Хормын дараа тэр хоёр газрын гүнд, толгой дээрээ тоо томшгүй олон тонн чулуу дарсан газар гарч ирэв. Санни андуураагүй бол түүний олсон нууц ариун газар нуурын ёроолд бараг хүрэх гүнд, яг уулсын зүрхэнд оршиж байлаа.
Англи эх
A moment later, the two of them were far below ground, with countless tons of stone hanging above their heads. If Sunny was not mistaken, the hidden sanctum he had found was most of the way to the bottom of the lake, at the very heart of the mountains.
Урьд нь Санни сүүдрээр алхахдаа амьд биетийг дагуулж чаддаггүй байсан бөгөөд ганц үл хамаарах зүйл нь Нефис байв. Харин Гэгээнтэн болсон хойноо байдал өөр болжээ. Одоо тэр хамаагүй хүнд амьгүй эд зүйлсийг, бүр жинхэнэ хүмүүсийг ч дагуулж чадна. Гэхдээ хүмүүс хэтэрхий төвөгтэй ачаа байсан бөгөөд түүний эрчмийг асар их залгидаг байлаа.
Англи эх
In the past, Sunny had not been able to carry living beings with him when stepping through the shadows, with the sole exception of Nephis. It was different now that he was a Saint, though. He could pull much heavier inanimate objects with him, as well as actual people. The latter were very cumbersome, though, consuming a lot of his essence.
Ялангуяа сүнс нь уудам, хүчирхэг хүмүүс. Кэссиг дагуулан, тэгээд бүр ийм алслагдмал газар хүртэл зөөхөд түүний нөөцийн нэлээд хэсэг шавхагдсан байв.
Англи эх
Especially those whose souls were vast and powerful. Teleporting Cassie with him, and to such a remote place, had drained a good portion of his reserves.
Санни дотроо санаа алдаад гүнзгий амьсгаа авахыг оролдов.
Англи эх
Sunny sighed inwardly and tried to take a deep breath.
Гэвч амьсгалах юм огт байсангүй.
Англи эх
There was nothing to inhale, though.
Толгойд нь хачин тайван хоолой цуурайтан, түүнийг цочоов:
Англи эх
A strangely calm voice resounded in his head, startling him:
[Энд агаар байхгүй.]
Англи эх
[There is no air here.]
Энэ бол Кэссигийн хоолой байлаа.
Англи эх
It was Cassie's voice.
Гэхдээ тэр яагаад ийм тайван байгаа юм бол?
Англи эх
But why was she so calm?
Санни сохор зөнчийг үл ялиг гайхширсан харцаар ширтээд, мөрөө хавчин Тав дахь Махбодын Сувдыг дуудлаа. Хэдэн секундын дараа түүний гарт гоёмсог цагаан сувд гарч ирэв. Энэ удаа Санни түүнийг амандаа хийлгүй, өөрийнхөө болон Кэссигийн дунд барьж байв. Удалгүй тэр хоёр дахин амьсгалж чаддаг болов.
Англи эх
Sunny glanced at the blind seer with a hint of confusion, then shrugged and summoned the Quintessence Pearl. A few seconds later, a beautiful white pearl appeared in his hand. This time, Sunny did not place it in his mouth, keeping it between himself and Cassie. Soon, the two of them were able to breathe again.
"Ойрхон байгаарай, Гэгээнтэн Кэссиа."
Англи эх
"Please stay close, Saint Cassia."
Гэгээнтнүүд жирийн хүмүүсээс хамаагүй удаан амьсгаагаа түгжиж чаддаг тул энэ хэдэн хоромд хоёулаа ямар ч эвгүй байдал мэдэрсэнгүй. Гэсэн ч тэр Кэссиг ядаж жаахан ч гэсэн цочно гэж бодож байсан юм.
Англи эх
Saints could keep their breath for much longer than mundane people, so neither of them had felt any discomfort in these few moments. Still, he had expected that Cassie would be at least a little startled.
Гэвч дахин бодоход… тэр яагаад цочих билээ? Кэсси ирээдүйн зөн харахаа больсон ч Сэрсэн Чадвар нь бүрэн хэвийн ажиллаж байлаа. Санни Сүүдрийн Алхамыг хэрэглэхээс хэдэн секундын өмнө л тэр үүнийг мэдчихсэн, Тав дахь Махбодын Сувдыг дуудахыг нь ч бүр урьдаас харчихсан байх ёстой.
