Санни, Нефис хоёр нуугдах газар хайн яаран сандран тэмүүлэв… гэвч тэгэх шаардлага байсангүй.
Англи эх
Sunny and Nephis scrambled in an attempt to find a hiding spot… but there was no need.
Тэдний толгойд хамгийн түрүүнд орж ирсэн бодол бол аймшигт эрвээхэй Номин Могойтой хийсэн тулаанд яласан гэсэн нь байв. Хэрэв тийм бол хувь заяа нь шийдэгдсэн гэсэн үг. Гэтэл хэсэг агшны дараа дэлхий даяар чих дүлийрэм архиралт цуурайтаж, тэднийг газарт дарж унагав.
Англи эх
Their first thought was that the dreadful butterfly had won the battle against the Azure Serpent. If that was the case, then their fates would be sealed. However, a moment later, a deafening roar shook the world, pushing them to the ground.
Их Мөрний шуургатай ус руу эргэж харвал танил амьтан гадаргуу дээр хөвөн гарч ирж байлаа.
Англи эх
Turning to the stormy waters of the Great River, they saw a familiar creature rising to the surface.
Могой нэлээд элээгдсэн харагдах бөгөөд хүчирхэг биеийг нь тоолж барамгүй гүн шарх бүрхсэн байв. Номин хайрсаар нь час улаан цус горхи мэт урсаж, аварга нүд нь урьдынхаасаа ч илүү галзуурмал гэрэлтэнэ. Тэдгээрийн бүрхэг гүнд үгээр илэрхийлшгүй, алах гэсэн хорсол дүрэлзэн шатаж байв, гэхдээ энэ удаад тэр хорсол хоёр хүнд чиглээгүй ажээ.
Англи эх
The serpent was looking the worse for wear, with countless deep lacerations covering its mighty body. Streams of scarlet blood were flowing down its azure scales, and its giant eyes seemed even more deranged than usual. Flames of indescribable, murderous malice were burning in their cloudy depths, but, for once, that malice was not directed at the two humans.
Харин хуу цохиулсан эрвээхэйд чиглэсэн байлаа.
Англи эх
Instead, it was aimed at the battered butterfly.
Их Мангасыг нарийн ажиглах хэдэн агшин олдмогц Санни, Нефис хоёр түүнийг ч бас өрөвдөлтэй байдалд орсныг олж харав. Зургаан хөлийнх нь нэг алга болж, гоо сайхан далавчных нь нэгэнд муухай цоорхой урагдсан байв. Бие нь хачин сэвсийж сэгсийсэн харагдах бөгөөд түүнийг бүрхсэн цагаан хайрснуудын нэг нь ч унаагүй ч ихэнх нь нарийн ан цаваар хучигдсан ажээ.
Англи эх
Now that Sunny and Nephis had a few moments to observe the Great Monster in detail, they noticed that it was in a sorry state, too. One of its six legs was missing, and there was an ugly tear on one of its beautiful wings. Its body looked strangely disheveled, and although none of the white scales covering it were missing, many of them were covered with thin cracks.
Их Мангас ухарч байлаа.
Англи эх
The Great Monster was retreating.
Санни хэсэг зуур гайхширсандаа хөдөлгөөнгүй хөшчихөв. Номин Могойг хамаагүй хүчтэй Хар Зүүдний Амьтныг ялаасай гэж найдаж байсан ч үнэхээр тэгсэнд нь итгэж ядав.
Англи эх
Sunny froze, momentarily stunned. Even though he had hoped that the Azure Serpent would win the battle against the much stronger Nightmare Creature, he could not quite believe that it actually happened.
«Хөгшин могой… чи чинь ер нь ямар хараал идсэн жигшүүрт амьтан бэ?»
Англи эх
'Old snake… just what damned kind of abomination are you?'
Их Араатан Их Мангасыг ялна гэдэг аль хэдийн гайхамшиг. Гэтэл хоёрыг нь? Боломжгүй биш ч гэлээ хэвийн зүйл огтхон ч биш. Мангас эрвээхэй агаарын амьтан тул усан доор тулалдахдаа сул талд байсан ч гэсэн Номин Могойн шандас ухаан алдуулам байлаа.
