Уушийн газарт
Англи эх
Chapter 171: Inside The Tavern
Ойрхон харагдах гудамжны дэнлүүнүүдийн анивчих гал олон цаг тасралтгүй алхсан хойно нүдэнд үнэхээр л гэрэл гэгээ болж харагдав. Би төрсөн газар болох жижигхэн Ашбер хотдоо арав гаруй жилийн дараа анх удаа эргэн ирж байлаа.
Англи эх
The flickering fires of street lights glowed in the nearby distance, a sight for sore eyes after hours of nonstop walking. I had come back to Ashber, the small town where I was born, for the first time in more than ten years.
"Мика сайхан хүйтэн шар айраг нэг аяга уухад бэлэн боллоо," гэж жанжин хуурай, ангайсан уруулаа долоонгоо шивнэв.
Англи эх
"Mica is ready for a nice cold mug of ale," the general whispered, licking her dry, cracked lips.
Би дуугүй толгой дохиод урд явах тэрэгнээс хоцрохгүйн тулд алхаагаа түргэвчлэв.
Англи эх
I nodded wordlessly, keeping my pace brisk to match the speed of the carriage we were behind.
"Зүгээр л сониуч зангаар асууя, эрхэм ээ. Та хэдэн боолтой вэ?" гэж залуу эр сонирхолдоо хөтлөгдөн асуухдаа нарийхан нүдээрээ Олфред бид хоёрыг ээлжлэн ширтэв.
Англи эх
"Just out of curiosity, Sir. How many slaves do you own?" the younger man asked eagerly, his narrow eyes shifting between Olfred and me.
"Хэзээ ч тоолж байгаагүй," гэж Олфред мөрөө хавчаад хариулав. "Гэрт маань олон бий. Заримыг нь би өөрөө, заримыг нь гэр бүл маань эзэмшдэг."
Англи эх
"I never counted," Olfred answered with a shrug. "We have many at home, some owned by myself and some owned by my family."
"Хөөх," гэж залуу эр санаа алдав. "Тийм олон байгаа юм бол энэ хоёр боолоо манайд үлдээчихвэл яасан юм... ай!"
Англи эх
"Wow." The younger man sighed. "If you have so many, how about you leave those two slaves with us, ouch!"
Сахалтай хөгшин эр суудлаасаа хойш тонгойж, хүүгийн толгойг арын нь алгадчихав. «Толгой чинь хоосон юм уу? Ухаан санаа нь зүгээр хэн боолуудаа дэмий л өгчихөх юм бэ!»
Англи эх
The older, bearded man leaned back from his seat and smacked the boy upside his head. "Are you hollow in the head? Who in their right mind would just freely give away their slaves!"
Хүү толгойгоо илж, шороотой шаргал үсээ засав. "Зүгээр л асуусан юм, өвгөн өө. Ёстой доо!"
Англи эх
The boy rubbed his head, fixing his dirty blond hair. "I was just asking, old man. Sheesh!"
"Хүүгийн минь өмнөөс уучлаарай. Ээж нь зугтчихсан болохоор ганцаараа өсгөх хэрэг гарсан юм. Заах ёстой зүйлсийн жагсаалтад маань ёс журам үргэлж тэргүүн эгнээнд байгаагүй л дээ."
Англи эх
"Sorry about my boy. I’ve had to raise him on my own after his mother ran off, and manners weren’t always a priority on my list of things to teach him."
"Гомдох юм алга," гэж Олфред гүн хоолойгоор хөхрөв. "Ер нь бол очих газраа хүрмэгцээ тэднийг та нарт үлдээчихэж ч магадгүй байсан л даа. Гэхдээ ийм үймээн самуунтай цагт энэ хоёр ядаж жаахан ч гэсэн хамгаалалт болдог юм."
Англи эх
"No offense taken," Olfred said with a deep chuckle. "Normally, I might’ve just left them with you once I’d reached my destination but these two offer at least a bit of security in these chaotic times."
