Эвдэрсэн тамга
Англи эх
Chapter 193: Broken Seal
Бид хоёрын тулалдаж байсан төв цэнгэлдэхийг өндрөөс харсан тавцан дээр эгнэн суусан шүүгчид руу би өөдөөс нь харав. Эгнээний яг голд улаан шатаж буй мэт үс нь нуруугаар нь буржийн унжсан, өндөр гоолиг бие галбиртай эмэгтэй сууж байв. Бусад шүүгч тулааны дүнгийн талаар хоорондоо шивэр авир ярилцах зуур түүний зэрлэг арслан ч цочмоор хоёр хурц нүд над руу сонирхон ширтэж байлаа.
Англи эх
I looked up at the row of judges peering down from their platform that overlooked the main stadium my opponent and I were currently on. Sitting in the middle of the row was a tall, shapely woman with blazing red hair that curled down her back. Two sharp eyes that would make even a wild lion flinch regarded me with interest as the rest of the judges murmured amongst themselves over the results of the match.
Энд яг юун тухай ярилцах юм бол гэж би дотроо бодов. 1-р Хороонд орохоор шалгалт өгч буй 2-р Хорооны нэр дэвшигч болох өрсөлдөгч маань миний ард ухаангүй хэвтэх бөгөөд эмч нар дамнуурга барин түүн рүү ойртож байлаа.
Англи эх
I thought to myself, what exactly there was to go over. My opponent, a Division Two candidate testing for a first division spot, was passed out behind me while the medics approached with a stretcher.
Шүүгчид ярилцсаар байхад намайг дээш дэвшүүлэх үү, эсвэл 3-р Хороонд үлдээх үү гэдгийг тэд үнэхээр шийдэж магадгүй юм байна гэсэн бодол зүрх шимшрүүлэн төрөв.
Англи эх
There was a sinking realization as the judges continued discussing that they might very well be determining whether to send me up or keep me at Division Three.
Нүдний булангаар Нико, Сесилиа хоёр харагдана. Тэд энэ академид ирээд анх удаа тэмцээнд оролцож байхдаа миний яг л хүлээж байсан шигээ шийдвэрийг ширтэн хүлээж байв. Тэр үед би шаргуу хөдөлмөрөөр шударга үр дүнд хүрч болно гэж итгэсээр байсан юм.
Англи эх
I could see Nico and Cecilia in corner of my eyes, waiting just as intently for the verdict as I had during my first competition while attending this academy, back when I still believed fair results could be achieved through hard work.
Бүтэн мөнх өнгөрсөн мэт санагдсаны эцэст халзан толгойгоо нөхөх гэсэн юм уу, цагаан сахлаа хэтэрхий нямбай засуулсан туранхай өвгөн хүн бүхний анхаарлыг татахаар ханиалгав. «Овоггүй Грей сонсогч. Таны тулаан, ялангуяа тулааны урлагийн үзүүлбэр тань гайхалтай байсан ч тэмцээний турш кигээ ашигласан түвшин тань хангалтгүй байсан нь зарим суурь мэдлэг тодорхой дутагдаж, түүнийгээ сайтар давтах шаардлагатайг харууллаа. Иймээс Грей сонсогч 3-р Хорооны 1-р Ангид дэвшинэ.»
Англи эх
After what seemed like ages, a thin elderly man with a white mustache groomed a bit too meticulously, probably to compensate for his bald head, cleared his throat to get everyone’s attention. "Cadet Grey, no surname. While your match was impressive, especially your demonstration of martial arts, the poor level of utilization of your ki throughout the tournament made it clear that some basic fundamentals are clearly lacking and need to be thoroughly reviewed. Therefore, Cadet Grey will move up to Class One of the third division."
Арьсан доор цус минь буцалж байгааг мэдэрсэн ч би уураа дарахын тулд чадах бүхнээ хийв. Нударгаа зангидаж, шүдээ хавирч, хөлийн хуруугаа хүртэл базлав. Шүүгч рүү, тэр ч бүү хэл энэ академийн бүх тогтолцоо руу дайрахгүйн тулд юу л бол юу хийлээ.
Англи эх
I could feel my blood boil underneath my skin as I did all I could to suppress my rage. I clenched my fists, gnashed my teeth, curled my toes, anything to stop myself from lashing out at the judge and this entire academy system.
Яг тэр мөчид цэнгэлдэхийг бүхэлд нь хамарсан хахир инээд нижигнэв. Гайхсан би дээш харахад улаан үст шүүгч чин сэтгэлээсээ хөхрөн инээсээр байсан бөгөөд дүрэлзэж байсан уур минь агшин зуур унтраад өнгөрөв. Түүний үйлдэлд цочирдсон хүн ганц би биш байлаа. Бусад шүүгч хамтрагч руугаа огцом эргэж, зарим нь цочирдон, зарим нь уурсан, зарим нь ичингүйрэн харав.
