Тас! Тас! Тас! Нам гүм, харанхуй нарийн хонгилоор хөлийн чимээ цуурайтна.
Англи эх
Tap! Tap! Tap! The sound of footsteps echoed through the dark, narrow corridor, which was otherwise silent.
Клейн нуруугаа тэгшлэн, тахилчийн алхаанаас хоцролгүй дагаж явав. Тэр юу ч асуусангүй, хоосон яриа ч өдсөнгүй, салхигүй өдрийн нуур мэт чимээгүй байлаа.
Англи эх
Klein kept his back straight as he kept up with the priest’s pace. He did not pose questions or chat idly with him, remaining silent like a windless body of water.
Чанга хамгаалалттай гарцыг өнгөрсний дараа тахилч нууц хаалгыг түлхүүрээр онгойлгож, чулуун шатыг заан, «Уулзвараас зүүн тийш эргэвэл Чанисын Хаалга бий» гэв.
Англи эх
After passing through the heavily guarded passageway, the priest opened a secret door with a key and pointed down a stairwell made of stone. "Turn left at the intersection to reach Chanis Gate."
«Дагина таныг ивээх болтугай» гэж хэлээд Клейн цээжин дээрээ час улаан сарны тэмдэг зурав.
Англи эх
"May Goddess bless you." Klein gestured the sign of the crimson moon on his chest.
Энгийн иргэд ёс журмаар мэндэлдэг бол сүсэгтнүүд ивээлийн зан үйл үйлддэг ажээ.
Англи эх
Commoners practiced etiquette, while the religious partook in ritual blessings.
«Хатан Эзэн магтагдах болтугай» гэж тахилч мөн адил тэмдэг зурж хариулав.
Англи эх
"Praise the Lady." The priest returned with the same gesture.
Клейн дахин дуугарсангүй. Ханын хоёр талд суулгасан нарийн хийцтэй хийн дэнлүүний гэрэлд түшиглэн харанхуй чулуун шатаар доош уруудав.
Англи эх
Klein did not speak further as he walked down the dark stone stairwell with the aid of the refined inlaid gas lamps on both sides of the wall.
Замын дундуур тэр өөрийн мэдэлгүй эргэж хартал тахилч орцны үүдэнд зогсож байв. Сүүдэрт нуугдсан тэр хөдөлгөөнгүй лааны баримал шиг харагдана.
Англи эх
Midway, he subconsciously turned back and saw the priest standing at the entrance. He was in the shadows and appeared like an immobile wax statue.
Клейн харцаа буруулж, цааш уруудсаар удалгүй мөс шиг хүйтэн чулуун хавтан дэвссэн газарт буув. Энэ зам түүнийг уулзвар руу хөтөлжээ.
Англи эх
Klein looked away and continued to proceed down. It did not take long before he hit ground laid with ice-cold stone slabs. This led him to the intersection.
Тэр Чанисын Хаалга руу эргэсэнгүй. Учир нь дөнгөж ээлжээ дуусгасан Данн Смит тэнд байхгүй нь тодорхой байлаа.
Англи эх
He did not turn towards Chanis Gate because Dunn Smith, who had recently finished his shift, was definitely not there.
Баруун тийш эргэхэд танил зам угтав. Клейн өөр нэг шатаар өгсөж, Хар Өргөст Хамгаалалтын Компанийн дотор гарч ирэв.
Англи эх
He turned right and saw the familiar path. Klein went back up another flight of stairs and appeared inside Blackthorn Security Company.
Чанга хаалттай ч, хагас онгорхой ч хаалгануудыг хараад тэр яаран орсонгүй. Харин хүлээн авах хэсэг рүү очтол хүрэн үстэй охин сэтгүүлд шимтэн, эгдүүтэй инээмсэглэж суув.
Англи эх
Seeing doors that were tightly shut or half-closed, he did not rush into them. Instead, he went to the reception and saw a brown-haired girl focused on a magazine with a sweet smile.
