Аа.
Англи эх
Ah.
Би нүдээ нээлээ.
Англи эх
I opened my eyes.
Танил мэдрэмж.
Англи эх
A familiar feeling.
"Дахиад л буцжээ дээ."
Англи эх
"Another regression, it seems."
Өмнөх амьдралынхаа сүүлчийн агшныг эргэн саналаа.
Англи эх
I recalled the last moments of my past life.
Эцсийн эцэст хүртэл тэмцсээр...
Англи эх
Resisting until the very end...
«Эцэст нь би дэвшлээ.»
Англи эх
"Finally, I have ascended."
Тийм ээ, ухаан санаа минь бүрэн саруул байна.
Англи эх
Yes, I'm fully conscious now.
Тэр сүүлчийн агшинд би лав л...
Англи эх
In that last moment, I certainly...
"Би оргилд хүрлээ!" Догдлолдоо хөтлөгдөн эргэн тойрныхоо юуг ч анзааралгүй тэнгэр өөд харж хашхирлаа.
Англи эх
"I reached the peak!"Overwhelmed with excitement, I looked up at the sky, oblivious to my surroundings, and shouted.
"Эцэст нь! Ядаж байж!!!"
Англи эх
"Finally! At last!!!"
Олон жил хүсэн мөрөөдсөн оргилдоо би хүрчихсэн юм!!!
Англи эх
I had reached the long-coveted peak!!!
Дүүн!
Англи эх
Buzz!
Танил дуу цуурайтна.
Англи эх
A familiar sound echoes.
Удаан хараагүй царай, Жон Мёнхун тэнд байна.
Англи эх
Jeon Myeong-hoon, a face I haven't seen in a while, is there.
Гэвч би түүн рүү харц ч чулуудалгүй, нүдээ дахин анилаа.
Англи эх
But I didn't even glance in his direction, just closed my eyes again.
Шуух!
Англи эх
Swoosh!
Жон Мёнхуны гар агаар зүсэн над руу дайрна.
Англи эх
Jeon Myeong-hoon's hand cuts through the air towards me.
Түүний хөдөлгөөнийг мэдэрмэгц үхэхийнхээ яг өмнө хүрсэн «тэр мэдрэмжээ» сэрээлээ.
Англи эх
Feeling his movement, I awakened 'that sensation' I had reached just before dying.
«Харагдаж байна!»
Англи эх
'I can see it!'
Нүдээ аньсан ч тод томруун.
Англи эх
Even with my eyes closed, it's vivid.
Улаан зам шанаа руу минь чиглэн сунажээ.
Англи эх
A red trajectory was aimed at my cheek.
Нүдээ аньсан хэвээр би Жон Мёнхуны алгадалтаас хамгийн оновчтой хөдөлгөөнөөр зайлсхийлээ.
Англи эх
With my eyes still shut, I dodged Jeon Myeong-hoon's slap with the optimum movement.
"Энэ новш зайлчихав уу?"
Англи эх
"This guy dodged it?"
Шуу, шуу!
Англи эх
Whoosh, whoosh!
Жон Мёнхун хэд хэдэн удаа гараа савсан ч би нүдээ нээлгүйгээр, хамгийн бага хөдөлгөөнөөр цохилт бүрээс нь мултарлаа.
Англи эх
Jeon Myeong-hoon swung his hand several more times, but I, still with closed eyes, dodged every one of his strikes with minimal movement.
«Харагдаж байна. Жон Мёнхуны дараагийн хөдөлгөөн. Гарных нь чиглэл. Бүгд тод томруун.»
Англи эх
'I can see it. Jeon Myeong-hoon's next move. The direction of his hand. It's cearly visible.'
Урьд нь ч гэсэн Жон Мёнхун шиг хүнээс харалгүй зайлсхийж чаддаг байлаа. Гэвч энэ бүхэн олон арван жилийн тулааны урлагийн дадлага, хаана цохихыг нь «таамаглах» дээр л тулгуурладаг байсан.
