But still..."
Тэр цээжээ нүдэрсээр үргэлжлүүлэв.
Англи эх
He thumps his chest, continuing,
"Одоо л нэг юм сэтгэлээ илчлэх гэнэ! Аа-аа! Бухимдлаасаа болж цус бөөлжих нь байна шүү!"
Англи эх
"Now you decide to confess! Aargh! I thought I'd vomit blood from frustration!"
"......"
Англи эх
"......"
Би санаа алдав.
Англи эх
I sigh.
"Үнэхээр амархан шийдвэр биш байсан юм..."
Англи эх
"It really wasn't an easy decision..."
"Чи ч ёстой хүний ходоод хөндүүрлэх юм. Үүнд юу нь тийм хэцүү юм бэ?"
Англи эх
"You're so frustrating. What's so difficult about it?"
"Зүгээр л... тайлбарлахад хэцүү зүйлс байдаг юм. Ойлгоорой."
Англи эх
"Just... there are things hard to explain. Please understand."
Туяа Давсан Сэлмийг олж авсан Ким Ёнхунтай тулалдахдаа би үүнийг тод мэдэрсэн.
Англи эх
Fighting against Kim Young-hoon, who has obtained the Surpassing Radiant Saber, I felt it clearly.
Хэлбэргүй Илдээ эргэлдүүлж байхдаа ч, арга барилаа гүйцэтгэж байхдаа ч, бүх хүчээ төвлөрүүлж байхдаа ч.
Англи эх
Even as I wielded the Formless Sword, even while executing techniques, even while focusing my best.
Зүрхэнд минь байх хайрын ягаан өнгө хэзээ ч арилсангүй.
Англи эх
The pinkish color of love in my heart never left.
Хэрэв тулааны урлаг миний хэзээ ч орхихгүй амьдралын салшгүй хэсэг болсон бол,
Англи эх
If martial arts have become a part of my life that I never give up,
Түүнд хандах энэрэл маань ч мөн миний амьдралын салшгүй хэсэг болжээ.
Англи эх
Then my affection for her has also become an integral part of my life.
'Гөвж унагааж чадахгүй юм бол хүлээн зөвшөөрье.'
Англи эх
'If it's impossible to shake off, then let's accept it.'
Би цаашид тэвчиж чадахгүй.
Англи эх
I can no longer endure.
Орхиод явж ч чадахгүй.
Англи эх
Nor can I leave.
Бук Хянхватай хамт байх нь сэтгэлд тайтгарал өгдөг.
Англи эх
Being with Buk Hyang-hwa brings comfort.
Түүнээс эд урлахыг сурч байхдаа буцалтын минь зовлон түр ч гэсэн мартагддаг.
Англи эх
Learning artifacts from her makes me forget the pain of my return, if only momentarily.
Тоо томшгүй олон алдагдлын өвдөлт ганц хором ч болов намжина.
Англи эх
The pain of those numerous losses would subside, even if just for a moment.
Тэр тайтгарал нь сэтгэлээ нууж дийлэхээргүй хэмжээнд хүртэл хүчтэй болжээ.
Англи эх
That comfort has become so strong that hiding my feelings is no longer possible.
"За! Хэзээ хэлэх юм бэ? Миний тусламж хэрэгтэй юу?"
Англи эх
"So! When will you confess? Do you need my help?"
"Аа, хэлнэ л дээ, гэхдээ..."
Англи эх
"Ah, I will confess, but..."
Би гашуунаар инээмсэглээд хэлэв.
Англи эх
I smile wryly and say,
"Сүүлийн үед шилээр цэцэг хийж дадлага хийж байгаа юм."
Англи эх
"Recently, I've been practicing making flowers out of glass."
"Тэгээд?"
Англи эх
"So?"
"Гэтэл цэцэг хийх болгонд минь тэр далайн од шиг харагдаж байна гэдэг. Тиймээс цэцгийн хэлбэрийг зөв гаргадаг болтлоо хүлээхээр төлөвлөж байна."
Англи эх
"But whenever I make a flower, she says it looks like a starfish. So, I plan to wait until I get the shape of the flower right."
Үүнийг сонсоод Ким Ёнхун дахин муухай царайлав.
Англи эх
Hearing this, Kim Young-hoon scowls again.
