Мягмар гарагийн өглөө эрт Клейн өөрөө аяндаа сэржээ. Тэрбээр хоёр зүсэм шарсан талх, нэг хэсэг цөцгийн тос, нэг таваг гахайн утсан мах, нэг аяга кофе бэлдэж, өглөөний цайгаа уунгаа сонин уншин тайвуухан суув.
Англи эх
Early Tuesday morning, Klein woke up naturally and prepared two slices of toast, a piece of butter, a serving of bacon, and a cup of coffee before leisurely reading a newspaper while having breakfast.
Бузрын Хэлний аймшигт Увдис гартаа байгаа болохоор сэтгэл нь хамаагүй амар байлаа. Урьдынх шигээ зүрх нь түгшиж, бие нь чангарахаа больжээ.
Англи эх
With the terrifying Language of Foulness charm, he was much more at ease. He was no longer as tense as he was before.
Клейн «Бэклундын Мэдээ»-г гүйлгэн харж дуусаад «Тассокийн Сонин»-г авч, хоёрдугаар нүүрэн дээрх нэгэн мэдээг олж харав.
Англи эх
Klein finished flipping through the Backlund Bulletin, picked up the Tussock Times, and saw a news article on the second page.
«Өнөө өглөөний хоёр цагт Зүүн Дүүргийн Улаан Тоосгоны гудманд ширүүн буудалцаан болжээ. Цагдаагийн мэдээлснээр, хоёр бүлэглэлийн мөргөлдөөн байж болзошгүй бөгөөд тэдний нэг нь нэр хүндгүйгээр алдаршсан Змангерийн бүлэглэл аж.»
Англи эх
"At two o’clock this morning, there was a fierce gunfight at Red Brick Alley in the East Borough. According to the police, it is suspected to be a clash between two gangs, one of which is the notorious Zmanger gang."
Змангерийн бүлэглэл... Зүүн Дүүргийн Улаан Тоосгоны гудам... Клейний толгойд нэгэн бодол зурсхийж, тэр хоолны ширээнээс босоод Бэклундын газрын зургийг хайж олов.
Англи эх
The Zmanger gang... Red Brick Alley in the East Borough... A thought occurred to Klein as he left the dining table and found the map of Backlund.
Нэг л харахад Улаан Тоосгоны гудам Бакарди гудамжнаас холгүй байгааг анзаарлаа. Тэгээд ч Иэн Райт өмнө нь Бакарди гудамжны цахилгаан мэдээний газарт харагдаж байсан юм.
Англи эх
With just a glance, he noticed that Red Brick Alley wasn’t far from Bacardi Street. Furthermore, Ian Wright had previously appeared at the telegraph office on Bacardi Street.
Улаан Тоосгоны гудам бол Иэн Райтын нуугдаж байсан газар уу? Тэр ширүүн мөргөлдөөн нь цэргийн тусгай хэлтэс Интисийн Бүгд Найрамдах Улсын тагнуулын ажилтнуудын хооронд болсон хэрэг үү? Үр дүн нь юу болсон бол доо... Клейн сүүлчийн хэлтэрхий гахайн махыг авч аманд хийгээд удаанаар зажлав.
Англи эх
Was Red Brick Alley where Ian Wright was hiding? Was the violent conflict between the military’s special department and the intelligence staff of the Intis Republic? I wonder what the result will be... Klein picked up the last of the bacon, put it in his mouth, and chewed it slowly.
Тэр өчигдөр өглөө мэргэ төлгийнхөө үр дүнг хоёр талд хоёуланд нь «мэдэгдсэн» бөгөөд тэд тэр шөнөдөө л Иэний байршлыг тогтоож амжсан нь ажлын үр ашиг нэлээд өндөр байгааг илтгэж байлаа.
Англи эх
He had "informed" both sides about the divination the previous morning and they had already locked onto Ian’s location that very night, which implied quite a high level of efficiency.
Кофеноосоо нэг балгаад Клейн сониноо тавьж, гүн бодолд автав.
Англи эх
After taking a sip of coffee, Klein put down the newspaper and fell into deep thought.
