Гинж Таслагчийг багахан засварлаж байх зуур бүлгийн гишүүд өөр өөрийн зугаагаар чөлөө өнгөрүүлэв. Унасан Ивээлд урьд нь хөл тавьж үзээгүй хүмүүс түүний арал-хөлгүүдээр тэнэж, нутгийн иргэдтэй танилцаж цагийг өнгөрөөв. Харин Кэсси өөрийгөө явсны дараах бүх зүйлийг цэгцлэх ажилд толгой мэдэн байлаа.
Англи эх
While the Chain Breaker was receiving light repairs, the members of the cohort were left to their own devices. Those who had never been to Fallen Grace spent time exploring its island-ships and getting to know the locals. Cassie was busy arranging things for when she was gone.
Санни… Санни мөнхийн бүрэнхийд умбасан энэ үзэсгэлэнт хотыг харах дуртай байсангүй. Хот түүний сэтгэлийг уяруулж, хуучныг дурсуулдаг байв. Тиймээс цаг хугацаа бараг үлдээгүйг мэдэж буй тэрээр нэхээсний ажилдаа дахин шунан оров.
Англи эх
Sunny… Sunny did not really want to look at the beautiful city of eternal dusk. It made him wistful, and so, he threw himself back into weaving, knowing that there was not much time left.
Гэсэн ч тэр сүүдрүүдийнхээ нэгээр дамжуулан сохор охиныг ажигласаар байв. Сүүлийн хоёр сарын турш Тайтгарлын Нүглийн тулгасан буруутгалыг батлах ганц ч зүйл охин хийгээгүй тул энэ нь одоо бол юу юунаас илүү зүгээр л дадал болжээ.
Англи эх
He did, however, continue to observe the blind girl through one of his shadows, out of habit more than anything else, by now, since she had never done anything to confirm the accusations made by the Sin of Solace in the past two months.
Мөн тэр бас нэг сүүдрээ Мордретийг харж хянуулахаар илгээв. Кэсси ч мөн адил ийм зүйл хийж байгаа гэдэгт Санни эргэлзсэнгүй. Хүмүүсээр дүүрэн хотод Хоосны Ханхүү биеэ зөв авч явна гэж найдах аргагүй. Ялангуяа тэдгээр хүмүүс Хар Зүүдний оршин суугчид, тиймээс Найдварын Хаант Улс дахь түүний тоолж баршгүй хохирогчдоос нэг их ялгаагүй байхад.
Англи эх
He also sent one of his shadows to keep an eye on Mordret. Sunny was certain that Cassie was doing the same, as well, the Prince of Nothing could not be trusted to be on his best behavior in a city full of people. Especially people who were inhabitants of a Nightmare, and therefore no different from his countless victims in the Kingdom of Hope.
Гэвч Мордрет Унасан Ивээлд аллага үйлдэх сонирхолгүй бололтой. Харин ч бүр хачирхалтай нь, түүнийг юу юунаас илүү энэ хотын домог, үлгэр сонирхож, өдөржин гудамжинд хүмүүстэй ярилцаж, тэдний түүхийг чагнаж өнгөрүүлж байв.
Англи эх
But Mordret did not seem inclined to go on a massacre in Fallen Grace. In fact, he was mostly interested in its myths and legends, of all things, spending his days talking to people on the streets and listening to their stories.
Хүмүүс ч түүнтэй нийлэх дуртай бололтой.
Англи эх
The people seem to enjoy his company.
Хүн төрөлхтний сүүлчийн хотод буудалласны гурав дахь өдөр Санни Нефисийн Бүрэнхийд олсон Гэтэлсэн сумны Дурсамжийг амжилттай өөрчилж, Зэргийг нь Дээд болгон өргөв.
Англи эх
On the third day of their stay in the last human city, Sunny successfully altered the Transcendent arrow Memory Nephis had earned in Twilight, elevating its Rank to Supreme.
Шинэ зангилаа шилжүүлэн суулгаж, түүнийг даах хэмжээнд нэхээсийг бэхжүүлэх хүнд ажил түүнийг хүч тэнхээгүй, туйлдсан байдалд хүргэжээ. Тиймээс Санни өөртөө амсхийх зав олгохоор шийдэж, сүмээс гарч, эцэст нь арал-хөлгийн захад хүрч ирэв.