Англи эх
But then again… why would she be? Cassie did not receive visions of the future anymore, but her Awakened Ability was functioning perfectly fine. She must have known that Sunny would use Shadow Step a few seconds before he had, and saw him summoning the Quintessence Pearl before he ever did.
Кэсси ихэвчлэн хүмүүсийг өөрийнх нь энэ Чадварыг мартуулчихмаар байдлаар биеэ авч явдаг ч, түр зогсоод бодоод үзвэл тэр ярилцлага бүрийг хоёр удаа ярьж, үйл явдал бүрийг хоёр удаа хардаг юм. Сэрсэн Чадвар нь идэвхтэй л байгаа цагт түүнийг гайхшруулна гэдэг бараг боломжгүй хэрэг. Сэжигтэй Гэгээнтнийг Хаанчлагчийн бэхлэлт рүү нууцаар дагуулж орж байхдаа тэр Чадвараа идэвхтэй байлгасан нь лавтай.
Англи эх
Cassie usually acted in a way that made people forget about this Ability of hers, but if one stopped to think about it, she had every conversation and witnessed every event twice. For as long as her Awakened Ability was active, it was all but impossible to surprise her. And she would have definitely kept it active while sneaking a suspicious Saint into a Sovereign's stronghold.
Харин Дэвшсэн Чадвар нь өөрчлөлтөд орсон бололтой. Түүнтэй телепатаар харилцахын тулд ямар нэг Дурсамж ашиглаагүй л бол тэмдэглэсэн хүмүүстэйгээ ярих боломжийг нь олгож буй зүйл бол яг тэр Чадвар нь байх.
Англи эх
Her Ascended Ability, meanwhile, seemed to have undergone a change. Unless she was using a Memory to communicate with him telepathically, it was that Ability of hers that allowed her to talk to people she had marked.
Бүрэнхийн Нөмрөгийн ачаар Санни ийм яриа хөөрөөнд сайн дассан байсан тул хүсээгүй бодлоо чангаар бодчихно гэж санаа зовсонгүй.
Англи эх
Sunny was well-acquainted with this manner of conversation thanks to the Shroud of Dusk, so he wasn't worried about thinking an unwanted thought aloud.
«Хм. Тохиромжтой юм.»
Англи эх
'Huh. Convenient.'
Нэргүй Сүмд уулзахад Нефис түүний Сүүдрүүдийн талаар ийм сайн мэдээлэлтэй байсан нь гайхах зүйлгүй ажээ.
Англи эх
No wonder Nephis had seemed so well-informed about his Shadows when they met in the Nameless Temple.
Энэ хооронд Кэсси ч бас үүнтэй төстэй юм бодож байгаа бололтой. Санни руу харж зогссон тэр толгойгоо үл ялиг хазайлган асуув:
Англи эх
Cassie, meanwhile, looked like she was having similar thoughts. Facing Sunny, she tilted her head a little and asked:
"Орон зайд шилждэг Чадвар уу?"
Англи эх
"A spatial movement Ability?"
Тэр толгой дохив.
Англи эх
He nodded.
"Тийм ээ. Тиймэрхүү юм."
Англи эх
"Well, yes. Something like that."
Кэсси хэсэг бодолхийлснээ сэтгэл амар хэлэв:
Англи эх
She contemplated for a few moments, then said casually:
"Хм. Тохиромжтой юм."
Англи эх
"Huh. Convenient."
Санни нүдээ анивчлаа.
Англи эх
Sunny blinked.
Ингээд энэ асуудал шийдэгдсэн тул тэр эцэст нь эргэн тойрноо ажиглаж чадав. Сүүдрийн Мэдрэмж нь энд ямар ч хэрэггүй болсон тул одоо зөвхөн нүдэндээ найдах л үлджээ.
Англи эх
With that out of the way, he could finally look around, his shadow sense was rendered useless, so he could only rely on his sight now.
Тэр хоёрын орж ирсэн орон зай тийм ч том биш бөгөөд бүрэн харанхуйд живсэн байв. Аз болоход энэ нь жирийн л харанхуй байсан тул түүнд ямар ч саад болсонгүй.
Англи эх
The space where the two of them had found themselves was not very large, and submerged in total darkness. Luckily, it was a mundane kind of darkness, which did not pose an obstacle for him.
