Баруун Дүүрэг, Гримм Цэцэрлэгийн гудамж
Англи эх
West Borough, Grimm Garden Street
Амныхаа эргэн тойронд нэлээд өтгөн сахал ургуулсан Клейн алтан хүрээтэй нүдний шил зүүж, өндөр малгай, хар таяг барьсаар Рого Колломаныг дагаж өргөн уудам, гэгээлэг зочны өрөөнд орлоо.
Англи эх
Klein, with a quite a stubble around his mouth, wore a pair of gold-rimmed glasses while carrying a top hat and a black cane. He followed Rogo Colloman into a spacious and bright living room.
Таазнаас асар том болор лааны суурь унжиж, хана, булан, ширээ бүхэн янз бүрийн алтан сийлбэр, чимэглэлээр гоёгджээ. Бүх зүйл гялалзсан, нарийн хийцтэй, тансаг харагдана.
Англи эх
There was a huge crystal chandelier hanging from the ceiling. The walls, corners, and tables were decorated with all kinds of golden carvings and ornaments. The entire area looked gorgeous, exquisite, and luxurious.
«Үнэт эдлэлийн худалдаачин, тэр тусмаа Баруун Дүүрэгт амьдардаг худалдаачин гэхэд ч дэндүү...» Клейн хажуугийн тосон зургуудыг ажиглан харж, санаа алдав.
Англи эх
As expected of a jewelry businessman, a businessman staying in West Borough...Klein scanned the oil paintings by the side and sighed.
Рогогийн алхам бүрт биеийнх нь өөх чичигнэнэ. Хувцас, өмд нь хэзээ хагарч урагдах бол гэж хүмүүс хорон санаагаар бодоход аргагүй.
Англи эх
With every step Rogo took, the fat on his body quivered. It left people maliciously wondering when his clothes and pants would snap.
Гэвч үнэт эдлэлийн худалдаачны хувьд тэр хамгийн сайн чанарын хувцас худалдаж авах хангалттай мөнгөтэй нэгэн байлаа.
Англи эх
However, as a jewelry businessman, he had enough money to buy clothes of the best quality.
"Мөрдөгч Мориарти, энэ бол миний хүү Адол," Рого хивсний захад зогсоод ганц хүний буйдан дээр суух арван тав, арван зургаан насны хүүг заав.
Англи эх
"Detective Moriarty, this is my son, Adol." Logo stopped at the edge of a carpet and pointed to a boy that was 15 or 16 years old and was sitting on a single sofa.
Байшингийн бүх зуух асаалттай, дулааныг нь төмөр хоолойгоор өрөө тасалгаа бүрт тараадаг тул зочны өрөө нэлээд бүгчим байв. Клейнд хүртэл цамц, өмднөөс өөр бүхнээ тайлчихмаар санагдана. Гэтэл нөгөө хүү зузаан үслэг хүрэм нөмөрч, хөлөө хараад л халуу оргиод байх мэт хөнжлөөр ороосон байлаа.
Англи эх
As all the fireplaces in the house were lit, and there were metallic pipes to conduct the heat around, the living room was rather warm. It even made Klein feel like taking off his clothes until he only had a shirt and a pair of trousers left. However, the boy was wrapped in a thick fur coat and had a blanket that looked burning hot on his legs.
Тэр яг энэ үед толгойгоо гудайлган, өөрийгөө чанга тэврэн тасралтгүй чичирч байв. Хар хөх үс нь хүртэл гялбаагаа алдсан мэт.
Англи эх
At that moment, he had his head low, tightly hugging himself as he shivered nonstop. His dark blue hair seemed to have lost its luster.
Рого түүн рүү санаа зовнин харж, дуугаа үл ялиг өндөрсгөв: "Адол аа, энэ бол мөрдөгч Мориарти. Өнөөдөр, маргааш тэр чамайг хамгаална."
Англи эх
Rogo looked at him with concern and raised his voice slightly, "Adol, this is Detective Moriarty. He will be protecting you for today and tomorrow."
Энэ үгийг сонсмогц Адол толгойгоо өргөж, цонхигор царай, хөхөрсөн уруул, бүрэг бадаг харцаа ил гаргав.
Англи эх
At these words, Adol raised his head, revealing his pale face, his bluish lips, and his unfocused eyes.
"Хамгаална, хамгаална гэнэ... Тэд намайг ална! Намайг алах гэж байна!" Түүний хоолой улам бүр шаналж орилсоор эцэст нь хоёр гараараа чихээ дарж, чарлан хашгирав.