Англи эх
The onerous process of transplanting a new nexus and reinforcing the weave to withstand it left him drained and fatigued. So, Sunny decided to let himself rest and left the temple, eventually finding his way to the edge of the island-ship.
Тэнд суугаад Унасан Ивээлийн үймээнтэй сувгуудыг ажиглан, ядарсан тархиндаа амраах завшаан олгов.
Англи эх
Sitting down there, he observed the busy canals of Fallen Grace and allowed his tired mind to rest.
Удалгүй түүнийг Кронос олж ирэв. Залуу урьдын адил шавхагдашгүй сониуч зангаар бялхаж байлаа.
Англи эх
It was not long after that when Cronos found him, brimming with endless curiosity, just like always.
Харин өнөөдөр өсвөр насны хүү ядаж ч гэсэн түүнийгээ барьж байхыг хичээж байгаа бололтой. Түүний хачин төрхийг анзаарсан Санни хөмсгөө өргөн асуув:
Англи эх
Today, however, the teenagers at least tried to keep it in check. Noticing his strange behavior, Sunny raised his eyebrow and asked:
"Юу бодоод байгаа юм?"
Англи эх
"What's on your mind?"
Залуу хэсэг тээнэгэлзсэнээ эцэст нь асуув:
Англи эх
The young man hesitated for a while, but eventually asked:
"Эзэн Санлесс… Таныг Ирмэгээс буцаж ирэхгүй гэж сонссон. Үнэн үү?"
Англи эх
"Lord Sunless… I heard that you won't be returning from Verge. Is it true?"
Санни түүн рүү үл ялиг хөмсөг зангидан харав. Тэгснээ харцаа буруулж, санаа алдав.
Англи эх
Sunny looked at him, frowning a little. Then, he looked away and sighed.
"Тийм ээ. Гэхдээ бид үхэх гэж байгаа юм биш шүү. Зүгээр л бид Гадныхан. Бузартлыг устгамагц бид Гадна руугаа буцна."
Англи эх
"Sure. We aren't planning to die, mind you. It's just that we are Outsiders. Once the Defilement is destroyed, it's back to the Outside for us."
Энэ хариулт Кроносын сэтгэлийг гутаасан бололтой. Тэр ус руу гунигтайхан ширтэв.
Англи эх
Cronos seemed saddened by that response. He stared at the water dejectedly.
"Тэнд үнэндээ ямар байдаг юм бэ? Ариэлийн Булшны гаднах ертөнц? Эндээс явсныхаа дараа та юу хийх гэж байгаа юм бэ?"
Англи эх
"What is it like, really? The world outside Ariel's Tomb? What are you going to do after leaving here?"
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times.
Үнэхээр, Хар Зүүдийг орхисныхоо дараа тэр юу хийх вэ? Тэр огт мэдэхгүй байлаа. Антарктидын, тэр бүү хэл Сэрүүн Ертөнцийн, байдал бүрэн тодорхойгүй байгаа тул юу ч хэлэхэд бэрх.
Англи эх
Indeed, what would he do after leaving the Nightmare? He had no idea. It was hard to tell, considering that the state of Antarctica, and the waking world in general, was entirely unknown.
Вэйл болон Сонг овгийн хоорондын дайн улам ширүүсэх нь лавтай. Хар Зүүдний Үүднүүд үргэлжлэн нээгдэж, Сэрүүн Ертөнцийг аажмаар залгиж, Зүүдний Орны нэг хэсэг болгосоор байх болно. Санни хэдий зүгээр л сайхан амьдрахыг хичээнгүйлэн хүссэн ч эдгээр үйл явдал түүнийг хажуугаас харж суухыг зөвшөөрөхгүйг тэр мэдэж байв.
Англи эх
The war between Valor and Song would probably grow more intense. The Nightmare Gates would continue to pop into existence, slowly consuming the waking world and making it a part of the Dream Realm. No matter how much Sunny wanted to simply live a good life, he knew that these events would not let him remain a bystander.
Хэдэн хором чимээгүй байсныхаа дараа тэр мөрөө хавчив.
Англи эх
After a few moments of silence, he shrugged.
