Рэйний зогсож буй энгэрээс хотын ихэнх хэсэг алган дээр тавьсан мэт харагдана.
Англи эх
From where Rain stood on the slope, she could see most of the city.
Хэрээний Зүрх гурван тусдаа хорооллоос бүрддэг.
Англи эх
Ravenheart was separated into three distinct districts.
Хамгийн том нь утаа бургиулсан галт уулын харанхуй энгэр дагуу тэлж, хайр найргүй хүйтнээс уулын илчинд хамгаалуулан оршино. Олон сая энгийн хүн энд амьдардаг. Тэдний гэр орон ихэвчлэн хар чулуугаар баригдсан тул бүхэл бүтэн хот уулынхаа нэг хэсэг, ямар нэгэн тэнгэрлэг амьтан энгэрээс нь нарийн урлан сийлсэн мэт харагдана.
Англи эх
The largest by far was sprawled on the dark slope of the fuming volcano, protected from the merciless cold by its heat. This was where millions of mundane humans lived. Their homes were mostly built from black stone, so it seemed as though the entire city was a part of the mountain, intricately carved from its slope by some divine being.
Хоёр дахь хороолол нь ёроолгүй хавцлыг давж алс холын цаст уул руу сунасан сүрлэг чулуун гүүрэн дээр баригдсан аж. Энэ нь эхнийхээсээ хамаагүй жижиг ч мөн ч томоохон. Гүүрэн дээр Хэрээний Зүрхний Сэрэгсдийн ихэнх нь амьдардаг, учир нь түүгээр нэвт сүлжих хорсолтой хүйтэн, хүчтэй салхинд зөвхөн тэд л тэсч чадна.
Англи эх
The second district was built on the grandiose stone bridge that stretched over a bottomless chasm toward a distant snowy mountain. It was much smaller than the first one, but still rather large. That Bridge was home to most of the Awakened citizens of Ravenheart, since only they could survive the bitter cold and the strong winds blowing across it.
Эцэст нь, их гүүрний нөгөө үзүүрт обсидиан шилээр зүсэн гаргасан мэт гоёмсог ордон сүндэрлэнэ. Цаг агаар сайхан үед ордон Хэрээний Зүрхний хаанаас ч харагдах бөгөөд түүний харанхуй, сүнс мэт бүдэг гоо үзэсгэлэн хэнийг ч амьсгал хураам гайхшруулахгүй өнгөрөх нь үгүй.
Англи эх
And finally, a sublime palace that seemed to be cut from obsidian glass stood at the opposite end of the great bridge. The palace was visible from anywhere in Ravenheart when the weather was good, its dark and ethereal beauty never failing to take one's breath away.
Тэнд Хатан Сонг овгийнхонтойгоо хамт амьдардаг бөгөөд Сэрүүн Ертөнц рүү гарах Хаалга ч мөн тэнд байрладаг.
Англи эх
That was where Queen Song and her clan lived, and where the Gateway to the waking world was located.
…Харин Зүүдний Үүд ордны яг эсрэг талд, энгийн хүмүүсийн хорооллын ар дахь галт уулын энгэрт оршино. Түүгээр бараг өдөр бүр ачаа бараа болон илүү сайхан амьдралын амлалтад уруу татагдсан шинэ суурьшигчид ирдэг байв.
Англи эх
…The Dream Gate, meanwhile, was located directly opposite the palace, on the slope of the volcano behind the mundane district. Supply shipments and new settlers arrived from it almost every day, lured by the promise of a better life.
Рэйн хотын үзэмжийг хэсэг зуур таашаан харснаа хаалга руу яаравчлав. Тэр гэртээ хүрээд дулаахан хөнжилд шургахыг тэсэн ядан хүлээж байлаа.
Англи эх
Rain spent a few moments enjoying the view of the city, then hurried to the gate. She couldn't wait to reach her den and climb under a warm blanket.
Яг түүнийг буцаж ирэх үед хэдэн танил царай хотоос гарахаар бэлтгэж байв. Ид шидтэй хуяг өмсөж, Дурсамж зэвсэг барьсан залуу Сэрэгсдийн бүлэг хаалганы өмнө цугларчээ. Хэдэн залуу эр түүнээс нүд салгахгүй ширтэх аж.