Англи эх
"Protect me, protect me... They’re going to kill me! They want to kill me!" His voice became sharper and sharper. In the end, he covered his ears with his hands and screamed.
Хэдэн секундийн дараа тэр аажмаар тайвширлаа.
Англи эх
After a few seconds, he gradually calmed down.
Энэ хооронд Клейн араа шүдээ тогшин, сүнсний хараагаа нууцаар идэвхжүүлчихсэн байв.
Англи эх
During this process, Klein had already tapped his molars and secretly activated his Spirit Vision.
«Хөөх...» Тэр ам руу нь тултал хөөрч ирсэн цочролоо дарж, хүүг дахин нягтлан ажиглав.
Англи эх
Huh... He held back the shock that had crept up to his mouth and carefully examined him again.
Адолын биеийг хүрээлсэн гэрлийн өнгө гүн хар ногоон туяагаар будагдсан байлаа!
Англи эх
He saw that the color of Adol’s aura had been dyed with a deep blackish-green sheen!
Энэ чинь үхэгсдийн сүнс дагалдсаны шинж, бүр биеийг нь эзэмдсэн байж ч мэдэхийн шинж!
Англи эх
This is a sign of being haunted by wraiths, a sign of possible possession!
«Адолын муу нөхөд нь аль хэдийн өшөөгөө авч эхэлжээ... Эсвэл "муу нөхөрлөл" гэж юу ч байгаагүй юм болов уу...» Клейн гараа чимээгүйхэн сунгаж, ноён Азикийн зэс шүглийг атган, сүнслэг хүчээ тэлэн тараав. Тэгээд бодлогошронгуй байдалтай Адолоос харцаа салган, зочны өрөөнд байсан бусад хүмүүсийг ажиглав.
Англи эх
Adol’s bad friends are already taking revenge on him... Or perhaps, there were no such things as "bad company" at all... Klein quietly reached out, held Mr. Azik’s copper whistle, and allowed his spirituality to spread. Then, he thoughtfully looked away from Adol and looked at the others inside the living room.
Гадагш товойсон цонхны дэргэд хар пальто өмссөн эр зогсож байлаа. Тэр өндөр, бадриун биетэй, инээмсэглэл ч үгүй, бүсэлхийгээр нь бүдүүвтэр товойсон нь гар буу нуусан бололтой.
Англи эх
By the oriel window stood a man in a black coat. He was tall and sturdy, not smiling, and his waist was bulging as if he were hiding a gun.
«Энэ зургаан бие хамгаалагчийн нэг байх нь...» Клейн өөр нэгнийг ажиглах гэж байтал Рого Колломан танилцуулж эхлэв: «Мөрдөгч Каслана, түүний туслах Лидия.
Англи эх
This should be one of the six bodyguards... Klein was about to size up another person when Rogo Colloman introduced, "Detective Kaslana; her assistant, Lydia.
"Мөрдөгч Стюарт."
Англи эх
"Detective Stuart."
Энэ үед Рого эргэж Клейн рүү заав.
Англи эх
At this point, Rogo turned around and pointed at Klein.
"Энэ бол мөрдөгч Шерлок Мориарти."
Англи эх
"This is Detective Sherlock Moriarty."
Каслана гучин хэдэн настай, хар үстэй, цэнхэр нүдтэй, өтгөн хөмсөгтэй эмэгтэй байв. Залуудаа гоо үзэсгэлэнтэй байсан нь лавтай ч одоо хацрын булчин нь унжиж, төдийлөн эелдэг дотно харагдсангүй.
Англи эх
Kaslana was in her thirties, had black hair and blue eyes, and thick eyebrows. She was probably a beauty when she was young, but now, because of the sagging muscles on her cheeks, she didn’t seem very amiable.
Түүний туслах Лидия хорь орчим насны улаан үстэй бүсгүй байлаа. Галбир төрх нь гайхалтай ч царай зүс нь дундаж.
Англи эх
Lydia, her assistant, was a red-haired lady of about twenty years of age. Her figure was excellent, but she had an average appearance.
Хоёулаа язгууртны морьтонгийн хувцастай төстэй зүйл өмсжээ. Бүсэлхийгээрээ нарийн оёдолтой цагаан цамц нь хөдөлгөөнд саадгүй, биед наалдсан өмдтэй нь зохицоно. Зөвхөн хормойн нугалаас л тэдний хувцсыг эрчүүдийнхээс ялгана.
