Аарон, Талим хоёр нэр дэвшүүлэх маягтаа тус тусдаа бөглөж дуусаад Квелааг Бүлгэмээс гарч одов. Амралтын өдөр биш байсан тул эхнийх нь үдээс хойш дахиад хоёр мэс засал хийх ёстой байсан бол сүүлчийнх нь Бага Гүн Конрадын отгон хүүд морь унахыг заах ёстой байлаа. Өсвөр насны хүү оны хоёрдугаар хагаст болох Бэклундын нийгмийн хүлээн авалтуудад өөрийгөө шившгүйтүүлэхгүйн тулд сайн бэлтгэх хэрэгтэй байв.
Англи эх
Aaron and Talim left the Quelaag Club after they separately completed the nomination form. It wasn’t a weekend; the former had two more operations in the afternoon, and the latter had to teach Viscount Conrad’s youngest son horse-riding. The teenager needed to ensure that he didn’t embarrass himself during the Backlund social events in the second half of the year.
Улаан хантаазтай зарц, гоёмсог даашинзтай үйлчлэгч бүсгүй хоёр хэд хэдэн удаа ирж очихыг Клейн харж суусны эцэст тэд түүнд гишүүнчлэлийн үнэмлэх болон Хяруу одны ордны тэмдэг сийлсэн энгэрийн тэмдгийг нь авчирч өглөө.
Англи эх
Klein watched the manservant dressed in a red vest and a maid in a beautiful dress come and go a few times before finally delivering him his own proof of membership and a badge with the symbol of the Frost constellation engraved on it.
«Элсэлтийн хураамж 50 фунт. Энэ жил дуусахад гурван сар хагас үлдсэн бөгөөд жилийн татвар нь жилд 4 фунт», гэж улаан хантаазтай зарц хоёр зүйлийг Клейн рүү түлхэв.
Англи эх
"An entry fee of 50 pounds. There are still three and a half months left this year, with an annual fee of 4 pounds a year." The manservant in the red vest pushed the two objects to Klein.
Клейн Мэри Гейлийн өгсөн 57 фунтыг гаргаж ирээд 54 фунтыг нь түүнд өгөв.
Англи эх
Klein took out the 57 pounds which Mary Gale had given him and handed him 54 pounds.
Элсэлтийн хураамж, жилийн татвараас илүү гарсан мөнгө нь Мэригийн анхны төлбөр байлаа. Клейн Дорагу Гейлийн амрагийн тухай мэдээлэл, зургийг нь ийм хурдан олж ирсэнд тэр ихэд сэтгэл хангалуун байв.
Англи эх
The amount beyond the entry fee and annual fee was Mary’s first payment. She was very pleased with how quickly Klein obtained information on Doragu Gale’s mistress, as well as her photo.
Гишүүнчлэлд 50 фунт... Хатагтай Мэри ч ямар өгөөмөр бүсгүй вэ! Зарц, үйлчлэгч хоёрыг мөнгөө шалгаж, яг тоог нь нягтлахыг харж зогсохдоо Клейн Стелин Саммерийн нууцаар хэлсэн яриаг санав.
Англи эх
50 pounds membership... Madam Mary is such a generous lady! While Klein watched the manservant and the maid verify the money and confirm the exact amount, he recalled Stelyn Sammer’s private introduction.
Мэригийн эцэг Коимын Пүүсийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд хувьцааных нь 20 хувийг эзэмшдэг байжээ. Эхэндээ арай ядан ашиг олдог жижигхэн пүүс байсан ч Бэклундын бохирдол улам дордож, антрацит болон модон нүүрсний эрэлт өсөхийн хэрээр пүүс эрчтэй тэлж, нийслэлийн энэ салбарын шилдэг арван компанийн нэг болжээ. Үүнийг дагаад Мэригийн хөрөнгө ч огцом өсчээ.
Англи эх
Mary’s father was a co-founder of the Coim Company and had a 20 percent stake. It was originally just a small company that barely made money, but as Backlund’s pollution worsened and the demand for anthracite and charcoal increased, the company rapidly expanded to become one of the top ten companies in the capital’s industry. As such, Mary’s net worth skyrocketed.
