Хоол дуусахад эртний балгас дотор түгшүүртэй нам гүм ноёрхов. Хэлж барамгүй ядарсан ч хэн нь ч унтаж зүрхэлсэнгүй. Үүдний Сахиул олчих вий гэж айснаас гадна хоёр Гэгээнтэн байгаа болохоор тэр.
Англи эх
After the food was finished, a tense silence settled inside the ancient ruin. Everyone was tired beyond words, but no one dared to fall asleep… not only out of fear of the Gate Guardian finding them, but also because of the two Saints.
Араатан Захирагч, Зуны Хүлэг Баатар хоёр галын хоёр талд сууж, бие бие рүүгээ сүрхий ширтэцгээж байв. Аль нэг нь сонор сэрэмжээ сулруулбал нөгөө нь тэр агшныг ашиглан довтолж ч магадгүйг мэдэх тул хоёулаа хамгаалалтаа буулгаж чадахгүй байлаа.
Англи эх
Beastmaster and Summer Knight sat on opposite sides of the fire, staring at each other tensely. Neither could lower their guard, knowing that the opponent would, perhaps, use that moment to launch an attack.
«Тэдний холбоо удаан үргэлжлэхгүй л байсан юм байна.»
Англи эх
'I guess their alliance was doomed to be a short-lived one.'
Санни ядарсан янзтай нүдээ аниад эвшээв.
Англи эх
Sunny tiredly closed his eyes, then yawned.
"Гомдохгүй биз дээ... гэхдээ та нар зүгээр л яваад өгвөл яасан юм бэ? Тэгвэл үлдэх ёстой бид ядаж жаахан амрах байсан."
Англи эх
"No offense... but why don't you just leave? Then those of us who have to stay will get some rest, at least."
Хоёр Гэгээнтэн үл ялиг гайхсан харцаар түүн рүү харав. Хэдхэн хором өнгөрсний дараа Ноён Гилеад үл мэдэг толгой сэгсэрлээ.
Англи эх
Both Saints looked at him with a hint of surprise. After a few short moments, Sir Gilead shook his head slightly.
"Хүлээн зөвшөөрөх ёстой, би таны тайван байдлыг биширч байна, Мастер Санлесс."
Англи эх
"I must admit, I admire your composure, Master Sunless."
Зуны Хүлэг Баатар өөрийн аварч чадахгүй хүмүүсийг айж сандран, бүр Морганы оронд өөрсдийг нь Сэрүүн Ертөнц рүү аваачаач гэж гуйж ч магадгүй гэж төсөөлж байсан бололтой.
Англи эх
Summer Knight must have been under the impression that the people he couldn't save would be terrified, perhaps even begging him to take them back to the waking world instead of Morgan.
Санни утга учиртай л бол гуйхыг өөрийгөө доромжлох хэрэг гэж огтхон ч үздэггүй. Гэхдээ Эр Зориг овгийн Гэгээнтэн Бүрэн Эрхтнийхээ охиныг хэзээ ч орхихгүйг тэр мэдэж байлаа.
Англи эх
Well, Sunny did not consider begging to be beneath him, if there was a point to it. But he knew that the Saint of Clan Valor was never going to abandon the daughter of his Sovereign.
Санни мөрөө хавчив.
Англи эх
Sunny shrugged.
"Санаа зовох ч тэнхэлгүй ядарчихлаа."
Англи эх
"I'm too tired to be worried."
Араатан Захирагч хөхрөн инээгээд сөөнгө хоолойгоор хэлэв:
Англи эх
Beastmaster chuckled, then said in a raspy voice:
"Бидний яваагүй шалтгаан маш энгийн. Чи Гэгээнтэн биш болохоор мэдэхгүй байх л даа... гэхдээ Сэрүүн Ертөнц рүү буцахын тулд биелэх ёстой нөхцөлүүд бий. Тодруулбал, та нарын Зүүдний Орон дахь зангууд Дуудлагад хэрхэн өртдөг шиг бидний Сэрүүн Ертөнц дахь зангуу ч яг тийнхүү өртдөг."
Англи эх
"The reason why we haven't left is very simple. You are not a Saint, so you wouldn't know… but there are conditions that have to be met in order to return to the waking world. Namely, our anchors in the waking world are affected by the Call the same way your anchors in the Dream Realm are affected by it.