Англи эх
Both women wore something similar to what aristocratic riders wore. The white shirts they wore were tight at the waist which matched the more tight-fitting trousers that facilitated movement. The pleats were the only thing that distinguished their clothes from men.
Үүнээс гадна тэд бүсэлхийгээрээ зүүсэн хоёр цэнэглүүрт гар буугаа огт нуусангүй.
Англи эх
In addition, they provided no concealment for the two revolvers around their waists.
Энэ нь Клейнд өмгөөлөгч Юргений хэлсэн нэгэн үгийг санагдуулав: хувийн мөрдөгчид гар бууг хууль бусаар эзэмших нь бараг л тогтсон жишиг. Учир нь язгууртан, Их Хурлын гишүүн, эсвэл өндөр албан тушаалын төрийн албан хаагч биш л бол бүх төрлийн зэвсэг эзэмших зөвшөөрөл авах туйлын хэцүү аж.
Англи эх
This reminded Klein of a saying from Lawyer Jurgen that illegal possession of a gun was a sure thing for a private investigator. This was because, unless one was a noble, a Member of Parliament, or a senior civil servant, it was very difficult to obtain an all-purpose weapon permit.
Стюарт Каслана, Лидия хоёрын эсрэг талд сууж байв. Туранхай царайтай хэрнээ өтгөн сахал ургуулсан. Цайвар ногоон нүд нь ер бусын цовоо сэргэлэн гялалзана.
Англи эх
Stuart sat opposite to Kaslana and Lydia. He had a lean face, but he grew a bushy beard. His light green eyes were unusually lively.
Тэр Лидиятай бараг чацуу, Клейнтэй адилхан өндөр, 1.7 метрээс арай давсан, 140 фунт орчим жинтэй.
Англи эх
He was about the same age as Lydia, and almost as tall as Klein, a little over 1.7m and weighing 140lb.
Стюарт суганы бүрээстэй бөгөөд тэнд тусгайлан хийлгэсэн гар буу байгаа нь илт.
Англи эх
Stuart had an armpit holster, and in it, there was obviously a specially designed revolver.
Мэндчилгээ солилцсоны дараа Клейн пальтогоо тайлж, малгайгаа авч, хажууд нь зогсох шивэгчинд өгөв.
Англи эх
After exchanging pleasantries, Klein took off his coat, took off his hat, and handed it to the maidservant next to him.
"Хурдан авч болохоор газар тавиарай. Дотор нь чухал зүйлс байгаа."
Англи эх
"Put it somewhere I can retrieve it quickly from. There are some important items inside."
Үнэндээ тэр цаасан дүрс, тэмдэглэл, Увдисууд, шүдэнзний хайрцаг зэргээ аль хэдийн өмднийхөө халаас руу шилжүүлчихсэн байв. Пальтонд нь ургамлын нунтаг, ханд тос, түлхүүр, түрийвч л үлдсэн бөгөөд түрийвчинд нь нийт 206 фунтын цаасан мөнгө байлаа.
Англи эх
In fact, he had already transferred the paper figurines, notes, charms, a matchbox, etc to his trouser pockets. The only thing left in his coat was herbal powder, extract essence, keys, and his wallet. There were a total of 206 pounds in paper bills in his wallet.
Сууж байсан Стюарт толгойгоо эргүүлэн Клейнийг ажиглаж, инээд алдав. "Та буу авчраагүй юм уу?"
Англи эх
Stuart, who was sitting there, turned his head to size Klein up and chuckled. "You didn’t bring a gun?"
"Буу юу? Энэ л миний буу," Клейн инээмсэглэн таягаа өргөв.
Англи эх
"Gun? This is my gun." Klein smiled and raised his cane.
Үүний зэрэгцээ тэр хацраа хөөргөн дуу гаргав.
Англи эх
At the same time, he puffed out his cheeks to stimulate a sound.
Пан!
Англи эх
Bang!
Бууны дуу хангинахад Стюарт юу ч бодолгүй өнхөрч унаад, Каслана, Лидия хоёр буйдангаас шуурхай бууж тус бүрдээ нуугдах газар олов.
Англи эх
The sound of a gunshot rang out, and without thinking, Stuart rolled over, while Kaslana and Lydia quickly got off the sofa, each finding a place to hide.
Рого болон түүний хажууд зогсох зарц хоёулаа юу болоод байгааг ойлгохгүй гайхан мэлрэв. Адол харин толгойгоо гудайлгасаар чичирсэн хэвээр.
