Гинж Таслагчийн тавцан дээр эргэн ирсэн Кэсси, Санни хоёр цаг алдсангүй. Жетийг буцааж авчирмагц түүнийг Нефистэй хамт Эффиг хайлгахаар явуулав. Тэгээд өөрсдөө Алетеягийн Цамхаг руу яаравчлав.
Англи эх
Finding themselves back on the deck of the Chain Breaker, Cassie and Sunny did not waste any time. After bringing Jet back, they sent her and Nephis to find Effie. Then, they hurried toward Aletheia's Tower.
Энэ үед манантай ойн энэ хэсгийг туулах нь тэдэнд аль хэдийн дадал болсон ажил байлаа. Хаашаа, хэзээ явахаа тэд яг таг мэднэ. Гэсэн ч замдаа Кэссигийн хоёр Цуурайг хоёуланг нь золиослохоос аргагүй болов.
Англи эх
By now, traversing this area of the misty forest had become a routine for then. They knew just where to go, and when. Nevertheless, both of Cassie's Echoes had to be sacrificed along the way.
Хар хадан хясаанд сийлсэн рунуудыг судлах шаардлагагүй болсон тул үдэш болохыг хүлээх зуураа бага зэрэг амсхийх завтай ч байв. Цамхгийг тойрсон үхлийн талбайгаас нуугдаж, тэд аргаа бараад бэлдсэн хоолоо хуваан идэж, хүлээлээ.
Англи эх
Now that they did not have to study the runes cut into the black cliff, there was even some time to rest while they waited for dusk. Hidden away from the killing field surrounding the tower, they shared a haphazard meal and waited.
Санни харанхуйд Кэссигийн царайг ажиглав. Тэр тайван, биеэ барьсан харагдана… гэвч Санни өөрөө анхны хэдэн эргэлтийг туулсныхаа дараа солиорохгүйн тулд хэрхэн тэмцэж байсан шигээ тэр ч бас ухаан санаагаа алдахгүй гэж яг л адилхан тэмцэж байгаа нь гарцаагүй гэдгийг мэдэж байлаа.
Англи эх
Sunny studied Cassie's face in the darkness. She seemed calm and collected… but he knew that she had to be struggling to stay sane just as much as he had struggled after living through his own first few revolutions.
Алетеягийн Арал… дэндүү хэрцгий, зүрх шимшрүүлэм там байв. Үнэндээ, хэрэв Кэсси давталтын нууцыг түүнтэй хамт мэдэх болоогүй бол сэтгэл санаа нь ямар байдалд хүрэх байсныг Санни хэлж мэдэхгүй. Энэ ачааг хуваан үүрэх найдвартай нэгэн хажууд байх нь… үнэхээр ерөөл байлаа.
Англи эх
Aletheia's Island… was just too cruel and harrowing of a hell. In fact, Sunny was not sure what his mental state would have been if Cassie had not joined him in the knowledge of the loop. Having someone steady to share the burden… was truly a blessing.
Магадгүй тиймээс ч сохор охин энд туулсан аймшигт явдлуудад арай бага шархалсан мэт харагдаж байгаа биз. Саннигаас ялгаатай нь, Кэссид үргэлж тулж түших хань байсан юм.
Англи эх
Perhaps that was the reason the blind girl seemed less affected by the gruesome things they had lived through here. Unlike him, she had always had a partner to support her.
Гэсэн ч…
Англи эх
Still…
Тэр хэсэг тээнэгэлзсэнээ асуув:
Англи эх
He hesitated for a moment, then asked:
"Чи ямар байна?"
Англи эх
"How are you doing?"
Кэсси инээмсэглэв.
Англи эх
Cassie smiled.
Унасан Ивээлд уулзсанаас хойш үргэлж ийм байсан шиг түүний инээмсэглэл бүдэгхэн, хоромхон зуурынх байлаа.
Англи эх
Her smile was faint and fleeting, just like it had been ever since their meeting in Fallen Grace.
"Би зүгээр."
Англи эх
"I am fine."
