…Санни хэсэг хүлээснээ аажуухан цэхэлж, эргэн тойрноо харав.
Англи эх
…Sunny waited for a moment, then slowly straightened and looked around.
Гинж Таслагч цагаан элсэн дээр эвгүйхэн хазайж хэвтэнэ. Хөлөг хар хадан цохионы хажууг бут цохиод одоо түүнийг түшин тогтсон нь онхолдохоос аварчээ. Сохроор газардсан ч тэд азтай байв.
Англи эх
The Chain Breaker was laying on white sand, tilted awkwardly. It had shattered the side of a black cliff and was now leaning on it, which prevented the ship from turning over. They had gotten lucky despite the blind landing.
Манан арилаагүй, ертөнцийг бүрхсэн хэвээр ч нэлээд сийрэгжжээ. Санни газар суусан хөлгийн хамар дээр хөдөлгөөнгүй зогсох Гэгээнтний дүрс, мөн тэдний дээгүүр өндөр сүндэрлэх өөр хадан цохионуудыг бүдэгхэн ялгаж харав. Нефис Гинж Таслагчийг арлын яг захад орших жижигхэн элсэн эрэг рүү хөтөлсөн бололтой.
Англи эх
The fog was still there, obscuring the world, but it had become less thick. Sunny could make out the figure of Saint standing still on the bow of the grounded vessel, as well as more cliffs rising high above them. It seemed that Nephis had guided the Chain Breaker to a small sand beach at the very edge of the island.
Неф өөрөө эрчмээ шавхчихаад жолооны сэлүүрүүдийг хүндээр түшин зогсож байв. Санни царайгаа үрчийлгэв.
Англи эх
Neph herself was leaning heavily on the steering oars, drained of essence. Sunny grimaced.
«Зайлшгүй л байсан хэрэг, гэхдээ хүнд шарх авахаас болгоомжлох хэрэгтэй. Тэр биднийг ойрын үед эдгээж чадахгүй.»
Англи эх
'It was inevitable, but we should be careful not to receive any serious wounds. She won't be able to heal us any time soon.'
Харин Нефис аль хэдийн биеэ барьчихсан байлаа.
Англи эх
Nephis, meanwhile, had already regained her composure.
"Би зүгээр. Одоохондоо тулалдах тэнхэл байна."
Англи эх
"I'm fine. I can still put up a fight."
«Мэдээж байлгүй яахав. Үүнд би огт эргэлзэхгүй.»
Англи эх
'Well, of course you can. I have no doubt about that.'
Тэдэнтэй хэдэн үг солилцсоны дараа Кэсси Хөтөч Гэрлийг ашиглан Эффи байх ёстой зүгийг заалгав.
Англи эх
After exchanging a few words with them, Cassie used the Guiding Light to make it point in the direction where Effie supposedly was.
«Эсвэл түүний амьгүй цогцос… эсвэл огт өөр юм.»
Англи эх
'Or her lifeless body… or something else entirely.'
Санни түгшүүрээ цаашид дарж чадсангүй. Тэр хөмсгөө зангидан нэг алхам урагшилж, эрэг рүү үсрэн буухад бэлдэв.
Англи эх
Sunny couldn't suppress his anxiety anymore. He scowled and took a step forward, ready to leap down to the beach.
«Тэр ховдог эмэгтэй… амьд байгаа нь дээр шүү. Эс тэгвээс... эс тэгвээс би түүнд их уурлана.»
Англи эх
'That gluttonous woman… she'd better be alive. Or else... or else I'll be very cross with her.'
Хашлага дээгүүр харайгаад тэр доош унан элсэн дээр буув. Хормын дараа Нефис хажууд нь ирчихсэн байлаа. Гэгээнтэн, Бүг хоёр тэднээс арай чимээтэй буусан бөгөөд хамгийн сүүлд Хар Зүүд нуруундаа Кэссиг үүрсээр хөлгийн тавцангаас харайв.
Англи эх
Jumping over the railing, he plummeted down and landed on the sand. A moment later, Nephis was by his side. Saint and Fiend landed with a bit more noise than the two of them, and lastly, Nightmare leaped from the deck of the ship, carrying Cassie on his back.
Зургуулаа хэсэг хөдөлгөөнгүй зогсож, Салхин Цэцгийн нам гүмийг чагнав.
Англи эх
The six of them remained motionless for a few moments, listening to the silence of Wind Flower.
Эргэн тойронд ямар ч чимээ, ямар ч хөдөлгөөн алга. Зөвхөн зөөлөн цагаан элс, манан дунд бүдэгхэн харагдах хар хадан цохионууд л байлаа. Бутарсан хаднаас нэг чулуу ховхорч өнхрөн унахад түүний чимээг манан нэгэн зэрэг дарж бас өсгөв. Цуурай нь тэднийг сэрэмжлүүлэв.