Англи эх
Rogo and the servant beside him were both surprised and confused about what was happening. Adol continued keeping his head low as he shivered.
Клейний гарт зөвхөн хар таяг байгааг хараад юу ч болоогүйг ухаарсан Каслана нар тайвширчээ. Тэд хөмсгөө зангидан асуув: "Сая юу болов?"
Англи эх
When they saw that Klein was only holding onto a black cane and realized that nothing had happened, Kaslana and company calmed down. They frowned and asked, "What just happened?"
"Олж авсан цэнэглүүрт гар буугаа цагдаад өгснөөс хойш дууг нь дуурайж сурч байгаа юм. Нэлээд үр дүнтэй юм шиг байна," гэж Клейн хагас тоглоом хагас үнэнээр хариулав.
Англи эх
"Ever since I handed a revolver I picked up to the police, I’ve been learning how to imitate its sound. It seems to be quite effective," Klein replied half-jokingly.
"Энэ огт инээдтэй биш байна, мөрдөгч Мориарти," гэж Каслана бүдүүн дуугаар хэлэв.
Англи эх
"That’s not funny, Detective Moriarty," Kaslana said in a deep voice.
«Би ердөө та нарт жаахан илбэ үзүүлэх гэсэн юм сан...» гэж Клейн дотроо шоолов. Тэр таягаа шивэгчинд өгөөд, нухацтайгаар толгой дохив.
Англи эх
I just wanted to perform some magic for you... Klein lampooned. He handed his cane to the maidservant and solemnly nodded.
"Санаж явъя."
Англи эх
"I will keep that in mind."
Сая хамгийн өрөвдөлтэй байдалд орсон Стюарт огтхон ч уурласангүй бололтой. Тэр хувцсаа сонирхолтойгоор гөвж, босоод асуув: "Ноён Мориарти, би яагаад таны тухай сонсож байгаагүй юм бол? Мөрдөгчийн мэргэжлийнхнээс олон хүнийг таньдаг хэрнээ таныг урьд нь сонсож байсангүй."
Англи эх
Stuart, who was in the most pathetic state a moment ago, didn’t seem to be angry at all. He patted his clothes with great interest, got up and asked, "Why haven’t I heard of you, Mr. Moriarty? I mean, I know a lot of people in the detective business, but I’ve not heard about you in the past."
"Би есдүгээр сарын эхээр л Бэклундад ирсэн," гэж Клейн товчхон тайлбарлав.
Англи эх
"I only came to Backlund in early September," Klein briefly explained.
"Тийм үү..." Стюарт инээгээд цааш хэлэв: "Өнөө шөнө бид хоёр хамт ажиллана. Шөнө дундаас маргааш өглөө хүртэл бүх юмыг хариуцна. Асуудал байхгүй биз дээ?"
Англи эх
"Is that so..." Stuart laughed and said, "Tonight, the two of us will pair up. We’ll be in charge of everything from midnight until tomorrow morning. Will that be a problem?"
"Байхгүй," гэж Клейн мөн адил инээмсэглэн хариулав.
Англи эх
"Nope," Klein responded with the same smile.
"За, оройн хоолны дараа та нар жаахан амраад, үүрээр ээлжээ авна шүү," гэж Каслана нэмж хэлэв.
Англи эх
"Okay, after dinner, you guys have some rest and take over your shifts in the early morning," Kaslana added.
Клейн чичирч суугаа Адол руу удаан ширтээд нухацтай толгой дохив.
Англи эх
Klein took a long look at the trembling Adol and nodded seriously.
...
Англи эх
...
Үдээс хойш юу ч болсонгүй. Санаа зовсон гэрийн эзэн эхнэр нөхөр хоёр мөрдөгчид болон бие хамгаалагчдад зориулж элбэг дэлбэг оройн зоог бэлтгэсэн боловч согтууруулах ундаа огт гаргасангүй.
Англи эх
Nothing happened throughout the afternoon, and the worried male and female hosts prepared a hearty dinner for the detectives and the bodyguards, but no alcoholic beverages were provided.
Гэдэс цатгаж, цангаа тайлсны дараа Клейн өтгөн сахалтай залуу Стюарттай хамт хоёрдугаар давхарт байх өрөөнүүд рүүгээ явлаа.
Англи эх
After eating and drinking to his heart’s content, Klein and Stuart, a young man with a full beard, went to their rooms on the second floor.
