Аймшигт тулаан тэдний эргэн тойронд одоо ч ширүүсээр байв. Санни ухаан санааг нь нөмрөн дарахаар заналхийлэх эртний, анхдагч айдсыг дарах гэж ядаж байлаа. Харанхуй тулааны талбарыг галзуу мэт гүйн туулсан мөчөө эргэн санахад гар нь чичрэх нь мэдрэгдэв.
Англи эх
The harrowing battle was still raging all around them, and Sunny struggled to suppress the feeling of primordial terror that threatened to overwhelm his reason. Thinking back to their mad dash across the dark battlefield, he felt his hands tremble.
Тэр тамаас тэд яг яаж амьд гарсан юм бол доо?
Англи эх
How the hell did they survive?
Тэр нүүрээ үрчийлгээд, айдсаа хажуу тийш түлхэв. Айх цаг байсангүй.
Англи эх
He winced, and pushed the fear to the side. There was no time to be afraid.
Жет, Сэйшан хоёр луу харан Санни чимээгүйхэн толгой дохиод, балгас руу алхам хийв.
Англи эх
Glancing at Jet and Seishan, Sunny nodded silently, and took a step toward the ruin.
Дотор нь юу хүлээж байлаа ч тэд ил задгай газар үлдэж болохгүй байв.
Англи эх
No matter what awaited them inside, they couldn't remain in the open.
Эртний барилга өрөвдөлтэй байдалд орсон байлаа. Мянга мянган жилийн халуун, салхийг тэсч үлдсэн атлаа хэдхэн минутын өмнө энд юу болсон ч бай, тэр л явдлаас болж бараг нурж сөнөжээ.
Англи эх
The ancient structure was in a sorry state. It had withstood thousands of years of heat and wind, but was nearly destroyed by whatever it was that had transpired here minutes ago.
Бөмбөгөр орой нь хагарч, чулуун хагархайнууд цагаан элсэн дээр тарж, заримыг нь бүжиглэх дөл нөмөрсөн байв. Хүчтэй дэлбэрэлт дотроос нь нурааж, гал болон хог хаягдлыг эргэн тойрон цацсан мэт. Хугарсан чулууны зарим хэсэг нь хуягт машиныг ч бяцлах хэмжээний том, хүнд байлаа.
Англи эх
The spherical dome was ruptured, and stone shards lay on the white sand, some covered in dancing flames. It was as though a powerful explosion had wrecked it from within, spreading fire and debris all around. A few chunks of broken stone were large and heavy enough to crush an armored vehicle.
Санни Сүүдрийн Мэдрэмжээ аль болох холдуулан тэлсэн ч сүйдсэн барилгын хар хана түүнийг ямар нэгэн аргаар хаагаад байв.
Англи эх
Sunny extended his shadow sense as far as he could, but the black walls of the ruined structure were somehow blocking it.
Жет, Сэйшан хоёрыг араасаа дагуулан тэрээр бөмбөгөрийн сүйдсэн хананы цоорхой руу болгоомжтой ойртож, хэсэг зогтусаад, дотогш үсрэн оров.
Англи эх
Followed by Jet and Seishan, he carefully approached the hole in the dome's wrecked wall, lingered for a moment, and jumped inside.
Тэднийг хамгийн түрүүнд шатсан махны өмхий үнэр угтав.
Англи эх
The first thing that met them was the stench of burned flesh.
Энэ балгас тэдний өмнө нь хоргодсон балгаснаас хамаагүй жижиг бөгөөд харж байгаа байдлаар газар доорх хэсэг рүү нь орох зам байхгүй бололтой. Зөвхөн энэ ганц бөмбөрцөг хэлбэрт танхим л байх ба шал нь хэсэгчлэн элсэнд дарагджээ.
Англи эх
The ruin was much smaller than the one they had sheltered in before, and from the looks of it, there was no path to the underground portion of the structure. There was only this one spherical chamber, with its floor partially buried under the sand.
Дугуй танхимын голд харлаж шатсан цогцос хэвтэж байв. Хүнийх бололтой ч тэр хүн хэн байсныг таних аргагүй, цогцос хэтэрхий их шатаж, царай зүс нь галд бүрмөсөн устсан байлаа.
Англи эх
A blackened corpse lay in the middle of the round hall. It seemed human, but it was impossible to tell who that human had been, the corpse was burned too badly, and all its features were destroyed by the flame.
Танхимд бас нэг хүн байв.
Англи эх
There was someone else in the chamber, too.
