Удаан үргэлжилсэн тулалдааны дараа Санни үнэхээр ядарч туйлдсан байв. Гэвч Үдшийн Нөмрөгийн [Сүнсний Ерөөл] ба [Махан Биеийн Ерөөл] Домын ачаар хүнд ядаргаанаасаа сэргэхэд түүнд хэдхэн богино цаг л хангалттай байлаа.
Англи эх
Sunny had been really exhausted after the long battle. However, due to the [Blessing of Spirit] and the [Blessing of Flesh] enchantments of the Shroud of Dusk, he only needed a few short hours to recover from the heavy fatigue.
Тэрээр амарч, сэргэсэн боловч яагаад ч юм гунигтай сэрэв. Санни удаан хугацаанд зүүд зүүдэлсэнгүй. Харин өнөө шөнө зүүдэлжээ. Зүүд нь аль хэдийн ой санамжаас нь арилсан ч уй гашуу, гарз хохирлын мэдрэмж зүрхийг нь дарсаар үлджээ.
Англи эх
He woke up feeling rested and refreshed… but also strangely forlorn. Sunny had not dreamed in a long while, but tonight, he did. The dream had already disappeared from his memory, but the feeling of sorrow and loss remained, pressing at his heart.
Тэр санаа алдав.
Англи эх
He let out a sigh.
«Хар дарсан зүүд зүүдэлчихэж дээ… хөөх. Сэрүүн Ертөнц өөрөө хангалттай хар дарсан зүүд биш юм шиг.»
Англи эх
'I actually had a nightmare… wow. As if the waking world is not nightmarish enough, already.'
Санни дотогшоо, бодолд дарагдсан байдалтай байв. Унтахынхаа өмнө Үнэний Толины Домыг хэрхэн ашиглах тухай бодож байсан юм. Гэтэл одоо сэрээд үзэхэд бодол нь өөрийн эрхгүй Толины тодорхойлолт руу хальсаар байлаа.
Англи эх
Sunny was in a subdued and contemplative mood. Before falling asleep, he had been thinking about how to use the enchantment of the Mirror of Truth. Now that he had woken up, however, he found his mind drifting to its description.
Яаж ч харсан Нэхэгч, Ариэл хоёрын яриа хэтэрхий хачин байв. Ялангуяа төгсгөлд нь Нэхэгчийн шивнэсэн үгс…
Англи эх
No matter how he looked at it, the conversation between Weaver and Ariel was really too strange. Especially the words Weaver had whispered at the end…
«Чи үнэнээс ангид байхыг хүссэн тул түүнийг эзэмших эрхгүй байсан юм.»
Англи эх
'You wanted to be free of the truth, so you didn't deserve it.'
Тоо томшгүй худал нэхдгээрээ алдартай Хувь Заяаны Ад яагаад үнэнийг гээсэн гэж Ариэлийг зэмлэх болов?
Англи эх
Why would the Demon of Fate, who was known to weave countless lies, admonish Ariel for discarding the truth?
Санамсаргүй байдлаар Саннигийн санаанд Тайтгарлын Нүгэл орж ирэв. Домууд нь ч биш, тодорхойлолт нь ч биш, харин тэр хараал идсэн илдний нэр өөрөө.
Англи эх
Unexpectedly, Sunny thought of the Sin of Solace. Not its enchantments, and not even its description, but the name of the cursed sword itself.
Тайтгарал яг юугаараа нүгэл болох вэ?
Англи эх
Why was solace a sin, exactly?
Ивээлгүй Үдшийн Нөмрөгийн тодорхойлолтод зөнч бүсгүйчүүд Ариэлийн Булшинд аврал, тайтгарлыг олсон тухай өгүүлдэг. Гэсэн ч эцэст нь тэд ч бас мөхсөн. Үдэш тэдний хамгийн сүүлчийнх нь байв.
Англи эх
The description of the Shroud of Graceless Dusk spoke about how the sybils found salvation and solace within the Tomb of Ariel. However, in the end, they too were destroyed. Dusk had been the last of them.
Харин Тайтгарлын Нүгэлийн [Жигшүүрт Үнэн] Дом галзууралд автсан хүмүүст илчлэлт хайрлах учиртай. Үнэний илчлэлт, Ариэлийн хэлснээр, хорвоогийн хамгийн жигшүүрт зүйл, хэрцгий тамлалын эх булаг.
Англи эх
The [Hideous Truth] enchantment of the Sin of Solace, meanwhile, was supposed to grant revelations to those who succumbed to madness. Revelations of truth, which Ariel had described as the most hideous thing in the world and the source of cruel torment.