Англи эх
There were no sounds around them, no movement. Only the soft white sand and the black cliffs faintly visible in the fog. A piece of rock fell from the shattered crag and rolled down, the noise both dampened and made louder by the mist. It echoed, making them tense.
Хараа ч, сүүдрийн мэдрэмж ч нь хүчтэй дарагдсанаас болж ихэд эвгүйцсэн Санни нэг алхам урагшиллаа.
Англи эх
Feeling very uncomfortable because of how suppressed both his vision and shadow sense were, Sunny took a step forward.
…Тэгэх агшинд мананы бүрхэг хөшигнөөс хүний дүрс гэнэт тодорч гарав.
Англи эх
…As he did, a human figure suddenly revealed itself from the murky veil of the fog.
Санни цочин, довтлоход бэлэн бүх биеэ чангалсан ч дараа нь хөшчихөв.
Англи эх
He flinched and tensed, ready to attack, but then froze.
Хар нүд, шаазан мэт арьс… Тайтгарлын Нүгэл түүн рүү жигшин харж, үг шидэв:
Англи эх
Black eyes, porcelain skin… the Sin of Solace looked at him contemptuously and spat:
"Бурхан минь. Дахиад л! Үүнээс болж би бүр залхаж гүйцлээ…"
Англи эх
"Gods. This again! I'm so sick of it…"
Санни шүдээ зуугаад, хараал идсэн илдний сүнсний хажуугаар өнгөрөв…
Англи эх
Sunny gritted his teeth and walked past the damned sword wraith…
Гэвч хэсэг саатав.
Англи эх
But then he lingered for a moment.
Гэнэт өмнө нь яг ийм зүйл тохиолдож байсан мэт хачин мэдрэмж түүнийг бүрхэв.
Англи эх
Suddenly, a strange sense of déjà vu overcame him.
«Хм…»
Англи эх
'Huh…'
Тайтгарлын Нүгэл өөр юм хэлэх ёстой байсан юм шиг санагдаад байгаа нь яагаад вэ?
Англи эх
Why did he feel as if the Sin of Solace was supposed to say something else?
Толгой сэгсрээд Санни жигшүүрт хий үзэгдлийг тоосонгүй, хадан цохио руу шууд зүглэв.
Англи эх
Shaking his head, Sunny ignored the loathsome apparition and headed straight for the cliffs.
…Нэг цаг ч өнгөрөөгүй байхад тэр тэсвэрлэшгүй шаналалд автан газар мушгиран тарчилж байлаа. Түүний гэрэлгүй сүнс зэрэмдэглэгдэж, аажмаар задран бутарч байв.
Англи эх
…Less than an hour later, he was writhing on the ground, overwhelmed by unbearable agony. His lightless soul was mutilated and slowly falling apart.
Санни хүч шавхан нэг өвдөг дээрээ өндийх үед дээрээс хүйтэн харц түүнийг нэвт хатгав.
Англи эх
As Sunny arduously rose to one knee, a cold gaze pierced him from above.
«Үгүй, үгүй, үгүй…»
Англи эх
'No, no, no…'
Дараа нь сүнсэрхэг ир түүний цээжийг нэвт хатгав.
Англи эх
Then, a ghostly blade pierced his chest.
Санни үхэв.
Англи эх
Sunny died.
…Санни хэсэг хүлээснээ аажуухан цэхэлж, эргэн тойрноо харав.
Англи эх
…Sunny waited for a moment, then slowly straightened and looked around.
Гинж Таслагч цагаан элсэн дээр эвгүйхэн хазайж хэвтэнэ. Нефис эрчмээ бүрмөсөн шавхчихаад жолооны сэлүүрүүдийг хүндээр түшин зогсож байв.
Англи эх
The Chain Breaker was laying on white sand, tilted awkwardly. Nephis was leaning heavily on the steering oars, utterly drained of essence.
«Түүнийг эрчмээ жаахан ч гэсэн нөхтөл шархдахаас болгоомжлох хэрэгтэй.»
Англи эх
'We should be careful not to get wounded until she recovers some essence.'
Тэр аажуухан цэхэлж, ядарсан хоолойгоор хэлэв:
Англи эх
She straightened slowly and said in a tired voice:
"Би зүгээр. Одоохондоо тулалдах тэнхэл байна."
Англи эх
"I'm fine. I can still put up a fight."
«Мэдээж байлгүй яахав. Чи чинь Мөнх Дөл овгийн Хувьсах Од шүү дээ.»
Англи эх
'Well, of course you can. You're Changing Star of the Immortal Flame clan."