Хүү хэлээ тачигнуулав. "Азгүй юм."
Англи эх
The boy clicked his tongue. "Unlucky."
Энэ хоёрын нэг л юм надад таалагдахгүй байлаа. Хотын ойролцоо өөр ямар ч тэрэг ирж очихгүй байгааг эс тооцвол тэргэн дээр нь ачаа тээш ч алга. Цорын ганц зэвсэг нь бүсэндээ зүүсэн хутга л бололтой. Тэр нь бараг ямар ч хамгаалалт болохгүй.
Англи эх
Something about the two of them didn’t sit right with me. Aside from the fact that there were no other carriages going back and forth so close to town, there was no luggage on the carriage either. Their only weapons seemed to be the knives that they had buckled to their waists, which provided barely any protection.
Анх таарахдаа тэд хэр зэрэг сэжиглэж байсан ч дараа нь хэтэрхий амархан илэн далангүй болчихсон нь биднийг итгэх шалтгаан хүлээж байсан юм шиг санагдав. Гэвч бид Ашберт бараг хүрчихсэн, ямар нэг сэжигтэй зүйл ч ажиглагдсангүй.
Англи эх
They had seemed reasonably suspicious upon first contact, but they opened up too easily as if waiting for a reason to trust us. However, we were almost in Ashber and nothing seemed amiss.
"За, ирлээ," гэж сахалтай тэрэгчин тэргээ зогсоохоор жолоогоо татангаа зарлав. "Бид энэ хотоор зогсолгүй дайрч гарна. Эндээс явганаар яваад очсон нь дээр."
Англи эх
"Well, here we are," the bearded driver announced, pulling on the reins to halt the carriage. "We’re skipping through this town so it’d be best if you walk from here."
"Шөнөжингөө аялах гэж үү?" гэж Олфред дуу хоолойдоо эргэлзээ шингээн асуув.
Англи эх
"You’ll be traveling through the night?" Olfred asked, skepticism laced in his voice.
"Нэг цагийн зайтай жижиг харуул руу яарч байгаа юм," гэж шаргал үстэй хүү инээгээд Олфредийг буулгахын тулд тэрэгний ар талын түгжээг тайлж өгөв.
Англи эх
"We’re in a hurry to a small outpost just an hour away," the blond-haired boy answered with a laugh, releasing the latch in the back to let Olfred out.
"Юутай ч хүргэж өгсөнд баярлалаа." Олфред тэрэгнээс үсрэн буухаасаа өмнө хүүд нэмэлт мөнгөн зоос нэгийг атгуулав.
Англи эх
"Well, regardless, thank you for the ride." Olfred handed the boy an extra silver coin before hopping off the carriage.
Тэрэгчин Олфред руу гар даллаад жолоогоо шаав. Хоёр морь дургүйцсэн янзтай пуржигнаснаа жороолон, тэргийг зүүн тийш салаалах нарийхан шороон зам руу чирэв.
Англи эх
The driver gave Olfred a wave before snapping his reigns. With an annoyed grunt, the two horses started trotting, pulling the carriage to a narrower dirt road that veered off to the left.
"Жүжиглэх ур чадвараа сайжруулах хэрэгтэй юм байна," гэж Олфред толгой сэгсрэн алхаж эхлэв.
Англи эх
"They need to work on their acting," Olfred said, shaking his head as he began walking.
"Тэгэхээр ганцхан надад л ингэж санагдсан юм биш байх нь," гэж би хариулав.
Англи эх
"So it wasn’t just me," I replied.
"Юу ч байсан хамаагүй. Архи, тухтай ор л байвал Мика баярлана."
Англи эх
"Whatever. As long as there’s alcohol and a cozy bed, Mica will be happy."