Тэгвэл… нүгэлтэн нь Ариэл өөрөө биш гэж үү? Үнэнийг мартаж тайтгарал эрэлхийлснээрээ тэр нүгэл үйлдсэн юм.
Англи эх
So… wasn't Ariel himself the sinner, then? He had committed a sin by seeking solace in forgetting the truth.
Магадгүй худал хэлэхийн мастер Нэхэгч үнэний үнэ цэнийг Айдсын Адаас дутуугүй мэддэг байсан тул түүнийг үрэн таран хийсэн хэнийг ч жигшдэг байсан болов уу. Магадгүй энэ түүхийн цаана өөр зүйл нуугдаж байгаа ч байж мэдэх юм.
Англи эх
Perhaps Weaver, as a masterful liar, knew the value of truth just as well as the Demon of Dread, and felt contempt for those who squandered it. Perhaps there was more to this story.
Ямартай ч…
Англи эх
In any case…
Санни бага зэрэг эргэж, Кайн тайван бус унтаж буй зүг харав.
Англи эх
Sunny turned slightly and glanced in the direction where Kai was sleeping restlessly.
Тэр найзынхаа Согогийг үүрэхэд хүнд ачаа гэж хэзээ ч төдийлөн бодож байгаагүй. Хүмүүсийн худал хэлж байгааг мэдэх нь юугаараа аймшигтай байх вэ? Гэтэл тэрхүү мэдлэгтэй хамт үнэний мэдлэг ч ирдэг… Кай яг л Ариэл шиг, мэдэхгүй байхыг илүүд үзэх олон зүйлийг мэдэж авах хараалтай.
Англи эх
He had never really considered his friend's Flaw a heavy one to carry. What was so terrible about knowing when people lied? However, with that knowledge came the knowledge of truth… Kai, just like Ariel, was cursed to learn many things that he would rather not know.
Найз нь ч бас нэг л өдөр мартагдалаас тайтгарал хайхаас аргагүй болох болов уу?
Англи эх
Would his friend also be forced to seek solace in oblivion one day?
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised his eyebrow.
«Мартагдал гэнэ ээ?»
Англи эх
'Oblivion, huh?'
Энэ бас нэг асуудал байлаа. Мартагдлын Ад гэж бас байдаг, хэдийгээр түүнийг санаж явах амаргүй ч. Долоон дэймоноос Мартагдлыг хамгийн бага дурддаг. Үнэндээ, хэрэв Ноктис нэг удаа өнгөц Мартагдлын Адыг дурдаж, түүний нэр аль эрт мартагдсан гэж хэлээгүй бол Санни түүний… түүний… тэдний оршихуйг огт мэдэхгүй өнгөрөх байсан.
Англи эх
That was another thing. There was the Demon of Oblivion, as well, although that one was hard to remember. Of all of the seven daemons, Oblivion was mentioned the least. In fact, Sunny would have never even known of his… hers… their existence if not for Noctis, who had mentioned the Demon of Oblivion once in passing, saying that their name was long forgotten.
Чухамдаа Мартагдал оршдог гэдгийг санаж байх нь л амаргүй байв.
Англи эх
Actually, just remembering the fact of Oblivion's existence was not easy.
Харин Ноктис гэвэл Нарны Ханхүүд зарим дурсамжийг нь арилгахад тусалсан хүн. Тэр хачин зантай шидтэн Зүрхний Бурхны ерөөлтөн Айдрэтэй дотно байсан бөгөөд Зүрхний Бурхан нь бас ой санамжийн бурхан… тиймээс л тэр Мартагдлын Адыг санаж чаддаг байсан юм болов уу?
Англи эх
Noctis, meanwhile, was the one who had helped the Sun Prince erase some memories. The eccentric sorcerer had been close to Aidre, the blessed of Heart God, who was the god of memory as well… was that why he could remember the Demon of Oblivion?
Санамсаргүй тохиолдлоор Сүүдрийн Бурхан тайтгарлын бурхан байв.
Англи эх
Shadow God, by coincidence, was the god of solace.
Санни нүүрээ алгаараа дараад, бухимдлын ёолох дуугаа дарав.
Англи эх
Sunny covered his face with a hand and suppressed a frustrated groan.
«Аа, ямар орооцолдсон юм бэ.»
Англи эх
'Ah, what a mess.'
Юуны тухай бодож байсан билээ?
Англи эх
What was he thinking about?
«Өө... аа! Мартагдал. Мартагдлын Адын тухай бодож байсан.»
Англи эх
'Uh... ah! Oblivion, I was thinking of the Demon of Oblivion.'