"Үр бүхэн татах хүч цацруулдаг бөгөөд Хар Зүүдний Цөлд тэд дэндүү олон болохоор тэр хүч хаа сайгүй л байна. Эхлээд түүний харьцангуй сул газрыг олох хэрэгтэй, харин энэ балгас тийм газар биш."
Англи эх
Every Seed exerts a pulling force, and since there are so many of them in the Nightmare Desert, that force is quite ubiquitous. We need to find a spot where it is relatively weak first, and this ruin is not one of these spots."
Тэр хэсэг зогсож байгаад нэмж хэлэв:
Англи эх
She paused for a moment, and then added:
"Гэхдээ тийм газар олоход тийм ч хэцүү биш. Маргааш дор хаяж нэгтэй нь таарна гэж мөрийцөхөд ч бэлэн байна."
Англи эх
"They are not too hard to find, though. I am willing to bet that we'll encounter at least one tomorrow."
Санни толгойгоо үл ялиг хазайлгав.
Англи эх
Sunny tilted his head a little.
«Тийм юм байна гэж үү...»
Англи эх
'So that's how it is…'
Гэгээнтнүүд Зүүдний Оронд ч Дуудлагын нөлөөнд өртдөг нь угаасаа л логиктой. Үнэндээ тэдний тэсвэрлэх ёстой нөлөө бусдынхаас хамаагүй хүчтэй байх ёстой. Санни Сэрсэн, Мастер байхдаа өөрөө үүнийг амсаж байсан тул мэднэ. Дэвшлийн дараа тэр Дуудлагын таталтыг хавьгүй тод мэдрэх болсон юм.
Англи эх
It was only logical that Saints were influenced by the Call even in the Dream Realm. In fact, the influence they had to endure would be much greater than what the rest of them suffered through, Sunny knew it because of his own experiences as an Awakened and as a Master. After the Ascension, he felt the pull of the Call much clearer.
«Гэхдээ тэр уяа гэлгүй зангуу гэсэн нь сонирхолтой юм.»
Англи эх
'It's interesting that she said anchor instead of tether, though.'
Гол нь... Араатан Захирагч ч, Зуны Хүлэг Баатар ч шөнө дуусахаас өмнө балгасыг, тэр тусмаа Хар Зүүдний Цөлийг орхиж чадахгүй ажээ.
Англи эх
The point was… neither Beastmaster nor Summer Knight could leave the ruin, and the Nightmare Desert, before the night ended.
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"За. Тэгвэл та нар харуул хий."
Англи эх
"Okay. You stand guard, then."
Ингэж хэлээд тэр гэмтээгүй талаараа хэвтэхээ анхааран газарт болгоомжтой хэвтэж, нүдээ анилаа.
Англи эх
With that, he carefully lowered himself to the ground, making sure to lay on the uninjured side, and closed his eyes.
Түүний огт хайхрамжгүй байдал Араатан Захирагчийг илт хөгжөөсөн ч Санни тоосонгүй. Түүнд зүгээр л унтмаар байлаа.
Англи эх
Beastmaster was visibly amused by his nonchalant attitude, but Sunny didn't care. He just wanted to sleep.
Унтах эрсдэлтэй ч, сэрүүн хэвээр байж бие, оюундаа нэн шаардлагатай амралтыг үгүйсгэх нь бас л эрсдэлтэй.
Англи эх
Falling asleep was risky, but so was staying awake and refusing his body and mind the much-needed rest.
Харанхуй балгаст хэсэгтээ нам гүм болов. Дараа нь бусад нь ч аажмаар түүний жишээг дагалаа.
Англи эх
There was a bit of silence in the dark ruin. Then, the others slowly followed his example.
Удалгүй зөвхөн Зуны Хүлэг Баатар, үзэсгэлэнт Ад бүсгүй хоёр л сэрүүн үлдэв.
Англи эх
Soon, only Summer Knight and the beautiful demoness were left awake.
Ухаан орохдоо амьд байгаадаа Санни бага зэрэг гайхав. Мэдээж, унтаж байх хооронд нь үнэхээр аюултай юм болсон бол сүүдрүүд нь сэрэмжлүүлэх байсан. Гэлээ ч Гэгээнтнүүд, их жигшүүрт амьтадтай нэг дор байх нь тэдний цалинд багтах ажил биш л дээ.
