Гялалзсан Дэлгүүрт буцаж ирсэн Санни хоолны танхимын голд хөдөлгөөнгүй зогсож байлаа. Царай нь хөшиж орхижээ.
Англи эх
Back in the Brilliant Emporium, Sunny was standing motionlessly in the middle of the dining hall. His face was frozen.
Бастионы гудамжууд аль хэдийнэ харанхуйлж, түүнийг амгалан нам гүм бүрхэв.
Англи эх
The streets of Bastion had long turned dark, and he was enveloped by a peaceful silence.
Хэсэг хугацааны дараа тэр доош харан гунигт сүүдэр рүүгээ ширтэв.
Англи эх
Some time later, he looked down and stared at the gloomy shadow.
«Би… энэ бүгдийг төсөөлөөд суугаагүй биз дээ?»
Англи эх
'I… did not imagine the whole thing, did I?'
Сүүдэр түүн рүү эргэж ширтээд мөрөө хавчив. Гэсэн ч яагаад ч юм гэрэлтэж, баярлаад байгаа бололтой.
Англи эх
The shadow stared at him back and shrugged. Nevertheless, it seemed strangely elated.
«Магадгүй?»
Англи эх
'Maybe?'
Үгүй ээ… Нефис саяхан энд байсан нь гарцаагүй. Түүний таваг ширээн дээр хэвээр, аяга нь бараг дүүрэн устайгаа байв.
Англи эх
No… Nephis had definitely been here just now. Her plate was still on the table, and her glass was still mostly full of water.
Тэр зүгээр нэг энд ирээд зогсохгүй, Санни одоо түүнд сүнсэнд холбогдсон илд урлах болсон бололтой.
Англи эх
Not only had she been here, but Sunny was now apparently making a soulbound sword for her.
Царай нь аажмаар цайв.
Англи эх
Slowly, his face paled.
«…Би юу хийчихэв ээ?!»
Англи эх
'...What did I do?!'
Тэр агшинд энэ бүхэн туйлын ухаалаг, зальтай шийдвэр мэт санагдаж байсан юм. Нефийн тусламжтайгаар [Холбогдсон] Домыг давтан бүтээх хүсэлдээ хүрэхийн зэрэгцээ, тэр бүсгүй Гэтэлсэн тулааныхаа урлагийн нууцыг өөрийн хүслээр, өөрөө түүнд дэлгэн үзүүлэх нь.
Англи эх
It all seemed perfectly reasonable and cunning in the moment. Not only would he be able to fulfill his ambition of replicating the [Bound] enchantment with Neph's help, but she would also reveal the secrets of her Transcendent battle art to him, completely of her own volition.
Захиалгаас олох бүдүүн мөнгийг бүр хэлэх ч юун.
Англи эх
Not to mention the hefty sum he would earn for the commission.
Харин одоо Санни сандарч байлаа!
Англи эх
But now, Sunny was panicking!
Тэр яагаад түүнтэй урт удаан хамт байхыг шаардав аа? Даруухан дэлгүүрийн эзний хийх ёстой зүйлийн яг эсрэг шүү дээ! Түүний цорын ганц зорилго бол Нефисээс аль болох хол байж, нам гүм, амар тайван амьдрах явдал байсан юм.
Англи эх
Why did he insist on spending lots of time with her? That was the exact opposite of what the humble shopkeeper was supposed to do! His only task was to stay as far away from Nephis as possible and live a tranquil, peaceful life.
Гэтэл хэдхэн хоногийн дотор Санни Нефис, Кэсси хоёулантай нь ороолдоод амжжээ. Ямар нэг байдлаар.
Англи эх
And now, in the span of just a few days, Sunny ended up being entangled with Nephis and Cassie both. Somehow.
«Энэ төлөвлөгөөнд байгаагүй шүү дээ!»
Англи эх
'This wasn't a part of the plan!'
Гэхдээ… тийм ч муу биш юм биш үү?
Англи эх
But it was also... not that bad?
Одоогийн байдал төлөвлөгөөнөөс нь хичнээн зөрж байсан ч Санни өөрийн эрхгүй инээмсэглэж байгаагаа анзаарав.