Англи эх
In the past, I could dodge someone like Jeon Myeong-hoon without even looking, but that was all based on decades of martial arts training and 'predicting' where he'll strike.
Харин одоо өөр.
Англи эх
But now, it's different.
Улаан утаснууд түүний замыг илчилнэ.
Англи эх
The red threadlines reveal his path.
Нүдээ нээсэн ч, аньсан ч эдгээр утас тод томруун оршсоор.
Англи эх
Whether my eyes are open or closed, these threadlines are vividly present.
Энэ бол «таамаглал» биш, харин «зөн» гэхэд илүү ойр.
Англи эх
This is not 'prediction,' but more like 'premonition.'
«Энэ чинь оргил тулаанчийн [хараа] гэж үү?»
Англи эх
'Is this the [vision] of a peak master?'
Нэгдүгээр зэргийн тулаанчид дайснаасаа хэчнээн олуулаа байсан ч оргил тулаанчийг яагаад хэзээ ч ялж чаддаггүйг эцэст нь ойлголоо.
Англи эх
I finally understood why a first-raate master, even when outnumbering the enemy, could never defeat a peak master.
«Харагдаж байна. Өөрөөсөө доор нэгдүгээр зэргийн дайчдын довтолгооны чиглэл, зам нь бүгд ил тод. Цохилт нь оргил тулаанчид хүрч ч чадахгүй бол яаж ялах юм бэ?»
Англи эх
'It's visible. The direction and trajectory of attacks by inferior first-rate warriors are clearly visible. How could they win if their attacks can't even touch a peak master?'
Оргил тулаанчийн эсрэг зогсохын тулд нэгдүгээр зэргийн дайчид олон арваараа бөөнөөрөө дайрах л хэрэгтэй болно.
Англи эх
To confront a peak master, a first-rate warrior would need to attack with dozens of people in a swarm strategy.
«Довтолгооны чиглэл, замыг ч яахав.»
Англи эх
'Setting aside the direction and trajectory of the attack.'
Би шийдвэрээ гаргаад над руу дайран ирж буй Жон Мёнхуныг угтан зогслоо.
Англи эх
I set my determination and faced Jeon Myeong-hoon, who was rushing towards me.
Тэр мөчид түүний замыг заах улаан шугамууд алга болж, нүд минь цэнхэр шугамаар дүүрэв.
Англи эх
At the same time, the red lines indicating his trajectory disappeared, and my vision was filled with blue lines.
Нүүр, мөр, цээж, гар, суга, гэдэс, хэвлий, аарцаг, хөл, өвдөг, тавхай.
Англи эх
Face, shoulders, chest, arms, flanks, stomach, lower abdomen, pelvis, legs, knees, feet.
Цэнхэр шугамууд олон арван цэгийг шигүү онилжээ.
Англи эх
Blue lines densely targeted dozens of spots.
Би зөнгөөрөө л мэдэв.
Англи эх
Instinctively, I knew.
Эдгээр цэнхэр шугам бол өрсөлдөгчийн сул тал, миний довтолгооны хамгийн оновчтой замыг заадаг юм.
Англи эх
These blue lines indicate the opponent's vulnerabilities and the optimal path for my attack.
Жон Мёнхун бид хоёрын тулааны ур чадварын зөрүү асар их тул ийм олон сул тал ил гарч байгаа бололтой.
Англи эх
The gap in combat skills between me and Jeon Myeong-hoon must be so vast that so many vulnerabilities are exposed.
«Тэгэхээр тийм юм байж. Тэр үеийн улаан, цэнхэр гэдэг чинь.»
Англи эх
'So that's it. The red and blue back then.'
"Өө, Гурван Цэцгийн тулаанч байна шүү. Энэ хотод өөрөөсөө өөр хүнийг анх удаа харж байна."
Англи эх
"Ah, a master of Three Flowers. The first I've seen in this city besides myself."
"Гурван Цэцэг ховор шүү дээ. Ихэнх нь насаараа улаан, цэнхэр дотор л амьдардаг. Би ч гэсэн тантай адил тулаанчтай удаан уулзаагүй юм."
