Боомт руу ойртох нь амаргүй ажил болж таарав. Нэг зүг рүү чиглэсэн хүн, машин хэтэрхий олон байсан тул нэгэн үеэс урагшлах ямар ч боломжгүй болжээ. Зам бөглөрөөд хөдлөх ч аргагүй болсон нь үнэхээр сонин дүр зураг байлаа. ХХБН-д хувийн тээврийн хэрэгсэл ховорхон тааралддаг байсан бол Фалкон Скотт төрөл бүрийн цэргийн тээврийн машинаар дүүрэн байв.
Англи эх
Getting close to the port turned out to be complicated. There were too many people and too many vehicles heading the same way, at some point, driving forward became simply impossible. The road was utterly jammed, which was a truly strange scene. Back in NQSC, PTVs were somewhat of a rare sight, but Falcon Scott was brimming with military transports of all kinds.
Машин нь бүр мөсөн гацсаныг ойлгосон Санни нүүрээ үрчийлгэн, бүгдийг буухыг тушаав. Тэднийг буумагц олон янзын чимээ чих дэлсэв. Хөдөлгүүрийн нүргээн дүнгэнээ, чих дөжрөм цахилгаан дохионы орилоон, тоолшгүй олон хүний сэтгэл түгшсэн хашгираан… бүгд нийлж, нэгэн эмх замбараагүй шуугиан болон хувирчээ.
Англи эх
Understanding that their vehicle was truly stuck, Sunny grimaced and told everyone to get out. As they did, a litany of sounds assaulted their ears, the rumbling hum of engines, the ear-piercing wail of electric horns, the anxious shouts of countless people… all of it fused into a cacophonous cloud of noise.
Эргэн тойронд нь асар их хүн бөглөрсөн замаар урсаж, машинууд урагшлах завшааныг найдлага тасран хүлээж байв. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд олон хүн. Зарим нь эд хогшлоо савлаж, цүнх, үүргэвч үүрсэн бол зарим нь хоосон гартай явна.
Англи эх
Around them, a vast crowd of people was flowing through the congested road, the vehicles waiting hopelessly for a chance to move forward. There were men, women, and children, some carrying bags and backpacks containing their belongings, some empty-handed.
Нэгэн аварга тээврийн машины жолооч бүхээгийнхээ хажууд зогсоод, боомт хүрэх тушаал авсан гэж, бүгдийг замаас зайл гэж галзуурсан мэт орилж байлаа. Мэдээж хэрэг, хашгираан нь ямар ч нэмэргүй. Хүмүүс зам тавьж өгсөн ч гэсэн түүний яг өмнө өөр машин, түүний цаана бас нэг, тэрний цаана бас нэг… бүгд л адилхан гацчихсан байв.
Англи эх
A driver of a massive transport was standing on the side of the cabin, screaming furiously for everyone to get out of his way and that he had orders to reach the port. His yells were useless, of course. Even if the crowd of people parted, there was another vehicle right in front of the transport, and another one after that, and another one after that, all similarly stuck.
Боомт руу явганаар явж буй хүмүүс ч бас утгагүй юм хийж байлаа. Цайзад хүрсэн төдийд л хөлөг онгоцонд суух боломж гарчих биш. Ихэнх нь зүгээр л сандран, ухаан санаагаа алдсан хэрэг. Зарим нь явах ч бодолгүй байсан ч олны урсгалд автаад хамт туугдаж явлаа.
Англи эх
The people moving toward the port on foot were acting senselessly, as well. It was not like they had a chance of getting on a ship simply by reaching the fortress, most of them had simply panicked and lost all reason. Some had not even wanted to go, but were swept up by the crowd.
Ямартаа ч энэ олон түмэн Саннигийн замд ноцтой саад болж байв. Аз болоход түүний дүрэмт хувцас хүмүүсийг холдуулахад хангалттай байсан нь тодорхой болов. Түүний алхсан газар ид шидээр мэт жижиг хоосон зай бий болж, бүлэг нь нэлээд хурдтай урагшилж чадав. Ийм байдалд байсан ч хүмүүс Мастерийг таньж л байлаа.
Англи эх
In any case, the mob presented a serious obstacle to Sunny. Luckily, his uniform had turned out to be good enough of a deterrent, where he walked, a small bubble of empty space magically appeared, allowing his group to advance forward with sufficient speed. Even in this state, the people were able to recognize a Master.
Зарим нь хүндэтгэж, бишрэн зам тавьж байхад, зарим нь айснаасаа болж холдоно.
Англи эх
Some moved aside out of respect and reverence, some out of fear.