Санни түүнийг цааш нь юм ярихыг хүссэн ч Кэсси өөрийгөө хаалттай байлгав. Үнэхээр сонин л доо… Тэд нэгэн цагт төрсөн ах дүү шиг дотно байсан, бас нэгэн цагт танихгүй хүмүүс шиг хөндий болж байсан. Хоорондох мөс эцэстээ хайлсан ч Санни харилцаагаа засах хүсэлтэй болтлоо удаан хугацаа өнгөрсөн. Харин одоо түүнийг оролдож эхлэхэд… Кэсси дургүйцэх шиг болжээ.
Англи эх
Sunny wanted her to say more, but Cassie kept herself closed off. It was strange, really… there had been a time when they were close as siblings, and a time when they were like strangers. The ice between them thawed eventually, but it took Sunny a long time to want to mend their relationship. Now that he was trying, though… Cassie seemed unwilling.
Тэр охины толгойд юу болж байгааг Санни огт мэдэхгүй байв. Үнэндээ хэн ч мэдэхгүй байх гэж тэр сэжиглэж байлаа, сохор охинтой хамгийн дотно Нефис хүртэл Кэссигийн юу бодож байгааг хэлж чаддаггүй.
Англи эх
He simply did not know what was happening in that head of hers. Actually, he suspected that no one knew, even Nephis, who was the closest to the blind girl, could not tell what Cassie was thinking.
Магадгүй энэ бол зөн билэгтний хараал юм болов уу.
Англи эх
Perhaps that was the curse of being a seer.
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
«Ийм ээдрээтэй юмыг тайлж гарахад би ийм асуудалд дэндүү мулгуу шүү дээ.»
Англи эх
'I am way too oblivious about these things to navigate through such a mess.'
Гэхдээ ядаж оролдох л ёстой.
Англи эх
But he had to try, at least.
"За, хэрэв энэ тухай ярихыг хүсвэл би энд байна шүү."
Англи эх
"Well, if you want to talk about it, I'm here."
Кэсси толгой дохив.
Англи эх
Cassie nodded.
"Баярлалаа. Энэ миний хувьд их чухал."
Англи эх
"Thank you. It means a lot."
Гэвч тэр өөр нэг юмны тухай бодож байгаа юм шиг санагдав.
Англи эх
However, it seemed as if she was thinking about something else.
Үл ялиг толгой сэгсэрсээр Санни босож, нумаа дуудав.
Англи эх
Shaking his head slightly, Sunny rose and summoned his bow.
"Цаг нь дөхлөө."
Англи эх
"It's almost time."
Тэд Алетеягийн Цамхгийг хамгаалж буй Домыг устгаж, Залгигч Араатныг суллагдсан Хар Зүүдний Амьтад руу дагуулан авчраад, тэдний хажуугаар сэм гулсан өнгөрөв. Чулуун шатаар өгсөж, цамхгийн хаалгыг нээн дотор нь нуугдаад, дээд давхар руу нь авирлаа.
Англи эх
They destroyed the enchantment protecting Aletheia's tower, led Devouring Beast to the released Nightmare Creatures, and slipped past them. Ascending the stone steps, they opened the gate of the tower and hid inside, then climbed to its top floor.
Эцэст нь Санни, Кэсси хоёр Салхин Цэцгийн өрөөнд хүрч ирэв.
Англи эх
Finally, Sunny and Cassie arrived at Wind Flower's chamber.
Энд бүх зүйл хэвээрээ байлаа. Хар Зүүдийг дуудан, Санни төгс хадгалагдсан ор руу ойртож, хагас тунгалаг хөшигний цаанаас түүн дээр унтаж буй эмэгтэйг харав.
Англи эх
Everything here was the same. Calling upon Nightmare, Sunny approached the perfectly preserved bed and looked at the woman sleeping on it through the half-transparent canopy.
