Данны саналыг сонсоод Леонард тайван царайгаар «За» гэж хариулав.
Англи эх
"Alright," answered Leonard with a relaxed expression when he heard Dunn’s suggestion.
Тэгээд бүгд агуулахаас гарч, мангас Бийбер "өөрийгөө дэлбэлсэн" газар руу ойртов. Тэр цэгийг төв болгон, эргэн тойрныхоо зүг цацраг мэт тэлж хайж эхлэв.
Англи эх
Following that, everyone walked out of the warehouse and came close to where Monster Bieber had "self-destructed." With him at the origin, they began searching outwards radially.
«Дарга аа, бид юу хайж байгаа юм бэ?» Клейн хаа сайгүй цацагдсан ялзарч буй мах цусыг хараад бөөлжис цутгахыг арай гэж дарж, хажууд нь зогсох Данн Смит рүү бодлогошронгуй харав.
Англи эх
"Captain, what are we looking for?" Klein looked at the rotting flesh and blood that was strewn everywhere. He held back his urge to retch as he looked at Dunn Smith beside him ponderingly.
Данн толгойгоо өндийлгөсөнгүй. Харин гүн саарал нүдээрээ газрыг нэг бүрчлэн ажиглан байлаа.
Англи эх
Dunn did not look up. Instead, he used his deep gray eyes to sweep the ground.
"Хугацаанаасаа өмнө сэрж, хяналт алдан мангас болсон. Энэ нь Рэй Бийбер тэмдэглэлийн дэвтрээс олсон Онцгойтны хүчийг бүрэн шингээж амжаагүй гэсэн үг. Бас түүний биеийн аль нэг хэсэг онцгой шинжтэй болж, хамгийн сайн түүхий эд болон үлдсэн гэсэн үг."
Англи эх
"Awakening ahead of time, losing control, and becoming a monster. This means that Ray Bieber did not fully absorb the Beyonder powers provided by the notebook. It also means that a part of his body is considered extraordinary, making it prime material."
"Хэрэв дахиад ийм зүйлтэй таарвал заавал хайгаад үзээрэй. Харьцангуй чухал эд зүйл байж магадгүй."
Англи эх
"If you ever encounter something similar, make sure not to miss out on doing a search. It might be a relatively important item."
Аан, тийм юм байна... гэж Клейн ойлгосон шинжтэй үл ялиг толгой дохив.
Англи эх
So that’s the case... Klein nodded slightly in enlightenment.
Гэвч нүд ирмэхийн зуурт өөр нэг зүйл санаанд нь буув.
Англи эх
In the blink of an eye, he thought of another matter.
Хэрэв мангас Бийберийн Онцгойтны хүч төвлөрсөн хэсэг нь хэлэхэд ч эвгүй тэр газар нь байвал ямар эвгүй юм бэ... Тэрийг чинь Ундаа болгож чанана гэвэл жигшүүртэйн дээд биз дээ...
Англи эх
If the part where Monster Bieber had concentrated the Beyonder powers were some indescribable part, wouldn’t that be awkward... Wouldn’t it be extremely disgusting to concoct it into a potion...
Клейний бодол ийн холын холд тэнүүчилж байтал, бүргэдийнх шиг хурц нүдтэй Борджиа гэнэт хашгирав.
Англи эх
Just as Klein’s mind wandered, Borgia with his sharp eagle-like eyes suddenly shouted.
"Оллоо. Хөхө."
Англи эх
"Found it. Ahem."
Данн болон бусад нь тэр дор эргэж ойртон ирэв. Сониуч зандаа хөтлөгдсөн Клейн ч алхаагаа түргэсгэн Борджиагийн дэргэд очив.
Англи эх
Dunn and company immediately turned and closed in. Driven by his curiosity, Klein walked over to Borgia with a quickened pace.
