1-р хэсэг
Англи эх
Part 1
Полд ажил хиймээр байна гэж хэлснээс хойш сар өнгөрчээ.
Англи эх
It has been a month since I told Paul I wanted to work.
Өнөөдөр Пол нэг захидал хүлээж авлаа.
Англи эх
Today, Paul receives a letter.
Удахгүй надад хариу өгөх нь гэж зөнгөөрөө мэдэрсэн болохоор би сэтгэлээ бэлдэв.
Англи эх
I feel that a reply is about to be given to me, so I prepare myself.
Илдний дасгалын дараа юм уу, үдийн хоолны дараа, эсвэл оройн хоолон дээр хэлэх байх.
Англи эх
It will most likely be after sword training, after lunch, or maybe dinner.
Ийм зүйл бодсоор байгаад би илдний дасгалаа чин сэтгэлээсээ үргэлжлүүлэв.
Англи эх
As I think about it, I continue to train in sword techniques earnestly.
2-р хэсэг
Англи эх
Part 2
Дасгалаа үргэлжлүүлж байтал Пол хэлэв:
Англи эх
As I continue training, Paul says:
"Руди, чамаас нэг юм асуумаар байна."
Англи эх
"Rudi, I want to ask you something."
"Юу вэ, аав аа?"
Англи эх
"What is it, father?"
Би хөшүүн царайлаад Полыг анхааралтай сонслоо.
Англи эх
I listen to Paul carefully with a stiff expression.
Юутай ч энэ бол өмнөх амьдралыг минь оруулаад анхны ажил маань.
Англи эх
After all, this is my first job including my past life.
Хичээх хэрэгтэй.
Англи эх
I need to work hard.
"Чи... Аа. Хэрэв би чамайг Сильфигээс салгамаар байна гэвэл чи юу гэж бодох вэ?"
Англи эх
"You…… Ah. If I wanted you to separate from Sylphy, what would you think?]
"Аан? Мэдээж хүсэхгүй."
Англи эх
"Huh? Of course I don't want to."
"Тийм л байх даа."
Англи эх
"That's true."
"Юу болоо вэ?"
Англи эх
"What's wrong?"
"Үгүй, юу ч биш. Чамд хэлсэн ч чи харыг цагаан болгочихно."
Англи эх
"No, nothing at all. Even if I told you, you would turn things from black into white."
Тэгж хэлсэн тэр агшинд.
Англи эх
The instant he says that.
Пол бүр өөр хүн болж хувирав.
Англи эх
Paul completely changes.
Шинэхэн надад хүртэл мэдрэгдэхээр аллагын догшин хүсэл түүнээс цацарлаа.
Англи эх
A blood thirst emits from him to the point that I can feel it even though I'm a novice.
"Ээ!?"
Англи эх
"Eh!?"
"...!!"
Англи эх
"……!!"
Пол дуугүй дарамт дагуулан нэг алхам урагшиллаа.
Англи эх
Paul takes a step forward along with a silent pressure.
Үхэл.
Англи эх
Death.
Энэ үг толгойд минь гялсхийв.
Англи эх
This word flashes across my mind.
Би зөнгөөрөө бүх шидээ дайчлан Пол руу дайрлаа.
Англи эх
I instinctively use all my magic to attack Paul.
Салхи, галын шидийг зэрэг хэрэглэж, Пол бид хоёрын дунд тэсрэлтийн салхи үүсгэв.
Англи эх
An explosive wind is created in between Paul and I, using wind and fire magic at the same time.
Намайг ардаа түлхсэн халуун салхины хүчинд хөөрч би хойш үсрэв.
Англи эх
I jump backwards, boosted by the hot wind pushing me backwards.
Үүнийг би олон удаа төсөөлж дадлагажсан юм.
Англи эх
I have simulated this many times.
Пол шиг өрсөлдөгчөөс холдож чадахгүй бол ялах ямар ч боломж байхгүй.
Англи эх
With Paul as an opponent, there's no chance of winning if I don't pull away from him.
Тэсрэлтийн салхи надад өөрт минь гэмтэл учруулсан ч өрсөлдөгчөө айлгаж чадвал зай гаргаж авч болно.
Англи эх
Even though the explosive wind does damage to me, I can gain some distance if I can frighten away the opponent.
Гэвч Пол огтхон ч тоосонгүй, түрүүчийн байрлалаараа л урагш давхилаа.
Англи эх
But Paul pays no attention to it, and charges forward like the earlier pose he had.
(Нэмэр болохгүй юм байна шүү дээ!!)
Англи эх
(It's ineffective after all!!)
Ингэнэ гэж таамаглаж байсан ч айдас дотроос минь буцалж гарав.
Англи эх
Even though I expected it, I still feel dread welling up.
Зайлсхийх дараагийн алхмаа хийх хэрэгтэй.
Англи эх
I need to take the next step for evasive maneuvers.
Хойш бол боломжгүй. Өрсөлдөгч хэтэрхий хурдан ойртож байна.
Англи эх
The back is impossible. The opponent is moving forward too quickly.
Ингэж зөнгөөрөө бодоод биеийнхээ хажуу тал руу цохилтын долгион үүсгэв.
Англи эх
I instinctively think of that. I create a shock wave to hit my body on the side.
Цохилтын долгионы хүчинд бие минь хажуу тийш нисэв.
Англи эх
With the force of the shock wave, my body flies to the side.
Салхи зүсэх чимээ чихний минь хажуугаар шүргэн өнгөрөхөд бүх биеэр хүйтэн хөлс гарав.
Англи эх
The sound of the wind being cut grazes my ear, making my body break into cold sweat.
Сая миний толгой байсан газраар Полын илд эргэлдэн өнгөрөхийг харлаа.
Англи эх
I see Paul's sword swinging where my head was earlier.
Сайн байна.
Англи эх
Good.
Эхний цохилтоос мултарлаа. Энэ бол давуу тал. Зай одоохондоо их ойрхон ч дараагийн алхмаар холдож чадна.
Англи эх
The first strike has been avoided. This point is advantageous. Even though the distance is still very close, I can take the next step to pull away.
Ялалт маань харагдаж байна.
Англи эх
I can see my victory.
Энэ новшийн дараагийн гишгэх газрыг би суулгачихав.
Англи эх
I sink the earth where this guy is going to step next.
Пол тэр жижиг нүхэнд хөлөө хийлээ.
Англи эх
Paul steps onto that small pitfall.
Тэгж бодсон тэр агшинд тэр жингээ нөгөө хөл рүүгээ шилжүүлж, огт саатахгүйгээр над руу давхисаар байв.
Англи эх
Just when I think of that, he shifts his body weight instantly on the other leg, and continues to charge at me without delay.
(Хоёр хөлийг нь зэрэг гацаахгүй бол болохгүй юм байх нь ээ!?)
Англи эх
(It's not good enough if you don't disable both legs at the same time!?)
Би хөлийнхөө дор намаг үүсгэлээ.
Англи эх
I created a marsh at my feet.
