Дэмжих: https://www.buymeacoffee.com/translatingnovice
Англи эх
Support: https://www.buymeacoffee.com/translatingnovice
Цөлийн бусад өдрийн адил тэр өдөр ч тэнгэр цэлмэг байна.
Англи эх
Like any other day in the desert, the sky is clear that day.
"Со Ынхён, наашаа цаашаа холхихоо боль."
Англи эх
"Seo Eun-hyun, stop wandering around."
Ким Ёнхуны зэмлэлийг сонсоод л би Чонсэг хотын өмнө зорилгогүй хэдэн цаг холхиж явснаа ухаарна.
Англи эх
I realize I have been aimlessly pacing in front of Cheon-saek City upon hearing Kim Young-hoon's reprimand.
"Уучлаарай. Би зүгээр л... нэлээд сандарч байна."
Англи эх
"Sorry. I'm just... quite nervous."
"Юундаа сандраад байгаа юм? Чи ч үнэхээр инээдтэй амьтан юм аа. Цц..."
Англи эх
"What's there to be nervous about? You're ridiculous, really. Tsk tsk..."
Би гүнзгий санаа алдана.
Англи эх
I sigh deeply.
'Ингэх нь зөв болов уу?'
Англи эх
'Is this the right thing to do?'
Хэн нэгэнд сэтгэлээ өргөх нь зөв үү?―Би өмнө нь хэлсэн биз дээ? Энэ хорвоод хог гэж байхгүй, зүгээр л заяа тавилан, барилдлагаа хараахан олоогүй зүйлс л байдаг.
Англи эх
Is it right to offer my affections to someone?―I've told you before, haven't I? There's no waste in the world, just things that haven't found their fate or connection.
―Өөрөөр хэлбэл, зөв заяа тавилан хүрвэл юу ч гэсэн гоё урлал болж чадна гэсэн үг. Тийм биз?
Англи эх
―That means, if the right fate touches it, anything can become a beautiful craft. Right?
Би түүний үгсийг эргэн санав.
Англи эх
I recalled her words.
'Тантай хамт байхад сэтгэл их амар байдаг.'
Англи эх
'Being with you is so comforting.'
Заримдаа зүүд юм шиг санагдтал амар тайван, аз жаргалтай.
Англи эх
It’s so peaceful and happy that sometimes it feels like a dream.
Заяа тавиланд үргэлж хаягдаж ирсэн би түүний үгийг сонсоод, хэзээ ч хүрч байгаагүй тэр зөв заяа тавилан минь чухамдаа түүнтэй хамт байсныг ойлгосон юм.
Англи эх
I, who has always been abandoned by fate, realized through her words that the proper fate I had never reached was indeed with her.
'Цаг хугацаанд урсгагдаж, барилдлага эцэстээ бүдгэрсэн ч гэсэн...'
Англи эх
'Even if swept away by time, even if the connection eventually fades...'
Хэрэв барилдлага, сэтгэл хоёр бие биедээ хүрвэл гоё сайхан зүйл бүтээж чадахгүй гэж үү?
Англи эх
If the connection, the feelings, reach each other, can't they create something beautiful?
'Хэзээ нэгэн цагт дахин буцаж, бүх зүйл алга болох ёстой байсан ч гэсэн...'
Англи эх
'Even if I have to return again someday, and everything disappears...'
Түүний дэргэд байх нь миний туулсан бүх өвдөлт, шархыг эдгээнэ.
Англи эх
Her presence heals all the pain and wounds I have ever experienced.
Хүмүүс шархтайгаа амьдардаг.
Англи эх
People live with wounds.
Долоон зуу гаруй жилийн турш би зөвхөн барилдлагаа алдсаар ирлээ.
Англи эх
For over 700 years, I have only lost connections.
Цаашид ч дахин дахин алдсаар байх болно.
Англи эх
I will continue to lose them again.
Гэвч...
Англи эх
But...
―Бёкра улсын хүмүүс шилэнд дуртай. Цөлийн элсээр амархан хийчихдэг, харанхуйд жинхэнэ үнэ цэнэ нь харагддаггүй ч гэрэлд л өөрийгөө илчилдэг юм.
Англи эх
―People of Byeokra like glass. It's easily made from desert sand, and though its true value is not seen in the dark, it reveals itself in the light.
Би бол тоосноос, нэг ширхэг элснээс өөр юу ч биш.