«Сайн уу, Розанн» гэж хэлээд Клейн түүний хажууд очин ширээг санаатайгаар тогшив.
Англи эх
"Hi, Rozanne." Klein came to her side and deliberately rapped the table.
Тонх! Розанн гэнэт үсрэн босоход сандал нь унаж, тэр сандарсан байдалтай «Сайн уу, өнөөдөр цаг агаар сайхан байна шүү. Ч-чи, Клейн, чи энд юу хийж яваа юм бэ?» гэв.
Англи эх
Knock! Rozanne stood up suddenly and knocked over a chair and said in a fluster, "Hi, nice weather today. Y-you, Klein, why are you here?"
Тэр цээжээ илж, хэд хэдэн удаа санаа амран амьсгаа авав. Хичээлээ тасалж байгаад аавдаа баригдах шахсан бүсгүй л гэсэн үг.
Англи эх
She patted her chest and heaved a few sighs of relief. She was like a young lady afraid that her father had caught her skiving.
"Даргатай уулзах хэрэгтэй байна," гэж Клейн товчхон хариулав.
Англи эх
"I need to find Captain," answered Klein simply.
«...Чи намайг ёстой айлгалаа. Дарга гарч ирчихсэн юм уу гэж бодсон шүү.» Розанн Клейн рүү ширүүн харав. «Хаалга тогшиж сураагүй юм уу!? Хм, намайг өргөн сэтгэлтэй, эелдэг эмэгтэй байгаад баярлаж яв. Үгүй ээ, хатагтай гэж хэлбэл илүү дээр л дээ... Даргыг юунд хайгаа юм бэ? Тэр хатагтай Орианнагийн эсрэг талын өрөөнд бий.»
Англи эх
"...You gave me a fright. I thought Captain came out." Rozanne glared at Klein. "Don’t you know how to knock!? Hmph, you should be thankful that I’m a tolerant and kind woman. Well, I do prefer the term lady... Is there a reason why you are looking for Captain? He’s in the room opposite Mrs. Orianna."
Сэтгэл нь түгшүүртэй байсан ч Розанны зангаас болж Клейн инээмсэглэхгүй байж чадсангүй. Тэр хэсэг бодсоноо «Нууц» гэв.
Англи эх
Even though he felt uptight, Klein was so amused by Rozanne he smiled. He pondered for a moment before saying, "A secret."
«...» Розанн нүдээ бүлтийлгэн, итгэж ядан гайхширч байх зуур Клейн үл ялиг бөхийгөөд салах ёс гүйцэтгэв.
Англи эх
"..." Rozanne’s eyes widened and while she reeled in her disbelief, Klein did a slight bow before bidding her farewell.
Тэр хүлээн авах хэсгийн хаалтыг өнгөрч, баруун гар талын эхний өрөөний хаалгыг тогшив.
Англи эх
He went through the reception’s partition and knocked on the door of the first office on the right.
"Ор," гэж Данн Смитийн бүдүүн, зөөлөн хоолой сонсогдов.
Англи эх
"Come in." Dunn Smith’s deep and gentle voice sounded.
Клейн хаалгыг түлхэн орж, араасаа хаав. Тэгээд малгайгаа авч бөхийн «Өглөөний мэнд, Дарга аа» гэв.
Англи эх
Klein pushed the door and opened before closing the door behind him. He took off his hat and bowed. "Good morning, Captain."
«Өглөөний мэнд. Юугаар туслах вэ?» Данны хар салхины хүрэм, малгай хажуудах хувцасны өлгүүрт өлгөөтэй байв. Тэр цагаан цамц, хар хантааз өмсжээ. Духны үс нь нилээд дээш шахагдсан ч саарал нүд нь гүнзгий бөгөөд урьдынхаасаа хавьгүй сэргэг харагдана.
Англи эх
"Good morning, how can I help you?" Dunn’s black windbreaker and hat were hanging on a clothes stand to his side. He was dressed in a white shirt and black vest. Even though his hairline was rather high, his gray eyes were deep, and he appeared much fresher.