Живэхээс өмнө усан урсгал үүсгэж, цанаар гулгаж байгаа юм шиг хойш гулсав.
Англи эх
Before I sink, I cast a water current and slide backwards like I'm skiing.
(Новш, оройтчихлоо...!)
Англи эх
(Sheet, it's too late……!)
Ингэж бодох үед аль хэдийн оройтсон байлаа.
Англи эх
It was too late when I had this idea.
Пол намгийн захын хатуу газарт хөлөө тавив.
Англи эх
Paul steps onto the solid ground on the edge of the marsh.
Гишгэсэн хүчинд нь газар суулаа.
Англи эх
The force that he stepped on makes the ground sink.
Над руу ойртоход ганцхан алхам л үлджээ.
Англи эх
There's only one more step left to come close to me.
"У, уаааа!!"
Англи эх
"U, uaahhh!!"
Сандарсандаа би илдээрээ түүнтэй тулалдав.
Англи эх
I use the sword to engage him in panic.
Ямар ч урлагт хамаарахгүй болхи цохилт.
Англи эх
A clumsy strike that doesn't belong to any style.
Илдээ хүчээр савчих агшинд гарт минь гулгамтгай, жигшүүртэй мэдрэмж төрөв.
Англи эх
I feel a slippery, hateful feeling on my hands as I swing the sword with brute force.
(Усан Бурхны Урлагаар няцаачихлаа...)
Англи эх
(It has been deflected by the Water-God style……)
Би зөвхөн үүнийг л мэдэж байв.
Англи эх
I only know that.
Усан Бурхны Урлагийн няцаалтын дараа хариу цохилт ирдэг.
Англи эх
After the Water-God Style deflection comes the counter attack.
Мэдэж байгаа ч хариу үйлдэл хийж амжсангүй.
Англи эх
Even though I know that, I can't react to it.
Удаашруулсан киноны хэсэг шиг Полын илд миний хүзүү рүү эргэлдэн ирлээ.
Англи эх
Like a slow motion cut scene, Paul's sword swings towards my neck.
(Аа. Ёстой аз болж модон илд юм байна...)
Англи эх
(Ah. luckily it's a wooden sword……)
Хүзүүндээ цохилт мэдрэх зуур ухаан минь харанхуй руу шумбав.
Англи эх
My consciousness dives towards darkness as I feel the strike on my neck.
3-р хэсэг
Англи эх
Part 3
Сэрэхэд би нэгэн жижиг хайрцаг дотор байлаа.
Англи эх
When I wake up, I find myself in a small box.
Эргэн тойрон донсолгоотой хөдлөхийг мэдрээд ямар нэг тээврийн хэрэгсэл дотор явж байгаа бололтой гэж таамаглав.
Англи эх
I feel the surroundings move shakily, and I guess that I'm in the middle of some mode of transport.
Өндийх гэсэн ч хуруугаа ч хөдөлгөж чадсангүй. Толгойгоо доош харахад би хулсан дэвсгэр шиг олсоор ороогдсон байв.
Англи эх
I try to sit up, but I can't even move a finger. I lower my head, and I find myself wrapped in ropes like a bamboo mat.
Давхар давхар чанга ороолт.
Англи эх
Layers after layers of tight wrapping.
(Юу болчихов оо...?)
Англи эх
(What happened……?)
Хүзүүгээ эргүүлтэл урд минь нэг том биетэй эгч сууж байлаа.
Англи эх
I turn my neck and find a huge Nee-chan sitting in front of me.
Шоколадан арьс, илэн далангүй арьсан хувцас, долгиолсон булчин, бүх бие нь сорви.
Англи эх
Chocolate skin, a revealing leather outfit, rippling muscles, and full of scars all over her body.
Нүдний боолт зүүсэн, сийлсэн мэт царайтай, яг л танхайчуудын толгойлогч эгч шиг уур амьсгалтай.
Англи эх
Wearing an eye patch with sculpted like face gives off an Anego vibe.
Энэ эгч яг л ямар нэг уран зөгнөлт үлгэрийн амазон эмэгтэй дайчин шиг санагдана.
Англи эх
This Nee-chan completely feels like a female amazon warrior from some fantasy story.
Бас араатных шиг чихтэй, барынх шиг сүүлтэй. Үс нь их өтгөн.
Англи эх
Also she has beast like ears and a tail like a tiger's. Her fur is very thick.
Араатны угсааных юм болов уу?
Англи эх
Is she from a beast race?
Намайг харж байгааг анзаарсан тэр над руу нүдээ тулгав.
Англи эх
She notices that I'm looking at her and meets her eyes with mine.
"Сайн байна уу, намайг Рудеус Грейрат гэдэг. Ийм нөхцөлд тантай ярилцаж байгаадаа хүлцэл өчье."
Англи эх
"How do you do, my name is Rudeus Greyrat. I'm sorry to speak with you under such circumstances."
Би эхлээд нэрээ хэлэв. Яриа өрнүүлэх үндэс бол түрүүлж дуугарах.
Англи эх
I offer my name first. The basics in conversation is to speak first.
Түрүүлж цохисон нь санаачилгыг гартаа авдаг.
Англи эх
You can hold the initiative if you strike first.
"Полын хүү байж их эелдэг юм байна."
Англи эх
"You're really polite for Paul's son."
"Учир нь би бас ээжийнхээ хүүхэд шүү дээ."
Англи эх
"That's because I'm also my mother's child."
"Тийм шүү. Чи бас Зенитийн хүү."
Англи эх
"That's true. You're also Zenith's son."
Аав ээжийг минь таньдаг юм байна гэдгийг хараад жаахан тайвширлаа.
Англи эх
I feel slightly relieved when I see that she knows my parents.
"Би Гислэйн. Маргаашнаас эхлээд надтай сайн яваарай."
Англи эх
"I'm Ghyslaine . Please give me your regards from tomorrow onwards."
Маргаашнаас эхлээд гэнэ ээ?
Англи эх
From tomorrow onwards?
Юу яриад байгаа юм бол?
Англи эх
What's she talking about?
"Аан, баярлалаа. Та ч гэсэн надтай сайн яваарай."
Англи эх
"Erm, thanks. Please give me your regards too."
"Ааа."
Англи эх
"Aaa."
Ямар ч байсан би галын шидээр олсоо шатаав.
Англи эх
In any case I use fire magic to burn the ropes.
Бүх бие өвдөж байна. Сонин байрлалтай унтсанаас болсон юм болов уу?
Англи эх
My whole body is in pain. Is it because I slept in a funny posture?
Би суниалаа.
Англи эх
I stretched out.
Эрх чөлөөний мэдрэмж.
Англи эх
A sense of freedom.
Жижигхэн өрөөнд зөвхөн хуруугаа хөдөлгөөд суухад аль хэдийн дассан ч гэсэн ийм садист төрхтэй эгчийн өмнө хүлэгдсэн байх нь ямар нэг сонин мэдрэмж төрүүлж байлаа.