Англи эх
I am nothing more than dust, a grain of sand.
Харин тэр бол маргаангүй миний гэрэл.
Англи эх
But she is unequivocally my light.
Тиймээс энэ амьдралдаа, хэдхэн хором ч болов түүнтэй хамт гэрэлтэхээр би шийдсэн.
Англи эх
Therefore, in this life, even if only for a moment, I am determined to shine with her.
'Дараагийн амьдралд чи ижил хүн биш байсан ч гэсэн.'
Англи эх
'Even if you're not the same person in the next life.'
Сэтгэл минь хэтэрхий томорчихжээ. Би энэ амьдралдаа хурц дүрэлзэн шатна.
Англи эх
My feelings have grown too large. I will burn brightly in this life.
Би зоригоо чангалан толгойгоо өргөнө.
Англи эх
I steel my resolve and lift my head.
"Шийдчихсэн бололтой."
Англи эх
"You've made up your mind, I see."
Ким Ёнхун бүгдийг мэдэж байгаа юм шиг над руу инээмсэглэнэ.
Англи эх
Kim Young-hoon smiles at me knowingly.
"Тийм."
Англи эх
"Yes."
Шуу!
Англи эх
Whoosh!
Чонмун Рён, Бук Жунхо хоёр тус тусын нисэх эд дээрээ ирж, Чонсэг хотын хаалганы өмнө, миний урд буув.
Англи эх
Cheongmun Ryeong and Buk Joong-ho approach, each on their flying artifacts, landing in front of me at the gates of Cheon-saek City.
"Со даочин, эцэст нь та Бук бясалгагч хоёрыг жаргалтай амьдрахыг харах нь ээ. Бачимдаж галзуурах нь гэж бодсон чинь, яг өнөөдөр болох гэж байна уу?"
Англи эх
"Daoist Seo, finally we'll see you and Cultivator Buk live happily ever after. I thought I'd go mad with frustration, but is today the day it finally happens?"
"Чиний захаас зуураад охинтойгоо албаар сүй тавиулъя гэж яаж ч тэвчсэн гээч, ядаж л нэг ахиц гарах нь дээ."
Англи эх
"I've been holding back from grabbing you by the collar and forcing an engagement with my daughter, but it seems there's finally some progress."
Бук Жунхо мишээн инээнэ.
Англи эх
Buk Joong-ho chuckles.
"Одоо шууд хуримаа хий. Өө тийм, ёслолын бүх юмыг би бэлдэнэ."
Англи эх
"Just do the wedding now. Oh, right. I'll prepare everything for the ceremony."
"...Тэгэх шаардлага байхгүй..."
Англи эх
"...There's no need for that..."
"Ирээдүйн хадам аавтайгаа битгий маргалд!"
Англи эх
"Don't you dare argue with your future father-in-law!"
Тэр хатуухан хэлэв.
Англи эх
He spoke sternly.
"Чонмун Рён бясалгагч аа, Со даочин миний охинд сэтгэлээ илчилбэл тэр хоёрыг Ёны булш руу дагуулаад ир. Түүний булшны өмнө мөнхийн тангаргаа тавиг. Хуримын бүх юмыг би тэнд бэлдчихнэ."
Англи эх
"Cultivator Cheongmun Ryeong, if Daoist Seo confesses to my daughter, take them to Yeon's tomb. Let them make their eternal vow in front of her grave. I'll prepare everything for the wedding there."
"Аа, гэхдээ..."
Англи эх
"Ah, but..."
"Яв, хурдал."
Англи эх
"Go on, hurry."
Би эсэргүүцэх гэтэл Чонмун Рён, Ким Ёнхун хоёр намайг барьж зогсоох хооронд Бук Жунхо догдолсон янзтай эхнэрийнхээ булш руу нисээд одов.
Англи эх
I try to protest, but Cheongmun Ryeong and Kim Young-hoon hold me back while Buk Joong-ho excitedly flies off to his wife's tomb.
"Ха ха, хөөрхий амьтан. Зүгээр л гэрлэчих л дээ."
Англи эх
"Ha ha, you poor thing. Just get married already."
"Хурим гэдэг ийм яаруу шийддэг зүйл гэж үү?"
Англи эх
"Is a wedding something to decide so hastily?"
Намайг гайхширсан байдалтай байхад Чонмун Рён, Ким Ёнхун хоёр чанга хөхрөн инээлдэнэ.