«Намайг хэн нэгэн мөрдөж байна» гэж Клейн юу ч нэмж чимэлгүй, үнэнээ хэлэв.
Англи эх
"Someone is following me." Klein honestly answered without any embellishments.
Данн сандлынхаа түшлэг рүү налж, хоёр гараа атгалцуулав. Гүн саарал нүд нь Клейний нүд рүү дуугүй ширтэнэ. Тэр мөрдөлтийн тухай асуусангүй, харин «Их сүмээс ирсэн үү?» гэж асуув.
Англи эх
Dunn leaned back and clasped his hands together. His deep gray eyes silently looked at Klein’s eyes. He did not follow up on the topic of being followed and instead, asked, "You came from the cathedral?"
"Тийм ээ," гэж Клейн хариулав.
Англи эх
"Yes." Klein answered.
Данн үл мэдэг толгой дохив. Тэр энэ алхмын зөв бурууг дүгнэлгүй, яриагаа буцаан эргүүлэв. «Магадгүй Уэлчийн аав бидний мэдэгдсэн үхлийн шалтгаанд итгээгүй тул Салхит хотоос хувийн мөрдөгч хөлсөлж, хэргийг шалгуулж байгаа байх.»
Англи эх
Dunn nodded gently. He did not comment on its merits or demerits as he switched the subject back. "It might be that Welch’s father doesn’t believe the cause of death that we reported and had hired a private investigator from Wind City to investigate the matter."
Мидсийширийн Констант хотыг бас Салхит хот гэж нэрлэдэг. Нүүрс, гангийн үйлдвэрлэл нь туйлын хөгжсөн тэр бүс нутаг Лоэны Хаант Улсын хамгийн том гурван хотын нэг ажээ.
Англи эх
Midseashire’s Constant City was also known as Wind City. It was a region with extremely advanced coal and steel industries. It was one of the top three cities of Loen Kingdom.
Клейнийг санал бодлоо хэлэхийг хүлээлгүй Данн үргэлжлүүлэв. «Эсвэл тэр тэмдэглэлийн дэвтрээс болсон ч байж магадгүй. Хэх, бид яг Уэлч Антигонусын гэр бүлийн тэмдэглэлийг хаанаас олж авсныг мөрдөж байгаа. Мэдээж тэр тэмдэглэлийг хайж буй өөр хүмүүс, байгууллагуудыг ч үгүйсгэж болохгүй.»
Англи эх
Before waiting for Klein to give his opinion, Dunn continued, "It might also be a result of that notebook. Heh, we happened to be investigating where Welch received the Antigonus family’s notebook. Of course, we can’t eliminate other people or organizations that might be seeking out this notebook."
"Би яах ёстой вэ?" гэж Клейн нухацтай асуув.
Англи эх
"What should I do?" Klein asked in a serious voice.
Эргэлзээгүй, тэр эхний шалтгаан л байгаасай гэж хүсэж байв.
Англи эх
Without a question, he hoped that it was the first reason.
Данн шууд хариулсангүй. Тэр кофены аягаа өргөж нэг балгахад нүдэнд нь өчүүхэн ч долгио үзэгдсэнгүй. «Ирсэн замаараа буц. Тэгээд юу хийх дуртай байна, тэрийгээ хий.»
Англи эх
Dunn did not immediately answer him. He raised his coffee mug and took a mouthful, his eyes not showing the sliver of a ripple. "Return the way you came, then do anything you wish."
"Юу ч хийж болох уу?" гэж Клейн эргүүлэн асуув.
Англи эх
"Anything?" Klein returned with a question.
«Юу ч хийж болно» гэж Данн итгэлтэйгээр толгой дохив. «Мэдээж тэднийг үргээж болохгүй, хууль ч зөрчиж болохгүй.»
Англи эх
"Anything." Dunn nodded with certainty. "Of course, do not scare them off or violate the law."
