Хариуцлага
Англи эх
Chapter 200: Responsibilities
Энд ирэхэд тэдэнтэй тааралдаж магадгүйг би мэдэж байсан, бүр тодорхой хэмжээгээр хүлээж ч байсан. Гэвч аав маань ээжийг тэрэгнээс гаргаж буулгахыг хармагц хөл минь газар шигдчихэв.
Англи эх
I knew it was possible to see them when I got here; I even anticipated it to a certain degree. But when I saw my father help my mother out of the carriage, I stopped in my tracks.
Яагаад ч юм, тэдний хажууд танил царайнууд нэг нэгээрээ гарч ирэхийг харсаар хөл минь газраас салахгүй зогсов. Жасмин, Хелен, Дурден, Анжела гээд нэг нэгээрээ харагдав. Бүх баг хуучин хэвээрээ, зөвхөн Адам л дутуу байлаа.
Англи эх
For some reason, my feet remained anchored to the ground as I watched more familiar faces appear beside them. Jasmine, Helen, Durden, and Angela, came into view one by one. The whole team still looked the same, only, they were missing Adam.
Аав ээж хоёр маань ч, Хос Эвэр ч бүгд урагдаж элэгдсэн хувцастайгаа адилхан ядарсан, гунигтай царайтай, тэргээ дагалдан хаалгаар чирэгдэн орж ирэв.
Англи эх
My parents and the Twin Horns all wore the same exhausted and grim expressions that matched their ragged appearance as they trudged through the gates alongside their carriage.
"Хаалгыг хаа!" гэж нэг цэрэг архирахад, өндөр сүрлэг хаалга сүүлчийн тэрэгний араас хаагдав.
Англи эх
"Close the gates!" a soldier roared, prompting the towering gates to close behind the last carriage.
Дүрэмт хувцастай ажилчид улам олноороо тэрэгнүүд рүү цувж ирэв. Зарим нь тэрэг чирсэн араатнуудыг тайлж, тэжээл өгөхөөр хөтлөн явахад, бусад нь эгнээ болж зогсоод хайрцагтай хангамжийг ангилахаар гараас гарт дамжуулж эхлэв.
Англи эх
More and more uniformed workers started filing toward the carriages. Some unmounted the beasts pulling the carriages and led them away to be fed while others lined up and began passing the boxed supplies in a line to be sorted.
Дэвтэр барьсан нэг цэрэг хамгийн түрүүнд орж ирсэн тэрэгний жолоочтой ярилцаж эхлэв. Чихэндээ мана шингээхэд, цугласан олны шуугиан дунд ч тэдний яриа тод сонсогдож байлаа.
Англи эх
A soldier carrying a notebook began talking to the driver of the carriage that had come in first. Imbuing mana into my ears, it was easy to hear their conversation even amidst the clamor of the people gathered.
"Блэкбендээс гарсан гэж мэдээлснээс хоёр тэрэг дутуу байна," гэж цэрэг бүдүүн хоолойгоор хэлэв.
Англи эх
"There are two less carriages than what was reported to have left from Blackbend," the soldier said gruffly.
"Замын дунд орчим, өмнөд хилээс хойш ганц бээрийн зайд алакриач шидтэнүүдийн жижиг бүлэгтэй таарсан юм," гэж жолооч хонхойж зурагдсан дуулгаа тайлангаа хэлэв. "Тэр новшнуудад хоёр тэргээ алдчихлаа."
Англи эх
"We ran into a small team of Alacryan mages near the middle of the route just a mile north of the southern border," the driver said, taking off his helmet that was covered in dents and scrapes. "Lost two of my carriages to those bastards."
Харуул ярилцаж байсан туранхай эрийнхээ цаагуур харж, тэрэгнүүдийг ажиглаад огцом амьсгаа гаргав. «Тэрэгнүүдийг буулгаж, хүмүүсээ тоолж дууссаны дараа төв майханд ир. Бүрэн тайлан өгөх хэрэгтэй.»
Англи эх
The guard looked behind the wiry man he had been speaking to, studying the carriages and then let out a sharp breath. "After the carriages are unloaded and your men accounted for, come to the main tent. You’ll need to do a full debrief."
Жолооч хүлээлгүй, аль хэдийн цохиулж хонхойсон хуяг дуулгаа давхар давхраар нь тайлж газар хаяад тэрэг рүүгээ буцав.
Англи эх
The driver didn’t wait, already beginning to shed his layers of battered armor, dropping it on the ground, before walking back to his carriage.
Энэ аяны тэргүүн дайралтад өртсөнөө жирийн л үзэгдэл мэт ярьж байгаа нь цээжийг минь хатгуулан өвтгөв.
Англи эх
The fact that the head of this expedition spoke of being attacked as if it was a common occurrence sent a sharp pain through my chest.
