Нефис унтаж буй дүр эсгэж байхад Санни далбаат завины хойд хэсэг рүү шилжин, Ананке руу харлаа. Хөгшин эмэгтэй тэдний яриаг огт анзаараагүй бололтой.
Англи эх
While Nephis was pretending to sleep, Sunny moved to the stern of the ketch and looked at Ananke, who seemed to have paid no attention to their conversation.
Гэвч түүний харцыг мэдэрмэгц тэр үл ялиг эргэж асуув:
Англи эх
Sensing his attention, however, she turned slightly and asked:
"Тийм үү, Эзэн минь?"
Англи эх
"Yes, my Lord?"
Санни хэсэг зуур эргэлзэв.
Англи эх
He hesitated for a few moments.
"Би… Нэхэгчийн тухай танаас асуух гэсэн юм."
Англи эх
"I… wanted to ask you about Weaver."
Түүний асуултад сэтгэл нь өөдлөх шиг хөгшин эмэгтэй үл мэдэг инээмсэглэв.
Англи эх
The old woman smiled slightly, as if uplifted by his question.
"Юу мэдэхийг хүсэж байна вэ?"
Англи эх
"What would you like to know?"
Санни хэсэгтээ дуугүй болов. Юуг нь мэдэхийг хүсэхгүй байх билээ? Дэймонууд нууцад бүрхэгдсэн байдаг. Тэр тэдний тухай аажмаар нэлээд их мэдлэг хуримтлуулсан ч, Зүүдний Орны эртний цагт амьдарч байсан жирийн нэг хүнээс хамаагүй их мэддэг байх магадлалтай ч, түүний мэдлэгт өргөн цоорхой байсаар л байлаа.
Англи эх
Sunny remained silent for a moment. What didn't he want to know? Daemons were surrounded by mystery, and while he slowly accumulated a lot of knowledge about them, much more knowledge than an average human in the ancient times of the Dream Realm had, most likely, there were still wide gaps in it.
Бэрхшээл нь гэвэл, Ананке үнэндээ Зүүдний Орны хүн биш байв. Тэр Ариэлийн Булшинд төрж, бүх насаа гадаад ертөнцөөс тусгаарлагдан өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч… тэр Хар Зүүдний Шившлэгийн тахилч бүсгүй байлаа. Тэр олон зүйлийг мэдэх ёстой. Тэр мэдлэгийн зарим нь шашны сургаал болохдоо мурийж гажсан нь эргэлзээгүй ч гэсэн.
Англи эх
The problem was that Ananke was not really a person from the Dream Realm. She had been born in the Tomb of Ariel and spent her life in isolation from the outside world. Still… she was a priestess of the Nightmare Spell. She had to know many things, even if some of that knowledge had undoubtedly been twisted as a result of becoming religious doctrine.
Тиймээс тэр хөгшин эмэгтэйгээс хэр их зүйл сурч мэдэж чадахаа сайн мэдэхгүй байв.
Англи эх
So, he was unsure how much he would be able to learn from the old woman.
Санни дагзаа маажив.
Англи эх
Sunny scratched the back of his head.
"За… эхлээд, Нэхэгч эр хүн байсан уу, эм хүн байсан уу?"
Англи эх
"Well… for starters, was Weaver a man or a woman?"
Нэхэгчийн тухай юм хэлэх гэх бүрдээ «эр» юм уу, «эм» юм уу гээд… гацаж бүдрэх нь түүнийг үнэхээр залхаажээ.
Англи эх
He was really tired of stumbling over his words every time he tried to say something about... them.
Ананке хөхрөн инээв.
Англи эх
Ananke chuckled.
"Хэн ч мэдэхгүй. Нэхэгч бол худал хуурмагийн эзэн байсан юм шүү дээ. Тиймээс Хувь Заяаны Адын тухай мэдэгдэж буй бүхэнд шууд итгэчихгүй, нэгийг сонсоод хоёрыг бодох хэрэгтэй. Нэхэгч бол Тодорхойгүйн ууган хүүхэд байв. Түүний, эр ч бай, эм ч бай, эзэмшил нь хувь заяа байлаа. Хувь заяа шиг л Нэхэгч хувирамтгай, зайлшгүй, бас аймшигтай байв. Бусад зарим дэймоноос ялгаатай нь айлтгам байлдааны хүч эзэмшдэггүй байсан ч Хувь Заяаны Адаас хүмүүс хамгийн их айдаг байсан."
