Салхи хотын хэрмийн аварга бэхлэлт рүү ширүүн мөргөж, гаслан улина. Нэгдүгээр Цэргийн цэргүүд цамхагийн хана дээр чичрэн зогсож, цасан шуурганы бүдэг манан руу баргар царайгаар ширтэнэ. Тэд бол азтайчууд нь байлаа. Азгүй нь хамаагүй доор, газар зогсож, цоорхойнуудыг амь биеэрээ хамгаалахад бэлэн байв.
Англи эх
The winds were howling as they crashed into the colossal bulwark of the city wall. The soldiers of the First Army were shivering on the battlements, staring into the hazy mist of the blizzard with grim expressions. These were the lucky ones, the less fortunate were far below, on the ground, ready to defend the breaches with their lives.
Хотын хамгаалалтын хаалтанд гарсан муухай цуурхайнуудын улмаас бүслэлтийг хангах, зохион байгуулах ажил улам хүндэрсэн байлаа. Өнөөдөр бол бүр ч хэцүү байв. Учир нь титан аль зүгээс довтлохыг хэн ч мэдэхгүй байлаа.
Англи эх
Because of the ugly rifts in the defensive barrier of the city, the logistics of the siege had become much harder. Today, it was especially so, since no one knew the direction from which the titan was going to attack.
Голиат өмнөөс, сүйдсэн газар нутгийг туулан алхам бүрээрээ газар доргиож ирж болно. Хойд зүгээс, хар долгионы доороос гарч ирээд эхлээд боомтын цайз руу дайрч болно. Цэргийн Удирдлагын мэдэж байгаагаар бол тэр бүр газар доороос мөлхөж гарч ч мэдэх юм… титаны чадварын хүрээ одоо хүртэл нууц хэвээр байв.
Англи эх
Goliath could come from the south, marching across the ravaged landscape and shaking the earth with his every step. He could come from the north, emerging from below the dark waves to attack the port fortress first. For all Army Command knew, he could even crawl from under the ground… the scope of the titan's abilities was still a mystery.
Тиймээс ч хамгаалагчид хэрмийн нэг юмуу хэдэн хэсэгт бөөгнөрөхийн оронд бүх хүрээгээр нь тархан байрласан байлаа.
Англи эх
That was why the defenders were dispersed along the whole perimeter of the wall instead of congregating at one or several of its sections.
Гэвч Санни, Жет хоёр Хэвийн Бусынхны хоёр бүлэгтэйгээ хамт танил газраа ирсэн байв. Бүслэлтийн нийслэлийн гол орцны яг дээр, саяхан хэрмийг цоолон нээгдсэн Хар Зүүдний Үүдээс төдийлөн холгүй.
Англи эх
However, Sunny and Jet, as well as their two cohorts of Irregulars, had found themselves in a familiar spot, right above the main entrance of the siege capital, not too far away from the Nightmare Gate that had torn through the wall not too long ago.
Санни хайлшин цамхаг хананд нуруугаа налан суугаад бясалгаж байлаа. Сүнс Хураагч ойрхон зогсож, цасан хөшигт бүрхэгдсэн уудам үхлийн талбайг харж байв. Хоёулаа Дуудлагын шивнээг тоохгүй байхыг хичээнэ.
Англи эх
Sunny was sitting with his back against the alloy parapet, meditating. Soul Reaper was standing nearby, looking across the vast killing field, the landscape obscured by the veil of snow. Both were trying to ignore the whispers of the Call.
Тулаан эхлэхийг хүлээх дотор муухайрам түгшүүр дээр нэмээд үүнтэй тэмцэх хэрэгтэй болох нь нэлээд ядаргаатай байлаа.
Англи эх
It was more than a bit annoying, to have to deal with it on top of the sickening anxiety of waiting for the start of the battle.
Санни санаа алдаад Мастер Жет рүү өөдөөс харлаа. Үс нь саад болоод байсан тул гараараа илж зайлуулав. Түүнийг юм хэлж амжаагүй байтал Жет гэнэт асуув:
Англи эх
Sunny sighed, then looked up at Master Jet. His hair was getting in the way, so he brushed it aside. Before he could speak, she suddenly asked:
"Чи яагаад үсээ авахуулдаггүй юм бэ?"