Ахиж бодолгүй би олны дундуур түлхэн гарч, өөрөөсөө хоёр дахин өндөр, хүнд эрчүүдийг амархан зайлуулсаар аав ээжийнхээ яг өмнө очиж зогслоо. Тэдэнтэй харц тулгарахад хэдхэн хормын турш айдас төрөв. Бид эвлэрсэн ч, тэдэнтэй харилцаа маань урьдынх шигээ гэнэн цайлган байхаа больсон байлаа.
Англи эх
Without another thought, I plowed my way through the crowd, knocking aside men twice my height and weight with ease before stopping just in front of my parents. I was scared for a split second as my eyes locked into theirs. We had reconciled but my relationship with them was no longer as innocent as it once was.
Ээжийн ам гайхсандаа ангайж, ямар нэг юм хэлэх гэж байгаа бололтой харагдсан ч, ядарч элэгдсэн царай нь зөөлөн инээмсэглэл болон уусав.
Англи эх
My mother’s mouth opened in surprise, and she looked like she was about to say something, but her weathered melted into face a soft smile.
"Артур аа!" гэж аав маань мөрөндөө үүрсэн шуудайгаа унагаан дуудлаа.
Англи эх
"Arthur!" my father called out, dropping the sack he had slung over his shoulder.
Би ч хариу инээмсэглэв. «Сайн уу, ээжээ. Сайн уу, аавдаа.»
Англи эх
I smiled back. "Hi, Mom. Hey, Dad."
Аав маань бүдүүн гараараа намайг тэврээд газраас өргөчихөв. Ээж маань аавыг тэвэрлэгээ тавихыг тэвчээртэй хүлээж байгаад намайг өөр лүүгээ татан тэврэв.
Англи эх
My father wrapped his thick arms around me, lifting me off my feet. My mother patiently waited for my father to release his embrace before she pulled me in for a hug.
"Сайн байгааг чинь харахад сайхан байна," гэж тэр нүүрээ цээжинд минь наан шивнэв.
Англи эх
"It’s good to see you doing well," she whispered, her face against my chest.
Ээж аянаас тоос шороонд даруулж, нилээд удаан ч зохих ёсоор усанд ороогүй байх, гэвч түүнээс... гэр орны танил үнэр сэнгэнэсээр байлаа.
Англи эх
She was covered in a layer of dust from travels and she probably hadn’t had a proper bath in a while but she still gave off a familiar scent that smelled like... home.
Удаан хүлээж тэсэлгүй Хос Эврийнхэн ар араасаа ирэв. Дурден бохир нөмрөгөө тайлж байж намайг тэврэв. Хелен, Анжела хоёр ачаа дүү нараа эргэж ирэх болгондоо нагац эгч нар шиг «ямар томорчихсон юм бэ» гэсээр намайг чанга тэвэрцгээв.
Англи эх
The Twin Horns came in next, unable to wait any longer. Durden took off his dirty cloak before giving me a hug. Helen and Angela squeezed me tightly, saying how much I had grown like aunts said to their nieces and nephews every time they visited.
"Томорчихож," гэж Жасмин хагас инээмсэглэн үсийг минь сэгсийлгэн бувтнав. Тэр надаас намхан тул толгойд минь хүрэхийн тулд хөлийн үзүүр дээрээ өндийх хэрэгтэй болсон нь үйлдлийг нь бүр ч инээдтэй харагдуулав.
Англи эх
"You got bigger," Jasmine muttered with a half-smile as she tousled my hair. Seeing as she was shorter than me and she had to go on her toes to reach my head made her actions seem a bit more amusing.
"Та л жижгэрчихээгүй юм биз дээ?" гэж би хуучин багш, найзаа тэвэрч шоглов.
Англи эх
"Are you sure you didn’t just get smaller?" I teased, pulling my old teacher and friend into a hug.
Жасминыг тавиад бие минь өөрийн эрхгүй дахиад нэг тэврэлт хүлээн эргэв; хэзээ ч ирэхгүй тэврэлт. Тэгэхэд л надад жинхэнэ утгаараа бууж ирлээ. Адам үнэхээр байхгүй болсон гэдэг нь. Хос Эврийн бүдүүлэг, ширүүн, байнга хувиа хичээдэг жадчин надруу тэр ёжтой инээмсэглэлээ ахиж хэзээ ч чулуудахгүй.
Англи эх
After letting go of Jasmine, my body turned, expecting one more hug; a hug that never came. That’s when it actually hit me. That Adam was really gone. The rude, harsh, and often selfish spear-wielder of the Twin Horns would never shoot me that snide smile of his ever again.
Шүдээ зуун байж дахин инээмсэглээд, бид бүгдээрээ хамгийн ойрын дэн буудал руу алхлаа.
Англи эх
Gritting my teeth, I mustered another smile and we walked together to the nearest inn.