Англи эх
Even though I'm already used to a small room and moving only my fingers, being tied up in front of this very S looking sister makes me feel somewhat weird.
Эргэн тойрноо харвал миний байгаа газрыг жижиг хайрцаг гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй.
Англи эх
I look at my surroundings, and where I am can only be described as a small box.
Нэг хүн суух зай байсан тул би Гислэйний эсрэг талд суув.
Англи эх
There's an area for one to sit on, so I sit opposite of Ghyslaine.
Хоёр талд нь цонх байгаа тул гадагшаа харж болно. Урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тал нутаг.
Англи эх
There are windows on both sides, and one can look outside. It's a grassland that I have never seen before.
Таамагласанчлан ямар нэг тээврийн хэрэгсэлд явж байгаа юм байна.
Англи эх
As expected, I'm in some form of transport.
Донсолгоо нь аймаар, удаан явбал машинд гүйлгэдэг шиг бөөлжис хүрэх нь.
Англи эх
The shaking is tremendous, and I feel like I will get carsick if I ride on this for too long.
Урд талаас түг түг гэсэн чимээ сонсогдоно. Морь байх.
Англи эх
There's a pitpat sound coming from the front. Probably a horse.
Тэгэхээр би морин тэргэн дотор байгаа гэсэн үг.
Англи эх
Which means I'm in a carriage.
Яагаад би энэ булчинлаг эгчтэй морин тэргэнд сууж яваа юм бэ?
Англи эх
Why am I with this macho nee-chan sitting in a carriage?
...Хах!!
Англи эх
……Hah!!
Би, би энэ булчинт эмэгтэйд хулгайлагдчихсан юм биш биз!?
Англи эх
Could, could it be, that I've been abducted by this muscle woman!?
Хөөрхөн намайг сэтгэлээ тайтгаруулах тоглоом болгох гэж байгаа юм уу!?
Англи эх
Does she want the lovable me as a toy for comfort purposes!?
Үгүй ээ, би, би булчинлаг эмэгтэйчүүдэд тийм ч дургүй биш л дээ, гэхдээ би зүрхээ Сильфи гэдэг охинд аль хэдийн өгчихсөн.
Англи эх
No, I, I don't really mind muscular women, but I already gave my heart to a girl named Sylphy.
Анхны удаад зөөлөхөн байж болох уу...?
Англи эх
Can you please be gentle the first time……?
Үгүй үгүй үгүй үгүй!!
Англи эх
Nonononono!!
Т-т-тайвшир. Ийм үед тайван байх хэрэгтэй.
Англи эх
C-c-calm down. I need to calm down during this time.
Анхны тоо тоолбол тайвширч чадна.
Англи эх
Counting prime numbers can allow me to calm down.
Анхны тоо гэдэг нь зөвхөн нэг болон өөртөө хуваагддаг тоо... Надад зориг өгсөн нэгэн тахилч өмнө нь ингэж хэлж байсан.
Англи эх
Prime numbers are numbers that can only be divisible by one or them self……… This is what the Priest-san who has given me courage said before.
3, 5, тэгээд, 11? Дараа нь 13? Тэгээд, тэгээд дараагийнх нь...
Англи эх
3, 5, and then, 11? What's next, 13? Then, then next is………
САНАХГҮЙ БАЙНА!!
Англи эх
I CAN'T REMEMBER!!
Анхны тоо ч яахав, тайвшрах хэрэгтэй.
Англи эх
Prime numbers whatever I need to calm down.
Сэрүүн толгойгоор бод. Яагаад би ийм байдалд орчихов?
Англи эх
Cool down and think. Why have I landed in this situation?
За. Гүнзгий амьсгал ав.
Англи эх
Good. Breathe in deeply.
"Амьсгал... ав... аа..."
Англи эх
"In…… hale……"
За.
Англи эх
Good.
Мэдэж байгаа зүйлсээ цэгцэлье.
Англи эх
Let's rearrange things from what I know.
Нэгдүгээрт, Пол гэнэт над руу дайрч, ухаан алдуулсан.
Англи эх
First, Paul suddenly attacked me and caused me to faint.
Сэрэхэд би морин тэргэнд хүлэгдчихсэн байв.
Англи эх
Once I woke up, I found myself tied up in a horse carriage.
Ямар нэг шалтгаанаар намайг ухаангүй болгоод морин тэргэнд шидчихсэн бололтой.
Англи эх
I'm afraid he knocked me unconscious for some reason and threw me in a horse carriage.
Энэ морин тэргэнд «Надтай сайн яваарай» гэж хэлсэн нэг эмэгтэй байна.
Англи эх
There's a woman who said, "Please give me your regards", in this horse carriage.
Пол руу буцаад эргэвэл, тэр над руу дайрахаасаа өмнө нэг сонин юм хэлсэн.
Англи эх
Coming back to Paul, he said something strange before he attacked me.
Сильфигээс салах тухай ч гэх шиг. Сильфи чамд хэтэрхий сайн байна ч гэх шиг. Тэр чиний таарах охин биш ч гэх шиг.
Англи эх
Something about leaving Sylphy. Something about Sylphy's too good for you. She's not your thing.
Т-тэр хараал идсэн лоликон... Миний Сильфид гар хүрэх гэж байгаа юм биш биз!?
Англи эх
T-that damnable lolicon…… Is he trying to lay his hands on my Sylphy!?
Хүлээ. Сүүлийн хэсэгт тэгж хэлээгүй билүү?
Англи эх
Wait. He didn't say something like that in the second half?
Хм?
Англи эх
Hm?
Сильфийн хэсэг нь ойлгогдохгүй байна.
Англи эх
I don't understand when it comes to the part about Sylph.
Хараал ид. Бүгд Полын буруу...!
Англи эх
Damnation. It's all Paul's fault……!
За, эхлээд асууж үзье.
Англи эх
Well, let me try asking first.
"Уучлаарай."
Англи эх
"Excuse me."
"Намайг Гислэйн гэж дуудаж болно."
Англи эх
"You can call me Ghyslaine."
"Аа, тэгвэл намайг Руди минь гэж дуудаарай."
Англи эх
"Ah, then call me Rudi-chan."
"Ойлголоо. Руди минь."
Англи эх
"I got it. Rudi-chan."
Хошигнол ойлгодоггүй төрлийн хүн бололтой.
Англи эх
Looks like she's the type who doesn't get jokes.
"Гислэйн эгч ээ. Ааваас ямар нэг юм сонссон уу?"
Англи эх
"Ghyslaine-san. Did you hear anything from father?"
"Гислэйн гэж дууд. Эгч гэж нэмэх хэрэггүй."
Англи эх
"Call me Ghyslaine. You don't need to add -san."
Гислэйн ингэж хэлээд халааснаасаа нэг захидал гаргаж ирэв.
Англи эх
Ghyslaine says that while retrieving a letter from her pocket.
Тэгээд над руу сунгалаа. Авч үзтэл дугтуйн дээр юу ч бичээгүй байв.
Англи эх
And she passes it to me. I take it, but there's nothing on the envelope.