Англи эх
Just then, a roar of laughter echoed throughout the entire arena. My burning rage was instantly quelled as I looked up, dumbfounded, as the red-haired judge continued laughing heartily. It wasn’t only me that was shocked by her actions though. The rest of the judges whipped their head toward their colleague with expressions ranging from shock to anger to embarrassment.
Энэ сүүлийн тойргийн дүнг чимээгүй хүлээж байсан үзэгчид үйл явдлын энэ эргэлтэд ямар нэг тайлбар олох гэж хоорондоо шивнэлдэв.
Англи эх
The audience that had been quietly waiting for the results from this final round muttered amongst each other hoping to get some answers from the turn of events.
Эцэст нь улаан үст шүүгч жаахан тайвширч, нулимсаа арчингаа санаа алдав. «Уучлаарай, Дрем шүүгчийг тэр хүүд "суурь мэдлэгээ давт" гэж хэлэхэд нь шоолж байгаа юм байх гэж бодчихлоо.»
Англи эх
Finally, after the red-haired judge calmed down enough, she let out a sigh while wiping away a tear. "My apologies, I thought Judge Drem was pulling that kid’s leg by telling him he needed to ‘review his fundamentals’."
Нэрээ дуулмагц сахалт шүүгч, Дрем шүүгч гэдэг нь тэр байх гэж би таамаглав, гялалзсан халзан толгойн орой хүртлээ улайв. «Вера хатагтай. Жил бүрийн үнэлгээний тулааны ариун дагшин ёслол дээр таны энэ авир хүлээн зөвшөөр…»
Англи эх
At the mention of his name, the mustached judge, who I assume was Judge Drem, flushed red all the way the top of his shiny head. "Lady Vera. In the sanctity of the annual assessment duels, your behavior is unaccept, "
«Үгүй», гэж насны их зөрүүг үл хайхран шүүгчийн хачин хүндэтгэлтэй хандсан улаан үст эмэгтэй хүйтнээр таслав. «Хүлээн зөвшөөрөшгүй, бас ичмээр өрөвдөлтэй зүйл бол тэр хүүг нэр алдартай удмаас гаралгүй гэж ил тод хойш нь чирэх гэсэн энэ оролдлого чинь.»
Англи эх
"No," the red-haired woman that the judge referred eerily respectfully despite the gap in age, cut in flatly. "What’s unacceptable behavior, and embarrassingly pathetic, is this blatant attempt at holding that kid back because he’s not from a distinguished house."
Эмэгтэй ингэж үгээр дайрна гэж огт бодоогүй бололтой Дрем шүүгч үг болох байх гэж найдсан авиа гацаж түгдрэн гаргав. «Юу… Яаж зүрхлэв… Би ийм зүйл огт…»
Англи эх
Clearly unprepared to be verbally assaulted by the woman, Judge Dem stammered what he hoped would be words. "Wha, How dare... I did no such, "
«Тэгвэл Грей сонсогчийг 1-р Хорооноос доогуур гэдгийг та яаж ч зөвтгөх юм бэ?» гэж Вера хатагтай дахин таслав. Энэ хүрээд би энэ бүсгүй өндөр настай шүүгчид ингэж илт үл хүндэтгэхээ зөвтгөх хүч чадал, эсвэл түшиг тулгууртай байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байлаа.
Англи эх
"Then how can you possibly justify Cadet Grey as being anything less than Division One?" Lady Vera interrupted again. At this point, I really hoped that this lady had either the strength or the backings to justify her blatant lack of respect for the older judge.
Дрем шүүгч ухаан санаагаа цуглуулах гэж чадах бүхнээ хийн, дахин ханиалгав. «Түрүүн хэлсэнчлэн, Грей сонсогчийн ки ашиглалт дутаг…»
Англи эх
Judge Dem tried his best to gather his wits, letting out another cough. "Like I stated earlier, Cadet Grey’s ki utilization is lack, "
«Буруу», гэж тэр агшин зуур дахин таслахад өндөр настай шүүгч уур, ичгүүрдээ бараг утаа савсуулах шахав. «Энэ хүүгийн ки ашиглалт 1-р Хорооны 2-р Ангийн сурагчдаас ч наад зах нь нэг алхам дээгүүр. Таны "дутагдалтай" гэж байгаа зүйл чинь үнэндээ тэр өөрийнхөө бага кигийн түвшинг бараг гайхмаар хэмжээнд нөхөж байгаа явдал.»