Англи эх
"Why don't you cut it?"
Санни ичингүйрэн ханиалгалаа.
Англи эх
He coughed in embarrassment.
"Өө… юу гэвэл, энгийн хайч ч, автомат үсчин ч надад үйлчлэхээ больчихсон юм. Хурц Дурсамжаар өөрөө тайраад авах л хэрэгтэй байх… тийм ээ, нэг өдөр тэгнэ дээ…"
Англи эх
"Oh… the thing is, mundane scissors and autobarbers stopped working on me. I should probably just use a sharp Memory and cut it myself… yeah, that's what I'll do, one of these days…"
Жет инээмсэглэн өөр тийш харав.
Англи эх
Jet looked away with a smile.
"ХХБН-д нэг танил залуу бий. Цөөхөн Сэрсэн үсчний нэг болохоор маш их эрэлттэй. Үйлчлүүлэгчдийнх нь дунд Гэгээнтнүүд ч олон бий, гэхдээ чи хүсвэл би танилцуулж өгч чадна."
Англи эх
"I know a guy back in NQSC. He's very in demand, as one of the few Awakened hair stylists around. There are many Saints among his clientele, but if you want, I can get you a recommendation."
Санни инээлээ.
Англи эх
Sunny laughed.
"...За яахав. ХХБН-даа буцаад очихоор."
Англи эх
"...Sure. When we're back in NQSC."
Тэр хэсэг зуур чимээгүй байснаа асуув:
Англи эх
He remained silent for a few moments, then asked:
"Бид Голиатыг устгаж чадна гэдэгт чи хэр итгэлтэй байна?"
Англи эх
"How sure are you that we'll be able to destroy Goliath?"
Сүнс Хураагч эргэлзэв.
Англи эх
Soul Reaper hesitated.
"Чи төлөвлөгөөнийхөө өөрийн хэсгийг амжилттай гүйцэтгэвэл, нэлээд итгэлтэй байна. Ямар нэг юм буруудвал Цусан Давалгаа ч оролцоно. Тэнгэрийн Түрлэг Өвлийн Араатантай дахиад тулалдахаар явчихсан нь харамсалтай… гэхдээ түүнгүйгээр ч бид болно доо."
Англи эх
"As long as you pull off your part of the plan, pretty sure. Bloodwave will step in if something goes wrong, too. It's a shame that Sky Tide is away fighting the Winter Beast again… but we should be alright without her."
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Би ч тэгж бодож байна…"
Англи эх
"I think so…"
Гэвч Жет гараа өргөн түүний үгийг таслав. Санни дуугүй болж, хөмсгөө өргөв.
Англи эх
However, Jet interrupted him by raising a hand. He grew quiet and raised an eyebrow.
Жет тайван царайгаар харанхуй руу ширтэж байлаа.
Англи эх
She looked into the darkness with a calm expression.
"Чагна."
Англи эх
"Listen."
Санни чагнасан ч салхи, мөн тэднийг хүрээлэн буй мянга мянган цэргийн дарагдсан амьсгаанаас өөр юу ч сонссонгүй. Тэгтэл хаа нэгтээ алсаас бүдэг дуу чихэнд нь хүрэв.
Англи эх
Sunny did so, hearing nothing but the wind and the stifled breaths of the thousands of soldiers surrounding them. Then, a muffled sound reached his ears from somewhere far away.
Дүн.
Англи эх
Boom.
Тэгээд урт бөгөөд зовлонтой завсарлагын дараа дахиад.
Англи эх
And then, after a long and arduous pause, again.
Дүн.
Англи эх
Boom.
Санни босож, цасан шуурга руу ширтэв. Нурууг нь даган хүйтэн жихүүдэс гүйх шиг болов.
Англи эх
Sunny stood up, staring into the blizzard. Suddenly, he felt a chill creeping up his spine.
"Тэр ирж байна."
Англи эх
"He's coming."
Аварга бие биетийн аянга мэт алхам уудам алсаас ертөнцийг даган цуурайтан эргэлдэнэ. Ширүүн цасан шуурганаас болж цэргүүд юу ч харж чадахгүй байсан ч зөвхөн тэр дуунаас л цонхийж, чичигнэсэн гараараа зэвсгээ атгацгаав.