Бид гурав хот руу орохдоо гудамжууд ямар эзгүй байгааг анзаарахгүй байж чадсангүй. Миний дурсамжинд Ашбер ийм жижигхэн хот байтал ямар их хөл хөдөлгөөнтэй байсан нь тод үлджээ. Ийм хойд зүгт адал явдалтан ховор байсан ч хотын ойгуур урсах жижигхэн гол энэ нутгийг тариа ургуулахад тун таатай газар болгодог байв. Ленсаг нас барсны дараа аав маань ээжийг дагуулан энэ алслагдмал хотод ирж, Их Нуруунаас байнга бууж ирдэг чоно, тэнүүчилсэн манын араатнаас тариачид болон тэдний тариаг хамгаалах ажилд орсон юм. Тариачид үүрээр босч тариагаа арчилж, үдээс хойш Ашберийн захын гудамжинд юм уу, байнга зорчдог худалдаачдад бараагаа зардаг байсан тул бүгд үнэхээр амарч, зугаацах цаг нь шөнө л байлаа.
Англи эх
As the three of us walked into town, I couldn’t help but notice how empty the streets were. Part of my memory of Ashber was how lively it had been for such a small town. Adventurers were scarce this far up north but a small river flowing near the town made the area a great place to raise crops. After the death of Lensa, my father took my mother here to this remote town and took a job here guarding farmers and their crops against the frequent wolves or stray mana beasts that came from the Grand Mountains. With farmers waking up early to tend to their crops and afternoons spent either selling on the market streets of Ashber or to frequenting merchants, nighttime was when everyone truly found the time to unwind and have fun.
Аав маань нутгийн тариачидтай уусныхаа дараа шөнө хөлөө хөлдөө орооцолдуулсаар гэртээ ирэх нь элбэг. Дайны улмаас зарим нэг өөрчлөлт гарсан байх гэж би таамаглаж байсан ч Ашбер ийм эзгүй сүнсний хот болчихно гэж огт бодоогүй юм.
Англи эх
My father would oftentimes come home at night, tripping over his own feet after drinking with the local farmers. I had expected some change to have occurred from the war, but I never expected Ashber to become such a ghost town.
Энд тэнд сарнисан гудамжны дэнлүүнүүд хурц асч байсан ч ойр хавьд хүний сураг алга. Гудманд хэн нэгэн байгааг бид гурав мэдэрсэн ч царай зүс нь сүүдэрт нуугдаж байв. Гэвч хэсэг зуурын дараа тэр хүн хурдан зугтаж, хэмнэлгүй хөлийн чимээ нь улам бүдгэрсээр эцэст нь зөвхөн бидний өөрсдийн чимээ л сонсогдох болов.
Англи эх
The street lamps that lay scattered around were burning brightly, but there were no signs of people nearby. The three of us sensed someone in the alleyway, his features hidden by shadows. After a moment, though, the person scurried off, his unrhythmic footsteps growing fainter until the only sound we heard came from ourselves.
Бид гурав бие биеэ харсан ч дуугүй байлаа. Эргэн тойрноо харвал ихэнх барилга эзгүй юм уу, эсвэл хаалгаа түгжсэн байв. Цонхнуудын гадуур модон банз хадаж, нэг дэлгүүрийн үүдийг гинжээр ороожээ. Би нэг их юм олно гэж бодолгүйгээр манын хэлбэлзлийг мэдрэхийн тулд Орчлонгийн Зүрхээ идэвхжүүлэв.
Англи эх
The three of us looked at one another but remained quiet. Looking around, most of the buildings were either vacant or barred. Wooden planks were nailed over windows while chains held together a store’s front entrance.<span class="Apple-converted-space"> </span>I activated Realmheart to sense for mana fluctuations, not expecting much.
Гэтэл хот даяар агаар мандлын мана гажсан байгаа нь харагдав. Саяхан энд шидтэнүүд байжээ.
Англи эх
However, I could see the distortions in the atmospheric mana all over the town. There had been mages here recently.
"Хүмүүс энд тэнд тарсан байгааг мэдэрч байна. Гэхдээ хэдхэн гудамжны цаана дөч орчим хүн цугларсан бололтой," гэж Олфред хоолойгоо чангална.