Хажууд хэн ч байхгүйг хараад Стюарт толгой сэгсрэн хэлэв: "Шерлок, Адолын асуудал өшөө хонзонтой холбоогүй гэдгийг чи анзаарсан байх ёстой."
Англи эх
Seeing that no one was around, Stuart shook his head and said, "Sherlock, you should’ve noticed that the problem with Adol isn’t something regarding revenge."
«Ах минь, чи нээрээ л нийтэч амьтан юм аа...» Клейн царайгаа ч өөрчлөлгүй асуув: "Яагаад тэгж хэлээд байгаа юм?"
Англи эх
Bro, you sure are affable... Klein’s expression didn’t change as he asked, "Why do you say that?"
"Тэр сэтгэцийн өвчтэй юм шиг харагдаж байна, эсвэл хөдөөнийхний хэлдгээр бол сүнс чөтгөр, муу ёрын сүнсэнд дагалдсан. Үнэнийг хэлэхэд надад айдас төрж байна," Стюарт санаа алдав. "Ноён Колломан түүнийг сэтгэцийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Тэр нь болохгүй бол Шуурганы Эзэний тахилч нарыг дуудаж ариун ус цацуулж, зан үйл хийлгэх хэрэгтэй."
Англи эх
"He looks more like he has a mental problem, or, according to the countryside, he’s been haunted by ghosts and evil spirits. Frankly, I’m afraid of that." Stuart sighed. "Mr. Colloman should take him to a psychiatrist, and if that doesn’t work, get the priests from the Lord of Storms to sprinkle some holy water and perform a ritual."
"Чи түүнд санал болгож болно шүү дээ," гэж Клейн хөндлөнгөөс хэлэв.
Англи эх
"You can suggest it to him," Klein said objectively.
"Адол хэдэн өдрийн дотор сайжрахгүй бол бодож үзье," Стюарт Клейн рүү хажуудуулан харав.
Англи эх
"If Adol doesn’t get better, I’ll consider it in about a couple of days." Stuart glanced sideways at Klein.
Клейн инээгээд хариулав: "Энэ чиний л хэрэг. Миний даалгавар маргааш дуусна."
Англи эх
Klein laughed and replied, "That’s up to you. My mission will be over tomorrow."
Энэ үед тэр хоёр очих газраа хүрч, тус тусын өрөөндөө оров.
Англи эх
At that moment, the two of them had arrived at their destination and entered their respective rooms.
...
Англи эх
...
Шөнийн нэг цаг, Адолын унтлагын өрөө.
Англи эх
One in the morning, inside Adol’s bedroom.
Клейн хөдөлгөөнт сандал дээр сууж, Азикийн зэс шүглийг атгасаар хамгаалуулж буй хүүгээ чимээгүй ажиглана. Стюарт ширээнийхээ ард кофегоо шимэн сууна.
Англи эх
Klein sat in a rocking chair, holding onto Azik’s copper whistle, quietly watching his ward. Stuart sipped his coffee at his desk.
Хоёулаа унтаж буй Адолыг сэрээчих вий гэж ам ангайсангүй.
Англи эх
The two of them didn’t speak, afraid that they would wake the sleeping Adol.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өрөөгөөр хүйтэн жихүүдэс нэвчив.
Англи эх
As time passed, a cold chill swept through the room.
Адол өндийн босож, нүдээ нээв.
Англи эх
Adol sat up and opened his eyes.
"Юу болов?" гэж Стюарт жаахан сандарсан байртай асуув.
Англи эх
"What’s wrong?" Stuart asked somewhat nervously.
"Би... угаалгын өрөө рүү..." гэж Адол зүүдэлж буй мэт аяархан хариулав.
Англи эх
"To... the washroom..." Adol replied in a soft, dreamy voice.
Царай нь улам цонхийж, уруул нь хөхөлбөр ягаан өнгөтэй болж байлаа.
Англи эх
His face seemed paler, and his lips were turning purple.
Стюарт юм хэлэх гэтэл Шерлок Мориарти босож, түүн рүү толгой дохихыг харав.
Англи эх
Stuart was about to speak when he saw Sherlock Moriarty stand up and nod at him.
"Би дагаад явъя."
Англи эх
"I’ll follow him."
"За," Стюарт санаа амрав.
Англи эх
"Alright." Stuart let out a sigh of relief.
Клейн гараа халаасандаа хийж, Адолоос нэг алхмын зайтай хоцорсоор хоёр өрөөний цаадах угаалгын өрөөний үүд хүртэл дагаж очив.