Англи эх
There were a few familiar faces preparing to leave the city just as she was returning. A group of young Awakened were gathered in front of the gate, all clad in enchanted armor and wielding Memory weapons. A few of the young men seemed to be paying rapt attention to her.
Рэйн санаа алдав.
Англи эх
Rain sighed.
«Эд нар дахиад…»
Англи эх
'These guys again…'
Багш нь юу ч хэлсэнгүй, гэвч сүүдрээс нь бараг гарт баригдам жигшил ханхалж байгааг тэр мэдэрч байлаа.
Англи эх
Her teacher didn't say anything, but she could feel an almost palpable scorn radiating from her shadow.
Залуу Сэрэгсдийн нэг нь түүн рүү гар даллан инээмсэглэв:
Англи эх
One of the young Awakened waved at her and smiled:
"Рэйн! Ангаас буцаж байна уу?"
Англи эх
"Rain! Coming back from a hunt?"
Тэр яриа өрнүүлэхгүй байх эелдэг арга бодож олох гэж хэсэг тээнэгэлзэв. Харамсалтай нь толгой нь хав хоосон байлаа.
Англи эх
She lingered, trying to come up with a polite way to avoid a conversation. Sadly, her mind was blank.
Эцэст нь Рэйн хүчээр бүдэгхэн инээмсэглэл тодруулав:
Англи эх
Eventually, Rain forced out a pale smile:
"Өө… тийм. Сүүлийн үед нэг аж ахуйг зовоогоод байсан Хар Зүүдний Амьтныг мөрдөж олсон юм. Чулуун Өт. Тийм… үхсэн."
Англи эх
"Oh… yeah. I tracked down the Nightmare Creature that has been harassing one of the farms recently. A Stone Worm. Yeah… it's dead."
Залуу эр түүнийг нэлээд ширүүн ширтсэн бөгөөд царайных нь илэрхийллийг Рэйн яг юу гэж ойлгохоо мэдэхгүй байв.
Англи эх
The young man stared at her somewhat intensely, wearing an expression that she struggled to discern.
«Яагаад үргэлж намайг ширтээд байдаг юм? Би солиотой, мэдэж байна! Дургүйцлээ ингэтлээ илт харуулах хэрэггүй шүү дээ!»
Англи эх
'Why does he always stare at me? I'm crazy, I know! No need to make your distaste so obvious!'
Шархан дээр давс цацах мэт, нөгөөх нь бас их царайлаг… бүх Сэрэгсэд л тийм байдаг шиг…
Англи эх
To add insult to injury, the guy was very handsome… like all Awakened were…
Тэр бас нэгэн цагт яг Рэйн шиг Хэрээний Зүрх рүү нүүж ирсэн энгийн хүмүүсийн нэг байсан ч өнгөрсөн жил Анхны Хар Зүүдийг сорьсон юм. Бараг нас чацуу тул өмнө нь бага зэрэг танил байжээ. Гэвч одоо тэдний байр суурь, нийгэмд эзлэх зэрэг хоёрын хооронд ангал завсар оршиж байлаа.
Англи эх
He used to be one of the mundane humans that had relocated to Ravenheart, like her, but challenged the First Nightmare last year. Being more or less the same age, they had known each other before, a little. But now there was a great divide between their status and social standing.
"Нүүрэн дээр минь ямар нэг юм байна уу?"
Англи эх
"Is there something on my face?"
Залуу Сэрсэн ханиалгаж, эвгүйцэн өөр тийш харав.
Англи эх
The young Awakened coughed and awkwardly looked away.
"Ү, үгүй, үгүй… аан, бид эргүүлд гарах гэж байгаа юм. Ямартай ч, чамайг харсандаа баяртай байна… өө! Тэр, аан… тэр Чулуун Өтний арьс уу? Би яг хэдэн хайрс худалдаж авах гэж байсан юм. Чи… маргааш уулзах уу, магадгүй? Надад зарцуулах илүү зоос байгаа…"
Англи эх
"N, no, no… ah, we are just leaving to patrol. Anyway, good to see you… oh! That, uh… is that a Stone Worm hide? I was actually hoping to purchase some scales. Do you want to… want to meet tomorrow, maybe? I have some spare coin to spend…"
Рэйн түүнийг хачин харцаар ажив.