Тэд Кэсситэй хэдэн үг солилцсоны дараа тэр Хөтөч Гэрлийг ашиглан Эффи байх ёстой зүгийг тэдэнд заав. Удалгүй Санни эрэг рүү үсрэн бууж, хамт олон нь араас нь даган буув.
Англи эх
They exchanged a few words with Cassie, who then used the Guiding Light to point them in the direction where Effie was supposed to be. Soon, Sunny jumped down to the beach, followed by the rest of his companions.
«Тэр ховдог эмэгтэй… амьд байгаа нь дээр шүү. Эс тэгвээс... эс тэгвээс би түүнд их уурлана.»
Англи эх
'That gluttonous woman… she'd better be alive. Or else... or else I'll be very cross with her.'
Эргэлдэх манан дунд өөрийгөө хамгаалалтгүй мэдэрсэн Санни хөмсгөө зангидан нэг алхам урагшиллаа.
Англи эх
Feeling vulnerable in the swirling mist, he scowled and took a step forward.
…Тэгэх агшинд мананы бүрхэг хөшигнөөс хүний дүрс гэнэт тодорч гарав.
Англи эх
…As he did, a human figure suddenly revealed itself from the murky veil of the fog.
Санни цочин, довтлоход бэлэн бүх биеэ чангалсан ч дараа нь хөшчихөв.
Англи эх
Sunny flinched and tensed, ready to attack, but then froze.
Хар нүд, шаазан мэт арьс… Тайтгарлын Нүгэл үзэн ядалтаа нуух гэж ч оролдолгүй түүн рүү нүд үзүүрлэн ширтэж байв.
Англи эх
Black eyes, porcelain skin… the Sin of Solace was glaring at him without even trying to conceal his hatred.
"Чи ямар өрөвдөлтэй, жигшүүртэй, ой гутмаар хулчгар юм бэ. Нэг мөсөн үхчих л дээ, үх… бурхан минь, тэвчихийн аргагүй юм!"
Англи эх
"You are such a pathetic, odious, revolting coward. Just die already, die… gods, this is unbearable!"
Санни шүдээ зуугаад, хараал идсэн илдний сүнсний хажуугаар өнгөрч, хадан цохио руу зүглэв. Гэнэт өмнө нь яг ийм зүйл тохиолдож байсан мэт хачин мэдрэмж түүнийг бүрхэв.
Англи эх
Sunny gritted his teeth and walked past the damned sword wraith, heading for the cliffs. He was suddenly overcome by a strange sense of déjà vu.
«Хачин юм… тэр новш юу гэсэн билээ?»
Англи эх
'Weird… what did that bastard say?'
Хараал идсэн илдний сүнсний тухай бодлыг толгойноосоо хөөн зайлуулаад тэр цааш урагшиллаа.
Англи эх
Banishing the thought of the damnable sword wraith from his head, he continued forward.
Удалгүй сүнсэрхэг ир түүний цээжийг нэвт хатгав.
Англи эх
Soon after, a ghostly blade pierced his chest.
Санни шаналан тарчилж үхэв.
Англи эх
Sunny died in agony.
…Санни хэсэг хүлээснээ аажуухан цэхэлж, эргэн тойрноо харав.
Англи эх
…Sunny waited for a moment, then slowly straightened and looked around.
Гинж Таслагч цагаан элсэн дээр эвгүйхэн хазайж хэвтэнэ. Нефис эрчмээ бүрмөсөн шавхчихаад жолооны сэлүүрүүдийг түшин зогсож байв…
Англи эх
The Chain Breaker was laying on white sand, tilted awkwardly. Nephis was leaning on the steering oars, utterly drained of essence…
Нэг хоёр минутын дараа тэр эрэг рүү үсрэн бууж, хадан цохио руу зүглэв. Тэгэх агшинд мананаас цайвар хий үзэгдэл гэнэт гарч ирж, түүнийг цочоов.
Англи эх
A minute or two later, he jumped down to the beach and headed to the cliffs. As he did, a pale apparition suddenly appeared from the mist, scaring him.
Тайтгарлын Нүгэл инээд алдав.
Англи эх
The Sin of Solace laughed.
"Хараал ид, хараал ид… эхэндээ хөгжилтэй байсан, харин одоо бүр тоогоо алдчихлаа…"
Англи эх
"Damn, damn… it was fun at the start, but now I've already lost count…"
Жигшүүрт сүнсийг тоолгүй Санни цааш алхсаар. Өмнө нь яг ийм зүйл тохиолдож байсан мэт хачин мэдрэмж гэнэт түүнийг бүрхсэн ч тэр үүнийг хойш тавив.
