Санни тэнгэр өөд улам өндөрт хөөрөхийн хирээр аварга Их Араатан улам бүр жижгэрсээр байв. Салхи улин исгэрэх зуур тэрбээр буцаад доош унахад хэр удахыг бодоод аажмаар сэтгэл нь түгшиж эхлэв. Эндээс харах үзэмж үнэхээр амьсгал хураам байлаа... гэвч ийм өндрөөс ч Санни ганц ч тасархай газар олж харсангүй.
Англи эх
The giant Great Beast was growing smaller and smaller as Sunny rose higher into the sky. The winds were howling, and he was slowly starting to feel apprehensive about how long it would take him to fall back down. The view was simply breathtaking… but even from such a high vantage point, Sunny could not see a single piece of land.
Арал ч алга, тив ч алга, хөлөг онгоц ч алга. Усан дээр хөвөх өөр нэг хог хаягдал хүртэл үзэгдсэнгүй.
Англи эх
There were no islands, no continents, and no ships. There was not even another piece of flotsam.
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
«Ёстой л баларч гэдэг энэ дээ.»
Англи эх
'What a predicament.'
"Үзэмжээ таашааж байна уу?"
Англи эх
"Enjoying the view?"
Санни цочин хүзүүгээ сунгаж, Тайтгарлын Нүгэл рүү харав.
Англи эх
Sunny flinched and craned his neck, looking at the Sin of Solace.
Түүнтэй яг адилхан хуулбар хоосон агаарт тайвуухан зогсоод, түүнийг доош ширтэж байлаа. Салхи сүнсний урт хар үсийг тоглон сэвэлзүүлнэ.
Англи эх
His identical copy was calmly standing on thin air, looking down at him. The wind was playing with the apparition's long black hair.
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned
«Би... үнэхээр үсээ засуулах хэрэгтэй юм байна.»
Англи эх
'I... really need to get a haircut.'
"Одоо бүр намайг тоохоо больчихов уу? Ачийг өсөөр хариулдаг амьтан."
Англи эх
"You're ignoring me now? Ungrateful."
Тэр сүнс рүү чимээгүйхэн хялайн ширтсэнээ асуув:
Англи эх
He glared at the apparition silently, then asked:
"Чи яаж тэгээд байгаа юм бэ? Яагаад унахгүй байгаа юм?"
Англи эх
"How are you doing that? Why aren't you falling?"
Хараал хүртсэн сүнсний нүүрэнд хорон санаат инээмсэглэл тодров.
Англи эх
A wicked smile appeared on the face of the cursed spirit.
"Учир нь би чам шиг нүгэлд дарагдаагүй юм л даа."
Англи эх
"It's because, unlike you, I'm not weighed down by sin."
Санни басамжлан хамраа шуугиулав.
Англи эх
Sunny scoffed.
"Новш минь... нүгэл чинь нэрэнд чинь шууд л бичээстэй байна шүү дээ..."
Англи эх
"Bastard… it's literally in your name…"
Хоёулаа хэсэг зуур дуугүй байсан нь Саннид өөрийгөө хэрхэн галзуурснаа ханатлаа ухаарах хангалттай завдал олгов. Хэсэг хугацааны дараа Тайтгарлын Нүгэл доош заав.
Англи эх
The two were silent for a few moments, giving him ample time to enjoy the fact of just how insane he had become. After a while, the Sin of Solace pointed down.
"Эсэргүүцээд яах юм? Надад нэг санаа байна... энэ араатны ам руу үсрээд ор. Далайн амьтны гэдсэнд аялсан хүмүүсийн тухай үлгэр сонсож байгаагүй юм уу? Чиний азаар бол заавал нэг сайхан газар хүргэж өгөх нь лавтай."
Англи эх
"Why bother resisting? Here's an idea… just go jump into this beast's maw. Haven't you heard the stories about people traveling inside a sea creature's belly? With your luck, it will definitely bring you to somewhere pleasant."
Санни сүнсний шаазан мэт цагаан царай руу ширтэв.
Англи эх
Sunny stared at the porcelain face of the apparition.
"Би үхвэл чи ч гэсэн үхнэ шүү дээ, мэдэж байгаа биз?"
Англи эх
"If I die, you die too, you know?"
Тайтгарлын Нүгэл ярсхийн инээмсэглэв.
Англи эх
The Sin of Solace grinned.
