Рэйн өглөөний цайны амтат үнэрт сэрэв. Хэдэн минутын турш тэрбээр таатай нойрмог байдалд умбан, орныхоо дулаан, дэрнийхээ зөөлөнд таашаан хэвтсэнээ эвшээгээд өндийв.
Англи эх
Rain was woken up by the delicious smell of breakfast. She spent a few minutes in sweet drowsiness, enjoying the warmth of her bed and the softness of her pillow, then yawned and sat up.
Тэр даруйдаа царай нь үрчийв.
Англи эх
Immediately after, she winced.
«Ёох.»
Англи эх
'Ouch.'
Бүх бие нь янгинан өвдөж байв. Энэ мэдрэмж түүнд огт танихгүй биш ч таагүй л байлаа. Хар Зүүдний Амьтдыг агнах хүнд хүчир ажлыг жирийн бие тэр бүр даахгүй тул ядаргаагаа тайлахын тулд түүнд хэдэн өдрийн амралт хэрэгтэй байв.
Англи эх
Her whole body was sore, which was not at all unfamiliar, but still unpleasant. The rigors of hunting Nightmare Creatures were not something a mundane body could handle easily, so she needed a few days of rest to recover from the fatigue.
…Хүч чадлынхаа туйлд хүртэл шахагдсан ч хэдхэн цагийн дотор хөл дээрээ босдог Сэрэгсдээс ялгаатай нь.
Англи эх
…Unlike the Awakened, who could bounce back from straining themselves to the extreme in a matter of hours.
Рэйн өрөвдмөөр гиншингээ үсэн хөнжлийн доороос мөлхөн гарч, хэдэн энгийн суналтын дасгал хийв. Хөшсөн булчингууд нь бага зэрэг суларсны дараа санаа алдаад, эцэст нь үүрнийхээ эсрэг талд засаж тохижуулсан гал тогоо руу явлаа. Шинэхэн болсон хоолны шүлс гоожуулам үнэр тэндээс ханхалж байв.
Англи эх
Whimpering pitifully, Rain climbed from under the furs and performed a few simple stretching exercises. When her stiff muscles relaxed a little, she sighed and finally went to the makeshift kitchen situated at the opposite side of her den, where the tantalizing aroma of freshly cooked food was coming from.
Рэйний үүр нэлээд уудам нэг өрөө, даруухан угаалгын өрөөнөөс бүрддэг байв. Ихэнх хэсэг нь газрын доор байсан бөгөөд ганц цонх нь таазны дэргэд байрласан тул гэрэл төдийлөн тусдаггүй. Үүнээс болж өрөөний ихэнх хэсэг өтгөн сүүдэрт живсэн байлаа. Түрээс нь тэгтлээ хямд байсны нэг шалтгаан ч энэ.
Англи эх
Rain's lair consisted of one rather spacious room and a modest bathroom. It was mostly below ground and did not get a lot of light, since the only window was situated near the ceiling. As a result, most of the space was drowning in deep shadows. It was also one of the reasons why the rent was so cheap.
Ор нь нэг буланг, гал тогоо нь нөгөө буланг эзэлнэ. Өрөөний хамгийн том хэсгийг дасгал сургуулилтад зориулж, эцэст нь үүдний орчмыг бүхэлд нь агнуурын олзоо хадгалахад зориулжээ. Эд зүйлсээ засаж, шинэ хэрэгсэл урладаг ажлын ширээ нь ч мөн тэнд байх бөгөөд янз бүрийн багаж, материал, сумны өдөөр дүүрэн байлаа.
Англи эх
Her bed took one of the corners, while the kitchen took another. The largest portion of the room was used for training, and lastly, the whole part near the entrance was meant for storing hunting spoils. The workbench where she mended her belongings and crafted new equipment was also there, littered with various tools, materials, and feathers for fletching arrows.
Бага зэрэг эмх замбараагүй, бас дэндүү даруухан. Ийм газар амьдрахыг хүсэх хүн цөөхөн байх биз, Рэйн ч үнэндээ энд амьдардаггүй байв. Тэр цаг хугацаагаа энэ үүр болон хамаагүй тухтай гэр бүлийнхээ байшингийн хооронд тэнцүү хуваадаг. Аав ээжтэйгээ хамт байх нь илүү таатай ч өөрийн гэсэн газартай байх нь бас сайхан. Түүнээс гадна тав тух нь ч хэмжээлшгүй байлаа.