Ноктис Нарны Ханхүүд хэдэн чухал дурсамжийг нь арилгахад тусалсан… гэвч Ариэл үнэний дурсамжуудыг толгойноосоо яг яаж гаргаж, булшныхаа зүрхэнд нуусан юм бэ? Тэр ч бас хэн нэгнээс тусламж авсан юм болов уу?
Англи эх
Noctis had helped Sun Prince erase a few important memories… but how, exactly, had Ariel retrieved the memories of truth out of his head and hid them in the heart of his tomb? Had he received help from someone, as well?
Амархан мартагддаг төрөл садангаасаа, магадгүй? Нэхэгчтэй ярилцахдаа нулимсныхаа шалтгааныг мэдээгүй байсан нь жаахан сэжигтэй санагдана.
Англи эх
An easily forgotten sibling, perhaps? It was a bit suspicious that he had not known the source of his tears when speaking with Weaver.
Санни итгэлтэй биш байсан ч хар пирамидтай нэг талаараа холбоотой дэймон хоёр биш, гурав байгаа юм шиг санагдав, Айдсын Ад, Хувь Заяаны Ад, мөн нууцлаг Мартагдлын Ад.
Англи эх
Sunny was not sure, but he felt that there were actually not two, but three daemons somehow connected to the black pyramid, the Demon of Dread, the Demon of Fate, and the mysterious Demon of Oblivion.
Гэхдээ сүүлчийнх нь тухай түүний таамаг огт үндэслэлгүй байв. Магадгүй энэ нь зүгээр л санаж чадахгүй байгаа ямар нэгэн зүйлээ зүүдэлсний үр дагавар байж ч болох юм.
Англи эх
His theory about the last one, however, was completely unsubstantiated. Maybe it was simply the result of him just dreaming about something he could not remember.
Санни хэсэг хөдөлгөөнгүй хэвтсэнээ Шавхагдашгүй Булгийг дуудаж, жаахан ус уулаа. Тэгээд чимээгүйхэн сүүдрүүдээ илгээв.
Англи эх
Sunny remained motionless for a while, then summoned the Endless Spring and drank some water. After that, he silently sent his shadows out.
Эр Зориг, Сонг хоёр овгийн элчүүд хоёулаа одоо хуаранд байгаа тул тэдний нууцаас ямар нэг юм олж мэдэх боломжийг тэр алдаж болохгүй байлаа.
Англи эх
The emissaries of both Valor and Song were currently in the camp, so he could not pass up the opportunity to try and glean some of their secrets.
Сүүдрүүд нь цэргийн хуарангаар сэм тэнүүчилж байх зуур тэр [Эрэлхийлэгч Тусгал] Домын тухай дахин нэг бодож, рунуудаа дуудав.
Англи эх
As the shadows prowled the army camp, he thought about the [Searching Reflection] enchantment one more time and summoned his runes.
Санни тэднийг сайн ажиглаж үзээгүй нэлээд удсан байв.
Англи эх
Sunny had not taken a good look at them in a while.
Гялалзах тэмдэгтүүд түүний өмнө агаарт асав:
Англи эх
The shimmering symbols ignited in the air in front of him:
Нэр: Санлесс.
Англи эх
Name: Sunless.
Жинхэнэ Нэр: Гэрлээс Төөрсөн.
Англи эх
True Name: Lost from Light.
Зэрэг: Дэвшсэн.
Англи эх
Rank: Ascended.
Анги: Дарангуйлагч.
Англи эх
Class: Tyrant.
Сүүдрийн Цөмүүд: [5/7].
Англи эх
Shadow Cores: [5/7].
Сүүдрийн Тасархай: [503/5000].
Англи эх
Shadow Fragments: [503/5000].
Дурсамжууд: [Мөнгөн Хонх], [Хүүхэлдэйчний Нөмрөг], [Шөнө Дундын Хэлтэрхий], [Ер Бусын Чулуу], [Шавхагдашгүй Булаг], [Харанхуй Далавч], [Сарны Гэрлийн Хэлтэрхий], [Нэхэгчийн Баг], [Намрын Навч], [Хэрцгий Хараа], [Шунахай Авдар], [Тэнгэрийн Ачаа], [Галын Дурсамж], [Мөсний Дурсамж], [Аянгын Цохилт], [Морганы Дайны Нум], [Сүүдрийн Дэнлүү], [Ясан Дуучин], [Сүүдрийн Сандал], [Хэт Үнэтэй Эмээл], [Эцсийн Хүсэл], [Тайтгарлын Нүгэл], [Гашуун Үзүүр], [Дарагдсан Хашгираан], [Нэхэгчийн Зүү], [Мөн Чанарын Сувд], [Шаламгай Шүүрэлт], [Ивээлгүй Үдшийн Нөмрөг], [Үнэний Толь]...