Англи эх
"No one knows. Weaver was a master of lies, after all, so, you should take anything that is known about the Demon of Fate with a grain of salt. Weaver was the firstborn of the Unknown. His, or her, domain was fate. And just like fate, Weaver was fickle, inevitable, and terrifying. Despite not possessing dreadful battle power, unlike some other daemons, the Demon of Fate was feared the most."
Санни гайхсангүй. Зэвсэг нь хувь заяа өөрөө болсон хэн нэгнээс илүү аймшигтай дайсныг тэр төсөөлж ч чадахгүй байлаа. Гэхдээ… Нэхэгч хувь заяаг удирдаж чаддаг байсан уу, эсвэл зүгээр л харж мэдэрдэг байсан уу гэдэгт тэр эргэлзэж байв. Бүгд эсрэгээр нь итгэлтэй байсан ч сүүлчийнх нь илүү үнэмшилтэй санагдав.
Англи эх
Sunny was not surprised. He couldn't imagine a more frightening enemy than someone whose weapon was fate itself. That said… he wasn't sure whether Weaver had been able to control fate, or simply perceive it. The latter seemed more probable, even if everyone had been convinced otherwise.
Энэ ч бас Нэхэгчийн худлуудын нэг байсан болов уу?
Англи эх
Was that one of Weaver's lies?
Санни гүнзгий амьсгаа авав.
Англи эх
He inhaled deeply.
"Тэгвэл Тодорхойгүй гэж хэн байсан юм бэ?"
Англи эх
"Who was the Unknown, then?"
Хөгшин эмэгтэй инээмсэглэв.
Англи эх
The old woman smiled.
"...Мэдэхгүй ээ."
Англи эх
"...I don't know."
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times.
«За, энэ гайхах зүйл биш. Тэр оршнолыг Тодорхойгүй гэж нэрлэдэг шалтгаан бий шүү дээ… үгүй, үгүй. Тодорхойгүй гэдэг бол Шившлэг орчуулахаас татгалздаг рунуудынхаа оронд тавьдаг орлуулах үг л. Тэгэхээр дэймонуудын өвөг дээдсийг өөр нэрээр дууддаг байх нь.
Англи эх
'Well, that is not surprising. There is a reason why that being is called the Unknown, after all… actually, no. Unknown is just the substitute word the Spell uses for the runes it refuses to translate. So, the progenitor of the daemons is called something else.
Хар Зүүдний Шившлэгийн тахилч нар ч гэсэн Шившлэгийн тээгчид гэдгээ бодоход надтай яг адил шалтгаанаар тэр оршнолыг Тодорхойгүй гэж нэрлэж эхэлсэн байх. Үгүй ээ, Шившлэгийн эртний, бүдүүлэг хувилбарын тээгчид гэвэл зөв байх.»
Англи эх
The priesthood of the Nightmare Spell probably started calling that being Unknown for the same reason I did, considering that they are the carriers of the Spell, as well. Or rather, of an ancient, rudimentary version of the Spell.'
Тэр гутарсан янзтай толгой сэгсрэв.
Англи эх
He shook his head dejectedly.
"Амьдралаа Нэхэгчид үйлчлэхэд зориулахаар сонгож, янз бүрийн доромжлол, хавчлагыг амссан хүмүүсийн хувьд та болон танай хүмүүс үйлчилж буй оршнолынхоо тухай тийм ч их юм мэддэггүй бололтой."
Англи эх
"For someone who has chosen to dedicate their lives to serving Weaver, suffering all kinds of mistreatment and persecution, you and your people don't seem to know a lot about the being you serve."
Ананке түүний үгэнд гомдох вий гэж Санни айсан ч, тэр зүгээр л толгой сэгсрэв.
Англи эх
Sunny was afraid that Ananke would be offended by his remark, but she simply shook her head.
"Бид тийм их юм мэддэггүй байж магадгүй… гэвч хэрэгтэй бүхнээ мэднэ. Бурхад, дэймонууд хараал идсэн дайнаа эхлүүлэхэд оролцохоос татгалзсан цорын ганц нь Нэхэгч байсныг бид мэднэ."
Англи эх
"We might not know a lot… but we know all we need. We know that when the gods and the daemons started their cursed war, Weaver was the only one who refused to participate."
Салхи наранд элэгдсэн царай нь баргар болов.
Англи эх
Her weathered face turned somber.