Гэнэт хаалганы хонх жингэнэх нь сонсдов.
Англи эх
Suddenly, he heard the tinkling of the doorbell.
«Хэн бэ?» Клейн салфеткаар амаа арчаад гайхширсан янзтай хаалга руу алхав.
Англи эх
"Who is it?" Klein wiped his mouth with a napkin and headed for the door, puzzled.
Шинэ даалгавар ирсэн юм болов уу? Сүүлийн хэдэн өдөр Интисийн элчин сайдаас болж гадуур хэрэн хэсч явлаа. Хичнээн ажил, хичнээн боломжит үйлчлүүлэгч алдсан бол доо... Зар сурталчилгаанд төлсөн мөнгө минь дэмий л үрэгдэх нь... Ингээд үргэлжилбэл хармаан минь хоосорч, амь тариад л үлдэнэ дээ... Клейн гэнэт нэг зүйл санаад хаалгыг онгойлгов.
Англи эх
Could it be a new commission? For the past few days, I’ve been out and about because of the Intis Ambassador. I wonder how many jobs and potential clients I’ve lost... It’s such a waste of my advertising money... If this goes on, my finances will be stretched to the limit... Klein suddenly thought of something and opened the door.
Гадаа хоёр хатагтай зогсож байлаа. Нэг нь гоёмсог урт хувцас өмссөн хатагтай Саммер байв. Нүүрээ нарийн будаж засалсан тэр гэртээ байхаасаа хамаагүй үзэсгэлэнтэй харагдах бөгөөд гучаад насны эмэгтэй гэхийн аргагүй байлаа. Нөгөө хатагтай нь хар алаг торон хөшигтэй өргөн хүрээтэй малгай өмсөж, илүү бараан өнгийн, илүү сэвсгэр даашинз гоёжээ.
Англи эх
Standing outside were two ladies, one of them being Mrs. Sammer, who wore a dressing gown. She had intricate makeup on her face, making her look more beautiful than at home and nothing like she was in her thirties. The other lady wore a wide-brimmed hat with a black tartan veil, and a darker, more fluffy dress.
«Мөрдөгч Мориарти, танаас тусламж хүсэх гэсэн найз маань байна.» Стелин Саммер хөшигтэй малгайгаа гараараа барьж байсан ч цэнхэр нүдэнд нь инээмсэглэлийн ор ч үгүй байв.
Англи эх
"Detective Moriarty, I have a friend who needs your help." Stelyn Sammer held onto her veiled hat, but there was no hint of a smile in her blue eyes.
«Орж ирнэ үү.» Клейн зочны өрөө рүү заагаад, эргэх зуураа боломжийг ашиглан цамцныхаа дээд товчийг товчилж, хар хантаазаа засав.
Англи эх
"Please come in." Klein pointed to the living room, and while he was turning around, he took the opportunity to fasten the top button of his shirt and adjusted his black vest.
Стелин үл мэдэг толгой дохиод өөр үг хэлэлгүй хар хөшигтэй хатагтайг дагуулан өрөөнд орлоо.
Англи эх
Stelyn nodded slightly and, without another word, led the black-veiled lady into the room.
Тэр энэ газрыг сайн мэддэг тул Клейний заавар хэрэггүйгээр буйдан руу шууд очиж суув.
Англи эх
She knew the place very well, and without Klein’s guidance, easily found the sofa and took her seat.
Клейн тэр дороо асууж эхлэхийг хүссэн ч Стелин Саммерийн зан араншинг санаад инээмсэглэн «Кофе уу, цай уу?» гэж асуув.
Англи эх
Klein wanted to immediately start asking, but then thought about Stelyn Sammer’s style of doing things, so he asked with a smile, "Coffee or tea?"
Түүний нүдээр хатагтай Саммер бол чанартай тансаг амьдралыг эрхэмлэж, өөрийн давуу байдлыг ямагт гайхуулахыг хичээдэг эмэгтэй байлаа.
Англи эх
In his eyes, Mrs. Sammer was a lady who pursued a high quality of life and tried to showed her superiority all the time.
«Хэрэггүй ээ.» Нөгөө хатагтай малгайгаа авав.
