Санни, Нефис хоёр Их Мөрний эцэс төгсгөлгүй урсгалд хэрхэн жолоо барихыг багагүй сурчээ. Гэвч Долоон Өргөө хоорондоо хэр зайтай байдгийг тэд одоо ч сайн мэдэхгүй байв. Тэгсэн ч Ананкегийн царайг хармагцаа ямар нэг юм буруу болсныг шууд ойлгосон юм.
Англи эх
Sunny and Nephis had learned a few things about navigating the endlessly flowing waters of the Great River, but they were still unsure what distance separated each of the Seven Houses from each other. Nevertheless, they quickly understood that something was wrong by looking at Ananke's face.
Залуу тахилч бүсгүй ихэвчлэн тайван, эсвэл инээмсэглэлтэй явдаг байв. Харин нэгэн мөчөөс эхлэн түүний өсвөр насны зөөлөн царайг гүн хөмсөг зангидалт эвдэж, цог дүрэлзсэн номин цэнхэр нүдэнд нь бараан сүүдэр туссан байлаа.
Англи эх
The young priestess was almost always either calm or smiling. At some point, however, a deep frown twisted her soft adolescent face, and a dark shadow was cast onto her vibrant azure eyes.
Үүнийг хамгийн түрүүнд Санни анзаарав. Тэр өмнө нь суугаа өсвөр насны охиныг ажиглаж байснаа асуув:
Англи эх
Sunny was the first to notice. He studied the teenage girl in front of them, then asked:
"Юу болоо вэ?"
Англи эх
"What's wrong?"
Ананке хэсэг зуур дуугүй байв.
Англи эх
Ananke lingered for a few moments.
"Бид Гуравдугаар Өргөөнд аль хэдийн хүрчихсэн байх ёстой байсан юм, Эзэн минь."
Англи эх
"We should have reached the Third House by now, my Lord."
Нэхээсийн хүүхдүүд бага насаа өнгөрөөдөг долоон хиймэл арал байдаг байв. Хурдан дарвуулт завь тэдний тав дахьд нь хүрэх ёстой байсан ч арлуудыг урвуу дарааллаар дугаарласан аж. Урсгалын хамгийн доор орших Мэндэлсний Өргөөнөөс эхлээд Залуу Насны Өргөөгөөр төгсдөг байлаа.
Англи эх
There were seven artificial islands where the children of Weave spent their childhood, and although the swift ketch was supposed to reach the fifth one, they were actually numbered in reverse order, starting with the House of Birth far downstream and ending with the House of Youth.
Тиймээс Гуравдугаар Өргөө бол тэдний харах тав дахь арал байх учиртай. Гэтэл…
Англи эх
So, the Third House would have been the fifth they saw. However…
Тэр арал алга болчихсон бололтой.
Англи эх
It seemed to have disappeared.
Залуу тахилч бүсгүй Их Мөрний өргөн уудам усыг ажигласнаа эргэлзсэн янзтай бувтнав:
Англи эх
The young priestess studied the vast expanse of the Great River, then mumbled with uncertainty:
"Магадгүй… арлын механизм эвдэрч, урсгалд хөвөөд явчихсан байх. Би энүүгээр удаан ирээгүй л дээ. Гэлээ ч ингэтлээ муудчихсан байх учиргүй юм сан…"
Англи эх
"I guess… the mechanisms of the island could have broken down, sending it adrift. I haven't visited here in a long while. Still, the deterioration shouldn't have reached that stage already…"
Санни, Нефис хоёр харцаа солилцов. Нефис босож, хойд зүг харав.
Англи эх
Sunny and Nephis exchanged glances. Rising to her feet, Nephis looked north.
"Жигшүүрт амьтан сүйтгэчихсэн байж болох уу?"
Англи эх
"Could it have been destroyed by an abomination?"
Ананке нэлээд удаан хариулсангүй. Эцэст нь тэр санаа алдав.
Англи эх
Ananke did not answer for a while. Eventually, she sighed.
"Магадлал багатай ч, огт боломжгүй гэж хэлэхгүй. Тийм ч юм болсон байж магад."
Англи эх
"It's unlikely, but not impossible. Maybe that is what happened, indeed."
