Удалгүй Санни, Жет хоёр аяллаа үргэлжлүүлэв. Зүүн Антарктидын байгаль ч, тэдэнд тулгарах аюул ч өөрчлөгдсөнгүй. Тэр хоёр эзгүй цэлгэр талыг туулж, заримдаа Хар Зүүдний Амьтдаас зайлан, заримдаа богинохон боловч ширүүн тулалдаанд орж байв.
Англи эх
Soon, Sunny and Jet continued their journey. The landscape of East Antarctica remained the same, and so did the dangers they faced. The two of them traveled across the desolate plain, sometimes avoiding the Nightmare Creatures, sometimes engaging in short and furious battles.
Санни сэтгэл нь бага зэрэг мэдээгүй болсон мэт санагдах тул анхаарлаа төвлөрүүлэх ажилтай байгаадаа баяртай байв. Бүх анхаарал нь тэднийг амьд үлдээхэд л чиглэсэн тул илүү дутуу юм бодох завгүй байсан нь түүнд яг таарч байлаа.
Англи эх
Sunny felt a little bit numb, and was glad to have a task to focus on. With all his attention concentrated on keeping them alive, he had no time for unnecessary thoughts, which suited him just fine.
Энэ хооронд Жет хүч чадлаа аажмаар сэргээж байв. Жигшүүрт амьтдыг хэдий чинээ олноор алах тусам төдий чинээ үхдэлтэй адилгүй болж байлаа. Нэгэн цагт тэр хэдэн Дурсамжаа дуудахыг өөртөө зөвшөөрч, одоо гялбаагүй хар арьсаар хийсэн хөнгөн хуяг өмсчихсөн явж байв.
Англи эх
Jet, meanwhile, was slowly recovering her powers. The more abominations she killed, the less like a corpse she looked. At some point, she allowed herself to summon a few Memories, and was now wearing a light suit of armor that was made of black, lusterless leather.
Гартаа зэвсэг атгасан болохоор түүний аюулт чанар ч мөн огцом өсчээ.
Англи эх
Now that she wielded a weapon, her lethality had soared, too.
Жет аажмаар амилж буйг харах Саннид их сонирхолтой байлаа. Нүд нь дахиад л танил мөсөн цэнхэр өнгөтэй болж, хөдөлгөөн нь урьдын адил хурдан, хөнөөлтэй, зорилготой болж байв. Энэ бол түүний мэдэх аймшигт Сүнс Хураагч байлаа. Хэдийгээр хамгийн оргил байдалдаа хараахан хүрээгүй ч гуйвалзан алхах үхдэлтэй адилхан байхаа больжээ.
Англи эх
For Sunny, it was fascinating to watch Jet slowly come back to life. Her eyes were once again the familiar icy blue, her movements becoming as swift, murderous, and purposeful as they had been before. This was the fearsome Soul Reaper he knew, she might not have reached her peak condition yet, but she did not resemble a shambling corpse anymore, either.
Хамгийн сонирхолтой нь, амьгүй байсан сүүдэр нь эрч хүчээ эргүүлэн олжээ. Одоо бол урд нь сууж буй хүн үнэндээ амьд биш гэж тэр хэзээ ч сэжиглэхгүй байх байлаа.
Англи эх
Most interesting of all, her lifeless shadow had regained its vitality. By now, he would have never suspected that the person in front of him was not actually alive.
Хэдэн өдөр өнгөрч, бас хэдэн өдөр өнгөрөв. Фалкон Скотт сүйрснээс хойш бүтэн хоёр долоо хоног болжээ. Тэд энэ хугацааныхаа талыг хоолой гатлахад, талыг нь цаст тал туулахад зарцуулсан байв.
Англи эх
A few days passed, and then a few more. Two whole weeks had passed since the destruction of Falcon Scott. They had spent half of that time crossing the strait, and half traversing the snowy plain.
Тал урьдын адил л уудам, хүн амьтныг үл тэвчих хэвээр байв.
Англи эх
The plain was as inhospitable and vast as ever.
...Санни Хар Зүүдийг зогсоож, алсад буй Хар Зүүдний Амьтдын сүргийн хэмжээг сүүдрүүдээ тандаж ирэхийг хүлээв. Сүүлийн хэдэн өдөр эргэн тойронд жигшүүрт амьтад улам олширч, бүгд нэг зүг рүү нүүж байлаа. Тэдний дундуур мушгиран гарах нь улам хэцүү болж байв.
Англи эх
...Sunny made Nightmare stop, waiting for his shadows to assess the size of a distant horde of Nightmare Creatures. These past few days, there had been more and more abominations around, all moving in the same direction. Weaving between them was growing harder.