Англи эх
"Wrong," she instantly cut off again, causing the older judge to practically fume in frustration and embarrassment. "The boy’s ki utilization is at least a step above even the Class Two students in Division One. What you call ‘lacking’ in ki utilization is actually him making up for his lower ki level to an almost impressive degree."
Самбарын ард сууж буй бусад шүүгч Дрем шүүгчээс зэрэг дэвээр доогуур нь илт байлаа. Учир нь тэд одоо хүртэл хийсэн цорын ганц зүйл бол Вера хатагтай, Дрем шүүгч, бид гурвын хооронд үг дуугүй харц шилжүүлэх л байв.
Англи эх
The other judges sitting behind the panel were obviously lower in terms of rank than Judge Drem because the only thing that they’d been doing at this point was wordlessly shifting glances between Lady Vera, Judge Drem, and me.
«Вера хатагтай», гэж өвгөн шүүгч шүдээ хавиран хэлэв. «Энэ асуудлыг ийн ухаарч өгсөнд тань талархаж байгаа ч би бараг хорин жил шүүгч хийж байна. Миний танд үзүүлсэн хүндэтгэлийн хариуд энэ салбарт олж авсан хүндэтгэлийг минь надад үзүүлээч.»
Англи эх
"Lady Vera," the old judge said through gritted teeth. "While I am grateful for your insight into the matter, I have been a judge for nearly twenty years now. Please reciprocate the respect that I’ve shown you by showing me the respect that I’ve earned in this field."
Вера хатагтай ард нь сууж буй самбар дээрээ хуруугаараа тогшин хэсэг бодсоны эцэст толгой дохив. «За яахав. Таны шийдвэрийг хүндэтгэе, Дрем шүүгч ээ.»
Англи эх
Lady Vera thrummed her fingers on the panel she was sitting behind, contemplating for a moment before she nodded. "Fine. I’ll respect your verdict, Judge Drem."
Гэвч энэ байдалд урам хугарах ч завдалгүй байтал Верагийн бие анивчин алга болов.
Англи эх
Before I even had the opportunity to be disappointed by this, though, Vera’s form flickered out of sight.
Энэ чинь юу вэ…
Англи эх
What in the,
Тэр миний дээр гэнэт гарч ирээд зөөлөн тусав. Бүгдийг нүдээрээ харсан хэрнээ би түүнийг явган хүний замаас бууж байгаа юм шиг л хоёр давхрын өндрийг хайхрамжгүй даван гарсан гэдэгт ямар нэг байдлаар эргэлзэж байлаа.
Англи эх
She appeared above me and landed with a soft thud. Despite the fact that I had witnessed everything, I was still somehow doubtful that she’d just cleared the span of two stories as casually as I would step off a sidewalk.
"Хүү минь. Сахалт шүүгч гуайн хэлсэнчлэн чи 3-р Хороондоо л үлдэнэ. Гэхдээ намайг хувийн багш чинь болбол ямар вэ?"
Англи эх
"Kid. Like Judge Handlebars said, you’ll still be in Division Three, but what do you say about me becoming your personal mentor?"
Би хэсэг бодов. Харж байгаа зүйл маань үнэн эсэхийг баталгаажуулахын тулд Нико, Сесилиа хоёр руу ч эргэж харлаа. Энэ эмэгтэй хэн болохыг би мэдэхгүй байсан ч түүний биеэ авч яваа байдал, мөн ихэнх шилдэг цэрэг давтах ч зүрхлэхгүй тэр зайг туулсан гайхалтай хөдөлгөөний ур чадвар нь намайг эрсдэл гаргахад хүргэв.
Англи эх
I thought for a moment, I even turned to Nico and Cecilia to make sure what I was witnessing was real. I didn’t know who this woman was, but the way she held herself and the impressive movement skill she had used to clear the distance that most elite soldiers wouldn’t dare replicate made me take the risk.
Цочирдсон шүүгчдийн эгнээ, мэл гайхсан үзэгчдийг үл тоон би түүний гарыг атгав. «Таны саналыг хүлээн авъя.»
Англи эх
Ignoring the aghast row of judges as well as the stunned crowd, I took her hand. "I accept your offer."
АРТУР ЛЕЙВИН
Англи эх
ARTHUR LEYWIN
Би шалан дээр гараа өмнөө сунгасан чигтээ сэрлээ. Яг л зүүд минь дууссан шиг. Гэвч гарт минь Вера хатагтайн эмзэг мэт харагдах гар биш, Утогийн эвэр чанга атгагдсан байв.