Англи эх
It was a bit messy, and a bit too spartan. Few people would have wanted to live in a place like that, and Rain wasn't really living here either. Her time was usually divided equally between the den and her much more comfortable family home. Staying with her parents was nicer, but having a place of her own also felt good, not to mention provided endless convenience.
Хэрээний Зүрхэнд цусанд будагдаж, хөх няц болсон биетэй эргэж ирэх бүрдээ аав ээжийгээ ухаан алдуулмааргүй байв. Тэд сүүлийн хэдэн жилд түүний гаргасан шийдвэр бүрт аль хэдийн их дургүйцэж байсан юм. Гэвч яах билээ? Сүүдэр нь надтай ярьж, Хар Зүүдний Амьтдыг хэрхэн алахыг зааж, хачин сонин юм хийлгэдэг гэж хэлж чадахгүй шүү дээ.
Англи эх
She wouldn't want her mom and dad to faint every time she came back to Ravenheart caked in blood and covered in bruises. They were already very disapproving of every decision she had made in the past few years. But what could she do? She couldn't really say that her shadow talked to her, teaching her how to kill Nightmare Creatures and telling her to do strange things.
Ер нь Рэйн аль хэдийн насанд хүрсэн тул одоо өөрөө шийдвэр гаргах эрхтэй. Тэр хорин настай шүү дээ!
Англи эх
Rain was already an adult and could make her own decisions now, anyway. She was twenty!
"Хоол чинь хөрөхөөс өмнө идчих, бүсгүй минь. Ногоогоо мартаж болохгүй шүү!"
Англи эх
"Eat your breakfast before it gets cold, young lady. And don't forget your vegetables!"
Багшийнх нь хоолойд Рэйн цочив.
Англи эх
Her teacher's voice made Rain flinch.
Тэр уруулаа бага зэрэг унжуулан лангууны ард суугаад тавгаа өөр рүүгээ ойртуулав. Гэвч исгэлэн царай нь удаан тогтсонгүй, удалгүй баяр хөөрөөр солигдлоо. Ангаас хойш Рэйн их өлссөн байв. Хэдхэн минутын дотор багшийнх нь бэлдсэн бүх амттай зүйл алга болов.
Англи эх
Pouting slightly, she sat down at the counter and moved the plate closer. Her sour expression did not last, though, swiftly replaced by delight. Rain was very hungry after the hunt, in just a few minutes, all the delicious things her teacher had prepared were gone.
Сэрээ халбагаа тавиад Рэйн тайван, дөлгөөн дуугаар хэлэв:
Англи эх
Putting the utensils down, Rain said sedately:
"Баярлалаа, багшаа."
Англи эх
"Thank you, teacher."
Муу ёрын бурхан болохоор тэр хоол хийхдээ гайхмаар гаргууд байв. Рэйн багшийгаа хоол идэж байхыг нэг ч удаа хараагүй ч тэр нууцаар амтанч байх гэж сэжиглэдэг байлаа... Өөрийг нь сонгож, сүүдэр мэт салахгүй дагах болсон нь тийм учиртай юм болов уу? Нэг удаа тэнэгтээд түргэн болдог гоймонгийн сайн нэр санал болгосных уу?
Англи эх
He was surprisingly good at cooking, for an evil deity. Rain never saw her teacher eat, but she suspected that he was secretly a gourmet... was that the reason he had chosen to haunt her? Because she stupidly recommended him a good brand of instant ramen once?
Сүүдэр дундаас хүйтэн хоолой ёжтой хөөрхийлсөн ч ямартай ч бага зэрэг ичингүйрсэн сонсогдов:
Англи эх
A cold voice scoffed from the shadows, sounding a little bashful nevertheless:
"Юунд нь баярлаад байгаа юм? Зөв хооллох нь ч сайн бэлтгэлийн нэг хэсэг. Энэ чинь юу ч биш. Хэлэхэд, би чиний насан дээр байхдаа Их Мангасуудаар зооглодог байсан юм…"
Англи эх
"What are you thanking me for? Proper nutrition is also a part of good training. This is actually nothing. Let me tell you, when I was about your age, I was dining on Great Monsters…"
Сүүлийн хэсгийг сонсоод Рэйн усандаа хахаж үхэх шахаад, сүүдэр рүүгээ айсан харцаар ширвэв.