Санни хараал урсгаад урагш шунган, хормын төдийд хөдөлгөөнгүй дүрсийн дэргэд гарч ирэв. Нефис хар чулуун дээр нүдээ аньсаар хэвтэх бөгөөд хуяг нь бараг бүрмөсөн эвдэрсэн байлаа. Биеийг нь бүрхсэн аймшигтай шархнуудаас цагаан галын утаас сүлжилдэн гарч, бүүдгэр гэрэлд түүний царай цонхигор, хамгаалалтгүй харагдана.
Англи эх
Sunny cursed and dashed forward, appearing near the motionless figure a split second later. Nephis was laying on the black stones, her armor almost destroyed, with her eyes closed. Wisps of white fire were escaping from the terrible wounds covering her body, and in the bleak light, her face looked pale and vulnerable.
«Үгүй, үгүй, үгүй ээ…»
Англи эх
'No, no, no…'
Хэсэг хугацааны дараа түүний уруулнаас амсхийсэн санаа алдалт гарав.
Англи эх
A moment later, a relieved sigh escaped from his lips.
Тэр амьд, зүгээр л ухаангүй байв. Шархнууд нь ч аль хэдийн эдгэж эхэлсэн, ердөө хэдхэн секундийн дотор ирмэгүүд нь бие бие рүүгээ ойртчихсон байлаа.
Англи эх
She was alive, just unconscious. The wounds were already healing, too, just in these few short seconds, their edges had already grown closer.
Жет, Сэйшан хоёр аажуухан ойртож ирэв. Сүнс Хураагч өвдөг сөгдөн, нүүрс болсон цогцсыг ажиглав.
Англи эх
Jet and Seishan slowly approached. Soul Reaper kneeled, studying the charred corpse.
Хэсэг хугацааны дараа Санни Нефээс нүүр буруулахаар өөрийгөө албадаад асуув:
Англи эх
After a while, Sunny forced himself to turn away from Neph and asked:
"Хэн юм бэ? Таньж чадах уу?"
Англи эх
"Who is it? Can you tell?"
Жет эргэлзсэнээ толгой сэгсэрлээ.
Англи эх
Jet hesitated, then shook her head.
"Үгүй… бие нь хэтэрхий гэмтсэн байна. Гэхдээ яагаад ч юм нуруу хүйт оргиулаад байх юм."
Англи эх
"No… the body is too damaged. However, it gives me the creeps."
Гурвуулаа энд юу болсныг тунгаан хэсэг зуур чимээгүй байв.
Англи эх
The three of them remained silent for a few moments, wondering what had happened here.
Нефис өөр нэг амьд үлдэгчтэй тулалдсан хэрэг үү? Эсвэл Дэвшсэн Шү шиг өөр нэг амьтан байсан уу?
Англи эх
Had Nephis fought with another survivor? Or had there been another creature like Ascended Xu?
Аль ч хувилбар нь сэтгэл тавгүйтүүлмээр.
Англи эх
Both possibilities were a little unnerving.
Эцэст нь Санни толгой сэгсрэв.
Англи эх
Eventually, Sunny shook his head.
"Хамаагүй. Энэ цогцсыг устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол босоод бидэнтэй дахиад яриа өдөх магадлал бий."
Англи эх
"It doesn't matter. We need to destroy this corpse. Otherwise, there's a chance that it will rise and start talking to us again."
Хэн ч эсэргүүцсэнгүй.
Англи эх
There were no objections.
Цогцсыг устгасны дараа гурвуулаа ухаангүй Нефисийг тойрон сууж, зүрхийг нь айдас базсаар, түгшүүрт чимээгүй байдалд үүр цайхыг хүлээв.
Англи эх
After disposing of the corpse, the three of them gathered around the unconscious Nephis and sat in tense silence, waiting for dawn with terror gripping their hearts.
Өглөө болоход тулааны чимээ намжив. Нэг ч хором нүд аниагүй, өөрийгөө сулруулаагүй Санни гадаа юу байгааг харуулахаар сүүдрүүдийнхээ нэгийг илгээв.
Англи эх
In the morning, the sounds of the battle grew quiet. Sunny, who had not closed his eyes or allowed himself to relax for a single moment, sent one of his shadows to take a look outside.
