Харпер уруул дээрээ хөлдчихсөн тэр өрөвдөлтэй, ичингүй инээмсэглэлтэйгээ түүн рүү ширтэж байлаа. Нүдэнд нь хуурамч нөхөрсөг байдал, санаа зовнил, цөхрөл гурав зэрэг тодорно. Санни яагаад ч юм тэр инээмсэглэлийг нүүрнээс нь арчиж хаях гэсэн ширүүн хүсэлд автав.
Англи эх
Harper stared at him with that pathetic timid smile frozen on his lips. In his eyes, there was fake friendliness, worry, and desperation. For some reason, Sunny felt a violent urge to erase the smile of his face.
«Новш минь…»
Англи эх
'You scum…'
Сэтгэл нь самуурсан болохоор тэрбээр өөрийгөө барьж ядаж байв. Нүүрэнд нь ямар нэг юм тодорсон бололтой, Харпер гэнэт нүдээ цавчилж, нэг алхам ухарлаа. Гэвч эцэст нь Гэрэлт Цайз руу буцаж орох хүсэл нь болгоомжоо дийлэв. Тэр өөрийгөө хүчлэн хөдөлгөөнгүй зогсоод, хэсэг эргэлзсэнээ хэлэв:
Англи эх
In his rattled state, he was having trouble controlling his emotions. Something must have shown on his face, because Harper suddenly blinked and took a step back. But in the end, the desire to be allowed back into the Bright Castle won over his caution. He forced himself to stay still, hesitated for a few moments, and said:
"Би… Өнөө өглөө намайг гэртээ урьсанд тань баярлалаа гэж хэлэх гэсэн юм."
Англи эх
"I… I wanted to thank you for inviting me into your home this morning."
Санни эцэнхий залуу руу харлаа. Үдшийн бүрэнхийд түүний цонхигор царай гүн сүүдэрт нуугджээ. Эцэст нь тэр хариулав:
Англи эх
Sunny looked at the gaunt young man. In the twilight of dusk, his pale face was hidden in deep shadows. Finally, he answered:
"Тэгье. Ярьж болно."
Англи эх
"Yeah. We can talk."
«Бод, Санни, бод…»
Англи эх
'Think, Sunny, think…'
Гэвч оюун ухаан нь дуулгавартай байхаас татгалзаж байв. Ихэнх нь ирээдүйн тухай илчлэлтийн дуудан ирүүлсэн хүйтэн айдсын далайд живж, үлдсэн багахан хэсэг нь бүр мөсөн будилжээ.
Англи эх
But his mind was refusing to obey. Most of it was drowning in the sea of cold terror that had been summoned by the revelation of the future. What little remained was utterly disoriented.
Санни нэг гараа өргөж, нүүрээ илэв.
Англи эх
Sunny raised one hand and rubbed his face.
«Энэ бол тагнуул. Гунлаугт биднийг алахад хялбар болгохоор энд байгаа. Тэгэхээр яах вэ?»
Англи эх
'He's a spy. He's here to make it easier for Gunlaug to kill us. What should be done?'
Өглөө… тийм ээ, бүх зүйл өөрчлөгдөхөөс өмнө Санни Харперийг Харуулуудын нэгэнд мэдээ өгч байхыг харсан. Тэр хулчгар залууг занчаад байрнаас хөөж гаргамаар байв… гэвч энэ буруу шийдвэр болно.
Англи эх
In the morning… yes, back before everything changed, Sunny had seen Harper reporting to one of the Guards. He wanted to give the cowardly young man a beating and throw him out of the lodge… but that would be a wrong decision.
Хамгийн зөв нь хөөрхий тагнуулыг илчлэхгүй, юу ч мэдээгүй дүр эсгэж, худал мэдээлэл тэжээх явдал. Тийм… Нуугдмал тагнуултай харьцах оновчтой арга чухам энэ. Өөрөө тагнуул болохыг мөрөөддөг хүний хувьд Санни ийм юмыг андахгүй.
Англи эх
The best thing to do was not to expose the unfortuante spy, but to feign ignorance and feed him false information. Yeah… that was the optimal way to deal with moles. As an aspiring spy himself, Sunny knew these things well.