"Яахав, ер нь л бараг адилхан. Бузартал гэж байхгүй ч Гажилт байгаа. Хар Зүүдний Амьтад хүмүүсийг залгиж, хаа сайгүй тэнүүчилж явдаг болохоор над шиг Сэрэгсэд тэднийг номхруулж байх ёстой. Тэгэхээр би өдөр алгасаад л ямар нэг жигшүүрт амьтантай тулалдаж, чангаар хараал тавьж явах байх. Амьдрал гэдэг ийм л юм даа. Гэхдээ аз жаргалтай амьдралын нууц бол энэ бүхнийг сайхан хүмүүстэй хамт хийх явдал."
Англи эх
"Well, it's more or less the same. There is no Defilement, but there is still Corruption. Nightmare Creatures are running around devouring people, so Awakened like me need to keep them in check. So I'll probably be battling some hideous abomination every other day, cursing loudly. That's life for you. The secret to a happy life, though, is to do all these things in good company.
"Өө... бас ус суваг нь сайн ажилладаг газар."
Англи эх
Oh... and in a place with good plumbing."
Тэр өсвөр насны хүү рүү нэг харж, инээмсэглэв.
Англи эх
He glanced at the teenager and smiled.
"Яасан? Бузартлаас салсны дараа чи өөрөө юу хийх гэж байгаа юм бэ? Чи үнэхээр Залуу Насны Өргөө рүү явах гэж байгаа юм уу?"
Англи эх
"Why? What are you going to do after we get rid of the Defilement? Are you really going to the House of Youth?"
Кронос эвгүйхэн инээв.
Англи эх
Cronos laughed awkwardly.
"Ер нь… хэзээ нэгэн цагт явна л даа. Гэхдээ одоохондоо биш байх."
Англи эх
"Well… I will, eventually. But probably not just yet."
Тэр холын зүг, Унасан Ивээлийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжууд руу харан санаа алдав.
Англи эх
He looked into the distance, at the bustling streets of Fallen Grace, and sighed.
"Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед би өөрийн Сүнсний Шимийг жаахан мэдэрч эхэлсэн. Тиймээс Сүнсний Цөм бүрдүүлж, Сэрсэн болохын төлөө хичээх байх. Та болон бусад эзэд, хатагтай нар Анхны Эрэлчийг ялж, Бузартлыг устгасан ч гэсэн манай хотод аюул заналхийлэх гажсан амьтад үлдэнэ шүү дээ. Таныг явсны дараа хэн нэгэн хотоо хамгаалах ёстой."
Англи эх
"In truth, I've been sensing my soul essence recently, a bit. So I'll probably work on forming a soul core and becoming an Awakened. Even if you and the other lords and ladies defeat the First Seeker and vanquish the Defilement, there will still be corrupted creatures left, threatening our city. Someone has to defend it after you leave."
Кронос инээмсэглэв.
Англи эх
Cronos smiled.
"Тэгээд ч би хот хэрхэн ажилладгийг үргэлж сонирхдог байсан. Энэ олон хүн, энэ олон хөдөлгөөнт хэсэг… Унасан Ивээл шиг газар оршин байгаа нь өөрөө нэгэн гайхамаг гэж бодохгүй байна уу? Үдшийн Хатагтай бидэнд үргэлж санаа тавьж ирсэн. Түүнгүйгээр бид яах билээ?"
Англи эх
"Plus, I've always been interested in how the city works. All these people, all these moving parts… it's a bit of a miracle that a place like Fallen Grace can exist, don't you think? Lady Dusk has always been taking care of us. What are we going to do without her?"
Түүний нүд хэсэгхэн зуур бүрэлзсэн ч дахин гэрэлтэн гялалзав. Нүдээ арчаад тэр дахин инээмсэглэв.
Англи эх
His eyes turned cloudy for a moment, but then shone brightly once again. Wiping them, he smiled again.
"Би Унасан Ивээлийг цаашид оршин тогтнуулж… тэр биднээс хүссэн шиг цэцэглэн хөгжүүлэхийг хүсэж байна. Өөрийнхөө, эхнэрийнхээ, ирээдүйн хүүхдүүдийнхээ төлөө. Аа, гэхдээ би чинь зүгээр л нэг хамхуул шиг жаал шүү дээ. Тиймээс эхлээд үнэхээр хүчтэй болох ёстой юм байна гэж бодсон. Яг тан шиг, Эзэн Санлесс аа! Тэгвэл хүмүүс миний хэлсэн үгийг сонсохоос өөр аргагүй болно."