Англи эх
As I look bewildered, Cheongmun Ryeong and Kim Young-hoon laugh heartily.
"Со даочин, бид та Бук бясалгагч хоёрыг арван жил хамт байхыг харлаа, бие биедээ сэтгэлтэй нь илт байсан. Албан ёсоор хос болох нь харин ч оройтсон биш үү?"
Англи эх
"Daoist Seo, we've seen you and Cultivator Buk together for 10 years, and it was obvious you like each other. Isn't it rather late to officially become a couple?"
"Гэхдээ..."
Англи эх
"But..."
"Ямар «гэхдээ» гэж? Чонсэг хотынхон бүгд та хоёрыг аль хэдийн гэрлэсэн хос гэж боддог, одоо албан ёсны болгосон нь дээр."
Англи эх
"What 'but'? Everyone in Cheon-saek City already thinks you two are a married couple, so it's better to make it official now."
Тэдний гуйгаагүй зөвлөгөөг тэсэж гарсны эцэст намайг арай гэж суллана.
Англи эх
After enduring their unsolicited advice, I’m finally released.
Тэд намайг барьж байх зуур,
Англи эх
While they were holding me,
Шуу!
Англи эх
Whoosh!
Бук Хянхвагийн урланаас нэгэн зөгий хүүхэлдэй зохиомжийн хавтан, жижигхэн модон хайрцаг барьсаар нисэн гарч, алсад одсон юм.
Англи эх
A bee puppet flew out of Buk Hyang-hwa's workshop, carrying a formation disc and a small wooden box, and flew off into the distance.
'Тэр юу вэ?'
Англи эх
'What's that?'
Намайг гайхаж байтал,
Англи эх
As I wonder,
Тов, тов.
Англи эх
Thud, thud.
Бук Хянхва холоос аажуухан дөхөж ирнэ.
Англи эх
Buk Hyang-hwa slowly approaches from afar.
"Хэхэм, тэгвэл би одоо явъя."
Англи эх
"Ahem, then I shall leave now."
"Би ч гэсэн явлаа. Со даочин, хичээгээрэй."
Англи эх
"I’ll be going too. Daoist Seo, do your best."
Ким Ёнхун, Чонмун Рён хоёр Бук Хянхва бид хоёрт газраа тавьж өгөхөд тэр над руу ойртон ирнэ.
Англи эх
Kim Young-hoon and Cheongmun Ryeong vacate the place for Buk Hyang-hwa and me, and she comes up to me.
"Со даочин, юу хэлэх гэсэн юм бэ, асууж болох уу?"
Англи эх
"Daoist Seo, may I ask what you wanted to say?"
"Тэр нь..."
Англи эх
"That is..."
Би эргэлзэнэ.
Англи эх
I hesitate.
Тэр дулаахан инээмсэглэнэ.
Англи эх
She smiles warmly.
"Ынхён ах аа, халуу оргиод байна уу? Нүүр чинь улаан болчихож. Би танаас судас барих жаахан сурсан юм, үзээд өгөх үү?"
Англи эх
"Eun-hyun Orabeoni, are you feeling hot? Your face is red. I've learned a bit of pulse reading from you; shall I do it for you?"
"Хэм, хэм..."
Англи эх
"Hem, hem..."
Тэр намайг дуурайн нүүр лүү минь хараад гэрэлтэн инээнэ.
Англи эх
Imitating myself, she looks at my face and laughs brightly.
'Ийм мэдрэмж төрдөг юм байна...'
Англи эх
'So this is how it feels...'
Энэ хугацаанд тэр шүдээ зуун байж миний сэтгэлийг мэдээгүй дүр эсгэж иржээ.
Англи эх
During this time, she had been clenching her teeth and pretending not to know about my emotions.
Харин одоо миний сэтгэл түүнд ил болчихсон юм шиг санагдана.
Англи эх
And now, I feel like my emotions have been exposed to her.
Шоолуулж байгаа юм шиг ч гэсэн, муу мэдрэмж биш.
Англи эх
It feels like I’m being teased, but it’s not a bad feeling.
"Хянхва авхай, та ч гэсэн халуу оргиод байгаа бололтой. Нүүр чинь час улаан болчихож."
Англи эх
"Miss Hyang-hwa, it seems you are feeling hot too. Your face is all red."