Англи эх
Sunny was a bit surprised to come back to his senses alive. Of course, his shadows would have warned him if anything truly dangerous happened while he slept, still, being in the company of Saints and great abominations was a bit above their pay grade.
Тэгэхдээ... нарийн яривал сүүдрүүд ямар ч цалин авдаггүй, тэгэхээр юу ч тэдний цалинд багтахгүй.
Англи эх
Well... technically, the shadows weren't paid anything, so everything was above their pay grade.
Юутай ч Санни нэг их амарсан мэдрэмжгүй байв. Бие нь бүхэлдээ шарх сорви болсон, аймшигтай байдалтай хэвээр. Гэсэн ч өмнөхөөсөө хамаагүй дээр болжээ. Нигүүлсэлгүй Бүрэнхийн адислал, өвөрмөц биеийнх нь тэсвэр хатуужлын ачаар тэр... ямар нэг хэмжээгээр сэргэсэн мэт санагдав.
Англи эх
In any case, Sunny did not feel particularly rested, his body was still in a terrible state and covered in wounds. However, his condition was much better than it had been before. Due to the blessings of the Graceless Dusk and the tenacity of his unique physique, he felt… somewhat restored.
Өндийн суухад балгасын дээврийн ан цаваар цайвар нарны туяа цутгаж байгааг харав. Агаар сэрүүвтэр хэвээр байгаа тул эрт өглөө байх нь.
Англи эх
Sitting up, he saw rays of pale sunlight pouring through the cracks in the roof of the ruin. The air still felt chilly, so it must have been early in the morning.
Удахгүй энэ сэрүүн агаарыг тэсгэм халуун орлох нь гарцаагүй.
Англи эх
The chill was going to be replaced with appalling heat soon enough.
Санни толгой сэгсрээд, царайгаа үрчийлгэн босож, хүзүүгээ сунгав.
Англи эх
Shaking his head, Sunny stood up with a grimace and stretched his neck.
Тэр хамгийн түрүүнд сэрсэн бөгөөд бусад нь унтсан хэвээр байлаа. Зөвхөн Зуны Хүлэг Баатар, Араатан Захирагч хоёр л өмнөх байрандаа сууж байв.
Англи эх
He was the first to wake up, and everyone else was still asleep, except for Summer Knight and Beastmaster, who were still where they had been before.
«Энэ хоёр шөнөжингөө бие бие рүүгээ ширтээд суучихсан юм биш биз?»
Англи эх
'Have these two been staring at each other the entire night?'
Тэр Шавхагдашгүй Булгийг дуудаад, тэдэн рүү толгой дохин, хүчлэн инээмсэглэв.
Англи эх
Summoning the Endless Spring, he nodded at them and forced out a smile.
"Өглөөний мэнд."
Англи эх
"Good morning."
Ноён Гилеад түүнтэй тайван мэндлэхэд үзэсгэлэнт Ад бүсгүй инээмсэглэв.
Англи эх
Sir Gilead greeted him calmly, while the beautiful demoness smiled.
"Үхдэл шиг харагдахаа жаахан больжээ, бяцхан дүү минь."
Англи эх
"You look less like a corpse, little brother."
Санни түүн рүү хэсэг ширтээд хөшүүн өнгөөр хэлэв:
Англи эх
Sunny stared her for a few moments, then said stiffly:
"Магтаалд чинь баярлалаа гэх юм уу даа."
Англи эх
"Thanks for the compliment, I guess."
«Энэ хүүхэн гэнэт намайг яагаад "бяцхан дүү минь" гэх болчихов оо? Нэгдүгээрт, би түүний дүү биш... хоёрдугаарт, би бяцхан биш!»
Англи эх
'Why the hell is she calling me "little brother", all of a sudden? First of all, I'm not her brother… second of all, I'm not little!'
Араатан Захирагчийн нүүрэн дээрх урагдсан шархнаас цус дусалсаар байсан ч энэ нь түүнийг инээхэд нь саад болсонгүй.
Англи эх
The torn wound on Beastmaster's face was still shedding drops of blood, but that did not stop her from laughing.