Англи эх
I woke up on the floor with my hand stretched out in front of me, much like how my dream had ended. However, rather than Lady Vera’s seemingly fragile hand in my own, I was gripping tightly onto Uto’s horn.
Нэгэн цагт хорон санаат эрдэнэ шиг гялалзаж байсан хар обсидиан чулуун эврийн бүдгэрсэн саарал гадаргууг ан цав, хагархай бүрхсэн байлаа.
Англи эх
The once obsidian stone that once glimmered like a sinister jewel now had cracks and splinters strewn across its dull gray exterior.
Би яагаад ийм байдалтай байгаагаа хэсэг хоосон гайхаж байснаа гэнэт санав. Аянга буусан мэт огло үсрэн босож, сэрсэн хойноо анх удаа орчноо ажиглалаа. Өрөөндөө байгаа, өрөө маань ч харьцангуй бүрэн бүтэн байгаад санаа амрав. Цонхоор харахад гадаа шөнө хэвээр байсан нь би хэдхэн цаг л ухаангүй байсныг илтгэж байлаа.
Англи эх
It took a moment of idle wondering of how I came to be in this position when I suddenly remembered. As if struck by a bolt of lightning, I shot up to my feet. I took in my surroundings for the first time since waking up, relieved that I was still in my room and that my room was relatively intact. Looking at the window, it was still nighttime, which meant I was unconscious only for a few hours.
Мэдрэхүйгээ дотогш татан, би манын цөмдөө анхаарлаа төвлөрүүлэв. Манын цөм маань урьдынх шигээ мөнгөлөг гялбаагүй, харин цагаан нар мэт гэрэлтэн цацарч байв.
Англи эх
Pulling my senses inward, I focused my attention on my mana core. My mana core that did not have the glimmering silver sheen that it once had, but instead radiated brightly like a white sun.
«Би чадлаа», гэж итгэж ядан бувтналаа. Би хэдэн минутын турш цөмдөө анхаарлаа төвлөрүүлсэн чигтээ дэвшилтийн хамт ирсэн шинэ, харийн мэдрэмжүүдийг зүгээр л шингээн хүлээж авав. Сэжигч хэсэг маань юм төсөөлөөд байгаа биш гэдгээ батлах гэж л ингэсэн хэрэг.
Англи эх
"I did it," I muttered incredulously. I maintained concentration on my core for a few minutes, just taking in the new, alien feelings that came with my breakthrough. The paranoid part of me did it just to make sure that I wasn’t imagining things.
Төсөөлсөн биш байлаа. Би одоо цагаан цөмтэй шидтэн болжээ.
Англи эх
I wasn’t. I was now a white core mage.
Баярласандаа хөөрсөн би биеэрээ нэг манын долгион гүйлгэв. Манын урсгал саадгүй, бараг агшин зуурын байлаа. Аланисын надад бичиж өгсөн дэвтрийг уншиж амжаагүй байсан ч түүнд зарим хэмжилтээ шинэчлэх хэрэг гарах болов уу гэсэн бодол төрөв.
Англи эх
Ecstatic, I sent a pulse of mana throughout my body. The flow of mana was seamless and near-instant. I hadn’t gotten the chance to read through the notebook that Alanis had written for me, but I had a feeling that she might have to update some of the readings.
Зогсолтгүй, би гараа алгаар нь дээш харуулан сунгаж, маныг хэлбэржүүлж эхлэв. Эхлээд харьцангуй амархан зүйлээс, цэвэр манаас бүрдсэн жижиг бөмбөлөг бүтээхээс эхэлсэн нь гүйхийн өмнө сунгалт хийхтэй адил юм.
Англи эх
Without stopping, I held out my hand, palm up, and began shaping the mana. I started out with something relatively easy, making a small orb of pure mana. This was the equivalent of stretching before a run.
Үүний дараа илүү төвөгтэй дасгал руу шилжив. Манын бөмбөлгийг аль болох хурдан томруулж, жижигрүүлэв. Дараа нь нэг бөмбөлгийг хоёр жижиг бөмбөлөг болгон хуваав. Гарын минь дээр арваад жижиг манын бөмбөлөг хөвж эхлэхэд агаар дахь галын ураг манын тоосонцрыг нягтруулан заримыг нь асааж, өөр хэсгийг нь хөлдөөх гэх мэтээр үргэлжлүүлэв. Дасгал эхлээд хэдхэн минут болоход алганы минь эргэн тойронд хэдэн арван төрөл бүрийн махбодын бөмбөлөг тойрон эргэлдэж байлаа.