"Аа..."
Англи эх
"Ah..."
Тэр хэсэг зуур гайхсан бололтой, дараа нь мишээн инээнэ.
Англи эх
She seems surprised for a moment, then chuckles.
Бид хоёулаа бие бие рүүгээ хараад мишээлдэнэ.
Англи эх
We both chuckle at each other.
"Хэсэг алхах уу, Хянхва авхай?"
Англи эх
"Shall we take a walk for a while, Miss Hyang-hwa?"
"Тэгье, Ынхён ах аа."
Англи эх
"Yes, Eun-hyun Orabeoni."
Бид Чонсэг хотоор зугаалав.
Англи эх
We strolled around Cheon-saek City.
Чонсэг хотын дэлгүүр худалдаачин мөнх бус хүмүүс, бясалгагчид биднийг мэндлэв.
Англи эх
The ordinary mortals and cultivators of the stores in Cheon-saek City greeted us.
Би түүнтэй хамт захаар тэнэж, хоол авч идээд, дэлгүүрүүдээр оров.
Англи эх
I wandered around the market with her, buying and eating food, and looking at the shops.
Бук Хянхвагийн аав Бук Жунхо Чонсэг хотыг хариуцсан ахлах бясалгагч байсан тул бид бүр хотын хэрэм дээр гарч цөлийг харав.
Англи эх
Since Buk Hyang-hwa's father, Buk Joong-ho, was the supervising cultivator in charge of Cheon-saek City, we even climbed the city walls to view the desert.
"Цөл үнэхээр халуун юм. Агаар нь тэгтлээ хуурай болохоор Усыг Давах Замаар ус бүтээх гэсэн ч бараг цуглардаггүй... Өмнө нь гатлахдаа үхэх нь гэж бодсон шүү."
Англи эх
"The desert is really hot. The air is so dry that even when I try to create water with the Water Surpassing Path, it hardly gathers... I thought I was going to die when I crossed it before."
"Өө, тийм үү?"
Англи эх
"Oh, really?"
"Тийм. Хэрэв Хянхва авхай надад ус өгөөгүй бол би лав цангаж үхэх байсан."
Англи эх
"Yes, if Miss Hyang-hwa hadn’t given me water, I would surely have died of thirst."
Би Бук Хянхвагаас анх ус авч уусан үеэ санана.
Англи эх
I remember the first time I drank water from Buk Hyang-hwa.
Мэдээж, надад анх ус өгсөн Бук Хянхва бол одоогийн Бук Хянхва биш.
Англи эх
Of course, the Buk Hyang-hwa who first gave me water is not the same as the current Buk Hyang-hwa.
'Үгүй ээ, тэр буруу.'
Англи эх
'No, that's not right.'
Үнэндээ бодоод үзвэл, хоёр дахь удаагаа уулзаж ус авч уусан Бук Хянхва маань ч гэсэн «одоогийн» Бук Хянхва биш.
Англи эх
In fact, thinking about it, the Buk Hyang-hwa I met the second time and drank water from, is not the 'current' Buk Hyang-hwa either.
Миний Тэр бол яг энэ агшны Тэр.
Англи эх
My Her is the Her of this moment.
'Магадгүй...'
Англи эх
'Maybe...'
Би цаг хугацаа алга болохоос айдаг.
Англи эх
I am afraid of the disappearance of time.
Тиймээс л барилдлага тогтоож, сэтгэл төрүүлэхээс айдаг юм.
Англи эх
That's why I am afraid of forming connections and having feelings.
Гэвч бодоод үзвэл хүн гэдэг агшин бүр, секунд тутамд өөрчлөгдөж байдаг.
Англи эх
However, thinking about it, humans actually change every moment, every second.
Тэгэхээр нэг секундын өмнөх хүн, нэг секундын дараах хүн хоёр чухамдаа өөр өөр амьтан.
Англи эх
Therefore, a human from one second before and one second after are actually different beings.
Тийм учраас би буцалт бүртээ тааралдсан хүмүүсээ өмнөх буцалтын хүмүүсээс үргэлж ялгаж ирсэн.
Англи эх
That's why I have always distinguished the people I met in each return from the people of previous returns.
'Хүн өөрчлөгдсөн ч сэтгэл өөрчлөгдөх ёсгүй. Би өдий хүртэл дэндүү айж ирсэн юм болов уу?'