Гэхдээ тэр Харперийг хууран мэхэлж чадах болов уу? Бүтэлгүй мэдээлэгч санамсаргүйгээр онож байж зорилтоо сонгожээ. Санни олон нууц мэддэг, тэгээд бас худал хэлж чаддаггүй.
Англи эх
But would he even able to deceive Harper? By accident, the failed informant had chosen a perfect person as his mark. Sunny knew a lot of secrets and was incapable of lying.
Гэвч тэр бас хууран мэхлэлтийн мастер. Тэгэхээр…
Англи эх
But he was also a master of deception. So…
"Санлесс?"
Англи эх
"Sunless?"
Санни цочиж, эцэнхий залуу руу харав.
Англи эх
Sunny flinched and glanced at the gaunt young man.
"Уучлаарай. Аан… Өнөөдрийн ангийн дараа жаахан ухаан санаа самуурчихаад байна. Чи ярих юмтай юу?"
Англи эх
"Sorry. Uh… I'm a bit out of sorts after today's hunt. You wanted to talk?"
Сэтгэл нь тайвширсан Харпер дахин инээмсэглэв.
Англи эх
Reassured, Harper smiled again.
"Мэдэж байна уу, би танд, бас энэ суурингийн бүх хүмүүст хийсэн бүх зүйлд чинь талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Цайзаас гарахдаа би их онцгой нэг зүйл авч гарсан. Тантай хуваалцъя гэж бодлоо!"
Англи эх
"You see, I wanted to thank you for everything that you had done for me, and for all the people here in the settlement. When I left the castle, I brought a very special item with me. I thought of sharing it with you!"
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned.
"Онцгой зүйл?"
Англи эх
"A special item?"
«Түүний төлөвлөгөө яг юу болохыг мэдэж, худалтай хольж хэдэн жижиг үнэн хэлээд, өглөө нь Нефт мэдэгдье. Т… тийм биз?»
Англи эх
'I should see what his plan is exactly, feed him a couple of little truths along with the lies, and then report to Neph in the morning. R, right?'
Харпер энэ хооронд идэвхтэй толгой дохиж байв:
Англи эх
Harper, meanwhile, was nodding energetically:
"Энэ бол… нэг шил архи. Сар бүр цэцэрлэгт ажилладаг Урлаачид цөөн хэдийг зардаг юм. Олж авах их хэцүү, гэхдээ надад аз таарсан. Ирээд амсаж үзэх үү? Миний овоохой ойрхон бий."
Англи эх
"It's a… a bottle of liquor. Every month, a few are sold by the Artisans working in the garden. Getting one is very hard, but I was lucky. Would you like to come and try? My hut is nearby."
Санни хэдэн хором анхаарал нь сарнисан ч дараа нь өөрийгөө хүчлэн төвлөрүүлэв. Харпер юу яриад байна? Урлаачид, архи, аз…
Англи эх
Sunny got distracted for a few moments, but then forced himself to concentrate. What was Harper talking about? Artisans, liquor, luck…
«…Яагаад болохгүй гэж?»
Англи эх
'...Why not?'
Харперт толгой дохиод, түрүүлж явахыг гараараа заагаад араас нь дагав.
Англи эх
Giving Harper a nod, he gestured for the young man to lead the way and followed.
Харперийн овоохой руу явах замдаа ядуусын хорооллын бусад оршин суугчдын дэргэдүүр өнгөрөхдөө Санни өөрийгөө алхаж яваа хүүрүүдээр хүрээлэгдсэн мэт санагдахаас аргагүй байлаа.
Англи эх
As they passed other slum dwellers on their way to Harper's hovel, Sunny couldn't help but feel like they were surrounded by walking corpses.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь аль хэдийн үхчихсэн. Зүгээр л өөрсдөө үүнийгээ хараахан мэдээгүй байна.
Англи эх
Most of these people were already dead. They just didn't know it yet.
…Харин тэр мэдэж байв.
Англи эх
…But he did.
Энэ мэдлэгийн дарамт түүнийг аажмаар бяцалж байлаа.
Англи эх
The weight of this knowledge was slowly crushing him.