"Хараал ид, дахиад л хүлээнэ гэнэ! Харж байгаа хүн нь галзуурах нь!"
Англи эх
"Damn it, waiting again! It's maddening for those watching!"
"Хмм, хмм..."
Англи эх
"Hmm, hmm..."
"Чи ч ёстой хүний ууртай хүрэх амьтан... Хурдан л хэлчих!"
Англи эх
"You frustrating guy... Just confess quickly!"
"Тайвшир л даа, Ким ах."
Англи эх
"Calm down, Kim Hyung."
Цээжээ нүдэрч буй бухимдсан Ким Ёнхуныг тайвшруулах гэж би хөлөрч гарав.
Англи эх
I sweat trying to calm down the annoyed Kim Young-hoon, who is thumping his chest.
"Хэрэв чи үнэхээр шаардаад байгаа бол..."
Англи эх
"If you really insist..."
"Өө, түр хүлээгээрэй, Ким ах."
Англи эх
"Oh, wait a moment, Kim Hyung."
Гэнэт би халаасанд минь дуугарч буй дамжуулах эдээ гаргаж ирэв.
Англи эх
Suddenly, I take out the transmitting device that’s ringing in my pocket.
"Аа...!"
Англи эх
"Ah...!"
"Бас юу болов?"
Англи эх
"What now?"
"Өө, уучлаарай, Ким ах. Би хот руу яаралтай буцах хэрэгтэй боллоо."
Англи эх
"Oh, sorry, Kim Hyung. I need to return to the city quickly."
"Зогс, муу новш!"
Англи эх
"Wait, you scoundrel!"
Дамжуулах эдийг шалтаг болгон би Чонсэг хот руу нисэв.
Англи эх
Using the transmitting device as an excuse, I fly towards Cheon-saek City.
Үнэнийг хэлэхэд Ким Ёнхуны уцаарлалаас зугтах санаа ч байсан л даа, гэхдээ үнэхээр чухал зүйлийн учир ч бас байлаа.
Англи эх
Admittedly, escaping Kim Young-hoon's annoyance was part of it, but it was also due to something truly important.
Чонмун Рён буцаж иржээ.
Англи эх
Cheongmun Ryeong has returned.
"Сайн сууж байв уу, Со даочин, Бук бясалгагч аа?"
Англи эх
"How have you been, Daoist Seo, Cultivator Buk?"
"Уулзаагүй удлаа, Чонмун даочин."
Англи эх
"It's been a while, Daoist Cheongmun"
Ойртон ирэх Чонмун Рёнтой би хүндэтгэлтэйгээр мэндлэв.
Англи эх
I greet Cheongmun Ryeong respectfully as he approaches.
Чонмун Рён нисэх эдээсээ бууж, Бук Хянхвагийн ид шидийн эдийн дэлгүүрт орохдоо тачигнатал инээв.
Англи эх
Cheongmun Ryeong laughs heartily as he descends from his flying artifact and enters Buk Hyang-hwa's magic artifact shop.
Бук Хянхва бид хоёр зөвлөгөөний өрөө рүү орлоо.
Англи эх
Buk Hyang-hwa and I head into the conference room.
Тэр цай чанаж, бид цай ууж зуураа хэсэг ярилцав.
Англи эх
She brews tea, and we chat briefly over it.
Тэгээд Чонмун Рён гол сэдвээ эхлүүлэв.
Англи эх
Then, Cheongmun Ryeong starts the main topic.
"Тойрог ерэн есөн хувь бэлэн боллоо."
Англи эх
"The formation is 99 percent complete."
"Аа...!"
Англи эх
"Ah...!"
"Үлдсэн нэг хувийг нь Бук бясалгагч тойргийн эдэд эцсийн тохируулга хийсний дараа, Зарлиг Дагах Ордонд очиж тойргоо байрлуулахдаа сүүлчийн засваруудыг хийгээд дуусгана."
Англи эх
"The remaining 1 percent will be finished after Cultivator Buk makes the final adjustments to the formation artifact and we go to Serving Command Palace to install the formation, while making some final tweaks."
Чонмун Рён бидэн рүү харж хэлэв.