«За» гэж хэлээд Клейн гүнзгий амьсгаа авч, салах ёс гүйцэтгэв. Тэр өрөөнөөс гарч, дахин газар доор буув.
Англи эх
"Alright." Klein took a deep breath and bade him farewell. He left the room and went back underground.
Уулзвараас зүүн тийш эргэж, хоёр талын ханан дахь хийн дэнлүүний гэрэлд умбан, эзгүй, харанхуй, хүйтэн гарц руу чимээгүй хүрч ирэв.
Англи эх
He turned left at the intersection, and bathed in the light from the gas lamps on the two walls, he arrived silently to the empty, dark, and cold passageway.
Хөлийн чимээ нь цуурайтах тусам тэр улам ганцаардмал, улам айдастай мэт санагдана.
Англи эх
The sound of his footsteps echoed, making him sound more alone and terrified.
Удалгүй Клейн шатны дэргэд ирэв. Урагш ахихад тэнд нэгэн сүүдэр зогсож байв, нөгөө дунд эргэм насны тахилч.
Англи эх
Soon, Klein arrived at the stairwell. He went forward and saw a shadow standing there, the middle-aged priest.
Хоёулаа уулзахдаа ганц ч үг солисонгүй. Тахилч дуугүйхэн эргэж, зам тавьж өгөв.
Англи эх
The two did not say a word when they met. The priest turned around in silence and made way.
Тэр чимээгүйхэн урагшилсаар мөргөлийн танхимд эргэн ирэв. Нуман тахилын ширээний ард буй дугуй нүхнүүд урьдын адил ариун, гэгээлэг, барилгын дотор харанхуй, нам гүм хэвээр ажээ. Наманчлалын өрөөний гадаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс оочерлосон хэвээр байсан ч өмнөхөөс хамаагүй цөөрчээ.
Англи эх
He proceeded silently before returning to the prayer hall. The circular holes behind the arched altar were still as pure and bright, while the darkness and silence of the building’s interior remained. There were still men and women lining outside the confessional, but much fewer than before.
Хэсэг хүлээсний дараа Клейн таяг, сониноо барин юу ч болоогүй юм шиг мөргөлийн танхимаас аажуухан гарч, Гэгээн Селенагийн Их Сүмээс амжилттай гарав.
Англи эх
After waiting for a moment, Klein slowly left the prayer hall with his cane and newspaper as though nothing had ever happened, successfully leaving Saint Selena Cathedral.
Гадаа гармагц шатаж буй нар түүнийг угтав. Тэр даруй ажиглагдаж буй тэр танил мэдрэмж эргэн ирэв. Өөрийгөө шонхорт ширтүүлж буй олз мэт л санагдана.
Англи эх
The moment he walked out, he saw the burning sun. He immediately regained the familiar feeling of being observed. He felt like he was prey being eyed by a hawk.
Гэнэт түүний толгойд нэгэн асуулт тодорлоо.
Англи эх
Suddenly, a question surfaced in his mind.
Тэр "ажиглагч" яагаад намайг их сүм рүү дагаж ороогүй юм бол? Би харанхуй орчин, тахилчийг ашиглан түр алга болсноо нууж чадах байсан ч, тэр залбирч байгаа дүр эсгээд намайг үргэлжлүүлэн хянах тийм хэцүү юм уу? Буруу юм хийгээгүй л бол ил тод, толгой өндөр ороод ирэхэд ямар ч асуудалгүй биз дээ? Хэрвээ тэр хүнд харанхуй өнгөрсөн байгаад, Сүмээс айдаг, эсвэл Онцгойтны чадвартай байж мэдэх бишопоос эмээдэг л биш бол.
Англи эх
Why didn’t the "observer" follow me into the cathedral? Although I could have still used the dark environment and the priest to conceal my temporary disappearance, would it be hard for him to continue monitoring me by pretending to pray? If he had not done something wrong, there would be no problem walking in with an open and aboveboard manner, right? Unless the person has some dark history, making him afraid of the Church or fear the bishop, knowing that he might have the powers of a Beyonder.