"Магадгүй би чамтай нүүр учран цаг өнгөрөөснөөс үхсэн нь дээр гэж боддог юм биш үү. Энэ тухай нэг бодож үзэж байсан уу?"
Англи эх
"Maybe I would rather die than spend more time in your company. Have you ever thought about that?"
Санни шүдээ хавирснаа нүүр буруулав.
Англи эх
Sunny gritted his teeth, then looked away.
«Тэр жинхэнэ биш... зүгээр л миний нэг хэсэг... би хэзээнээс ийм уур хүргэдэг амьтан болчихов оо?»
Англи эх
'He's not real… he's just a part of me… since when am I this irritating?'
Санаа алдсаар тэр Хар Далавчийг дуудав. Удалгүй нуруун дээр нь тунгалаг нөмрөг гарч ирээд бүрэлзэн хувирав. Сүүдрүүд Тэнгэрийн Ачаанаас урсан хөдөлж, түүнийг харанхуйгаар бүрхэв.
Англи эх
Sighing, he summoned the Dark Wing. Soon, a translucent cloak appeared on his back and turned into a blur. The shadows moved, flowing from the Heavenly Burden to cover it in darkness.
Долоон нарны гэрэлд гийгдсэн Санни Их Мөрний урсгалыг даган урагш гулсан нисэв. Баруун гар талд нь ертөнц үүрийн гэгээнд голт борын өнгөөр будагдсан байлаа. Зүүн гар талд нь час улаан бүрэнхийн туяанд ус шатаж буй цусан далай мэт долгилно. Эргэн тойронд нь цэнхэр тэнгэр өдрийн хурц гэрлээр бялхаж байв.
Англи эх
Illuminated by the light of seven suns, Sunny followed the current of the Great River as he glided forward. To his right, the world was painted in hues of lilac by the light of dawn. To his left, the water was like a sea of burning blood because of the crimson dusk. All around him, the blue sky was suffused with the bright radiance of the day.
Тайтгарлын Нүгэл тэр тэнгэрээр тайвуухан алхсаар түүнийг дагана. Гараа ардаа зөрүүлэн атгажээ.
Англи эх
The Sin of Solace calmly walked across that sky, following him. His hands were clasped behind his back.
«Энэ Хар Зүүдэнд ямар нэг юм, юу ч хамаагүй, байх ёстой. Бүх юм зүгээр л ус байж таарахгүй.»
Англи эх
'There has to be something, anything, in this Nightmare. It can't just all be water.'
Хаа нэгтээ газардах газар байх л ёстой гэдэгт Санни бараг итгэлтэй байв. Тэгэхгүй бол энэ сорилт хэтэрхий ухаангүй хэрэг болно... Шимийн Сувд, Шаламгай Барилт зэрэг Дурсамжгүй хэн ч гэсэн мөхөлд хүрэх нь тодорхой. Шившлэг ялтан цаазлагч биш билээ.
Англи эх
Sunny was pretty sure that there would be some place where he could land. Otherwise, the trial was too unreasonable… anyone without Memories like the Essence Pearl and the Nimble Catch would be doomed. The Spell was not an executioner.
Мэдээж, түүний азаар бол хамгийн ойрын хуурай газраас хэдэн мянган километрийн цаана хаягдсан ч байж мэднэ. Санни үнэхээр аймшигтай хувь заяаны цохилтыг үүрсэн нь анх удаа биш байх байлаа.
Англи эх
Of course, with his luck, he might have been sent thousands of kilometers away from the nearest piece of land. That would not be the first time Sunny found himself on the receiving end of truly terrible fortune.
Үүнийг мэдэх ганцхан л арга байлаа.
Англи эх
There was only one way to find out.
...За, үнэндээ хэд хэд бий. Тэр [Миний нүд хаана байна?] Домыг гурав дахь удаагаа даван туулах гэж оролдож болох юм. Өөр ямар ч арга үлдээгүй бол тэгэх ч болно.
Англи эх
…Well, actually, there were a couple. He could try surviving the [Where is my eye?] enchantment for the third time. And he would, if there was no other way.
Доорх аварга далайн мангас бүүдгэр нүдээрээ Санниг хэсэг дагаж харснаа, буцаад ус руу шумбав. Гэвч түүний асар том сүүдэр усны гадаргын яг доор аажуухан хөдөлсөөр үлдэв. Нисэж буй хүнээс ер хоцрохгүй хөвж байлаа.