Цорын ганц асуудал нь түүнийг Дорагу Гейлтэй гэрлэх үед пүүс нэр хүнд бараг үгүй жирийн нэг компани хэвээр байсан явдал байв. Эцэг нь хувьцааг инж болгож өгөхдөө төдийлөн анхаарал хандуулалгүй, эд хөрөнгийн бэлэглэлийн хамгаалалт хийлгэлгүйгээр тухайн үед илүү түгээмэл байсан «гэрээслэлийн бэлэг» хэлбэрийг сонгосон байжээ.
Англи эх
The only problem was that when she was married to Doragu Gale, the company was still quite an unknown company. Her father hadn’t paid much attention to using the shares as her dowry and didn’t proceed with any protection of estate gifting and had instead used the more popular "willing of gifts."
Эхнийх нь инжийг эмэгтэйн бие даасан, тусдаа хөрөнгө гэж үзэх бөгөөд нөхрийн мэдэлд үл захирагдана. Ашиглах эрх нь хүртэл эмэгтэйд хамаардаг байв. Харин сүүлчийнх нь инжийн өмчлөлийг бүхэл гэр бүлд олгодог. Гэвч нөхөр нь даруй хүчин төгөлдөр гэрээслэл үйлдэж, хэрэв ханиасаа түрүүлж нас барвал эхнэрт нь хүлээн авсан инжийнхээ эрх ашгаас хоёроос дөрөв дахин их хэмжээний хөрөнгө хуваарилахаа амлах ёстой байв. Үлдсэнийг нь энгийн өв залгамжлалын хуулийн дагуу хуваадаг тул бэлэвсэн эхнэрийн амьжиргааг үр дүнтэй баталгаажуулж чаддаг байлаа.
Англи эх
The former referred to the dowry as an independent and separate estate of the woman and not subjected to her husband’s control. Even the right-of-use depended on the woman, while the latter assigned the dowry’s ownership to the entire family. However, the husband had to immediately make a valid will to promise that if he passed away before his partner, the split of the estate would be two to four times the rights and interests of the dowry received. After which, the rest would proceed according to the normal inheritance laws which could effectively guarantee the livelihood of the widow.
Хэрэв Мэри Дорагугийн завхайрлын нотлох баримтыг олж амжаагүй байхдаа салалтыг санаачилбал Коимын Пүүсийн хувьцааг хоёр тал тэнцүү хуваах байв.
Англи эх
If Mary initiated a divorce before she could get evidence of Doragu’s adultery, the Coim Company shares would be divided equally between both parties.
Стелин атаархангуй дуугаар «Тэр хувьцааны одоогийн үнэ бараг 20,000 алтан фунтад хүрч байгаа. Нэр дээрх нь бусад хөрөнгийг нэмбэл Мэри бол жинхэнэ баян хатагтай. Салмагц Бэклундын олон эрчүүдийн, тэр дундаа зарим язгууртнуудын ан болох нь гарцаагүй» гэж хэлснийг Клейн санаж байв.
Англи эх
Klein remembered Stelyn saying enviously, "The current value of those shares is currently close to 20,000 gold pounds. Adding the other property in their name, Mary is a truly wealthy lady. Once she’s divorced, she will definitely become the target of many men in Backlund, including some nobles."
Энэ чинь Хатагтай Шударга Ёс элчин сайд Бейкерлендийг хоёр удаа хөлсөөр хөнөөлгөхөд л хүрэх мөнгө шүү дээ... Улаан хантаазтай зарц, царайлаг үйлчлэгч хоёрыг өөрт нь бөхийн мэхийхийг хараад Клейнд гэнэт ийм бодол орж ирэв.
Англи эх
That’s only enough money for Miss Justice to assassinate Ambassador Bakerland twice... Klein suddenly thought about that when he saw the red-vested manservant and the good-looking maid bow at him.
"Ноён Мориарти, Квелааг Бүлгэмд тавтай морилно уу."
Англи эх
"Mr. Moriarty, welcome to the Quelaag Club."
Үүнийг сонсоод Клейн гишүүнчлэлийн үнэмлэх болон Хяруу одны тэмдгийг авав.