Англи эх
"Three Flowers aren't common. Most live their lives only in red and blue. I, too, haven't met a master like you in a long time."
Хоёр дахь буцалтын үеэр Ким Ёнхун, Ця Мөрний Урсгалын Дээд Ахлагч Пал Жиктэ хоёрын хооронд өрнөсөн яриа.
Англи эх
A conversation between Kim Young-hoon and Pal Jik-tae, supreme elder of the Qia River sect, during my second regression.
Пал Жиктэ тэр үед үнэхээр л «улаан, цэнхэр» гэж хэлсэн.
Англи эх
Pal Jik-tae indeed mentioned 'red and blue' back then.
Тэр үед нэг ч үгийг нь ойлгоогүй ч одоо ойлгож байна.
Англи эх
At the time, I didn't understand a word, but now I do.
«Оргил тулаанчийн хардаг энэ «хараа»-ны тухай ярьж байж.»
Англи эх
'He was talking about this 'vision' that peak masters see.'
Өрсөлдөгчийн довтолгоог уншдаг улаан шугам.
Англи эх
The red line to read the opponent's attack.
Хамгийн оновчтой довтолгооны цэнхэр шугам.
Англи эх
The blue line for the optimal attack.
Цоорхойг цоорхойгоор солилцдог энэ хоёр өнгөт ертөнц бол оргил тулаанчдын ертөнц, түүний хэлсэн «улаан, цэнхэр» ертөнц байлаа.
Англи эх
This dual-colored world, where one can exchange gaps, was the world of peak masters, the 'red and blue' world he mentioned.
Ийм дүгнэлтэд хүрэх агшинд.
Англи эх
When I reached this conclusion.
Дус―
Англи эх
Drip―
«Юу?»
Англи эх
'What?'
Гэнэт хамраас цус гоожихыг мэдэрлээ.
Англи эх
I suddenly felt a nosebleed.
Тэр мөчид «өвдөлт» ч давхар мэдрэгдэв.
Англи эх
At the same time, I felt 'pain.'
Өвдөж байна!
Англи эх
It hurts!
Тархи минь шатаж байгаа юм шиг!
Англи эх
As if my brain is burning!
«Хараал ид, энэ [хараа]-г ашиглахаар тархинд хэт ачаалал өгдөг юм уу?»
Англи эх
'Damn, does using this [vision] overload the brain?'
Над руу дайрч байсан Жон Мёнхуны цэгийг яаран дараад, [хараа]-гаа хурдан унтрааж, нойр хүргэдэг ургамлаар түүнийг унтууллаа.
Англи эх
I quickly sealed the acupoints of Jeon Myeong-hoon, who was rushing at me, quickly deactivated [vision], and put him to sleep with sleep-inducing herbs.
[Хараа]-г идэвхжүүлсэн даруйд өвдөлт гарсан ч би тоосонгүй.
Англи эх
There was pain the moment I activated [vision], but I ignored it.
Гэвч хэрэглэх хугацаа уртсах тусам өвдөлт улам ширүүсч, эцэст нь тархи минь шатаж байгаа мэт болов.
Англи эх
However, as the usage time extended, the pain intensified, eventually feeling like my brain was burning.
«Жон Мёнхунтай ноцолдохдоо [хараа]-г хэдхэн агшин л ашигласан шүү дээ, гэтэл ийм хүчтэй өвдөж байна...»
Англи эх
'The time I used [vision] in the scuffle with Jeon Myeong-hoon was mere moments, and yet the pain is this intense...'
Юу нь болохгүй байгаа юм бол?
Англи эх
What's the problem?
Хэсэг бодолхийлсний эцэст тэвдэж будилсаар байгаа хамт олноо тайвшруулж, агуй руу аваачин, гал түлж, жимс чанаж, мөөг шарж өгөөд унтуулав.
Англи эх
After pondering for a while, I calmed my still-confused colleagues, took them to a cave, lit a fire, cooked fruits and grilled mushrooms, and put them to sleep.
Нар жаргаж, хамт олон маань бүгд унтсаны дараа би агуйн гадна суугаад бодлоо цэгцэлж эхэллээ.