Харперийн жижигхэн овоохой ядуусын хорооллын бусад овоохойноос ч илүү өрөвдөлтэй байв. Ялзарч буй модны хэлтэрхийнүүдээр болхи барьсан, хүйтэн салхи орох ан цав нь ч элбэг. Дотор нь нимгэн гудас болгосон далайн ургамлын овоо, намхан модон ширээнээс өөр юу ч алга. Эцэнхий Нойрсогч яагаад цайз руу буцахын тулд ингэтлээ шаналж байгааг Санни ойлгож чадах аж.
Англи эх
Harper's small hut was even more pathetic than the other hovels in the slum. It was crudely constructed out of rotting pieces of wood, with plenty of cracks to let the cold wind in. Inside, there was nothing except for a pile of seaweed thatch that served as a flimsy mattress and a low wooden table. Sunny could understand why the gaunt Sleeper was so desperate to return to the castle.
Ядаж хаалга нь байлаа.
Англи эх
At least there was a door.
Дотогш ороход Харпер ичингүйрэн эргэн тойрноо харж, Саннийг ширээний өмнө шалан дээр суухыг урив. Тэгээд далайн ургамлын доороос шилэн лонх ухаж гаргаад, ховор эрдэнэ мэт түүний өмнө тавив. Хаанаас ч юм болхи төмөр хутга гаргаж ирээд лонхны лаан битүүмжийг онгойлгож, хутгаа ширээн дээр тавиад, сүү шиг цагаан шингэнийг ирмэг нь цуурсан шавар аяганд хийв.
Англи эх
Once inside, Harper looked around with embarrassment and invited Sunny to sit on the floor in front of the table. Then, he dug a glass jar from beneath the seaweed and placed it in front of him like a rare treasure. Producing a crude iron knife from somewhere, Harper then opened the wax seal of the jar, placed the knife on the table, and poured a milky white liquid into a chipped clay cup.
"Май!"
Англи эх
"Here!"
Тэр аягыг Саннид өгөөд инээмсэглэв.
Англи эх
He handed the cup to Sunny and smiled.
Санни түүнийг авч, хачин архийг үнэрлэв. Захын хороололд архинд живсэн, хямдхан өдөөгч бодис, хар тамхинаас болж амиа алдсан олон хүнийг тэр санаж байлаа. Аз болоход тэр ухаан санааг нь өөрчлөх юу ч байсан ойртуулахгүй хэмээн үргэлж хэт сэжигч байсан. Тэгээд ч удаан хугацааны турш тодорхой нэг зүйлийг биелүүлэхээс өмнө өөрийгөө үхэхийг зөвшөөрч чадахгүй байв.
Англи эх
Sunny received it and smelled the strange liquor. He remembered many people in the outskirts who had drowned themselves in the bottle or killed themselves with cheap stimulants and drugs. Luckily, he was always too paranoid to allow anything to alter his mental state. Plus, for a long time, he couldn't allow himself to die before accomplishing a certain thing.
Тийм учраас Санни согтууруулах ундаатай төдийлөн танил биш байлаа.
Англи эх
That's why Sunny was not too familiar with alcohol.
Аягыг уруулдаа ойртуулаад амьсгалаа түгжин, нэг балгаар хөнтөрөв. Бие даяар нь тааламжтай дулаан тэр дороо тархаж, сэтгэлд нь бага зэрэг сайхан тайтгарал авчрав.
Англи эх
Bringing the cup to his lips, he held his breath and downed it in one go. A pleasant warmth immediately spread through his body, bringing with it a bit of sweet solace.
«…Хүмүүс яагаад дуртайг нь ойлгож байна.»
Англи эх
'...I can see the appeal.'
Үнэнийг хэлэхэд, тийм ч муу биш байлаа.
Англи эх
It wasn't too bad, really.
Харпер яаран аягыг дахин дүүргээд асуув:
Англи эх
Harper hurriedly refilled the cup and asked:
"Сүүлчийн ангийн тухай сонссон. Бурхан минь, та Цамхагийн Элчтэй таарчихаад амьд гарсан гэнэ! Аймшигтай байсан байх даа…"
Англи эх
"I heard about the latest hunt. By gods, you have survived an encounter with a Spire Messenger! That must have been horrible…"
Санни хэсэг азнаснаа мөрөө хавчив.
Англи эх
Sunny lingered for a bit, then shrugged.