"Пол надад тэр захидлыг өгсөн. Чи уншаарай. Би уншиж чаддаггүй болохоор чангаар уншиж өгөх хэрэгтэй."
Англи эх
"Paul gave me that letter. You read it. Because I don't know how to read, you need to speak it out loud."
"За."
Англи эх
"Okay."
Би захидлыг задлаад уншиж эхлэв.
Англи эх
I open the letter and start reading.
『Хайрт хүү Рудеус минь.
Англи эх
『To my dear son, Rudeus.
Чамайг энэ захидлыг уншиж байх үед би энэ хорвоод байхгүй болсон байх болов уу.』
Англи эх
By the time you read this letter, I will probably not be in this world anymore.』
"Юу гэнээ!?"
Англи эх
"What!?"
Гислэйн гайхсандаа хашгираад босч ирэв.
Англи эх
Ghyslaine shouts in surprise and stands up.
Тэрэгний тааз гэнэт л өндөр юм байна...
Англи эх
The carriage's ceiling is surprisingly high……
"Сууж байгаарай, Гислэйн. Үргэлжлэл бий."
Англи эх
"Please sit down Ghyslaine. There's more."
"Хм. Тийм үү."
Англи эх
"Hm. Is that so."
Тэр дуулгавартай суув.
Англи эх
She sits down obediently.
Би үргэлжлүүлэн уншлаа.
Англи эх
I continue reading.
『------- Амьдралдаа анх удаа захидалд хошигнол бичиж үзмээр санагдлаа. Чи надад муухай ялагдаад, дараа нь өрөвдөлтэйгөөр ухаан алдаж, олсоор ороогдоод, олзлогдсон гүнж шиг тэргэнд шидэгдсэн. Юу болсныг сайн ойлгохгүй байгаа байх, тэр булчин гүвээнээс асуугаарай... Гэж хэлмээр байгаа ч тэр амьтны тархи нь булчингаар хийгдсэн болохоор зөв тайлбарлаж чадахгүй нь лавтай.』
Англи эх
『------- This is the first time I want to try writing a joke. You got bested badly by me, and after that you got sadly knocked unconscious and tied up with ropes and thrown into the carriage like an imprisoned princess. I think you're not clear on what happened, and you can ask that muscle daruma…… Even though I want to say that, that fellow's brain is made up of muscles, so she couldn't explain it properly for sure.』
"Юу гэнээ!?"
Англи эх
"What!?"
Гислэйн уурласандаа хашгираад босч ирэв.
Англи эх
Ghyslaine shouts in anger and stands up.
"Сууж байгаарай, Гислэйн. Дараагийн хэдэн мөр таныг магтсан байна."
Англи эх
"Please sit down Ghyslaine. The next few lines are in praise of you."
"Хм, тийм үү."
Англи эх
"Hm, is that so."
Тэр дуулгавартай суув.
Англи эх
She sits down obediently.
Би үргэлжлүүлэн уншлаа.
Англи эх
I continue reading.
『Тэр бол Илдний Хаан.
Англи эх
『She's a Sword-king.
Илдний урлаг сурмаар байгаа бол Илдний Ариун Газар очихгүй л бол түүнээс илүү хүн олдохгүй. Хүч чадлыг нь аав чинь батлан даана. Би түүнийг нэг ч удаа ялж байгаагүй... Орон дээрхээс бусад үед.』
Англи эх
If you want to learn sword techniques, you won't find anyone better unless you go to the holy grounds of the swordsmen. Her strength can be guaranteed by Father. I have never won once against her……… Except in bed.』
Хэрэггүй юм бичихгүй байж бай, тэнэг аав аа.
Англи эх
Don't write useless stuff, idiotic dad.
Гэтэл Гислэйн баярласан царайтай харагдав.
Англи эх
But Ghyslaine looks pleased.
Тэр амьтан ёстой эмэгтэйчүүдэд таалагддаг юм даа.
Англи эх
That guy's really popular.
Гэхдээ та үнэхээр хүчтэй юм байна шүү, Гислэйн эгч.
Англи эх
But you're really strong, Ghyslaine-san.
『За, ажлын чинь тухайд гэвэл, чи Федоа мужийн Роа хотод амьдардаг авхайн гэрийн багшаар томилогдлоо. Түүнд хэл, тооны ухаан, энгийн ид шид заагаарай гэж найдаж байна. Тэр туйлын дураараа, сургуулиас нь дахиж битгий ирээрэй гэж хүсэхээр хэмжээний догшин охин. Одоог хүртэл хэд хэдэн гэрийн багшийг хөөж явуулсан... Гэхдээ чи л бол шийдэж чадна гэж бодож байна.』
Англи эх
『Well, talking about your job, you're appointed as a home tutor for the young lady staying in the city of Roa within the Fedoa region. I hope you can teach her language, math, and simple magic. She's an extremely willful lady, and violent to the point where the school has requested her not to come anymore. And up to this point, she has driven away several home tutors…… But, I think if it's you, you will be able to solve it.』
Юуг шийдэх гэж? Ёстой хариуцлагагүй юм.
Англи эх
Solve what? This is so irresponsible.
"Гислэйн их дураараа юу?"
Англи эх
"Is Ghyslaine very willful?"
"Би авхай биш."
Англи эх
"I'm not the young lady."
"Тийм л дээ."
Англи эх
"That's true."
Би үргэлжлүүлэн уншлаа.
Англи эх
I continue reading.
『Булчин гүвээ бол авхайд хөлсөлсөн бие хамгаалагч бөгөөд илдний багш нь. Чамд илд заахын хариуд авхайд шид, хэл заалгамаар байгаа бололтой. Булчингаар хийсэн тархийг нь битгий шоолоорой. Тэр ноцтой хүлээж авна (Инээв).』
Англи эх
『The muscle Daruma is the bodyguard hired for the young lady and the sword tutor. She seems to want you to teach the young lady magic and language, in exchange for teaching you the sword. Please don't laugh at her for having muscles for brain. She will become serious (Laughs).』
"Юу гэнээ...?"
Англи эх
"What……?"
Гислэйний духанд судас товойж гарав.
Англи эх
There's a vein popping out from Ghyslaine's forehead.
Энэ захидал нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа ч, тэр зуураа Гислэйнийг уурлуулах гэж оролдож байгаа бололтой.
Англи эх
This letter might be explaining the situation, but at the same time, it is probably trying to get a rise out of Ghyslaine.
Энэ хоёр ямар харилцаатай юм бол?
Англи эх
What relationship do these two have?
『Түүний заах чадвар нь сайн биш ч, хичээлийн төлбөр хэмнэж чадвал хамаагүй үнэ цэнэтэй.』
Англи эх
『Even though her teaching capabilities aren't good, it's quite worth it if you can save on lesson fees.』
Хичээлийн төлбөр.
Англи эх
Lesson fees.
Ойлголоо. Би энэ хүнээс илдний урлаг сурах юм байна. Пол бол зөнгөөр явдаг төрлийн хүн учраас надад илүү сайн багш олж өгсөн юм.