Англи эх
"I sense individuals scattered around, but there seems to be a congregation of forty or so just a few blocks away," Olfred grunted.
"Мика дөчин гурвыг мэдэрсэн," гэж бяцхан Жад миний хажууд бувтнав.
Англи эх
"Mica sensed forty-three," the little lance muttered beside me.
"Ид шид хэрэглэхгүй гэж тохирсон гэж бодсон юм сан," гэж би бухимдан хэлэв. "Ойр хавьд алакриач шидтэн юм уу, Вритра байгаад мэдэрчихвэл яах юм?"
Англи эх
"I thought we agreed not to use magic," I said, irritated. "What if there are Alacryan mages or Vritras nearby that pick up on it?"
"Тэднийг мэдрэхэд мана хэрэггүй байсан," гэж Олфред утга учир нь бүрхэг хариулав.
Англи эх
"Mana wasn’t needed to sense them," Olfred replied cryptically.
Юу? гэж би чанга хэлчихэх шахлаа. Хэрэв тэд ойр орчмын хүмүүсийг ингэж нарийн мэдэрч чаддаг бол миний бүх төлөвлөгөө нурж ч мэдэх юм.
Англи эх
<i>What?</i> I almost said aloud. If they were able to sense people around this accurately, my whole plan could be compromised.
"Сайн хэрэг," гэж би худлаа хэлэв. "Алакриачуудын нуувчийг бодсоноос маань ч эрт олох нь ээ."
Англи эх
"That’s good," I lied. "Looks like we’ll be able to pick up on the Alacryans’ hideout sooner than I’d expected."
"Гэхдээ цаг хугацаа шаардагдах байх. Мика ойрхон зайнд л хүн мэдэрч чадна, тэр нь ч гэсэн нэг л бүдэг. Олфред ч мөн адил," гэж Мика тайлбарлав.
Англи эх
"It’ll probably still take some time. Mica can only sense people within a short distance and even then it’s sort of fuzzy. Same goes for Olfred," Mica explained.
"Та хоёр боол байж хэтэрхий их ярилаа," гэж Олфред зандраад, дараа нь дуугаа шивнээ болгон намсгав. "Бид ид шид хэрэглэж чадахгүй гээд дайснууд маань ч бас ийм хязгаартай байна гэсэн үг биш. Дуу хоолой маань үргэлж сонсогдож байгаа гэж тооцож яв."
Англи эх
"You’re both talking too much for slaves," Olfred snapped, before dropping his voice into a whisper. "Just because we can’t use magic does not mean our enemies are bound by the same handicap. Assume our voices will always be heard."
Ойр хавьд хэн ч байхгүйг, ядаж мана удирдаж буй хүн байхгүйг би мэдэж байсан. Олфред ч мэдэж байх ёстой тул тэр зүгээр л Микаг өөрсдийнх нь хязгаарын талаар ярихыг зогсоохыг хүссэн бололтой. Гэхдээ настай одойн хэлсэнд үндэс байлаа. Би толгой дохиод Олфредоос хэдэн алхмын ард дагаж, хажууд маань Мика дуугүйхэн бухимдлаа дотроо буцалгасаар явав.
Англи эх
I knew no one was nearby, at least no one that was manipulating mana, and so should Olfred, making it seem like he just wanted Mica to stop talking about their limits, but the elderly dwarf did have a point. I nodded and continued trailing a few steps behind Olfred with Mica quietly simmering in frustration beside me.
Нэлээд өндөр, нурах шахсан барилгын хажуугаар өнгөрч булан эргэхэд Олфред, Мика хоёрын дурдсан тэр «цуглаан» хаана байгааг би шууд мэдэв.
Англи эх
Turning a corner after passing by a particularly tall, worn-down building, I knew exactly where this "congregation" that Olfred and Mia mentioned was.