Англи эх
Cheongmun Ryeong looks at us and says,
"Та хоёр өнөөг хүртэл үнэхээр их хөдөлмөрлөлөө. Урт Насны Жимс эсэн мэнд цэцэглэвэл та хоёрыг хоёуланг нь шагнана гэж овгийн тэргүүн ч хэлсэн, Чонмун овог та нарт тохирох шагналыг бас нэг хоёрыг нэмж өгнө."
Англи эх
"You've both worked really hard so far. The clan head also said that once the Longevity Fruit blooms safely, you will both be rewarded, and the Cheongmun Clan will give you one or two more corresponding rewards."
"Баярлалаа."
Англи эх
"I am thankful."
Тэр над руу харж хэлэв.
Англи эх
He looks at me and speaks,
"Ялангуяа Со даочин, танд Эрлэгийн Гатлагын Хөлөг шиг Зарлиг Дагах Ордонд нэвтрэх арга хэрэгсэл байгаа тул хүсвэл Чонмун овгийн зочин Ахлагчийн байрыг ч санал болгож болно. Мэдээж тохирох шагнал ч бас ирнэ."
Англи эх
"Especially Daoist Seo, since you have means like the Nether Crossing Ship to enter Serving Command Palace, if you wish, we can even offer you the position of a guest elder in the Cheongmun Clan. Of course, corresponding rewards will also come your way."
"Талархалтайгаар хүлээн авъя."
Англи эх
"I'll accept it gratefully."
Цэцэглэн дэлгэрэх итгэл найдвараар дүүрэн би Чонмун Рёнд талархлаа илэрхийлэв.
Англи эх
I convey my gratitude to Cheongmun Ryeong, filled with burgeoning expectations.
'Одоо магадгүй Ким Ёнхуны насыг жаахан ч гэсэн уртасгаж болох юм.'
Англи эх
'Now, perhaps Kim Young-hoon's lifespan can be extended a bit.'
Урт Насны Жимс л цэцэглэчихвэл!
Англи эх
If only the Longevity Fruit can bloom!
Яг тэр үед.
Англи эх
Just then.
"Со Ынхён, муу тэнэг минь! Ахмад хүн ярьж байхад чи хаачаад байгаа юм бэ?"
Англи эх
"Seo Eun-hyun, you rascal! Where are you going while an elder is speaking?"
Ким Ёнхун ид шидийн эдийн дэлгүүрт орж ирэв.
Англи эх
Kim Young-hoon enters the magic artifact shop.
"Хм?"
Англи эх
"Hmm?"
Чонмун Рён Ким Ёнхун руу харж, тэдний харц тулгарав.
Англи эх
Cheongmun Ryeong looks at Kim Young-hoon, and their eyes meet.
Тулааны урлагийн багш маань бясалгалын багштайгаа нүүр тулж зогсоно.
Англи эх
My martial arts master and my cultivation master are facing each other.
Уур амьсгал эвгүй болохоос өмнө би Чонмун Рён, Ким Ёнхун хоёрыг яаран бие биетэй нь танилцуулав.
Англи эх
Before the atmosphere becomes awkward, I quickly introduce Cheongmun Ryeong and Kim Young-hoon to each other.
Тэд эвгүйхэн ч гэсэн хоорондоо мэндлэлцэв.
Англи эх
They greet each other, albeit awkwardly.
"Чонмун даочин, энэ Ким ах маань өвөрмөц нэгэн аргыг эзэмшсэн хүн... Сүнсэн хүч нь мэдрэгддэггүй ч Хий Барих шатнаас давсан ур чадвартай."
Англи эх
"Daoist Cheongmun, Kim Hyung here has mastered a unique method... His spiritual power is undetectable, but he possesses skills beyond the stage of Qi Building."
"Тийм үү."
Англи эх
"I see."
"Бас Ким ах аа, энэ Чонмун даочин бол Хий Барих шатны бясалгагчдын дундах шилдэг гурван эрдэмтний нэг. Тиймээс түүний мэдлэгт зохих хүндэтгэлийг үзүүлээрэй."
Англи эх
"And Kim Hyung, Daoist Cheongmun here is among the top three scholars among Qi Building cultivators, so please show him the respect his knowledge deserves."
"Өө, за."
Англи эх
"Uh, okay."
Тэднийг танилцуулсны дараа би Чонмун Рёнтой товч ярилцаад зөвлөгөөний өрөөнөөс гарав.
Англи эх
After introducing them, I have a brief discussion with Cheongmun Ryeong and then leave the conference room.