Англи эх
"There’s no need." The other lady took off her hat.
Нүүрний хэлбэр төрх нь тус тусдаа гайгүй ч хоорондоо зохицохдоо сэтгэл гонсойлгохоор байлаа. Дээр нь хацрын яс нь хэт товгор тул жинхэнэ наснаасаа ахимаг харагдаж байв.
Англи эх
She had good features, but the combination was disappointing. In addition, her cheekbones were too high, and she looked older than her actual age.
Жаахан уур, жаахан гуниг, жаахан эргэлзээ, жаахан айдас... Клейн хатагтайн сэтгэлийн хөдлөлийг уншив.
Англи эх
A little anger, a little sadness, a little hesitation, a little fear... Klein read the lady’s emotions.
Тэр гэнэт Ажиглагчийн чадвартай болчихсон юм биш, харин тэр хатагтайн байдал хэтэрхий ил байсных юм.
Англи эх
It wasn’t that he suddenly possessed the abilities of a Spectator, but that the lady’s actions were just too obvious.
«Тийм ээ, кофе ч, цай ч асуудлыг шийдэхгүй.» Стелин сэтгүүлээс харсан байрлалыг дуурайн сууж, аль болох язгууртан төрхтэй харагдахыг хичээв. «Энэ бол Коимын Пүүсийн хувьцаа эзэмшигч хатагтай Мэри Гейл.»
Англи эх
"Yes, neither coffee nor tea can solve the problem." Stelyn imitated a position found in magazines, trying her best to appear classy. "This is Mrs. Mary Gale, a shareholder of Coim Company."
«Хатагтай Гейл, та надад юу даатгах гэсэн юм бэ?» Клейн ганц хүний сандал дээр суугаад, биеэ бага зэрэг урагш бөхийлгөн гараа гуяндаа тулав.
Англи эх
"What would you like to entrust me with, Mrs. Gale?" Klein sat down on a single-seater, leaning forward slightly and resting his arms on his thighs.
«Намайг хатагтай Гейл гэж битгий дуудаарай. Зүгээр л Мэри гэж дуудаарай.» Мэри Гейл уруулаа жимийв. «Та нөхрийг минь мөшгиж, амрагтай эсэхийг нь тогтоож өгөөч гэж хүсэж байна. Эд мөрийн нотлох баримт олж чадвал бүр сайн.»
Англи эх
"Don’t call me Mrs. Gale. Just call me Mary." Mary Gale pursed her lips. "I wish for you to tail my husband and confirm if he has a mistress. It’s best if you can obtain material evidence."
Мөнх Шөнийн Дагинын Сүм олон жилийн турш идэвхтэй шахаж ирсний үр дүнд Лоэны Хаант Улсын гэрлэлтийн хууль Фейсак, Интис, Ленбург зэрэг бусад орноос илүү шинэлэг, огцом байв. Завхайрал үйлдсэн хүн түүнийхээ төлөөсийг эд хөрөнгөөр төлөх ёстой гэж заасан нь эд хөрөнгө хуваах үед гэрлэлтээ зөрчсөн тал ихээхэн хохирох гэсэн үг байлаа.
Англи эх
As a result of the Church of the Evernight Goddess’s active push for years, the Loen Kingdom was more radical in its marriage laws than the other countries, such as Feysac, Intis, and Lenburg. It stipulated that those who committed adultery had to pay a financial price for it, which meant that the adulterer would be at an absolute disadvantage during the division of property.
Бусад хувийн мөрдөгчдийн араваас дор хаяж дөрөв нь гэр бүлийн гадуурх харьцаа мөрдөж байдаг гэж сонссон... Надад ч гэсэн ийм ажил ирнэ гэж санасангүй... Клейн бодлогоширон «Эд мөрийн нотлох баримт олоход амаргүй» гэв.
Англи эх
I’ve heard that at least four out of ten of the other private detectives are investigating extramarital affairs... I didn’t expect that I would receive such a job too... Klein said thoughtfully, "Material evidence is not easy to obtain."