Англи эх
Upon hearing this, Klein picked up the proof of membership and the Frost badge.
Эхнийх нь уян цаасаар хийсэн, яг л нэрийн хуудас шиг харагдах бөгөөд дээр нь Клейний нэр, гишүүнчлэл эхэлсэн огноо бичээстэй байв.
Англи эх
The former was made of elastic paper which looked like a card with Klein’s name and his membership start date on it.
Долоовор хуруугаа дарж тамга үлдээснээр гишүүнчлэлийн үнэмлэх албан ёсоор хэрэглэхэд бэлэн болов.
Англи эх
After applying an imprint of his index finger, the proof of membership was officially ready for use.
Сүүлчийнх нь Квелааг Бүлгэмийн өвөрмөц энгэрийн тэмдэг бөгөөд Хяруу одны ордны сартай давхцах арваннэгдүгээр сарын эхээр байгуулагдсаны учир ийн нэрлэгджээ. Нүүрэн талд нь тэмдэг, 192 гэсэн тоо дарагдсан, ар талд нь «Шерлок Мориарти» гэж сийлсэн байв.
Англи эх
The latter was the Quelaag Club’s distinctive badge, named for its founding in early November, which corresponded to the month of the Frost constellation. The symbol and the number 192 were printed on the front, followed by "Sherlock Moriarty" imprinted on the back.
«Бүлгэм одоо 192 гишүүнтэй юм уу?» гэж Клейн хайхрамжгүй асуув.
Англи эх
"The club now has 192 members?" Klein asked casually.
«Тийм ээ, манай бүлгэм санал болголтгүй хүнийг хүлээн авдаггүй» гэж улаан хантаазтай зарц инээмсэглэн, «Нэгдүгээр давхарт өөрөө сонгож авах зоогийн танхим, баар, номын сан, сквошийн өрөө, хурлын танхим, хөзрийн өрөө бий. Бүгдийг нь та үнэгүй ашиглаж болно. Хоол, дарсыг ч үнэгүй амталж болно. Хоёрдугаар давхарт амралтын 16 өрөө, жижиг хурлын хоёр өрөө бий. Тэдгээр нь мөн үнэгүй, хэн нэгэн эзэлээгүй л бол ашиглаж болно...» гэж танилцуулав.
Англи эх
"Yes, our club doesn’t accept people without a recommendation." The red-vested manservant beamed and introduced, "On the first floor, there’s a buffet cafeteria, bar, library, squash room, conference room, and card room. You can use them all for free. The food and wine are free for your sampling as well. There are 16 lounge rooms and two small conference rooms on the second floor. They are also free, and can be used as long as they aren’t occupied..."
Царайлаг үйлчлэгч бүсгүй ар тал руу заан «Зүлгэн дээр хоёр теннисний талбай бий, огт төлбөргүй. Газар доор хоёр буудлагын талбай бий, та зөвхөн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг л төлнө.
Англи эх
The good-looking maid pointed to the rear and said, "There are two tennis courts on the lawn, totally free of charge. There are two shooting ranges underground, and you only need to pay the corresponding rental fee of the equipment.
"Хэрэв энгийн зоог таны сэтгэлд хүрэхгүй бол цэснээс тусгайлан захиалж болно. Бид тусгай тогоочтой, та зөвхөн орцных нь үнийг л төлөхөд болно."
Англи эх
"If you aren’t satisfied with the simple buffet, you can order ala-carte. We have an exclusive chef, and you just need to pay for the ingredients."
Хоол, хонох газар, зугаа цэнгэл бүгд бэлэн... Дээд зэрэглэлийн бүлгэм гэдэг ийм л байх ёстой... Клейн хатагтай Мэрид чин сэтгэлээсээ талархав.
Англи эх
Board, lodging, and entertainment are all provided for... As expected of a high-end club... Klein sincerely thanked Mrs. Mary.
Тэр элэгсгээр инээмсэглэн «Орчинтой танилцуулахаар хэн нэгнийг дагуулж өгөөч. Дараа нь үдээс хойш дугхийж авах амралтын өрөө гаргаж өгнө үү» гэв.