Чонмун Рён ч Бук Хянхватай ярилцаж дуусаад өрөөнөөс гарч ирэв.
Англи эх
Cheongmun Ryeong also finishes discussing with Buk Hyang-hwa and leaves the room.
"Сайн байв уу?"
Англи эх
"Have you been well?"
"Сайхан зугаацлаа. Гэхдээ..."
Англи эх
"I had my fun. But..."
Чонмун Рён над руу харж асуув.
Англи эх
Cheongmun Ryeong looks at me and asks,
"Со даочин, та Бук бясалгагчтай гэрлэчихсэн үү?"
Англи эх
"Daoist Seo, have you married Cultivator Buk?"
"...Юу гэнээ?"
Англи эх
"...Pardon me?"
"Зөвлөгөөний өрөөнд орохын өмнөхөн харахад Со даочны амьдралын ул мөр хаа сайгүй байх шиг санагдсан. Энд амьдарч байгаа юм шиг харагдахаар нь гэрлэчихсэн юм болов уу гэж бодлоо."
Англи эх
"Just before entering the conference room, it seemed like Daoist Seo's traces of life were everywhere. It looks as though you were living here, so I wondered if you were married."
"Аа, тэр чинь..."
Англи эх
"Ah, that's..."
Намайг хариулж амжаагүй байтал Ким Ёнхун бухимдангуй хөндлөнгөөс оров.
Англи эх
Before I could respond, Kim Young-hoon interjects with frustration.
"Битгий асуу. Энэ Со Ынхён Бук авхайтай зөв ёсоор ч болзож амжаагүй байгаа."
Англи эх
"Don't even bother. Seo Eun-hyun here hasn't even properly dated Miss Buk yet."
"Хм?"
Англи эх
"Hmm?"
"Сонсоод л үз. Энэ амьтан чинь..."
Англи эх
"Just listen to this. This guy..."
Чонмун Рён, Ким Ёнхун хоёр миний Бук Хянхватай харилцааны тухай ярилцаж эхлэв.
Англи эх
Cheongmun Ryeong and Kim Young-hoon began a conversation about my relationship with Buk Hyang-hwa.
Хэсэг хугацааны дараа.
Англи эх
A little while later.
Тэр хоёулаа бухимдсандаа толгой сэгсэрсээр над руу харав.
Англи эх
Both of them looked at me, shaking their heads in frustration.
"Со даочин, үнэхээр тэвчихийн аргагүй юм. Та хоёрыг хэзээ сүй тавих бол гэж арван жилийн өмнөөс сониучирхаж байсан чинь одоо болтол албан ёсоор ч үерхээгүй байгаа юм уу?"
Англи эх
"Daoist Seo, it's really unbearable. I've been curious since 10 years ago when you two would get engaged, and you're still not officially dating?"
"Тэгж л хэлээд байна шүү дээ, Чонмун ах аа. Энэ хүний уур хүргэдэг амьтан. Манай нутагт байхад түүнд дуртай нэг хүн байсан юм, тэр хэчнээн илэрхий харуулсан ч..."
Англи эх
"That's what I'm saying, Cheongmun Hyung. This frustrating guy. Back in our hometown, there was someone who liked him, but no matter how much she showed it..."
"Хэм хэм...! Боль доо, гуйя!"
Англи эх
"Hem hem...! Enough, please!"
Би ханиалгаад Бук Хянхва байсаар байгаа зөвлөгөөний өрөө рүү яаран зугтав.
Англи эх
I cough and hurriedly escape into the conference room where Buk Hyang-hwa is still present.
"Хм, Бук авхай."
Англи эх
"Hmm, Miss Buk."
"Аа, Со даочин, өнөөдрийн дадлагын цаг тань болсон биз дээ?"
Англи эх
"Ah, Daoist Seo, it’s time for your practice today, isn’t it?"
"Тийм ээ, шууд эхэлье."
Англи эх
"Yes, let's start right away."
Би түүнтэй хамт урлангийн өрөөнд орж шилэн урлал хийв.
Англи эх
I join her in the workshop to make glass crafts.
Сүүлийн үед тэр надад ид шидийн эдийн үндсийг зааж байгаа.
Англи эх
Recently, she’s been teaching me the basics about magic artifacts.
