Санни шаналлын далайд живж байлаа. Үлдсэн өчүүхэн ухаан нь бүдгэрч, хэврэгшээд, хэзээ мөдгүй нуран унахад бэлэн болжээ.
Англи эх
Sunny was drowning in a sea of pain. His mind, what little of it was left, had become faint and fragile, ready to collapse at any moment.
Гэвч хараахан нураагүй байв.
Англи эх
But it had not collapsed yet.
Үнэндээ сайн мэдээ ч бас байлаа. Өвдөлт мэдэрч чадаж байгаа нь түүнийг амьд хэвээр байгааг илтгэнэ. Амьд хэвээр байгаа нь… Номин Могой үхсэн гэсэн үг.
Англи эх
Actually, there was a piece of good news, too. The fact that he was capable of feeling pain meant that he was still alive. The fact that he was still alive… meant that the Azure Serpent was dead.
Эс тэгвээс тэр аль хэдийнэ Саннийг цааш нь харуулчих байсан.
Англи эх
Otherwise, it would have finished Sunny off already.
«Би… ялсан…»
Англи эх
'I… won…'
Энэ бол өчүүхэн тайтгарал байлаа. Өвдөлт тэсвэрлэшгүй байсан тул тэр үхлийг бараг хүсэх шахав. Гэвч Санни амьдралдаа хэт хорхойтой тул түүнийгээ хаячихаж чадахгүй. Амьд үлдэх өчүүхэн ч гэсэн боломж байвал бүх чадлаараа зууралдах нь лавтай. Урьд нь бол зүгээр л хорсолдоо тэгэх байсан… харин одоо түүнд хайрлан хамгаалах зүйлс, хүрэхийг хүссэн зорилгууд бий болжээ.
Англи эх
It was a small consolation. The pain was so unbearable that he almost wished for death. However, Sunny was too attached to life to throw it away, if there was the tiniest chance to survive, he was going to desperately cling to it with everything he had. Before, he would have done it simply out of spite… but now, there were things he cherished and goals he wished to achieve.
Тэр үнэхээр амьдармаар байлаа.
Англи эх
He really wanted to live.
«Энэ чинь… юу… болоод байна аа?»
Англи эх
'What… the hell… is happening?'
Ойлгомжтой бодол бүрдүүлэх амаргүй байсан ч тэр ямар нэг аргаар одоогийн байдлаа дүгнэж чадав. Дийлдэшгүй өвдөлт, бүх мэдрэхүйгээ алдсан байдал… тэр цочролд орсон байв. Сүүдрийн Хувилгаан нь хүнд гэмтэл авснаас үүдэн өвдөлтийн цочролд автжээ.
Англи эх
It was hard to form legible thoughts, but he somehow managed to evaluate his current state. Overwhelming pain, the loss of all senses… he was in shock. He was in a pain shock due to his shadow incarnation receiving severe damage.
Түүний сүнс аймшигтай шархаджээ.
Англи эх
His soul had been wounded terribly.
Тэгэхээр энэ… юу гэсэн үг вэ?
Англи эх
Which meant… what?
Тэр мэдсэнгүй. Тэгээд одоо юу хийх ёстой юм бэ? Хийх юм байгаа юм уу?
Англи эх
He didn't know. What was he supposed to do? Was there anything to do?
«Арх… өвдөж байна…»
Англи эх
'Argh… it hurts…'
Одоохондоо Санни өвдөлтийг тэсч, нурж буй ухаанаа бүх чадлаараа нэгтгэн барихаар шийдэв. Энэ нь амар ч биш, таатай ч биш, боломжтой ч биш байсан… гэвч тэр тэссээр байв. Байгаа бүхнээ дайчлан тэссээр байв.
Англи эх
For now, Sunny decided to do his best to endure the pain and hold his crumbling mind together. It wasn't easy, or pleasant, or possible… but he persisted. He persisted with everything he had.
Тэгээд мөнхөд үргэлжлэх мэт тарчлалын эцэст эцэстээ өөрчлөлт гарав.
Англи эх
And, after an eternity of torment, there was finally a change.
Санни сонсголоо эргүүлэн олсон бололтой.
Англи эх
Sunny seemed to regain his hearing.
Хамгийн түрүүнд сонссон зүйл нь Нефийн гажуудсан хашгираан байлаа:
Англи эх
The first thing he heard was Neph's distorted cry:
"Санни! Битгий үхээрэй! Гуйя!"
Англи эх
"Sunny! Don't die! Please!"
Тэр яагаад ч юм дургүйцэв.
Англи эх
He was strangely annoyed.