«Хэдэн бээрийн доторх хамгийн алдартай дэн буудал» гэсэн хаяг зүүх зүрхтэй, том ч гэлээ хуучирч нурж унах шахсан байшин хэдхэн гудамжны цаана байв. Дэн буудал нь хоолны газар, уушийн газар ч давхар болдог тул харанхуй болох тусам ширүүсэх хахир хүйтнээс зугтаж, хэвлийгээ дүүргэх ажилчид, цэргүүдээр дүүрэн байлаа.
Англи эх
The large decrepit house that had the audacity to put a sign that advertised it was the most popular inn for miles stood just a few blocks away. Because the inn served as a restaurant and bar as well, it was packed with workers and soldiers replenishing themselves and getting away from the biting cold that was getting worse as it got darker.
"Ж-Жад! Жинхэнэ Ж-ж-жад! Миний дэн буудалд! Ө-Өө бурхан минь." Хүлээн авах ширээнд, илт эвгүйцсэн бяцхан охины хамт ажиллаж байсан дэн буудлын эзэн нэгэн зэрэг гар барих гэж, бидний бичиг баримтанд гарын үсэг зуруулах гэж, зөөгч дуудаж ширээ гаргуулах гэж гөлөг шиг хорчийн тэвдэв.
Англи эх
"I-It’s a l-l-lance in the flesh! Here at my inn! O-Oh my." The owner of the inn that happened to be working at the front desk with a young girl that obviously looked uncomfortable squirmed like a puppy as he tried to shake my hand, get our forms signed and call a waiter for a table all at the same time.
"Би зүгээр л нам гүм оройн хоол идээд, дараа нь гэр бүл, найзууддаа өрөө авах гэсэн юм," гэж би инээмсэглэн хэлэв.
Англи эх
"I’m just looking for a quiet dinner and a room for my family and friends after," I said with a smile.
"Мэдээж, Артур жанжин аа! Жайвс, дээд давхрын тагтны суудлыг чөлөөл! Хурдан!" гэж өвгөн хашгирав.
Англи эх
"Of course, General Arthur! Jives, clear the patio seats upstairs! Hurry!" the old man barked out.
"Чамайг танидаг хэрэг чинь эцэстээ ашигтай юм байна шүү," гэж Хелен тохойгоороо намайг түлхэж хөгжилтэй хэлэв.
Англи эх
"Looks like there are some benefits in knowing you after all," Helen chimed, nudging me with an elbow.
Дурден суудал хүлээж буй олон руу эргэж харав. «Мм. Тэгэхгүй бол нэлээн удаан хүлээх байсан байх.»
Англи эх
Durden looked back at the crowd waiting for a seat. "Mmm. We probably would’ve had to wait for a while otherwise."
Биднийг ороомог шатаар өгсүүлж, Хэрмээс эсрэг зүг рүү харсан тагтанд дагуулав. Алсад тал тэгш тал л байсан ч, үзэмж нь үзэсгэлэнтэй хэвээр байлаа. Ширээний хажууд төмөр зууханд дулаацуулах гал шажигнан шатаж, хоолоо эхлэх бүлээн талх, шөл аль хэдийн тавиастай байв.
Англи эх
We were led to a flight of spiraling stairs to a balcony that faced away from the Wall. There was nothing but flat plains out in the distance, but it was still a beautiful view. There was a fire crackling in a metal furnace just beside our table for warmth and already a plate of warm bread and some broth for us to start our meal with.
"Юу байна даа, Артур?" гэж биднийг ширээ тойрон суумагц ээж асуув.
Англи эх
"How have you been, Arthur?" my mother asked after we settled around the table.
"Сайн байгаа," гэж би худлаа хэлэв. Тийм энгийн биш л дээ. Уулзаагүй хугацаанд маань маш олон юм болсон ч, аав ээж хоёроо хараад тэдэнд санаа зовох шалтгаан нэмэхийг хүссэнгүй.
Англи эх
"I’ve been good," I lied. It wasn’t as simple as that. So many things had happened in the span that we hadn’t seen each other, but looking at my mother and father, I didn’t want to give them anything more to worry about.
Хамгийн сүүлд уулзсанаас хойш ээж маань илт хөгширчээ. Зайрус дахь тав тухтай амьдралтай нь харьцуулахад, булан тохой бүрт үхэл тэнүүчлэх аюултай зам дээр гоо үзэсгэлэн, биеэ арчлах нь нэг их тэргүүн зэргийн асуудал биш нь ойлгомжтой.
Англи эх
My mother aged significantly since the last time we met. Compared to the comfortable life she had in Xyrus, being out in the road with the possible threat of death looming around every corner meant beauty and self-management wasn’t exactly considered a priority.
Аав маань үсээ богино тайрсаар байсан ч, одоо хамрынхаа доорх нүүрийг бараг бүрхсэн өтгөн сахалтай болжээ. Нүднийх нь доор хар хүрээ тодорч байсан ч аав маань цовоо сэргэлэн царайтай хэвээр байв.