Англи эх
After the sun set and all my colleagues were asleep, I sat outside the cave and organized my thoughts.
"«Оргил шат» гэж чухам юу болохыг нэг задлаад үзье."
Англи эх
"Let's sort out what 'Pinnacle Realm' is all about."
Оргил шат гэдэг нь үндсэндээ тархиа хэт ачаалж, өрсөлдөгчийн тулааны замыг нүдэнд харагдуулан уншдаг зүйл юм.
Англи эх
The Pinnacle Realm essentially overloads the brain to visualize and read the opponent's path of combat.
Сохор хүн ч гэсэн өрсөлдөгчийнхөө замыг уншиж чадвал хоёр өнгө оюун санаанд нь яг л биеэр мэдэрч буй мэт тод гарч ирнэ.
Англи эх
Even for a blind person, if they can read the opponent's path, two colors vividly appear in their mind, as if experiencing it.
Энэ бол зүгээр нэг дүрслэл биш, харин урьдчилан харсан замуудыг минь тархи дураараа цэнхэр, улаанаар будаж байгаа мэт.
Англи эх
It's more than visualization; it's like my brain arbitrarily colors the paths I foresee in blue and red.
"Энэ хараагаар өрсөлдөгчийн хөдөлгөөн бүрийг уншиж, сул талыг нь хамгийн оновчтой замаар онилж чадна."
Англи эх
"Using this vision, I can read every movement of my opponent and target their vulnerabilities with the optimal path."
Өмнөх амьдралд Ким Ёнхун надад мэдрэхүйг туйлд нь хүргэх аргыг байнга хэрэглүүлж байсан нь «Оргил шатны дуураймал» мэт санагдаж байсны учир ийм байжээ.
Англи эх
This is why, in my past life, Kim Young-hoon's constant application of maximized senses to me seemed like an 'imitation of the Pinnacle Realm.'
Би мэдрэхүйгээ туйлд нь хүргэж, өрсөлдөгчийн замыг шууд бусаар тооцоолж байсан хэрэг.
Англи эх
I indirectly calculated the opponent's path by maximizing the senses.
Гэвч авьяасгүйн эрхээр дуурайж явсаар байгаад энэ Оргил шатыг хамгийн сүүлд л ухаарчээ.
Англи эх
But due to my lack of talent, I only awakened to this Pinnacle Realm at the very end, despite having imitated it.
"Гайхалтай."
Англи эх
"Amazing."
Дахин нэг удаа Оргил шатны хараагаар ертөнцийг ажиглалаа.
Англи эх
Once again, I looked at the world through the vision of the Pinnacle Realm.
Шөнө унах навчсыг харж байгаад цэнхэр шугамуудыг төсөөлөв.
Англи эх
Watching the leaves fall at night, I envisioned the blue lines.
Навчис руу чиглэсэн хэдэн зуу, хэдэн мянган цэнхэр утас гарч ирлээ.
Англи эх
Hundreds, thousands of blue threads appeared, directed at the leaves.
Ойролцоох мөчрийг шүүрч аваад навчис руу савлав.
Англи эх
I grabbed a nearby branch and swung it towards the leaves.
Мөчир нь мохоо, илд ч мэт хэлбэргүй.
Англи эх
The branch was blunt, not even shaped like a sword.
Шөнийн салхинд дэрвэлзэх шинэхэн навчис ч амархан онох бай биш.
Англи эх
Even the leaves, fresh and fluttering in the night breeze, were not easy targets.
Гэсэн ч цэнхэр шугамын заасан хамгийн оновчтой замаар мөчрөөрөө цохих мөчид навчис зүсэгдэж унав.
Англи эх
Yet, the moment I struck the leaves with the branch, following the optimal path the blue lines showed, they were sliced.
Тас!
Англи эх
Crack!
Дотоод хий огт шингээгээгүй мохоо мөчирт навчис яг хоёр тэнцүү хуваагдлаа.
Англи эх
The leaves were cut cleanly in half by the blunt branch, not imbued with any internal energy.