Дарвуулт завь урсгал уруудан нисэх мэт давхисаар байсан ч гурван зорчигчийнх нь сэтгэл санаа өөрчлөгдсөн байлаа. Ойр хавийн усанд хүчирхэг Хар Зүүдний Амьтан тэнүүчилж байж болзошгүй аюулаас гадна нэг арал алга болсон нь бусад нь ч мөн адил үгүй болсон байж болохыг илтгэж байв.
Англи эх
The ketch continued to fly downstream, but the mood of its three passengers had changed. Not only was there a threat of a powerful Nightmare Creature stalking the waters somewhere nearby, but the disappearance of one of the islands also meant that the rest of them could be gone, as well.
«Хараал идмээр…»
Англи эх
'Damnation…'
Долоон Өргөөний үлдсэн хоёр нь Саннид тийм ч сонин биш байв. Харин хамгийн доор орших Салах Ёсны Өргөөний хувь заяа түүнийг зовоож байлаа. Учир нь Ананке тэдэнтэй тэнд л салах ёс гүйцэтгэх ёстой байсан юм.
Англи эх
Sunny did not particularly care about the remaining two of the Seven Houses, but he was concerned about the lower House of Parting, the point where Ananke was supposed to say farewell to them.
Залуу тахилч бүсгүй дарвуулт завиа тэдэнд бэлэглэхээр шийдсэн тул Нэхээс рүү буцахын тулд түүнд өөр онгоц хэрэгтэй байв. Салах Ёсны Өргөөнд өөр завьнууд бэхэлсэн байх ёстой. Гэвч хэрэв тэр арал сүйрчихсэн бол… тэдэнд хүндрэл тулгарах нь гарцаагүй.
Англи эх
The young priestess was intending to gift them her ketch, so she needed another vessel in order to return to Weave. There were supposed to be other boats moored at the House of Parting, but if the island had been destroyed… they were going to have a problem.
«Тийм ч аймаар биш дээ…»
Англи эх
'It's not too bad…'
Нэхээсийн хамгийн алслагдсан арал-онгоц сүйрээгүй ч байж магадгүй. Сүйрсэн байлаа ч… Санни мөрний могойн дүрд дахин хувирч, дарвуулт завьгүйгээр урсгал уруудсаар явж болно. Бүрэнхийн Титэмтэй тул тэр дүрээ урьдынхаасаа удаан барьж чадах байлаа.
Англи эх
The furthest island-ship of Weave might not have been destroyed. Even if it was… Sunny could assume the form of the river serpent again, continuing to travel downstream without the ketch. With the Crown of Twilight, he would be able to sustain that form for longer.
Гэвч Унасан Ивээлд хүрэх хүртэл хангалттай удаан биш. Хэдийгээр өмнө нь дайралдсан жигшүүрт амьтад арай сул байсан ч… магадгүй түүнийг эссенцээ нөхөж байх хооронд аюулгүй байх арга замыг Нефистэй хамт олж мэдэх байх.
Англи эх
But not long enough to reach Fallen Grace. There were less powerful abominations in the past, though… perhaps he and Nephis would be able to come up with a method to stay safe while he replenished his essence.
Одоохондоо хийх юм алга. Юуны түрүүнд Салах Ёсны Өргөөнд хүрч, бүтэн үлдсэн эсэхийг нь харах хэрэгтэй.
Англи эх
There was nothing to do for now. First, they needed to reach the House of Parting and see whether it was still in one piece or not.
Тэд гунигт чимээгүй байдалд автан урсгал уруудсаар байв. Долоон нар аль хэдийн Их Мөрөнд шумбаж, усыг зөөлөн гэрлээр нэвт шингээсэн байхад Санни гэнэт хөдөлж, алсыг ширтэв.
Англи эх
They continued sailing downstream in grim silence. The seven suns had already plunged into the Great River, suffusing it with a soft glow, when Sunny suddenly stirred and peered into the distance.
Хэдэн хором өнгөрсний дараа тэр урагш заагаад, гунигтай дуугаар хэлэв:
Англи эх
A few moments later, he pointed forward and said, his voice somber:
"Нэг юм харагдаж байна. Тэнд."
Англи эх
"I see something. There."
Ананке дуугүйхэн жолооны сэлүүрийг хөдөлгөж, завийг тийш чиглүүлэв.
Англи эх
Ananke silently moved the steering oar, guiding the ketch in that direction.