Тэд жижиг өрөөнд байлаа. Энэ нь байгалиас тогтсон бус, хүний гараар хийгдсэн нь илт байв. Хана нь гөлгөр, өнгөлсөн бөгөөд чулуун гадаргуу дээр нь ямар ч заадас алга. Тааз нь өндөр. Чулуун өрөөнд юу ч байсангүй, тавилга ч үгүй, аалзны тор ч үгүй, шалан дээр сийлсэн рун тойрог ч үгүй. Ганцхан өндөр хаалга байх бөгөөд түүнийг бараан модны цул хэсгээс сийлсэн бололтой.
Англи эх
They were in a small chamber. It was clearly artificial, as opposed to naturally formed. The walls were smooth and polished, with no seams on their stone surface. The ceiling was high. There was nothing in the stone chamber, no furniture, no spiderwebs, no runic circles carved into the floor. There was only a tall door, which seemed to have been carved from a single piece of dark wood.
Гэсэн ч түүнийг харахад Санни нэгэн цагт Хар Модон Цамхагт мэдэрч байсан тэр л эвгүй мэдрэмжийг мэдэрлээ. Хаалга нь туйлын энгийн харагдах ч бас өчүүхэн ч гэсэн буруу байв. Бариул нь жаахан хэтэрхий өндөрт байрлаж, хэлбэр нь жаахан зөрүүтэй, нугас нь хачин зайтай байрлажээ. Хүнтэй төстэй атлаа яг хүн биш нэгэн оршнолд зориулж хийсэн юм шиг.
Англи эх
Nevertheless, Sunny felt the same kind of discomfort he had felt once in the Ebony Tower when looking at it. The door seemed quite mundane, but it was also ever so slightly wrong. The handle was placed a bit too high, its shape was a bit off, the hinges were spaced strangely. It was as though it had been made for a being that resembled a human, but was not quite human.
Магадгүй дэймонд.
Англи эх
A daemon, perhaps.
Кэсси хөдөлгөөнгүй зогсох боловч Саннигийн нүдээр дамжуулан чулуун өрөөг судалж байгааг тэр мэдэж байв. Хэсэг хормын дараа Кэсси дуугарлаа:
Англи эх
Cassie remained motionless, but he knew that she was studying the stone chamber through his eyes. A few moments later, she spoke:
"Одоо л асууж байгаа нь хачин санагдаж магадгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ Санни… чи энд яг юу олох гэж байгаа юм бэ? Тэгээд энэ «энд» гэдэг чинь яг хаана юм бэ?"
Англи эх
"I know that it might be strange to only ask now. But, Sunny… what exactly are you trying to find here? And where is here, exactly?"
Тэр үл мэдэг инээмсэглэв.
Англи эх
He smiled subtly.
"Бид цайзаас хол доор, уулын зүрхэнд байна. Төсөөллийн Адын үлдээсэн байх ёстой газарт. Харин миний хайж буй зүйлийн хувьд бол энгийн…"
Англи эх
"We are far below the castle, at the heart of the mountain. In a place that the Demon of Imagination must have left behind. As for what I am searching for, it's simple…"
Тэр хаалга руу болгоомжтой нэг алхлаа.
Англи эх
He took a careful step toward the door.
"Хүч."
Англи эх
"It's power."
Кэсси гайхсан бололтой.
Англи эх
Cassie seemed surprised.
"Хүч гэнэ ээ?"
Англи эх
"Power?"
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Сонсоогүй юм уу, Гэгээнтэн Кэссиа? Мэдлэг бол хүчний эх ундарга. Ядаж л Хувь Заяаны Ад тэгж үздэг байсан, би ч санал нийлэх хандлагатай байна. Аа… гэхдээ тэр бас дэлхийн хамгийн хүнд ачаа. Тиймээс түүнийг даах хүч хүн бүрт байдаггүй."
Англи эх
"Haven't you heard, Saint Cassia? Knowledge is the origin of power. At least that was what the Demon of Fate thought, and I'm inclined to agree. Ah… but it is also the heaviest thing in the world. So not everyone is strong enough to hold it."
Кэсси толгойгоо огцом эргүүлсэн ч Санни хайхрамжгүй өнгөөр үргэлжлүүлсээр:
Англи эх
She turned her head sharply, but Sunny simply continued in a carefree tone:
"Тэгэхээр миний энд олох гэж буй зүйл бол алдагдсан мэдлэг… тэгээд азаа үзвэл, түүн шиг л хориотой өөр нэг юм."
