Нарциссын гудамжны 2 тоот. Клейн Азик руу толгой дохиод байшингийнхаа үүд рүү шуурхай алхаж, түлхүүрээ гаргаад хаалгаа онгойлгов.
Англи эх
2 Daffodil Street. Klein nodded at Azik and briskly walked to the door of his house, fished out his keys, and opened the door.
Мелисса аль хэдийн гэртээ ирчихсэн байсан тул цоожны чик хийх дууг сонсоод гал тогооноос яаран гарч, зочны өрөөнд орж ирэв.
Англи эх
Melissa was already home, so she heard the click of the door lock and quickly came out of the kitchen and into the living room.
Клейнийг хармагцаа нүд нь баяраар гэрэлтэж, «Би хүнсний юм авчихлаа. Тахианы мах, төмс, сонгино, загас, манжин, вандуй бий. Бүр жижигхэн лонхтой зөгийн бал хүртэл авсан шүү» гэв.
Англи эх
Upon seeing Klein, she said with eyes beaming with joy, "I bought groceries. There’s chicken, potatoes, onions, fish, turnips, and peas. I even bought a small jar of honey."
Дүү минь, чи ч бас хааяа тансаглахдаа дасаж байгаа юм биш биз? Клейн мушилзан инээв.
Англи эх
Sis, are you also getting used to the occasional luxury? Klein chuckled.
"Өнөө орой хоолоо чи өөрөө хийгээрэй. Намайг бүү тооц, хотоос гарах гэж байна. Үүр цайтал ирэхгүй ч байж магадгүй. Тийм ээ, Хой Их Сургуулийн Түүхийн тэнхимийн багш ноён Азикт тусламж үзүүлэх гэж байгаа юм."
Англи эх
"You’ll have to prepare dinner tonight. Count me out for I’ll be out of town. I might not return until dawn. Yea, I’m doing a favor for Mr. Azik, a teacher from the Khoy University’s Department of History."
Ингэж хэлэнгээ тэрээр хажуу тийш эргэж, гадаа хүлээж буй морин тэрэг рүү заав.
Англи эх
As he spoke, he turned sideways and pointed at the carriage that was waiting outside.
Мелиссагийн уруул хоёр удаа ангайж хамхигдсаны эцэст тэр уруулаа жимийгээд «За яах вэ» гэлээ.
Англи эх
Melissa’s lips opened and closed twice, before she pursed them and said, "Alright."
Клейн дүүтэйгээ салах ёс хийгээд гарав. Тэрээр Азикийн хөлсөлсөн морин тэргэнд суун, хоёр цаг дөчин минут явж Ламуд хотхонд хүрэв.
Англи эх
Klein bade his sister farewell and left. He got into the rented carriage that Azik had hired and traveled two hours and forty minutes to Lamud Town.
Тэр үед есөн цаг болох дөхөж байлаа. Тэнгэр харанхуй, гудамжны дэнлүүгүй газруудыг гэрэлтүүлэх юм гэвэл үүл нэвтлэн тусах час улаан сарны гэрэл, гялалзах одод л байлаа.
Англи эх
It was almost nine at that point. The sky was dark, and they could only rely on the crimson moonlight and the twinkling starlight that penetrated the clouds to illuminate the areas without street lamps.
Жолоочийг хотхонд хүлээж байхыг захиад Клейн Азикийг дагуулан эзгүйрсэн эртний цайз руу явав.
Англи эх
After he instructed the driver to wait in town, Klein led Azik towards the ancient abandoned castle.
Алхсаар байтал Азик улам хурдан алхаж байгааг тэр анзаарав. Бүр гүйлгэх шахам хөөж гүйцэх хэрэгтэй болов. Эцэст нь замыг Азик өөрөө тэргүүлэх болжээ.
Англи эх
As they walked, he realized that Azik was walking faster, to the point of him having to break out into a small jog to keep up. In the end, it was Azik who led the way.
Клейн эхэндээ ямар нэг юм хэлэх гэсэн ч Азикийн хатуу ширүүн царай, чанга жимийсэн уруулыг хараад ухаалгаар үгээ залгичихав.
Англи эх
Klein wanted to say something initially, but cleverly swallowed his words when he saw Azik’s solemn expression and tightly pursed lips.
Ийм хурдтай явсан болохоор тэд удалгүй эртний цайзад хүрч ирэв.
Англи эх
With such speed, they quickly arrived at the ancient castle.