Англи эх
Despite how contrary to his plans the current situation was, Sunny found himself smiling.
Үнэндээ, сандарсан хэдий ч тэр гунигт сүүдрээсээ дутахааргүй баярлаж байлаа.
Англи эх
In fact, despite his panic, he was just as elated as the gloomy shadow.
Бүр хэтэрхий баярласан нь аргагүй, Хэрээний Зүрхэнд байгаа хоёр дахь бие нь хөгжилтэй аялгуу аялж эхэлсэн тул… Рэйн түүн рүү хачин харцаар ширтэж байв.
Англи эх
Too much so, even, to the point that his second avatar was currently humming a happy melody in Ravenheart... which made Rain stare at him weirdly.
Санни гэнэт аялахаа болив.
Англи эх
Sunny abruptly stopped humming.
«…Хог гэж.»
Англи эх
'...Crap.'
За, одоо бүр ёстой хийчихлээ!
Англи эх
He had done did it now!
Маргааш нь Санни нойрмоглож байгаа Айкод Хувьсах Од өчигдөр орой оройтож дэлгүүрт ирээд Дурсамж захиалсныг дуулгав.
Англи эх
The next day, Sunny informed somewhat sleepy Aiko that Changing Star had visited the shop late in the evening to commission a Memory.
Жижигхэн бүсгүй түүн рүү хэсэг ширтсэнээ сөөнгө хоолойгоор асуув:
Англи эх
The petite girl just stared at him for a moment and then asked, her voice gruff:
"Тийм үү? Өөр хэн ирсэн бэ? Өвлийн Өвгөн үү?"
Англи эх
"Oh, yeah? Who else came in? Was it Santa Claus?"
Танил бус нэрийг сонсоод Санни хөмсөг зангидав.
Англи эх
Hearing the unfamiliar name, Sunny frowned.
"Өвлийн Өвгөн гэж хэн юм бэ? Илдний Эзэмшилд шинэ Гэтэлсэн гарч ирсэн юм уу?"
Англи эх
"Saint Claus? Who is that? Is there a new Transcendent in the Sword Domain?"
Айко зөвхөн толгой сэгсрээд өөр тийш харав.
Англи эх
Aiko just shook her head and looked away.
"Яах вэ дээ. Тэгэхээр Кэсси, Хувьсах Од өөрөө хоёулаа Гялалзсан Дэлгүүрт ирсэн, гэхдээ хоёулаа намайг явтал хүлээж байгаад чамтай ганцаараа цагийг өнгөрөөсөн гэж байна аа даа. Би зөв ойлгож байна уу?"
Англи эх
"Never mind. So, you're telling me that both Cassie and Changing Star herself have visited the Brilliant Emporium, but both waited until I was gone to spend some time with you alone. Am I getting this correctly?"
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times.
"Ер нь бол хачин талаас нь тайлбарлаж байна л даа, гэхдээ тийм. Үндсэндээ тийм."
Англи эх
"I mean, that is a strange way of putting it, but yes. That is basically it."
Бүсгүй толгой дохив.
Англи эх
She nodded.
"Тэгэлгүй яах вэ. Яагаад болохгүй гэж. Үнэндээ гайхах ч юм алга."
Англи эх
"Sure. Why not? I shouldn't be surprised, really."
Энэ үед Санни гомдож эхэллээ.
Англи эх
By that point, Sunny was starting to get offended.
"Чамд юу болоод байгаа юм бэ? Би чамайг баярлана гэж бодсон юм! Удахгүй бид овоо Сүнсний Хэлтэрхийтэй болно шүү дээ!"
Англи эх
"What's the matter? I thought you would be happy! We'll get a pile of soul shards soon!"
Айко эвшээв.
Англи эх
Aiko yawned.
"Тийм ээ… гоё байна. Тэгвэл надад бүдүүхэн шагнал өгөхөө мартуузай."
Англи эх
"Yeah... that's great. Don't forget to give me a fat bonus, then."