Англи эх
It was already miraculous for a Great Beast to defeat a Great Monster. Two of them, though? While not impossible, it was certainly abnormal. Even if the monstrous butterfly was an aerial creature, and was thus at a disadvantage while fighting underwater, the tenacity of the Azure Serpent was confounding.
Санни цус болсон далайн аварга руу баргар ширтэв. Түүний харцыг мэдэрсэн юм шиг могой хоншоороо доошлуулж, буцаад түүн рүү ширэв татан харлаа.
Англи эх
Sunny stared at the bloodied leviathan somberly. As if sensing his gaze, the serpent lowered its snout and glared back at him.
Үл ялиг ангайсан аманд нь улаан ус гоожиж байв.
Англи эх
Crimson water was flowing out of its slightly opened maw.
Санни жихүүдэс хүрэв.
Англи эх
He shivered.
«...Энэ ердийн Араатан биш.»
Англи эх
'...It's no mere Beast.'
Үнэндээ тэр урьдаас мэдэх ёстой байжээ. Түүний аз ямар ч хамаагүй Их Араатантай таарахааргүй муу шүү дээ. Үгүй ээ, энэ лав ямар нэгэн өвөрмөц, ганц бие оршихуй… бүх Араатны дундах хараал идсэн хаан байх нь гарцаагүй. [Заяат] өөрөөр болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Англи эх
Indeed, he should have known. His luck wasn't good enough to stumble on just any Great Beast. No, it surely had to be some kind of unique and singular existence… a damn monarch among all Beasts. [Fated] wouldn't have it any other way.
Номин Могой нөгөө хоёр жигшүүрт амьтнаас хамаагүй дээд урсгалаас ирсэн нь санамсаргүй хэрэг биш байж магадгүй.
Англи эх
Maybe it was no coincidence that the Azure Serpent had come from much further upstream than the other two abominations.
«Аа, хараал ид.»
Англи эх
'Ah, curse it.'
Саннигийн сэтгэл хоёр хуваагдав. Нэг талаас, тэр зовлонт эрвээхэй ухарч байгаад баярласандаа галзуурах учиртай. Нөгөө талаас, эртний голын могой одоо хамаагүй аюултай санагдаж байлаа.
Англи эх
Sunny felt conflicted. On the one hand, he should be ecstatic about the fact that the harrowing butterfly was retreating. On the other hand, the ancient river serpent seemed much more dangerous now.
Энэ хооронд эрвээхэй улам улам дээшээ хурдан хөөрч байв.
Англи эх
The butterfly, meanwhile, was swiftly rising higher and higher.
…Гэвч орхиж явсангүй.
Англи эх
…However, it didn't leave.
Хол алсад алга болохын оронд Их Мангас дахиад л хар цэг болон хувирч, арлыг дээрээс аажуухан тойрч эхлэв. Амьтан Хар Яст Мэлхийн сэгнээс огт ухрахгүй, зүгээр л хүчээ сэлбэж, дахин оролдох цагаа хүлээж байгаа бололтой.
Англи эх
Instead of disappearing into the distance, the Great Monster turned into a black dot once again and started to slowly circle the island from above. It looked like the creature was not giving up on the carcass of the Black Turtle, just recovering its strength and biding its time to make another attempt.
Номин Могой түүн рүү сүүлчийн удаа үзэн ядсан харц шидээд, ууртайгаар исгэрэн ус руу шумбав. Удалгүй арал үл мэдэг доргиж, жигшүүрт амьтан хүчээ сэргээх гэж ч юм уу, яст мэлхийн махнаас улам ихийг залгиж байгааг илтгэв.
Англи эх
The Azure Serpent threw one last hateful glance at it, and then dove into the water with an angry hiss. Soon, the island shook slightly, hinting that the abomination was devouring more of the turtle's meat, perhaps to restore its power.
Үймээнт ус аажмаар намжив.
Англи эх
The tumultuous water slowly calmed down.