Уушийн газар бололтой барилгын яндангаас утаа овоолон униаран гарч байв. Энэ том овоохой хазгай дээвэртэй, хавтан нь ч энд тэнд унасан байсан ч ойр хавийн бусад урагдаж цуцарсан барилга, хуучин овоохойнуудаас цорын ганц дотроо гэрэлтэй газар нь энэ байлаа.
Англи эх
Clouds of smoke visibly puffed out of a chimney from what seemed like a tavern. The large shack had a crooked roof with missing tiles, but out of all the other tattered edifices and hovels nearby, it was the only place with light coming from inside.
Сайхан амтлагчтай хоол, зөөлөн орны тухай бодолдоо хөтлөгдөн бид нэг их эргэлзэлгүй дөхөж очив.
Англи эх
We approached with little hesitation, driven by the thought of a nice seasoned meal and a plush bed.
«Мах шарж байгаа үнэр гарч байна», гэж Сильви биднийг ойртоход хэлээд нөмрөг дотор минь тэвчээргүйхэн шаржигнан хөдлөв.
Англи эх
<i>‘I smell meat being grilled,’ </i>Sylvie said as we got closer, rustling impatiently inside my cloak.
Олфред эргэж хараад, бид гурав бие биерүүгээ харснаа үйрмэг ширхэг цухуйсан модон хаалгыг онгойлгов. Архи, утаа, ямар гэдгийг нь ялгаж салгах аргагүй олон янзын хоол, амтлагчийн хурц үнэрийг хамар маань шуналтайгаар сорж авав. Бие биенээ дарах гэж өрсөлдөх арав гаруй ярианы шуугиан том уушийн газрыг бүхэлд нь дүүргэж, шил аяганы жингэнэх, алга дэлсэх чимээ түүнийг дагалдаж байлаа.
Англи эх
Olfred turned around and the three of us looked at one another before opening the splintered wooden door. My nose hungrily breathed in the pungent smell of alcohol, smoke, and a variety of indiscernible foods and spices. A clamor of a dozen conversations all trying to overwhelm one another resounded throughout the large tavern with the sounds of glasses clinking and palms pounding accompanying them.
Үүдэнд хамгийн ойр ширээнүүдэд сууж байсан хүмүүс, ихэнх нь эрчүүд, бүгд эргэж биднийг харав. Зарим нь хацар нь улайсан, зарим нь бухимдан хөмсөг зангидсан байлаа.
Англи эх
The people, mostly men, that were seated at the tables closest to the door all turned to face us, some with flushed cheeks, others with irritated scowls.
"Суудал зааж өгөхийг хүлээх үү?" гэж Олфредийн хоолой багныхаа цаанаас сонсогдов.
Англи эх
"Do we wait to get seated?" Olfred’s voice sounded from behind his mask.
"Ийм газарт суудлаа өөрөө л олох ёстой," гэж би инээдээ барих гэж хичээнгээ нүүрээ илүү нуухаар малгайгаа доош татав.
Англи эх
"You’re responsible for finding your own seat in establishments like these," I said, pulling my hood down to cover more of my face as I resisted the urge to chuckle.
Би Микагийн бугуйнаас бариад Олфредийг үйлчлүүлэгчид, ширээнүүдийн дундуур мушгиран явахад нь араас нь дагав. Хажуугаар нь өнгөрөхөд ширтэх харцуудыг анзаарахгүй байх аргагүй. Урт, орооцолдсон үстэй бадриун эр үймээн дэгдээх шалтаг олох гэж бидний хэн нэгнийг мөргөнө гэж санаатайгаар хойшоо тонгойв.
Англи эх
I grabbed Mica’s wrist and followed behind Olfred as he weaved through the customers and tables. It was impossible not to notice the glares as we passed by. A burly man with long, tangled hair purposely leaned back, hoping to bump into one of us as an excuse to start a commotion.
"Байз. Ердөө дөчин хоёр юм байна," гэж Мика торх шиг цээжтэй эзнийхээ хажууд зогсох соёотой нохойг заав. Хавтгай хоншоороос нь шүлс гоожиж байлаа.