Бараг балгас болсон цайз дөрвөн зүгт сунаж тогтсон бөгөөд шовгор цамхаг нь эзгүй зэлүүд, зэрлэг, аймшигтай, харанхуй харагдана.
Англи эх
The castle which was almost a wreckage extended itself in all four directions while its spire looked desolate, wild, eerie, and dark.
Азик эртний цайз руу харснаа алхаагаа удаашруулав.
Англи эх
Azik looked at the ancient castle and slowed down his footsteps.
Тэр зогсоод гүн гүнзгий хэрнээ төөрсөн мэт харцаар ширтэх нь зүүд, бодит байдлын хооронд хэлбэлзэж буй мэт.
Англи эх
He stopped there and his gaze looked profound but lost, as though he was hovering between dreams and reality.
Гэнэт тэр өвдсөн мэт ёолж, гараа өргөн духаа чимхэхэд булчин нь зовиураас болж мурийн татвалзав.
Англи эх
Suddenly, he groaned in pain, lifting his hand to pinch his forehead while his muscles looked distorted with agony.
«Ноён Азик аа, та зүгээр үү?» гэж Клейн болгоомжтой асуунгаа сүнсний хараагаа идэвхжүүлэв.
Англи эх
"Mr. Azik, are you okay?" Klein asked carefully as he activated his Spirit Vision.
Нарциссын гудамжнаас Ламуд хотхон руу хөлсний тэргээр явж байхдаа тэрээр аян замд ямар нэг аюул тохиох эсэхийг зоос шидэж шуурхай мэргэлж үзсэн юм.
Англи эх
When they were onboard the hired carriage, making their way from Daffodil Street to Lamud Town, he had done a quick divination by flipping a coin to see if there would be any danger on their trip.
Гэвч мэргэ төлөг бүхнийг чадагч биш гэдэгт итгэдэг тул өөрөө буруу тайлж магадгүйг бодон сонор сэрэмжээ сулруулсангүй. Дээрээс нь Азик нэлээд нууцлаг хүн. Түүний өнгөрсөн амьдралыг хэн ч мэдэхгүй, хэрвээ өнгөрсөнтэйгөө учирч сэтгэл нь хөдөлбөл яаж хариу үйлдэл үзүүлэхийг хэлж мэдэхгүй. Бүхэл аяны турш Клейнийг болгоомж, санаа зоволт дагаж явлаа.
Англи эх
But he believed that divination wasn’t all-powerful, and he kept his guard up to prevent any misinterpretation on his part. Plus, Azik was quite mysterious. No one knew about his past, and it was uncertain how he would respond if he were to be stimulated by an encounter with his past. Caution and worry had accompanied Klein throughout the trip.
Азик тэр даруй хариу хэлсэнгүй, харин зовиуртай царайгаар урагш дахин хоёр алхав. Духаа барьсан гараа сулруулаад зүүдлэх мэт өнгөөр урагш заав.
Англи эх
Azik didn’t reply immediately but took another two steps forward with a pained expression. He relaxed the hand that was holding his forehead. He then pointed forward with a dreamy tone.
"Би энэ эртний цайзыг урьд нь зүүдэндээ харж байсан."
Англи эх
"I’ve seen this ancient castle before in my dream.
"Тэр үед бүрэн бүтэн, бат бөх гадна хэрэмтэй, өндөр шовгор цамхагтай байсан."
Англи эх
"Back then, it was still complete with a robust outer wall and a high spire.
"Тэнд морины жүчээ, тэнд худаг, тэнд цэргийн хуаран байсныг санаж байна. Цаадах тэр газар төмс, амтат төмс тарьдаг цэцэрлэг байсан..."
Англи эх
"I remember that there was a stable there, a water well there, and a barracks there. Over there was a garden that was used to plant potatoes and sweet potatoes...
"Бас сургуулилтын талбай байсныг санаж байна. Миний хүүхэд, тэр хүү байсан. Дөнгөж долоо найм орчим настай ч өөрөөсөө өндөр том илдийг чирээд гүйх дуртай байсан. Томроод баатар хүлэг болно гэдэг байсан..."
Англи эх
"I remember there was a training field. My child, he was a boy. He was only about seven or eight years old, but he enjoyed running around while dragging a broadsword that was taller than him. He said that he wanted to become a knight when he grows up...
"Эхнэр маань цайзад дэндүү гунигтай, харанхуй байна гэж үргэлж гомдоллодог байсан. Тэр нарны гэрэл, дулаахан уур амьсгалд дуртай байсан..."