«Энэ чинь… хараал ид…»
Англи эх
'This is… damn…'
Санни өөрийгөө туршлагатай хүн гэж боддог байсан бөгөөд үүнд үндэс ч бий. Мартагдсан Эргийн Одгүй Хоосноос эхлээд Антарктидын хөлдүү тамхан хүртэл тэрээр гайхамшигтай, аймшигтай олон зүйлийг үзэж, туулжээ. Гэвч яг одоо Фалкон Скоттод болж буй зүйлтэй цар хүрээгээрээ дүйцэх юмтай хэзээ ч учирч байгаагүй.
Англи эх
Sunny had considered himself an experienced person, and not without reason. From the starless void of the Forgotten Shore to the frozen hellscape of Antarctica, he had seen and lived through a lot of things, both incredible and terrifying. However, he had never experienced anything on the scale of what was currently happening in Falcon Scott.
Зааны Ясан Хотын сүйрэл ч үүний дэргэд хүрэлцэхгүй байлаа.
Англи эх
Even the destruction of the Ivory City did not quite come close.
Хамтлаг хэрмийн хойд хэсэгт хүрэхэд тэр аль хэдийн уйтгартай, сэрүүн ухаантай болчихсон байв. Энд бас нэгэн аварга хаалга байх бөгөөд хаалганы далавчнууд нь одоо хананы хүрээн дотор шургасан байлаа. Цаана нь өндөр хадан цохионы ирмэг хүртэл үргэлжлэх уудам бетон талбай дэлгэрнэ.
Англи эх
By the time the cohort reached the northern section of the wall, he was in a grim and sober mood. Here, there was another massive gate, its wings currently retracted into the framework of the barrier. Beyond it was a vast span of concrete that led directly to the edge of the tall cliffs.
Ер нь бол энд дүрвэгсэд цахилгаан шат руу орох ээлжээ хүлээн хэдэн цэгцтэй дараалал үүсгэж, цайзаас ачаа зөөх, цайз руу ачаа хүргэх олон ачигч робот холхих ёстой сан. Харин одоо бүхэл талбайг хүний далай бүрхэж, бүгд ирмэг рүү ойртож, эрэг рүү буух завшаан олох гэж галзуурч байв.
Англи эх
Usually, there would be several organized lines of refugees waiting for their turn to use the elevators, and a lot of loader robots carrying cargo to and from the fortress. Now, however, the whole space was covered by a sea of people, all frantic to get closer to the edge and get a chance to descend to the coast.
Хэн нэгэн цахилгаан шатуудыг ажиллуулсаар байсан ч дамжуулах цэгийн ажилтнууд олон түмнийг хянах оролдлогоо хэдийнэ орхисон нь илт байлаа. Хүмүүсийг унахаас сэргийлэх зорилготой хайлшин хашлага руу хүмүүс шахагдан наалдаж, зарим нь бүр түүн дээгүүр авирах гэж оролдоно. Нөгөө талд нь үхлийн уналтаас өөр юу ч хүлээгээгүй ч авирагчид бүрэн солиорсон бололтой.
Англи эх
Someone was still operating the elevators, but the personnel of the transfer station had clearly given up on trying to control the mob. People were pressed tightly against the alloy barriers that were meant to prevent them from falling down, and some were even trying to climb over them. Nothing but a deadly fall awaited them on the other side, but the climbers seemed completely crazed.
Санни энэ цочирдмоор дүр зургийг хэсэг ширтээд, нүдээ буруулав. Туйлын өвлийн тэсвэргүй хүйтэнтэй огт хамаагүй жихүүдэс нуруугаар нь гүйхийг тэр мэдэрлээ.
Англи эх
Sunny stared at the startling scene for a few moments, then looked away. He felt a chill that had nothing to do with the unbearable cold of the polar winter run down his spine.
Хүний бөөгнөрөл… аймшигтай зүйл. Ердөө хагас өдрийн өмнө бүх юм хэвийн байсан болохоор бүр ч аймшигтай. Ийм богино хугацаанд бүхэл бүтэн хот солиорчих шиг болжээ…
Англи эх
A human mob… was a frightening thing. It was even more frightening because everything had been fine just half a day ago. In such a short time, the whole city seemed to have gone mad…
«Энэ тэнэгүүд юунд хүрнэ гэж найдаад байгаа юм бол?»
Англи эх
'What are these fools hoping to accomplish?'
Санни цочин татагдав.
Англи эх
Sunny flinched.
Тэр өөрөө юунд хүрнэ гэж найдаж байгаа юм бэ?
Англи эх
What was he hoping to accomplish?