Тэгвэл хувийн мөрдөгч байх магадлал маш бага болж байна... Клейн амьсгаагаа гаргаж, өмнөх шигээ сандралгүй болов. Тэр зүгээр л зугаалж яваа мэт тойруу замаар Зоутлэндийн гудамжны ар тал руу очив.
Англи эх
In that case, the likelihood of it being a private investigator is very slim... Klein exhaled and no longer acted as nervous as he was previously. He took a casual stroll before going around and to the back of Zouteland Street.
Тэр хана нь алаглаж хуучирсан, эртний хэв маягийн нэгэн барилгын өмнө зогсов. Хаалган дээрх хаяг нь "3". Нэр нь Зоутлэндийн Буудлагын Нийгэмлэг.
Англи эх
He stopped at an ancient-styled building with mottled walls. The address on the door was ‘3.’ Its name was the Zouteland Shooting Club.
Цагдаагийн газрын газар доорх буудлагын талбайн нэг хэсгийг нэмэлт орлого олох зорилгоор олон нийтэд нээжээ.
Англи эх
Part of the police department’s underground shooting range was opened to the public as a way to earn some additional funds.
Клейн дотогш ороход ажиглагдах мэдрэмж агшин зуур алга болов. Тэр энэ завшааныг ашиглан Тусгай Ажиллагааны Хэлтсийн тэмдгээ үйлчлэгчид өгөв.
Англи эх
Klein went in and the feeling of being watched vanished instantly. He took this opportunity to hand over his Special Operations Department badge to the attendant.
Богино хугацааны шалгалтын дараа түүнийг газар доорх жижиг, давчуухан буудлагын талбай руу дагуулав.
Англи эх
After a short verification, he was led underground to a small, confined shooting range.
«Арван метрийн бай» гэж Клейн үйлчлэгчид товчхон хэлэв. Дараа нь суга доорх гэрнээсээ цэнэглүүрт гар буугаа, халааснаасаа гуулин сумтай хайрцгаа гаргав.
Англи эх
"Ten-meter target." Klein informed the attendant simply. Next, he retrieved the revolver from his armpit holster and the box of brass bullets from his pocket.
Гэнэт бай болсон мэдрэмж өөрийгөө хамгаалах хүслийг нь залхуурлаас давуулжээ. Тийм ч учраас тэр буудлага дадлагажихаар ийш ирэхийг тэсэн ядан хүлээж байсан юм.
Англи эх
The feeling of being suddenly targeted made his desire to protect himself win over his procrastination. Therefore, he could not wait to come over to practice his shooting.
Пас! Үйлчлэгчийг явсны дараа тэр хүрдийг сэжлэн нээж, мөнгөлөг ад агнах сумнуудыг гаргав. Дараа нь хүрдийг энгийн гуулин сумаар дүүргэв.
Англи эх
Pa! After the attendant left, he flicked open the cylinder and removed the silver demon hunting bullets. Following that, he filled the cylinder with normal brass bullets.
Энэ удаад тэр санамсаргүй буудахаас сэргийлж нэг нүхийг хоосон үлдээсэнгүй, ёслолын хувцас, хагас өндөр малгайгаа ч тайлсангүй. Өдөр тутмын хувцастайгаа дадлагажихаар шийджээ. Юутай ч дайсан, аюултай тулгарчихаад «Түр хүлээ, илүү эвтэйхэн юм өмсөөд ирье» гэж хашгирах боломжгүй шүү дээ.
Англи эх
This time, neither did he leave an empty spot to prevent misfiring, nor did he take off his formal attire and halved top hat. He planned on practicing in his usual getup. After all, it was impossible for him to shout "wait a minute, let me change into something more comfortable" after encountering an enemy or danger.
Чик! Клейн хүрдийг хааж, эрхий хуруугаараа эргүүлэв.
Англи эх
Click! Klein closed the cylinder and rolled it with his thumb.