Англи эх
After that, I proceeded into more complicated exercises. I enlarged the orb of mana and shrunk it as quickly as possible. Then I split the mana orb into two smaller ones. After I had about a dozen small mana orbs floating above my hand, I ignited some of them by coalescing fire affinity mana particles in the atmosphere while I froze another set of orbs and so on. By a few minutes into the exercise, I had several dozens of different elemental spheres all orbiting around my palm.
Энэ бүхний турш нүүрэнд минь өргөн инээмсэглэл тодорсон байсныг хацар минь базлахад л анзаарав.
Англи эх
Throughout it all, I had a wide smile on my face that I only noticed after my cheeks began cramping.
Шидтэнүүдийг амьд шидэнд илүү чадварлаг болгох зорилготой ийм удирдлагын дасгалын олон зуун хувилбар бий. Амьд шид гэдэг нь олон нэртэй ч бүгд нэг л утгатай: хаяхад дохио зангаа, шившлэг шаарддаггүй шид.
Англи эх
There were hundreds of variations of these manipulation exercises all meant to help mages get better at organic magic, a term that had many names but all meant one thing: magic that did not need gestures or chants in order to cast.
Зайрусын Академийн анхан шатны ангиудад заадаг шидийн ихэнх нь хатуу шид дээр төвлөрдөг. Энэ нь үндсэндээ тогтвортой, амархан давтагдахын тулд хувилбар, хэрэглээ нь хязгаарлагдсан шидүүд юм. Өнөөг хүртэл маш олон шидтэний хэрэглэдэг дохио зангаа, шившлэг нь тэднийг манаа хүссэн шид болгон цутгах үед далд ухамсрыг нь чиглүүлэхэд тусалдаг. Сул тал нь гэвэл эдгээр дохио зангаа, шившлэгийн ихэнх нь өрсөлдөгчдөө «Хөөе, би чам руу галт бөмбөг шидэх гэж байна шүү» гэж шууд хэлж өгдөгт оршино. Жаахан ч гэсэн чадвартай шидтэн ийм хатуу шидийг амархан сөрж чадна.
Англи эх
Much of the magic that beginning classes in Xyrus Academy taught centered around stagnant magic, which were essentially spells limited in variations and uses in order to reproduce consistently and easily. The gestures and chants that so many mages used and still use today help in guiding their subconscious as they mold their mana into the spell that they want. The downside was that most of these gestures and chants basically told opponents, ‘hey, I’m going to throw a fireball at you.’ It was fairly easy for any decent mage to counter such stagnant magic.
Өмнөх амьдралаасаа маныг ойлгодог байсны ачаар багаасаа байгалиасаа эзэмшсэн миний амьд шидийг хаях, удирдах нь хавьгүй хэцүү. Гараа энгийн нэг даллаад өрсөлдөгч рүүгээ салхин ир шидэх бүрт тархи минь шиддээ шингээсэн манын хэлбэр, хэмжээ, хурд, замнал, өнцөг гэх мэтийг бүгдийг зөв болгохын тулд үндсэндээ нарийвчилсан заавар өгч байдаг юм.
Англи эх
The organic magic that I had so naturally grasped from an early age thanks to my understanding of mana from having lived a previous life, was much harder to cast and control. Every time I launched a blade of wind at my opponent with a simple swing of my arm, my brain was basically giving detailed instructions of the mana that I imbued into the spell in order to get the shape, size, speed, trajectory, angle, etc. all correct.
Цагаан цөмийн үе рүү нэвтрэх нь миний нэг их найдаж байсан шиг гайхамшигтай биш байсан ч дараагийн цөмийн үе рүү хийсэн өмнөх бүх дэвшилтээс ч илүү асар том алхам болсон нь дамжиггүй.
Англи эх
Breaking into white core stage wasn’t as awe-inspiring as I sort of hoped it would be, but it was definitely a huge step forward, more so than any of the previous breakthroughs into the next core stages.
Манаа удирдах чадвар, «ур хийц» маань гарцаагүй нэг шат ахисан байв. Цагаан цөм рүү дэвшсэн нь сэтгэхүйд минь ч нөлөөлсөн юм шиг.
Англи эх
My control and ‘finesse’ over mana had definitely been taken up a notch, almost as if the advancement into white core also affected my cognition.
Би Жадуудын шидийн ур чадвараа харуулж байсан өнгөрсөн хэд хэдэн тохиолдлыг эргэн санав. Олфредийн амьд мэт аймаар бодит магмын голем бүтээдэг чадвар, Микагийн таталцал мэт хийсвэр махбодыг гайхамшигтай удирддаг байдал бүгд миний таамгийг батлах үндэслэл байлаа. Алеаг хойш тавибал, Аягийн тулалдахыг би харах завшаан огт олдоогүй. Байрон аянгыг ур чадвартай дархны хийсэн зэвсэг шиг нарийн хийцтэй аварга жад болгон хэлбэржүүлж чаддаг байсан, тэгээд саяхан би Варайн бүхэлдээ мөсөөр бүтсэн лууг нүүр тулан харсан.