Шүдээ хавиран, олны дундуур түрэн урагшиллаа. Дүрэмт хувцас болон эрх мэдлийн сүр нь зам гаргаж, тэр нь хүрэлцэхгүй үед хүмүүсийг зүгээр л түлхэн холдуулав. Саннигийн хүчинд энэ огтхон ч хэцүү биш байв. Хэнийг ч бутлахгүйн тулд хүчээ барих нь хамаагүй хэцүү байлаа.
Англи эх
Gritting his teeth, he pushed forward through the crowd. His uniform and aura of authority cleared a path, and when that was not enough, he simply pushed people away, with Sunny's strength, it was not at all hard. Remaining gentle enough not to crush anyone was much harder.
Цэргүүд нь араас нь дагав. Хар Зүүдний Шившлэгийн аймшгийг туулж, тоолшгүй олон тулалдаанд хатуурсан тэд бүгд тайван байдлаа хадгалж чадсан юм. Харин Бэт, Обел их багш хоёр ихэд сандарсан харагдана. Тэгсэн ч тэд бас дагасаар.
Англи эх
His soldiers followed. After experiencing the horrors of the Nightmare Spell and the tempering of countless battles, they all managed to remain composed. Beth and Professor Obel, however, looked deeply rattled. Still, they followed, too.
Хэсэг хугацааны дараа Санни эцэст нь нэгэн цахилгаан шатны орц дээр хүрч ирэв. Тавцан хараахан ирээгүй тул орц одоогоор хаалттай байлаа. Дүрвэгсэд Сэрсэнд амьсгаа авах зай гаргаж өгөх гэж бага зэрэг хажуу тийш зайлсан ч дуу хоолой нь түүнд сонсогдсоор байв.
Англи эх
After some time, Sunny finally reached the entrance to one of the elevators. Currently, it was closed, since the platform had not yet arrived. The refugees moved slightly aside to give the Awakened some breathing room. However, he could still hear their voices.
"Хараач! Мастер байна!"
Англи эх
"Look! A Master!"
"Хөөе, офицер аа! Юу болоод байгаа юм бэ, хараал ид?!"
Англи эх
"You there, officer! What the hell is happening?!"
"Гуйя, намайг хамт аваад яваач!"
Англи эх
"Please, take me with you!"
"Чамайг хараал хүртэг!"
Англи эх
"Curse you!"
Тэр хашгирааныг үл тоон урагшаа харсаар байв. Зарим хүн Саннид бялдуучлах гэж оролдож, зарим нь хараан зүхэж, тайлбар шаардана. Дэвшсэн нэгэн гарч ирснээр бүх юм шийдэгдчих мэт зарим нь тэнэгээр баясаж байлаа.
Англи эх
He kept looking forward, ignoring the yells. Some people tried to ingratiate themselves with Sunny, some cursed him out and demanded explanations. Some stupidly became overjoyed, as if the appearance of an Ascended was going to solve everything.
«Ядаж л тэгтлээ хүйтэн биш юм.»
Англи эх
'At least it's not as cold.'
Эргэн тойронд ийм олон бие бөөгнөрсөн болохоор дарамтлах хүйтэн жаахан ухарчээ.
Англи эх
With so many bodies around, the oppressive cold had retreated a little.
Эцэст нь хадан цохионы ёроолоос аварга том тавцан дээш гарч ирэхэд хашлага газар руу шургав. Санни бүлгээ дагуулан урагшилж, тавцангийн эсрэг талын ирмэгт ойрхон байр эзэллээ.
Англи эх
Eventually, a massive platform arrived from the bottom of the cliffs, and the barrier retracted into the ground. Sunny led his group forward, taking a place near the opposite side of it.
Тэндээс далай болон доор орших боомтын цайз харагдав. Боомтын ойролцоо одоогоор ганцхан аварга хөлөг онгоц зангуу хаясан бөгөөд хүмүүсийг хөлөг дээр гаргахаар хэд хэдэн том гатлага онгоц хөлөг, хөлөг онгоцны зогсоол хоёрын хооронд хөвж байлаа. Боомт өөрөө дамжуулах цэгийн адил хүнээр дүүрэн, зогсоол ч мөн адил. Дотор талын байдал эндхээс ч илүү замбараагүй бололтой.
Англи эх
From there, he could see the ocean, and the port fortress below. There was only one gargantuan ship currently anchored near it, with several large ferries coursing between the vessel and the pier to bring people aboard. The port itself was as crowded as the transfer station, and so was the pier. The situation inside seemed even more chaotic than here.