"Миний заасан нэр томьёонуудад дасчихвал миний эмхэтгэсэн энэ «Эд Урлахуйн Хураамж»-ийг уншихад ид шидийн эдийн тухай ойлголт тань гарцаагүй гүнзгийрнэ."
Англи эх
"Once you’re familiar with the terms I’ve taught, reading this 'Compendium of Artifact Refinement' I’ve compiled will definitely deepen your understanding of magic artifacts."
"Ойлголоо, дараа уншъя."
Англи эх
"I understand, I’ll read it later."
Би түүний зааврыг дагаж хэдэн шилэн урлал хийлээ.
Англи эх
I followed her lead and made some glass crafts.
Хэсэг хугацааны дараа тэр Чонмун Рёны авчирсан тойргийн эдүүдийг тохируулахаар урлангийн нөгөө тал руу шилжив.
Англи эх
After a while, she moves to another side of the workshop to adjust the formation artifacts brought by Cheongmun Ryeong.
Хэсэг зуур урлангийн өрөөнд бид хоёрын тус тусын ажлын чимээ л сонсогдож байлаа.
Англи эх
For a moment, the only sounds in the workshop were of us working on our respective tasks.
Илдэн хэлбэртэй шилэн урлал хийсний дараа би Бук Хянхвагийн дуртай гэдгийг мэдэх цагаан магнолийн цэцгийг урлахаар оролдоод, тэр шилэн магнолиа түүнд үзүүлэв.
Англи эх
After making a glass craft of a sword, I tried to create a white magnolia sculpture, which I know Buk Hyang-hwa likes, and showed her the glass magnolia.
'Далайн од шиг харагдахгүй байгаа биз?'
Англи эх
'It doesn’t look like a starfish, does it?'
Ядаж л цэцэгтэй жаахан төстэй болжээ.
Англи эх
At least it somewhat resembles a flower.
"...Бук авхай."
Англи эх
"...Miss Buk."
"Тийм ээ, юу болов?"
Англи эх
"Yes, what is it?"
"Муу ур чадвараасаа болж танд төвөг удаж байгаад уучлаарай."
Англи эх
"I apologize for the trouble caused by my inadequate skills."
"Үгүй ээ, Со даочин. Таны хийсэн бүтээлүүд ч бас гайхамшигтай биш гэж үү?"
Англи эх
"No, Daoist Seo. The pieces you’ve made are also wonderful, aren’t they?"
"Гайхамшигтай гэнэ ээ? Бук авхайн хийдэг ид шидийн эдтэй харьцуулахад миний хийсэн юм чинь зүгээр л... шилний хэлтэрхий."
Англи эх
"Wonderful? Compared to the magic artifacts you make, Miss Buk, what I make is just... chunks of glass."
"Хмм..."
Англи эх
"Hmm..."
Тэр ид шидийн эдтэй ажиллахаа түр зогсоож, анхаарлаа над руу хандуулав.
Англи эх
She pauses her work on the magic artifacts and turns her attention to me.
"Со даочин, шилийг юугаар хийдгийг мэдэх биз дээ?"
Англи эх
"Daoist Seo, you know what glass is made of, right?"
"Мэднэ. Энэ орчмын элсээр хийдэг."
Англи эх
"I’m aware. It’s made from the sand around here."
"Зөв. Түр харж болох уу?"
Англи эх
"Correct. May I see it for a moment?"
Тэр далайн од шиг харагдах шилэн цэцгийг аваад дахин урлаж эхлэв.
Англи эх
She takes the glass flower, which resembles a starfish, and begins working on it again.
"Элс гэдэг чинь зүгээр л энгийн чулууны үйрмэг. Гэхдээ тохирох хүний гарт орохоороо шилэн урлал болдог."
Англи эх
"Sand is just common stone fragments. But when the right person handles it, it becomes a glass craft."
Тэр үргэлжлүүлэв.
Англи эх
She continues.
"Өмнө нь хэлж байсан биз дээ? Энэ хорвоод хог гэж байдаггүй, зөвхөн хувь заяа, холбоо барилдлагаа олж амжаагүй зүйлс л байдаг гэж."
Англи эх
"I've mentioned this before, haven’t I? There’s no waste in the world, just things that haven’t found their fate or connection."
Аажмаар түүний гарт миний хийсэн шилэн далайн од жинхэнэ цэцгийн хэлбэрт орж эхлэв.