"Би зүгээр л ард зогсож байсан."
Англи эх
"I just stood at the back."
Эцэнхий залуу толгой сэгсрэв.
Англи эх
The gaunt young man shook his head.
"Тэгсэн ч гэсэн. Та гайхалтай юм аа! Та Хатагтай Хувьсах Одтой анхнаасаа хамт байж, Төөрдөгт хоёр сараас илүү амьд үлдсэн гэж сонссон. Үнэн үү?"
Англи эх
"Still. You are incredible! I hear that you have been with Lady Changing Star from the very beginning, surviving more than two months in the Labyrinth. Is this true?"
Тэр үнэхээр муу жүжигчин байлаа. Санни Харперийг тагнуул гэдгийг урьдаас мэдээгүй байсан ч энэ мөчид ямар нэг хачин юм мэдрэх байсан биз. Гэхдээ юу ч анзаараагүй дүр эсгэх амархан байв.
Англи эх
He was a really bad actor. Even if Sunny didn't know that Harper was a spy already, he would have sensed something strange at this point. But it was easy to pretend not to notice anything.
«Над шиг хархнууд бага зэрэг хүндэлж л үзүүлбэл бүхнийг дэлгээд өгдөг гэж үү, аан?»
Англи эх
'Rats like me will tell you everything as long as you show them a tiny bit of respect, huh?'
Архинаас болж хацар нь улайсан Санни аажуухан инээмсэглэв:
Англи эх
Flushed because of the liquor, Sunny slowly smiled:
"Өө… тийм ээ! Үнэндээ, би л байгаагүй бол тэр аль эрт үхчих байсан. Би түүний амийг хэдэн удаа аварсныг чи мэдэх үү?"
Англи эх
"Oh… yes! In fact, if it wasn't for me, she would have been long dead. Do you know how many times I saved her life?"
Энэ хэсгийг бүхэлд нь төлөвлөсөн байв. Харперийн атаа жөтөө, жижигсэг сэтгэлээр хэлийг нь булгалах төлөвлөгөө нь амжилттай болж байна гэсэн хуурамч мэдрэмж төрүүлэх зорилготой. Харин дараагийн үгс Саннигийн амнаас өөрөө гарчихав.
Англи эх
This part was entirely planned, aimed to create a false sense that Harper's plan to use pettiness and jealousy to loosen his tongue worked. However, the next words came out of Sunny's mouth on their own.
Тэр шүдээ зуун, гэнэт цонхийж шивнэв:
Англи эх
Gritting his teeth, he suddenly paled and whispered:
"…Тэгээд юуны төлөө? Аан? Үүний… үүний төлөө юу? Ийм юм болох ёсгүй байсан. Яаж ингэчихэв ээ?!"
Англи эх
"...and for what? Huh? For… for this? This wasn't supposed to happen. How did this happen?!"
Тэгээд Санни толгойгоо барин, дуу хоолойгоо шахаж харанхуй инээд гаргав.
Англи эх
Then, Sunny grabbed his head and forced out a dark laugh.
«Муу байна… Би чинь юу яриад байгаа юм бэ?»
Англи эх
'This is bad… what am I even saying?'
Түүний айдсыг архи ажлаа хийж буйн шинж гэж андуурсан Харпер жаахан зоригжив:
Англи эх
Mistaking his terror for the sign of the liquor doing its job, Harper got a little braver:
"Та Хатагтай Нефистэй мөр зэрэгцэн олон удаа тулалдсан байх даа!"
Англи эх
"You must have fought side by side with Lady Nephis a lot!"
Санни толгойгоо гудайлгаад мөрөө хавчив.
Англи эх
Sunny lowered his head, then shrugged.
"Тийм."
Англи эх
"Yeah."
Эцэнхий залуу хэдэн хором эргэлзсэнээ болгоомжтой асуув:
Англи эх
The gaunt young man hesitated for a few moments, then cautiously asked:
"Тэгэхээр… та түүний Төрхийн Чадварыг харсан байх нь ээ?"
Англи эх
"So… you must have seen her Aspect Ability?"