Нууцлаг Гэгээнтэн… эргэлзээгүй ховор гоо үзэсгэлэнтэй нэгэн байв. Бараан арьс нь шүүдэр шингэсэн мэт гөлгөр бөгөөд ганц ч толбогүй. Тансаг царайных нь хэлбэр зөөлөн, өхөөрдөм. Долгиотсон үс нь гялалзсан хар торго мэт бол эртний нөмрөг нь тод цагаан хээ угалзтай, гүн номин хөх өнгөтэй ажээ.
Англи эх
The mysterious Saint… was a rare beauty, without a doubt. Her dark skin was smooth and dewy, without a single blemish on it. The lines of her exquisite face were soft and lovely. Her wavy hair was like glistening black silk, while her archaic robe was of a rich azure color, with vivid white accents.
Зүүдлэх зуураа түүний царай эмзэг, гэм зэмгүй харагдана. Энэ бол… сэтгэл булаам дүр зураг байв. Унтаж буй гоо бүсгүйг харахдаа Санни зүрхээ хөдлөхгүй байлгах гэж ихэд хичээх хэрэгтэй болов.
Англи эх
As she dreamt, her expression was vulnerable and innocent. It was… a captivating sight. Sunny found it hard not to let his heart be moved as he looked at the sleeping beauty.
Түүний эргэн тойронд ертөнц өөрөө илүү дулаахан, зөөлөн болсон мэт, яг л намуун салхинд илбүүлсэн юм шиг санагдана.
Англи эх
The world itself seemed warmer and softer around her, as if caressed by a gentle wind.
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Би явлаа. Кэсси, чи… болгоомжтой байгаарай. Гуйя."
Англи эх
"I'm going. Cassie, you… stay safe. Please."
Ингэж хэлээд тэр нэг алхам ухарч, сүүдэрт уусан алга болов. Хар Зүүд аль хэдийн сүүдрийн тэвэрт түүнийг хүлээж байв, асар том бие нь Саннийг ороон авч, тэгээд…
Англи эх
With that, he took a step back and dissolved into the shadows. Nightmare was already waiting for him in their embrace, his vast form wrapped itself around Sunny, and then…
Тэд өөр газар байлаа.
Англи эх
They were somewhere else.
Гэсэн хэрнээ яг өмнө нь байсан газраа л байв.
Англи эх
And yet, they were exactly where they had been.
Санни Алетеягийн Цамхгийн дээд давхарт хэвээр байлаа. Гэвч энэ нь өөр харагдана.
Англи эх
Sunny was still on the top floor of Aletheia's Tower. However, it looked different.
Өргөн ор хоосон. Кэсси хаана ч алга. Хөвөгч дэнлүүнүүд ор сураггүй болжээ. Харин оронд нь цонхоор цутгах хурц гэрэлд өрөө живсэн байв, Хар Зүүд гэрлээс зайлсхийхийн тулд уудам өрөөний буланд байх гүн сүүдэрт нуугдах хэрэгтэй болов.
Англи эх
The wide bed was empty. Cassie was nowhere to be seen. The floating lanterns were gone. Instead, the chamber was drowned in bright light that poured through the windows, Nightmare had to hide in the deep shadows in the corner of the spacious room to avoid it.
«Энэ чинь… зөв биш байна.»
Англи эх
'That's… not right.'
Алетеягийн Арал хэзээнээс ийм гэгээтэй болчихов?
Англи эх
Since when was Aletheia's Island so bright?
Сэрэмжлэн Санни цонх руу аажуухан алхан очиж, гадагш харав.
Англи эх
Wary, Sunny slowly walked to the window and looked outside.
Нүд нь үл мэдэг жартайв.
Англи эх
His eyes narrowed slightly.
Түүний доор… танил арал байв. Гэвч арал бүрмөсөн өөрчлөгджээ. Амьсгал боогдуулам манан арилж, нарс ойн сайхан ногоон уудмыг ил гаргажээ. Модод дулаан нарны гэрэлд умбаж, салхинд үл ялиг найгана. Энд тэнд тунгалаг горхи урсана. Цамхгийг тойрсон үхлийн талбай цэцэгт живжээ.