Англи эх
My father still cropped his hair short, but now also sported a full-on beard now that covered most of his face below his nose. There were dark bags under his eyes, but my father still had a lively expression.
"Би чиний цөмийг ч мэдрэхээ больчихож, Артур," гэж аав нэмэв. "Хэр хүчтэй болчихов оо?"
Англи эх
"I can’t even feel your core anymore, Arthur," my father added. "How strong have you gotten?"
"Саяхан цагаан цөмд хүрсэн," гэж би инээмсэглэв.
Англи эх
"I hit white core not too long ago," I smiled.
Хелен исгэрч, Жасмин зөвшөөрсөн янзтай толгой дохив.
Англи эх
Helen let out a whistle as Jasmine nodded in approval.
Аав над руу ёжтой инээмсэглэл чулуудав. «Миний хүү шүү дээ.»
Англи эх
My father gave shot me a smirk. "My boy."
Хоол ирж, яриа ундарсаар байх тусам бүгд сэтгэл уужран тайвширцгаав. Ээж маань илүү их инээмсэглэж, аав бүдүүлэг хошигнол хэлэхэд нь зэмлэж ч байв, яг хуучных шигээ.
Англи эх
As the food came and the more we talked, the more comfortable everyone became. My mother began smiling more, even reprimanding my father when he made a crude joke, just like old times.
Аав ээж хоёр маань Эллитэй холбоотой хэвээр байгаа нь тодорхой болов. Хүссэн шигээ ойр ойрхон биш ч, Хэрэм рүү явж Блэкбенд хот руу буцах аян болгондоо тусгайлан Цайз руу мэдээ илгээдэг ажээ.
Англи эх
It turned out that my parents still kept in touch with Ellie. It wasn’t as often as they wanted it to be, but every trip to the wall and back to Blackbend City, they’d go out of their way to send a transmission to the Castle.
"Үнэн үү?" гэж би шарсан загаснаас хазангаа хариулав. "Элли надад энэ тухай огт хэлж байгаагүй."
Англи эх
"Really?" I replied, taking a bite out of a piece of grilled fish. "Ellie never told me about that."
"Дүү чинь одоо эсэргүү насандаа явж байна," гэж аав шөлөнд норгосон талхыг амандаа чихэнгээ санаа алдав.
Англи эх
"Your sister is in her rebellious stage," my father sighed, shoving a broth-soaked bread in his mouth.
"Ихэнхдээ л «Зүгээр байна» эсвэл «Амьд байна» гээд л хариулдаг," гэж ээж хоолой нь санаа зовнилоор нэвт шингэсээр нэмэв. "Зүгээр биз дээ? Сайн хооллож байгаа биз? Найз нөхөдтэй болж байгаа юу?"
Англи эх
"She just replies with ‘I’m okay.’ or ‘I’m alive’ most of the time," my mother added, worry laced in her voice. "She’s okay, right? She’s eating well? She’s making friends?"
Би сэрээгээ тавив. «Тийм их санаа зовж байгаа юм бол Цайз руу очиж уулзаж яагаад болохгүй гэж? Элли ч тэгэхийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна.»
Англи эх
I set down my fork. "If you’re so concerned, why don’t you go visit the Castle? I’m sure that’s what Ellie wants."
"Саяхнаас Цайзын хамгаалалтыг чангатгасан. Тийшээ очих телепортын хаалгыг зөвхөн дарга нар болон түүнээс дээш хүмүүс ашиглаж болох бөгөөд тэд ч гэсэн зөвхөн албан ажлаар л явж чадна," гэж Хелен даавуугаар амаа арчангаа тайлбарлав.
Англи эх
"Security into the Castle has tightened recently. Only heads and above have access to the teleportation gates to there, and even they can only go on official business," Helen explained, wiping her mouth with a cloth.
"Би өөрөө дагуулаад явж болно. Сильви надтай хамт байхгүй ч, Блэкбенд рүү очоод Цайз руу үсрэх зөвшөөрөл авч болно," гэж би найдвар тээн хариулав.
Англи эх
"I can take you myself. Sylvie’s not with me, but we can go to Blackbend and get the clearance to make the jump to the Castle," I replied, hopeful.
Аав ээж хоёр маань хэсэг зуур бие бие рүүгээ харж байгаад над руу буцаж харав. Ээж тайвшруулах өнгөөр хэлэв. «Газар доогуур шинэ тээврийн хэрэгсэл байгуулах гэж байгаа. Тэр баригдчихвал бид чам, Элли хоёртой хамаагүй олон уулзаж чадна.»
Англи эх
My parents looked at each other for a moment before looking back at me. My mother spoke in a reassuring tone. "A new mode of transportation is going to be built underground. Once that’s made, we’ll be able to visit you and Ellie much more often."