Англи эх
"My wife always complained about it being too gloomy in the castle. She liked the sunlight, the warmth..."
...
Англи эх
...
Клейн түүний энергийн талбарын өнгийг ажиглаж байхдаа тэр хүний хэлсэн үгнээс болж хуйх нь чимчигнэв. Бас бага зэрэг сэтгэл нь хөдөлж, ер бусын явдлыг өөрийн биеэр туулж буй мэт санагдав.
Англи эх
Klein looked at the color of his energy field, and what the man said made his scalp tingle. He was also slightly touched, as though he was experiencing a paranormal story himself.
Энэ эртний цайз үнэхээр ноён Азиктай холбоотой юм байна... Тэр үнэхээр Ламудын нэгдүгээр үеийн Тайж, мянга дөрвөн зуун жил амьдарсан хүний хязгаарыг давсан амьтан юм болов уу? Хүн үү, эсвэл хорон сүнс үү? Байж боломгүй, хорон сүнс гэгээн цагаан өдөр чөлөөтэй хэсүүчлээд Шөнийн Харцага нартай холбогдоод явдаг гэж байхгүй... Клейн бодлоо барьж дийлэлгүй, тэднийг хооронд нь мөргөлдүүлж, шинэ санаа төрүүлэхийг зөвшөөрөв.
Англи эх
The ancient castle is really related to Mr. Azik... Could he really be the first generation Baron Lamud, a transcendental creature that has lived for fourteen hundred years? Is he a human or an evil spirit? No way, there are no such things as evil spirits running around under broad daylight and getting involved with the Nighthawks... Klein couldn’t help with his thoughts and allowed them to clash against each other to ignite more ideas.
Яг тэр үед Азик бувтнахаа больж, том том алхаагаар гол хаалгаар орлоо.
Англи эх
Just then, Azik stopped muttering and took huge strides through the main gate.
Тэр Клейний заавар ч үгүйгээр цайзын гүн рүү шууд алхаж, нуугдмал араат механизмыг... нуугдмал араат хөшүүргийг илт танил юм шиг олж, нууц хаалгыг нээгээд зоорь руу оров.
Англи эх
He walked all the way into the castle without Klein’s guidance. He found the hidden gear with obvious familiarity and opened the secret door to enter the basement.
Клейн таягаа чанга атгасаар Азикийн араас дагав. Тэд шатаар доош бууж, авс байсан тэр газарт эргэн ирлээ.
Англи эх
Gripping his cane tightly, Klein followed behind Azik. They walked down along the stairs and returned to the place where there was a coffin.
Өмнөх удаагаас ялгаатай нь авсны таг хаагдсан байсан бөгөөд тэр дулаахан, ариун мэдрэмж алга болжээ.
Англи эх
Unlike the previous time, the coffin was closed and the warm and pure feeling was gone.
Авсыг хаачихаж... Фрай л байх. Цогцос Цуглуулагчийн ажлын зарчим нь л тэр... Клейн учиртай юм шиг толгой дохиод, сэтгэл нь хямарсан Азик авсны өмнө очиж зогсохыг сүнсний хараагаараа ажиглав.
Англи эх
The coffin is closed... It must’ve been Frye. It’s his work ethic as a Corpse Collector...Klein nodded thoughtfully and watched the conflicted Azik walk in front of the coffin with his Spirit Vision.
Азик гараа сунган авсны тагийг завсар гартал түлхэв.
Англи эх
Azik extended his hands to push the coffin lid until there was a gap.
Тэр гавал яснаас нь салсан араг ясыг удтал ширтсэнээ гэнэт өвдөлт, гашуудлаар дүүрэн орилон уйлав.
Англи эх
He gazed at the skeleton without a skull for a long time, and he suddenly wailed in pain and sorrow.
Азик хүнд алхаагаар ухарч гүйв. Клейнийг юу ч хийж амжаагүй байхад тэр ганхаж дайвалзсаар хананд тулж унав.
Англи эх
Azik lurched backwards with heavy footsteps. He staggered and fell against the wall before Klein managed to respond.
Тэр нүүрээ гараараа халхлан сэтгэлээр унасан байдалтай суучихав. Эргэн тойрон гэнэт улам харанхуй болов.
Англи эх
He covered his face with his hands and sat there dispirited. The surroundings suddenly became even darker.
