Усан онгоцны зогсоол дээр бас бүхэл бүтэн отряд цэрэг зогсож байв. Бүгд цагаан хуяг өмсөж, бүсэлхийгээ улаан бүсээр ороосон байлаа. Санни тэднийг хамгийн сүүлд харахад хуяг нь биед нь сул унжиж байсан бол одоо хүч тэнхээ, амь зүдлээр бялхсан дайчдын мөрөнд ёстой л тохирч байв.
Англи эх
There was a squad of soldiers on the pier, as well, all wearing white armor tied at the waist with red sashes. Unlike the last time Sunny had seen them, the warriors filled their armor well, brimming with vigor and vitality.
Тэдний ахлагч нь галын дөл мэт улаан үстэй, өндөр гоолиг үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа. Санни түүнийг баруун тохойнхоо хотгорт тэвэрсэн, час улаан өдтэй задгай дуулгаар нь л таньсан юм… Өмнөх удаа түүнийг Нефистэй хамт сүм хүртэл хүргэж өгсөн ахлагч яг энэ эмэгтэй байв.
Англи эх
Their captain was a tall, beautiful woman with fiery red hair. Sunny only recognized her because of an open helmet with a scarlet plume she was holding on the bend of her right arm… she was the captain that had escorted him and Nephis to the temple the last time around.
Тэр үед тэр эрт балар цагаас үлдсэн юм шиг хөгшин харагдаж байсан. Харин одоо тэднээс төдийлөн ах биш бололтой. Үнэндээ энд байгаа хүн бүр л тийм, эсвэл бүр залуу харагдаж байлаа. Энэ гайхам өөрчлөлтөөс Саннигийн толгой одоо хүртэл бага зэрэг эргэсээр байв.
Англи эх
She had seemed ancient then. Now, she looked not much older than they were. Everyone here did, really, or even younger. The startling change was still making him feel a little dizzy.
Бузартсан Зөнч Бүсгүйг алснаар Унасан Ивээл урсгал уруу нүүж, эдгээр хүмүүст залуу насыг нь эргүүлэн өгнө гэдгийг Санни мэдээж мэдэж байсан. Гэвч мэдэх, нүдээрээ харах хоёр огт өөр зүйл аж.
Англи эх
Sunny had known, of course, that killing the Defiled sybil would allow Fallen Grace to migrate downstream and return these people their youth. Knowing and seeing were two different things, however.
Тэднийг ийм байхыг харах нь жаахан… гашуун чихэрлэг санагдав. Чихэрлэг нь гэвэл өөрийн хийсэн зүйл сайн үр дүн авчирсныг харах сайхан байсных, гашуун нь гэвэл Ананкег санагдуулж байсных.
Англи эх
Seeing them like this was a bit… bittersweet. Sweet because it was nice to witness his actions doing some good, bitter because it reminded him of Ananke.
Санни Их Мөрөн дээрх амьдралын хачирхалтай бодит байдлын тухай эргэцүүлэн бодож байх хооронд цэргүүд олны дундуур зам гаргаж, бүлгийн гишүүдийг хүрээлэн, зогсоолоос гарахад нь тусалж эхлэв.
Англи эх
As Sunny was pondering the strange reality of living on the Great River, the soldiers created a passage through the crowd and surrounded the members of the cohort, helping them leave the pier.
Тэднийг дахин л танил гудамжуудаар дагуулан, Үдшийн Сүм рүү хөтөлж явлаа. Зогсоол дээр хүн олон байсан ч энд бүр ч их байв. Явган хүний зам, байшингуудын дээвэр дээр бөөгнөрсөн хүмүүс бүгд эргэн ирсэн Гадныхныг догдлол, бишрэлээр ширтэж байлаа.
Англи эх
They were escorted along the familiar streets once again, moving toward the temple of Dusk. There had been a lot of people on the pier, but there were even more here, crowding the sidewalks and the roofs of the buildings, all staring at the returned Outsiders with excitement and awe.
Олон түмэн жижиг цувааг дагаж, улам бүр өсөн нэмэгдсээр байв. Зарим нь Кэссиг дуудан хашгирч, зарим нь зүгээр л холоос уухайлж байлаа. Далайд өнгөрөөсөн хэдэн сарын харьцангуй нам гүм амьдралын дараа Санни Унасан Ивээлийн энэ шуугиан дэгдсэн уур амьсгалд дасаж ядан байв.
Англи эх
The crowd followed the small procession, constantly growing. Some people were calling out to Cassie, some simply cheered from a distance. After the relative tranquility of months spent at sea, Sunny was having trouble adjusting to the boisterous atmosphere of Falling Grace.
"Эзэн Санлесс аа! Эзэн Санлесс аа!"
Англи эх
"Lord Sunless! Lord Sunless!"
Өөрийн нэрийг сонсоод тэр толгойгоо эргүүлэв.
Англи эх
He turned his head, hearing his own name.
Хоолой нь танил бус, түүнийг дуудаж буй туранхай өсвөр насны хүүгийн царай ч бас танил бус байлаа. Гэвч тэр сониуч, ухаалаг нүдийг Санни бараг тэр дороо танив.