"Тэр сайн хэрэг л дээ, гэхдээ Блэкбендээс энд хүрэх зам улам л аюултай болж байна гэсэн мэдээ сонссон. Элли та хоёрын төлөө санаа зовж байна. Би та хоёрын төлөө санаа зовж байна!"
Англи эх
"That’s good and all, but I’ve heard reports that the journey here from Blackbend is getting more and more dangerous. Ellie worries about you guys. I worry about you guys!"
Ээж толгой дохив. «Мэдэж байна, хэрвээ та хоёр биднийг ингэж байгаагийн төлөө муу эцэг эх гэж бодсон ч бурууташгүй. Гэхдээ энд бидний үүрэг байгаа юм. Бидний тусламж хэрэгтэй хүмүүс байна.»
Англи эх
My mother nodded. "I know, and I don’t blame you guys if you think of us as bad parents for doing this, but we have our duties here. People, that need our help."
"Энэ ганц та нарын ачаа биш. Орныг тань орлох өөр цэргүүд ч байна." Хоолой минь бодсоноос минь хурц гарав.
Англи эх
"It’s not only your burden. There are other soldiers that can take your place." My voice came out sharper than I had intended.
Ширээ тойрон хэсэг чимээгүй болоход Анжела гэнэт үсрэн бослоо. «Өө, хөөрхий минь. Хелен, бид эд зүйлсээ тэрэгнээс огт гаргаагүй шүү дээ!»
Англи эх
There was a moment of silence surrounding the table when Angela suddenly sprang up. "Oh dear. Helen, we never took our belongings out of the carriage!"
Удирдагчийн царайд эргэлзэл хэсэгхэн гялсхийсний дараа л тэр Анжела юу хийж байгааг ойлгов. «Т-Тийм ээ. Хулгайд алдахаас өмнө очиж авъя. Алив, хүүхдүүд ээ.»
Англи эх
A look of confusion flashed across the leader’s face before she realized what Angela was doing. "Y-Yeah. Let’s get it before it gets stolen. Come on, guys."
Тэр хоёр Дурден, Жасмин хоёрыг чирсээр дагуулан одов. Анжела алга болохоосоо өмнө эргэж харан над руу учиртай харц чулуудав.
Англи эх
The two of them dragged Durden and Jasmine away with them. Angela looked back and gave me a meaningful glance before disappearing.
Шидлэгч энэ ширээн дээрх хурцадмал уур амьсгалаас зугтахыг хүссэн үү, эсвэл манай гэр бүлд ганцаарчлан ярилцах боломж олгохыг хүссэн үү, би мэдсэнгүй.
Англи эх
Whether the conjurer wanted to avoid the tension set in this table or just give our family some privacy, I didn’t know.
Ээж маань нухацтай хоолойгоор яриаг таслав. «Артур. Энд бидний хүлээсэн үүрэг чиний Жадын хувьд хийдэг зүйлтэй хэмжээгээрээ адилгүй байж магадгүй, гэхдээ бидний хийж байгаа зүйл энэ дайнд хурдан ялахын төлөө гэдэгт аав бид хоёр итгэдэг.»
Англи эх
My mother cut in, her voice serious. "Arthur. Our responsibilities here may not be on the scale of what you do as a lance, but your father and I believe what we’re doing is for the sake of winning this war faster."
"Та нар өөрсдийгөө аюулд оруулж байна," гэж би санаа алдав.
Англи эх
"You’re putting yourselves in danger," I sighed.
"Дайны үед хүн бүр аюулд байдаг. Чи ч гэсэн, Артур," гэж ээж зөрүүдлэн хариулав.
Англи эх
"Everyone is in danger during war. You as well, Arthur," my mother replied unrelentingly.
Цус минь буцалж, манаа барьж дийлэх гэж анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болов. «Тийм, гэхдээ би даван туулж чадна.»
Англи эх
My blood boiled and I had to concentrate on restraining my mana. "Yes, but I can handle it."
Аав маань хоолны хэрэгслээ ширээ рүү тас цохин тавьж, харцыг минь өөр рүүгээ татав. «Чи хэр хоёр нүүртэй байгаагаа ойлгож байна уу? Тэгэхээр Элли, Алис, бид гурвыг хаа нэгтээ аюулгүй газар түгжчихвэл өөрийгөө аюулд оруулах нь зүгээр гэж байгаа юм уу? Хаант улсынхаа өмнө хүлээсэн үүргээ хаяад?»
Англи эх
My father slapped down his utensils on the table, drawing my gaze. "Do you realize how hypocritical you’re being? So you’re saying it’s fine for you to put yourself in danger, as long as Ellie, Alice and I are locked away someplace safe? Abandoning our responsibilities to our kingdom?"