Клейн алхаагаа түргэсгэн гараа сунгасан ч түүнийг саатуулж зүрхэлсэнгүй, гараа буцаан татав.
Англи эх
Klein quickened his pace and extended his hands, but he retracted them again, not daring to disturb the man.
Яг тэр үед сүнслэг мэдрэмж нь түүнд одоогийн ноён Азик маш аймшигтай болсныг, зоорийг гунигтай, айдас төрүүлмээр болгохуйц аймшигтай болсныг мэдэгдэв.
Англи эх
Just then, his spiritual perception told him that the current Mr. Azik was very scary, so scary that the basement grew gloomy and terrifying.
Клейн шат руу аажуухан ойртов.
Англи эх
Klein slowly moved closer to the stairs.
Тэр ноён Азикийн зан чанарт итгэдэг ч тэр хүн хяналт алдах вий гэж айж байлаа.
Англи эх
He trusted Mr. Azik’s character, but he was afraid that the man would lose control.
Ийм сэтгэл түгшсэн байдалд тэр хэдэн минут хүлээв. Тэгээд эцэст нь Азик гараа буулгаж, аажуухан босохыг харав.
Англи эх
In such an uneasy situation, he waited for a few more minutes. Then, he finally saw Azik lower his hands and stand up slowly.
Ноён Азик өөрчлөгдсөн бололтой... Сүнслэг мэдрэмж минь л ингэж хэлж байна... Гэтэл сүнсний хараагаар харахад түүний энергийн талбарын өнгөнд илт өөрчлөлт алга. Сэтгэл санаа нь урьдын адил доройтсон, гунигтай, зовлонтой л байна... Клейн шуурхай дүгнэлт хийгээд, Азик илүү гунигтай бөгөөд илүү сүр сүлдтэй болсон мэт санагдав.
Англи эх
Mr. Azik seems to have changed... This is what my spiritual perception tell me... But in my Spirit Vision, his aura colors don’t have any obvious changes. His emotions are in low spirits, depressed and pained as before... Klein made a quick judgment and felt that Azik had become gloomier and more imposing.
«Нэг юм санагдсан ч маш өчүүхэн юм» гэж Азик ямар ч сэтгэл хөдлөлгүй өнгөөр хэлэв.
Англи эх
"I recalled something, but it’s very minor." Azik spoke with an emotionless tone.
Тэгээд эргэн тойрноо харснаа ингэж хэлэв:
Англи эх
Then, he looked around and said,
"Чиний хувь заяаг зөрчилдүүлсэн тэр хүчийг би мэдэрч байна."
Англи эх
"I sense the power that made your fate disharmonious."
«Аан?» Клейн гайхширч орхив. Баярлан гайхсан тэрээр «Та эх сурвалжийг нь мөрдөж чадах уу?» гэж эргүүлэн асуув.
Англи эх
"Huh?" Klein was stunned. Pleasantly surprised, he asked in reply, "Can you trace the source?"
Улаан яндантай байшинд байдаг тэр хөшигний цаадах этгээд нууцаар санамсаргүй тохиолдлуудыг бий болгож, Ламудын эртний цайзад ирээд хар хуягт баатрын толгойг авч одсон гэж үү?
Англи эх
The person behind the scene who stayed in the red chimney house created coincidences in secret and came to Lamud’s ancient castle to take away the black armored knight’s head?
Тэр юу хийх гэж байгаа юм бэ? Жинхэнэ зорилго нь юу вэ?
Англи эх
What is he trying to do? What is his true intention?
«Хэтэрхий удаж, гэхдээ оролдоод үзье» гэхэд Азикийн бүдүүн гүн хоолой дотор дэлбэрэх гэж буй галт уул нуугдаж байгаа мэт санагдав.
Англи эх
"It’s been too long, but, I’d like to try." There seemed to be a volcano that was close to erupting within Azik’s deep voice.
«Яаж?» гэж Клейн сониучирхан асуув.
Англи эх
"How?" Klein asked curiously.
Азик авсны өмнө очиж, дотор нь буй араг ясыг ширтэв.
Англи эх
Azik walked before the coffin and gazed upon the skeleton inside it.
"Тэр миний хүүхдийн гавлыг авч явсан. Би цусны холбоогоор нь түүнийг олох гэж байна."
Англи эх
"He took my child’s skull. I want to find him through a blood connection."