Англи эх
I see. I'm to learn sword techniques from this person. Because Paul belongs to the instinctive, he helped me find a better teacher.
Эсвэл огт ахицгүй байгаа намайг хараад цөхөрсөн юм болов уу?
Англи эх
Or did he feel despair over me who didn't improve at all?
Эцэс хүртэл хариуцлагаа хүлээгээч дээ...?
Англи эх
Can you please take responsibility till the end……?
"Гислэйнээс сурахыг хүсвэл ер нь хэд хэрэгтэй болдог вэ?"
Англи эх
"How much would one usually need if they wanted to learn from Ghyslaine?"
"Сард Асурын 2 алтан зоос."
Англи эх
"2 Asuran Gold Coins for 1 month."
Асурын 2 алтан зоос!!
Англи эх
2 Asuran Gold Coins!!
Рокси хүртэл сард ердөө Асурын 5 мөнгөн зоос авдаг байсан.
Англи эх
Even if it's Roxy, she only received 5 Asuran Silver Coins per month.
4 дахин их. Ойлголоо. Үнэхээр үнэ цэнэтэй юм байна.
Англи эх
4 times the amount. I see. It's indeed worth it.
Нэмж хэлэхэд, нэг хүнд амьжиргаандаа сард ойролцоогоор Асурын 2 мөнгөн зоос хэрэгтэй.
Англи эх
Just to add on, 1 person needs around 2 Asuran Silver Coins per month for living expenses.
『Чи дараагийн 5 жил авхайн гэрт амьдарч түүнд хичээл заана.
Англи эх
『You're going to stay at the young lady's house for the next 5 years to teach her.
Энэ 5 жилд гэртээ ирэх, захидал бичихийг хориглоно. Чамаас болж Сильфи бие даасан хүн болж чадахгүй байна. Тэр ч байтугай чи өөрөө ч түүнээс хамааралтай болж байгаа болохоор та хоёрыг албаар тусад нь амьдруулж байна.』
Англи эх
In these 5 years, you're forbidden from going home or writing letters. Because of you, Sylphy is unable to become independent. Not only that, even you're becoming dependent on her, so I'm forcing you to live apart.』
"Юу... гэнээ...?"
Англи эх
"Wh……at……?"
Ээ, яагаад?
Англи эх
Eh, why?
Хүлээгээрэй.
Англи эх
Wait.
...Ээ?
Англи эх
……Eh?
Тоглож байгаа юм уу? Сильфитэй 5 жил уулзаж чадахгүй гэж?
Англи эх
Are you kidding me? I can't meet Sylphy for 5 years?
Бас захидал ч бичиж болохгүй гэж?
Англи эх
And I can't write letters?
"Юу болоо вэ? Хайртаасаа салчихсан юм уу, Руди минь?"
Англи эх
"What's wrong? Have you separated from your sweetheart, Rudi-chan?"
Цөхрөнгөө барсан царай гаргасан намайг Гислэйн бүр таатай янзаар асуух шиг болов.
Англи эх
I showed a face of despair and Ghyslaine seems to ask me in a pleasant manner.
"Үгүй ээ, насанд хүрсэн хүн шиг биш аавдаа л гэрээсээ хөөгдчихлөө."
Англи эх
"No, I was just chased out of the house by a father who isn't like an adult."
Салах ёс гүйцэтгэх завдал ч олдсонгүй.
Англи эх
I didn't even have the time to bid farewell.
Чи ёстой хийчихлээ шүү, Пол.
Англи эх
You really did it, Paul.
"Тийм их гуниглаад байх хэрэггүй, Руди минь."
Англи эх
"Don't be so sad, Rudi-chan."
"Аан."
Англи эх
"Erm."
"Юу?"
Англи эх
"What?"
"Намайг Рудеус гэж дуудвал дээр байх."
Англи эх
"I think I would like you to call me Rudeus."
"Аа, ойлголоо."
Англи эх
"Ah, I got it."
Гэхдээ ухаалгаар эргэцүүлээд бодвол Пол энэ удаад үнэхээр зөв юм.
Англи эх
But once I think about it rationally, Paul is also really right here.
Үнэндээ Сильфи ингээд өсвөл муу хийцтэй эроге дээрх бага насны найз охин шиг болж мэдэх юм. Гол дүрээс үргэлж зууралдаж, гол дүрийг бүх ертөнцөө мэт үзэж, түүнийг тойрон эргэлдэх дагуул болох. Өөрийн гэсэн хувь хүнгүй дүр.
Англи эх
Indeed, if Sylphy grows up like this, she might become like an Osananajimi in a poorly made Eroge. Always sticking to the protagonist, and treating the protagonist as if he's the world and be a satellite revolving around him. A character without a self identity.
Бодит ертөнцөд бол сургуульдаа найз нөхөдтэйгөө нийлж, юм сурах явцдаа тэр хамаарал аяндаа алга болдог ч, Сильфи үснийхээ өнгөнөөс болж найзгүй.
Англи эх
If it's in the real world, getting along with friends in school, that reliance will gradually disappear over the process of learning things, but Sylphy doesn't have friends because of her hair color.
5 жилийн дараа ч гэсэн тэр надаас зууралдсаар байх магадлал их өндөр.
Англи эх
Even after 5 years, the possibility of her sticking to me is very big.
Надад бол энэ зүгээр ч, эргэн тойрны насанд хүрэгчид тэгж бодохгүй.
Англи эх
Even though that's okay for me, the surrounding adults don't think that.
Тэгэхээр зүгээр. Муу шийдвэр биш.
Англи эх
Which is good. Not a bad judgment.
『Цалингийн чинь тухайд, сар бүр Асурын 2 мөнгөн зоос авна. Жирийн гэрийн багшийнхаас хямд ч хүүхдийн халаасны мөнгөнд бол нилээд их. Завтай үедээ хот руу гарч мөнгө хэрэглэж сур. Мөнгө гэдэг жирийн үед хэрэглэж дадаагүй бол хэцүү үед зөв хэрэглэж чаддаггүй юм. Гэхдээ миний хүү сураагүй ч сайн хэрэглэчих байх гэж бодож байна л даа... Аа, алдаа гаргасан ч гэсэн эмэгтэй худалдаж авахад битгий зарцуулаарай, за юу?』
Англи эх
『In regards to your salary, you're being paid 2 Asura Silver Coins every month. Even though it's cheaper than the average home tutors, it's quite a lot for a child's pocket money. If you're free, go to the city to learn how to use money. The thing about money is that if you don't use it normally, you wouldn't use it well in an emergency. Although, I feel that my son will still use it well even if he doesn't learn how to…… Ah, even if you make a mistake don't use it to buy women okay?』
Хэрэггүй юм битгий бич гэж би аль хэдийн хэлсэн шүү дээ.
Англи эх
I already told you not to write this useless stuff.
Эсвэл нөгөө юу юм уу? Х*стес баар гэдэг юм уу?
Англи эх
Or is it that? Something like ost*ich club?