Англи эх
Putting his hands into his pockets, Klein stayed one step behind Adol and followed him to the entrance of the washroom two rooms away.
Адол араасаа хаалгаа хаах гэж байтал нэгэн дүрс гялсхийн орж ирэхийг харав.
Англи эх
Just as Adol was about to close the door behind him, he saw a figure flash in.
"Чамайг нүднээсээ салгаж болохгүй. Хэхэ, хийх ёстой юмаа хий, намайг байхгүй гэж бодоорой," Клейн инээмсэглэн хананд түшлээ.
Англи эх
"I can’t let you out of my sight. Heh, do whatever you have to do, and pretend that I don’t exist." Klein smiled and leaned against the wall.
Адол дуугүй хэвээр, бүрэг бадаг харцаар толь руу ширтэв.
Англи эх
Adol remained silent, his eyes unfocused as he looked into the mirror.
Тэр цоргыг нээж, ус урсгав.
Англи эх
He turned on the faucet and let the water flow.
Энэ мөчид Клейн шүдэнзний хайрцаг гарган, тамхи татах гэж байгаа мэт нэг шүдэнз зурж асаав.
Англи эх
At this moment, Klein took out a box of matches and lit a matchstick, as though he wanted to smoke.
Гэвч тэр тамхи асаасангүй. Агаар руу үлээж, шүдэнзийг унтраав.
Англи эх
However, he didn’t do so. He blew on the air and allowed the match to go out.
Пас!
Англи эх
Pa!
Клейн шүдэнзийг урдаа хайхрамжгүйхэн шидээд, өөр нэгэн юм гаргаж ирэв.
Англи эх
Klein casually threw the match in front of him and took out another item.
Түүн рүү нуруугаа харуулан зогссон Адол гэнэт цэх босов. Толинд тусах дүрс нь үхдэл шиг цонхигор харагдана.
Англи эх
Adol, whose back was facing him, suddenly straightened up. The figure in the mirror was so pale that it looked like a corpse.
Шуу! Угаалгын өрөөнд хүйтэн салхи исгэрэн уулилав. Адол доод биеэ хөдөлгөөнгүй хэвээр үлдээн эргэж, Клейний зүүн гарыг, тэнд дээш доош шидэгдэн эргэлдэх нарийн хийцтэй зэс шүглийг ширүүн ширтэв.
Англи эх
Whoosh! In the washroom, a cold wind howled. While keeping his lower body fixed, Adol turned around and glared at Klein’s left hand, at the delicate copper whistle that was being tossed up and down.
Шуу!
Англи эх
Whoosh!
Хүйтэн салхи Клейний нүүрийг шүргэн өнгөрөв.
Англи эх
A gust of cold wind blew across Klein’s face.
Тэр инээмсэглэсээр хуруугаа тачигнуулав.
Англи эх
He continued smiling and snapped his fingers.
Чанга пан хийх чимээтэй зэрэгцэн газраас дөл бадран, үл үзэгдэх нэгэн дүрсийг шатаав.
Англи эх
With a loud bang, a flame rose from the ground, igniting an invisible figure.
Тэр дүрс хэдхэн агшин тэмцэлдсэнээ бүрмөсөн сарнин алга болж, дөл ч мөн унтарлаа.
Англи эх
The figure struggled for a few moments before completely dispersing. The flames extinguished as a result.
Клейн Азикийн зэс шүглийг хадгалж аваад, нүд нь аажмаар тодорч буй Адол руу тайвнаар харав.
Англи эх
Klein put away Azik’s copper whistle and looked calmly at Adol, whose eyes were beginning to focus.
Адол эцэст нь урт удаан хар дарсан зүүднээсээ сэрсэн мэт байлаа.
Англи эх
Adol appeared to have finally awoken from a long nightmare.
Тэр хэдхэн алхмын зайд зогсох нэгэн залууг харав. Цагаан цамц, бараан өмд өмсөж, алтан хүрээтэй нүдний шил зүүсэн тэр залуу хананд түшин, инээмсэглэн зогсоно.
Англи эх
He saw a young man standing a few steps away. The man was wearing a white shirt, dark trousers, and a pair of gold-rimmed glasses. He was leaning against the wall with a smile on his face.
Тэгээд тэр зөөлөн дуу хоолой сонсов.
Англи эх
Then, he heard a gentle voice.
"Чамд юу тохиолдов?"
Англи эх
"What happened to you?"
Сэтгэгдлүүд
299-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…