Хувьсах Од хөмсөг зангидав. Түүний хүйтэн саарал нүдэнд гайхшралын сүүмэлзэх гэрэл тодров.
Англи эх
Changing Star frowned. There was a hint of surprise visible in her cold, grey eyes.
"Миний… зорилго? Ойлгомжтой биш гэж үү?"
Англи эх
"My… goal? Isn't it obvious?"
Тэр тэднийг хүрээлсэн ядуусын хороолол болон дээр нь сүндэрлэх сүрлэг цайз руу гараараа заав.
Англи эх
She gestured to the slum that surrounded them and the magnificent castle towering above it.
"Би эдгээр хүмүүст туслах гэж оролдож байна. Өөр юу байх вэ?"
Англи эх
"I'm trying to help these people. What else?"
Санни санаа алдав.
Англи эх
Sunny sighed.
Тэгснээ нүүрээ буруулан асуув:
Англи эх
Then, turning his face away, he asked:
"Хөөе, би чамд эгчийнхээ тухай ярьж байсан уу?"
Англи эх
"Hey, have I ever told you about my sister?"
Нефис нүдээ цавчлав.
Англи эх
Nephis blinked.
"Үгүй. Гэнэт яагаад энэ сэдвийг хөндөв?"
Англи эх
"No. Why bring this up all of the sudden?"
Тэр гунигтайхан инээмсэглэв.
Англи эх
He smiled wistfully.
"Саяхан санаанд нь орсон болохоор ярьж өгье гэж бодлоо. Юу гэвэл… бид багадаа эцэг эхээ алдсан. Түүнийг үрчлэн авсан ч би гудамжинд үлдсэн. Амьдрал надад амттай байгаагүй. Бүр ч гашуун, хоржоонтой байлаа. Тиймээс би хүүхэд ухаанаараа түүний амьдрал ч адилхан байгаа гэж төсөөлж явсан."
Англи эх
"I just was reminded of her recently, so I thought I'd share. You see… our parents died when we were little. She got adopted, but I ended up on the streets. Life wasn't really sweet for me. In fact, it was nothing but unsavory and bitter. So, young as I was, I simply imagined that it was the same for her.
"Тийм болохоор би түүнийг олох бодолдоо хэт автсан. Толгойд минь нэг мөрөөдөл байсан юм, мэдэж байгаа биз дээ, түүнийг аварч, хамгаалах. Дахиад гэр бүл болох."
Англи эх
That's why I got obsessed with the idea of finding her. I had this fantasy in my head, you know, of saving and protecting her. Becoming a family again."
Санни мурийв.
Англи эх
Sunny grimaced.
"Гэвч над шиг хэнд ч хэрэггүй, халаасандаа ганц сохор зоосгүй амьтан хэнийг ч яаж олох билээ? Хотын мэдээллийн сан ямар байдгийг чи мэднэ. Ажиллаж байсан ч гэсэн тэндээс ямар нэг юм нээлгэхийн тулд иргэн байх ёстой, тэгээд бас нэлээд өндөр зэрэгтэй иргэн. Гэхдээ би зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Тиймээс мөнгө хуримтлуулсан. Гудамжны хүүхэд их олдог юм биш, гэлээ ч чадах чинээгээрээ хураасан."
Англи эх
"But how could a penniless undesirable like me find anyone? You know how the city databases are. Even if they're functional, unsealing anything requires you to be a citizen, and one of a considerable rank, too. However, I was ready to do anything to accomplish my goal. So, I saved up money. A street kid can't earn much, but even then, I saved up as much as I could."
Түүний нүүрэнд бараан илэрхийлэл тодров.
Англи эх
A dark expression appeared on his face.
"Идэх юмгүй шахам байсан ч гэсэн төрөл бүрийн жигшүүрт ажил хийж олсон өрөвдөлтэй хэдэн мөнгөө нууж хадгалсаар байлаа. Ийнхүү дөрөв таван жил болж, арван долоо хүрэх шахсан байхдаа эцэст нь хувийн мөрдөгч хөлслөх хэмжээний мөнгөтэй болсон."
Англи эх
"Even if I had almost nothing to eat, I would keep putting away the pathetic amount of credits I had earned through doing all kinds of horrid crap. And after four or five years of this, by the time I was nearly seventeen, I finally had enough to hire a private investigator."
Тэр инээмсэглэв.
Англи эх
He smiled.