Англи эх
The voice was unfamiliar, and the face of the scrawny teenager calling out to him was unfamiliar, too. But Sunny recognized those curious, intelligent eyes almost immediately.
Тэр үл ялиг хөмсөг зангидсан ч, үнэндээ дотроо инээд нь хүрч байв.
Англи эх
He frowned slightly, but was actually amused.
"Кронос? Чи юу, амьтан минь?"
Англи эх
"Cronos? Is that you, brat?"
Цэргүүдийн ахлагч холдуулж байсан өсвөр насны хүү ярсхийн инээмсэглээд:
Англи эх
The teenager, who had been kept away by the captain of the soldiers, grinned:
"Тийм ээ! Би байна. Эзэн Санлесс аа, эргэн ирсэнд тань баяр хүргэе!"
Англи эх
"Yes! It's me. Lord Sunless, welcome back!"
Санни инээмсэглээд, залууг ойртуулж болно гэсэн дохиогоор ахлагч руу толгой дохив. Хэдхэн хормын дараа Кронос цуваанд нэгдэж, бүлгийн бусад гишүүдийг нүдээ бүлтийлгэн харав.
Англи эх
Sunny smiled, then nodded at the captain, signaling that it was alright to let the young man approach. A few moments later, Cronos joined the procession and looked at the other members of the cohort with wide eyes.
"Эзэн Санлесс аа… эд нар бас Гадныхан уу?"
Англи эх
"Lord Sunless… are these Outsiders, as well?"
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Мэдээж. Тэрийг нэг удаа худгаас олсон юм. Тэр нөгөөх нь бусдын гэрт урилгагүй орж ирэх дуртай хөлгүй хөлсний амьтан. Тэр бол бидэн шиг залуусыг хүндхэн алгадах зуршилтай, тиймээс дэргэд нь сэрэмжтэй бай. Аа, тэр байгаа нь хүний арьс нөмөрсөн мангас… хэлсэн юманд нь битгий итгээрэй, нүд рүү нь хэзээ ч бүү хар. Гэхдээ бүгдээрээ гайхалтай дайчид шүү."
Англи эх
"Sure. That one, I found in a well once. That one is a freeloader who likes to invite herself into other people's houses. That one is in the habit of giving young men like us weighty slaps, so be on guard around her. Oh, and that one is a monster wearing human skin… don't trust anything he says, and never look him in the eyes. They are all incredible warriors, though.
"Энэ Ариэлийн Булшинд Бузартсантай тулалдахад тэднээс илүү тохирох хүн байхгүй, тэр нь лавтай."
Англи эх
There is no one more qualified to fight the Defiled here in the Tomb of Ariel, that's for sure."
Ийм танилцуулга сонсоод бүлгийн гишүүд түүн рүү исгэлэн царайлан харцгаав. Эффи толгой сэгсэрлээ.
Англи эх
Hearing those descriptions, the members of the cohort gave him sour looks. Effie shook her head.
"Кэссигийн танилцуулга яагаад ийм гоё байдаг юм бэ?"
Англи эх
"How come Cassie's introductions are so much better?"
Кронос түүний гэдсийг сонирхсон харцаар ширтэв. Үүнийг анзаараад Эффи ярсхийн инээмсэглэв.
Англи эх
Cronos stared at her belly with a curious gaze. Noticing it, she grinned.
"Юу вэ, би дахиад нэг лекц уншиж өгөх ёстой юм уу… үгүй, хүлээгээрэй. Чи зуун настай ч байж магадгүй шүү дээ. Хэдтэй вэ, хүү минь?"
Англи эх
"What, do I need to give another talk… no, wait. You can be a hundred years old, for all I know. How old are you, kid?"
Өсвөр насны хүү эвгүйхэн хөхрөв.
Англи эх
The teenager chuckled awkwardly.
"Өө… Би арван наймтай, хатагтай минь. Уучлаарай, ширтэх гэсэн юм биш."
Англи эх
"Oh… I'm eighteen, my lady. Sorry, I didn't mean to stare."
«Арван найм…»
Англи эх
'Eighteen…'
Санни Кроносыг хамгийн сүүлд харахад тэр арван долоотой байсан. Тэгэхээр тэд тийм ч удаан хол байгаагүй бололтой, ядаж түүний эмээж байснаас хамаагүй бага. Алетеягийн Арал дээр өөрийгөө санахаас өмнө ихдээ л нэг хоёр сар өнгөрсөн байх.
Англи эх
The last time Sunny had seen Cronos, he had been seventeen. So they had not spent that much time away, much less than he feared, at least. It had been no more than a month of two, at most, before he remembered himself on Aletheia's Island.
Энэ хооронд өсвөр насны хүү ичсэндээ улайв.
Англи эх
The teenager, meanwhile, blushed in embarrassment.
"Зүгээр л, эхнэр бид хоёр өөрсдөө Залуу Насны Өргөө рүү очих бодолтой байгаа юм… саяхан дахин сэргээн барьсан болохоор… аа, гэхдээ одоохондоо тийм ч зөв санаа биш байх."