Удалгүй тэр Борджиагийн өмнө байгаа зүйлийг харав. Нударга шахам хэмжээтэй, саарал цагаан өнгөтэй нэг юм байлаа. Гадаргуу нь нугалаас хонхорхойгоор дүүрэн, зөөлөн мөртлөө уян налархай харагдана. Амьд биетээс сая сугалж авсан тархи шиг л харагдаж байв.
Англи эх
Soon, he saw the item before Borgia. It was a grayish-white item about the size of a fist. Its surface was filled with gullies and it looked soft but ductile. It looked like a brain that had been extracted out of a living being.
Клейн тэр саарал цагаан бөөгнөрлийн онцгой шинжийг олж харж чадаагүй ч, тийм ширүүн дэлбэрэлтийг туулчихаад бүрэн бүтэн үлдсэн болохоор Борджиа эндүүрээгүй нь лавтай гэдэгт итгэлтэй байлаа.
Англи эх
Although Klein was unable to make out the extraordinariness of the blob of grayish-white, he was certain that Borgia had not made a mistake since it had remained intact despite the violent explosion it had undergone.
Данн нягт ажигласнаа тонгойн суув. Баруун гараа сунгаж нугалан, хар бээлийтэй зүүн гараараа тэр саарал цагаан зүйлийг болгоомжтой барьж авав.
Англи эх
Dunn carefully observed it and squatted down. As he extended and bent his right arm, he used his black-gloved left hand to carefully grab the grayish-white item.
Хүрмэгц л тэр саарал цагаан бөөгнөрөл хэт наалдамхай шингэн болон дэлгэрэв.
Англи эх
The moment it was touched, the blob of grayish-white immediately spread out into an extremely sticky liquid.
Яг тэр мөчид Айюр Харсон цагаан тугалган өнгөтэй дөрвөлжин хайрцаг гаргаж ирээд, доторх тамхинуудыг нь авч халаасандаа хийв.
Англи эх
At that moment, Aiur Harson took out a tin-colored square case, removed the cigarettes from them and placed them into his pocket.
Тэгээд тэр хайрцгаа Даннд өгөөд инээмсэглэв.
Англи эх
Then, he handed the square case to Dunn and smiled.
"Мэдэж байна аа, чи ганц гаансандаа л дуртай шүү дээ."
Англи эх
"I know, you only like pipes."
Данн хөхрөн инээгээд хайрцгийг авав. Тэгээд тэр саарал цагаан наалдамхай шингэнийг хайрцаг руу "цутгаж", түр хадгалав.
Англи эх
Dunn chuckled and took the square case. Then, he "poured" the grayish-white sticky liquid into the case for temporary storage.
Хадгалж дууссаны дараа бүгд эргэн тойрноо дахин нэг өнгөц шүүрдэн шалгав.
Англи эх
After storing it away, everyone did a cursory sweep of the area.
Юу ч орхигдуулаагүйг нягталсны эцэст тэд гарцгаав. Гадаа гартал адуунууд туурайгаараа газар ухан, айж сандарсан нь илт байлаа. Жолоогоо тас татаад зугтчихсан ч байж мэдэх байв.
Англи эх
After confirming that they had not missed out anything, they left. When they came out, they saw the horses digging their hooves into the ground, clearly spooked and nervous. They had nearly escaped their reins.
«Би тэрэг жолоодъё» гэж Борджиа гараараа амаа таглан намуухан ханиав.
Англи эх
"I’ll drive." Borgia covered his mouth with his hand and coughed softly.
«Чамайг амьтан номхруулахдаа сайн гэдгийг мэднэ ээ» гэж Айюр инээмсэглэн толгой дохив.
Англи эх
"I know you are good at placating animals," said Aiur with a smiling nod.
Тэргэнд суусны дараа Данн, Лоротта, Айюр Харсон, мөн "гарын дасгалаа" үргэлжлүүлсээр байгаа Клейн нар түр хэлэх үггүй болж, чимээгүй суув.
Англи эх
After boarding the carriage, Dunn, Lorotta, Aiur Harson, and Klein, who continued their "arm exercises," temporarily had nothing to say as they fell into silence.