"Нэг мөрдөгч байсан юм, заримдаа бидэн шиг хэн ч биш амьтдыг мэдээлэл цуглуулахаар хөлсөлдөг. Үйлчилгээ нь хямдхан биш ч би түүнд итгэдэг байсан. Ядаж түүний чадварт итгэдэг байсан. Тэгээд тэр залууд бүх мөнгөө өгөөд эгчийг минь олж өгөөч гэлээ. Тэгсэн чинь яасан гэж санана? Олчихсон."
Англи эх
"You see, there was this detective who sometimes hired us nobodies to gather information for him. His services weren't cheap, but I trusted him. Or in him, at least. So I gave all my money to that guy and told him to find my sister. And you know what? He did.
"Тохиролцсоноос хойш сар орчмын дараа нэг өдөр тэр надад хаяг бичсэн цаас өгсөн. Тэгээд би тийшээ очсон."
Англи эх
One day, about a month after we made the deal, he gave me a piece of paper with an address written on it. So I went there."
Нефис хэсэг зуур эргэлзсэнээ намуухан дуугаар асуув:
Англи эх
Nephis hesitated for a few moments, then asked in a quiet voice:
"Тэгээд яасан бэ? Эгчтэйгээ уулзсан уу?"
Англи эх
"So what happened? Did you meet your sister?"
Санни нүүрээ илж, тэнгэр өөд харснаа хэлэв:
Англи эх
Sunny rubbed his face, glanced at the sky, and said:
"Ерөөсөө л. Үнэндээ би түүнтэй трамвайн буудлын дэргэд таарсан. Зөвхөн тэр үед нь танихгүй өнгөрсөн. Юу гэвэл, түүнийг аварна гэж өндөр зүйл мөрөөдөж явсан хэрнээ би түүнийг ямар төрхтэйг нь ч сайн санахгүй байсан юм. Арванхоёр орчим насны, цэвэрхэн сургуулийн дүрэмт хувцастай нэг охин надтай нэг зүг рүү алхаж байлаа."
Англи эх
"Sort of. I actually met her near the tram terminal. Only at that time, I didn't recognize her. You see, despite my lofty ideas of being her savior, I couldn't even really remember what she looked like. There was this girl, around twelve years old, wearing a tidy school uniform. She was walking in the same direction as me.
"Тэр хаягт байгаа байшин руу орохыг нь хараад л түүнийг гэдгийг ойлгосон."
Англи эх
I only realized that it was her after she entered the house from the address."
Тэр хэсэг чимээгүй байснаа хачин сэтгэлгүй хоолойгоор үргэлжлүүлэв:
Англи эх
He was silent for a while, then continued, his voice strangely emotionless:
"Аль хэдийн харанхуй болчихсон байсан. Бороо орж байсан байх. Байшин нь үнэхээр сайхан дүүрэгт байрладаг байлаа. Бүтэн байшинг ганцаараа эзэмшдэг. Ганцхан гэр бүл амьдардаг гээд төсөөлж байна уу? За, чи төсөөлж чадах л байх."
Англи эх
"It was already dark. I think it was raining. The house was situated in a really nice district. They actually had the whole house to themselves. Just one family living in it, can you imagine? Well, I guess you can.
"Ямартай ч… тэнд бүр зүлэг хүртэл байсан. Бас цонх… гадагшаа гэрэл цацруулсан том цонх. Тэр цонхоор тэднийг харах нь телевизийн нэвтрүүлэг үзэхтэй бараг адилхан байлаа."
Англи эх
Anyway… there was even a lawn. And a window… a big window that shined light outside. Watching them through that window was almost like watching a television show."
Санни тэр сүр жавхланг, өөрийнхөө ичгэвтэр гайхшралыг санан инээмсэглэхийг оролдов. Гэвч чадсангүй.
Англи эх
Sunny remembered the splendor of it, his own embarrassing astonishment, and tried to smile. However, he failed.
"Тэр гэрлийн хүрээнээс яг гадна, сүүдэрт зогсоод би түүний гэр бүлийг хэсэг ажиглав. Түүнийг хайрладаг, сайн харьцдаг эцэг эх нь байлаа. Жинхэнэ хоол, бас хэзээ ч өлсөхгүй хангалттай хоолтой. Хөөрхөн хувцас, үнэтэй сурах бичигтэй. Бүр өхөөрдөм дүү нартай. Тэд бүгд инээмсэглэж, хөхрөлдөж, хамтдаа сайхан цагийг өнгөрөөж байлаа."