«Новш… энэ чинь тушаал байсан биз дээ?»
Англи эх
'Crap… that was an order, wasn't it?'
Амлалтаа зөрчлөө шүү!
Англи эх
She broke her promise!
Тэгээд ч юм өөрчлөгдөх биш л дээ… Нефис амьд үлд гэж тушаахад бие нь шидээр сэргэж, шарх нь эдгэчихдэг бол ямар сайхан байх байсан бол. Гэвч Сүүдрийн Холбоос түүнийг ямар нэг үйлдэлд, эсвэл үйлдэхгүй байхад албадахын тулд Санни тэр тушаалыг биелүүлэх чадалтай байх ёстой.
Англи эх
Not that it could change anything… it would have been great if Nephis giving him an order to survive magically restored his body and healed his wounds. But Sunny had to be able to execute a command for Shadow Bond to compel him into action, or inaction.
Тиймээс Нефис нэг л өдөр гэнэт түүнийг сар авчирч өг гэж тушаахаар шийдвэл, хамгийн ихдээ тэр үр дүнгүй ч гэсэн чадах бүхнээ хийхээс өөр аргагүй болох юм.
Англи эх
So, if Nephis suddenly decided to order him to go and bring her the moon one day, at most he would be forced to fruitlessly try his best.
…Тэгээд ч тэр амьд үлдэхийн тулд аль хэдийнэ чадах бүхнээ хийж байгаа шүү дээ!
Англи эх
…And he was already trying his best to survive!
«Үгүй ээ, үнэхээр, тэр намайг хэн гэж бодоод байгаа юм?»
Англи эх
'No really, who does she take me for?'
Анх түүнийг жоом гэж нэрлэсэн хүн нь Нефис өөрөө байсан шүү дээ. Магтаал болгож хэлсэн. Мэдээж тэр амьд үлдэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Хашгираад байх хэрэг юу байна…
Англи эх
Nephis had been the one who called him a cockroach, in the first place. As a compliment. Of course, he would do everything in his power to remain alive. There was no need to shout…
Бодол нь улам урт, уялдаатай болж байгааг Санни аажмаар ухаарав.
Англи эх
Sunny slowly realized that his thoughts were becoming longer and more cohesive.
«Нэг юм өөрчлөгдөж байна…»
Англи эх
'Something is changing…'
Мэдрэхүйнүүд нь нэг нэгээрээ аажмаар эргэн ирэв. Эхлээд сонсгол, дараа нь Сүүдрийн Мэдрэмж, хүрэлцэх мэдрэмж, үнэр, амт, эцэст нь хараа. Гэхдээ бүгд л замбараагүй байлаа. Нүд нь бүрэлзэж, бусад мэдрэхүй нь галзуурсан мэт самуурч байв.
Англи эх
Slowly, his senses returned, one after another. Hearing was first, followed by shadow sense, sense of touch, smell, taste, and finally sight. It was all a proper mess, though, his vision was blurry, and his other senses were going haywire.
Өвдөлт ч бас нэмэгдэв. Энэ удаад биеийн өвдөлт.
Англи эх
There was more pain, too, this time of a physical nature.
«Би яагаад биеийн өвдөлт мэдрээд байгаа юм? Зарчмын хувьд бол би яг одоо илэрсэн сүүдэр шүү дээ…»
Англи эх
'Why am I even feeling physical pain? I am a manifested shadow right now, technically…'
Магадгүй энэ нь хий өвдөлт байх. Санни яг одоо хүний биегүй ч ухаан нь хүнийх хэвээр. Тиймээс ухаан нь сүүдэр биед нь учирсан аймшигт гэмтлийг мэдрэхдээ өөрийн мэддэг цорын ганц аргаар буюу сандарч, өөрийгөө өвдөлтөд живүүлэх замаар хариу үйлдэл үзүүлжээ.
Англи эх
Perhaps it was a phantom pain. Even though Sunny did not possess a human body at the moment, his mind was still that of a human. And when his mind perceived the dreadful damage done to his shadow body, it reacted the only way it knew how, by panicking and drowning itself in pain.
«Хараал ид…»
Англи эх
'Curses…'
Санни шүдээ хавирмагц шүдээ хавирах чадвараа эргүүлэн олсондоо цочив. Үүнээс ч илүү гайхалтай нь түүний хавирч буй зүйл шүд биш, соёо байсан явдал байлаа.
Англи эх
Sunny gritted his teeth, and was startled by the fact that he had regained the ability to grit his teeth. Even more surprising was the fact that it was fangs and not teeth that he was grinding against each other.