Англи эх
After hearing that last part, Rain almost choked on water and glanced at her shadow fearfully.
«Тэр... тэр тоглож байгаа. Тоглож л байгаа байх. Тоглож байгаа юм биз дээ?»
Англи эх
'He's… he's joking. He must be joking. Is he joking?'
Тэр сүүдрээ хэсэг ширтсэнээ яаран нүүр буруулав.
Англи эх
She stared at the shadow for a few moments, then hurriedly turned away.
Хэсэг хугацааны дараа Рэйн Чулуун Өтний арьсыг үүрэн үүрнээсээ гарав. Зэвсгийнхээ ихэнхийг орхисон ч тачигаа хуйтай нь бүсэндээ зүүжээ. Хэрээний Зүрхний гудамж хичнээн аюулгүй байлаа ч тэр илдээ хэзээ ч биеэсээ салгадаггүй.
Англи эх
Some time later, Rain left her den carrying the hide of the Stone Worm. She had left most of her weapons behind, but kept the tachi in a scabbard at her belt. No matter how safe the streets of Ravenheart were, she never parted with her sword.
Рэйнд гүйцэтгэх хэдэн ажил байв.
Англи эх
There were a few errands Rain had to run.
Эхлээд тэр жирийн хүмүүсийн дүүргийн хотын захиргаанд очиж даалгавраа биелүүлснээ мэдэгдэв. Чулуун Өт хэдэн долоо хоногийн турш нам дор газрын тариаланчдыг зовоож байсан тул эрх баригчид түүнийг устгасан хүнд шагнал тогтоожээ. Рэйн тэр шагналыг одоо өргөн инээмсэглэлтэйгээр хүлээн авлаа.
Англи эх
First, she went to the town hall of the mundane district to report the completion of the mission. The Stone Worm had been harassing the farmers in the lowlands for a few weeks, so there was a reward set by the authorities for its extermination, which Rain now received with a wide smile.
Хотын захиргаа өдөр бүр олон ажил, даалгавар гаргадаг. Ихэнх асуудлыг хааны овгийн харьяат дагуулууд эсвэл харьяа овгуудын аль нэгнийх нь зарц нар шийддэг ч, тэдэнд цаг зав, хүн хүч хүрэлцэхгүй зүйл үргэлж гардаг. Тиймээс хэн ч нэг хоёр ажил авч, зохих шагналаа хүртэх боломжтой.
Англи эх
There were a lot of tasks and missions issued by the town hall every day. Most issues were handled by the retainers of the royal clan or the servants of one of the vassal clans, but there were always things they didn't have time or numbers to handle promptly. Therefore, anyone could take on a task or two and receive a corresponding reward.
Хотын захиргаа бас олон хувийн захиалгат даалгавар хариуцдаг тул аль нэг овогт харьяалагдаагүй авьяастнуудад боломж хэзээ ч дутдаггүй. Мэдээж тулааны даалгаврыг зөвхөн Сэрэгсэд л авдаг. Тиймээс Рэйнийг энд ирэх бүрд хүмүүс эргэж хардаг нь гайхах зүйлгүй бөгөөд бичээч бүр түүнийг нэрээр нь мэддэг болжээ.
Англи эх
The town hall also handled many private missions, so there was never a lack of opportunities for unaffiliated talents. Of course, only Awakened took the combat missions. Unsurprisingly, Rain turned heads every time she came here, and every clerk knew her by name.
Тэр ширтэх харцуудыг тоохгүй байж аль эрт сурсан.
Англи эх
She had long learned to ignore the stares.
Шагналаа авсны дараа Рэйн даалгаврын самбарыг хэсэг судлав. Шинэ ажил авах гэж яарахгүй байсан ч хот болон түүний орчимд юу болж байгааг мэдэж байх сайн арга нь энэ байлаа.
Англи эх
After receiving the reward, Rain studied the mission board for a while. She was not in a hurry to take on a new task, but it was a good way to stay informed about what was happening in and around the city.