Аяс нь түүнийг өөрийг нь тайван орхихыг хэлж байсан ч Санни тэгэх бодолгүй байлаа.
Англи эх
Her tone told him to leave her alone, but Sunny was not willing to.
"Үнэн шүү! Тэр бүр миний бялууг магтсан!"
Англи эх
"It's true! She even complimented my cake!"
Жижигхэн бүсгүй чимээгүйхэн тааз руу хөвөн гарав. Санни түүн рүү гайхан ширтэв.
Англи эх
The petite girl silently floated up to the ceiling. He stared at her in confusion.
"Чи юу хийж байгаа юм?"
Англи эх
"What are you doing?"
Айко егөөдөн хариулав:
Англи эх
Aiko responded sarcastically:
"Архиа шалгаж байна. Би өчигдөр л тооллого хийсэн, тиймээс намайг явсны дараа чи хэдийг хөнтөрснийг олж мэдэхгүй гэж бүү бодоорой…"
Англи эх
"Checking the liquor. I just made an inventory yesterday, so don't think I'll fail to find out how much you guzzled after I left…"
Санни гараа дээш шидэв.
Англи эх
Sunny threw his arms up.
"Дарга руугаа ингэж ярьдаг юм уу?!"
Англи эх
"Is this how you talk to your boss?!"
Бүсгүй хамраа шуув.
Англи эх
She scoffed.
"Уучлаарай. Намайг явсны дараа та хэдийг хөнтөрснийг олж мэдэхгүй гэж бүү бодоорой, дарга аа."
Англи эх
"I apologize. Don't think I'll fail to find out how much you guzzled after I left, boss."
Санни толгой сэгсрэн хэдэн хараал бувтнаад, өглөөний үйлчлүүлэгчдэд бэлдэж эхлэв.
Англи эх
Shaking his head, he mumbled a few curses and went about getting ready for the morning customers.
Хэдэн өдөр залхуу амгалан өнгөрөв. Гялалзсан Дэлгүүрт онц юм болсонгүй, тиймээс Санни Гал Сахигчид холбогдохыг л хүлээж суув.
Англи эх
A few days passed in idle tranquility. There was not much happening in the Brilliant Emporium, so Sunny simply waited to be contacted by the Fire Keepers.
Инээдтэй нь, Сүүдрийн Эзэн ч мөн адил байдалд байлаа. Эр Зориг овгийн ахмадууд түүнтэй хэрхэн хэлэлцээр хийх тухайгаа яаралгүй, сэлүүхэн ярилцаж байсан тул түүнд хүлээхээс өөр хийх юм алга.
Англи эх
Funnily enough, the Lord of Shadows was in the same situation. The elders of clan Valor were taking their sweet time discussing how to negotiate with him, so he had nothing better to do than wait.
Зөвхөн Хэрээний Зүрхэн дэх бие нь л завгүй байв, тэр Рэйнтэй хамт Сэрсэн жигшүүрт амьтныг агнахаар төлөвлөж эхлээд байсан юм.
Англи эх
Only the avatar in Ravenheart was busy, since he and Rain were in the initial stages of planning a hunt for the Awakened abomination.
Дахиад хэдэн өдөр өнгөрөхөд Саннигийн анхаарлыг хоолны танхимд таваг өнхрөх чимээ сарниулав. Тэр зуухнаас өндийн харж, гараа арчаад, юу болсныг шалгахаар гарав.
Англи эх
A few more days passed, and then, Sunny was distracted by the sound of plates rolling in the dining hall. Looking up from the stove, he wiped his hands and went to check what had happened.
Гал тогооноос гарахад түүнийг Айко шалан дээр нүүрээрээ шавж унасан дүр зураг угтав. Үүдэнд шинэ үйлчлүүлэгч зогсож, нарны гэрэл мөрөн дээгүүр нь асган, гуалиг биеийг нь гэрэлтүүлж байлаа.
Англи эх
When he left the kitchen, what met him was the sight of Aiko having planted face-first into the floor. There was a new customer standing at the entrance, sunlight pouring over her shoulders and illuminating her slender figure.