Англи эх
'Even if people change, the heart should not. Have I just been too afraid until now?'
Эцсийн эцэст бүх хүн үхдэг.
Англи эх
After all, all humans die.
Учрал байвал хагацал ч бий.
Англи эх
If there is a meeting, there will be a parting.
Гэвч би хагацлын өвдөлтөөс хэтэрхий айснаас одоо байгаа сэтгэлээ харж чадаагүй байж магадгүй.
Англи эх
However, I was too afraid of the pain of parting that I might not have seen the feelings of the present.
'За яахав, хэзээ нэгэн цагт дахин буцсан ч гэсэн...'
Англи эх
'Well, even if I return again someday...'
Би шийдвэрээ гаргав.
Англи эх
I made up my mind.
'Түүнтэй хамт байхаар шийдсэн тэр агшнаас хойш болсон бүх явдал аль хэдийн миний зүрхэнд байна. Ирээдүйд болох бүх явдал ч гэсэн миний зүрхэнд надтай нэгэн болно...'
Англи эх
'From the moment I decided to be with her, all the events that have happened are already in my heart. All the events that will happen in the future will also become one with me in my heart...'
Би энэ сэтгэлээ илчлэхээр шийднэ.
Англи эх
I decide to confess these feelings.
"..."
Англи эх
"..."
"..."
Англи эх
"..."
Мэдээж, шийдсэн ч гэсэн үгээр хэлнэ гэдэг амаргүй.
Англи эх
Of course, even after making up my mind, it’s not easy to verbalize it.
Хачин юм, халуу оргиод байна.
Англи эх
Strangely, it’s hot.
Нүүр минь улайж байна.
Англи эх
My face is turning red.
Бук Хянхва ч мөн адил.
Англи эх
Buk Hyang-hwa is the same.
Бясалгагчид арьсаа үргэлж хамгаалах аргаар бүрхэж явдаг тул нарны хурц гэрэл, халуун нь тийм ч том асуудал биш.
Англи эх
Cultivators always covered their skin with a protective method, so the harshness of the sunlight and the heat are not a big problem.
Хий Барих шатны бясалгагчид Цэвэр Сүнсэн Хүчээрээ хамгаалалтын Ган Хийг аяндаа бүрдүүлдэг болохоор энгийн бясалгагчдаас ч илүү тэсвэртэй.
Англи эх
Qi Building cultivators naturally form defensive Gang Qi with their Pure Spiritual Force, making them even tougher than ordinary cultivators.
Гэвч ямар ч арга хэрэглэсэн энэ халууныг би юу ч хийж чадахгүй нь.
Англи эх
But no matter what method I use, I can’t do anything about this heat.
"Аан..."
Англи эх
"Um..."
"Ах аа..."
Англи эх
"Orabeoni..."
Бид хоёр зэрэг ярих гэснээ дахиад мишээлдэв.
Англи эх
We both tried to speak at the same time and then chuckled again.
"Та эхэлж хэлээрэй."
Англи эх
"You go first."
"Юу гэвэл... Би Ынхён ахад зориулж нэг юм бэлдсэн юм."
Англи эх
"Well, actually... I have something prepared for Eun-hyun Orabeoni."
Шуу!
Англи эх
Whoosh!
Гэнэт зөгий хүүхэлдэй огторгуйг харайн давж бидний өмнө гарч ирнэ.
Англи эх
Suddenly, the bee puppet appears, leaping through space in front of us.
Шуу!
Англи эх
Whoosh!
Зөгий хүүхэлдэйн далавчны дэвэлт бидний хоорондох халууныг сэрүүцүүлнэ.
Англи эх
The flapping of the bee puppet’s wings cools the heat between us.
Зөгий хүүхэлдэйн урд хөлд хоёр сэнс байна.
Англи эх
In the forelegs of the bee puppet, there are two fans.
Бук Хянхва тэр хоёр сэнсийг авч, нэгийг нь над руу сунгана.
Англи эх
Buk Hyang-hwa grabs the two fans and hands one to me.
"Ихэр Мөнхрөгчийн Бүжиг, тэр удаа бидний бүжсэн бүжгийг санаж байна уу?"
Англи эх
"Twin Immortals Dance, do you remember the dance we did that time?"
"Санаж байна."
Англи эх
"I remember."