Дайснынхаа Чадварыг мэд, Согогийг нь мэд, муу зуршлыг нь мэд… ингэж л алдаг. Харпер руу ширтэж байхдаа Санни Нефистэй танилцсаныхаа дараах анхны тулаанаа гэнэт санав. Тэр үед Нефис түүнээс үхсэн хуягт сэг идэгчийг сул талыг нь мэдэхийн тулд задалж үзэж байсан уу гэж асууж билээ.
Англи эх
Learn your enemy's Ability, learn their Flaw, learn their vices… that's how you kill them. Staring at Harper, Sunny suddenly remembered his first battle after meeting Nephis. Back then, she asked him if he had ever dissected a dead carapace scavenger to learn its weaknesses.
Хулчгар Нойрсогч яг одоо чухам үүнийг хийж байлаа. Тэднийг задалж байна. Тэд үхээгүй байсан ч гэсэн… одоохондоо.
Англи эх
That's what the cowardly Sleeper was doing right now. Dissecting them. Even though they weren't dead… yet.
"Мэдээж. Түүгээр эмчилж болдог."
Англи эх
"Sure. It can be used to heal."
Харперийн нүд гялалзав.
Англи эх
Harper eyes gleamed.
"Тэгэхээр тэр Эдгээгч юм байна! Мэдээж шүү дээ. Ийм Чадвар Хатагтай Хувьсах Одонд их зохино. Тэр бол сахиусан тэнгэр гэдгийг хүн бүр мэднэ…"
Англи эх
"So she's a healer! Of course. Such an Ability suits Lady Changing Star very well. Everyone knows that she's an angel…"
«Сайн…»
Англи эх
'Good…'
Түүний анхны зорилго биелэв. Санни үл ойлголцол амжилттай бий болгож, Нефийн Төрх зөвхөн эдгээхээр хязгаарлагддаг гэж Харперт итгүүлэв. Ядуусын хороололд өөр тагнуулууд байх нь мэдээж. Тэд өнөөдөр шархадсан анчдыг Нефис хэрхэн эдгээснийг ярьж энэ мэдэгдлийг баталбал Гунлауг болон түүний хүмүүс Хувьсах Одонд довтолгооны Чадвар байхгүй гэдэгт итгэх нь лавтай.
Англи эх
His first goal was achieved. Sunny had successfully created a misunderstanding, leading Harper to believe that Neph's Aspect was limited to healing. There had to be other spies in the slum, of course. With them collaborating on that statement by recounting how she had healed the wounded hunters today, Gunlaug and his people would most likely believe that Changing Star had no offensive Ability.
Түүний дөл эдгээж ч, устгаж ч чадна гэж хэн санах билээ?
Англи эх
Who would ever assume that her flames could both heal and destroy?
Харпер энэ хооронд аяганд архи нэмж хийж байв.
Англи эх
Harper, meanwhile, was pouring more liquor into the cup.
"Дашрамд хэлэхэд, би үргэлж асуух гэж боддог байсан юм. Хатагтай Нефис Жинхэнэ Нэрээ яаж олж авсныг та мэдэх үү?"
Англи эх
"By the way, I always wanted to ask. Do you know how Lady Nephis received her True Name?"
Сэтгэлийн аймшигт байдлаасаа ч болсон уу, архинаас ч болсон уу, эсвэл зүгээр л хором зуурын хайнгаас ч болсон уу, Санни дараагийн үгээ сайтар бодолгүй хариулчихав:
Англи эх
Maybe because of his terrible state of mind, or maybe because of the liquor, or maybe simply because of a momentary lapse of judgment, Sunny didn't think his next words through well enough before answering:
"Магадгүй над шиг л олсон байх."
Англи эх
"Probably the same way I did."
Тэгээд тэр хөшиж орхив.
Англи эх
Then, he froze.
«Хараал ид!»
Англи эх
'Curse you!'
Тэрбээр Харперийн толгойд Нефийн хуурамч дүр төрхийг бий болгох гэж хэт анхаарснаас болж, өөрийн жинхэнэ мөн чанарыг нууцлахаа хором зуур мартчихжээ.
Англи эх
He was so preoccupied with creating a false image of Neph in Harper's mind that, for a second, he had forgotten to keep his own true identity a secret.
«Тэнэг! Тэнэг! Тэнэг!»
Англи эх
'Stupid! Stupid! Stupid!'