Гэнэт тэр буугаа хоёр гараар барьж, шулуун өргөөд арав гаруй метрийн цаадах бай руу онилов.
Англи эх
Suddenly, he held the gun in both hands, raised it up straight, and aimed at the target more than ten meters away.
Гэвч буудах гэж яарсангүй. Харин цэргийн сургалтад хамрагдаж байсан туршлагаа, онилуурын төмөр цэгүүдийг нэг шугамд хэрхэн оруулах, бууны ухралтын тухай мэдлэгээ эргэн санав.
Англи эх
However, he was in no hurry to shoot. Instead, he recalled his experience at military training 1 , how to form a line with the iron-sights, and knowledge about a gun’s recoil.
Сар! Сар! Хувцас нь сарчигнах зуур Клейн онилох, барих байрлалаа дахин дахин давтав. Ахлах сургуулийн шалгалт өгч буй сурагч шиг нухацтай байлаа.
Англи эх
Rustle! Rustle! While his clothes rustled, Klein repeated his aiming and his holding stance. He was as serious as a student taking a high-school exam.
Хэд хэдэн удаа давтсаны эцэст тэр хана руу ухарч, урт зөөлөн вандан сандал дээр суув. Гар буугаа хажуудаа тавиад гараа иллэг хийж, нэлээд удаан амрав.
Англи эх
After repeating it several times, he retreated to the wall and sat down on a long, soft bench. He placed the revolver to the side, began massaging his arms, and rested for quite a while.
Хэдэн минут дадлагаа эргэцүүлсний дараа тэр модон бариултай, хүрэл хүрдтэй гар буугаа авч, буудлагын стандарт байрлалд ороод гох дарав.
Англи эх
He spent a few minutes recalling his practice before he picked up the revolver with the wooden handle and bronze cylinder. He got into standard firing position and pulled the trigger.
Пан! Гар нь чичрэн, ухралтад бие нь хойш түлхэгдэв. Сум бай оносонгүй.
Англи эх
Bang! His arm trembled as his body moved back from the recoil. The bullet missed the target.
Пан! Пан! Пан! Олсон туршлагаа ашиглан тэр зургаан сум дуустал дахин дахин буудав.
Англи эх
Bang! Bang! Bang! Drawing from the experience he gained, he shot again and again until all six rounds were finished.
Бай онож эхэллээ... Клейн хойш ухарч, амьсгаагаа гаргаад дахин суув.
Англи эх
I’m starting to hit the target... Klein stepped back and sat down again as he exhaled.
Чик! Тэр хүрдийг сэжлэн гаргаж, зургаан хонгиог газар унагав. Тэгээд царай нь ч хувиралгүйгээр үлдсэн гуулин сумнуудаа хийв.
Англи эх
Click! He swung the cylinder out and allowed the six shells to fall to the ground. Then, without a change in expression, he inserted the remaining brass rounds in.
Гараа сулласны дараа Клейн дахин босож, буудлагын байрлалдаа эргэн оров.
Англи эх
After relaxing his arm, Klein stood up again and returned to his shooting position.
Пан! Пан! Пан! Бай доргин, буудлагын чимээ хангинан цуурайтав. Клейн дадлагажиж, амарч, дахин дадлагажиж байв. Тэр гучин ширхэг энгийн сум, өмнөхөөс үлдсэн таван сумаа бүгдийг нь дуусгав. Аажмаар бай онож, төвийг нь онилж эхэллээ.
Англи эх
Bang! Bang! Bang! Ringing shots echoed as the target shook. Klein practiced and rested repeatedly. He expended all thirty normal rounds and the remaining five from before. He gradually hit the target and started aiming for the bull’s eye.
Тэр өвдсөн мөрөө эргүүлж, сүүлчийн таван хонгиог хаяв. Толгойгоо бөхийлгөн, нарийн хээтэй ад агнах сумнуудаа буу руу буцааж хийгээд, санамсаргүй буудахаас сэргийлж нэг нүхийг хоосон үлдээв.