Жаахан уйдсан тэрээр эмээл дээрээ байрлалаа засаад асуув:
Англи эх
Somewhat bored, he shifted in the saddle and asked:
"Хөөе… засгийн газар биднийг үхсэн гэж тооцож байгаа болов уу?"
Англи эх
"Hey… do you think the government considers us dead?"
Түүний урд сууж байсан Жет толгойгоо эргүүлж, хөгжилтэй харц шидэв. Санни санаа алдав.
Англи эх
Jet, who was sitting in front of him, turned her head and gave him an amused look. Sunny sighed.
"Үгээр тоглох гэсэн юм биш шүү."
Англи эх
"No pun intended."
Найзууд нь түүнийг сайн байгааг мэдэж байх ёстой гэдгийг тэр мэдэж байв. Нефис түүний руни бичээсийг харж чаддаг шүү дээ, тэгээд бусдад нь хэлсэн байх. Гэвч засгийн газраас үхсэнд тооцуулах нь толгойны өвчин болох хэрэг байлаа. Жишээ нь, худалдааны зөвшөөрлийг нь хүчингүй болгоно, тэгвэл Айко болон Гялалзсан Дэлгүүр хоёр хэцүү байдалд орно. Гэрийг нь ч бас дуудлага худалдаанд гаргачиж магадгүй.
Англи эх
He knew that his friends had to be aware that he was fine, Nephis could see his runes, after all, and she would have informed the rest. However, being pronounced dead by the government was a bothersome affair. His merchant license would have been revoked, for example, which would put Aiko and the Brilliant Emporium in a tight spot. His home could be auctioned off, too.
Жет инээмсэглэн хоолой засав.
Англи эх
Jet chuckled.
"Тэгж бодохгүй байна. Тэдэнд ийм юмыг мэдэх арга бий шүү дээ, жишээ нь зөнчид. Биднийг тулалдааны үеэр сураггүй алга болсон гэж тэмдэглэсэн байх. Хэн нэгэнд бичиг цаас бөглөх зав гарсан бол л шүү дээ."
Англи эх
"I don't think so. They have ways to know such things, the diviners, for example. We were probably marked as missing in action. If anyone even had time to do the paperwork."
Санни ярианыхаа сэдвийг үргэлжлүүлэх гэсэн ч гэнэт дуугүй болж, нүүрэнд нь үл ялиг зангирсан хөмсөг тодров. Сүнс Хураагч хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny wanted to continue the conversation, but then fell silent, a slight frown appearing on his face. Soul Reaper raised an eyebrow.
"Юу болов?"
Англи эх
"What is it?"
Тэр толгой сэгсрэв.
Англи эх
He shook his head.
"Шш. Чагнаад үз."
Англи эх
"Shh. Listen."
Яг тэр мөчид салхи алсын аянгын нүргээнийг дагуулж ирэв. Хаа нэгтээ алсад аадар бороо шуурч байгаа мэт сонсогдсон ч Санни армитай хамт хэтэрхий удаан байсан болохоор үүнийг танихгүй байх аргагүй байлаа.
Англи эх
At that moment, the wind carried over the sound of distant thunder. It sounded like a rainstorm was raging somewhere far away, but Sunny had spent too much time with the army not to recognize it.
Тэр хоёр утга учиртай харц солилцов. Жет инээмсэглэв.
Англи эх
The two of them exchanged a meaningful glance. Jet smiled.
"Соронзон их буу."
Англи эх
"Railguns."
Үнэхээр ч ийм аянга мэт дууг зөвхөн тэдгээр асар том зэвсэг л гаргаж чадна.
Англи эх
Indeed, the thunderous sound could only be produced by the massive armaments.
Санни Хар Зүүдийг эргэхийг тушаагаад аянга нүргэлсэн зүг рүү хүлгээ давхиулав. Хар азарга эзгүй цэлгэр талыг нисэх мэт хөндлөн гулдан давхисаар эцэст нь өндөр толгодын орой дээр гарч ирэв.
Англи эх
Commanding Nightmare to turn, Sunny sent his steed in the direction where the thunder had come from. The black stallion flew across the desolate plain, eventually cresting a tall hill.
Тэдний өмнө уудам нуур нүүрлэв. Бүүдгэр бүрэнхийд гадаргуу нь тайван бус, саарал харагдана. Нуурыг бүрхсэн мөсөн бамбай аль эрт хагарч, хүйтэн усанд олон аварга том сэг яг л харанхуй арлууд шиг хөвж байв. Тэдний эргэн тойронд жижиг Хар Зүүдний Амьтад бөөгнөрөн, унасан аваргуудын махыг шунахайгаар залгиж байлаа.