Англи эх
The giant sea monster below followed Sunny with its cloudy eyes, and then dove back into the water. However, its vast shadow remained, moving slowly just below the surface. It was keeping pace with the flying human.
Саннигийн царай гунигтай барайв.
Англи эх
Sunny's expression grew bleak.
«Салах санаа алга даа, тийм үү?»
Англи эх
'Not willing to let go, huh?'
Тэр өмнөх насандаа энэ могойн өвөг дээдсийг доромжилсон юм болов уу?
Англи эх
Did he offend the serpent's ancestors in his past life?
Цаг хугацаа өнгөрсөөр. Далайн могой Саннийн мөрөөр салалгүй дагаж, хааяа усан дээгүүр толгойгоо өргөн түүн рүү нуруу хүйт оргиулам харц шидэх аж. Хэзээ нэгэн цагт Санни шуунаасаа хар зүүг сугалан авч, хэсэг хугацаанд доош гулсан буухыг өөртөө зөвшөөрөв.
Англи эх
Time went by. The sea serpent continued to follow Sunny, raising its head above the water from time to time to throw a chilling look in his direction. At some point, Sunny removed the black needle from his forearm and allowed himself to glide down for a while.
Мөрөнд түүнийг нэг Их Араатан хүлээж байгаа... доор нь нэг байгаа юм бол дээр нь ч нэг байхад гайхах юмгүй. Нисдэг жигшүүрт амьтны дайралтанд өртөх нь Саннийн хамгийн сүүлд хүсэх зүйл байлаа, гэхдээ хэрэв тийм юм тохиолдвол, ядаж буцаад ус руу шумбаж, гүнд азаа үзэх боломжтой байхыг хүсэв. Магадгүй тэр хоёр жигшүүрт амьтан харин хоорондоо барилдаж ч мэднэ.
Англи эх
There was a Great Beast waiting for him in the river… and if there was one below, there could easily be one above. Being attacked by a flying abomination was the last thing Sunny wanted to happen, but if it did happen, he wanted to at least have the opportunity to dive back into the water and try his luck in the depths. Maybe the two abominations would fight with each other instead.
Тийм ч учраас тэр уснаас хэт өндөр хөөрч ч зүрхэлсэнгүй, хэт нам дорд бууж ч чадсангүй.
Англи эх
This was why he dared neither rise too high above the water nor get too low.
Санни чангарч, гунигтай... бас жаахан залхуу нь хүрсэн байв.
Англи эх
Sunny felt tense, somber… and a bit exasperated.
«Үгүй ээ, үнэхээр. Энэ чинь ямар тэнэг хэрэг вэ?»
Англи эх
'No, really. What kind of messed-up situation is this?'
Тэр агаарын бөмбөлөг болчихсон байна шүү дээ!
Англи эх
He had turned into a blimp!
Хэсэг доош гулсан буусны дараа тэр нүүрээ үрчийлгэн хар зүүг шуундаа буцааж шигтгэв.
Англи эх
After gliding down for a while, he winced and pushed the black needle back into his forearm.
Ингэж л үргэлжилсээр байв.
Англи эх
And so it continued.
Их Араатан зөрүүдээр араас нь дагаж, үргэлж Саннийн яг доор байрласаар. Цаг аажмаар өнгөрнө. Тэр хааяа хөөрч, хааяа буух аж. Тэнгэрийн Ачаа арьсанд нь жижиг нүх цоолсоор, тэдгээр нь Бүрхүүлийн [Амьд Чулуу] шинжийн ачаар тэр дороо эдгэрч байв.
Англи эх
The Great Beast stubbornly followed, always staying precisely below Sunny. The hours slowly went by. Sometimes, he would rise, and sometimes, he would descend. The Heavenly Burden continued to poke small holes in his skin, which then immediately healed thanks to the [Living Stone] trait of the Shell.
Санни уурлав.
Англи эх
Sunny grew angry.
Дараа нь сэтгэл нь унав.
Англи эх
Then, he grew depressed.
Дараа нь уйдав.
Англи эх
Then, he grew bored.
Эцэст нь тэр туяарах нарны гэрэл, гялалзах уснаас бүтсэн энэ сайхан ертөнцөөр нисэх мэдрэмжийг таашааж эхлэв. Нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл тодров.
Англи эх
Eventually, he started to enjoy the feeling of flying through this beautiful world of radiant sunlight and shining water. A small smile appeared on his face.