Англи эх
He smiled warmly and said, "Send someone to show me around so that I can familiarize myself with the environment. Afterward, give me a lounge to take an afternoon nap."
«Тэгье ээ» гэж улаан хантаазтай зарц урих дохио өгөв.
Англи эх
"Alright." The red manservant made an inviting gesture.
Квелааг Бүлгэмийн орчинтой танилцсаны дараа Клейн амралтын өрөөнд ороод тохижилтыг нь анхааралтай ажиглав. Энэ нь хожмын үеийн зочид буудлын өрөөтэй төстэй болохыг тэр олж харав. Интисийн хэв маягаар чимсэн гэнэ.
Англи эх
After familiarizing himself with the Quelaag Club’s environment, Klein entered a lounge and carefully studied the layout of the place. He discovered it was similar to a hotel room of the later generation. It was said to be decorated in the Intis-style.
Маргааш Дорагугийн завхайрлын нотлох баримтыг яаж олохоо бодох хэрэгтэй байна. Зургийн аппаратын гялбааг нууна гэдэг бол огт боломжгүй... Өөрөөр хэлбэл, зураг авах ганцхан л боломж надад бий... Тэгвэл намайг бүлгэмээс хөөх нь гарцаагүй... Аюулгүй арга бодож олох хэрэгтэй... Дараа нь сониноо уншиж, Иэний хэрэг хэр ахиж байгааг мэдээнээс тааж үзье. Тэгвэл аль гурван өдөр сэрэмжтэй байх ёстойгоо тогтоож чадна... Клейн бодолд автан нааш цааш алхав.
Англи эх
I have to consider how to obtain evidence of Doragu’s affair tomorrow. It’s simply impossible to hide the flash of the camera... In other words, I only have one shot at taking a picture... And if I do that, I’ll definitely be kicked out of the club... I have to think of a safe way... I’ll read through the papers later and try to determine the progress regarding Ian’s case through the news. From there, I can determine which three days I should be guarded... Klein paced back and forth, lost in thought.
Яг тэр мөчид зүрх нь гэнэт хүчтэй цохилж, бие нь чангарав.
Англи эх
At that moment, his heart suddenly palpitated as he tensed up.
Энэ Алиалагчийн совин гэж үү? Гэхдээ толгойд минь ямар ч дүр зураг харагдахгүй байна... Шуурганы өмнөх нам гүм мэт эргэн тойрны агаар хөдөлгөөнгүй болж хөшихийг Клейн мэдэрлээ.
Англи эх
Is this the premonition of a Clown? However, there are no scenes in my mind... Klein felt the air around him turn still like it was the calm before the storm.
Удалгүй энэ мэдрэмж юу ч болоогүй мэт арилан одов.
Англи эх
Soon, this feeling disappeared, as if nothing had happened.
Аюул ойртож байгаа юм болов уу? Гэхдээ Мерсо над руу дайрахад иймэрхүү юм болоогүй шүү дээ... Гайхширсан Клейн зоос гаргаж, ойрын хэдэн өдөрт өөрт нь халдлага тохиох эсэхийг мэргэлэв.
Англи эх
Could it be that danger is approaching? But nothing like this happened when I was attacked by Meursault... Puzzled, Klein pulled out a coin and divined if he would be attacked in the next few days.
Хариу нь үгүйсгэсэн байв.
Англи эх
The answer was negative.
Хэдэн секунд бодсоны эцэст Клейн хөшгөө татаж, үдийн нойр авч буй дүр үзүүлээд цагийн зүүний эсрэг дөрвөн алхам хийж саарал манан дээр гарав.
Англи эх
After thinking for a few seconds, Klein drew the curtains and pretended to take an afternoon nap. He took four steps counterclockwise and went above the gray fog.
Тэр суугаад удтал бодсоны эцэст «Ойрын хэдэн өдөрт би их аюулд өртөнө» гэж өөртөө шивнэв.
Англи эх
He sat down and pondered for a long time before muttering to himself, "I will be in grave danger in the next few days."
...
Англи эх
...