«Би танд хамгийн сүүлийн үеийн зөөврийн гэрэл зургийн камер зээлүүлнэ» гэж Мэри огт эргэлзэлгүй хариулав. «Нотлох баримттай л бол би танд арван фунт төлнө. Зөвхөн амрагтай гэдгийг нь тогтоовол гурван фунт л авна.»
Англи эх
"I’ll lend you the latest portable camera," Mary replied without any hesitation. "As long as you have the evidence, I will pay you ten pounds. If you only confirm that he has a mistress, you will only receive three pounds."
Толгойн минь гуравны хоёртой тэнцэх хэмжээтэй тэр «зөөврийн» гэгдэх камерыг хэлж байгаа юм уу? Арван фунт гэдэг чинь бага үнэ биш шүү... Бизнес эрхлэхэд анхаарлаа төвлөрүүлж яваа ноён Клейн хамгийн сүүлийн үеийн камеруудын талаар мэддэг л байв.
Англи эх
You mean the so-called portable camera that’s about two-thirds the size of my head? 10 pounds, this isn’t a low price... Mr. Klein has been focusing on entrepreneurship and knew about the latest cameras.
Тэр хоёр секунд эргэлзсэнийхээ дараа «За яахав» гэлээ.
Англи эх
He hesitated for two seconds before saying, "Alright."
"Гэхдээ та надад нөхрийнхөө талаар болон түүний байнгын ажил хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй."
Англи эх
"But you have to provide me with detailed information about your husband and his regular activities."
«...Асуудалгүй!» Мэри нэг секунд түр зогсоод, бүх хүчээ цуглуулан ингэж хэлэв.
Англи эх
"... No problem!" Mary paused for a second before gathering all her strength to say it.
«Тусалсанд тань баярлалаа. Энэ тухай өөр хэнд ч хэлэхгүй байх гэж найдаж байна» гэж Стелин сануулав.
Англи эх
"Thank you for your help. I hope you won’t tell anyone else about this," Stelyn reminded him.
Үүнийг сонсоод Клейн тэр дороо санаа алдан «Би нууцаа чанд хадгалдаг хүн л дээ, үүнээсээ болоод ч байн байн бэрхшээлд ордог юм» гэв.
Англи эх
Hearing this, Klein immediately sighed, "I’m a person who upholds confidentiality, and I often get into trouble for that."
...
Англи эх
...
Гүн Вулфын харшийн их танхимд эрчүүд, эмэгтэйчүүд хийлийн аяар бүжиглэж байв.
Англи эх
In the lobby of Count Wolf’s house, men and women were dancing amid violin tunes.
Одри цайвар алтлаг шампан дарс барьсаар Интисийн Бүгд Найрамдах Улсаас Лоэнд суугаа элчин сайд Бейкерленд Жан Мадантай «санамсаргүй» мөргөлдөв.
Англи эх
Audrey was carrying a glass of pale gold champagne when she "accidentally" bumped into the Intis Republic ambassador to Loen, Bakerland Jean Madan.
«Та бол миний уулзаж байсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй юм.» Туранхай царайтай, үл ялиг сахал ургасан Бейкерленд ёс журмын дагуу Одригийн цагаан торгон бээлийг хөнгөхөн үнсэв. Нүд нь галтай, зоримог харагдана.
Англи эх
"You’re the most beautiful young lady I’ve ever met." Bakerland, with his thin face and slight stubble, pecked Audrey’s white-gauzed glove with a kiss according to propriety customs. His eyes looked passionate and bold.
Одри нүдээ эргэлдүүлээд хөхрөн «Интисийн хүмүүс ийм л янзаар ярьдаг юм уу?» гэлээ.
Англи эх
Audrey rolled her eyes and said with a chuckle, "Is this the way people from Intis talk?"
«Тийм ээ, бид үзэсгэлэнтэй зүйлийг магтахдаа хэзээ ч харам байдаггүй.» Бейкерленд хөхрөв. «Лоэны Хаант Улсын ёс заншил байгаагүй бол би таныг сахиусан тэнгэр минь гэж дуудах байсан байх.»