Санни тэр инээдэнд ид шидэнд автсан мэт уярахгүйн тулд хичээн тэвчив.
Англи эх
He struggled to not be enchanted by that laugh.
Үзэсгэлэнт Гэгээнтэн хэсэг дуугүй байснаа залхуутай өнгөөр асуув:
Англи эх
The beautiful Saint lingered for a bit, then asked in a languid tone:
"Дашрамд, би нэг юм асуух гэж байсан юм..."
Англи эх
"By the way, I was meaning to ask…"
Түүний нүд нөхөрсөг шоолонгуй гялалзав.
Англи эх
Her eyes glimmered with friendly amusement.
"...Хувьсах Од чи хоёр Догшин Соёог яаж алсан юм бэ?"
Англи эх
"...How did you and Changing Star kill Dire Fang?"
Санни түүн рүү харан нэлээд удаан дуугүй байв. Араатан Захирагчийн өнгө аяс тайван сонсогдох ч тэр тайван байдлын цаана далд заналхийлэл нуугдаж байгаа болов уу гэж бодохгүй байж чадсангүй.
Англи эх
Sunny looked at her and remained silent for a while. Beastmaster's tone sounded relaxed, but he could not help but wonder if there was a hidden threat beneath that calmness.
Энэ сэтгэл татам илбэчин бүсгүйн заналхийлэлд өртөх... аймшигтай туршлага болох нь лавтай.
Англи эх
Being threatened by the tantalizing enchantress… would be a frightening experience.
Согогийнх нь өвдөлт тэсвэрлэшгүй болоход Санни мөрөө хавчив.
Англи эх
When the pain of his Flaw grew unbearable, Sunny shrugged.
"Ноён Гилеад та хоёр их жигшүүрт амьтныг яаж алсан шиг л. Хүчээ нэгтгэж, сул талыг нь ашигласан."
Англи эх
"The same way you and Sir Gilead killed a great abomination. By combining our strength and exploiting his weaknesses."
Араатан Захирагч түүнийг хэдэн хором ажиглаад, тоомсоргүй хамраа сааран нүүр буруулав.
Англи эх
Beastmaster studied him for a few moments, then turned away with a scoff.
"Өнөөгийн хүүхдүүд үнэхээр аймшигтай юм аа..."
Англи эх
"Kids these days are truly terrifying…"
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned.
"Яагаад? Сэрүүн Ертөнц рүү буцсаны дараа би Сонг овгийн өшөө хонзонгийн бай болно гэж бодох хэрэгтэй юу? Хэлье л дээ... Антарктидад ирж, Хар Зүүдний Гинжний гайхамшгийг амсахаасаа өмнөхөн л би Эр Зориг овгийн бай болохоо арай гэж больсон юм. Миний хувьд энэ жил үнэхээр, үнэхээр хүнд байлаа, тиймээс... жаахан өршөөл үзүүлбэл их баярлах байна..."
Англи эх
"Why? Should I expect to become the target of Clan Song's vendetta after I return to the waking world? Because, let me tell you… I just barely managed to stop being targeted by Clan Valor before coming to Antarctica and experiencing the wonders of the Chain of Nightmares. It has been a very, very rough year for me, so… I would really appreciate some leniency…"
Үзэсгэлэнт Ад бүсгүй хөхрөн инээв.
Англи эх
The beautiful demoness chuckled.
"Гэхдээ чи буцаж чадна гэдэгтээ их итгэлтэй байгаа юм аа? Ямар өөдрөг юм бэ!"
Англи эх
"You seem really confident that you'll be able to return, though? How optimistic!"
Санни хэдэн удаа нүдээ цавчлаад, гунигтай царайлан түүн рүү ширтэв.
Англи эх
Sunny blinked a couple of times and stared at her with a bleak expression.
Гашуун чимээгүй байдал хэсэг үргэлжилсний дараа тэр санаа алдлаа.
Англи эх
After a bit of bitter silence, he sighed.
"За. Ингэж хэлэх юм бол... үгээ буцааж авъя. Огт ч сайхан өглөө биш юм байна..."
Англи эх
"Well. If you put it like that… I take it back. It's not a good morning at all…"
Сэтгэгдлүүд
1225-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…