Өгүүлбэрээ давтсаны дараа тэр зоосоо дахин шидэхэд зэс өнгийн эд эргэлдэн унаж дэлгэсэн алган дээр нь буухыг харав.
Англи эх
After repeating the statement, he flicked the coin again and saw the copper-colored object tumble down and land in his open palm.
Энэ удаа хааны хөрөг дээшээ харсан байлаа!
Англи эх
This time, the portrait of the king was facing up!
Энэ нь эерэг хариу гэсэн үг!
Англи эх
It meant a positive result!
Түрүүн мэдэрсэн минь үнэхээр аюул ирж яваагийн совин байж дээ... Клейн нүдээ жартайлган сандлынхаа түшлэг рүү налав.
Англи эх
My reaction just now really was an omen that danger is coming... Klein narrowed his eyes and leaned back in his chair.
Энэ явдал түүнийг нэлээд эргэлзүүлэв.
Англи эх
He was rather puzzled by this matter.
Мэргэч ч бай, Алиалагч ч бай, урьд өмнө нь ийм чадвар хэзээ ч үзүүлж байгаагүй. Аюулыг урьдчилан мэдэрч чаддаг байлаа ч гэсэн тэр нь бай яг түүний өмнө эсвэл хажууд нь байсных л байсан!
Англи эх
Whether it was as a Seer or Clown, they had never displayed such abilities before. Even if they could predict danger, it was because the target was right in front of him or beside him!
Миний эргэн тойронд хэн ч байгаагүй... Мэргэ төлөг маань төөрөгдүүлэгдсэнээс харахад харьцангуй өндөр Дараалалтай этгээд холбогдсон байх нь, магадгүй Бейкерлендийн туслах байх... Тэгсэн мөртлөө эцэст нь надад совин өгчихөж байдаг? Энэ шинжлэх ухаанд нийцэхгүй юм, аан, үгүй ээ, нууцлаг ухаанд нийцэхгүй юм... Цаана нь өөр ямар нэг юм байх ёстой, гэхдээ учрыг нь одоохондоо тодорхой хэлж чадахгүй нь... Клейн эргэн тойрноо харвал хязгааргүй манан, час улаан бөгөөд хөдөлгөөнгүй, ордон урьдын адил сүндэрлэн оршсоор байлаа.
Англи эх
There was nobody around me... From the fact that my divination was misled, it must have involved a relatively higher Sequencer, most likely Bakerland’s assistant... In the end, it actually gave me a premonition? This isn’t scientific, uh, this isn’t mystic... There must be something else behind it, but I can’t be certain why yet...Klein looked around and saw the boundless fog, crimson and still, the palace standing as it had always stood.
Тэр эргэлзээгээ хазаарлан, учир шалтгааныг нь түр бодохоо больж, оронд нь тохиох гэж буй халдлагад анхаарлаа хандуулав...
Англи эх
He reined in his doubts and temporarily stopped thinking about the reason. Instead, he focused his attention on the attack that was about to occur...
Дахин хэд хэдэн удаа мэргэлсний эцэст Клейн ойрын хэдэн өдөрт их аюул тохионо гэдгийг л баталж чадахаас хэтрэхгүй болохыг ойлгов. Үүнийг гурван өдөр, хоёр өдөр, бүр таван цаг хүртэл нарийсгах аргагүй байв.
Англи эх
After several more divinations, Klein found that he could only confirm that there would be great danger in the next few days. It couldn’t be shortened to three days, two days, or even five hours.
Өөрөөр хэлбэл, тэр арай бүрхэг зөн л олж авч чадах нь.
Англи эх
In other words, he could only obtain a somewhat vague revelation.
Зүүдний мэргэ төлгөөр тэр хуучин пальтогоо өмссөн Иэнийг гудамжинд зогсож байхыг харав. Түүний ард гоёмсог хийн дэнлүүнүүд, бүрэг бадаг час улаан сар харагдана.
Англи эх
And in a dream divination, he saw Ian dressed in his old coat, standing in the street with the elegant gas lamps and the blurry crimson moon behind him.
Энэ дүр зургаас өөр юу ч байсангүй.
Англи эх
Other than this image, there was nothing else.