"Хэд хоногийн дараа алс холын Ёндо хотод жижигхэн баяр болно, тэнд дахин бүжих үү?"
Англи эх
"In a few days, there will be a small festival in Yeon-do City far away, would you like to dance there again?"
"Өө, тэр үед бидний бүжсэн бүжиг танд сэтгэгдэл төрүүлсэн юм байна."
Англи эх
"Oh, you were impressed by the dance we did back then."
"Тийм. Ынхён ахтай дахин бүжмээр байсан юм."
Англи эх
"Yes. I really wanted to dance with Eun-hyun Orabeoni again."
"Ха ха, тэгж хэлэхээр би ч гэсэн Хянхва авхайтай дахин бүжмээр санагдлаа. Гэхдээ..."
Англи эх
"Ha ha, now that you mention it, I also want to dance with Miss Hyang-hwa again. But..."
Би түүн рүү хараад хэлэв:
Англи эх
I look at her and say,
"Хэрэв Ихэр Мөнхрөгчийн Бүжгийг бүжих юм бол Шэнжи улс руу буцаж очоод тэнд бүжсэн нь дээр биш үү? Чонмун даочинтой хамт Зарлиг Дагах Ордонд зохиомж байгуулаад Шэнжи улс руу явъя. Хамтдаа хамгаалсан тосгон руугаа дахин очъё."
Англи эх
"If we're going to do the Twin Immortals Dance, wouldn't it be better to go back to Shengzi and dance there? Let's set up the formation in Serving Command Palace with Daoist Cheongmun and go to Shengzi. Let's visit the village we protected together again."
"Их сайхан санаа байна, гэхдээ үнэндээ би Ёндо хотод танд зориулж бэлэг бэлдчихсэн юм."
Англи эх
"That's a great idea, but actually, I've prepared a gift for you in Yeon-do City."
"Бэлэг..."
Англи эх
"A gift..."
Гэнэт өөрийн бэлдсэн бэлэгнээсээ жаахан ичмээр санагдана.
Англи эх
Suddenly, I feel a bit embarrassed about the gift I have prepared.
"Үнэндээ би ч гэсэн Хянхва авхайд бэлэг бэлдсэн юм."
Англи эх
"Actually, I have also prepared a gift for Miss Hyang-hwa."
"Өө, юу юм бэ?"
Англи эх
"Oh, what is it?"
Би Мод махбодын сүнсэн чулуу гаргана.
Англи эх
I take out a Wood attribute spirit stone.
Энэ бол Бук Хянхвагаас авсан товчхон сургамжаар бүтээсэн миний анхны ид шидийн эд.
Англи эх
It’s my first magic artifact, created from the brief teachings I had received from Buk Hyang-hwa.
"Энэ чинь... далайн од юм уу?"
Англи эх
"Is this... a starfish?"
Тэр миний ид шидийн эдийн хэлбэрийг хараад шоглон асуухад би эдэд сүнсэн хүч шингээнгээ тоглоомоор хариулав:
Англи эх
She asks teasingly looking at the form of my magic artifact, and I playfully respond while infusing spiritual power into the artifact.
"Ийм далайн од харж байсан уу?"
Англи эх
"Have you ever seen a starfish like this?"
Яг цэцэг шиг харагдах ид шидийн эдийг хормын дотор хийчих ур чадвар надад алга.
Англи эх
I’m not skilled enough to make a magic artifact that looks exactly like a flower in an instant.
Гэхдээ эдэд хэлхээ сийлж, хүссэн шившлэгээ шингээж чадна.
Англи эх
However, I can engrave circuits in the artifact and infuse it with the desired spell.
Ийм тохиолдолд би өөртөө итгэлтэй.
Англи эх
And in such cases, I am confident.
Шуууу!
Англи эх
Whooosh!
Мод махбодын сүнсэн хий хурц гэрэлтэнэ.
Англи эх
Wood spiritual energy shines brightly.
Мянган Гялалзах Ойн Тэнгисийн сүнсэн хий гялалзан туяарна.
Англи эх
The spiritual energy of the Thousand Lustrous Forest Sea glows brilliantly.
Тэр зуур сүнсэн хий цугларахын хэрээр цэцгийн хэлбэрт хувирна.
Англи эх
At the same time, as the spiritual energy gathers, it transforms into the shape of a flower.
Цагаан магнолия.
Англи эх
It’s a white magnolia.