Англи эх
From a vast distance, the thunderous steps of the colossal giant were rolling over the world. Even though the soldiers could not see anything because of the raging snowstorm, the sound alone made them pale and grasp their weapons with trembling hands.
Дүн… дүн…
Англи эх
Boom… boom…
Дүн...
Англи эх
Boom...
Алхам бүр нь яг л оюуны довтолгоо шиг тэднийг дайрна.
Англи эх
Each one assaulted them, almost like a mental attack.
Жет Цэргийн Удирдлагатай холбогдохыг оролдсон ч саатал хөндлөнгөөс болж бүтэхгүйд хараал урсгав. Элч нарын нэгийг дуудаад товчхон хэлэв:
Англи эх
Jet tried to contact Army Command, then cursed when the interference made it impossible. Calling out one of the messengers, she said tersely:
"Голиат өмнөөс ойртож байна гэж Төв байранд мэдэгд. Бидэнд энд аль болох хурдан нэмэлт хүч хэрэгтэй. Яв!"
Англи эх
"Inform the HQ that Goliath is approaching from the south. We need reinforcements here as soon as possible. Go!"
Царай нь цонхийсон элч хүндэтгэл үзүүлээд нүднээс далд оров. Тэгээд тэдэнд хүлээхээс өөр хийх зүйл үлдсэнгүй.
Англи эх
The pale-faced messenger saluted and disappeared from view, and then, there was nothing for them to do but wait.
Саннигийн дэргэд бүлгийнх нь гишүүд тулаанд бэлтгэж байв. Эргэн тойронд бүгд л адилхан бэлтгэж, хэрмийн цаадах нэвтэршгүй цагаан мананаас аварга биетийн алхам үргэлжлэн дүнгэнэсээр… аажмаар улам чанга… улам ойр… улам ч аймшигтай болж байлаа.
Англи эх
By Sunny's side, the members of his cohort were preparing for battle. Everyone around was doing the same, and from the impenetrable white haze beyond the wall, the steps of the giant continued to boom, slowly growing louder… and closer… and much more frightening.
Дүн!
Англи эх
Boom!
Тэгээд тамлам удаан нам гүмийн дараа дахиад:
Англи эх
And then, after a torturous span of silence, again:
Дүн!
Англи эх
Boom!
Санни шүдээ зуухад ард нь буй цамхаг хана дээр дөрвөн сүүдэр чичрэв.
Англи эх
Sunny gritted his teeth, and on the battlement behind him, four shadows shivered.
Цасан шуурганд нуугдсан Голиат Фалкон Скотт руу аажуухан ойртож байв. Хэн ч түүнийг харж чадахгүй ч титаны хүнд алхам нь муу ёрын дайны бөмбөр мэт дуурсана. Удалгүй алхам бүрт нь газар чичирч эхлэв. Чичирхийлэл хотын хэрмийн хайлшин бүтцээр дамжин, түүнийг доргиулж байлаа.
Англи эх
Hidden in the blizzard, Goliath was slowly approaching Falcon Scott. No one could see him, but the heavy steps of the titan sounded like foreboding war drums. Soon, the ground started shaking with each of them. The tremors traveled through the alloy structure of the city wall, making it vibrate.
Санни аварга биетийн хөлд дарагдаж, бутран няцарсан дурсамждаа саатуулагдах шиг бие нь хөшиж байгааг мэдрэв. Хүн өвдөлтийг үнэндээ дахин санаж чаддаггүй ч, шархадсан мэдрэмжийг санах маш амархан, ялангуяа аймшигтай шархадсан бол. Тэр өдөр тэр бараг үхэх шахсан… хэдэн Дурсамж, жаахан аз байгаагүй бол лав үхэх байсан.
Англи эх
Sunny felt his body growing stiff, as if paralyzed by the memory of being crushed and broken by the giant's foot. Humans could not really recall pain, but remembering the feeling of being hurt was very easy, especially if one was hurt terribly. He had almost died that day… he should have died, if not for a couple of Memories and a bit of luck.
Бие нь сүйрснээ санаж байлаа.
Англи эх
His body remembered being destroyed.