Таны хүүхэд? Ноён Азик аа, хар хуягт баатар таны хүүхэд гэдэгт та итгэлтэй байна уу? Тэгэхээр та үнэхээр эртний эдлэл шиг хүн юм байна шүү дээ... Ийм урт хугацааны дараа ой санамжаа үнэхээр алдчихсан гэж үү? Ийм урт наслалт олж авахын тулд төлөх ёстой үнэ нь энэ юм болов уу? Домогт амьтантай харьцаж буйн хачин мэдрэмжийг мэдэрсэн Клейн чимээгүйхэн амьсгал авав.
Англи эх
Your child? Mr. Azik, are you sure the black armored knight is your child? So you really are an antique... You really lost your memory after such a long time? This is the price you have to pay in order to obtain such longevity? Klein took a silent breath, feeling the odd sensation of interacting with a legendary creature.
Тэгтэл Азик баруун гараа сунган, долоовор хуруугаа эрхий хурууныхаа хумсаар гэнэт зүсэв.
Англи эх
Then, Azik extended his right hand and suddenly cut his index finger with his thumbnail.
Нэг дусал шинэхэн улаан цус цагаан араг ясан дээр оновчтой дусав.
Англи эх
A drop of fresh red blood accurately dripped onto the white skeleton.
Цус араг ясанд хурдан шингэж, араг яс бүхэлдээ гэнэт цусан улаан болж хувирав.
Англи эх
It quickly seeped into the skeleton, and the entire skeleton suddenly turned blood-red.
Уаа! Уаа! Уаа! Клейн гэнэт нялх хүүхдийн уйлах дуу сонсож, араас нь хэн нэгэн ширтэж байгаа мэт мэдрэмж төрөв.
Англи эх
Wah! Wah! Wah! Klein suddenly heard the sound of a baby crying and felt that there was someone staring at him from behind.
Тэр цэнэглүүрт гар буугаа сугалан ар тал руугаа чиглүүлээд аажуухан эргэв. Гэвч харагдах юм алга. Ард нь юу ч байсангүй.
Англи эх
He drew his revolver and pointed behind him before turning around slowly. However, there was nothing in sight. Nothing existed behind him.
Доод давхарт холбодог шат хүртэл алга болжээ!
Англи эх
Even the stairway that connected to the ground floor was gone!
Уаа! Уаа!
Англи эх
Wah! Wah!
Нялх хүүхдийн уйлах дуу Клейний чихийг өрөмдөх мэт сонсогдож, тэр авс руу дахин харахад эргэлдэн бургилах хар манан дундаас олон тооны хэлбэр дүрсгүй, мурийсан нүүрнүүд гарч ирэхийг хараад цочирдов. Тэгээд тэд хачин нэгэн хаалга болж бүрэлдэв.
Англи эх
The sound of a baby crying drilled into Klein’s ears, and when he looked towards the coffin again, he was shocked to see that there were many shapeless and distorted faces rising amidst billowing black fog. Then, they manifested a strange door.
Жиир!
Англи эх
Creak!
Хийсвэр хаалга нээгдэж, цонхигор цагаан гарууд нэг нэгээрээ сунан гарсан ч Азикийн өмнөх хар мананд уусан алга болж байв.
Англи эх
The illusory door opened and palish-white arms extended out, one after another, but they vanished into the black fog before Azik.
Хаалганы нээгдсэн завсраар Клейн цагаан гавал ясыг харав. Тэр хүрэн модны дор хаягдаж, салхи бороонд идэгдэн нунтаг болжээ.
Англи эх
Through the crack that the door opened, Klein saw a white skull. It was thrown underneath a brown tree and reduced to powder as a result of the elements.
Жиир!
Англи эх
Creak!
Гэнэт тас хаагдсан хаалга тоолж барашгүй цонхигор цагаан гарыг огтолж, тэд газар унав.
Англи эх
Countless palish-white arms were sliced off by the door that suddenly slammed shut as they fell onto the ground.
Тэгтэл Клейн урт санаа алдалт, ноён Азикийн хүнд санаа алдалтыг, цаанаа баян түүхтэй мэт санаа алдалтыг сонсов.
Англи эх
Then, Klein heard a long sigh, Mr. Azik’s heavy sigh, a sigh that seemed to have a rich history behind it.
Санаа алдалттай зэрэгцэн хар манан сарниж, нялх хүүхдийн уйлах дуу тасрав. Улам тодорсон хүйтэн жавраас бусад бүх юм анхны байдалдаа эргэн оров.