Англи эх
"Standing in the shadows just outside the edge of that light, I observed her family for a while. She had parents who loved her and treated her well. She had real food, and enough of it to never go hungry. She had pretty clothes and expensive textbooks. She even had cute younger siblings. They were all smiling, laughing, and having a great time together."
Неф түүн рүү харж асуув:
Англи эх
Neph looked at him and asked:
"Тэгээд чи юу хийсэн бэ?"
Англи эх
"So what did you do?"
Санни шууд хариулсангүй. Харин тэр аз жаргалтай хүмүүсийг ширтэн тэнд зүгээр л зогсож байснаа санав. Өөрийнхөө туранхай бие, бохир ноорхой хувцас, цус болсон хурууны үеийнхээ хөхрөлтийг доош харж байснаа. Тэгээд тэр зурагт өөрийгөө ямар ч хамаагүй, огт зохихгүй гэдгээ ухаарснаа.
Англи эх
Sunny didn't answer immediately. Instead, he remembered how he just stood there, watching those happy people. How he looked down at his own frail body, his dirty and ragged clothes, the bruises on his bloodied knuckles. And realized how utterly out of place he was in that picture.
Эгчийгээ олж аварна гэж олон жил мөрөөдсөний эцэст тэр энгийн нэгэн үнэний өмнө тулсан юм: тэр… түүнд хэзээ ч үнэхээр хэрэгтэй байгаагүй. Охин ах нь байдаг гэдгийг ч санахгүй байж магадгүй. Үүнээс ч илүү, түүний амьдралд эргэн орох нь охинд ямар ч сайн зүйл авчрахгүй. Түүнд санал болгох сайхан, ашигтай юу ч байсангүй. Зөвхөн байдлыг дордуулж л чадах байлаа.
Англи эх
After years of dreaming of finding his sister and saving her, he was faced with the simple fact that she… she never really needed him. She probably didn't even remember that he existed. More than that, returning into her life would not bring anything good to her. He didn't have anything pleasant or beneficial to offer. He could only make things worse.
Тэр харанхуй, бороотой шөнө сүүдэрт зогсож байхад Саннигийн зүрхэнд нэг юм мөнхөд унтарсан. Дотор нь нэг юм үхсэн.
Англи эх
Out there on that dark and rainy night, while Sunny was standing in the shadows, something in his heart was extinguished forever. Something inside him died.
Үүнээс хойш ямар ч байдалд орсон, тэр ганц агшинд мэдэрсэн харанхуйтай юу ч жинхэнэ утгаараа эн зэрэгцэхгүй байв.
Англи эх
No matter what kind of situation he would find himself in after this, nothing would really compare to the darkness he felt in that single moment.
Удаан хөдөлгөөнгүй зогссоны эцэст тэр аажуухан ухарч, эргэн, харанхуй руу алхан одсон.
Англи эх
After remaining motionless for a long time, he slowly backed away, turned around, and walked into the darkness.
…Үүнээс хэдхэн хоногийн дараа түүнд Хар Зүүдний Шившлэгт халдварласны анхны шинж тэмдэг илэрч эхэлсэн.
Англи эх
…A few days after that, he began showing the first symptoms of being infected by the Nightmare Spell.
Цаашхи нь бүгдэд мэдэгдэх түүх.
Англи эх
And the rest was history.
Тааламжгүй дурсамжаа сэгсрэн хаяж, Санни хайхрамжгүй дүр эсгэн мөрөө хавчив.
Англи эх
Shaking off the unpleasant memories, Sunny pretended to be carefree and shrugged.
"Би амьдралдаа хийсэн цорын ганц амиа хичээгээгүй үйлдлээ хийсэн. Эргээд явчихсан. Яагаад гэдгийг мэдэх үү?"
Англи эх
"I did the only selfless thing that I have ever done. I turned around and went away. Do you know why?"
Нефис аажуухан толгой сэгсрэв.
Англи эх
Nephis slowly shook her head.
Санни ярзайн инээмсэглэхэд уур хилэн нь эцэст нь нүдэнд нь тусав.
Англи эх
Sunny grinned, the anger finally finding its way into his eyes.
"Учир нь над шиг тэнэг хүртэл аврахыг хүссэн хүнд нь аврал огт хэрэггүй гэдгийг ойлгож чадсан юм. Тэгэхээр надад хэлээдэхээч, Неф, ийм ухаантай, тунгалаг ухаантай чи яагаад яг ийм зүйлийг ойлгож чаддаггүй юм бэ?"
Англи эх
"Because even a cretin like me was able to realize that the person he wanted to save didn't need his saving. So please tell me, Neph, why is it that you, with all your intelligence and clarity, can't seem to do the same?"