Тэрэг хөдөлж, адуунуудын туурайн төвөргөөн сонсогдох үед Данн Клейн рүү харж, үгээ цэгнэсэн шинжтэй байснаа «Таныг Антигонусын гэр бүлийн тэмдэглэлийн дэвтрийн талаар сониуч зандаа дийлдэж байгааг мэдэж байна. Юу болсныг ойлгохыг хүсэж байгаа байх» гэв.
Англи эх
When the trotting of the horses sounded while the carriage wheeled off, Dunn looked at Klein and deliberated over his words before saying, "I know you are filled with curiosity about the Antigonus family’s notebook. You wish to understand what happened."
Үгүй ээ, огт үгүй... гэж Клейн өөрийн эрхгүй үгүйсгэв.
Англи эх
No, not at all... Klein subconsciously denied.
Тэр чинь гай зовлонгоор дүүрэн эртний дурсгал шүү дээ!
Англи эх
It was an ancient relic filled with misfortune!
Түүнд хариулах завдал ч өгөлгүй Данн үргэлжлүүлэн «Гэвч би эхлээд Ариун Их Сүмд мэдэгдэх ёстой. Тэд тэмдэглэлийн дэвтрийн нууцын зэрэглэлийг тогтоосны дараа л танд үзүүлж болох эсэхийг бид авч үзэж чадна» гэв.
Англи эх
Without giving him time to answer, Dunn continued and said, "However, I have to first report this to the Holy Cathedral. Only after they determine the confidentiality level of the notebook can we consider if this can be shown to you."
«Асуудалгүй ээ» гэж Клейн товчхон, энгийнээр хариулав.
Англи эх
"No problem." Klein gave a short and simple reply.
Данн гарын дасгалаа үргэлжлүүлэн хийсээр бодол болж байснаа «Би өмнө нь Рэй Бийберийг Антигонусын гэр бүлийн удам мөн гэдгийг баталбал таныг Шөнийн Харцага нарын албан ёсны гишүүн болгоно гэж амласан. Одоо бид Рэй Бийберийн хэн болохыг тогтоосон төдийгүй, мангасыг устгаж, Нууц Холбооны хуйвалдааныг ч нурааж чадлаа.
Англи эх
Dunn continued his arm exercises as he thought before saying, "I once promised that you can be made a formal member of the Nighthawks when we confirm that Ray Bieber is a descendant of the Antigonus family clan. Now, not only have we determined Ray Bieber’s identity, we have even eliminated the monster and spoiled the Secret Order’s conspiracy.
"Энэ бүх явцад таны гүйцэтгэл онцгой сайн байлаа. Та муу санаат байгууллагын нэг гишүүнийг өөрийн гараар устгасан. Тиймээс би амлалтаа биелүүлж, Ариун Их Сүмд нэн даруй хүсэлт гаргана. Тэдний зөвшөөрлийг хүлээе."
Англи эх
"In this entire process, your performance was outstanding. You personally killed a member of an evil organization. Therefore, I will fulfill my promise and immediately make an application to the Holy Cathedral. We’ll wait for their approval.
"Тийм, нэг чухал зүйл мартчихаж. Таныг зөвшөөрөх эсэхийг асуух хэрэгтэй байна."
Англи эх
"Right, I forgot something important. I still need to ask if you are agreeable to it.
"Ноён Клейн Моретти, та Тингений Шөнийн Харцага нарт гишүүнээр албан ёсоор элсэхийг хүсэж байна уу? Таны цалин хэд дахин нэмэгдэж, долоо хоногт зургаан фунтад хүрнэ. Түүнээс гадна дараа жил бүр нэмэгдэнэ."
Англи эх
"Mr Klein Moretti, are you willing to formally join the Tingen Nighthawks as one of its members? Your salary will increase severalfold, reaching six pounds a week. Furthermore, you will get a raise every subsequent year.