Англи эх
I thought back to several instances in the past when the lances demonstrated some of their prowess in magic. Olfred’s ability to cast eerily lifelike golems of magma as well as Mica’s superb control over an abstract element like gravity were all reasons that supported my claim. Putting Alea aside, I’ve never had the chance to see Aya fight. Bairon was able to mold lightning into a giant spear that looked about as detailed as a masterfully crafted weapon, and just recently, I came face to face with Varay’s dragon made completely of ice.
Тийм болохоор Жадууд бүгд маныг ийм чадварлаг удирддаг юм болов уу? гэж бодоод санаа алдав. Надад бас нэг бодол орж ирэв. Нисэх. Ер нь чадварлаг нисэх гэдэг нь тулалдах гэх мэт өөр зүйлд анхаарлаа хандуулж байхын зэрэгцээ бие болон манын зарцуулалтдаа байнга анхаарал тавихыг хэлдэг.
Англи эх
Is this why all the lances are so skilled in manipulating mana? I thought, sighing. Another thought occurred to me as well. Flying. Usually, skilled flying meant constant attention to your body and mana output all the while having your attention on something else, like fighting.
Тийм учраас ихэнх шидтэн чадсан ч нисдэггүй. Бүх анхаарлаа төвлөрүүлж байж л үргэлжлүүлэх боломжтой, манын зарцуулалт нь ч хямдхан биш байхад нисээд яах юм бэ.
Англи эх
That was why most mages didn’t fly even if they were able to, what use was flying when it took complete focus to sustain it and the mana expenditure wasn’t cheap.
Хэрэв маныг удирдах нь ийм амархан болдог юм бол Жадууд надтай хайхрамжгүй ярилцах, бүр шид хаях зуураа яаж амархан нисдэг байсныг ойлгож болохоор байлаа. Хязгаараа мэдэх гэж тэсгэл алдсан би шууд дасгалын өрөө рүүгээ бууж хэдэн таамгаа туршмаар санагдав. Ялангуяа юу хийж чадахаа харахын тулд Орчлонгийн Зүрхийг идэвхжүүлэхийг тэсэн ядан хүсэж байлаа. Гэвч толгойд минь хурц өвдөлт дүрэлзэн, намайг бодлоос минь хүчээр сугалан авав.
Англи эх
If manipulating mana became this easy, then I could see how the lances were able to easily fly while casually talking to me or even casting spells. Eager to know what my limits were, I was tempted to immediately head down to the training room and test a few theories out, I was especially excited to activate Realmheart just to see what I could do. However, a sharp pain flared in my head, wrenching me out of my thoughts.
«А-Артур! Ямар нэг юм болж байна...»
Англи эх
‘A-Arthur! Something’s happening...’
Толгойд минь Сильвигийн дуу хангинасан ч бүдэг, гажуудмал сонсогдов.
Англи эх
Sylvie’s voice rang in my head, but sounded muffled and distorted.
Сильви? Юу болов?
Англи эх
Sylvie? What’s wrong?
Би түүнийг дахиад хэд хэдэн удаа дуудсан ч хариу ирсэнгүй. Хөөрөл, баяр баясал тэр дороо санаа зовнил, айдсаар солигдож, би түүний тусгаарлан хаагдсан жижиг дасгалын өрөө рүү шатаар буув.
Англи эх
I called out to her several more times but didn’t get a response. Feelings of excitement and elation were immediately replaced by worry and fear as I headed down the flight of stairs to the small training room she had isolated herself in.
Хаалганы хүйтэн төмөр бариулыг эргүүлсэн ч түгжээтэй байв. «Сильви, би ирлээ! Чи намайг сонсож байна уу?»
Англи эх
I turned the cold metal handle of the door, but it was locked. "Sylvie, I’m here! Can you hear me?"
Хариу алга.
Англи эх
No response.
Зүгээр л гацсан байгаасай гэж найдан бүр хүчтэй сэгсэрсэн ч тийм биш болохыг мэдээд бариулын дэргэд нүх цоолтол цохиж, түгжээг нь ажилгүй болгов. Хаалгыг түлхэн орсон би өмнө минь харагдсан зүйлээс болж байрандаа хөшин зогслоо.
Англи эх
I shook harder, hoping it was just jammed, but seeing as it wasn’t, I punched a hole near the knob, rendering the lock mechanism useless. Pushing open the door, I stepped inside only to stop completely in my track at the sight ahead.