Англи эх
"I want to make sure that Fallen Grace continues to exist… and thrive, just like she told us to. For myself, my wife, and our future children. Ah, but I'm just some brat. So, I figured I should become really strong first. Like you, Lord Sunless! So that people had no choice but to listen to what I had to say."
Санни түүн рүү итгэж ядан харав.
Англи эх
Sunny looked at him incredulously.
Кронос үнэхээр л зүгээр нэг жаал байлаа. Гэвч үйлс нь түүхийг бүтээсэн агуу хүмүүс бүгд нэгэн цагт жаал байсан юм. Энэ хүүхэд хэзээ нэгэн өдөр агуу удирдагч болох болов уу? Түүний үйлс Унасан Ивээлийн ирээдүйг тодорхойлж, хүүхдүүд нь аюулгүй, аз жаргалтай өсөх ертөнцийг бүтээх болов уу? Түүний гавьяаны тухай түүхүүд хэзээ нэгэн өдөр домог болох болов уу?
Англи эх
Cronos was, indeed, just some brat. But all great people whose deeds shaped history had been brats, once. Would this kid become a great leader, one day? Would his actions shape the future of Fallen Grace, and create a world where his children could grow up safe and happy? Would the stories of his deeds become legends, one day?
Эсвэл Хар Зүүд дуусмагц тэр ул мөргүй алга болох уу?
Англи эх
Or would he disappear without a trace once the Nightmare was complete?
Санни өөрийгөө хүчлэн инээмсэглэв.
Англи эх
Sunny forced himself to smile.
"Над шиг хүчтэй гэнэ ээ? Жаал минь, хүмүүс миний хэлснийг үнэхээр сонсдог гэж бодож байна уу? Илүү хүчтэй! Надаас хамаагүй илүү хүчтэй бол. Тэгвэл л тэд сонсоно."
Англи эх
"Strong like me? Brat, do you think people actually listen to what I have to say? Stronger! Become much stronger than me. Then, they'll listen."
Ингэж хэлээд тэр өсвөр насны хүүгийн мөрөн дээр алгадаж, босож ирэв.
Англи эх
With that, he patted the teenager on the shoulder and rose to his feet.
Сахиус Дурсамж өөрчлөгдөхөө хүлээж байв. Унасан Ивээлээс мордох өдөр ч ойртсоор байлаа.
Англи эх
The charm Memory waited to be altered. The day of their departure from Fallen Grace was drawing near.
"Танаас илүү хүчтэй гэж үү, эзэн минь? Г… гэхдээ... үгүй ээ, энэ чинь ёстой утгагүй хэрэг!"
Англи эх
"Stronger than you, my lord? B, but... no, that's just unreasonable!"
Санни цочирдсон залуу руу инээмсэглэн харснаа толгой сэгсрээд, цааш алхав.
Англи эх
Sunny looked at the startled youth with a smile, then shook his head and headed away.
"Тэгвэл утгагүй байгаарай!"
Англи эх
"Then be unreasonable!"
Кроност ийнхүү эргэлзээтэй мэргэн ухаанаа хайрласны дараа тэр сүм рүүгээ буцаж, Гэтэлсэн сахиусыг өөрчлөх төлөвлөгөөгөө нягталж нойргүй хэдэн цагийг өнгөрөөв. Буруу явж болох бүх зүйлийг аль хэдийн тооцоолчихсон юм шиг түүнд санагдаж байв… тиймээс Бүрэнхийн Титэм шимийг нь нөхөн дүүргэмэгц ажлаа эхлүүлэхэд бэлэн болох биз ээ.
Англи эх
Imparting Cronos with that piece of questionable wisdom, he returned to the temple and spent a few sleepless hours going over his plans for altering the Transcendent charm. He felt that he had already accounted for everything that could go wrong… so he would probably be ready to start the process once his essence was replenished by the Crown of Twilight.
Гэвч яг шөнө болох үед ямар нэг зүйл түүний анхаарлыг бэлтгэл ажлаас нь сатааруулав.
Англи эх
Just when the night fell, however, something distracted him from the preparations.
Олон сарын турш дэмий цаг үрсний эцэст Кэссиг дагаж байсан сүүдэр эцэст нь охины хөдөлгөөнд ямар нэг хачин зүйл байгааг анзаарчээ.
Англи эх
After wasting its time for months, the shadow that had been following Cassie finally noticed something strange about her movements.
Сэтгэгдлүүд
1538-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…