«Үүнийг яаж тайлбарлах вэ?» Клейн хэсэг бодов. Энэ бол аюулын өмнөх оршил гэж л үзэхээс өөр аргагүй байв.
Англи эх
"How should I interpret this?" Klein thought for a moment. He could only assume that this was the prelude to danger.
Цаг алдалгүй тэрээр бодит ертөнцөд буцаж ирээд Квелааг Бүлгэмээс гарч, ойролцоох Бэклундын Банкны Хиллстоны салбар руу очиж дансанд нь үлдсэн зуун фунтыг авав. Шударга Ёсоос ирсэн 1000 фунтын гүйлгээ хараахан цэвэрлэгдэж, тулгагдаагүй байв. Холбогдох мэдээлэл салбаруудад илгээгдээгүй тул данс хоорондоо тохирохгүй байгаа бөгөөд онолын хувьд цоорхой бий болсон байлаа. Бүх данс тохиролгүй байгаа завшааныг ашиглан Клейн өөр салбараас 100 фунт авч болох байв.
Англи эх
Without further delay, he returned to the real world, left the Quelaag Club, and went to the nearby Hillston branch of the Backlund Bank to withdraw the remaining hundred pounds from his account, the sum of 1000 pounds from Justice hasn’t been cleared yet and reconciled. Without the corresponding information sent to the branches, the account wasn’t synchronized, and, theoretically speaking, there was a loophole. Klein could withdraw 100 pounds from another branch and seize the opportunity when all the accounts were out of sync.
Гэвч энэ нь зөвхөн онолын хувьд л тийм байлаа. Ийм үйлдлээс сэргийлэхийн тулд банкууд нэр нь үл мэдэгдэх дансны талаар олон дүрэм тогтоосон байв. Нэгдүгээрт, нэг хот доторх ийм төрлийн мэдээллийн дамжуулалтыг эрчимжүүлэх; хоёрдугаарт, нэг удаагийн мөнгө авалтыг 500 фунтаас хэтрүүлэхгүйгээр хязгаарлах; гуравдугаарт, хамгийн сүүлийн мөнгө авалт тухайн газарт хийгдээгүй бол цахилгаан утас илгээж лавлах шаардлагатай. Өнөөдөр Клейн яг гурав дахь тохиолдолтой таарав.
Англи эх
However, this was only in theory. In order to avoid similar acts, the banks had many rules on anonymous accounts. First, it was to enhance the transmission of similar information in the same city; second, it was to limit a single withdrawal to no more than 500 pounds, and third, if the last withdrawal wasn’t done locally, a telegram was needed to inquire about it, and today, Klein encountered the third situation.
Мөнгөө хийчихээд тэр морин тэргээр Бэклундын Гүүрний хэсэг рүү очиж «Зоригт Зүрхнүүд» уушийн газарт орлоо.
Англи эх
Putting away the money, he took a horse carriage to the Backlund Bridge area and entered the Bravehearts Bar.
Каспарсын заасны дагуу тэр хөзрийн өрөөнд сууж буй Марикийг харав. Түүний эргэн тойронд Амьд Үхдэл байсангүй.
Англи эх
Under Kaspars’s guidance, he saw Maric sitting in the card room. He wasn’t surrounded by zombies.
Азикийн зэс шүгэлийг сүнслэг хүчээрээ ороох санаагаа Клейн орхиж, ширээн дээр 100 фунтыг алгадан тавиад цонхигор царайтай Марикт «Би хэлцэлд зөвшөөрч байна.
Англи эх
Klein discarded the idea of using his spirituality to wrap Azik’s copper whistle, slapped a 100 pounds on the table, and said to the pale Maric, "I agree to the deal.
"Урьдчилгаа болгож 100 фунт төлье. Намайг хамгаалах өдөр бүрд нэмж 300 фунт төлнө."
Англи эх
"I’ll pay an advance of 100 pounds. I’ll pay another 300 pounds every additional day I’m protected.
"Хамгаалалт яг одооноос эхэлнэ!"
Англи эх
"The protection begins now!"
Марикийн харц түүний хажуугаар өнгөрч ард нь хаа нэгтээ тусав. Тэр толгой дохин «За, тэр зөвшөөрлөө» гэв.