Тэр туйлдаа ядарсан байлаа. Ер нь Дэвшсэн хүн удаан хугацаанд амралтгүй тэсч чаддаг бөгөөд Санни бас Бүрэнхийн Нөмрөг өмссөний давуу талтай байсан… гэвч сүүлийн хорин дөрвөн цагт тэрээр хэрцгий ширүүн тулаанд оролцож, Гэгээнтэнтэй тулалдаж, Хар Зүүдний Цөлийн тоо томшгүй олон километрийг туулж, тэр бүү хэл үхэгсдийн цэргүүдийн сүйрлийн мөргөлдөөнийг ч даван гарсан юм.
Англи эх
He was utterly exhausted. Usually, an Ascended could go a long time without needing to rest, and Sunny had the benefit of wearing the Shroud of Dusk, as well… but in the past twenty-four hours, he had participated in a viciously intense battle, fought a Saint, traversed countless kilometers of the Nightmare Desert, and even survived the ruinous clash of the dead armies.
Мастер Шүгийн цогцсыг нөмөрсөн тэр аймшигт амьтантай нүүр тулсныг бүр хэлэх ч юун.
Англи эх
Not to mention facing the harrowing creature that wore the corpse of Master Xu.
Санни ядарсан байв.
Англи эх
Sunny was tired.
Гадаа цөл нам гүм, онгон дагшин байлаа. Цагаан манхнууд нүдний хараа хүрэх хүртэл үргэлжилж, хэдхэн цагийн өмнө энэ тамын газрыг дамнан тулалдсан аймшигт хүчнүүдийн ул мөр ч үлдсэнгүй.
Англи эх
Outside, the desert was tranquil and pristine. The white dunes stretched as far as the eye could see, and there was no sign of the terrible forces that had fought across this hellish place just hours before.
Элс бүх зүйлийг залгижээ.
Англи эх
The sand had swallowed everything.
Шөнөдөө цөлд аймаар хүйтэн байсан ч одоо нар тэнгэрийн хаяанаас мандсан тул тэвчишгүй халуун эргэн ирж байв.
Англи эх
It had been terribly cold in the desert during the night, but now that the sun had appeared above the horizon, the unbearable heat was coming back.
Тэр сөөнгөөр санаа алдав.
Англи эх
He let out a hoarse sigh.
"Явчихжээ."
Англи эх
"They're gone."
Ясан дайчид алга болсон ч Мастер Шү яасан бол? Тэр амьтан тэднийг даган тулааны талбарт орж устсан уу, эсвэл нар мандахыг тэвчээртэйгээр хүлээн балгас дотроо үлдсэн үү?
Англи эх
The skeletal warriors were gone, but what about Master Xu? Had the creature followed them into the battlefield and got destroyed, or had it waited inside the ruin patiently, waiting for the sun to rise?
Одоо тэднийг хайгаад ирж яваа юм болов уу?
Англи эх
Was it coming for them now?
Санни мэдсэнгүй.
Англи эх
Sunny did not know.
Жет, Сэйшан хоёр нуруугаа нийлүүлэн сууж, тэр хэдхэн алхмын цаана байв. Нефийн толгой түүний өвдөг дээр тулжээ.
Англи эх
Jet and Seishan were sitting back to back, while he was a couple steps away. Neph's head rested on his knees.
Шавхагдашгүй Булгийг дуудан гаргаад Санни үзэсгэлэнтэй шилэн лонхыг түүний уруулд хүргэж, жаахан ус асгав.
Англи эх
Summoning the Endless Spring, Sunny brought the beautiful glass bottle to her lips and poured out a little bit of water.
Ус амаар нь урсан ороход Нефис үл ялиг хөдөлж, дараа нь ханиалгав.
Англи эх
As it flowed into her mouth, Nephis stirred a little, and then coughed.
Нүд нь нээгдэж, тэрээр түүн рүү доороос үл ялиг гайхширсан харцаар ширтэв.
Англи эх
Her eyes opened, and she stared at him from below, slightly confused.
Саннигийн нүүрэнд үл мэдэг инээмсэглэл тодров.
Англи эх
A slight smile appeared on Sunny's face.
"Сэрчихлээ. Аяархан, яарах хэрэггүй."
Англи эх
"You're awake. Take it slow."
Нефис цочсоноо өндийн суугаад Шавхагдашгүй Булгийг шүүрэн авав. Шунахайгаар ууснаа Санни руу харав.
Англи эх
Nephis flinched, then sat up and grabbed the Endless Spring. She drank from it greedily, and then looked at Sunny.
Түүний нүдэнд цагаан оч сандарсан мэт бүжиглэнэ.
Англи эх
White sparks danced in her eyes, as if agitated.