"Таны цалинг Сүм болон Авва мужийн Цагдаагийн Газар тэнцүү хувааж олгоно. Мөн та туршилтын хугацааны байцаагчийн албан тушаалтай болно. Энэ нь заримдаа их хэрэг болдог юм."
Англи эх
"Your salary will be paid by the Church and Awwa County’s Police Department equally. You will also gain the identity of a probationary inspector. It will be very useful at times.
"Туслах төрлийн Онцгойтны хувьд та үргэлж дайсантай нүүр тулах шаардлагагүй, гэхдээ долоо хоногт нэг удаа Чанисын Хаалгыг манах ёстой..."
Англи эх
"As a support-type Beyonder, you do not always need to face enemies, but you will have to guard Chanis Gate once a week...
"Багийн зөвшөөрөлгүйгээр та Тингенээс гарч болохгүй. Мөн үүнийгээ гэр бүлийнхнээсээ нууцлах ёстой..."
Англи эх
"Without the squad’s permission, you are not to leave Tingen without permission. Furthermore, you have to keep this a secret from your family..."
...
Англи эх
...
Данн хязгаарлалт, давуу талуудаа тоочиж дуусахад Клейн аль хэдийн арав гаруй секунд гүн бодолд автчихсан байлаа.
Англи эх
By the time Dunn finished listing the restrictions and benefits, Klein was already thinking deeply for more than ten seconds.
"Би албан ёсны Шөнийн Харцага болмоор байна."
Англи эх
"I wish to become a formal Nighthawk."
Зөвхөн тэгж байж л тэр нууцлаг зүйлсийн талаар улам ихийг мэдэж, жишээ нь Нууц Холбооны учир байдлыг олж мэдэх боломжтой!
Англи эх
Only by doing so could he continue to gain more access to mystery, such as the situation regarding the Secret Order!
Цуглуулсан Розеллын өдрийн тэмдэглэлүүдийг уншсаны дараа Клейний өөрийнхөө тухай бодол зарим талаар өөрчлөгдсөн байв. Нууцлаг ухааны мэдлэгийг эзэмшиж, гэртээ харих замыг хайх нь түүний хэзээ ч өөрчлөгдөхгүй зорилго байлаа. Харин хүчээ улам нэмэгдүүлж, саарал манангийн дээрх нууцлаг орон зайг илүү аюулгүйгээр захирч, түүгээр дамжуулан гэртээ буцах нь зорилгод нь шинээр нэмэгдсэн зүйл байв.
Англи эх
After reading the gathered Roselle diaries, Klein had some changes in thoughts about himself. "Being skilled in mysticism knowledge to seek a way home was an immutable goal of his. Raising his strength further to more safely make the mysterious space above the gray fog do his bidding before using it to return home was a new addition to his goals.
Эзэн хаан Розеллын хэлсэнчлэн, зөвхөн гадны хүчинд найдах нь маш аюултай!
Англи эх
Just as Emperor Roselle said, simply relying on external powers was very dangerous!
Түүнээс гадна Мэргэч болж, Онцгойтны хүч олсноосоо хойш Клейн нууцлаг орон зайг илүү сайн эзэмшиж байгаагаа мэдэрсэн юм. Тухайлбал, тэр өөр хүнийг Цуглаан руу татан оруулж чаддаг болжээ.
Англи эх
Furthermore, after becoming a Seer and obtaining Beyonder powers, Klein sensed that he had a better grasp of the mysterious space. For example, he could pull another person into the Gathering.
Энэ нь түүнийг 8-р Дараалал, 7-р Дараалал, эсвэл түүнээс ч дээд Дараалалд хүрэхэд саарал манангийн дээрх нууцлаг орон зайд ямар ашигтай өөрчлөлтүүд гарч болох талаар бодохыг албадав.
Англи эх
This forced him to consider what possibly beneficial changes would happen to the mysterious space above the gray fog when he reached Sequence 8, Sequence 7, or an even higher Sequence.