Гэнэт нүүрлэсэн нам гүмд үлдсэн Санни, Нефис хоёр Их Мөрний уудам дэлгэр усыг ядарсан харцаар ширтэв. Хэсэг хугацааны дараа Санни аажуухан амьсгаагаа гаргалаа.
Англи эх
Left in the sudden silence, Sunny and Nephis stared at the vast expanse of the Great River in exhaustion. After a while, he slowly exhaled.
"Ер нь… бид амьд үлдсэн бололтой."
Англи эх
"I guess… it seems we survived."
Нефис аажуухан толгой дохив.
Англи эх
She nodded slowly.
"Тийм ээ. Би… би гүнзгий цөөрөм хайгаад ирье."
Англи эх
"Yeah. I'll… I'll go find a deep pond."
Санни хэд хэдэн удаа нүдээ анивчив.
Англи эх
Sunny blinked a couple of times
«Хаа?»
Англи эх
'Huh?'
Тэр юу яриад байгаа юм бэ?
Англи эх
What was she talking about?
"Цөөрөм? Яах гэж?"
Англи эх
"A pond? Why?"
Санни түүн рүү эргэлзэнгүй харахад Нефис санаа алдав.
Англи эх
He looked at her in confusion, prompting Nephis to sigh.
"...Чи яах гэж гэж бодож байна? Бид дөнгөж сая цусан голд усанд орчихлоо шүү дээ. Мэдээж угаая гэж байна."
Англи эх
"...Why do you think? We just took a bath in a river of blood. I want to wash myself, of course."
Санни толгойгоо хазайлгаж, Нефис хичнээн бузар харагдаж байгааг сая л анзаарав.
Англи эх
Sunny tilted his head, only now realizing how nasty Nephis looked.
За тэгэхдээ… тэр өөрөө ч илүү байсангүй.
Англи эх
Well… he was no better.
Уруул дээр нь зальтай инээмсэглэл тодров. Гэнэт тоглоом хийх санаа төрж, Санни асуув:
Англи эх
A sly smile appeared on his lips. Suddenly feeling mischievous, Sunny asked:
"Би нэгдэж болох уу?"
Англи эх
"Can I join?"
Нефис аль хэдийн эргэж байлаа.
Англи эх
She was already turning away.
"Үгүй. Өөрийнхөө цөөрмийг хай… хүсвэл."
Англи эх
"No. Go find your own pond… if you want."
Санни инээв.
Англи эх
He laughed.
"Хүлээ, хүлээ! Хэрэв би живчихвэл яах юм? Тэр ан цавууд чинь их гүнзгий шүү дээ!"
Англи эх
"Wait, wait! What if I drown? Those fissures are very deep, you know!"
Нефис ёжтой хамраа шуув.
Англи эх
Nephis scoffed.
"Хэрэв живэх юм бол эхлээд тэр хадгалах Дурсамжаасаа махаа гаргачихаарай. Бүх юмыг туулсны эцэст зүгээр л алга болчихвол харамсалтай."
Англи эх
"If you do drown, maybe take the meat out of that storage Memory first. It will be sad if it just disappears, after everything we went through…"
Санни түүнийг явахыг харж хоцров. Мөнгөн шагайн бөгж ганган алхам бүрт нь дэвхцэн, намуухан аялгуу эгшиглүүлж байв.
Англи эх
Sunny watched her go. The silver anklets were singing a quiet melody as they bounced with each graceful step.
Эцэст нь тэр гутарсан байдалтай толгой сэгсэрлээ.
Англи эх
Eventually, he shook his head in dejection.
"Тэр зөвхөн махыг л бодоод байх юм уу? Ямар хатуу сэтгэлтэй юм бэ…"
Англи эх
"Does she only care about the meat? How heartless…"
Тэр өдрийн орой, долоон нар аль хэдийн усанд живсэн хойно Санни, Нефис хоёр гүн ан цавын ёроол дахь түр зуурын буудалдаа буцаж ирсэн байв.
Англи эх
Later that day, when the seven suns had already plunged into the water, Sunny and Nephis were back in their makeshift camp at the bottom of the deep fissure.