Англи эх
Gradually, in her hands, the glass starfish I made started to take on the proper shape of a flower.
"Өөрөөр хэлбэл тохирох хувь заяа хүрвэл юу ч гэсэн үзэсгэлэнт урлал болж чадна гэсэн үг. Тийм биз дээ?"
Англи эх
"That means, if the right fate touches it, anything can become a beautiful craft. Right?
Шуу!
Англи эх
Fwoosh!
Тэр дөнгөж сая урласан шилэн айвын цэцгээ над руу сунгав.
Англи эх
She hands me a glass quince flower she just made.
"Ямар цэцэг хийх гэснийг тань мэдэхгүй байсан болохоор Со даочинд зохих айвын цэцэг хийлээ. Таалагдаж байна уу?"
Англи эх
"I wasn't sure what kind of flower you wanted to make, so I made a quince flower that suits Daoist Seo. Do you like it?"
Би түүний өгсөн айвын цэцгийг хэсэг ширтэв.
Англи эх
I take a moment to look at the quince flower she had handed me.
"Бёкра улсын хүмүүс шилэнд дуртай. Элсэн цөлийн элсээр амархан хийгддэг, харанхуйд жинхэнэ үнэ цэнэ нь үзэгдэхгүй ч гэрэлд гарахаараа өөрийгөө илчилдэг."
Англи эх
"People of Byeokra like glass. It's easily made from desert sand, and though its true value is not seen in the dark, it reveals itself in the light.”
"...Хянхва авхай."
Англи эх
"...Miss Hyang-hwa."
Би айвын цэцэг рүү, дараа нь түүн рүү харав.
Англи эх
I look at the quince flower and then at her.
"Танд хэлэх зүйл байна."
Англи эх
"I have something to tell you."
Жинхэнэ цэцэг хийж чаддаг болсон хойноо сэтгэлээ илчилье гэж би төлөвлөж байсан.
Англи эх
I had planned to confess once I am skilled enough to make a proper flower.
Гэвч одоо цаашид хүлээж чадахгүй юм шиг байна.
Англи эх
But now, it seems I can no longer wait.
Тийм ээ, би энэ хүнд дуртай.
Англи эх
Yes, I like this person.
"Тийм үү?"
Англи эх
"Yes?"
"Би..."
Англи эх
"I..."
Лүг, лүг...
Англи эх
Thump, thump...
Түүний зүрхний цохилт надад сонсогдоно.
Англи эх
I can hear her heart beating.
Тэр миний сэтгэлийн байдлыг мэдэрсэн бололтой, царай нь аажмаар улайж эхлэв.
Англи эх
She seems to have sensed my mood, as her face gradually reddens.
Тоо томшгүй олон бодол толгойд минь эргэлдэнэ.
Англи эх
Numerous thoughts swirl in my mind.
Юу гэж хэлэх вэ?
Англи эх
What should I say?
Юу нь хамгийн зөв бол...
Англи эх
What would be the best...
Яг тэр үед.
Англи эх
Just then.
"Хүлээгээрэй, түр хүлээгээрэй!"
Англи эх
"Wait, just a moment!"
Тэр улайсан царайтай хэлэв.
Англи эх
She speaks with a flushed face.
"Би ч гэсэн танд өгөх юмтай, Со ах аа! Маргаашийн дотор өгнө, тэр болтол хүлээж өгөхгүй юу?"
Англи эх
"I also have something to give you, Seo Orabeoni! I'll give it to you by tomorrow, so can you please wait until then?"
"...Ойлголоо, Бук авхай."
Англи эх
"...Understood, Miss Buk."
"Аа, бас би урланд хэсэг төвлөрч ажиллах хэрэгтэй байна, өнөөдөр ингээд дуусгаад та түр гарч байж болох уу?"
Англи эх
"Ah, and I need to concentrate in the workshop for a bit, so could we stop here for today and you step out for a while?"
"Ойлголоо."
Англи эх
"Understood."
Би дуулгавартайгаар урлангаас гарав.
Англи эх
I obediently leave the workshop.
"Хм?"
Англи эх
"Hmm?"
Гадаа Чонмун Рён, Ким Ёнхун, Бук Жунхо гурав ханиалгаж зогсохыг би харав.