Англи эх
"So, what I am trying to find here is lost knowledge… and, if I am lucky, something just as forbidden."
Ингэж хэлээд Санни бариулаас атган эргүүлж, хаалгыг түлхэн нээв. Ядаж л нээхийг оролдов.
Англи эх
With that, Sunny grabbed the handle, turned it, and pushed the door open. Or, at least, he tried to.
Хаалга хөдөлсөнгүй.
Англи эх
The door didn't budge.
Санни үл ялиг хөмсгөө зангидан, илүү хүч гаргалаа. Гэтэлсэн Аймшгийн хувьд түүнд хүч гэж хүч бий, гэвч хаалга хөдлөх шинжгүй байв.
Англи эх
Scowling slightly, Sunny put more strength into it. He had a lot of strength as a Transcendent Terror, and yet, the door didn't move.
«Түгжээтэй юм болов уу? Гэхдээ түгжээ байхгүй шүү дээ. Нугас нь зэвэрч гүйцсэн юм болов уу? Үгүй ээ, хүлээ…»
Англи эх
'Is it locked? But there is no lock. Have the hinges rusted through? No, wait…'
"Татаад үзвэл яасан юм."
Англи эх
"You should try pulling."
Санни эвгүйхэн ханиалгаад, түлхэхийн оронд татлаа.
Англи эх
Sunny coughed awkwardly, then pulled instead of pushing.
Хаалга амархан нээгдэж, нугас нь ч дуугарсангүй.
Англи эх
The door opened easily, and the hinges produced no noise.
"…Би яг тэгэх гэж байсан юм. Тиймээ."
Англи эх
"...I was just going to. Yeah."
Кэсси юу ч хэлэлгүй дөхөж ирээд яг түүний ард зогслоо. Санни үл ялиг чангарав.
Англи эх
Cassie did not say anything and walked over, stopping just behind him. Sunny tensed slightly.
«Тэр яагаад ийм ойрхон зогсож байгаа юм бэ? Аа, тийм ээ… Тав дахь Махбодын Сувдын улмаас би л өөрөө ойрхон бай гэж хэлсэн шүү дээ…»
Англи эх
'Why is she standing so close? Oh, right… I told her to, because of the Quintessence Pearl…'
"Тэгэхээр чи ямар мэдлэг олно гэж найдаж байгаа юм бэ?"
Англи эх
"So, what kind of knowledge do you hope to find?"
Тэр чулуун өрөөнөөс гараад зогсож, цаадах урт хонгилыг ажиглав.
Англи эх
He walked out of the stone chamber and stopped, studying the long corridor beyond.
"Өө, мэдэж байгаа биз дээ… тийм ч гэнэтийн юм биш. Мөхлийн Дайн яагаад эхэлсэн бэ? Яаж төгссөн бэ? Хэн ялсан бэ? Бурхад яаж үхсэн бэ? Дэймонууд яаж үхсэн бэ?"
Англи эх
"Oh, you know… nothing too unexpected. Why did the Doom War start? How did it end? Who won? How did the gods die? How did the daemons die?
"Тэдний цогцос хаана байна?"
Англи эх
Where are their corpses?"
Санни гүнзгий амьсгаа аваад хайхрамжгүйхэн нэмж хэлэв:
Англи эх
Sunny took a deep breath and added nonchalantly:
"Хар Зүүдний Шившлэгийг яагаад бүтээсэн бэ? Түүний зорилго юу вэ? Бүтээгчид нь юу тохиолдсон бэ? Ийм л энгийн юмс…"
Англи эх
"Why was the Nightmare Spell created? What is its purpose? What happened to its creator? Simple stuff like that…"
Мэдээж Саннид өөр нэг зорилго, олохыг хүссэн өөр нэг зүйл байсан юм.
Англи эх
Of course, there was another goal Sunny was pursuing, and another thing he wanted to find.
Нэхэгчийн хориотой удмын үлдсэн хэсгүүд… тэр тэднийг хүсэж байлаа. Дутуу бүрдсэн хэдэн хэлтэрхийгээр л сэтгэл нь ханахгүй байв.
Англи эх
The remaining parts of Weaver's forbidden lineage… he wanted them. He wasn't satisfied with only having an incomplete collection of fragments.
Ядаж одоо бол ханахаа больжээ.
Англи эх
Not anymore, at least.
Сэтгэгдлүүд
1646-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…