Хоёр мянга орчим хүн, хэд хэдэн том тээврийн машин тавцан дээр орсны дараа хашлага дахин босож, цахилгаан шат доош унах мэт буув. Ердийнхөөс хурдан явж байгаа юм шиг санагдсан тул хэдэн зорчигч айсандаа чарлав. Гэсэн хэдий ч тавцан нэг минут хүрэхгүй хугацаанд хадан цохионы ёроолд эсэн мэнд хүрлээ.
Англи эх
After around two thousand people and several large transport vehicles entered the platform, the barrier rose once again, and the elevator plummeted down. It seemed to be moving at a greater speed than usual, causing several passengers to yelp in fear. However, the platform safely reached the bottom of the cliffs in less than a minute.
Цахилгаан шатнаас боомт руу хэрэмтэй зам хөтөлнө. Талыг нь явган зорчигчдод, талыг нь машинд зориулжээ. Тэр зам ч бас бөглөрсөн байсан ч арай цаана. Замын дээр харуул хамгаалалтад зогсох цэргүүдийг Санни анзаарав. Тэд үүргээ гүйцэтгэж байсан ч нүүрэнд нь төөрсөн илэрхийлэл тодорно. Аз болоход өнөөдөр Хар Зүүдний Амьтдын аль нь ч хотыг эргийн талаас дайрахаар шийдээгүй ажээ.
Англи эх
There was a walled road leading from the elevators to the port. Half of it was designated for pedestrian traffic, half for the vehicles, that road was congested as well, but further away. Sunny noticed soldiers standing watch above it, carrying out their duty with lost expressions on their faces. Luckily, no Nightmare Creatures had chosen today to attack the city from the coast.
"Явцгаая."
Англи эх
"Let's go."
Ластерийг үүрсээр яваа Ким рүү нэг харчихаад, тэр боомт руу цааш алхав.
Англи эх
Glancing at Kim, who was still carrying Luster, he continued toward the port.
Тийшээ хүрэхэд ч бас нэлээд хугацаа зарцуулав.
Англи эх
It took some time to reach it, as well.
Онгоцны зогсоол руу ойртох тусам уур амьсгал улам бүр галзуурмаар болж байлаа. Энд байгаа зарим хүн Тэнгэрийн Түрлэг ялагдсан аймшигт мэдээ тархсаны дараа ирсэн бол зарим нь түүнээс ч өмнө ирж, засгийн газрын дарааллын дагуу Зүүн Антарктид руу аваачихыг баяртайгаар хүлээж байжээ. Одоо харин тэдний хөлөг онгоцонд байр олох найдвар гэнэт бүрхэг болов.
Англи эх
The closer they got to the pier, the more frantic the atmosphere became. Some of the people here arrived after the terrible news of Sky Tide's defeat had spread, but some had been here even earlier, happily waiting to be brought away to Eastern Antarctica as per the government queue. Now, their chances of getting a spot on the ship were suddenly uncertain.
"Ү… үгүй ээ… бид чинь өнөөдөр нүүлгэн шилжүүлэгдэх ёстой байсан! Хараач! Бидэнд тасалбар байгаа!"
Англи эх
"B, but… we were scheduled to be relocated today! Look! We have tickets!"
"Замаас зайл, хараал ид!"
Англи эх
"Get the hell out of my way!"
"Ноёнтоон! Гуйя, намайг л нэвтрүүлээч!"
Англи эх
"Sir! Please, just let me through!"
"Дараагийн хөлөг хэзээ ирэх юм бэ?! Хэзээ…"
Англи эх
"When is the next ship arriving?! When is…"
Боомтын ажилтнууд ядаж л эмх цэгцийн өнгө аяс бий болгох гэж цөхрөнгөө баран оролдож байсан ч нэмэргүй байлаа. Гэхдээ хөлөг онгоцонд суух хүний тоо хязгаартай тул онгоцны зогсоолын орцонд цэргүүд харуул хамгаалалтад зогсож, дээш доош гулсдаг хайлшин торон хашлага хааяа дүрвэгсдийн бүлгийг цааш нэвтрүүлж байв.
Англи эх
The port officers were desperately trying to create some semblance of order, but it was useless. Still, only so many people could get aboard, so there were soldiers standing guard at the entrance to the pier, and a barrier of alloy mesh that slid up and down, letting groups of refugees proceed further from time to time.
Хашлага шургах бүрд олон түмэн догдолж урагш түрэх гэж оролдох боловч харуулуудын хүнд харцанд түлхэгдэн буцна.
Англи эх
Every time the barrier retracted, the crowd grew agitated and tried to push forward, only to be thrown back by the heavy gazes of the guards.
Санни эргэлзэв.
Англи эх
Sunny hesitated.
«Одоо яах вэ…»
Англи эх
'What now…'
Сэтгэгдлүүд
1053-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…