"Чи… чи яаж энд байгаа юм бэ?"
Англи эх
"How… how are you here?"
Тэр мөрөө хавчив.
Англи эх
He shrugged.
"Нөгөө талд уулзъя гэж хэлсэн шүү дээ."
Англи эх
"I told you that I would see you on the other side."
Санни хэсэг зогтсоноо ёжтойгоор хамраа шуув.
Англи эх
Sunny lingered for a few moments and scoffed.
"Юу вэ? Над руу ингэж битгий хар л даа. Үнэнийг хэлэхэд бид холоос чиний галын гэрлийг хараад, хоргодох газар олох найдлагатай энд яаран ирсэн юм. Тэгээгүй бол лав үхчихсэн байх байлаа."
Англи эх
"What? Don't look at me like that. To be honest, we saw the light of your flames from afar, and rushed here, hoping to find shelter. If not for that, we'd be dead for sure."
Нефис Жет, Сэйшан хоёр луу харав. Хөмсөг нь үл мэдэг зангирав.
Англи эх
Nephis glanced at Jet and Seishan. A small frown appeared on her face.
Тэгснээ гэнэт чичирхийлэн эргэж, нүүрс болсон цогцос урьд нь хэвтэж байсан газрыг ширтэв.
Англи эх
Then, she suddenly shuddered and turned around, staring at the spot where the charred corpse had been before.
Эцэст нь Сэйшан дуугарав:
Англи эх
Seishan finally spoke:
"Бид түүнээс салсан. Бид… цогцсыг эзэмдэж чаддаг амьтантай таарсан юм. Тиймээс үхсэн биеийг дэргэдээ байлгах нь аюулгүй санагдсангүй."
Англи эх
"We got rid of it. We… have encountered a creature that can possess corpses. So, keeping a dead body with us did not seem safe."
Нефис чичрэв.
Англи эх
Nephis shivered.
"Тийм… би… би ч бас тийм амьтантай таарсан."
Англи эх
"Yes… I… I have encountered such a creature, too."
Санни хэсэг чимээгүй байж, тэр хараал идсэн юмыг тэр яаж алж чадсан бол гэж бодлогошров. Энэ нь түүний Дэвшсэн Чадвар [Санагалзал]-тай холбоотой юу? Эсвэл ерөнхийдөө Төрхийнх нь мөн чанартай холбоотой юу?
Англи эх
Sunny remained silent for a while, wondering how was it that she had managed to kill the damn thing. Did it have something to do with her Ascended Ability, [Longing]? Or the nature of her Aspect in general?
Хар Зүүдний Цөлийн үхэгсэд ч цагаан дөлөнд ойртохыг хүсэхгүй байх шиг санагдсан.
Англи эх
The dead of the Nightmare Desert seemed unwilling to approach the white flames, too.
Хамгийн гол нь…
Англи эх
More importantly…
Тэдний тулалдсантай адил амьтан нэгээс олон байна уу? Эсвэл нэгэн зэрэг олон саванд оршин сууж чаддаг ганц амьтан юм болов уу?
Англи эх
Was there more than one creature like the one they had fought? Or was it a creature capable of inhabiting multiple vessels at the same time?
Түүний царай баргар байв.
Англи эх
His expression was grim.
"...Тэр юу байсныг чи мэдэх үү?"
Англи эх
"...Do you know what that thing was?"
Нефис хэсэг эргэлзсэнээ толгой дохив.
Англи эх
Nephis hesitated for a few moments, then nodded.
"Итгэлтэй биш ээ… гэхдээ мэдэх байх гэж бодож байна."
Англи эх
"I'm not sure… but I think I do."
Тэр нүүрээ мурилзуулж, эвдэрсэн хуяг руугаа хараад, чичирсэн гараа өргөв.
Англи эх
She grimaced, looked at her ruined armor, and raised one trembling hand.
"Хар Зүүдний гурван Үүд байсан ч Сэрүүн Ертөнцөд ердөө хоёр Үүдний Сахиул л орж ирсэн. Гурав дахь нь… Зүүдний Оронд үлдсэн гэж бодож байна."
Англи эх
"There were three Nightmare Gates, but only two Gate Guardians entered the waking world. The third… I think that it stayed behind in the Dream Realm."
Нефис хэсэг дуугүй болсноо нэмж хэлэв:
Англи эх
Nephis grew quiet for a bit, and then added:
"Биднийг агнахын тулд."
Англи эх
"To hunt us."
Сэтгэгдлүүд
1211-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…