Тэр түүн рүү ширтэхэд нүүрэнд нь гүн үрчлээ тодров.
Англи эх
She stared at him, a deep frown appearing on her face.
"Чи намайг эдгээр хүмүүст туслах санаагаа худал хэлсэн гэж хэлэх гээд байна уу? Тийм бол чи эндүүрч байна."
Англи эх
"Are you implying that I lied about my intention to help these people? If so, you are wrong."
Санни нударгаа зангидав. Өөрийгөө барьж амжаагүй байтал амнаас нь үгс унав.
Англи эх
Sunny clenched his fists. Before he could stop himself, words flew out of his mouth.
…Үгүй. Өөртөө бүрэн үнэнч байх юм бол тэр үгсээ барихыг огтхон ч хүсээгүй гэдгээ хүлээх ёстой байв. Нефтэй энэ тоглоомыг үргэлжлүүлэн тоглоход тэр хэтэрхий ядарч, өвдөж, догдолсон байлаа. Бүхнийг ил болгох цаг нь болжээ.
Англи эх
…No. To be completely honest with himself, he had to admit that he simply did not want to stop them. He was too exhausted, hurting, and shaken to keep playing this game with Neph. It was time to bring everything to light.
Магадгүй тэгвэл тунгалаг ухаанаа эргүүлэн олох байх.
Англи эх
Maybe then, he would be able to regain clarity.
Хувьсах Од руу хилэгнэн харж, Санни тонилгов:
Англи эх
Glaring at Changing Star, Sunny spat:
"...Чааваас чинь, Неф."
Англи эх
"...Fuck you, Neph."
Тэр нүдээ цавчлав.
Англи эх
She blinked.
"Юу?"
Англи эх
"What?"
Тэр мурийж инээмсэглэв.
Англи эх
He smiled crookedly.
"Тэр балай дэмий юмаа аваад там руугаа тонил гэж хэлсэн… Гэгээнтэн Нефис. Чи бусад бүгдийг хуурсан байж магадгүй, гэхдээ би чамайг мэднэ. Хэнээс ч илүү сайн мэднэ. Тиймээс чиний тэр аврагчийн жүжигт би ганц хором ч итгэхгүй."
Англи эх
"I said go fuck yourself with that bullshit… Saint Nephis. You might have fooled everyone else, but I know you. I know you better than anyone else. So I don't buy your whole savior act even for a second."
Санни түүний дохиог давтаж, эргэн тойрны овоохойнууд руу заав.
Англи эх
Sunny repeated her gesture, pointing at the surrounding hovels.
"Эдгээр хүмүүст туслах уу? Больё доо! Юугаар нь туслах гэж байгаа юм? Хүүр болоход нь туслах уу? Энэ юугаар төгсөхийг чи бид хоёр хоёулаа мэднэ. Кэсси аль хэдийн хэлчихсэн."
Англи эх
"Help these people? Please! What are you going to help them with? Help them turn into corpses? You and I both know how this ends. Cassie already told us.
"Гал ба цусны гол, тийм үү? Чиний төлөвлөж байгаа юм чинь энэ үү?"
Англи эх
Fire and rivers of blood, right? Is this what you're planning?"
Нефис түүн рүү ширтэхэд зааны ясан мэт цагаан нүүрэнд нь бараан илэрхийлэл бичигдэв. Хүйтэн саарал нүд нь тайван байхаа больжээ. Эцэст нь тэнд шатаж буй нэгэн мэдрэмж тодров. Энэ юу байв… төөрөгдөл үү? Өвдөлт үү? Урам хугарал уу?
Англи эх
Nephis stared at him, a dark expression written on her ivory face. Her cold grey eyes weren't calm anymore. Finally, there was a burning emotion in them. Was it… confusion? Pain? Disappointment?
Тэр амаа ангайснаа дахин жимийв. Тэгээд Хувьсах Од аажуухан толгой сэгсрэв.
Англи эх
She opened her mouth, then closed it again. Then, Changing Star slowly shook her head.
Эцэст нь тэр зөв үгээ олсон бололтой. Саннигийн нүд рүү эгц харж, эрүүгээ үл ялиг өргөн хэлэв:
Англи эх
Finally, she seemed to find the right words. Looking Sunny right in the eyes, she slightly raised her chin and said:
"...За. Чи намайг барьчихлаа."
Англи эх
"...Fine. You got me."
Сэтгэгдлүүд
166-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…