Англи эх
Outside, I see Cheongmun Ryeong, Kim Young-hoon, and Buk Joong-ho coughing.
Тэдний оршихуйг би түрүүнээс мэдэрч байсан юм.
Англи эх
I had sensed their presence since earlier.
Бук Жунхо бахархалтай царайгаар над руу толгой дохив.
Англи эх
Buk Joong-ho nods at me with a proud expression.
"Сайн яваарай."
Англи эх
"Do well."
Тэв, тэв
Англи эх
Thump, thump
Тэр мөрөн дээр минь алгадаад инээмсэглэсээр ид шидийн эдийн дэлгүүрээс гарахад Чонмун Рён, Ким Ёнхун хоёр санаа алдав.
Англи эх
He pats my shoulder and leaves the magic artifact shop with a smile, while Cheongmun Ryeong and Kim Young-hoon sigh.
"Эцэст нь, энэ мулгуу амьтан..."
Англи эх
"Finally, this dense guy..."
"Бук бясалгагч татгалзах шинжгүй байна."
Англи эх
"Cultivator Buk doesn't seem likely to reject him."
Над руу харах тэдний нүүрэнд сэтгэл ханамжтай инээмсэглэл нуугдахгүй тодорно.
Англи эх
They can't hide the satisfied smiles on their faces as they look at me.
"Эхэм, одоохондоо тодорхойгүй шүү дээ."
Англи эх
"Ahem, it's not certain yet."
"Тодорхойгүй гэнэ ээ!? Нүдтэй л бол уур амьсгалыг ойлгох байсан! Мэдэхгүй юм шиг дүр эсгээд л бай!"
Англи эх
"Not certain!? If you had eyes, you would have read the mood! Just pretend you don't know!"
Би Ким Ёнхуны ятгалга, Чонмун Рёны зөвлөгөөг сонссоор ид шидийн эдийн дэлгүүрээс түр гарав.
Англи эх
I listen to Kim Young-hoon's nagging and Cheongmun Ryeong's advice and briefly step out of the magic artifact shop.
Өнөө шөнө нэг их унтах нь юу л бол.
Англи эх
It seems unlikely that I will get much sleep tonight.
Бук Хянхва урлангийн өрөөнд улайсан царайтай сууна.
Англи эх
Buk Hyang-hwa sits inside the workshop with a flushed face.
'Хянхва авхай...'
Англи эх
'Miss Hyang-hwa...'
Тэр улаан болсон нүүрээ гараараа халхлав.
Англи эх
She covers her reddened face with her hands.
'Эцэст нь ах маань намайг нэрээр минь дуудлаа.'
Англи эх
'Finally, Orabeoni called me by my name.'
Тэр хэсэг хөдлөлгүй суусны эцэст тойргийн эдүүдийн тохируулгыг бүгдийг дуусгаад, анхаарлаа өөр зүйлд хандуулав.
Англи эх
She sits still for a while and then finishes adjusting all the formation artifacts and turns her attention elsewhere.
Урлангийнх нь буланд жижиг модон хайрцаг бий.
Англи эх
In a corner of her workshop is a small wooden box.
Бук Хянхва хайрцгийг онгойлгож нэг хуудас цаас гаргав.
Англи эх
Buk Hyang-hwa opens the box and takes out a piece of paper.
Түүн дээр Номын Эрдэнийн зураг байлаа.
Англи эх
On it is a diagram of a dharma treasure.
Сүүлийн арван жилд Со Ынхёны Хэлбэргүй Илдийг тасралтгүй эргэцүүлж, ажиглаж ирсний үр дүн.
Англи эх
The result of her constant contemplation and observation of Seo Eun-hyun's Formless Sword over the past 10 years.
Энэ бол түүний Номын Эрдэнийн бараг дуусаж буй зураг төсөл.
Англи эх
It’s the nearly completed blueprint of his dharma treasure.
'Одоо дуусгачихъя.'
Англи эх
'Let's finish it now.'
Энэ бол Со Ынхёнд төгс тохирох Номын Эрдэнэ.
Англи эх
It’s a dharma treasure perfectly suited for Seo Eun-hyun.
Со Ынхёны Номын Эрдэнэд тавьсан нөхцөлийг анх сонсож байснаа тэр санав.
Англи эх
She recalls when she first heard Seo Eun-hyun’s conditions for the dharma treasure.