Англи эх
He swung his sore shoulders and threw out the final five shells. He lowered his head and inserted the demon hunting bullets with the complicated patterns back into gun, leaving an empty spot to prevent misfiring.
Гар буугаа суга доорх гэрэндээ хийсний дараа Клейн биеэ тоосноос нь гөвж, буудлагын талбайгаас гарч гудамж руу буцав.
Англи эх
After putting the revolver back into his armpit holster, Klein patted the dust from his body and walked out the shooting range to return to the streets.
Ажиглагдах мэдрэмж дахин төрөв. Клейн өмнөхөөсөө тайван болсон байв. Тэр Шампанскийн гудамж хүртэл аажуухан алхаад дөрвөн пенсээр төмөр замын морин тэрэгт сууж, Төмөр Загалмайн гудамж руу буцаж, байрандаа ирэв.
Англи эх
The feeling of being observed arose once again. Klein felt calmer than he previously felt as he slowly walked to Champagne Street. He spent four pence on a tracked carriage to return to Iron Cross Street before returning to his own apartment.
Тагнуулдах мэдрэмж ул мөргүй алга болов. Клейн түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоход маалинган цамц өмссөн, гучин нас хүрэх дөхсөн, богино үстэй эр ширээний ард сууж байв.
Англи эх
The feeling of being spied upon vanished without a trace. Klein took out his keys and opened the door to see a short-haired man nearing his thirties and wearing a linen shirt seated at a desk.
Зүрх нь агшин зуур хүчтэй агшсан ч даруй тайвшрав. Клейн инээмсэглэн «Өглөөний мэнд, үгүй ээ, өдрийн мэнд, Бенсон» гэж мэндлэв.
Англи эх
His heart tensed up before relaxing immediately. Klein greeted with a smile, "Good morning, no, good afternoon, Benson."
Энэ эр бол Клейн, Мелисса хоёрын ах Бенсон Моретти ажээ. Тэр энэ жил дөнгөж хорин тавтай ч духны үс нь хуйхалсан, хуучирсан төрхөөс нь болж гучтай шахуу харагддаг.
Англи эх
This man was none other than Klein’s and Melissa’s elder brother, Benson Moretti. He was only twenty-five this year, but his receding hairline and decrepit appearance made him look nearly thirty.
Хар үстэй, хүрэн нүдтэй, Клейнтэй багагүй төстэй боловч Клейнд буй бүдэг эрдэмтний төрх түүнд байсангүй.
Англи эх
He had black hair and brown eyes, resembling Klein somewhat, but he lacked the faint scholarly air which Klein had.
«Өдрийн мэнд, Клейн. Ярилцлага чинь яаж өнгөрөв?» гэж Бенсон инээмсэглэн босов.
Англи эх
"Good afternoon, Klein. How was the interview?" Benson stood up as he grinned.
Түүний хар пальто, хагас өндөр малгай хоёр давхар орных нь цухуйсан хэсэгт өлгөөтэй байв.
Англи эх
His black coat and halved top hat were hanging on a protrusion of their bunk bed.
"Аймаар," гэж Клейн царайгаа ч хувиргалгүй хариулав.
Англи эх
"Horrible," Klein replied in a deadpan manner.
Бенсоны хөшиж орхисныг хараад Клейн хөхрөн нэмж хэлэв. «Үнэндээ би ярилцлагад ороогүй л дээ. Ярилцлагаас өмнө ажил олчихсон, долоо хоногт гурван фунт цалинтай...»
Англи эх
When he saw Benson stunned, Klein chuckled and added, "In fact, I didn’t even participate in the interview. I found a job ahead of the interview and it pays three pounds a week..."
Тэр Мелиссад хэлсэн зүйлээ дахин давтав.
Англи эх
He repeated what he told Melissa again.