Англи эх
"Nevermind. It’s only forty-two," Mica said as she pointed to a fanged hound that stood near its barrel-chested owner, drool leaking out of its flat muzzle.
Би хөмсгөө өргөв. "Юу?"
Англи эх
I raised a brow. "What?"
"Дөчин хоёр хүн. Микагийн түрүүн хэлсэн шиг дөчин гурав биш. Мика тэр манын араатныг хоёр хүн гэж андуурчихжээ," гэж тэр тайлбарлав.
Англи эх
"Forty-two people, not forty-three like Mica said earlier. Mica mistook that mana beast for two people," she explained.
"Ердөө дөчин хоёр хүн. Ойлголоо," гэж би хариулав.
Англи эх
"Only forty-two people; got it," I replied.
Хүмүүсийн төөрдөг байшин шиг бөөгнөрлийн дундуур цааш явангаа энэ газрын талаарх сэжгийг минь сааруулж болох ярианы өчүүхэн хэсгийг ч болов сонсохыг хичээв. Шуугианы дундаас нэг ширээний ярианы хэсгийг сонсож чадлаа: «...өнөө орой хэдэн загас дэгээдэж чадсан шүү».
Англи эх
Continuing through the maze of people, I tried to pick up any bits of conversation I could that might alleviate my suspicions about this place. I was able to pick out a part of one table’s dialogue amidst the clamor, "...were able to reel in some fish tonight."
Хэд хэдэн шүд нь унасан булчинлаг тэр эр зүгээр л хулд загас юм уу, өөр ямар нэг усны сээр нуруутан барьсан тухай ярьж байж ч магадгүй. Гэвч тэдний сэжигтэй харц ярианых нь тийм ч гэм зэмгүй биш гэдгийг надад хэлж байв.
Англи эх
While the toned man with several missing teeth could’ve simply been talking about catching a trout or some other aquatic vertebrate, their suspicious gazes told me that their conversation wasn’t so innocent.
Эцэст нь бид уушийн газрын хамгийн захын буланд, жорлонгийн хажууд байх ганхсан ширээг тойрон суулаа. Бохир ус зайлуулах зохих хоолой байхгүйгээс гарах жигшүүрт өмхий үнэр хамар руу минь дайран орж, хуримтлуулсан хоолны дуршлыг минь ул мөргүй арчив.
Англи эх
Eventually, we seated ourselves around a wobbly table in the far corner of the tavern next to the bathroom. A vile stench caused by the absence of proper plumbing assaulted my nose, getting rid of every trace of the appetite I had built up.
"Өнөө орой юу авах вэ?" гэж нэг үйлчлэгч бүсгүй бохир даашинзаа хайхрамжгүйхэн доош татан хөхөө илүү ил гаргангаа асуув. Тэр Олфредийн хажууд ширээн дээр тонгойж, түүний харцыг цээжиндээ илт урихын зэрэгцээ өөрөө түүний гоёмсог нөмрөгийг ажиглан шинжив.
Англи эх
"What’ll it be for you tonight?" a barmaid asked as she nonchalantly pulled down on her dirty gown to further expose her breasts. She leaned down on the table next to Olfred, blatantly inviting his eyes toward her cleavage as she herself scanned his fine cloak.
Олфредийн хажууд сээтэгнэн найгасаар түүнийг захиалахыг хүлээх энэ үйлчлэгчийн хувьд Мика бид хоёр огт байхгүй юм шиг л байлаа.
Англи эх
Mica and I apparently didn’t exist to this server as she swayed coquettishly next to Olfred, waiting for him to order.
"Гурван аяга хүйтэн шар айраг, өнөө оройн шөл чинь юу ч байсан, тэгээд бас талх авъя," гэж Олфред түүний сэтгэл татах оролдлогод огтхон ч үл тоосон байртай хэлэв.
Англи эх
"I’ll take three mugs of cold ale and whatever stew you have tonight along with some bread," Olfred said, unfazed by her attempts at wooing him.