"Өчигдөр та надад айвын цэцэг өгсөн болохоор би танд цагаан магнолия өгье."
Англи эх
"Since you gave me a quince flower yesterday, I will give you a white magnolia."
"Хөөх..."
Англи эх
"Wow..."
Олон шившлэгээр бүтээсэн цагаан магнолия.
Англи эх
The white magnolia, created with numerous spells.
Бук Хянхва цагаан магнолияг хэсэг ширтсэнээ мишээн инээнэ.
Англи эх
Buk Hyang-hwa looks at the white magnolia for a moment, then chuckles.
"Та... ид шидийн эд хийгээгүй байна шүү дээ."
Англи эх
"You... didn't make a magic artifact."
"Зүгээр л магтаж болдоггүй юм уу?"
Англи эх
"Why can't you just compliment me?"
"Намайг нисдэг илдэн эд хэрэглэхийг харах болгондоо та зөвлөгөө өгдөг. Үргэлж «Нисдэг илдийг тэгж барьдаггүй юм» гэдэг."
Англи эх
"You always give me advice when you see me using flying sword artifacts. Every time you say, 'That's not how you handle a flying sword.'"
"Тэр чинь... хаах."
Англи эх
"That's... haah."
Намайг самгардаж байх зуур Бук Хянхва миний хийсэн ид шидийн эдийг авч, энгэртээ болгоомжтой хийнэ.
Англи эх
While I’m flustered, Buk Hyang-hwa takes the magic artifact I made and carefully puts it in her bosom.
"Ямартай ч баярлалаа. Ид шидийн эдийн хэлхээ сайн хийгдсэн, товч тодорхой байна."
Англи эх
"Anyway, thank you. The circuits of the magic artifact are well made and concise."
"Магтсанд баярлалаа... Гэхдээ Хянхва авхай та өөрөө нарийн төвөгтэй хэлхээ хийх дуртай биз дээ?"
Англи эх
"Thank you for the compliment... But don't you, Miss Hyang-hwa, prefer to make complex circuits?"
Сайн хийгдсэн, товч тодорхой гэдэг нь жаахан доромжлол биш байсан гэж үү?
Англи эх
Wasn't saying it was well-made and concise a bit of an insult?
"Өө, тэр зүгээр л миний хэв маяг."
Англи эх
"Oh, that's just my style."
Тэр хотын хэрэм дээрээс Чонсэг хотыг ажин хэлнэ.
Англи эх
She says, looking over Cheon-saek City from the city wall.
"Нагац өвөө Гонмё Чонсэг маань ээжийг минь оруулаад олон хууль бус хүүхэдтэй байсан. Тэдний дотроос бясалгалын чадвартай нь Гонмё овгийг авсан ч ээж шиг минь авьяасгүй нь овог ч авч чадалгүй, хэрэггүй хүүхэд шиг гэр бүлээсээ хөөгдсөн юм."
Англи эх
"My maternal grandfather, Gongmyo Cheon-saek, fathered many illegitimate children, including my mother. Among them, those with the potential for cultivation were given the Gongmyo surname, but those without talent, like my mother, were not even given a surname and were cast out from the family like an unwanted child."
Түүний яриа үргэлжилнэ.
Англи эх
Her story continues.
"Тэр ид шидийн эд хийхдээ хэлхээгээ товч болгодог байсан. Тэгэхээр олон зүйлд тохирдог, хэрэглэгчид ч хамаагүй амар болдог. Миний өдий хүртэл хийсэн хэлхээний нарийн төвөгтэй байдал өвөөгийн эсрэг нэг төрлийн босолт байсан байж магадгүй."
Англи эх
"When he made magic artifacts, he used to make the circuits concise. It made them more versatile and much easier for the user. The complexity of the circuits I made so far might have been a kind of rebellion against my grandfather."
Гэнэт тэр зөгий хүүхэлдэйг илээд хэлэв:
Англи эх
Suddenly, she strokes the bee puppet and says,
"Гэхдээ та мэдэх үү? Ынхён ах аа. Танаас сонссоны дараа би энэ зөгий хүүхэлдэйн төв хэлхээг амжилттай засчихсан. Төв хэлхээ нь их нарийн төвөгтэй байх болов уу гэж бодсон чинь гайхмаар товч байсан. Тэр хэлхээнүүдийн энгийн байдал өөрчлөлтийг үүсгэж, тоо томшгүй олон хэлхээнд тархан энэ хүүхэлдэйг ажиллуулдаг юм байна."