'Галзуу юм байна гэж бодсон шүү.'
Англи эх
'I thought he was crazy.'
Ийм боломжгүй нөхцөлтэй ид шидийн эд гэнэ ээ!
Англи эх
A magic artifact with such impossible conditions!
Гэсэн ч сорилт түүнийг хөтөлсөөр, эцэстээ чин сэтгэл болон хувирсан юм.
Англи эх
Yet, she was driven by the challenge, which eventually turned into earnestness.
Тэр Со Ынхёнд зориулсан жинхэнэ зэвсэг бүтээхийг хүссэн.
Англи эх
She wanted to make a weapon genuinely for Seo Eun-hyun.
Өнөөдөр Со Ынхёны түүнд хэлэх гэж байсан үгс.
Англи эх
The words Seo Eun-hyun was about to say to her today.
Тэр уур амьсгалаас нь юу болохыг ойлгосон.
Англи эх
She realized what they were by the atmosphere.
Гэхдээ яг тийм учраас л тэр үгсийг маргааш сонсохыг хүссэн юм.
Англи эх
But that's why she wanted to hear them tomorrow.
Тэр болтол бүтээл нь дуусна.
Англи эх
It will be complete by then.
Сар, сар...
Англи эх
Scratch, scratch...
Бийрээрээ зурах тусам зураг дээр шинэ зураас нэмэгдэнэ.
Англи эх
As she draws with her brush, the diagram receives additional strokes.
Зураас бүр түүний оюун санааг Со Ынхёны тухай бодлоор дүүргэнэ.
Англи эх
Each stroke fills her mind with thoughts of Seo Eun-hyun.
Удалгүй Бук Хянхвагийн нүүрэнд хээ тодорч эхлэв.
Англи эх
Soon, patterns appear on Buk Hyang-hwa's face.
Шиииш!
Англи эх
Chiiii!
Тэр хээнүүд хурц гэрэлтэв.
Англи эх
And those patterns shine brightly.
Хоорондоо ороолдсон хар, ягаан хээнүүд аажмаар нэг болон нийлнэ.
Англи эх
The intertwined black and purple patterns gradually merge into one.
Ер Бусын Хээ Хуулийн Авьяас хүчтэй сэтгэл хөдлөлөөр өсдөг гэдэг.
Англи эх
It is said that the Extraordinary Pattern Law Talent grows with strong emotions.
Тэр өнөөг хүртэл шаргуу хичээж ирсэн ч, авьяасыг нь хөгжүүлж эхэлсэн нь түүний урьд хожид мэдэрч байгаагүй хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл байлаа.
Англи эх
Although she had worked hard until now, it is the strongest emotion she has ever felt that began to develop her talent.
Бук Хянхва ид шидэнд автсан мэт зургаа үргэлжлүүлэн зурна.
Англи эх
Buk Hyang-hwa continues to draw the diagram, entranced.
Өөрийнх нь Дөрвөн Хээ Гурван Хээ болон хувирч буйг ч мэдэлгүй.
Англи эх
Unaware that her Four-Patterns are transforming into Three-Patterns.
Гурван хээ тодрохын хэрээр гар нь улам хурдан хөдөлнө.
Англи эх
As the three patterns emerge, her hand moves faster.
Номын Эрдэнийг төгс болгох хамгийн зөв замыг олж харж чадах юм шиг түүнд санагдана.
Англи эх
She feels like she can grasp the ideal way to perfect the dharma treasure.
Арван жилийн турш эргэцүүлж, сайжруулж ирсэн Номын Эрдэнийг тэр бүр ч төгс, бүр ч шинэлэгээр дуусгав.
Англи эх
The dharma treasure she had been contemplating and perfecting for 10 years is completed by her with even more perfection and novelty.
Нүүрэндээ ягаан, алтан, ягаан туяат хээ тодорсон тэр Со Ынхёнд зориулсан бэлгийнхээ бүтцийг ядрахыг ч мэдэлгүй нарийн нягт зурсаар байв.
Англи эх
She, with purple, gold, and pink patterns on her face, tirelessly details the structure of of her gift to Seo Eun-hyun.
Ийнхүү дараагийн өдөр гэгээрч эхлэв.
Англи эх
And thus, the next day dawns.
Сэтгэгдлүүд
109-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…