Бүрхүүл нь ямар нэг аргаар бүтэн үлдсэн бололтой.
Англи эх
His shell seemed to have held together, somehow.
Эцэст нь тэр нөхцөл байдлыг ойлгох хэмжээнд ухаан саруул болов.
Англи эх
Finally, he became lucid enough to understand the situation.
Их Мөрний догшин давалгаат ус зөөлөн туяагаар нэвчсэн байгаа нь шөнө хэвээр байгааг илтгэнэ. Түүгээр ч зогсохгүй Номин Могойтой… Бүрэнхийн Тэнгисийн Дэйронтой хийсэн сүүлчийн мөргөлдөөнөөс хойш нэг минут ч өнгөрөөгүй гэж тэр дүгнэв.
Англи эх
The tumultuous waters of the Great River were suffused with a soft radiance, indicating that it was still night. More than that, he judged that less than a minute had passed since his final clash with the Azure Serpent… with Daeron of the Twilight Sea.
Учир нь догшин Их Араатны аварга цогцос голын гүн рүү аажмаар живж буй нь арай чарай ч гэсэн харагдсаар байв. Эртний далайн аваргын аймшигт дүрс ёроолгүй гүн рүү унахын хэрээр жижгэрсээр, үзэсгэлэнт гэгээнд уусан алга болов.
Англи эх
He knew that because the colossal corpse of the ferocious Great Beast could still be seen, barely, as it slowly sank into the depths of the river. The frightening silhouette of the ancient leviathan grew smaller as it fell into the unfathomable depths and dissolved in the beautiful glow.
Дайснаа үхсэнийг хараад Саннигийн зүрхэнд ээдрээтэй мэдрэмжүүд холилдон төрөв. Харанхуй баясал, гунигийн хачин сэжүүр, хүндэтгэл, жигшил, үзэн ядалт, сониуч зан, сэжиг…
Англи эх
A complicated mix of emotions rose in Sunny's heart when he saw his enemy dead. There was dark glee, a strange hint of sorrow, respect, contempt, hatred, curiosity, suspicion…
Мөн харамслын хүчтэй мэдрэмж байлаа.
Англи эх
There was also a strong feeling of regret.
Гүн рүү алга болж байгаа юм чинь Дээд Сүнсний Хэлтэрхий шүү дээ!
Англи эх
That was a Supreme soul shard disappearing into the depths, after all!
Тэр ёолов.
Англи эх
He groaned.
Хөнөөгдсөн далайн аваргын цогцосноос анхаарлаа салгаж, Санни эргэн тойронд юу болж байгааг ойлгохыг оролдов.
Англи эх
Turning his attention away from the body of the slain leviathan, Sunny tried to understand what was happening around him.
Тэр урт могой биеэ мэдэрлээ. Одоо тэр бие нь тамтаглагдаж, хэрцгийгээр урагдсан байв. Сул дорой санагдана. Ойлгомжтой л доо, гэхдээ түүнээс ч илүү сул.
Англи эх
He perceived his long serpentine body, now mangled and savagely ripped apart. It felt weak, understandably so, but also weaker than that.
«Сүнсний дөл…»
Англи эх
'The soul flame…'
Сүнсний дөл алга болжээ. Одоо түүнийг зөвхөн таван сүүдэр л хүчирхэгжүүлж байв.
Англи эх
The soul flame was gone. He was only augmented by the five shadows now.
Эцэст нь Санни Нефисийг анзаарав.
Англи эх
Finally, Sunny noticed Nephis.
Түүний бяцхан дүр Саннигийн дээр байлаа. Санни өвдөлтөд саажиж, ухаан алдахын ирмэг дээр усанд амьгүй хөвж байх хооронд тэр түүний аварга бие дээр авирч гарсан бололтой. Хоёр алгаа хагарсан оникс хайрсанд наасан бөгөөд арьс нь зөөлөн цагаан туяагаар гэрэлтэж байв.
Англи эх
Her small figure was on top of him. She must have climbed onto his giant body while he was floating lifelessly in the water, paralyzed by pain and on the verge of losing consciousness. Both of her palms were pressed against broken onyx scales, and her skin was shining with soft white radiance.
«Аа… дөлөө эргүүлэн авсан бололтой…»
Англи эх
'Ah… she must have retrieved her flames…'
Нефис түүнийг эдгээж байлаа.
Англи эх
Nephis was healing him.
«Гэхдээ..»
Англи эх
'But..'
…Гэнэт түүний гэрэлтэх дүр гэрлээр дэлбэрч, шөнийн харанхуйг жинхэнэ од мэт хөөн зайлуулав.