Англи эх
Rain gave him a strange look.
Нөгөөх нь ил тод бүтэн иж бүрэн ид шидтэй хуяг өмссөн байв. Харахад Сэрсэн Дурсамж, тэгээд ч өндөр Түвшинийх бололтой. Тэгээд Чулуун Өтний хайрс түүнд юунд хэрэг болох юм бэ, чөтгөр ав?
Англи эх
The guy was clearly wearing a full suit of enchanted armor. From the look of it, it was an Awakened Memory, and of a high Tier, at that. Why the hell would he need Stone Worm scales?
Залуу түүний царайг анзаараад дахин ханиалгав.
Англи эх
He noticed her expression and coughed again.
"Аа! Найздаа л. Нэг найздаа."
Англи эх
"Ah! It's for a friend of mine. A friend."
«Хачин амьтан…»
Англи эх
'Weirdo…'
Рэйн мөрөө хавчив.
Англи эх
Rain shrugged.
"Чи эргүүлд гарах гэж байгаа юм биш үү? Дор хаяж долоо хоног эргэж ирэхгүй. Уучлаарай, гэр минь мал нядалгааны газар шиг үнэртээсэй гэж хүсэхгүй байна, тиймээс арьсаа маргааш зах дээр зарчихна."
Англи эх
"Aren't you going on a patrol? You won't be back for at least a week. Sorry, I don't want my house to reek like a slaughterhouse, so I'll sell the hide tomorrow on the market."
Залуу эр нүдээ анивчив.
Англи эх
The young man blinked.
"Өө... тийм ээ..."
Англи эх
"Oh... right..."
Рэйн толгой сэгсрээд, түүн рүү толгой дохин холдов.
Англи эх
She shook her head, nodded at him, and walked away.
Гэвч явж байхдаа Сэрэгсэд хоорондоо шивнэлдэхийг сонсов:
Англи эх
As Rain was leaving, though, she heard the Awakened whispering among each other:
"Хөөе? Тэр хэн байсан юм? Яагаад хог өмсчихсөн юм, Дурсамж байхгүй юм уу?"
Англи эх
"Huh? Who was that? Why is she wearing trash, does she have no Memories?"
"Чи мэдэхгүй юм уу? Тэр чинь Галзуу Рэйн! Хар Зүүдний Амьтдыг агнаад явдаг энгийн охин."
Англи эх
"You don't know? That's Crazy Rain! She's a mundane girl who goes around hunting Nightmare Creatures."
"Юу? Байж боломгүй…"
Англи эх
"What? No way…"
"Үнэн. Чи дөнгөж энэ жил Сэрсэн болохоор мэдэхгүй байх. Тэр уг нь энд, Хэрээний Зүрхэнд нэр нь дуудагдсан хүн. Зарим нь түүнийг бид бүгдийн нийлүүлснээс ч олон жигшүүрт амьтан алсан гэдэг… яагаад одоо болтол амьд байгааг нь хэн ч мэдэхгүй, гэхдээ амьд л байна."
Англи эх
"It's true. You only Awakened this year, so you don't know. She's infamous here in Ravenheart, actually. Some say that she has killed more abominations than all of us combined… no one knows why she's still alive, but she is."
"Хөөх. Харамсалтай нь солиотой юм даа…"
Англи эх
"Damn. Too bad she's a lunatic…"
"Та хоёр дуугаа тат!"
Англи эх
"Both of you, shut up!"
"Тийм ээ, дуугаа тат! Тэгээд түүнийг солиотой гэж битгий хэл!"
Англи эх
"Yeah, shut up! And don't call her a lunatic!"
"Сонсчих вий..."
Англи эх
"She might hear..."
Рэйн ядаргаатай шивнээнүүдийг ардаа орхин холдов.