"Би та нарыг бүгдийг чинь хамгаалахын тулд энэ дайнд тулалдаж байна, гэхдээ үргэлж та нарын хажууд байж чадахгүй шүү дээ. Намайг даалгавраар явж байхад ээж, аав та хоёрт ямар нэг юм тохиолдвол яах юм? Бүр Элли хүртэл... та нартай нэгдэхийг хүссэндээ дадлага сургуулилтдаа бүх юмаа зориулчихсан байгаа! Адам шиг тэр ч бас үхчихвэл яах юм!"
Англи эх
"I’m fighting this war to protect all of you, but I can’t be next to you guys all the time. What if something were to happen to you or Dad, while I’m on a mission? Even Ellie... she’s been so engrossed in training because she wants to join you guys! What if she dies too, like Adam!"
"Боль, Артур!" гэж аав маань тас хийв. Тэр суудлаасаа босож над руу догшин ширтэв. "Гэр бүлээ аюулгүй байлгах нь миний нэгдүгээр зорилго, гэхдээ би гэр бүлээ аз жаргалтай амьдраасай гэж бас хүсдэг. Тийм учраас л бид үүнийг хийж байгаа юм. Дикатен чиний цорын ганц гэр биш байсан байж магадгүй, Артур, гэхдээ энэ бол бидний мэдэх цорын ганц гэр. Хэрэв Элли илүү сайхан ирээдүйтэй амьдрахын тулд үхэх хэрэгтэй бол, тэгэг л дээ."
Англи эх
"Enough, Arthur!" My father snapped. He got up from his seat and stared at me fiercely. "Keeping my family safe is my priority, but I also want my family to live happily. That’s why we’re doing this. Dicathen may not have been your only home, Arthur, but it’s the only home that we know and if it means dying so that Ellie can live with a better future, then so be it."
Аав маань уурсан гарч одож, ээж араас нь дагав. Тэр над руу гунигтайгаар эргэж харсан ч юу ч хэлсэнгүй, би ганцаараа чимээгүй суусаар үлдэв.
Англи эх
My father stormed off and my mother followed. She looked back at me solemnly but didn’t say anything as I sat alone in silence.
Суудлаасаа босоод нөмрөгийнхөө дотор гар хийж хэдэн алтан зоос гаргав. Зоосыг ширээн дээр үлдээгээд тагтнаас нисэн одлоо.
Англи эх
Getting up from my seat, I reached into my robe and pulled out several gold coins. I left the coins on the table and flew off the balcony.
Сэтгэл хөдлөлдөө толгой минь будлиантай, Хэрмийг доош харж болохуйц өндөрт нисэн гарч, бэхлэлттэй зэргэлдээх уулын хаданд суув. Хурц салхинд арьсаа хазуулж, өмнө хэлсэн үгийнхээ шийтгэл болгон бага зэргийн өвдөлтийг тэвчлээ.
Англи эх
My mind muddled with emotions, I flew up high enough to look down on the Wall and took a seat on the edge of the mountain adjacent to the fortress. I let the sharp winds bite into my skin, enduring the slight pain as punishment for my earlier words.
Дэн буудал дахь ярианыхаа тухай дахин бодохгүйн тулд чадах бүхнээ хийв. Хэдэн гажиг араатан буудаж унагамаар байсан ч харамсалтай нь шөнө нам гүм байлаа. Хэрмийн дагуух бамбаруудыг, харуулд зогсох харваачид, шидтэнүүдийн тоог тоолж эхлэв. Бүр модон харуулын бүхээгийн цаана Хэрмийн хамгийн дээд давхрыг дээрээс хэн ч харахгүй гэж бодсон хоёр цэрэг шөнөө жаахан илүү «халуун» өнгөрөөж байгааг ч олж харав.
Англи эх
I did all I can to avoid rethinking of my conversation earlier at the inn. I wanted to shoot down a few corrupted beasts but unfortunately the night was quiet. I started counting the torches along the Wall and the number of archers and mages stationed. I even saw a pair of soldiers behind a wooden pillbox spending their night a bit more ‘passionately’, not expecting anyone to be looking down on the highest floor of the Wall from above.
Тоолох юм дууссаны дараа хараагаа аль болох холд сунгаж, шөнийн гүн харанхуйн дундуур Хэрэм рүү чиглэж буй манын араатан байгаа эсэхийг мэдрэхийг оролдов. Манын араатан мэдэрсэнгүй, харин доороос над руу хэн нэгэн ойртож буйг мэдэрлээ.
Англи эх
After I ran out of things to count, I extended my vision as much as I could, trying to sense any mana beasts headed toward the Wall through the thick of night. I didn’t sense any mana beasts, but I did sense someone approaching me from below.
"Эндээ... байж... байх юм." Хэдэн минутын дараа доороос нэг хоолой сонсогдов. Нэг гар гэнэт харагдаж, миний сууж байсан хадны ирмэгээс зуурав.
Англи эх
"There... you... are." a voice sounded from below a few minutes later. A hand shot up into view, grabbing hold of the ledge that I was sitting on.