Бүүдгэр гэрэлтэй өрөөний гүнд энгийн хар нөмрөг өмссөн, толгойнх нь хоёр хажуугаас андашгүй хоёр хар эвэр цухуйсан, нүдээ бүлтийлгэсэн бяцхан охин зогсож байв.
Англи эх
Standing in the back of the dimly-lit room was a wide-eyed little girl in a simple black robe with two black unmistakable horns jutting out from the side of her head.
Эхэндээ би нүдэнд юм үзэгдээд байна гэж бодсон. Муу гэрэлтүүлэг, түүнээс тусах сүүдэр нүдийг минь хуурч байна гэж тэднийг буруутгасан. Гэвч ойртон алхахад охин дээш харж, бидний харц тулгарах үед би мэдэв.
Англи эх
I thought I was seeing things at first. I blamed the poor lighting and the shadows cast by them for playing tricks on my eyes, but when I stepped closer and the girl looked up and we locked eyes, I knew.
"Сильви? Чи юу?"
Англи эх
"Sylvie? Is that you?"
Охин эвгүйхэн инээмсэглэхэд тод шар топаз нүдэнд нь айдас, догдлолын ул мөр илт тодорч байв. «С-сайн уу, Артур.»
Англи эх
The girl cracked open an uneasy smile, a trace of fear and excitement evident in her bright topaz eyes. "H-Hi, Arthur."
Бид хоёр тэнд зүгээр л зогсов. Хэн хэн маань юу хийж, юу хэлж, яаж хандахаа мэдэхгүй байлаа. Би одоо ч итгэж чадахгүй байв. Нүд минь надад найм, есөн наснаас хэтрэхгүй харагдах, луу дүрийнх нь хэвлийтэй яг адилхан цайвар улаан буудайн өнгөтэй, урт сэгсгэр үстэй охиныг харуулж байлаа. Сайтар ажиглавал түүний сэгсгэр үс жинхэнэ үснээс илүү зөөлөн өд шиг харагдана.
Англи эх
The two of us stood there. Neither one of us knew what to do, what to say, how to react. I still couldn’t believe it. My eyes told me that I was seeing a girl that looked no older than eight or nine with long choppy hair that was the same pale wheat color as her draconic form’s underbelly; looking closely, her messy hair looked more like soft feathers than actual strands of hair.
Хөмсөг дээрх үс нь духных нь хагасыг арай ядан халхалдаг тул охины жижигхэн нүүрний бараг ихэнх нь ил байв. Түүний дугуй шар нүд миний шинжсэн харцан дор эвгүйрхэн тэнүүчилж байснаа эцэст нь тэр оюун санаагаар үг илгээв.
Англи эх
Little of the girl’s small face was covered by her hair, since her bangs barely covered half of her forehead. Her round yellow eyes shifted uneasily under my scrutinizing gaze until she sent a mental transmission.
«Чи ингэж хэдий болтол ширтэх гэж байгаа юм?»
Англи эх
‘How long are you going to keep staring like that?’
Гэнэдсэн би цочсон ч үгэнд нь биш, үгтэй нь сүлэлдсэн мэдрэмжүүдэд нь цочсон юм.
Англи эх
Caught off guard, I flinched, but not by the words themselves but the emotions that were intertwined into them.
Өмнөхөөс ялгаатай нь тэр миний оюун санаагаар харилцах зуур юу мэдэрч байгааг нь би мэдэрч байлаа. Яг одоо ч гэсэн тэр эвгүйрхэж, ичиж байгаа хэрнээ нэгэн зэрэг догдолж, түгшиж байгаа нь мэдрэгдэж байв. Өөр хүний мэдрэмжийг тархиараа мэдрэх хачин санагдав. Урьд нь хэзээ ч ийм байгаагүй. Сильви хамгийн ихдээ нэг л, туйлын хүчтэй мэдрэмж надад илгээдэг байсан бөгөөд тэр нь ч гэсэн надад юу мэдэрч байгаагаа хэлж байгаа юм шиг л санагддаг байв. Хэзээ ч ийм... өөр үг олдохгүй юм, ийм дотно байгаагүй.
Англи эх
Unlike before, I could feel the emotions she was feeling while she communicated through my mind. Like now, how she felt uncomfortable and embarrassed, but at the same time excited and anxious. It was odd feeling foreign emotions through my brain; it was never like this before. At most, Sylvie could send one, extremely strong, emotion to me that felt more like she was telling me how she felt, it was never this... intimate, for lack of a better word.
«Уучлаарай», гэж би чангаар хэлэв. «Би бүгдийг одоо болтол шингээж л байна. Яг юу болсон юм бэ?»