Англи эх
Rain walked away, leaving the annoying whispers behind.
Хотын хаалгаар орохдоо тэр уруулаа жимийж, багшдаа гомдоллов:
Англи эх
Passing through the city gates, she pursed her lips and complained to her teacher:
"Тэр залуус яагаад үргэлж намайг ширтэж, хэрүүл үүсгэх гээд байдаг юм бол? Намайг зүгээр л тайван орхиж болдоггүй юм уу?"
Англи эх
"Why do those guys always stare at me and try to stir up trouble? Can't they just leave me alone?"
Багш нь итгэж ядсан өнгөөр хариулав:
Англи эх
Her teacher answered in an incredulous tone:
"Чи мэдэхгүй юм уу?"
Англи эх
"You don't know?"
Рэйн хөмсгөө өргөв.
Англи эх
Rain raised an eyebrow.
"Юуг?"
Англи эх
"Know what?"
Удаан чимээгүй болсны дараа багш нь хөхрөн инээв.
Англи эх
There was a long pause, and then her teacher chuckled.
"Чамайг хөөрхөн болохоор ширтдэг юм! Миний дүү охиноос илүү хөөрхөн хүн гэж байхгүй!"
Англи эх
"They stare at you because you're pretty! There's no one prettier than my little sister!"
Рэйн тэсэлгүй тас хийтэл инээд алдсанаас хэдэн хүн түүн рүү хачин харцаар харав.
Англи эх
She couldn't help but burst into laughter, making a few people give her strange looks.
«Тийм ээ. Гудамжны голд ганцаараа ярьж зогсох нь тийм ч сайн санаа биш байх… ялангуяа тэд намайг аль хэдийн солиотой гэж боддог болохоор…»
Англи эх
'Right. Perhaps talking to myself in the middle of the street is not the best idea… especially considering that they already think I'm crazy…'
Рэйн тохуурхсан янзтай толгой сэгсрэв.
Англи эх
Rain shook her head derisively.
"Хэн, би үү? Хэрээний Зүрхэнд мянга мянган эмэгтэй Сэрсэн байгаа, тэр болгон надаас хөөрхөн. Сэрсэн залуу над руу хоёр дахь удаагаа эргэж харна гэдэгт эргэлзэж байна."
Англи эх
"Who, me? There are thousands of female Awakened in Ravenheart, and each of them is prettier than me. I doubt an Awakened guy would ever give me a second look."
Мэдээж, тэр гадаад төрхөөрөө... угаасаа тийм ч муу биш гэдгээ мэдэж байлаа. Энгийн хүмүүсийн жишгээр. Гэвч Сэрэлт биед үзүүлэх нөлөө хэтэрхий хүчтэй байв.
Англи эх
Of course, she knew that she was... not too bad, really, appearance-wise. By mundane standards. But the effect of the Awakening on one's body was simply too great.
«Аа… тэд бүгд ямар гөлгөр, торгомсог арьстай юм бэ. Бас нэг ч сүрэвгүй. Над шиг салхи шуурганд идэгдсэн бүдүүлэг амьтан тэдэнтэй өрсөлдөж чадахгүй…»
Англи эх
'Ah… they all have such smooth and silky skin. And no calluses. A weathered brute like me cannot compete…'
Сүүдэрт нуугдсан багш нь чимээгүйхэн шогширов.
Англи эх
Her teacher scoffed quietly in the shadows.
"Бурхан минь. Чи ямар мунхаг юм бэ, охин минь?"
Англи эх
"Gods. How dense are you, girl?"
Тэр хэсэг дуугүй байснаа гэнэт амьсгаа хураав.
Англи эх
He remained silent for a few moments, and then suddenly gasped.
"...Хүлээгээрэй. Нүд баясгах цайны газар!"
Англи эх
"...Wait. Eye candy café!"
Дахиад удаан чимээгүй болсны дараа гутарсан санаа алдах чимээ гарав.
Англи эх
There was another long pause, and then a dejected sigh.
"Бид үнэхээр төрсөн ах дүүс юм байна даа…"
Англи эх
"We are definitely siblings…"
Сэтгэгдлүүд
1630-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…