Арав гаруй минутын дараа урсах усны солонгорсон туяанд бараан дүрс харагдаж эхлэв. Энэ нь асар том, хачин хэлбэртэй бөгөөд мөрний гадаргаас уул мэт сүндэрлэн цухуйж байлаа.
Англи эх
A dozen minutes later, a dark shape became visible in the iridescent glow of the flowing water. It was massive and strangely shaped, rising above the surface of the river like a mountain.
Үг дуугарах шаардлагагүйгээр Нефис, Санни хоёр зэвсгээ дуудав. Ананке ч мөн ятгаа дуудан гаргалаа.
Англи эх
Without having to say anything, Nephis and Sunny summoned their weapons. Ananke called upon her harpoon, as well.
Гэвч тэдэнд аюул заналхийлсэнгүй.
Англи эх
However, they weren't in danger.
Дарвуулт завь аймшигт дүрс рүү ойртох тусам тэд түүний жинхэнэ мөн чанарыг олж харав.
Англи эх
As the ketch drew closer to the ominous shape, they saw it for what it was.
Ямар нэгэн далайн аварганы ясан хүрээн дээр баригдсан хагарч бутарсан тавцан хазайж, хагас нь усанд живсэн байдалтай цухуйж байв. Тэд эхлээд түүний нэг хажуу талыг харсан бөгөөд тэр нь замаг, хясаагаар бүрхэгдсэн байлаа. Арал-онгоцны ёроолыг харж байгаагаа ойлгох гэж Саннид хэсэг хугацаа шаардагдав.
Англи эх
A shattered platform built upon the frame of some leviathan's bones was sticking out of the water, tilted and half-drowned. They first saw one of its sides, overgrown by seaweed and barnacles. It took Sunny some time to realize that he was looking at the bottom of an island-ship.
Удалгүй хөдөлгөөнгүй, эвдэрч сүйдсэн асар том усан хүрднүүд агаарт өндөрт унжиж харагдав. Эцэст нь тэд живж буй арлын захыг тойрон гарч, гадаргуу байх ёстой талыг нь харлаа.
Англи эх
Soon, enormous water wheels came into sight, motionless and broken, hanging high in the air. Finally, they went around the edge of the drowning island and saw the side of it that was supposed to be the surface.
Усан дээр үлдсэн гэрэлтэй гэгээлэг барилгуудын ихэнх нь нурж, нурангин овоо болжээ. Цэцэрлэгүүд сүйдэж, цэвэр цэмцгэр гудамжууд балгасан төөрдөг байшин мэт болон хувирсан байв. Өндөр салхи баригчид хугарч, ир нь урагдсан дарвуул шиг мөрнөөс цухуйж байлаа.
Англи эх
The bright buildings, those of them that remained above the water, had mostly collapsed into piles of rubble. The gardens had been destroyed, and the tidy streets had turned into a labyrinth of ruins. The tall windcatchers had been shattered, their blades sticking out of the river like torn sails.
Энэ бол Гуравдугаар Өргөөний үлдэгдэл байв.
Англи эх
It was what remained of the Third House.
Догшин сүйрлийн дүр зургийг хараад Саннигийн нуруугаар хүйтэн даагаад явчихлаа.
Англи эх
Looking at the scene of violent devastation, Sunny felt a cold shiver run down his spine.
"...Юу ингэтлээ үндсээр нь сөнөөсөн юм бол?"
Англи эх
"...What could have destroyed it so thoroughly?"
Хөвөгч арал дээр галзуурсан аварга сул тавиулсан мэт харагдаж байв.
Англи эх
It seemed as though a frenzied titan had been let loose on the floating island.
Нефис илднийхээ бариулыг улам чанга атгав. Түүний царай хөдөлгөөнгүй байсан ч нүдэнд нь цагаан оч бүжиглэж байлаа.
Англи эх
Nephis gripped the hilt of her sword tighter. Her face was motionless,but white sparks were dancing in her eyes.
"Жигшүүрт амьтан уу?"
Англи эх
"An abomination?"
Ананке балгасыг бараан төрхтэй ажиглан дуугүй зогсов. Эцэст нь тэр толгой сэгсэрлээ.
Англи эх
Ananke remained silent, studying the ruins with a dark expression. Eventually, she shook her head.
"Мэдэхгүй ээ, Хатагтай минь. Аль болох хурдан эндээс холдъё."