"...Тэгээд тэр дайны дөл тархаж, бүх юманд мөхөл сүйрэл авчрахад бид бүгдэд аврал руу хөтлөх замыг санал болгосон цорын ганц нь Нэхэгч байсан."
Англи эх
"...And when the flames of that war spread, bringing doom and destruction to all, Weaver was the only one who offered us all a path to salvation."
Санни тэдний юу ярьж байгааг лавтай сонсож байгаа Нефис рүү харцаа чулуудав. Тэр энэ бүхнийг юу гэж бодож байгаа бол гэж гайхангаа асуув:
Англи эх
Sunny glanced at Nephis, who could certainly hear what they were talking about. Wondering what she thought about all that, he asked:
"Тэр аврал руу хөтлөх зам чинь… Хар Зүүдний Шившлэг үү?"
Англи эх
"That path to salvation… is the Nightmare Spell?"
Ананке толгой дохив.
Англи эх
Ananke nodded.
"Яг тийм. Хар Зүүдний Шившлэгийг Нэхэгч бүтээж, Ад нарын авчирсан мөхлөөс бид бүхнийг аврахын тулд бидэнд даатгасан юм."
Англи эх
"Indeed. The Nightmare Spell was created by Weaver and entrusted to us in order to save us all from the doom that Demons brought upon."
Ингээд л хэлчихлээ. Санни урьд нь болгоомжтойхон таамаглаж байсан ч хэзээ ч үнэхээр итгэлтэй байж чадаагүй нуугдмал үнэнийг тунхаглав. Шившлэгийн зорилго угтаа харгис, харанхуй биш, харин ч үндсэндээ сайн санаат… хэдийгээр харгис хэвээрээ ч гэсэн.
Англи эх
And there it was. A proclamation of a hidden truth that Sunny had tentatively considered before, but was never really sure of. That the purpose of the Spell was not cruel and sinister in nature, but instead fundamentally benevolent... albeit still cruel.
Гэвч…
Англи эх
However…
Хэрэв Нэхэгч Ананке шиг хүмүүст ингэж хэлсэн юм бол… тэр үнэнд үнэхээр итгэж болох уу?
Англи эх
If that was what Weaver had told people like Ananke… could that truth really be trusted?
Тэр дөнгөж сая л Хувь Заяаны Адыг худал хуурмагийн эзэн гэж тодорхойлоод, Нэхэгчийн тухай бүх зүйлд шууд итгэчихгүй, нэгийг сонсоод хоёрыг бодох хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ.
Англи эх
She had just described the Demon of Fate as a master of lies, after all, and said that everything about Weaver should be taken with a grain of salt.
Тэгсэн хэрнээ Ананке Хар Зүүдний Шившлэгийн сайн санаанд бүх зүрхээрээ итгэж байх шиг. Энэ нь… нэлээд хачирхалтай.
Англи эх
Nevertheless, Ananke seemed to believe in the benevolence of the Nightmare Spell wholeheartedly. That was… rather strange.
«Яаж хэлэх вэ дээ…»
Англи эх
'How should I put it…'
Хөгшин эмэгтэй нас, мэргэн ухаанаа үл харгалзан бага зэрэг… гэнэн юм шиг санагдав. Санни, Нефис хоёр сэрүүн ертөнцийн хамгийн муу хүмүүс огтхон ч биш, гэтэл тэр хоёр хүртэл далбаат завийг олоод түүн рүү дайрч, алах тухай хэсэгхэн зуур бодсон. Харин тэр тэднээс ер сэрэмжлээгүй, эсрэгээрээ туйлын чин сэтгэлээсээ харьцаж байлаа.
Англи эх
The old woman, despite her age and wisdom, seemed a little bit… naive. Sunny and Nephis were not the worst people from the waking world by far, but even they had briefly contemplated attacking and killing her after discovering the ketch. Yet she had never been on guard against them, instead treating them with utmost sincerity.
Нэхэгчид итгэх түүний ганхашгүй итгэл ч яг л тийм байв.
Англи эх
Her unwavering trust in Weaver was just the same.
Санни дахин ярихаасаа өмнө удаан эргэлзэв:
Англи эх
He hesitated for a long time before speaking again:
"Эмээ… Таныг гомдоох гэсэнгүй, гэхдээ тэр мөхөл аль хэдийн ирчихээгүй гэж үү? Танд амласан аврал хаана байна?"