Би Жасминыг гарнаас нь татаж гаргав. Адал явдалтан уулын хаданд нуруугаа налаад амьсгаагаа дараад дахин ярив. «Нисч чаддаггүй... хүмүүсийг жаахан хүндэлж байх хэрэгтэй шүү.»
Англи эх
I pulled Jasmine up by her arm. The adventurer leaned back against the mountain cliff and caught her breath before speaking again. "You should have some respect for... those who can’t fly."
Жасмин аль болох хөнгөн байдлаар ярих гэж хичээж байгааг би мэдэж байлаа. Би инээмсэглэв. «Уучлаарай. Яахаараа намайг олчихов оо, та?»
Англи эх
I knew Jasmine was trying her best to be lighthearted. I smiled. "Sorry about that. How did find me, anyway?"
Жасмин бардамнан хөөрцөглөв, гэвч амьсгаа нь хараахан тавигдаагүй тул энэ нь харин ч хахалдах мэт сонсогдов. «Багшаа бүү дорд үз.»
Англи эх
Jasmine puffed proudly, which sounded more like a wheeze since she was still recuperating. "Don’t underestimate your mentor."
Би арай гэж инээв. «Хэзээ ч дорд үзэж байгаагүй.»
Англи эх
I managed a chuckle. "I never have."
Хоёулаа хэсэг чимээгүй сууж, шөнө улам харанхуй болохыг ажиглав.
Англи эх
The two of us sat in silence for a while, watching as the night got darker.
"Хэрэмд хэр удаж байгаа юм?" гэж тэр чичирсээр асуув.
Англи эх
"How long have you been at the Wall for?" she asked, shivering.
Хариулахаасаа өмнө би хоёулаа дулаан байхын тулд биднийг галын мана шингээсэн давхаргаар ороов. «Та нарыг ирэхээс хэдхэн цагийн өмнө л ирсэн.»
Англи эх
I wrapped us in a layer of fire-imbued mana to keep both of us warm before answering. "Just a few hours before you guys came."
"Баярлалаа," гэж тэр алсыг ширтэн бувтнав. "Аавтай минь уулзах боломж гарсан уу?"
Англи эх
"Thank you," she muttered, her gaze distant. "Did you get the chance to meet my father?"
"Тэдний зөвлөгөөн дээр санамсаргүй орчихсон," гэж би хариулав. "Та уулзсан уу?"
Англи эх
"I walked in on their meeting," I answered. "Have you?"
Жасмин толгой сэгсрэв. «Энэ хооронд олон удаа ирж очсон ч нэг ч удаа уулзаагүй. Одоо хоёулаа гэр бүлийн асуудалтай болсон бололтой.»
Англи эх
Jasmine shook her head. "Not once despite the many trips back and forth here. Looks like we both have family problems now."
"Тийм бололтой."
Англи эх
"Seems like it."
Дахин хэсэг чимээгүй байсны эцэст адал явдалтан дахин ярив.
Англи эх
Another moment of silence passed before the adventurer spoke again.
"Дэн буудалд юу болсныг би ухаж төнхөхгүй ээ. Зүгээр л аав ээж чинь чамайг, Эллийг үнэхээр боддог гэдгийг мэдэж яв. Аав чинь шинэ хүнтэй танилцах болгондоо хүү минь Жад шүү гэж заавал ярьдаг юм."
Англи эх
"I won’t pry into what happened at the inn. Just know that your parents do care about you and Ellie. Whenever your father meets anyone new, he always tells them about how his son is a lance."
"Тэд бодож санаа тавьдгийг мэдэж байна," гэж би санаа алдав.
Англи эх
"I know that they care," I sighed.
"Рей... тэр тусмаа Алис. Тэд хоёулаа их гэм буруугаа мэдэрдэг. Бид хичнээн өөрөөр хэлээд ч, Адам үхэхэд бидэнд туслахаар хажууд нь байгаагүй нь тэдэнд өөрсдийнх нь буруу мэт санагдуулсан юм."
Англи эх
"Rey... and especially Alice. They both feel a lot of guilt. No matter how much we told them otherwise, the fact that they weren’t there to help us when Adam died made them feel like it was their fault."
Намайг хариулахгүй байхад Жасмин үргэлжлүүлэн ярив. «Чамайг төрөхөөс өмнө ээжид чинь юу тохиолдсоныг чи мэднэ. Ленсад тохиолдсон явдлын дараа тэр сэтгэлийн шархтай болж, нэлээд хугацаанд ид шидээ шалбархай, хөхрөлтөөс илүү юманд бараг хэрэглэж чаддаггүй байсан.»
Англи эх
Jasmine continued speaking when I didn’t reply. "You know what happened with your mother before she had you. She was traumatized after what had happened to Lensa, and for a while, she could hardly use her magic for anything more than a scrape or bruise."