"Одоохон," гэж тэр аалигүйхэн хэлээд Олфредийн гарыг дагуулан хуруугаа зөөлөн гүйлгэв. Энэ нь түүнийг уруу татах бас нэг оролдлого байсан уу, эсвэл нөмрөгийнх нь чанарыг шалгаж байсан уу, би мэдсэнгүй. Гэхдээ Олфредийн хэр үнэ цэнтэй байж болохыг анзаарсан хүн ганц тэр биш гэдгийг би мэдэж байлаа.
Англи эх
"Right away," she cooed as she gently ran a finger up his arm. Whether it was another attempt at seducing him or gauging the quality of his cloak, I didn’t know, but I could tell that she wasn’t the only one that had noticed the potential worth of Olfred.
"Өө. Тэр өөхний бөөнийг гайхуулаад ер нь ямар учиртай юм бэ?" гэж Мика жигшингээ бувтнав.
Англи эх
"Ugh. What’s the point of showing off those lumps of fat anyway?" Mica mumbled, disgusted.
"Нэг удаа ч гэсэн нэг зүйл дээр санал нийлэх нь," гэж Олфред толгой дохив. "Эмэгтэй хүн чанга, булчинлаг биетэй, түүндээ тохирсон ширүүн арьстай байх ёстой."
Англи эх
"For once, we agree on something," Olfred said with a nod. "A woman should have a firm and muscular build and the coarse skin to match."
Би ярианд оролцохгүй байхыг сонгож, энэ завшааныг ашиглан уушийн газрыг нууцхан ажиглав. Орчлонгийн Зүрхийг дахин идэвхжүүлэхэд ид шид хэрэглэгдсэн, бас тэр нь тийм ч удаагүй байгаа нь мэдэгдэж байлаа.
Англи эх
I opted to stay out of the conversation, taking the time to sneak in glances of the tavern. With Realmheart activated once more, I could tell that magic had been used and it hadn’t happened that long ago.
Эсрэг талын хананы дагуух нэлээд том ширээг гажсан манын аура хүрээлж байв. Тэр ширээнээс нөмрөгтэй дунд эргэм насны нэгэн эр онцгойрон харагдав. Нөхдөөсөө ялгаатай нь тэр цэвэрхэн засуулсан төрхтэй. Туранхай хоёр гарынх нь тэврэлтэд байгаа нимгэн хувцастай хоёр үйлчлэгч бүсгүй ээлжлэн түүнд жимс, шар айраг хооллож байхад тэр жижигхэн бөндгөр нүдээрээ тэднийг шуналтай харж байв. Хацар нь хонхойж, үсний шугам нь ухарсан байгаагаас харахад хоёр үйлчлэгч түүний царайлаг төрхөөс болж наалдаад байгаа биш нь илт байлаа.
Англи эх
A distorted aura of mana surrounded a particularly large table along the opposite wall. A robed middle-aged man stuck out from the table. Unlike his companions, he was neatly groomed. His beady eyes flickered lewdly at the two scantily-dressed barmaids in each of his thin arms as they took turns feeding him fruits and ale. With hollow cheeks and a receding hairline, it was apparent that the two servers weren’t cozying up to him because of his dashing good looks.
Түүний ямар чанга, ихэмсгээр ярьж байгаа, амнаас нь юу ч гарсан нөхөд нь инээлдэн толгой дохиж байгаагаас л харахад бөндгөр нүдтэй энэ эр чухал хүн, бүр удирдагч нь байж ч магадгүй нь эргэлзээгүй. Эргэн тойронд нь цугларсан манын тоосонцороос харахад тэр биеэ хүчжүүлж, хамгаалахын тулд манын бүрхүүл үүсгэсэн бололтой.
Англи эх
Just from how loudly and haughtily he spoke, and the way his peers laughed and nodded to whatever came out of his mouth, there was no doubt the beady-eyed man was important, if not in control. By how the particles gathered around him, it seemed he had conjured a layer of mana to strengthen and protect his body.