Англи эх
Ignoring the odious wraith, Sunny continued walking. He was suddenly overwhelmed but a strange sense of déjà vu, but dismissed it.
Түүнээс удалгүй Үхэшгүй Нядалгааны хэрцгий ир түүний сүнсийг устгав.
Англи эх
Not long after that, his soul was destroyed by the ruthless blade of Undying Slaughter.
…Санни хэсэг хүлээснээ аажуухан цэхэлж, эргэн тойрноо харав.
Англи эх
…Sunny waited for a moment, then slowly straightened and looked around.
…Санни хэсэг хүлээснээ аажуухан цэхэлж, эргэн тойрноо харав.
Англи эх
…Sunny waited for a moment, then slowly straightened and looked around.
…Санни хэсэг хүлээснээ аажуухан цэхэлж, эргэн тойрноо харав.
Англи эх
…Sunny waited for a moment, then slowly straightened and looked around.
Тэр шаналан тарчилж үхэв.
Англи эх
He died in agony.
Тэр шаналан тарчилж үхэв.
Англи эх
He died in agony.
Тэр шаналан тарчилж үхэв.
Англи эх
He died in agony.
Тэр үхэв.
Англи эх
He died.
Гинж Таслагч цагаан элсэн дээр эвгүйхэн хазайж хэвтэнэ. Нефис эрчмээ бүрмөсөн шавхчихаад жолооны сэлүүрүүдийг түшин зогсож байв.
Англи эх
The Chain Breaker was laying on white sand, tilted awkwardly. Nephis was leaning on the steering oars, utterly drained of essence.
Кэсси Хөтөч Гэрлийг ашиглан Эффи байх ёстой зүгийг тэдэнд заасны дараа Санни эрэг рүү үсрэн бууж, хадан цохио руу зүглэв.
Англи эх
After Cassie used the Guiding Light to point them in the direction where Effie was supposed to be, Sunny jumped down to the beach and headed toward the cliffs.
Тэгэх агшинд мананаас цайвар хий үзэгдэл гарч ирж, түүнийг цочоов.
Англи эх
As he did, a pale apparition appeared from the mist and scared him.
Тайтгарлын Нүгэл ганц ч үг дуугарсангүй, түүн рүү чимээгүйхэн нүд үзүүрлэн ширтэв.
Англи эх
The Sin of Solace glared at him silently, not saying anything.
«Тэр новшид чинь юу болоод байна аа?»
Англи эх
'What is up with that bastard?'
Жигшүүрт сүнсийг үл тоон Санни хажуугаар нь өнгөрч, манан дундуур болгоомжтой урагшиллаа. Өмнө нь яг ийм зүйл тохиолдож байсан мэт хачин мэдрэмж гэнэт түүнийг бүрхсэн ч тэр үүнийг хойш тавив.
Англи эх
Ignoring the loathsome wraith, Sunny walked past and advanced cautiously through the fog. A strange sense of déjà vu suddenly overwhelmed him, but he dismissed it.
«Аажим явбал хол хүрнэ… аажим явбал хол хүрнэ…»
Англи эх
'Slow and steady… slow and steady…'
Гэсэн ч ямар нэг зүйл оюун санааг нь мэрсээр л байв.
Англи эх
However, something was still gnawing on his mind.
Санни хөмсгөө зангидан зогсоод, хэсэг саатсанаа эргэж харав.
Англи эх
Scowling, Sunny stopped, lingered for a few moments, and turned around.
"Хөөе, чи. Чи нэг юм хэлэх гэж байгаагүй юм уу?"
Англи эх
"Hey, you. Weren't you going to say something?"
Нефис түүн рүү үл ялиг гайхсан янзтай харав.
Англи эх
Nephis looked at him with a hint of surprise.
"Чи илдэндээ хандаж ярьж байна уу?"
Англи эх
"Are you talking to your sword?"
Санни толгой дохиод, хариуд нь чимээгүйхэн нүд үзүүрлэн ширтэх Тайтгарлын Нүглийг ширтсээр байв.
Англи эх
Sunny nodded and continued staring at the Sin of Solace, who silently glared at him back.
«Би яагаад ийм хачин санагдаад байна вэ?»
Англи эх
'Why do I feel so strange?'
Тэр хэсэг хөдөлгөөнгүй зогсох тусам царай нь улам бүр барайв. Эцэст нь Санни хараал урсгаад толгой сэгсрэв.
Англи эх
He remained motionless for a while, his expression growing darker. Eventually, Sunny uttered a curse and shook his head.
"Хүлээгээрэй. Би… ямар нэг юм буруу байгаа юм шиг санагдаж байна…"
Англи эх
"Hold on. I… I think something is not right…"
Сэтгэгдлүүд
1402-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…