Сандрал нүүрэндээ тодруулахгүйн тулд Санни толгойгоо гэдийлгэн инээж, сая хэлсэн нь зүгээр л онигоо байсан мэт сэтгэгдэл төрүүлж, байдлыг аврах гэж оролдов.
Англи эх
Not letting the panic show on his face, Sunny tried to salvage the situation by throwing his head back and laughing, creating an impression that his last statement was a joke.
Аз болоход Харпер итгэсэн бололтой. Тэр ч бас инээгээд, нүдэндээ хөгжилтэй оч гялбуулан Санни руу харав.
Англи эх
Luckily, Harper seemed to believe him. He laughed, too, and then glanced at Sunny with humorous sparks in his eyes.
Гэвч түүний дараагийн үгс Саннийг аймшгийн хүйтэн тэвэрт шидэв. Яг хөл дор нь тамын хаалга нээгдэх шиг болов.
Англи эх
However, his next words sent Sunny into a cold embrace of horror. It was as though the gates of hell opened right beneath his feet.
Эцэнхий залуу тоглоомд нь нэгдэхийг хүсэн ярзайж, наргиан маягаар хэлэв:
Англи эх
Wishing to play along, the gaunt young man grinned and said jokingly:
"Өө! Мэдээж, мэдээж, Эзэн Санлесс! Тэгвэл таны Жинхэнэ Нэр юу вэ?"
Англи эх
"Oh! Of course, of course, Lord Sunless! What is your True Name then?"
Санни нүүрэндээ инээмсэглэл нь хөлдсөн чигээр түүн рүү ширтэв.
Англи эх
Sunny stared at him, the smile frozen on his face.
«Бод! Бод! Үүнээс яаж мултрах вэ?!»
Англи эх
'Think! Think! How do you get out of this?!'
Гэвч гарц байсангүй, ядаж тэр харж чадахаар гарц алга. Тэр баригдчихжээ.
Англи эх
But there was no way out, at least none that he could see. He was caught.
Танил дарамт оюун санаанд нь бий болов. Санни аажмаар үхлийн мэт цонхийв.
Англи эх
The familiar pressure appeared in his mind. Slowly, Sunny became deathly pale.
Харпер хариултыг хүлээн ярзайсаар байлаа. Нүүр нь эцэнхий, ядарсан, айдас болон цөхрөнгүй найдвараар дүүрэн.
Англи эх
Harper was still grinning, waiting for the answer. His face was gaunt, tired, and full of both fear and desperate hope.
Эцсийн эцэст тэр зүгээр л сул дорой, өрөвдөлтэй хүүхэд байсан юм.
Англи эх
He was just a weak, pitiful kid, after all.
Дарамт нүд сохлом өвдөлтөөр солигдож, Саннигийн бие даяар чичиргээ гүйлгэв.
Англи эх
The pressure was replaced by blinding pain, sending a tremble running through Sunny's body.
Яагаад, яагаад тэр ийм асуулт асуух ёстой байсан юм бэ?!
Англи эх
Why, why did he have to ask that question?!
Гэвч аль хэдийн оройтжээ. Болсон зүйлийг өөрчилж чадахгүй.
Англи эх
But it was too late. What happened couldn't be changed.
Буланд шахагдсан араатан шиг Санни ганцхан л зүйлийг бодож чадаж байв…
Англи эх
Like a cornered beast, Sunny could think of only one thing...
Харпер эцэст нь ямар нэг юм буруу байгааг мэдэрлээ. Нүд нь томрон бүлтийв.
Англи эх
Harper finally sensed that something was wrong. His eyes widened.
"Санн…"
Англи эх
"Sun…"
…яаж амьд үлдэх вэ.
Англи эх
...how to survive.
Өвдөлт хязгаарыг нь давж, хариултыг хүчээр шахан гаргахаас ганцхан секундын өмнө Санни гэнэт урагш тонгойн, болхи төмөр хутгыг шүүрэн авч, хөөрхий залуугийн зүрхийг нэвт хатгав.
Англи эх
Just a second before the pain overwhelmed his limits and forced out an answer, Sunny suddenly leaned forward, picked up the crude iron knife, and stabbed it through the poor young man's heart.
Сэтгэгдлүүд
161-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…