"Мэдэж байна," гэж би хүрхийв. "Тийм учраас дайн дуустал тэд Цайзад үлдэнэ гэж бодсон юм, аюултай газар руу өөрсдийгөө шидэхгүй гэж."
Англи эх
"I know," I huffed. "Which is why I thought they would stay at the Castle until the war was over, not throw themselves to dangerous lands."
Жасмин гараа миний гар дээр тавив. «Ойлгомжтой сонсогдох эсэхийг мэдэхгүй, гэхдээ тэдний одоо энэ дайнд хувь нэмэр оруулж байгаа нь чам, Элли хоёрын төлөө байгаатай адил өөрсдийнх нь төлөө ч бас гэж би боддог. Тэд та хоёрт илүү сайн эцэг эх болохын тулд өнгөрсөн алдаа, айдсаа даван туулахыг хичээж байгаа юм.»
Англи эх
Jasmine put a hand on my arm. "I’m not sure if this makes sense, but I think what they’re doing now to contribute to this war is as much for themselves as it is for you and Ellie. They’re trying to overcome their past mistakes and fears so that they can become better parents for the both of you."
"Би ч бас хувиа хичээж байснаа мэдэж байна," гэж би хүлээн зөвшөөрөв. "Гэхдээ бид гурвуулаа жаахан хугацаа хэрэгтэй юм шиг байна."
Англи эх
"I know I was being selfish too," I admitted. "But I think all three of us need some time."
"Зүгээр л аав ээжтэйгээ харилцаагаа над, миний гэр бүл шиг болгож болохгүй шүү," гэж тэр товчхон хэлэв. "Эвлэрч болох үе байсан байх гэдэгт итгэлтэй байна, гэхдээ би зугтсаар л байхыг сонгосон, аав маань ч бардам зангаасаа болоод гараа сунгасангүй."
Англи эх
"Just don’t let your relationship with your parents become like me and my family," she said tersely. "I’m sure there was time when we could’ve reconciled, but I chose to keep running and my father’s pride kept him from reaching out."
Би өвдгөө тэврэн сууж байгаа Жасмин руу эргэв. Анх танилцсанаас хойш тэр ганц ч өдөр хөгшрөөгүй мэт харагдах боловч, зөвхөн нүд нь л илүү гүн төлөвшлөөр гэрэлтэж байлаа. «Баярлалаа, Жасмин.»
Англи эх
I turned to Jasmine, who was sitting down, hugging her knees. She didn’t look like she had aged a single day since when I had first met her except her eyes, that shone with more deeply with a sense of maturity. "Thanks, Jasmine."
"Баярлах ч ёстой. Ийм их ярьснаас болж эрүү минь өвдөж байна."
Англи эх
"You better be. My jaw is sore for speaking so much."
Гомдоллосон ч гэсэн бид ярьсаар л байв. Би түүнд хэдэн даалгаврынхаа тухай ярьж, тэр ч өөрийнхөөсөө хэдийг ярьж өглөө. Сильви одоо хүний дүрд хувирч чаддаг болсон гэж хэлэхэд тэр хамгийн их гайхсан ч, үнэхээр итгэсэн эсэхэд нь би бүрэн итгэлтэй байсангүй. Ямартай ч бид нар дахин цухуйн гарч иртэл шөнөжин бие биеийнхээ хамт байхдаа таашаал авлаа.
Англи эх
Despite her complaints, we kept talking. I talked to her about some of my missions and she told me some of hers. Her greatest surprise was when I told her that Sylvie had a human form now, but I wasn’t entirely sure that she really believed me. Either way, we enjoyed each other’s company well through the night up until the sun came peeking back up.
"Одоо буцах хэрэгтэй байх," гэж Жасмин хөл дээрээ босонгоо хэлэв.
Англи эх
"I should get back now," Jasmine said, getting up to her feet.
"Доош буулгаж өгөх үү?"
Англи эх
"Do you need a lift down?"
Тэр толгой сэгсрэв. «Зүгээр. Уруудах нь амархан хэсэг нь, чамд ч гэсэн жаахан ганцаараа байх хугацаа хэрэгтэй юм шиг харагдаж байна.»
Англи эх
She shook her head. "It’s okay. Going down is the easy part and you look like you need some more time alone."
"Баярлалаа," гэж би инээмсэглэв. "Бүх зүйлийн төлөө."
Англи эх
"Thank you," I smiled. "For everything."
"Юу ярьж байгаа юм," гэж тэр толгойг минь алгадан хариулав.
Англи эх
"Of course," she replied, patting my head.
Тэр уулын энгэрээр доош үсэрч, эргэн тойронд нь салхины шуурга эргэлдэн газардалтыг нь зөөллөсөөр алга болтол нь би харж суулаа.
Англи эх
I watched her hop down the side of the mountain, a gale of wind surrounding her and softening her landings until she was gone.
Сэтгэгдлүүд
202-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…