Одоо энэ газар урьдынх шигээ эзгүй цэлгэр, хоосон харагдахаа больжээ. Хар чулуугаар хийсэн галын зуух бий болж, Сүүдрийн Сандал болон хэвийн хэмжээндээ орсон Шунахай Авдар ойрхон зогсоно. Зуухны нэг талд Нефийн унтлагын уут дэлгээтэй, нөгөө талд нь Санни зөөлөн хөвд түүж ор засаад, Хэт Үнэтэй Эмээлийг дэр болгожээ.
Англи эх
By now, it didn't look as desolate and barren as it had before. There was a fire pit assembled from the black rocks. The Shadow Chair and the Covetous Coffer, back to its usual size, were standing nearby. Neph's sleeping bag was laying on one side of the pit, while Sunny had gathered soft moss to serve as bedding on the other, using the Overpriced Saddle as a pillow.
Шулмасхан залгисан асар их харласан мөнгөө шингээсээр газар хөлбөрч хэвтэнэ. Гэгээнтэн дээр харуул хамгаалалтад зогсож, Хар Зүүд сүүдэрт нуугдаж байв.
Англи эх
Imp was sprawled on the ground, still digesting the huge amount of tarnished silver he had devoured. Saint was standing guard above, and Nightmare was hiding in the shadows.
Энэ үед буудлыг зөөлөн туяаран гэрэлтэх дэнлүү гэрэлтүүлж, шарж буй махны амтат үнэр агаарт сэнгэнэн тархаж байлаа. Нефис нүүрсэн дээр оройн хоол бэлдэж байв. Тэр ч бүү хэл, яагаад ч юм бүх хүчээ дайчлан, махаа улайсан цог дээр тавихаасаа өмнө амтлагчийн ухаалаг хольцоор сайтар даршилжээ.
Англи эх
Currently, the camp was illuminated by a softly glowing lantern, and a delicious fragrance of roasting meat was spreading through the air. Nephis was preparing a late supper over the coals. Not only that, but she had also gone all out, for some reason, using an inventive mix of spices to thoroughly marinate the meat before placing it above the glowing embers.
Хоёулаа биеэсээ цусны өмхий үнэрийг угааж, сэргэг болсон байдалтай унтахаар бэлдэж байв. Гэхдээ түүнээс өмнө эцэст нь хэвлийг нь хазаж буй өлсгөлөнг дарах гэж байлаа.
Англи эх
Both of them had washed the stench of blood off their bodies, and were now preparing for sleep, feeling refreshed. Before that, however, they were going to finally satiate the gnawing hunger.
Тэр мөчид Хар Яст Мэлхийн сэг рүү хийсэн үхлийн аюултай аялал нь бүхий л зовлонгоо үнэ цэнэтэй байсан мэт санагдав.
Англи эх
In that moment, the lethally dangerous trip into the carcass of the Black Turtle they had undertaken seemed well worth it.
Эцэст нь болгож дуусаад Нефис нэгэн том хэсэг махыг таваг дээр тавьж Саннид сунгав. Гэвч сүүлчийн агшинд гэнэт гараа татаж, эргэлзэв.
Англи эх
Finally done, Nephis placed a generous chunk of meat on a plate and handed it to Sunny. In the last moment, though, she suddenly retracted her hand and hesitated.
"...Түр хүлээж чадах уу?"
Англи эх
"...Can you wait a moment?"
Санни дулаахан, тайван байсан тул хүлээхэд огт дургүйцсэнгүй.
Англи эх
Sunny felt warm and relaxed, so he didn't mind waiting.
"Тэгэлгүй яах вэ."
Англи эх
"Sure."
Тэр улайсан цогийн цаанаас амгалан залхуу харцаар Нефисийг ажиглав. Нефис ямар нэг юм хайж байх шиг. Хэдэн агшны дараа тэр галаа асаахдаа хэрэглэсэн нийлэг галын тоосгоны нэгэн хэлтэрхийг олж, махан дээр шаан хатгав. Тэгээд хурууныхаа үзүүрээр хүрэхэд жижиг саваагийн орой дээр цагаан дөлийн сүлжмэл асав.