Мэдээж, энэ бүхэн Мэргэчийн Ундааны гаж нөлөөг бүрэн шийдсэн байхыг урьдчилсан нөхцөл болгож байгааг Клейн сайн мэдэж байлаа. Яарч, эсвэл яршигтай алхам хийж огт болохгүй.
Англи эх
Of course, Klein knew very well that this was built on the premise that he completely resolved the side effects of the Seer potion. He could not rush or be rash.
«Маш сайн. Ариун Их Сүм зөвшөөрмөгц та бидний нэг болно» гэж хэлэхэд Данны саарал нүдэнд баяр хөөрийн өчүүхэн гэрэл тусав.
Англи эх
"Very well. Once the Holy Cathedral approves of it, you will become one of us." Dunn’s gray eyes were tinted with a hint of joy.
Тэр үед чих тавин сууж байсан Айюр Харсон яриаг нь таслав.
Англи эх
At that moment, Aiur Harson, who was listening in, interrupted.
"Клейн, чамайг Клейн гэж дуудвал дургүйцэхгүй биз. Чиний өнөөдрийн гүйцэтгэл үнэхээр гайхалтай байлаа. Нууц Холбооны Онцгойтныг устгаж чадсан шүү дээ. Би бүр түүнийг 7-р Дараалалд хүрсэн байх гэж сэжиглэж байна. Чи яаж тэгж чадав аа? Надад үнэхээр итгэмээргүй санагдаж байна."
Англи эх
"Klein, don’t mind me calling you Klein. Your performance today was really excellent. You managed to kill a Beyonder from the Secret Order. I even suspect that he has reached Sequence 7. How did you do it? I really find it incredulous."
Эцэст нь энэ асуулт гарч ирлээ... Үүнд аль эртнээс бэлдчихсэн Клейн бодлоо цэгцэлж байгаа мэт дүр үзүүлэв.
Англи эх
The question has finally been raised... Having long prepared for it, Klein acted as though he was organizing his thoughts.
Данн, Айюр, Лоротта гурвыг хуруун дээрээ эргүүлж байсан Онцгойтныг өөрөө устгасан нь үнэхээр итгэмээргүй, оньсого мэт хэрэг гэдгийг тэр мэдэж байлаа. Айюр нар сохор ч биш, мангуу ч биш тул энэ явцын талаар асуух нь цаг хугацааны л асуудал байсан. Гэвч тэд яг энэ мөчийг хүртэл хүлээнэ гэж тэр огт бодоогүй юм.
Англи эх
He knew that it was indeed incredible and enigmatic that he had killed a Beyonder that ran rings around Dunn, Aiur, and Lorotta. Aiur and company were not blind or dumb, so it was a matter of time before they inquired about the process. However, he never expected them to wait till this moment.
Тийм ээ. Дарга, ноён Харсон хоёр өмнө нь шархадсан, байдал нь хэзээ ч дордож болох байсан. Тэр үед зөрчил үүсгэж болох аливаа асуудлыг түр хойш тавих ёстой байсан. Миний "нууц" ил болсноос болж цөхрөнгөө барсан алхам хийхээс сэргийлсэн хэрэг. Би байр сууриа илэрхийлж, Шөнийн Харцага болох хүсэлтэй гэдгээ харуулсны дараа л тэд тайвширч асууж байгаа нь энэ... Ямар овжин юм бэ. Хоорондоо илэрхий харилцаа ч үгүй атлаа адилхан шийдвэрийг дуугүйхэн гаргачихсан байх юм...
Англи эх
That’s right. Captain and Mr. Harson were previously injured and their situations could have worsened at any time. At that moment, any matter that could result in conflict had to be put on hold. It was to prevent me from acting desperately because of my exposed "secret." Only after I expressed my attitude and showed that I was willing to be a Nighthawk were they at ease enough to ask... How crafty. They did not have any obvious communication between themselves, but they had made the same tacit decision...
Клейн бодолд автсан мэт хариулав: «Энэ бол туйлын азтай тохиолдол. Үдшийн хослолтой тэр алиалагч үхлийн алдаатай дүгнэлт хийсэн юм.