Англи эх
Below him… was the familiar island. However, it had changed entirely. The suffocating mist was gone, revealing the beautiful green expanse of the pine forest. The trees bathed in warm sunlight, swaying slightly in the wind. Here and there, clear streams flowed. The killing field surrounding the tower was drowning in flowers.
Чулуун гүүр эзгүй, нэг ч Хар Зүүдний Амьтан харагдсангүй. Үнэндээ… манангүй бол Санни ойгоор тэнүүчлэх Залгигч Араатны сүрлэг дүрийг харах ёстой байлаа. Гэвч тэр хаана ч харагдсангүй.
Англи эх
The stone bridge was empty, with no Nightmare Creatures in sight. In fact… without the mist, Sunny was supposed to see the towering figure of Devouring Beast wandering the forest. However, she was nowhere to be seen.
Цэлмэг хөх тэнгэрт ч аймшигт амьтан алга. Алетеягийн Арал… аюулаас огт ангид мэт санагдав. Харин оронд нь нам гүм, үзэсгэлэнтэй, амар тайван газар болжээ.
Англи эх
There was no harrowing creature in the clear blue sky, either. Aletheia's Island… seemed utterly devoid of danger. Instead, it seemed like a tranquil, beautiful, and peaceful place.
Диваажин.
Англи эх
A paradise.
«Энэ… түүний зүүд гэж үү?»
Англи эх
'This… is her dream?'
Санни өөрийгөө зүүдэн дотор байгаагаа мэдэж байлаа. Гэвч эргэн тойрных нь орон зай зүүдтэй огт адилгүй. Өмнө нь зочилж байсан цөөн хэдэн зүүднээс хамаагүй илүү бат бөх, тодорхой бөгөөд мөнхийн мэт байв.
Англи эх
Sunny knew that he was inside a dream. However, the space around him did not seem like one. It was much more solid, defined, and permanent than the few dreams he had visited in the past.
«Энэ чинь юу болоод байгаа хэрэг вэ?»
Англи эх
'What the hell is going on?'
"Гайхамшигтай өдөр байна, тийм үү?"
Англи эх
"It's a wonderful day, isn't it?"
Тэр хоолой…
Англи эх
That voice…
Санни цочин эргэв.
Англи эх
Sunny flinched and turned around.
Шинэхэн цэцгийн баглаа барьсан нэгэн эмэгтэй дөнгөж өрөөнд орж ирлээ. Энэ бол тэр… Алетеягийн Цамхгийн унтаж буй үзэсгэлэнт Гэгээнтэн байв.
Англи эх
A woman had just entered the chamber, carrying a bouquet of fresh flowers. It was her… the beautiful sleeping Saint of Aletheia's Tower.
Тэр сэрүүн байлаа. Үгүй ээ, илүү зөв хэлбэл… өөрийнхөө зүүдэнд тэр сэрүүн байв.
Англи эх
She was awake. Or rather… in her dream, she was.
Санни өөрийн эрхгүй нэг алхам ухрав. Эмэгтэй хичнээн өхөөрдөм байсан ч түүнээс сэрэмжлэхгүй байж чадсангүй.
Англи эх
Sunny took an involuntary step back. Despite how lovely the woman was, he couldn't help but feel wary of her.
Хоолой нь үл ялиг сөөнгө гарав:
Англи эх
His voice was slightly hoarse:
"Та хэн бэ?"
Англи эх
"Who are you?"
Үзэсгэлэнт Гэгээнтэн хөмсгөө өргөөд инээмсэглэв.
Англи эх
The beautiful Saint raised an eyebrow and smiled.
"Би үү? Би бол Салхин Цэцэг."
Англи эх
"Me? I am Wind Flower."
Тэгээд түүний дур булаам царайнд үл мэдэг тоглоомсог өнгө тодров.
Англи эх
Then, a hint of amusement appeared on her charming face.
"Гэхдээ чи яагаад асуугаад байгаа юм бэ? Бас яагаад… дахиад энд ирчихэв?"
Англи эх
"But why are you asking? And why… are you here again?"
Сэтгэгдлүүд
1448-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…