Англи эх
"Sorry," I said aloud. "I’m still digesting everything right now. What exactly happened?"
«Чиний надад өгсөн эврээс Дагалдагчийн маныг шингээсний дараа чи өвөө хоёрын хэлсэн, ээжийн минь намайг нуухын тулд тавьсан тамгыг би эцэст нь эвдэж чадлаа.» Түүний хүүхэд шиг хоолой, хэлж буй үгсийн хоорондох зөрүү намайг будилуулсан ч би ойлгосноо илтгэн толгой дохив.
Англи эх
"After absorbing the retainer’s mana from the horn you gave me, I was able to finally break the seal that you and grandpa said that my mother placed on me to keep me hidden." The disparity between her childish voice and her words threw me off, but I nodded in understanding.
"Тэгэхээр тамгаа эвдсэнээр асуруудын хувирдаг хүн дүрийг нээж чадсан гэсэн үг үү?"
Англи эх
"So by breaking the seal, you were able to unlock the human form that asuras were able to transform into?"
«Тийм ээ», гэж тэр жижигхэн гар руугаа харангаа хэлэв. «Үнэнийг хэлэхэд, биед гарсан өөрчлөлтүүдийг сайн судалж амжаагүй болохоор яг одоо юу болж байгааг чамд тодорхой хэлж чадахгүй нь, гэхдээ…»
Англи эх
"Yeah," she said, looking down at her small hands. "To tell you the truth, I haven’t had the chance to really study the changes in my body so I can’t tell you exactly what’s happening at this moment but, "
Сильви гэнэт ганхаж, тэнцвэрээ алдан бараг урагшаа унах шахаад арайхийн тэнцвэрээ олов.
Англи эх
Sylvie abruptly lurched and staggered, nearly falling forward before she regained balance.
«Сильви? Зүгээр үү?» гэж би санаа зовон асуулаа.
Англи эх
"Sylvie? You okay?" I asked, concerned.
Сильви хэсэг зуур байрандаа хөшин зогсов. Юу болоод байгааг огт таамаглаж ч чадахгүй би түүн рүү болгоомжтой ойртож байтал тэр аажмаар дээш харав.
Англи эх
Sylvie stood in place for a moment, frozen. I cautiously made my way to her, unable to even fathom what was wrong, when she slowly looked up.
Гэвч энэ удаад бидний харц дахин тулгарахад нуруугаар минь хүйт даав. Түүний төрх яг хэвээрээ, юу ч өөрчлөгдөөгүй байсан ч оршихуй, байр байдал, харц нь огт өөр болжээ. Тэр ч хэрээр би өөрийн эрхгүй түүнээс хойш ухарчихсан байлаа.
Англи эх
When our eyes locked again this time, however, a chill ran down my spine. Her appearance was the same, nothing had changed, but her presence, her demeanor, her gaze were completely different. So much so that I had involuntarily stepped back from her.
«Сильви» биеэ тэнийлгэж, хүзүүгээ сунгаж байгаа юм шиг хажуу тийш нь эргүүлэн найгав.
Англи эх
‘Sylvie’ straightened herself, swaying her neck side to side as if she was stretching it.
«А, а», гэж тэр хоолойгоо засан хэлэв. «Чи намайг сонсож байна, тийм үү?»
Англи эх
"Ah, ah," she said, clearing her throat. "You can hear me, yes?"
Юу гэж хариулахаа мэдэхгүй би хөмсгөө өргөв.
Англи эх
I raised a brow, not knowing how to answer.
«Энэ дохиог чинь тийм гэж ойлгоё», гэж тэр тоомжиргүйхэн хэлэв.
Англи эх
"I’ll take that gesture as a yes," she said dismissively.
«Чи хэн бэ?» гэж би нүдээ онийлгон асуув.
Англи эх
"Who are you?" I asked, my eyes narrowing.
«Сильви» мушилзав. Энэ төрх түүний нүүрэнд ер бусын харагдаж байлаа. «Холбоо эцэст нь тогтох үед чамайг яг энэ өрөөнд байсанд баяртай байна. Бүх зүйлийг хамаагүй хялбар болгож байна.»
Англи эх
‘Sylvie’ smirked, an expression that looked unnatural on her face. "I’m grateful that you happened to be in the same room when the connection was finally established. It makes things so much easier."
«Чи. Хэн. Бэ?» гэж би давтав.
Англи эх
"Who. Are. You?" I repeated.
Түүний мушилзалт өргөн инээмсэглэл болон тэлэв. «Агрона.»
Англи эх
Her smirk widened to a smile. "Agrona."
Сэтгэгдлүүд
195-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…