Англи эх
In front of them was a vast lake. In the dim twilight, its surface seemed restless and grey. The shield of ice covering the lake had long been broken, with many gargantuan carcasses floating in the cold water like dark islands. Smaller Nightmare Creatures were swarming around them, greedily devouring the flesh of the fallen giants.
Нуурын нөгөө эрэгт хайлшаар хийсэн өндөр хэрэм сүндэрлэн, мянга мянган зэвсэг ойртон ирж буй жигшүүрт амьтдын бөөнөөр вольфрамын сумаа сүйрлийн аадар мэт асгаж байв. Санни хэрмийн оройд жижигхэн дүрс болон харагдах цэргүүд болон Сэрэгсдийг ч ялган харж чадлаа.
Англи эх
On the other side of the lake, tall alloy walls rose from the shore, with thousands of armaments unleashing a devastating barrage of tungsten rounds on the encroaching mass of abominations. Sunny could even discern the small shapes of soldiers and Awakened on the battlements.
Түүний уруулаас урт санаа алдалт гарав.
Англи эх
A long sigh escaped from his lips.
"Бүслэлтийн нийслэл."
Англи эх
"A siege capital."
Санни Тайтгарлын Нүглийг дуудаж, хэсэг зуур нүдээ анив. Дараа нь Хар Зүүдийг толгодоос доош давхиулав.
Англи эх
Summoning the Sin of Solace, Sunny closed his eyes for a moment. Then, he sent Nightmare galloping down the hill.
Хөдөлгөөнт сүүдрийн давалгаагаар хүрээлэгдсэн хар хүлэг нуур руу довтлон одов.
Англи эх
The black steed rushed toward the lake, surrounded by a tide of moving shadows.
Үхлээс эргэн ирэх нь Саннигийн бодож байснаас хавьгүй үймээн самуунтай болж таарав… бас Хар Зүүдний Амьтдын сүргийг цөмлөн бүслэлтийн нийслэлд хүрэх нь хамгийн үймээнтэй хэсэг нь байсангүй. Тэр ийм юманд үнэндээ дасчихсан хүн.
Англи эх
Returning from the dead had turned out to be much more chaotic than Sunny expected… and fighting through the horde of Nightmare Creatures to reach the siege capital was not the most tumultuous part. He was actually accustomed to things like that.
Бэхлэлт доторх хүмүүсийн хариу үйлдэл хамаагүй ширүүн байлаа. Эхэндээ хотын хамгаалалтын командлагч эелдэг боловч найрсаг бус байв. Юутай ч ширүүн тулалдааны дундуур хэрмийн гадна хоёр Дэвшсэн гэнэт гарч ирсэн нь түүнд маш их дарамт учруулсан хэрэг.
Англи эх
The reactions of the people inside the stronghold were much more intense. At first, the commander of the city defenses seemed polite, but unfriendly, after all, the sudden appearance of two Ascended outside the walls during a fierce battle had put a lot of pressure on him.
Галын бүсүүдийг шинээр зохион байгуулж, аюулгүй гарц гаргах хэрэгтэй болов… магадгүй гэнэтийн зочдыг хамгаалахын тулд цэргүүд нь хэрмээс гарч дайрах ч хэрэгтэй болох байсан. Гэвч сүүлчийн арга хэмжээ шаардлагагүй болжээ. Санни хэрэм хүртэл өөрөө тулалдсаар зам гаргаж, дараа нь хэрмэн дээр өөрөө авирч гарсан юм.
Англи эх
Fields of fire had to be rearranged, a safe corridor created… perhaps his soldiers would even have to sortie to protect the unexpected guests. However, the latter measure had not been needed. Sunny fought his own way to the wall, and then scaled it himself.
Тэгээд хариуцлагатай Мастер тэр хоёр Дэвшсэн Антарктидын Төвөөс ирснийг мэдмэгц байр байдал нь бүрмөсөн өөрчлөгдөв.
Англи эх
And when the Master in charge learned that the two Ascended had come from the Antarctic Center, his demeanor completely changed.
"Фалкон Скоттоос уу? Г… гэхдээ…"
Англи эх
"Falcon Scott? B, but…"
Эр хэсэг зуур нүдээ бүлтийлгэн тэднийг ширтэв. Дараа нь тэр нүдэнд нь баяр хөөртэй бахархал мэт зүйл асав.
Англи эх
The man stared at them with wide eyes for a moment. Then, something akin to joyous pride ignited in them.
Мастер юугаар ингэтлээ бахархаж байгааг Санни сайн мэдсэнгүй, ядаж л найрсаг бус байдал нь тэр дор арилсан нь сайн хэрэг.