Англи эх
"Grandmother… I don't mean to offend you, but hasn't that doom come already? Where is the salvation you were promised?"
Жолооны сэлүүрийг атгасан Ананке зөөлөн инээмсэглэв.
Англи эх
Holding the steering oar, Ananke smiled softly.
"Яахав… энд л байна шүү дээ, Эзэн минь. Энэ бол та нар, Нэхэгчийн Хүүхдүүд."
Англи эх
"Why… it is right here, my Lord. It is you, the Children of Weaver."
Санни итгэж ядсан царайтай түүн рүү хэсэг ширтэв. Хөгшин эмэгтэй хөхрөн инээв.
Англи эх
Sunny stared at her for a few moments, his expression incredulous. The old woman chuckled.
"Та намайг жаахан буруу ойлгосон бололтой. Би аврал гэж ярихдаа Нэхэгчээс Хар Зүүдний Шившлэгийг хамгаалж асрах үүргийг хүлээн авсан ахмадууд маань өөрсдийгөө аврахыг хүссэн гэсэн утгаар хэлээгүй юм. Мөхлийн Дайн… бүх амьдралыг, бүх хүн, бүх оршнолыг, хаа сайгүй, үүрд мөнхөд устгах аюул нүүрлүүлсэн. Тиймээс тэдний үнэхээр аврахыг хүссэн зүйл нь… ирээдүй байсан юм."
Англи эх
"You might have misunderstood me a little. When I spoke of salvation, I did not mean that my elders, who had accepted the mission of caring for the Nightmare Spell from Weaver, hoped to save themselves. The Doom War… it threatened to destroy all life, all humans, and all beings, everywhere, forever. So, what they really wanted to save… was the future."
Тэр хэсэг зогсож, чичирсэн амьсгаа аваад нэмж хэлэв:
Англи эх
She paused for a few moments, took a shaky breath, and added:
"Өнгөрсөн рүү далайгаар аялж явахдаа ингэж хэлэх хачин сонсогдож магадгүй, гэвч ирээдүй… урдаа байсаар байгаа. Тиймээс түүнийг аврах боломж байсаар байна."
Англи эх
"It might be strange to say this while sailing into the past, but the future… it is still ahead, and so, it can still be saved."
Санни уруулаа жимийв. Зүүдний Орон аль хэдийн үхсэн ертөнц болж, тамын мэт уудам нутгийг нь зөвхөн Хар Зүүдний Амьтад л эзэгнэх болсон. Одоо Шившлэг түүнийг сөнөөсөн тэр л тахлаар Дэлхийг хүртэл халдварлуулж, улам олон хүнийг тийшээ хүчээр чирэн аваачиж байна… юу хийх гэж?
Англи эх
Sunny pursed his lips. The Dream Realm was already a dead world, with only Nightmare Creatures populating its hellish expanse. And now, the Spell had even infected Earth with the same plague that had destroyed it, forcibly pulling more humans there… in an attempt to do what?
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Бид ирээдүйг яг яаж аврах ёстой юм бэ? Өөрсдийгөө ч аварч чадахгүй байхад."
Англи эх
"How exactly are we supposed to save the future? We can't even save ourselves."
Хөгшин эмэгтэй толгой сэгсрэв.
Англи эх
The old woman shook her head.
"Үүнийг та л мэдэх ёстой, Эзэн минь. Би Хар Зүүдний Шившлэгийг асран хамгаалагч ч, түүний зорьсон хүн нь биш. Миний хийж чадах цорын ганц зүйл бол… тан шиг сонгогдсон хүмүүст өргөст замыг туулахад нь туслах. Өчүүхэн чадлынхаа хэрээр, чадах ядахаараа."
Англи эх
"That is for you to know, my Lord. Although I am a caretaker of the Nightmare Spell, I am not a person it was meant for. All I can do… is help those chosen, like you… brave the thorny path. As much as I can, with what little power I have."
Тэр инээмсэглэв.
Англи эх
She smiled.
"Түр зуур ч болов. Надад тэр л хангалттай."
Англи эх
"Even if it's just for a short while. That is enough for me."
Санни хэсэг зуур хөдөлгөөнгүй суусны эцэст нүүрээ илэв.
Англи эх
Sunny remained motionless for a few moments, then rubbed his face.
«Хөөх, ямар ч гоё зохицуулчихав аа…»
Англи эх
'Well, isn't that convenient…'
Сэтгэгдлүүд
1295-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…