Англи эх
Klein answered as though in thought, "It’s an extremely lucky event. The clown in the tuxedo had made a fatal misjudgment.
"Тэр үед Лацтай Эдлэл 2-049 дэлбэрэлтийн долгионд шидэгдэж миний ойролцоо унасан. Надаас тав зургаан метрийн зайтай харагдаж байсан ч энэ нь зүгээр л нүдэн баримжаа. Намайг Лацтай Эдлэлийн нөлөөллийн хүрээнд байна гэж дүгнэхэд их амархан байсан."
Англи эх
"Back then, Sealed Artifact 2-049 was thrown near me as a result of the explosion’s blast. It looked about five to six meters from me, but it was only a crude observation. It was very easy to come to the conclusion that I was within the Sealed Artifact’s area of influence.
"Бас тэр үед би дэлбэрэлтээс болж ухаан балартаж байсан. Хөдөлгөөн маань удааширч, яг л хэн нэгэнд удирдуулж байгаа юм шиг харагдаж байсан."
Англи эх
"And back then, I was feeling faint because of the explosion. My actions turned sluggish and looked as though I was being controlled.
"Хослолтой тэр алиалагч үл үзэгдэх байдалтайгаар хэзээ над руу ойртож ирснийг мэдэхгүй. Тэр намайг аварч, Мэргэчийн Ундааны дараагийн шат болох 8-р Дараалал, Алиалагчийг өгнө гэж уруу татах гэсэн. Антигонусын гэр бүлийн тэмдэглэлийн дэвтрийг олж авахад нь туслуулах гэсэн юм. Тийм ээ, тэр Мэргэчийн Ундаанд харгалзах Дарааллын Замыг Нууц Холбоо эзэмшдэг, өөрөө нэгэн цагт Мэргэч байсан гэж хэлсэн."
Англи эх
"It was unknown when that suited clown came close to me in an invisible state. He tried to entice me by offering to save me and the corresponding Sequence 8, Clown, of the Seer potion. He wanted me to help him retrieve the Antigonus family’s notebook. Right, he said that the Secret Order is in control of the Seer potion’s corresponding Sequence pathway and that he was once a Seer."
...
Англи эх
...
Клейн тухайн үеийн байдлыг нарийн дэлгэрэнгүй ярьж өгөв. Бүр тэр үед бодож байсан таамаглалаа ч тайлбарлаж, хослолтой алиалагч тэмдэглэлийн дэвтрийг авах нь туйлын эрсдэлтэй гэж мэргэлсэн тул төлөвлөгөөгөө өөрчилсөн байх гэж бодсоноо хүртэл хэлэв.
Англи эх
Klein recounted the situation back then in detail. He even described the theories he had back then, including how he believed that the suited clown had divined that taking the notebook would be an extremely risky endeavor; thus, he had changed his plans.
Мэдээж, эдгээр бүх үнэн нь хамгийн эхэнд хэлсэн худал буюу Лацтай Эдлэл 2-049-д удирдуулсан гэдгийг нь халхлахад зориулагдсан байв.
Англи эх
Of course, all the truths were used to conceal the lie made in the beginning, that he had been controlled by Sealed Artifact 2-049.
«Тэмдэглэлийн дэвтрийг авах нь туйлын эрсдэлтэй гэж мэргэлсэн гэнэ ээ? Тийм, үнэхээр их эрсдэлтэй байсан л даа. Гэхдээ тэр эрсдэл чинь яг чамаас болж байсан юм» гэж Лоротта амаа таглан хөхрөв. «Мэргэ нь зөв буусан ч эцэстээ түүнийг үхлийн байдалд оруулчихаж. Ёстой сонирхолтой түүх байна.»
Англи эх
"Divined that it was extremely risky to retrieve the notebook? Yes, it’s indeed highly risky. However, the risk was actually because of you," said Lorotta with a chuckle as she covered her mouth. "His divination was right, but it caused him to end up in a fatal situation. This sure is an interesting account."