Санниг залгичих гэж том жигшүүрт амьтан хүлээж байхад тэр хачин амар амгалан байлаа. Энэ хорвоо дээр хичнээн хүн нисэж чаддаг болохыг мөрөөддөг билээ?
Англи эх
There was a great abomination waiting to gobble Sunny up, and yet, he felt strangely peaceful. How many people out there dreamed of being able to fly?
«...Магадгүй би үнэхээр солиорсон юм болов уу.»
Англи эх
'...Maybe I did lose my mind.'
Ядаж Тайтгарлын Нүгэл амаа барьж байгаад тэр баярлаж байв.
Англи эх
He was happy that the Sin of Solace, at least, was keeping his mouth shut.
Долоон нар тэнгэрийн хаяагаар аажуухан шилжинэ. Эцэст нь баруун гар талын үүрийн гэгээ замхран, шөнөд байраа тавьж өгөв. Долоо дахь нар уснаас дээш мандан, тэнгэрийн хөхөөр баруун зүг мөлхөхөд түүний араас харанхуй тэлэн дагана. Зүүн гар талын нар час улаан усанд живж алга болоход удалгүй өөр нэг нь түүнийг дагав.
Англи эх
The seven suns slowly moved across the sky. Eventually, the dawn to his right dissipated, giving way to night. The seventh sun rose above the water and crawled west across the firmament, followed by a spreading darkness. The sun to his left drowned in the crimson water and disappeared, soon followed by another.
Долоон нар нэг нэгээрээ баруун тэнгэрийн хаяаны цаана далд орж, тэнгэр хав харанхуй болов.
Англи эх
One by one, all seven suns disappeared beyond the western horizon, and the sky became completely black.
Сар ч үгүй, од ч үгүй.
Англи эх
There was no moon, and no stars.
Гэвч туйлын харанхуй ертөнцийг залгисны дараахан Их Мөрний ус өөрөө зөөлөн, гялтганасан туяа цацруулж эхлэв. Энэхүү харанхуй хэрнээ гэрэлтэй ертөнцийн дээд зэргийн гоо үзэсгэлэнд мэл гайхсан Санни амьсгаа даран ширтэв. Их Мөрний хязгааргүй уудам бүхэлдээ бүдэг боловч үзэсгэлэнт гэрлээр бялхаж байлаа.
Англи эх
However, soon after absolute darkness consumed the world, the waters of the Great River themselves began to emanate a soft, shimmering radiance. Sunny held his breath, stunned by the sublime beauty of this dark, luminous world. The whole boundless expanse of the Great River was now suffused with faint, but beautiful light.
Яг л...
Англи эх
It was as though…
Яг л долоон нар хаа нэгтээ гүн доор очоод, тэдний гэрлийн зөөлөн цуурай гүнзгий ус давсаар ертөнцөд арай чарай хүрч буй мэт.
Англи эх
As though the seven suns were now somewhere far below, the soft echo of their light barely reaching the world through the unfathomable mass of water.
«Ямар гоё юм бэ...»
Англи эх
'How pretty…'
Санни зөөлнөөр гэрэлтэх усны уудам руу хэсэг ширтэв. Тэгснээ царай нь гандан хувхайрав.
Англи эх
Sunny stared at the softly shining expanse of water for a while. Then, his expression turned dull.
Энэ тэнгэрлэг сайхан дүр зурагт ганц л согог байсан нь урсан буй усны гадаргын доорх харанхуй бараа, мөн түүн рүү өлсгөлөн, галзуурлаар ширтэх хоёр аварга нүд байлаа.
Англи эх
If there was one flaw to this ethereally beautiful scene, it was the dark shape beneath the surface of the flowing water, and the two giant eyes staring at him with hunger and madness.
Өдөр өнгөрч, шөнө болжээ...
Англи эх
The day was over, and the night had come…
Гэвч хараал идсэн Их Араатан доор нь тэвчээртэйгээр хүлээсээр л байв.
Англи эх
But the damned Great Beast was still patiently waiting for him below.
Эртний далайн могойн толгой руу харсаар Санни санаа алдав.
Англи эх
Looking at the head of the ancient sea serpent, Sunny sighed.
«Би хэдэн өдөр амьд үлдэж чадах бол оо...»
Англи эх
'I wonder how many days I can survive...'
Сэтгэгдлүүд
1240-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…