Өмнөх амьдралын буцалтын анхны өдөр би энэ төлөвт хэсэгхэн зуур хүрч байсан.
Англи эх
On the first day of my regression in my previous life, I had briefly reached this state.
Тэр үед ухаангүй байсан бол одоо ухаан минь саруул.
Англи эх
I was unconscious then, but now my consciousness is clear.
Би мөчрөө барин босож, илд мэт эргүүлэн бүжиглэв.
Англи эх
I stood up, holding the branch, and danced with it as if it were a sword.
Дэрвэлзэх навчсын дунд бүжиглэх тусам тэд бүгд мөчрөнд зүсэгдэж байлаа.
Англи эх
As I danced amidst the fluttering leaves, they all were cut by the branch.
Сэв, сэв!
Англи эх
Swish, swish!
Тоо томшгүй илдний цохилт навчсыг нэвт хатгана.
Англи эх
Countless sword strokes pierced the leaves.
Нүдний өмнө мянга мянган оновчтой зам сунаж байлаа.
Англи эх
Thousands of optimal paths extended before my eyes.
Нүдээ анин дэрвэлзэх навчсыг нэгдүгээр зэргийн тулаанчид гэж төсөөллөө.
Англи эх
I closed my eyes, imagining the fluttering leaves as first-rate masters.
Дотоод хийгүй, гартаа арай бүдүүн мөчир л барьсаар ийм олон нэгдүгээр зэргийн тулаанчийг ялж чадах болов уу?
Англи эх
With no internal energy and only a slightly thick branch in hand, could I defeat so many first-rate masters?
"Ялж чадна!"
Англи эх
"I can win!"
Нэгдүгээр зэргийн тулаанчид тус бүр зэвсгээ барин над руу давшиллаа.
Англи эх
First-rate masters, each armed with their weapons, charged at me.
Жад, илд, нууц зэвсэг, гуу, урт иштэй зэвсэг, нударга, сурам, өргөн ир, тоолж барамгүй зэвсэг над руу дайрав.
Англи эх
Spears, swords, hidden weapons, maces, polearms, fists, lances, broadswords, and countless other weapons assaulted me.
Гэвч би айсангүй.
Англи эх
But I wasn't afraid.
Шуу, шуу, шуу!
Англи эх
Whoosh, whoosh, whoosh!
Илдээ тасралтгүй эргүүлэн бүжиглэж, нэгдүгээр зэргийн тулаанчдын зэвсгээс мултарч, хамгийн оновчтой илдний замуудыг хооронд нь холбосоор байлаа.
Англи эх
Continuously dancing with my sword, I dodged the first-rate masters' weapons and linked the optimal sword paths.
Ганцхан цохилтоор минь тэдний арга барил задарч, тэнцвэр нь алдагдан, бүгд ялагдан унав.
Англи эх
With my single sword stroke, their techniques were dismantled, their balance destroyed, and all were defeated.
"Хаа..."
Англи эх
"Haa..."
Нүдээ нээхэд эргэн тойронд минь хуваагдсан навчис овоороод байлаа.
Англи эх
When I opened my eyes, there were numerous split leaves around me.
Дус...
Англи эх
Drip...
Хараагаа ашигласнаас болж хамраас цус гоожиж, тархи шатах мэт өвдөж байсан ч сэтгэл минь хөөрөн догдолж байв.
Англи эх
Despite the nosebleed and the burning sensation in my brain from using the vision, I felt exhilarated.
"Би одоо оргил тулаанч боллоо!"
Англи эх
"I am now a peak master!"
Эмийн ургамлаар хамрын цусаа тогтоогоод, хэдэн зуун жилийн настай шар хулсны үндэс ухахаар тэнүүчиллээ.
Англи эх
I stopped the nosebleed with a medicinal herb, then wandered around digging up centuries-old yellow bamboo roots.
"Хараагаа удаан барьж чадахгүй байгаа нь дотоод хий дутсантай холбоотой байх."
Англи эх
"Perhaps the inability to maintain the vision for long is due to the lack of internal energy."