Англи эх
"I don't know, my Lady. Let's leave this place as soon as possible."
Жинхэнэ нас, залуу төрхөөсөө үл хамааран тахилч бүсгүй худал хэлэхдээ тааруухан байв. Санни түүнийг ямар нэг сэжгээ дотроо хадгалж байгааг мэдэрсэн ч… Ананке энэ тухай ярихыг хүсэхгүй байгаа тул одоохондоо шахахгүй байхаар шийдлээ.
Англи эх
Despite her true age and her youthful appearance, the priestess was not a very good liar. Sunny could tell that she was keeping some suspicion to herself… but since Ananke did not want to speak of it, he decided not to press the issue, for now.
Ядаж л тэр хэмжээнд түүнд итгэдэг байв.
Англи эх
He trusted her that much, at least.
Залуу тахилч бүсгүй жолооны сэлүүрийг Нефист шилжүүлж, ятгаа барьсаар завины хошуу руу явав. Дарвуулт завь сүйрсэн Өргөөний балгасны хажуугаар өнгөрөхөд түүний сүйрэл хэр бүрэн байсныг нүдээрээ харах боломж тэдэнд олдлоо. Хэн нь ч юу ч хэлээгүй ч гурвуулаа гунигтай, тайван бус харагдаж байв.
Англи эх
The young priestess let Nephis take the steering oar and went to the bow of the ketch, still holding her harpoon. The ketch sailed past the ruins of the devastated House, giving them an opportunity to study how utter its destruction had been. None of them said anything, but all three looked somber and uneasy.
Эцэст нь тэд живж буй арлыг ардаа орхиж, Их Мөрний урсгалаар цааш хөдөлсөөр байлаа. Түгшүүрт чимээгүй байдалд нэг цаг, дараа нь бас нэг цаг өнгөрөв. Саннигийн айж байсны эсрэгээр, ямар ч мангас гүний амьтан жижигхэн завь руу дайрсангүй.
Англи эх
Finally, they left the drowning island behind and continued moving with the current of the Great River. An hour passed in tense silence, then another. Despite Sunny's fears, no monstrous dweller of the depths attacked the small ketch.
Хэсэг хугацааны дараа долоон нарны эхнийх нь усан доороос гарч ирэв. Нэвтэршгүй харанхуй тэнгэрийг атгасан савраа суллаж, бусад өдрүүдийн адил гэгээлэг, үзэсгэлэнтэй шинэ өдөр иржээ.
Англи эх
After a while, the first of the seven suns appeared from beneath the waters. The impenetrable darkness released its hold upon the sky, and a new day came, as bright and beautiful as all the rest of them.
Гэвч энэ өдөр нэг л өөр байлаа.
Англи эх
However, there was something different about this one.
Долоон нар бүгд уснаас мандахад Санни тэдний өмнө алсад харанхуй хэвээр байгааг анзаарав. Тэр нь хойд тэнгэрийн хаяаг хана мэт халхалж, Их Мөрний гадаргыг тэнгэртэй холбож байлаа.
Англи эх
When all seven suns had risen from the water, Sunny noticed that far ahead of them, in the distance, the darkness still remained. It veiled the northern horizon like a wall, connecting the surface of the Great River to the sky.
Ананке ч мөн холын харанхуй хана руу ширтэж байсан бөгөөд залуу царай нь цонхийсон байв.
Англи эх
Ananke was staring at the distant wall of darkness, too, her youthful face pale.
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
He scowled.
"Энэ юу вэ? Хүчээ илрүүлж буй ямар нэг эртний жигшүүрт амьтан уу? Бузартсан уу?"
Англи эх
"What is it? Some ancient abomination manifesting its power? A Defiled?"
Залуу тахилч бүсгүй уруулаа жимийснээ аажуухан толгой сэгсэрлээ.
Англи эх
The young priestess pursed her lips, then slowly shook her head.
"Үгүй ээ, Эзэн минь. Үүнээс хамаагүй дор. Энэ бол... шуурга."
Англи эх
"No, my Lord. It's much worse. It is... a storm."
Түүний аялгуу сайхан хоолой ёслол төгөлдөр сонсогдов.
Англи эх
Her melodious voice sounded solemn.
"Цаг хугацааны шуурга..."
Англи эх
"A time storm..."
Сэтгэгдлүүд
1321-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…