Англи эх
"But, you know what? Eun-hyun Orabeoni. After hearing from you, I successfully repaired the central circuit of this bee puppet. I thought the central circuit would be very complex, but it turned out to be surprisingly concise. The simplicity of those circuits cause changes, spreading into countless circuits and operating this puppet."
Яагаад ч юм түүний ажиллах зарчим хүний сэтгэл хөдлөлтэй төстэй санагдана.
Англи эх
Somehow, its operating principle seems similar to human emotions.
Би ч гэсэн долоон сэтгэл хөдлөл ямар олон өөрчлөлт үүсгэж чаддагийг Гурван Цэцэг Оройд Цуглах шатанд нүдээрээ харсан.
Англи эх
I, too, had witnessed in Three Flowers Gather at the Summit how seven emotions can create so many changes.
"Ахын ачаар би өсөж, өвөөгийн эсрэг хачин босолтоосоо ангижирч чадсан."
Англи эх
"Thanks to Orabeoni, I have grown, and I've been able to free myself from my strange rebellion against my grandfather."
Тэр над руу хараад гэрэлтэн инээмсэглэнэ.
Англи эх
She looks at me and smiles brightly.
"Баярлалаа, Ынхён ах аа."
Англи эх
"Thank you, Eun-hyun Orabeoni."
"...Би ч гэсэн."
Англи эх
"...Me too."
Би түүний инээмсэглэлд инээмсэглэлээр хариулан сэтгэлээ илчлэв.
Англи эх
I smile back at her smile and confess.
"Би Хянхва авхайгаас маш их тайтгарал авдаг. Таны ачаар амьдралдаа олсон олон шарх минь эдгэрч, тантай уулзах болгонд амьдралын зовлон мартагдах шиг болдог."
Англи эх
"I receive so much comfort from Miss Hyang-hwa. Thanks to you, the many wounds I have acquired in life seem to heal, and the pains of life seem to be forgotten every time I meet you."
Би өөрийн мэдэлгүй Бук Хянхвагийн гарыг атгачихсан байв.
Англи эх
Before I knew it, I had taken Buk Hyang-hwa's hand.
Яг энэ агшинд,
Англи эх
In this moment,
Бүх зүйл сайхан явж байна.
Англи эх
Everything is going well.
Урт Насны Жимсийг олж авах өдөр ойртжээ.
Англи эх
The day to obtain the Longevity Fruit is near.
Шинэ шатанд хүрэх магадлал өндөр.
Англи эх
There’s a high possibility of reaching the new realm.
Энэ барилдлага эцэстээ биелж болно.
Англи эх
This connection can be finally realized.
Энэ агшинд би гүнээ талархаж байна.
Англи эх
In this moment, I am deeply grateful.
Тэр нүдээ анина.
Англи эх
She closes her eyes.
"Тайлбарлаж чадахгүй ч гэсэн, миний хувьд та бол..."
Англи эх
"I can't explain it, but to me, you are..."
Би нүүрээ түүний нүүр лүү аажуухан, аажуухан ойртуулна.
Англи эх
I slowly, slowly move my face closer to hers.
"..."
Англи эх
"..."
"..."
Англи эх
"..."
"...Ах аа?"
Англи эх
"...Orabeoni?"
Нүдээ аньсан хэвээр тэр чичирхий хоолойгоор асууна.
Англи эх
With her eyes closed, she asks in a trembling voice.
Би хөмсөг зангидан түүний гарыг атгана.
Англи эх
I hold her hand with furrowed brows.
"...Хянхва авхай."
Англи эх
"...Miss Hyang-hwa."
"Хэлээрэй, ах аа!"
Англи эх
"Yes, Orabeoni!"
Нүүр дүүрэн хүлээлттэй, нүдээ аньсаар тэр намайг дуудна.
Англи эх
With a face full of expectation, she calls out to me with her eyes closed.
Харин би бүх биеэрээ чангаран нүүрээ түүнээс холдуулж асуув:
Англи эх
But I, tense all over, lift my face away from hers and ask,
"...Хаа нэгтээгээс цусны үнэр үнэртээд байгаа юм биш үү?"
Англи эх
"...Isn’t there a smell of blood coming from somewhere?"
Сэтгэгдлүүд
110-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…