Англи эх
He watched her across the glowing embers with peaceful idleness. Nephis seemed to be looking for something. A few moments later, she found a splinter of the synthetic firebrick they had used to light the fire, and thrust it into the meat. Then, she touched it with the tip of her finger, and a wisp of white flame ignited at the top of the small stick.
Санни хачин хоолыг эргэлзэнгүй царайгаар хүлээн авлаа.
Англи эх
Sunny received the strange dish with a confused look.
"Өө… энэ юу вэ?"
Англи эх
"Uh… what is this?"
Нефийн нүүрэнд үл ялиг инээмсэглэл тодров.
Англи эх
A faint smile appeared on Neph's face.
"Лаа."
Англи эх
"A candle."
Санни хэсэг эргэлзээд, дагзаа маажив.
Англи эх
He hesitated for a few moments, then scratched the back of his head.
"...Яагаад?"
Англи эх
"...Why?"
Нефис ардаа налан, мөрөө зөөлөн хавчив.
Англи эх
She leaned back and shrugged softly.
"Хар Зүүд эхэлснээс хойш хэдэн өдөр өнгөрснийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ… тулаан арваннэгдүгээр сарын сүүлээр болсон, бид цөлд долоо хоног орчим өнгөрөөсөн. Тэгэхээр одоо арванхоёрдугаар сарын дунд, сүүл үе байх ёстой."
Англи эх
"I'm not quite sure how many days it has been since the start of the Nightmare. But… the battle happened at the end of November, and we spent around a week in the desert. So, it should be middle to late December now."
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned.
"Тэгээд?"
Англи эх
"And?"
Нефис санаа алдаж толгой сэгсэрлээ.
Англи эх
Nephis sighed and shook her head.
"Тэгэхээр бодит ертөнцөд өвлийн туйл болж байгаа гэсэн үг. Өнөөдөр чиний төрсөн өдөр, Санни."
Англи эх
"It means that it has to be winter solstice back in the real world. It's your birthday, Sunny."
Санни гайхширан түүн рүү ширтэв.
Англи эх
He stared at her in astonishment.
«Хүлээ… тэр зөв байна…»
Англи эх
'Wait… she's right…'
Санни энэ тухай огт мартчихсан байжээ. Өвлийн туйл байлаа, ядаж л тун ойрхон. Тэнд, Сэрүүн Ертөнцөд, Нойрсогчдын арми анх удаа Зүүдний Оронд орж байгаа, хэрэв Антарктид одоо ч тогтож байгаа бол л шүү дээ.
Англи эх
Sunny had forgotten all about it. It was winter solstice, or at least close to it. Out there in the waking world, an army of Sleepers was entering the Dream Realm for the first time, if Antarctica still stood, that is.
Мөн энэ бол түүний төрсөн өдөр байлаа. Тэр хорин нэг нас хүрч байв.
Англи эх
It was also his birthday. He was turning twenty-one.
«Хм…»
Англи эх
'Huh…'
Санни толгойгоо үл ялиг хазайлгав.
Англи эх
He tilted his head a little.
«Хорин нэг… Ийм хол явна гэж үнэндээ бодоогүй л байлаа. Сайн байна, Санни.»
Англи эх
'Twenty-one… I didn't really think I'd make it so far. Good job, Sunny.'
Тэр шатаж буй саваа руу харж байхдаа уруул дээрээ тодорсон гэрэлтэй инээмсэглэлээ анзаарсангүй.
Англи эх
He looked at the burning stick, not noticing the bright smile that appeared on his lips.
Нефис бага зэрэг урагш бөхийв.
Англи эх
Nephis leaned forward a little.
"Би чиний оронд байсан бол яарах байсан… тэгээд хүсэл шивнээрэй!"
Англи эх
"If I were you, I would hurry up… and make a wish!"
«Хүсэл? Хүсэл, хүсэл…»
Англи эх
'Wish? Wish, wish…'
Сүүдэрт нуугдсан Саннигийн инээмсэглэл хэврэг, хүчлэнгүй болон хувирав.
Англи эх
Hidden by shadows, Sunny's smile grew brittle and strained.
Сэтгэгдлүүд
1267-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…