Англи эх
…Suddenly, her radiant figure exploded with light, dispelling the darkness of the night like an actual star.
Санни танил дулааныг, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хүчтэй дулааныг үерийн ус шиг өөр лүүгээ цутган орохыг мэдрэв. Тэр дулаанд тэвэрлүүлэн, бутарсан бие нь өөрийгөө сэргээж эхлэв.
Англи эх
Sunny felt the familiar warmth, now much more intense than it had ever been before, flowing into him like a flood. And, embraced by that warmth, his broken form started to restore itself.
Санни цочирдон мэдэрч байх зуур гүн шархадсан сүнс нь эдгэв. Хагас сүйдсэн Сүүдрийн Хувилгаан нь өө сэвгүй анхны төрхөндөө эргэн оров. Бүр гайхмаар нь могой бүрхүүл нь хүртэл эргэн нийлэв. Аймшигт шархнууд аних, хэсэг бусаг болсон оникс хайрс эргэн наалдав.
Англи эх
As he felt it, startled, his deeply wounded soul was healed. His half-destroyed shadow incarnation was restored to a pristine state. And, shockingly, even his serpentine shell knitted itself back together. The harrowing wounds closed, the shattered onyx scales glued themselves back together.
Нефийн гэрэл чичирхийлэн бөхөх үед Санни шав шинэ мэт болсон байлаа.
Англи эх
By the time Neph's radiance wavered and fell, Sunny was as good as new.
Түүнийг тарчилгаж байсан өвдөлт намжиж, дараа нь бүр мөсөн арилав.
Англи эх
The pain that had been tormenting him receded, then disappeared completely.
Тэр дахин амилжээ.
Англи эх
He was alive again.
Нефис түүний өргөн нуруун дээр хүчин мөхөсдөн унав. Хэдэн агшин хөдөлгөөнгүй хэвтсэнийхээ дараа биеэ чирэн өндийж, нурууны сэрвээ нь төгсдөг толгойн оройд ургасан эвэр мэт хоёр өргөснөөс зууралдав.
Англи эх
Nephis fell powerlessly on his wide back. She remained motionless for a few moments, then dragged her body up and clutched to two of the horn-like spikes growing from the crown of his head, where the dorsal fin ended.
«Тийм ээ…»
Англи эх
'Right…'
Номин Могой үхсэн ч тэд аюулгүй болохоос хол байлаа.
Англи эх
The Azure Serpent was dead, but they were still far from being safe.
Үнэндээ тэд үхлийн аюулд орсон байв. Их Араатан амьд байх үеийнхээс ч хамаагүй их аюулд.
Англи эх
In fact, they were in mortal peril, much more so than when the Great Beast had been alive.
Учир нь Харанхуй Эрвээхэйг Хар Яст Мэлхийн сэгийг эзлэхэд нь саад болох хэн ч одоо үлдээгүй. Түүнээс ч дор нь, тэр жигшүүрт амьтан шөнийн харанхуйд гэнэт гялбан ассан нүд гялбам одыг заавал анзаарсан байх. Хэзээ мөдгүй тэдэн дээр бууж ирэх нь гарцаагүй.
Англи эх
It was because there was no one to stop the Dark Butterfly from conquering the carcass of the Black Turtle anymore. Worse than that, the abominable creature had surely noticed a blinding star suddenly igniting in the darkness of the night. It was bound to descend upon them at any moment.
Тиймээс төлөвлөгөөний хоёр дахь хэсгийн цаг болжээ.
Англи эх
So, it was time for the second part of the plan.
«Ёо, бид чинь үнэхээр ийм хол явж чаджээ дээ?»
Англи эх
'We actually made it so far, huh?'
Харанхуй арлыг ардаа орхиж, зугтах цаг иржээ.
Англи эх
It was time to leave the dark island behind, and run.
«Явцгаая, Неф…»
Англи эх
'Let's go, Neph…'
Гэгээнтнийг буцаан татаад, Санни хүчирхэг могой биеийнхээ уудам цар хүрээнд шингэсэн хүчийг хором зуурын дотор цуглуулав.
Англи эх
Dismissing Saint, Sunny spent a split second to gather the strength permeating the vast expanse of his mighty, serpentine body.
Тэгээд Нефисийг нуруундаа үүрсээр толгойгоо доошлуулан, Их Мөрний үл тасрах урсгалт гэрэлт ус руу шумбав.
Англи эх
Then, with Nephis on his back, he lowered his head and dove into the endlessly flowing, radiant waters of the Great River.
Сэтгэгдлүүд
1280-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…