Хараагаа тэсвэрлэж, хугацааг нь уртасгахын тулд тодорхой хэмжээний дотоод хий зайлшгүй хэрэгтэй.
Англи эх
A certain level of internal energy is necessary to endure and extend the duration of the vision.
Үндсүүдээ ухаж гаргаад, Ким Ёнхунд хэдийг л үлдээж, үлдсэнийг нь тэр дор нь зажлан залгилаа.
Англи эх
After digging up the roots, I chewed and swallowed them right there, leaving only a few for Kim Young-hoon.
Одоо оргил тулаанч болсон болохоор зарах шаардлага ч байхгүй болсон.
Англи эх
Now that I had ascended to a peak master, there was no need to sell them.
"Шар хулсны үндэс... Ким Ёнхунд хоёрхон ширхэг үлдээгээд үлдсэнийг нь өөрөө идье."
Англи эх
"Yellow bamboo roots... I'll leave just a couple for Kim Young-hoon and consume the rest."
Дэвшлийн Зам дахь миний орчимд арав орчим үндэс байсан бөгөөд хайх хүрээгээ тэлвэл илүү олон ч олдох байх, гэхдээ тэгэх шаардлага алга.
Англи эх
There were about ten roots around my vicinity in Ascension Path, and probably more if I expanded my search, but it wasn't necessary.
Ким Ёнхунд үлдээсэн хоёроос бусад найман шар хулсны үндсийг идлээ.
Англи эх
I consumed eight yellow bamboo roots, excluding the two for Kim Young-hoon.
Хор хор...
Англи эх
Gurgling...
Лууны Судлын Хийн Аргын дагуу шар хулсны үндсийн асар их сүнсэн хүч судсаар минь хуй салхи мэт урсав.
Англи эх
Guided by the Dragon Vein Qi Method, the immense spiritual power of the yellow bamboo roots surged through my meridians.
Хүүх...
Англи эх
Whew...
Асар их дотоод хий агшин зуурт хуримтлагдлаа.
Англи эх
An immense reserve of internal energy accumulated in an instant.
Тавин жил дасгалжсан өмнөх амьдралаасаа ч илүү дотоод хийтэй болчихжээ.
Англи эх
I had more internal energy now than in my previous life, where I had practiced for 50 years.
"Дахиад нэг туршаад үзэх үү?"
Англи эх
"Shall I try again?"
Асар их дотоод хийн хүчинд түшиглэн оргил тулаанчийн хараагаа дахин идэвхжүүллээ.
Англи эх
Aided massive internal energy, I activated the peak master's vision again.
Хараагаараа нэг цаг орчим дадлага хийхэд томоохон бэрхшээл гарсангүй.
Англи эх
I practiced with the vision for about an hour with no significant issues.
Нэг хоол идэх хугацааны дараагаас л шатах мэт таагүй мэдрэмж эхэллээ.
Англи эх
The burning discomfort started after about a meal's time.
"Миний хязгаар энэ байх нь, нэг цаг хагас орчим."
Англи эх
"That's my limit, about an hour and a half."
Дотоод хий хичнээн их байлаа ч өвдөлтийг хойшлуулахаас биш, арилгаж чадахгүй юм.
Англи эх
No matter how much internal power I had, it only delayed the onset of pain; it didn't eliminate it.
"Ганц арга нь оргил тулаанчийн хараагаар дахин дахин дадлага хийх."
Англи эх
"The only way is to repeatedly train using the peak master's vision."
Шатах мэт өвдөлтийг багасгаж, тархиа хараанд аажмаар дасгах хэрэгтэй.
Англи эх
To reduce the burning pain and gradually acclimate my brain to the vision.
"Эцэс төгсгөлгүй дадлага л хариулт."
Англи эх
"Endless training is the answer."
Би суут ухаантан биш ч авьяасгүй төрсөн хүнд үүнээс илүү арга байхгүй.
Англи эх
I might not be a genius, but this is the best way for someone not born with talent.