Англи эх
Maric’s gaze fell past him and landed somewhere behind him. He nodded and said, "Alright, she has agreed."
Аан? Клейн гайхан эргэж харвал зөвхөн хана, хоосон агаар л байлаа.
Англи эх
Ah? Klein turned back in surprise only to see the wall and nothing but air.
Тэр сүнсний хараагаа нууцаар идэвхжүүлсэн ч юу ч олж харсангүй.
Англи эх
He secretly activated his Spirit Vision, he but failed to discover anything.
Марик 100 фунтыг халаасандаа чихээд хайхрамжгүй өнгөөр «Одоо буцаж болно. Тэр чамайг далдуур хамгаалж эхэлсэн» гэв.
Англи эх
Maric stuffed the 100 pounds into his pocket and said indifferently, "You can return now. She has begun protecting you, in a hidden way."
Хэрэв үүнийг урьдчилан мэргэлээгүй байсан бол та нарыг бүгдийг чинь луйварчид гэж бодох л байсан даа... Клейн эргэн тойрноо ажиглаад, шүдээ зуусаар гарч одож буй дүрийг санаатайгаар үзүүлэв.
Англи эх
If I hadn’t divined this beforehand, I would definitely think of all of you as cheats...Klein surveyed his surroundings and deliberately acted as though he left with clenched teeth.
Замдаа тэр үе үе сүнсний хараагаа асааж, унтрааж, тэрэгний цонхоор гадаахыг байнга ажиглаж явсан ч өөрийн гэх тэр бие хамгаалагчийг олж харсангүй.
Англи эх
Along the way, he would occasionally activate and deactivate his Spirit Vision, constantly observing the outside through the carriage windows, but he didn’t find his so-called bodyguard.
Минскийн гудамжны 15 тоотод буцаж ирээд Клейн хаалгаа хаагаад угаалгын өрөөнд орж, цоргоо нээн гараа угаав.
Англи эх
Back at 15 Minsk Street, Klein closed the door, went into the bathroom, turned on the tap, and washed his hands.
Ус шаагих чимээ тасрахад тэр гарынхаа усыг сэгсрээд алчуураар алгаа арчив. Тэгээд толин тусгал руу толгойгоо өргөн гадаад төрхөө шалгав.
Англи эх
The sound of water splashing disappeared as he shook off the water droplets and wiped his palms with a towel. Then, he raised his head to look at himself in the mirror to inspect his appearance.
Энэ мөчид тэр толин дахь өөрийнхөө дүрийг бүдгэрэн уусаж, хар өнгийн сүрлэг даашинзтай эмэгтэй болон хувирахыг харав.
Англи эх
At this moment, he saw himself phasing away in the mirror before transforming into a woman wearing a black regal dress.
Эмэгтэй цайвар шаргал үстэй, цэнхэр нүдтэй бөгөөд их л нарийн ганган төрхтэй боловч царай нь ер бусын цонхигор байв.
Англи эх
The woman had light golden hair and blue eyes. She looked very delicate but her face was abnormally pale.
Тэр жижигхэн хар малгай өмссөн бөгөөд банзалаа өргөн Клейнд бөхийн мэхийв.
Англи эх
She wore a small black bonnet, lifted her skirt, and bowed at Klein.
Энэ чинь... Гайхширлаа нуухыг ч оролдолгүй Клейн хэдэн алхам ухарч хананд налав.
Англи эх
This... Without hiding his surprise, Klein took a few steps back and leaned against the wall.
Зөвхөн тэр үед л энэ нь магадгүй түүний 1000 фунтаар хөлсөлсөн бие хамгаалагч байж болох юм гэдгийг тэр ухаарав.
Англи эх
Only then did he realize that this might be the bodyguard he had hired for 1000 pounds.
Толин дахь дүр хурдан бүдгэрч, Клейн өөрийгөө дахин харав. Бүх юм хэвийн байдалдаа эргэн оржээ.
Англи эх
The image in the mirror quickly dimmed and Klein saw himself again. Everything had been restored back to normal.
Сэтгэгдлүүд
246-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…