Санни архиран, саатуулам айдсаа сэгсрэн хаяад, алхагч уулын үзэн ядмаар дүрсийг харах юм сан гэж цасан шуурга руу ширтэв.
Англи эх
Snarling, Sunny shook off the paralyzing fear and peered into the blizzard, hoping to see the hateful shape of the walking mountain.
Харин оронд нь зөвхөн сонссон нь...
Англи эх
Instead, he just heard...
ДҮН.
Англи эх
BOOM.
ДҮН.
Англи эх
BOOM.
«Хараал идмээр.»
Англи эх
'Damnation.'
ДҮН!
Англи эх
BOOM!
ДҮН!
Англи эх
BOOM!
…Аянга мэт алхам гэнэт зогсов.
Англи эх
…Suddenly, the thunderous steps stopped.
Хэсэг хоромын дараа цасан шуурганы хананд цоорхой гарч, хэдэн агшин тэр алс хол, өргөн уудмыг харж чадав.
Англи эх
A moment later, a rift appeared in the wall of the blizzard, and for a few moments, he could see far and wide.
Саннигийн нүд онийлоо.
Англи эх
Sunny's eyes narrowed.
Тэр тэнд, үхлийн талбайн захад, уулсын өмнө аварга амьтан зогсож байв. Хотын хэрмээс хол илүү өндөр титан өөрөө ч уул шиг харагдана. Хүнтэй бүдэг төстэй бие нь өргөн бөгөөд хэлбэр дүрсгүй, тэгш бус, элэгдэж хуучирсан чулуугаар бүтжээ. Түүнд гурван хүчирхэг гар, Нэгдүгээр Цэргийн цэргүүд рүү харь, хүйтэн, аймшигт хорон санаагаар ширтэх ганц асар том нүд байлаа.
Англи эх
Out there at the edge of the killing field, a giant creature stood in front of the mountains. Taller than the city wall by far, the titan looked like a mountain himself, his vaguely humanoid body was broad and misshapen, made of uneven, weathered stone. He had three mighty arms, and one enormous eye that stared at the soldiers of the First Army with an alien, cold, terrifying malice.
Сүүн цагаан нүд нь солонго ч, хүүхэн хараа ч үгүй, бүхэлдээ цав цагаан байв.
Англи эх
The milky eye was completely white, having no iris and no pupil.
…Титаны ард болон эргэн тойронд уулсын энгэрээс урсан доошлох биетүүдийн уудам хар тэнгис долгилж байлаа. Хар Зүүдний Амьтад, гайхмаар асар том сүрэг Уруудсан Титаныг дагаж байв.
Англи эх
…Behind and around the titan, a vast and dark sea of bodies was undulating as it flowed down from the slopes of the mountains. Nightmare Creatures, a stunningly large horde of them, were following the Fallen Titan.
Хэсэг зуур ертөнц хөлдчихсөн мэт санагдав.
Англи эх
For a moment, the world seemed frozen.
Тэр аймшигт агшинд Санни өөрийгөө хүчлэн инээмсэглэлээ. Бүх зүйл, Антарктидад ирсэн нь, Нэгдүгээр Цэрэгтэй хамт хүйтэн уудам нутгаар нь жагсан явсан нь, LO49-өөс амьд гарсан нь, дүрвэгсдийн цуваатай хамт хойд зүг рүү хумсаараа маажин тэмцэж буцсан нь, Фалкон Скоттод олон долоо хоног тулалдсан нь, бүгд яг энэ агшны төлөө байжээ.
Англи эх
In that dreadful instant, Sunny forced himself to smile. All of it, him coming to Antarctica, marching with the First Army across its cold expanse, surviving LO49, clawing his way back north with a train of refugees, the long weeks of fighting at Falcon Scott, had been for this moment.
Тэр Голиат руу алах санаатай хурц харцаар ширтэв.
Англи эх
He looked at Goliath with murderous intensity.
«Нааш ир, новш минь…»
Англи эх
'Come here, bastard…'
Дараагийн агшинд аварга биет түүний дуудлагад хариулах мэт урагш алхлаа.
Англи эх
In the next moment, as if answering his call, the giant stepped forward.
Сэтгэгдлүүд
1029-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…