Клейн эхлээд гайхаж балмагдсанаа нухацтайгаар толгой дохив.
Англи эх
Klein was taken aback before he nodded seriously.
"Үнэхээр тийм. Мэргэ төлөг хэзээ ч тунгалаг ус шиг тод байдаггүй. Тэр бүрхэг байдал нь л тайлал буруу байж болохыг хэлж байгаа хэрэг."
Англи эх
"Indeed. Divination is never crystal clear. And that vagueness only means that an interpretation can be wrong."
Тийм ээ, үүнийг заавал анхаарах хэрэгтэй!
Англи эх
Yes, I have to take note of that!
«Тэгээд чи түүнийг яаж цааш нь дуусгасан юм бэ?» гэж Данн гарын дасгалаа хийсээр, ар тийшээ налан асуув.
Англи эх
"How did you finish him off after that?" asked Dunn while he did his arm exercises and leaned back.
Клейн инээмсэглэв.
Англи эх
Klein smiled.
"Би түүнтэй тохирсон дүр үзүүлээд, намайг сэргээхийг нь зөвшөөрсөн. Гэвч тэр Лацтай Эдлэлийн нөлөөллийн хүрээ рүү орж зүрхэлсэнгүй. Хоёр гурван метрийн зайтай зогсоод, хачин нэгэн цаасан туузаар намайг түлхэх гэж оролдсон."
Англи эх
"I pretended to agree to him and made him awaken me. However, he did not dare enter the effective range of the Sealed Artifact. He stayed two to three meters away and used a strange paper slip in an attempt to push me.
"Би боломжийг ашиглаад түүний цаасан туузыг татчихсан чинь тэр 2-049-ийн нөлөөллийн хүрээ рүү шидэгдэн орсон. Тэгээд нь би дараалан буудаж, зорилгодоо хүрсэн. Хэх, үнэндээ ичмээр юм. Ердөө хоёр гурван метрийн зайнаас ч онох итгэл надад байгаагүй шүү дээ."
Англи эх
"I seized the opportunity and pulled at his paper slip, causing him to be thrown into 2-049’s effective range. I then complemented it with repeated shots and completed my goal. Heh, it’s quite an embarrassing matter for me. I didn’t even have the confidence of hitting him despite being only two to three meters away from him."
Айюр үл ялиг толгой дохив.
Англи эх
Aiur nodded slightly.
"Түүний бултах чадварын хувьд хоёр гурван метрийн зай бол огтхон ч баталгаа биш. Онож магадгүй ч амин чухал газар нь таарахгүй байж болно. Тэгвэл байдал бүр дордох л байсан..." Тэр үеийн чиний сонголт өө сэвгүй байлаа. Бүр онцгой сайн байсан гэж хэлж болно. Би чиний оронд байсан бол чамаас илүү сайн хийж чадахгүй ч байсан байж мэднэ.
Англи эх
"With his evasive abilities, a distance of two to three meters is not an absolute guarantee. You might be able to strike him but fail to hit him in a vital spot. That would only make things worse... Your choice back then was impeccable. It can even be said to be outstanding. If I were in your shoes, I might not have been able to do it better than you."
Тэр цааш асуусангүй. Юутай ч, хослолтой алиалагч Лацтай Эдлэл 2-049-ийн нөлөөллийн хүрээнд орсон тэр мөчөөс л хувь заяа нь шийдэгдчихсэн хэрэг. Тэр амьд бай болж хувирсан юм.
Англи эх
He did not ask further. After all, the suited clown’s entry into the Sealed Artifact 2-049’s area of influence basically sealed his fate. He became a living target.
«Мэргэчийн дараагийн Дараалал нь Алиалагч гэнэ ээ... Ямар хачин юм бэ...» гэж Данн гэнэт санаа алдан хэлэв.
Англи эх
"The subsequent Sequence of Seer is Clown... How odd..." Dunn suddenly said with a sigh.
Сэтгэгдлүүд
77-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…