Англи эх
"Yes, we are never stingy with praise for beautiful things." Bakerland chuckled. "If it wasn’t for the style of the Loen Kingdom, I might have called you my angel."
Завхай өвгөн... Одри гоёмсог инээмсэглэлээ алдалгүй «Лоэн болон Интисийн хүмүүс үнэхээр өөр юм аа» гэв.
Англи эх
Old pervert... Audrey maintained her graceful smile and said, "The people of Loen and Intis are indeed different."
«Хэхэ, энэ надад нэг хошин яриа санагдуулж байна. Эрх чөлөө авахыг минь зөвшөөрнө үү.» Бейкерленд нүдээ онийлгон ярив. «Үзэсгэлэнтэй бүсгүйтэй сайхан цагийг өнгөрөөсний дараа Лоэны эрчүүдийн ихэнх нь "Өө, хонгор минь, тамхи татмаар байна" гэдэг бол Интисийн эрчүүдийн ихэнх нь...»
Англи эх
"Heh, that makes me think of a joke. Please allow me to be presumptuous." Bakerland squinted his eyes and said, "After a good time with a beautiful girl, most Loen men would say, ‘Oh, dear, I’d like a cigarette’, but most Intis men would say..."
Тэр санаатайгаар яриагаа тасалсан тул Одри толгойгоо хазайлгаж, бөөлжис цутгах нь холгүй байгааг аль болох дарангаа гайхсан дүр үзүүлэв.
Англи эх
He deliberately paused, and Audrey tilted her head, trying her best to keep her nausea in check while looking puzzled.
"Юу гэдэг юм бэ?"
Англи эх
"What would they say?"
«Интисийн эрчүүдийн ихэнх нь "Өө, хүүхэд минь, би одоо буцахгүй бол болохгүй, эхнэртээ баригдаж огт болохгүй" гэдэг юм.» Бейкерленд хундагаа өргөн инээд алдав.
Англи эх
"Most of the Intis men would say, ‘Oh, baby, I have to return now and can’t be discovered by my wife.’" Bakerland raised his glass and laughed.
«...Өөрийгөө шоолж чаддаг хүмүүс үргэлж нэгэн өвөрмөц увидастай байдаг юм даа.» Одри эелдгээр инээмсэглэв.
Англи эх
"... People who can laugh at themselves always have an additional charm to them." Audrey smiled politely.
Түүний үзэсгэлэнтэй, тунгалаг хар ногоон нүд гэнэт элчин сайд Бейкерлендийн ард руу харав.
Англи эх
Her beautiful, clear, dark green eyes suddenly turned to look behind Ambassador Bakerland.
"Уучлаарай, нэг найз минь намайг хайж байна."
Англи эх
"I’m sorry, a friend is looking for me."
«Тантай ярилцсандаа таатай байлаа.» Бейкерленд бөхийн мэхийж, хажуу тийш зайлав.
Англи эх
"It’s a pleasure talking to you." Bakerland bowed and moved aside.
Одри гоёмсог алхаагаар урагшилж, дахин эргэж харсангүй.
Англи эх
Audrey moved forward gracefully and didn’t look back again.
Шалтгаа болгох хэнийг хайх вэ гэж бодож байтал нэгэн залуу эрхэм түүн рүү ойртон ирж, дуугаа намсгаад «Одри, тэр элчин сайд Бейкерлендэд битгий хууртаарай, тэр чинь бохир санаатай өвгөн! Хичнээн эмэгтэйг хуурч орондоо оруулсныг нь мэдэхгүй» гэж сэрэмжлүүлэв.
Англи эх
Just as she was considering who she should find as the object of her excuse, a young gentleman approached her and, lowering his voice, warned her, "Audrey, don’t be fooled by that Ambassador Bakerland, he’s a dirty old man! I don’t know how many women he’s tricked into bed.
Бейкерленд эмэгтэй хүнд шунахай гэнэ ээ? Энэ миний ажигласантай таарч байна... Энэ бол сул тал... Одри жигшсэнээ нуулгүй инээмсэглэв.
Англи эх
Bakerland is lustful? This is in line with my observations... This is a weakness...Audrey smiled without hiding her disgust.