Тэгж битгий хийгээч.
Англи эх
Please don't do that.
『Тэгээд. 5 жилийн дараа чи авхайд хэл, тооны ухаан, ид шид заахаас бууж өгөөгүй бол, тусгай шагнал болгож ажил олгогч хоёр хүний их сургуулийн төлбөрийг төлнө. Гэрээ ийм байгаа.』
Англи эх
『And then. After 5 years, if you didn't give up on teaching the young lady language, math, and magic. As a special reward, the employer will pay the university fee amounting to 2 people's worth. Such is the contract.』
Ойлголоо.
Англи эх
I see.
Энэ 5 жилд гэрийн багшийн ажлаа нухацтай хийвэл миний хүссэнийг биелүүлнэ гэсэн үг.
Англи эх
In these 5 years, if I take the home tutor job seriously, he will fulfill what I want to do.
『За, 5 жилийн дараа Сильфи чамайг дагамааргүй болсон байж ч мэднэ, чиний хүсэл тэмүүлэл ч хөрж, сэтгэл чинь өөрчлөгдөж ч мэднэ. Энэ асуудлаар бид Сильфиг нухацтай ятгана.』
Англи эх
『Well, Sylphy might not want to follow you 5 years later, and your passion might cool down and have a change of heart. We will persuade Sylphy on this matter seriously.』
Нухацтай ятгана гэнэ... Муу юм зөгнөөд байна. Аав аа.
Англи эх
Persuade seriously…… I have a bad feeling. Papan.
『Энэ 5 жилд чамд амжилт хүсье. Шинэ газар янз бүрийн юм сурч, илүү өндөрт хүрээрэй.
Англи эх
『I wish you well within these 5 years. To learn all sorts of things at a new place, and reach a greater height.
- Агуу ухаалаг Аав Пол.』
Англи эх
- The great intelligent Father Paul.』
Юун ухаалаг...!?
Англи эх
What intelligence…………!?
Хүч түрээд л хийчихсэн биз дээ!!?
Англи эх
Didn't you use brute force!!?
Гэхдээ энэ удаад түүний шийдвэрт малгайгаа авч мэхийх ёстой.
Англи эх
But this time, his judgment makes me tip my hat off.
Миний төлөө ч, Сильфийн төлөө ч хийсэн хэрэг.
Англи эх
Doing things for me, and for Sylphy as well.
Сильфи ганцаардаж магадгүй ч, өөрөө юмаа шийдэж чадахгүй бол хэзээ ч хамаагүй өсөж томорч чадахгүй.
Англи эх
Even though Sylphy might become alone, if she doesn't solve things by herself, she won't be able to grow up no matter whenever.
Зөвхөн надад найдаж болохгүй.
Англи эх
It's not okay to rely only on me.
"Пол чамд үнэхээр хайртай юм байна."
Англи эх
"Paul really loves you."
Гислэйн хэлэв. Би хүчээр инээмсэглээд хариулав:
Англи эх
Ghyslaine says. I laugh wryly and reply:
"Өмнө нь бид хоёр нэлээн хүйтэн харьцдаг байсан. Гэхдээ бид хоёрыг их төстэй гэдгийг харсан чинь надтай дотно болсон. Гэхдээ Гислэйн ч адилхан биш үү..."
Англи эх
"We were pretty cold before this. But once he saw that we were pretty similar, he got close to me. But, isn't Ghyslaine the same……"
"Хм? Би яасан гэж?"
Англи эх
"Hm? What about me?"
Би сүүлийн мөрийг уншив.
Англи эх
I read out the last line.
『Хойч үг: Авхай чамд дургүйцэхгүй бол гар хүрсэн ч болно, гэхдээ булчин гүвээ бол миний эмэгтэй болохоор битгий хүрээрэй.』
Англи эх
『PS: If the young lady is agreeable with you, it's okay if you lay your hands on her, but the muscle Daruma is my woman, so don't touch her.』
"Тэгж бичсэн байна."
Англи эх
"He said that."
"Хмф. Тэр захидлыг Зенит рүү явуул."
Англи эх
"Hmph. Send that letter to Zenith."
"Ойлголоо."
Англи эх
"Got it."
Ингэж л би Федоа мужийн хамгийн том хот Роа руу явахаар болов.
Англи эх
Just like that, I was set to head off to the largest city in the Fedoa region, Roa.
Энэ талаар олон бодол байгаа ч түр хойш тавья. Жаахан ухаан орох хэрэгтэй. Мм, ингэсэн нь ч дээр. Сильфитэй хамт байж чадахгүй. Би харамсахгүй байна. Мм.
Англи эх
Even though I have many ideas about this, I'll set them aside. I should wake up a little. Mmm, this is just as well. I can't be with Sylphy. I don't have any regrets. Mmm.
Би өөртөө ингэж давтан хэлсээр байв.
Англи эх
I keep telling myself that.
(Гэхдээ жилд нэг удаа ч болов уулзмаар л байна даа...)
Англи эх
(But I really want to see her at least once a year……)
Зүрх минь болохоор эргэлзсээр л байлаа.
Англи эх
My heart still has some reservations.
4-р хэсэг
Англи эх
Part 4
--Полын өнцгөөс--
Англи эх
--Paul's POV--
"А-аюултай байж шүү..."
Англи эх
"T-that was dangerous……"
Би ухаан алдсан хүүгээ, бохирдсон гутлаа харлаа.
Англи эх
I look down at my son who fainted and my dirtied shoes.
Өнөөдөр түүнд илд барихыг заах сүүлчийн өдөр учраас аавын сүр жавхлангаа үзүүлж нэг айлгачихъя гэж нухацтай хандсан юм, гэтэл тэр аянга шиг хурдан хариу үйлдлээр над руу шид хэрэглэнэ гэж огт бодоогүй.
Англи эх
Because today is the last day I'll be teaching him how to use the sword, I wanted to act seriously to scare him by showing the dignity of a father, but I didn't imagine that he would use magic against me with lightning reflexes.
Над руу дайрах гэж биш, шидээр миний хөдөлгөөнийг хязгаарлах гэж.
Англи эх
Not to attack me, but to restrain my movements by using magic.
Тэгээд бүгд өөр өөр төрлийн шид.
Англи эх
And, that is all different kinds of magic.
"Миний хүү гэж. Тулааны мэдрэмж нь гайхалтай юм."
Англи эх
"As expected of my son. His combat sense is amazing."
Ганцхан агшин байсан ч, түүнийг бүрэн гэнэдүүлсэн атлаа би 3 алхам хийх хэрэгтэй болсон.
Англи эх
Even though it was just an instant, I actually had to use 3 steps when I completely took him by surprise.
Ялангуяа сүүлийн алхам. Жаахан ч эргэлзсэн бол хөл минь гацаж, тэр дор нь цохигдох байлаа.
Англи эх
Especially on the last step. If I had any hesitation, my legs would have been restrained and wiped out immediately.