«Шинэ замын баг уу? Хачин юм…»
Англи эх
'A new road crew? Strange…'
Хааны овог шинэ зам барих баг бүрдүүлж байгаа бололтой, гэвч цар хүрээ нь өмнөхүүдээс хамаагүй том харагдана. Цалин нь ч хамаагүй өндөр тул санал маш их татагдам байв. Гэвч энэ нь аюулын нэмэгдэл шиг санагдана. Тайлбараас үзэхэд шинэ ажлын аюул ердийнхөөс өндөр бололтой.
Англи эх
It seemed that the royal clan was assembling a new road construction crew, but its scale seemed much greater than all the previous ones. The pay was also much higher, which made the offer extremely alluring. However, it seemed like hazard pay, the description implied a higher than usual danger level of the new job.
Хачирхалтай нь, шинэ зам Зүүдний Орны аль бүс нутагтай холбох тухай нэг ч үг дурдаагүй байв. Түүнээс гадна Рэйний мэдэхээр хөрш бүх Хэрмүүд рүү зам барьж буй багууд аль хэдийн бий. Тэгвэл... энэ шинэ зам яг хаашаа хүрэх юм бол?
Англи эх
Strangely enough, there was no mention of what region of the Dream Realm the new road was meant to connect to. More than that, from what Rain knew, there were already crews building roads to all neighboring Citadels. So… where would this new one lead, exactly?
Ямартай ч энэ түүний хамаатай хэрэг биш. Рэйн ажилчнаар орох бодолгүй, хэн ч түүнийг хамгаалагчаар хөлслөхгүй. Гэсэн хэдий ч бүтээн байгуулалт эхлэхэд олон Сэрэгсэд хотоос гарах байх, тиймээс үүнийг тооцоолох хэрэгтэй…
Англи эх
In any case, that was none of her business. Rain had no intention of trying to get hired as a worker, and no one would employ her as a guard. Still, a lot of Awakened would probably leave the city once the construction started, so that was something to account for…
Бодолд автсан Рэйн хотын захиргаанаас гарч, хамгийн том зах байрладаг дүүргийн доод давхрага руу чиглэв.
Англи эх
Deep in thought, she left the town hall and headed to the lower levels of the district, where the largest market was located.
Галт уулын харанхуй энгэрт сийлсэн эгц шатаар уруудангаа тэр гайхсан өнгөөр асуув:
Англи эх
Descending a set of steep stairs cut into the dark slope of the volcano, she asked in a confused tone:
"Багшаа, тэр шинэ замын баг хачин санагдахгүй байна уу? Тэд хаашаа зам барих гэж байгаа юм бол?"
Англи эх
"Teacher, doesn't that new road crew seem strange? Where are they building a road to?"
Тэр хэсэг дуугүй байснаа чимээгүйхэн инээв.
Англи эх
He remained silent for a while, then laughed quietly.
"Хачин уу? Үгүй ээ, огт үгүй. Хаашаа явах гэж байгааг нь таахад тун амархан. Тэд зүүн тийш явна."
Англи эх
"Strange? No, not at all. As for where they are going, that's simple enough to guess. They are going east."
Рэйн хөмсгөө зангидав.
Англи эх
Rain frowned.
Зүүн тийш? Хэрээний Зүрхний зүүн талд онц юм байхгүй, зөвхөн Үхлийн Бүсүүд л бий. Тэдний цаана Илдний Эзэмшил оршдог нь үнэн ч энэ нь юуг ч өөрчлөхгүй. Зүүдний Орны зэрлэг, үхлийн аюултай бүс рүү зам барих ямар учир байгаа юм бэ?
Англи эх
East? There was nothing much east of Ravenheart, only the Death Zones. Granted, the Sword Domain lay beyond them, but that didn't change the fact. What was the point of building a road to a wild and deadly region of the Dream Realm?
Багш нь утга учиргүй юм ярьж байлаа. Үнэнийг хэлэхэд, ийм зүйл нэлээд олонтаа тохиолддог.
Англи эх
Her teacher was not making any sense, which, admittedly, happened quite often.
«Мэдлэг дутмагаа нуух гэж л ухаантай дүр эсгэж байна. Ямар болхи юм бэ!»
Англи эх
'He's just trying to sound smart to cover up his lack of knowledge. How clumsy!'
Рэйн инээмсэглэн толгой сэгсрээд шатаар үргэлжлүүлэн уруудав.
Англи эх
Smiling, Rain shook her head and continued descending the stairs.
Сэтгэгдлүүд
1632-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…