"Канс, чи намайг буруу ойлгоод байгаа юм биш биз? Дагина минь, би тэр элчин сайд Бейкерлендэд яаж ховсдуулагдах юм бэ? Түүний үнэртэй ус бөөлжис цутгуулмаар, үг яриа нь ёстой бузар, амтлага нь бол яг л эр тогос шиг."
Англи эх
"Kance, do you have a misconception about me? Goddess, how could I be bewitched by that Ambassador Bakerland? His cologne makes me want to vomit; his words are so foul, and his taste is like a male peacock."
Канс бол Бага Гүн Лирсэний отгон хүү байсан бөгөөд тэдний гэр бүл Холл нарын гэр бүлтэй нэлээд дотно харилцаатай байв.
Англи эх
Kance was Viscount Leerhsen’s youngest son, and their family was on fairly good terms with the Hall family.
Одригийн мэдэж байгаагаар Канс Тингений Их Сургуулийг төгсөөд MI9 (Цэргийн Тагнуулын 9-р Хэлтэс)-д орсон бөгөөд тэр цагаас хойш нэлээд нууцлаг болжээ.
Англи эх
According to Audrey, Kance had entered MI9 after graduating from Tingen University and had become quite enigmatic.
Түүний анхны төлөвлөгөө бол элчин сайд Бейкерлендтэй ярилцаж, ойроос нь ажигласны дараа зэвүүцсэн мэт шалтаг гарган Канс болон тагнуулын хүрээнийхэн дэх бусад найзаасаа түүний талаар илүү их мэдээлэл олж авах явдал байв. Гэтэл санаанд оромгүйгээр Канс Лирсэнийг хайх ч шаардлагагүй болж, тэр өөрөө ирээд яг хэрэгтэй яриаг нь эхлүүлчихэв.
Англи эх
Her original plan had been to have a chat with Ambassador Backlund, and observe him up close before using the pretext of exasperation to get more information from Kance and his other friends from the intelligence community to learn more about him. To her surprise, she didn’t need to seek out Kance Leerhsen since he came over and started the corresponding conversation on his own accord.
«Чиний мэдрэмж зөв.» Канс чин сэтгэлээсээ инээмсэглэв. Тэр эргэн тойрноо ажиглаад шивнэн «Тэгээд ч Бейкерленд их аюултай нөхөр шүү» гэв.
Англи эх
"Your feelings are correct." Kance gave a sincere smile. He surveyed his surroundings and whispered, "Besides, Bakerland is a very dangerous fellow."
«Яаж аюултай гэж?» гэж Одри сониучирхан асуув.
Англи эх
"How dangerous?" Audrey asked curiously.
«Чи Онцгойтнуудын тухай сонсож байсан уу? Чамайг ийм зүйлд үргэлж сонирхолтой байдгийг чинь мэднэ шүү» гэж Канс үгээ цэгнэн хэлэв.
Англи эх
"Have you heard of Beyonders? I know that you’ve always been interested in such matters," Kance said with some deliberation.
Одри зөөлхөн толгой дохив.
Англи эх
Audrey gently nodded.
"Нэлээд юм мэднэ, ихэнхийг нь Глэйнт надад ярьж өгсөн."
Англи эх
"I know quite a bit, most of it being told to me by Glaint."
Канс нэгэн чинээлэг хатагтайтай ярилцаж буй Бейкерленд рүү нэг харчихаад царай нь ноцтой болон «Тэр манай Хаант Улс дахь Интисийн тагнуулын дарга. Тоо томшгүй олон харгис хэрэг үйлдсэн ч бид гэмт хэргийнх нь нэг ч нотлох баримт цуглуулж чадаагүй. Тэр бол 6-р Дараалал, Хуйвалдагч» гэлээ.
Англи эх
Kance took a glance at Bakerland, who was chatting with an affluent lady, and said with a serious expression, "He’s Intis’s intelligence head in our Kingdom. He’s done numerous atrocities, but we haven’t been able to gather any evidence of his crimes. He’s a Sequence 6, a Conspiracist."