Шидтэний эсрэг 3 алхам. Бусад нөхөд нь байсан бол зүүн, баруунаас нь хамгаалчих байсан. Эсвэл жаахан хол байсан бол надад дөрөв дэх алхам хэрэг болох байсан.
Англи эх
Taking 3 steps against a magician. If there were other companions, they would have covered his left and right to protect him. Or if he was further away, I would have needed a fourth step.
Агуулгаараа бол би бүрэн ялагдсан.
Англи эх
I lost completely on the contents.
Ямар нэг багт нийлүүлээд төөрдөг хонгил судлуулахад л шидтэний хувьд хангалттай хэрэгтэй хүн болох нь.
Англи эх
Even if you just throw him into some party to search in a dungeon, he would be useful enough as a magician.
"Усны Гэгээн зэргийн шидтэний өөртөө итгэх итгэлийг мохоосон суут ухаантан гэж дэмий хэлээгүй юм даа..."
Англи эх
"As expected of a genius who made a Water-Saint ranked magician lose her confidence……"
Миний хүү үнэхээр аймшигтай юм.
Англи эх
My son is utterly terrifying.
Гэхдээ би баяртай байна.
Англи эх
But, I'm delighted.
Урьд нь надаас илүү авьяастай хүн байхад зөвхөн атаархал л төрдөг байсан, гэтэл санаанд оромгүй нь, хүүгийн минь хувьд бол зөвхөн баярладаг юм байна.
Англи эх
In the past, I would have felt only jealousy when someone was more talented than me, but unexpectedly, when it comes to my son, I only feel pleased.
"Аа, одоо энэ тухай ярих цаг биш. Яарахгүй бол Роулс тэд бүгд ирчихнэ."
Англи эх
"Ah, now is not the time to talk about this. If I don't hurry up Rawls and the rest are all going to come."
Би ухаангүй хүүгээ хурдхан олсоор хүлээд, дөнгөж ирсэн морин тэргэнд шидэв.
Англи эх
I quickly tie my unconscious son up with rope, and throw him into the horse carriage which just arrived.
Цаг нь яг таарсан юм, Роулс ирж яваа.
Англи эх
The timing is just right, Rawls is coming over.
Сильфи ч бас.
Англи эх
Sylphy too.
"Руди!?"
Англи эх
"Rudi!?"
Хүлээстэй Рудиг харсан Сильфи түүнийг аврах гэлээ. Гэнэт шившлэггүйгээр дунд зэргийн шид цацав. Би амархан зайлсхийсэн ч, шившлэггүй байгаагаас гадна тэр шид хурд, хүчтэй ч байлаа.
Англи эх
Sylphy sees the tied up Rudi and plans to rescue him. Suddenly casting intermediate ranked magic with voiceless incantations. Even though I easily avoid them, the magic has speed and power besides the voiceless incantation.
Өөр хэн нэгэн байсан бол үхчих байсан байх.
Англи эх
If it was anyone else they would have probably died.
Энэ Руди чинь юу заачихсан юм бэ?
Англи эх
What the heck did this Rudi teach?
Би захидлыг Гислэйнд өгч, Рудиг морин тэргэнд суулгаад, тэрэгчинд хөдлөхийг тушаав.
Англи эх
I pass the letter to Ghyslaine, placed Rudi in the horse carriage and told the driver to set off.
Хажуу тийш харвал Роулс Сильфийн хажууд сөхөрч суугаад түүнд ямар нэг юм зааж байв. Тийм шүү. Хүүхдэд заах бол эцэг эхийн үүрэг. Рудид даатгаж байсан хэсгээ өөрийн гараар буцааж ав, Роулс.
Англи эх
I look towards the side, and Rawls is kneeling beside Sylphy teaching her something. That's right. Teaching is the parents' job. The portion that was given to Rudi must be taken back by your own hands, Rawls.
Би санаа алдаад тэднийг дулаахан харцаар ажиглаж байтал, салхинд Сильфийн дуу сонсогдов.
Англи эх
I sigh, and use warm eyes to look at them, then I hear Sylphy's voice in the wind.
"Ойлголоо. Би Рудид туслахын тулд хүчтэй болно...!!"
Англи эх
"I understand. I will become strong to help Rudi……!!"
Мм, чамд хайртай хүн байна шүү, хүү минь.
Англи эх
Mmm, you're being loved, my son.
Энэ дүр зургийг хараад хоёр эхнэр маань гэрээс гарч ирэв.
Англи эх
Seeing this scene, my two wives come out from the house.
Аюултай тул гэр дотроосоо харж бай гэж хэлсэн ч, одоо түүнийг үдэхээр гарч ирсэн бололтой.
Англи эх
Because it would be dangerous, I told them to watch from inside the house, but they are probably coming out now to see him off.
"Аа, миний хөөрхөн Руди явчихлаа."
Англи эх
"Ah, my cute Rudi's leaving."
"Хатагтай. Энэ бол дадлага юм шүү дээ."
Англи эх
"Madam. This is training."
"Мэдэж байна, Лилиа. Ооо, оо Рудеус!! Яв даа, хүү минь, адал явдалд мордоорой!! Ганц хүүхдээ булаалгасан хөөрхий би!!"
Англи эх
"I know Lilia. Oooh, ooh Rudeus!! Go ahead and venture off child!! The poor me whose sole child has been snatched away!!"
"Хатагтай, бяцхан эзэн маань ганц хүүхэд биш болсон шүү дээ."
Англи эх
"Madam, young master is no longer the sole child."
"Тийм шүү. Аль хэдийн хоёр дүүтэй болсон."
Англи эх
"That's true. There're already two sisters."
"Хоёр...!! Х-хатагтай!!"
Англи эх
"Two ……!! M-madam!!"
"Зүгээр ээ, Лилиа. Би чиний хүүхдийг ч бас хайрлана!! Учир нь би чамд ч бас хайртай!!"
Англи эх
"It's okay Lilia. I will also love your child!! Because, I, also love you!!"
"Оо!! Хатагтай, би ч бас!!"
Англи эх
"Ooh!! Madam, me too!!"
Морин тэргийг үдэнгээ тэр хоёр ийм жүжиг тоглож байлаа.
Англи эх
They act out such a scene while seeing the horse carriage off.
Рудеус ийм онцгой учраас энэ хоёр тийм их санаа зовох хэрэггүй л дээ.
Англи эх
Because Rudeus excels so much, these two shouldn't worry so much.
Гэхдээ бодоод байхад энэ хоёр ямар сайхан харилцаатай юм бэ. Надтай ч ийм сайхан харьцдаг бол сайхан байна.
Англи эх
But coming back to them, these two have such a good relationship. It would be nice if they were as good to me.
Эсвэл, намайг дээрэлхэхдээ ийм эв нэгдэлтэй байхгүй бол л би аз жаргалтай байх байлаа.
Англи эх
Or should I say, I will be happy if they don't work together so well to bully me.
"Гэхдээ бусад хүүхдүүд томрох үед Руди энд байхгүй байх нь ээ..."
Англи эх
"But when the other children grow up, Rudi won't be here…"
Руди гоё ах болно гэж бодож байсан бололтой. Харамсалтай байна.