Англи эх
Sunny did not really know what the Master was feeling so proud about, but at least the unfriendliness immediately disappeared.
"Бурхан минь… гайхалтай! Ёстой гайхалтай! Би одоо… үгүй ээ, хүлээгээрэй. Та нар шархадсан уу? Эмнэлгийн тусламж хэрэгтэй юу? Тэг, би юу яриад байна аа… хүлээгээрэй, Антарктидын Төв гэнэ ээ?"
Англи эх
"Gods… great! This is great! I need to inform the… no, wait. Are you guys wounded? Do you need medical attention? Crap, what am I saying… wait, Antarctic Center?
"Тэгэхээр та Сүнс Хураагч Жет гэж үү? Дэвшсэн Жет, хатагтай… мэдээж шүү дээ, та л амьд гарах байсан юм!"
Англи эх
Then you are Soul Reaper Jet? Ascended Jet, ma'am… of course, you would make it!"
Антарктидын Төвийн хээрийн арми устсан тухай мэдээ Хязгаар даяар аль хэдийн тархсан байх тул амьд үлдсэн хоёр Дэвшсэн гэнэт гарч ирсэн нь тэсрэлт мэт нөлөө үзүүлэв. Нөхдийнхөө хувь заяанд гутарч, сэтгэл унасан байсан цэргүүд бүгд гэнэт баяр баясгалан, галт урмаар дүүрэв.
Англи эх
The news about the annihilation of the Antarctic Center field army must have already spread through the Quadrant, so the sudden appearance of two Ascended survivors had an explosive effect. The soldiers, who had been depressed and despondent about the fate of their comrades, were all suddenly full of joy and ardor.
Яг л өөрсдийнх нь төрсөн ах дүү нар булшны цаанаас амьд эргэн ирсэн мэт.
Англи эх
It was as though their own siblings had returned alive from beyond the grave.
Эрлийзийн дүрд хувилж явахдаа ч Санни ийм ширүүн ширтэлтэд өртөж байгаагүй юм.
Англи эх
Sunny had not experienced being stared at so intently even when masquerading as Mongrel.
Тэр хоёрыг тэр даруй орон нутгийн засгийн газрын төв байранд хүргэж, анхаарал халамжаар бүрхэв… ялангуяа Жетийг. Саннигийн ойлгосноор, Зүүн Антарктидад байрлаж буй засгийн газрын Гэгээнтэн түүнийг биечлэн угтан авахаар бүслэлтийн нийслэл рүү ирж явааг.
Англи эх
The two of them were promptly brought to the local government headquarters and showered with attention… especially Jet. From what Sunny could understand, the government Saint stationed in East Antarctica was coming to the siege capital to welcome her back personally.
Удахгүй Санни ч бас тэр Гэгээнтэнтэй уулзах гэж байв.
Англи эх
Sunny was soon going to meet the Saint, too.
Засгийн газрын төлөөлөгчид түүнээс нүдээ салгаж чадахгүй байсан богинохон тайлагналын дараа тэр эцэст нь амьсгаагаа гаргаж, бага зэрэг тайвширч чадлаа.
Англи эх
After a short debriefing, during which the government agents could not stop staring at him, he could finally exhale and relax a little.
«Хачин их ядраав.»
Англи эх
'That was strangely exhausting.'
Санни Жеттэй ярилцаж, маргааш өглөө уулзахаар тохиролцоод, өөрт нь хуваарилсан байранд хэсэг хугацааг өнгөрөөв. Тэр бүлээн шүршүүрт орж, амттай хоол идэж, нам гүм амгаланг эдлэв.
Англи эх
Sunny spoke to Jet, agreeing to meet the next morning, and then spent a little time in the living quarters assigned to him. He enjoyed a warm shower, a scrumptious meal, and some peace and quiet.
Нам гүм амгалан… өөрийнхөө амь, сая сая хүний амийн төлөө амсхийх завгүй тэмцэх шаардлагагүй байх нь ямар хачин санагдана вэ. Энэ амгалан хэр удаан үргэлжлэх бол гэж тэр бодов.
Англи эх
Peace and quiet… it felt so strange, to not have to fight for his life, and the lives of millions of other people, without a reprieve. He wondered how long that peace would last.
Эцэст нь Санни өрөөндөө уяа байрлуулаад Сэрүүн Ертөнцөөс чимээгүйхэн гулсан гарав.
Англи эх
Eventually, Sunny placed a tether inside his room and quietly slipped out of the waking world.
Тэр Зааны Ясан Цамхагт зочлохоор явлаа.
Англи эх
He went to visit the Ivory Tower.
Сэтгэгдлүүд
1067-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…