Одри шиг гадны хүнд тэр нарийн ширийнийг дэлгэсэнгүй, Хуйвалдагч нь Анчны Замд хамаардаг гэдгийг ч дурдсангүй.
Англи эх
He didn’t go into details with an outsider like Audrey, nor did he mention that Conspiracist was part of the Hunter pathway.
Гэвч Одри үүнийг аль хэдийн мэдэж байлаа. Тэр гэнэн цайлган дүр эсгэн санаа алдав.
Англи эх
However, Audrey was already aware of this. She feigned naivety and sighed.
"Үнэхээр гайхалтай хүн юм аа!"
Англи эх
"He’s really amazing!"
«Түүнд сүүдэрт нуугдсан нэг туслах бий, магадгүй 5-р Дараалалд хүрсэн байж мэднэ. Үүнээс гадна Хаант Улс дахь Интисийн тагнуулын бүх ажилтан түүний удирдлагад байдаг. Тэдний олонх нь Онцгойтнууд. Харамсалтай нь бид цөөхөн хэдийг нь л мэддэг...» гэж Канс дашрамд нэмж хэлэв. «Бейкерленд чамайг магтсан ч битгий их баярлаарай. Тэр жинхэнэ бодлоо хэлээгүй. Зүгээр л энэ боломжийг ашиглаад илүү их мэдээлэл цуглуулах гэсэн юм.»
Англи эх
"He has an assistant in the shadows, one that has perhaps reached Sequence 5. In addition to that, all of the Intis intelligence agents in the Kingdom are under his management. Many of them are Beyonders. Unfortunately, we only know a few of them..." Kance added in passing. "Don’t be too happy if Bakerland praises you either. It’s not what he truly thinks. He just wants to use this opportunity to gather more information."
Чиний яриа надад таалагдахгүй байна шүү... Одри гоёмсог сийлбэртэй бөөгнөрөл дэнлүү рүү өөдөө харан хэдэн секунд бодов.
Англи эх
I don’t like what you’re saying... Audrey looked up at the ornate chandelier and thought for a few seconds.
"Бейкерленд их ухаантай юм уу? Та нар түүнийг буруутгах ямар ч нотлох баримт олж чадаагүй гэхээр..."
Англи эх
"Is Bakerland very smart? You haven’t managed to get any incriminating evidence..."
«Тэр үнэхээр заль мэх сүвэгчилж, хуйвалдахдаа сайн, гэхдээ бас олон дутагдалтай. Эмэгтэй хүний хойноос хөөцөлдөх дуртай, хайр сэтгэлийн адал явдалд шимтдэг. Эрсдэл гаргадаг, нэлээд туйлширмал. Элчин сайд гэдэг албан тушаал нь биднийг амархан арга хэмжээ авахад саад болоогүй бол аль эрт баригдчихсан байх байсан.» Канс эрүүгээ илээд «Гэхдээ түүнийг удахгүй солино. Тун удахгүй» гэв.
Англи эх
"He truly is good at scheming, but he also has a lot of problems. He likes to chase after women and loves the feeling of romance. He takes risks and is quite radical. If it wasn’t for his identity as an ambassador preventing us from taking action easily, he would’ve been captured long ago." Kance stroked his chin and said, "However, he’ll be replaced very soon. Very soon."
«Яагаад?» гэж Одри гайхан асуув.
Англи эх
"Why?" Audrey asked in surprise.
«Хайрт үзэсгэлэнт бүсгүй минь, энэ бол чиний мэдэх ёстой зүйл биш.» Канс нууцыг чанд хадгалах зарчмаа баримтлав.
Англи эх
"My dear beautiful lady, this isn’t something you should know." Kance adhered to the principle of confidentiality.
Бүжгийн үдэшлэг дуусах дөхөхөд нэлээд их мэдээлэл цуглуулсан Одри Бага Гүн Глэйнтийг олж, Шио, Форс хоёртой холбогдоход нь туслахыг хүсэв.
Англи эх
When the ball was almost over, Audrey, who had gathered quite a bit of information, found Viscount Glaint and asked him to help her contact Xio and Fors.
Сэтгэгдлүүд
242-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…