Бенсоны царай тайвширч, тэр инээж толгой сэгсрэв. «Хүүхэд томорч байгааг харж байгаа юм шиг санагдаж байна... За, энэ ажил чинь нэлээд дажгүй юм.» Тэр санаа алдаад «Ажлаар явчихаад ирсэн чинь хамгийн түрүүнд ийм сайхан мэдээ сонслоо гэдэг ч мундаг юм. Өнөө орой тэмдэглэе, үхрийн мах авах уу?» гэв.
Англи эх
Benson’s expression calmed down as he shook his head with a laugh. "It feels like I’m seeing a child grow up... Well, this job is pretty good." He sighed and said, "It’s great that the first thing I heard is such good news after being away for work. Let’s celebrate tonight and buy some beef?"
Клейн инээмсэглэв. «Мэдээж, гэхдээ Мелисса харамсаж зовох байх даа. Үдээс хойш хүнсний юм худалдаж авах уу? Дор хаяж гурван соли авч явъя? Үнэнийг хэлэхэд, нэг фунт хорин солитой, нэг соли арван хоёр пенстэй тэнцдэг. Бүр хагас пенс, дөрөвний нэг пенс гэж байх юм. Ийм мөнгөний тогтолцоо логикийн эсрэг л байна. Ёстой төвөгтэй. Миний бодлоор энэ бол дэлхийн хамгийн тэнэг мөнгөний тогтолцоонуудын нэг байх.»
Англи эх
Klein smiled. "Sure, but I believe Melissa will feel the pinch. Let’s buy some ingredients later in the afternoon? Let’s bring at least three soli? Well, to be honest, a pound exchanges for twenty soli, and one soli exchanges for twelve pence. There are even denominations like the halfpence and quarterpence. Such a coin system just goes against logic. It’s so troublesome. I think it must be one of the most foolish coin system in the world."
Ингэж хэлтэл Бенсоны царай ширүүсэхийг харав. Клейн бага зэрэг эвгүйрхэн, ямар нэг буруу юм хэлчихэв үү гэж бодов.
Англи эх
When he said that, he saw Benson’s expression turn stern. Feeling a little unease, he wondered if he had said anything wrong.
Эх биеийн Клейний алдагдсан дурсамжийн хэлтэрхийнүүдэд Бенсон ямар ч шүүмжлэлийг тэвчдэггүй хэт туйлширсан үндсэрхэг үзэлтэн байсан юм биш биз? Бенсон хэдэн алхам хийж, ширүүн төрхөөр түүнийг няцаав. «Үгүй ээ, нэг нь биш. Яг л хамгийн тэнэг нь.»
Англи эх
Could it be that in the lost memory fragments of the original Klein, Benson was an outright, extreme nationalist who showed no tolerance for any negativity? Benson took a few steps and refuted him with a stern expression. "No, it is not one of, but the most foolish coin system."
Нэг нь биш гэнэ ээ! Клейн гайхширсан ч тэр даруй ухаан орж, ахынхаа нүд рүү харан инээв.
Англи эх
Not one of! Klein was taken aback, but he quickly snapped to his senses. He looked at his brother in the eye and laughed.
Үнэхээр ч Бенсон ёжтой хошигнолд гаргууд нэгэн байлаа.
Англи эх
Indeed, Benson was great at mocking humor.
Бенсон уруулынхаа булангаар мушилзаж, туйлын нухацтайгаар «Ойлгох хэрэгтэй шүү, ухаалаг бөгөөд энгийн мөнгөний тогтолцоо бий болгохын тулд тоо тоолж мэддэг, аравтын системийг ойлгодог байх хэрэгтэй. Харамсалтай нь, тэр нэр нөлөө бүхий хүмүүсийн дунд ийм авьяастан дэндүү цөөхөн юм» гэв.
Англи эх
Benson lifted the corners of his lips and said in all seriousness, "You should understand that to institute a reasonable and simple coin system, one needs to know how to count and grasp the decimal system. Unfortunately, there are too few talents among those important figures."
Сэтгэгдлүүд
26-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…