Энэ амьдралын зорилго бол эхлээд оргил тулаанчийн хараа ашиглах үеийн шатах өвдөлтийг даван туулж, эцэст нь...
Англи эх
This life's goal is to first overcome the burning pain when using the peak master's vision and ultimately...
"Гурван Цэцэг Оройд Цуглах...!"
Англи эх
"Three Flowers Gather at the Summit...!"
Оргилын оргил гэгддэг Гурван Цэцэг Оройд Цуглах шатанд хүрэх.
Англи эх
To reach the Three Flowers Gather at the Summit, also known as the pinnacle of pinnacle.
"Энэ амьдралдаа Таван Хий Эхэндээ Нийлэх шатыг зорихгүй. Гурван Цэцэг Оройд Цуглах шат ч хангалттай хэцүү."
Англи эх
"I won't aim for the Five Energies Converging to the Origin realm in this life. The Three Flowers Gather at the Summit is already challenging enough."
Гурван Цэцгийн шатыг бол бага ч гэсэн барьж авах шиг санагдаж байлаа.
Англи эх
The realm of Three Flowers was somewhat graspable.
Ця Мөрний Урсгалын Дээд Ахлагчийн хэлсэнчлэн «Гурав дахь».
Англи эх
As the supreme elder of Qia River Sect said, "The third."
Улаан нь дайсны санааг, цэнхэр нь миний санааг бэлгэддэг.
Англи эх
Red symbolizes the enemy's intent; blue, my intent.
Эдгээрээс гадна «гурав дахь» өнгө бий, Гурван Цэцэг Оройд Цуглах шатыг бусад Оргил шатнаас тусгаарладаг зааг шугам.
Англи эх
Besides these, there is a 'third' color, the line that separates the Three Flowers Gather at the Summit from the rest of the Pinnacle Realm.
Гурав дахь.
Англи эх
The third.
"Юу болохыг нь сайн ухаарахгүй байгаа ч гэсэн."
Англи эх
"Though I can't quite grasp what it is."
Нэгдүгээр зэргээс оргилд хүрэх нь давшгүй хана мэт санагдаж байсан бол оргилоос Гурван Цэцэг Оройд Цуглах шатанд хүрэх нь арай хялбар юм шиг.
Англи эх
The leap from first-rate to peak felt insurmountable, but reaching the Three Flowers Gather at the Summit from the peak seems slightly easier.
Инээмсэглэсээр агуйд унтаж буй Ким Ёнхун руу харлаа.
Англи эх
Smiling, I looked at Kim Young-hoon, sleeping in the cave.
"Одоо түүнээс лав л хамаагүй их зүйл сурч чадах байх."
Англи эх
"Surely, I'll be able to learn much more from him now."
Оргилд хүрсэн болохоор Ким Ёнхунаас авах сургаалын түвшин маань зүгээр нэгдүгээр зэргийн тулаанч байх үетэйгээ харьцуулшгүй өөр болно.
Англи эх
Having reached the peak, the level of teaching I could receive from Kim Young-hoon would be incomparable to when I was just a first-rate master.
Тэгээд ч өмнөх Ким Ёнхуны үлдээсэн зургаан боть ухаарал, сүүлчийн томьёо надад байгаа.
Англи эх
Moreover, I possessed the six volumes of insights and the final formula left by the previous Kim Young-hoon.
Энэ амьдралын Ким Ёнхун өмнөхөөсөө заавал давж гарна!
Англи эх
This life's Kim Young-hoon will certainly surpass the one from before!
"Би ч гэсэн энэ амьдралдаа Гурван Цэцэг Оройд Цуглах шатанд хүрч, жинхэнэ бясалгагч болоход улам ойртоно!"
Англи эх
"I, too, in this life, will achieve the Three Flowers Gather at the Summit and get closer to being a true cultivator!"
Ийм шийдвэр зүрхэндээ тээн, агуйн өмнө мандах өглөөний нарыг амар тайвнаар ширтлээ.
Англи эх
With that resolution, I peacefully watched the rising morning sun in front of the cave.
Сэтгэгдлүүд
18-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…