Ганц тэр ч биш. Ердөө нэг харахад л арьсаа хамгаалахын тулд нимгэн манын бүрхүүл цацруулж буй хэдэн Хүчжүүлэгчийг би олж харав. Гэвч тэдний биеийг бүрхсэн манын нягт, цэвэр байдал миний баруун өмнөд эргийн ойролцоо тулалдсан алакриач цэргүүдийнхээс хамаагүй доогуур түвшинд байлаа. Таамаглах юм бол тэд хөлсний цэрэг юм уу, доод зэрэглэлийн адал явдалтнууд байх. Харьцуулбал хоёр бүсгүйн дунд хавчуулагдсан тэр араг яс хамаагүй өндөр түвшинд байв.
Англи эх
He wasn’t the only one; just from a cursory glance, I spotted a few augmenters that were expelling a thin layer of mana over their skin for protection. However, the density and purity of mana encompassing their bodies were at a level far lower than the Alacyran soldiers I had faced near the southwestern coast. If I had to guess, they were either mercenaries or lower-tiered adventurers. In comparison, the skeleton being sandwiched by two girls was at a far higher level.
Гэвч намайг зовоосон зүйл нь энэ биш байлаа. Уушийн газар дахь үл мэдэг дайсагнасан уур амьсгал ч биш, сэжигтэй олон шидтэн байгаа нь ч биш. Би тэр эрийг таньж байлаа. Түүний бөндгөр, завхай харц, мурий царайд ямар нэг юм гашуун мэдрэмж сэрээж байсан ч яагаад гэдгийг нь би олж ухаарч чадсангүй.
Англи эх
But that wasn’t what had bothered me. It wasn’t the subtle air of hostility in the tavern or the suspicious amount of mages present. I knew that man. Something about his beady, perverted gaze and his crooked face brought up bitter emotions but I couldn’t place my finger on why.
«Юу болоод байна?» гэж Сильви миний санаа зовнилыг анзаараад асуув.
Англи эх
<i>‘What’s going on?’</i> Sylvie asked, noticing my concern.
Сильви, уушийн газрын нөгөө талд, миний зүүн гар талын ширээ рүү нэг хурдан харчих. Таних хүн байна уу?
Англи эх
<i>Sylvie, take a quick peek at the table to my left on the other side of the tavern. Do you recognize anyone? </i>
Миний Уяа нөмрөг дотор минь шаржигнан хөдөлснөө жижигхэн хоншоороо цухуйлгав. Ухаалаг нүд нь өрөөг шүүрдэн харж, миний заасан хэсэгт тогтонгуут түүнээс илт жигшил ундран гарав. «Хэлстиагийн дуудлага худалдааны үеэр хааныг ашиглаж намайг хүчээр өөрийн болгох гэж оролдсон тэр новш байна. Нэрийг нь бол ер нь ийм л юм байсан санагдаж байна...»
Англи эх
My bond rustled inside my cloak before her small muzzle popped out. Her intelligent eyes scanned the room, focusing on the area I had directed when a blatant distaste leaked out of her.<i> ‘He’s that scoundrel that tried to use the king to forcibly take possession of me during the Helstea auction event. I believe his name was something along the lines of, ’</i>
Эр босоод модон таягаар тэнцвэрээ барьж, зүүн хөл дээрээ аль болох бага жин тавин баар руу доголон алхав. Түүний гэмтлийг олж хармагц нэр нь түүний тухай бусад бүх дурсамжийн хамт оюунд минь шууд үерлэн орж ирэв.
Англи эх
The man got up and hobbled toward the bar, keeping minimal weight on his left leg as he used a wooden staff to keep balance. As soon as I realized his injury, his name immediately flooded into my mind along with the rest of my memories of him.
Себастиан байна.
Англи эх
<i>It’s Sebastian. </i>
Сэтгэгдлүүд
173-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…