Англи эх
Rudi seems to be planning to be a cool older onii-chan. Too bad.
Хөөрхөн охидынхоо хайрыг би ганцаараа монопольдоно.
Англи эх
My cute daughters' love will be monopolized by me.
Хо хо.
Англи эх
Ho ho.
Хүлээгээрэй. Үүнээс хойш Рудеус авьяаслаг багш Илдний Хаан Гислэйнээс дасгал сургууль авна.
Англи эх
Wait a minute. After this, Rudeus will receive training from the talented trainer Sword-king Ghyslaine.
5 жилийн дараа тэр 12 настай болно. Бие нь тун чийрэг болсон байна.
Англи эх
5 years later, he will be 12 years old. His body will be very fit.
Буцаж ирээд шидээ хэрэглэн надтай бэлтгэл тулаан хийж чадна. Би Рудеусыг ялж чадах болов уу?
Англи эх
Once he returns he will be able to use magic and do a mock battle with me. Will I be able to win against Rudeus?
Ёох, новш. 5 жилийн дараа аавын сүр жавхлан минь аюулд орох нь.
Англи эх
Oh sheet. My dignity as a father will be in danger 5 years from now.
"Грейрат хатагтай, Лилиа хоёр оо. Рудеус явчихсан болохоор би жаахан дасгал хийж эхэлмээр байна."
Англи эх
"Mrs. Greyrat, and Lilia. Since Rudeus is gone, I want to start training a wee bit."
Зенит гайхсан царай гаргав. Лилиа Зенитийн чихэнд шивнэв.
Англи эх
Zenith shows a surprised look. Lilia whispers into Zenith's ears.
"Рудеус ноёнд ялагдах шахсан болохоор тэр. Одоо аюул мэдэрч байгаа юм."
Англи эх
"It's because he nearly lost to young master Rudeus. He's feeling danger now."
"Угаасаа л тийм хүн. Ялагдах шахахгүй бол хичээл зүтгэл гаргадаггүй юм."
Англи эх
"He's always been like that. He won't put in effort unless he nearly loses."
Өө, бурхан минь. Энэ аавын сүр жавхлан аль хэдийн аюулд орчихжээ.
Англи эх
Doh. This father's dignity is already in danger.
(За, сүр жавхлангийн хувьд бол нэг их санаа зовох зүйл биш л дээ)
Англи эх
(Well, it's not really a concern when it comes to dignity)
Үргэлж сүр жавхлангаа гайхуулдаг аав ямар байдгийг мэддэг болохоор, би зүгээр л эмэгтэйчүүдээс болж байнга толгой нь өвддөг хэрэггүй нэг эр байя гэж зүрхнийхээ угаас боддог. Зорилго бол дарангуйлахгүйгээр халамжилдаг аав байх. Ядаж гурван хүүхэд маань насанд хүрэх хүртэл.
Англи эх
Because I know how a father who always shows off his dignity looks like, I think from the bottom of my heart that I'll just be a useless Ossan who constantly has trouble with women. The target is a father who cares without being overbearing. At least before the 3 children become adults.
Би Зенит рүү харав.
Англи эх
I look at Zenith.
Бие нь хоёр удаа төрсөн гэж хэн ч бодохооргүй сайхан хэвээрээ...
Англи эх
Her body is good enough to let people feel that she hasn't given birth twice……
(За, дөрөв, тав дахь хүүхэдтэй болох хүртэл сунгагдах нь дээ. Хэхэ.)
Англи эх
(Well, that will be extended until she has the fourth or fifth. Hehe.)
Дөрөв дэх гэх мэтийг түр хойш тавья.
Англи эх
Putting aside the fourth or something.
(Рудеус...)
Англи эх
(Rudeus……)
Би ч бас тэр аргад дургүй.
Англи эх
I also don't like that method.
Гэхдээ хэлсэн ч чи сонсохгүй, би ч чамайг ятгах итгэлгүй байсан.
Англи эх
But, even if I tell you that you wouldn't listen, and I don't have the confidence to persuade you.
Гэтэл зүгээр харж суугаад юу ч хийхгүй бол эцэг эхийн хувьд бүтэлгүйтэл болно. Чадвар хүрэхгүй болохоор бусдаас л гуйхаас өөр аргагүй, тэгээд л болоо. Хүч түрж хийсэн ч, ухаалаг чи ойлгох ёстой...
Англи эх
But just watching and not doing anything would be a failure as parents. Since I don't have enough ability, I can only request other people, but that is it. Even though I did it with brute force, the intelligent you should be able to understand that……
Үгүй, ойлгохгүй байсан ч зүгээр.
Англи эх
No, even if you don't understand that, it's okay.
Тэнд тохиолдох зүйлсийг энэ тосгонд хэзээ ч мэдрэхгүй. Ойлгохгүй байсан ч нүдний өмнөх юманд л хариу үйлдэл үзүүлж яв, тэр чинь хүч чадал чинь болно.
Англи эх
The things that will happen there will not be experienced in this village. Even if you don't understand, just react to the things in front of you and that will become your strength.
Тэгэхээр намайг үзэн яд.
Англи эх
So hate me.
Намайг үзэн ядаж, надтай тэмцэж чадахгүй байгаагаа хараал.
Англи эх
Hate me and curse that you're not capable of opposing me.
Би ч аавынхаа дарлалд ингэж л өссөн.
Англи эх
That is how I grew up with my father oppressing me.
Аавтайгаа тэмцэж чадаагүй болохоор гэрээсээ гарсан.
Англи эх
Since I am unable to oppose my father, I left my home.
Үүндээ харамсаж, эргэцүүлж байсан. Чамайг ижил юм туулаасай гэж хүсэхгүй байна.
Англи эх
I regretted over it and reflected over it. I don't wish for you to experience the same thing.
Гэхдээ гэрээсээ гарснаар би хүч чадалтай болсон.
Англи эх
But I got strength from leaving home.
Энэ хүч чадал маань аавыг минь ялж чадах эсэхийг мэдэхгүй ч, хүссэн эмэгтэйгээ олж, хамгаалахыг хүссэн зүйлсээ хамгаалж, ядаж бага хүүгээ дарж чадахаар болсон.
Англи эх
Even though I don't know if this strength can win against my father, I got the woman I want, protected the things I wanted to protect, and at least I was able to suppress my young son.
Хэрэв надтай тэмцмээр байвал тэмц л дээ.
Англи эх
If you want to oppose me, then go ahead.
Хүч чадалтай болж ирсэнийхээ дараа.
Англи эх
After you bring back strength.
Энэ бүдүүлэг аавдаа ялагдахааргүй хүч чадлыг хангалттай цуглуул.
Англи эх
Gather enough strength that wouldn't lose against this brutish father.
Рудеусын морин тэргийг харж зогсоод Пол дотроо ингэж бодов.
Англи эх
Looking out to Rudeus's horse carriage, Paul thinks that to himself.
Сэтгэгдлүүд
12-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…