Англи эх
Memories: [Silver Bell], [Puppeteer's Shroud], [Midnight Shard], [Extraordinary Rock], [Endless Spring], [Dark Wing], [Moonlight Shard], [Weaver's Mask], [Autumn Leaf], [Cruel Sight], [Covetous Coffer], [Heavenly Burden], [Memory of Fire], [Memory of Ice], [Strike of Thunder], [Morgan's Warbow], [Shadow Lantern], [Bone Singer], [Shadow Chair], [Overpriced Saddle], [Dying Wish], [Sin of Solace], [Bitter Cusp], [Stifled Scream], [Weaver's Needle], [Essence Pearl], [Nimble Catch], [Shroud of Graceless Dusk], [Mirror of Truth]...
Сүүлчийн тулалдаанд [Үнэний Толь]-оос гадна хэд хэдэн Дурсамж олж авсан байв. Санни тэднийг хэсэг ажигласнаа, Хар Зүүдний тэжээл болгосон нь дээр гэж шийдэв.
Англи эх
There were several Memories apart from the [Mirror of Truth] that he had received during the last battle. Sunny studied them for a few moments, then decided that those would be best used as nourishment for Nightmare.
Сэтгэл хангалуун болсон тэрээр рунуудаа үргэлжлүүлэн уншив.
Англи эх
Satisfied, he continued to read the runes.
Цуурайнууд:
Англи эх
Echoes:
Сүүдрүүд: [Хар Мана Гэгээнтэн], [Сүнсний Могой], [Хар Зүүд], [Ховдог Бүг]
Англи эх
Shadows: [Onyx Saint], [Soul Serpent], [Nightmare], [Ravenous Fiend]
Шинжүүд: [Заяат], [Тэнгэрлэг Дөл], [Сүүдрийн Мастер], [Цусан Нэхээс], [Ясан Нэхээс], [Гантиг Хальс].
Англи эх
Attributes: [Fated], [Flame of Divinity], [Master of Shadows], [Blood Weave], [Bone Weave], [Marble Shell].
Төрх: [Сүүдрийн Боол].
Англи эх
Aspect: [Shadow Slave].
Төрхийн Зэрэг: Тэнгэрлэг.
Англи эх
Aspect Rank: Divine.
Төрхийн Чадварууд: [Сүүдэр Захирах], [Сүүдрийн Алхам], [Сүүдэр Биежүүлэх].
Англи эх
Aspect Abilities: [Shadow Control], [Shadow Step], [Shadow Manifestation].
Төрхийн Өв: [Сүүдрийн Бүжиг].
Англи эх
Aspect Legacy: [Shadow Dance].
Согог: [Цэвэр Сэтгэл].
Англи эх
Flaw: [Clear Conscience].
Зүүдний Зангуу: Санагалзлын Цамхаг.
Англи эх
Dream Anchor: Tower of Longing.
Санни сүүдрүүддээ анхаарлаа төвлөрүүлэв.
Англи эх
Sunny concentrated on his shadows.
Гэгээнтэн гурван зуугаас… тэг Сүүдрийн Тасархайтай гэсэн бахархалтай үзүүлэлттэй байлаа. Учир нь түүнийг Гэтэлсний дараа Санни нөгөө Сүүдрээ тэжээхэд анхаарлаа хандуулсан юм, Хар Зүүд дөнгөж Сэрсэн амьтан хэвээр байгаа тул ингэвэл Зэргийн хувьсал хамаагүй эрт ирэх байв.
Англи эх
Saint was at a respectable… zero shadow fragments out of three hundred. That was because he had concentrated on feeding his other Shadow after she Transcended, Nightmare was still a mere Awakened creature, so he could see a Rank evolution much sooner that way.
Хар хүлэг тэрхүү хувьсалдаа хурдан ойртож байлаа. Рунууд нь ингэж харуулав:
Англи эх
The black destrier was swiftly approaching that evolution. His runes showed:
Сүүдрийн Тасархай: [179/300].
Англи эх
Shadow Fragments: [179/300].
Шаардлагатай Хар Зүүднүүд: [734/1000].
Англи эх
Nightmares Required: [734/1000].
Санни хэсэг бодлогширов.
Англи эх
Sunny thought for a few moments.
«Муугүй шүү.»
Англи эх
'Not bad.'
…Тэгээд тэр бас нэгэн удаан хийгээгүй зүйлээ хийв.
Англи эх
…Then, he did another thing that he had not done in a while.
Тэрээр Төрөлх Чадвартаа анхаарлаа төвлөрүүлж, Нефийн рунуудыг дуудав.
Англи эх
He concentrated on his Innate Ability, and summoned Neph's runes.
Сэтгэгдлүүд
1123-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…