Англи эх
"It's just that my wife and I, we were thinking of going to the House of Youth ourselves… since it was rebuilt recently… ah, but it's probably not a good idea, still."
Үүнийг сонсоод Санни бүдэрч унах шахав.
Англи эх
Hearing that, Sunny almost stumbled.
"Юу… хүлээ… чи хэзээнээс эхнэртэй болчихсон юм бэ?!"
Англи эх
"What… wait… since when do you have a wife?!"
Кронос дахин инээв.
Англи эх
Cronos laughed again.
"Тийм шүү, та мэдэхгүй байгаа юм байна! За… бид бие биеэ нэлээн удаан мэддэг байсан. Гэхдээ хоёулаа хөгширч доройтсон байсан болохоор хоёр өвгөн хөгшний нам гүм нөхөрлөлөөс өөр юманд утга байгаагүй юм. Хот урсгал уруу нүүж, бид хоёр гэнэт дахин залуу болчихоор… за, нэг юм нөгөөг нь дагаад л..."
Англи эх
"Right, you don't know! Well… we knew each other for a while. But since we were both old and decrepit, there was no point in anything except for quiet friendship between two elderly folk. Once the city migrated downstream, and we were both suddenly young once again… well, one thing led to another..."
Тэр ичингүйрэн дагзаа маажлаа.
Англи эх
He scratched the back of his head bashfully.
"Үнэндээ Унасан Ивээлд шинэ гэр бүл зөндөө бий болсон. Бид бүгд Мөрнийхний сүүлчийн үе нь болно гэж удаан бодож явсан. Харин одоо… жаахан хачин юм шиг? Хүмүүс ирээдүйгээ үнэхээр тэсэн ядан хүлээж байна."
Англи эх
"Actually, there are many new families in Fallen Grace. We all thought for a long time that we would be the last generation of the River People. But, now… it's a bit strange? People are actually looking forward to the future."
Яриаг чимээгүй чагнаж байсан цэргүүдийн ахлагч түүн рүү зэмлэнгүй харав.
Англи эх
The captain of the soldiers, who had been listening to the conversation silently, gave him a reproachful look.
"Чи Залуу Насны Өргөө рүү очиход хэтэрхий залуу байна, амьтан минь. Үнэндээ… чи өөрөө Залуу Насны Өргөөнд байх ёстой! Эцэг эх биш, хүүхэд болж. Насанд хүрсэн хүн шиг аашилж, гэр бүл болох тухай бодохоосоо өмнө хэдэн арван жил өсөж том бол."
Англи эх
"You are too young to go to the House of Youth, brat. In fact… you should still be in the House of Youth! Not as a parent, but as a child. Spend a few decades growing up before thinking about acting like an adult and starting a family."
Тэр эмэгтэй насанд хүрэхээсээ өмнө өвгөн болж хувирч, зөвхөн одоо л залуу байх гэж юу болохыг сурч байгаа Кроносоос ялгаатай нь бүх юмыг жам ёсоор нь туулсан үеийнх бололтой.
Англи эх
She seemed to be from a generation that had experienced things properly, unlike Cronos, who had turned into an old man before reaching adulthood, and was only now learning how to be young.
Эффи тэднийг гайхширсан царайгаар ажиглаад, дараа нь Санни руу харж нүд ирмэв.
Англи эх
Effie observed them with a perplexed expression, then glanced at Sunny and winked.
"Сонсов уу, мангуу? Энэ залуу арван наймтай, аль хэдийн найз охиндоо гэрлэх санал тавьчихаж. Чи арван наймтайдаа юу хийж байсан бэ?"
Англи эх
"You hear that, doofus? This guy is eighteen and has already proposed to his girlfriend. What were you doing at eighteen?"
Санни түүн рүү эргэлзэнгүй харав.
Англи эх
Sunny gave her a dubious look.
"Чи сайн санаж байх ёстой биз дээ? Би дөнгөж сая Нефист цуст иргэний дайнд ялахад нь тусалчихаад, тэнгэр шууд утгаараа шахам толгой дээр минь нурж байхад Харанхуй Хотын амьд үлдсэн бүх Зүүдлэгчдийг аюулгүй газар хөтөлж байлаа."
Англи эх
"You should remember it well, no? I had just helped Nephis win a bloody civil war, and then led all the surviving Dreamers of the Dark City to safety while the sky was more or less literally falling on our heads."
Кронос түүнийг хэсэг зуур итгэж ядан ширтээд, гэнэт сониуч зандаа автсан хоолойгоор асуув:
Англи эх
Cronos stared at him incredulously for a moment, then suddenly asked, his voice full of curiosity:
"Ямар аймаар юм бэ! Гадаа тэнгэр байнга нурдаг юм уу?"
Англи эх
"How terrible! Does the sky fall often, outside?"
Эффи инээд алдав.
Англи эх
Effie laughed.
"Энэ залуу хажууд байхад чиний бодсоноос хавьгүй олон удаа…"
Англи эх
"More often than you would think, when this guy is around…"
Сэтгэгдлүүд
1536-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…