Англи эх
Along with the sigh, the black fog dispersed and the sound of a baby crying ceased. Everything returned to its original state, except for the accentuated chill.
Клейн тачигнах шүдээ зууж, авс руу харав. Улаан араг яс анхны тунгалаг цагаан өнгөндөө эргэн орсныг тэр харав.
Англи эх
Klein clenched his chattering teeth and looked into the coffin. He saw that the red skeleton had returned to its original, crystal-clear white.
«Уучлаарай. Би түүнийг олж чадсангүй...» гэж Азик Клейн рүү нуруугаа харуулсан чигтээ бүдүүн хоолойгоор хэлэв.
Англи эх
"I’m sorry. I couldn’t find him..." Azik said in a deep voice, his back to Klein.
Мөн тэр зуур авсны тагийг хаав.
Англи эх
At the same time, he closed the coffin.
«Олж чадаагүй нь гайхах юм биш ээ. Олчихсон бол харин гайхалтай байх байсан» гэж Клейн түүнийг тайвшруулав.
Англи эх
"It’s not surprising that we couldn’t find him. It would’ve been a surprise if we could," Klein comforted him.
Ямартай ч энэ асуудлаар би олон удаа урам хугарчихсан юм чинь... гэж тэр дотроо нэмж бодов.
Англи эх
Anyway, I’ve been disappointed many times regarding this matter... he added in his head.
Азик өмнөх авс руугаа дахин нэг харснаа аажуухан эргэж, «Би үргэлжлүүлэн мөрдөнө, чи надад туслаасай гэж найдаж байна» гэв.
Англи эх
Azik took another glance at the coffin before him. He turned around slowly and said, "I’ll continue investigating and I hope that I can have your assistance."
«Асуудалгүй ээ. Би яг үүнийг л хийхийг хүсэж байсан юм» гэж Клейн улаан яндангийн тухай Азикт хэлэх хүслээ дарав.
Англи эх
"No problem. This is exactly what I wanted to do." Klein held back his urge to tell Azik about the red chimney.
Учир нь үүнийг хэлээд нэмэр алга. Зорилтоо тэр зөвхөн өөрөө л батлах боломжтой.
Англи эх
Because it was useless to bring it up. He could only rely on himself to confirm his target.
Гэвч энэ нь түүний томоохон асуудлуудын нэгийг, тухайлбал улаан яндантай байшинг олсныхоо дараа Шөнийн Харцага нарыг хэрхэн оролцуулах вэ гэдгийг шийдчихлээ. Ийм нууцлаг, аймшигтай утсан хүүхэлдэйчийг ганцаараа дийлнэ гэдэгт тэр итгэхгүй байсан.
Англи эх
However, that solved one of his major problems, which was how he should involve the Nighthawks after he found the red chimney house. He didn’t believe that he could take out such a mysterious and scary puppet master alone.
Одоо харин ноён Азикаас тусламж гуйж болно!
Англи эх
Now, he could ask for Mr. Azik’s help!
Азик амаа ангайсан ч эцэст нь юу ч хэлсэнгүй. Зөвхөн санаа алдаад шат руу чимээгүйхэн алхав.
Англи эх
Azik widened his mouth, but didn’t say anything in the end. All he did was sigh and walk towards the stairway quietly.
Зоориноос гарч нууц хаалгыг хаасны дараа тэр хоёр хог ургамал, өргөст бутаар бүрхэгдсэн замаар алхав. Эзгүйрсэн эртний цайзаас буцах замдаа хэн нь ч дуугарсангүй.
Англи эх
After leaving the basement and closing the secret door, the two of them walked along the road covered with weeds and brambles. Neither one of them spoke as they walked back from the abandoned ancient castle.
Харанхуй шөнө дунд Азик гэнэт ингэж хэлэв:
Англи эх
In the dark night, Azik suddenly said,
"Энэ асуудал шийдэгдэхийн цагт би ажлаасаа гарч, алдсан өнгөрсөнөө хайхаар Тингенээс явна."
Англи эх
"Until this matter is resolved, I will quit my job and leave Tingen, to look for my lost past."
«Ноён Азик аа, танд юу тохиолдсоныг та олж мэдсэн үү?» гэж Клейн сониуч занаа нууж чадалгүй асуув.
Англи эх
"Mr. Azik, did you find out what happened to you?" Klein asked, having failed to hide his curiosity.
Сэтгэгдлүүд
150-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…