Үйлчлүүлэгчид түүн рүү чимээгүй бишрэн ширтэж байв.
Англи эх
The customers were staring at her in silent awe.
Нефис харин нүдэндээ үл ялиг гайхшрал тодруулан доош харлаа:
Англи эх
Nephis, meanwhile, looked down with a hint of bewilderment in her eyes:
"Айко… зүгээр үү?"
Англи эх
"Aiko… are you alright?"
Тэр дахиад л энгийн хувцас өмссөн байсан бөгөөд энэ удаа хууль бусаар гоё тэр зуны даашинзаа загварлаг цагаан өмд, биед нь наалдсан хар цамцаар сольжээ.
Англи эх
She was wearing civilian clothes once again, this time having replaced the criminal summer dress with fashionable white trousers and a fitted black blouse.
Жижигхэн бүсгүй дарагдсан хараал бувтнаад шалнаас аажуухан өндийв.
Англи эх
The petite girl mumbled a stifled curse and slowly picked herself off the floor.
"Аа, тийм ээ… Би огт зүгээр, Хатагтай Нефис. Аан… та юуны учир ирэв?"
Англи эх
"Ah, yes… I'm perfectly fine, Lady Nephis. Uh… what brings you here?"
Саннид ч мөн адил асуулт төрлөө. Тэр Кэсси өөрийг нь оюун санаагаар дуудах юм уу, эсвэл Гал Сахигчдын нэг нь урилга барьж ирэх байх гэж бодож байсан. Нефис өөрөө биечлэн ирсэн нь нэлээд хачин. Чөлөөт цаг ихтэй байгаа юм болов уу?
Англи эх
Sunny had the same question. He had expected for Cassie to summon him telepathically, or maybe one of the Fire Keepers arrive to hand him an invitation. The fact that Nephis arrived personally was rather strange. Did she have a lot of free time?
Үнэндээ… байх л даа, Эр Зориг овгийн ахмадуудын шийдвэрийг хүлээж байгаа юм чинь. Яг Сүүдрийн Эзэн хүлээж байгаатай адил. Гэхдээ энэ нь түүнийг яагаад Гялалзсан Дэлгүүрт ирснийг тайлбарлахгүй.
Англи эх
As a matter of fact... she probably did, waiting for the elders of clan Valor to make a decision. The same way the Lord of Shadows was waiting. But that still did not explain why she had come to the Brilliant Emporium.
Дотроо гацчихсан Санни тэдний зүг алхаж очоод, Нефист харагдахгүй байхыг анхааран Айко руу сайрхсан харц шидэв.
Англи эх
Secretly stumped, Sunny walked over and, made sure that Nephis could not see, and gave Aiko a smug look.
Тэгээд тааламжтай төрх гарган эргэв.
Англи эх
Then, he turned away with a pleasant expression.
"Тавтай морил, тавтай морил. Манай газарт ийм хурдан дахин зочлох гэж бодсонгүй, хатагтай минь."
Англи эх
"Welcome, welcome. I didn't expect you to visit our establishment again so soon, my lady."
Нефис хэсэг чимээгүй байснаа тайван өнгөөр хэлэв:
Англи эх
Nephis remained silent for a few moments, then said neutrally:
"Өнгөрсөн удаа эхлүүлсэн яриагаа үргэлжлүүлэхээр ирлээ. Өө, тэгээд…"
Англи эх
"I'm here to continue the discussion we started last time. Oh, and…"
Түүний төрх хөдлөлгүй хэвээр байлаа.
Англи эх
Her expression remained stoic.
"Жаахан цангаж байна. Надад цай аягалж өгөхгүй юу? Тэгээд хамт идэх юм… бялуу байхад л болно…"
Англи эх
"I'm a bit parched. Would you mind serving me some tea? And something to go along with it… cake will do fine…"
Саннигийн инээмсэглэл хоромхон зуур чичрэв.
Англи эх
Sunny's smile wavered for a moment.
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Харамсалтай нь, яг одоогоор бялуу алга. Гэхдээ!"
Англи эх
"I'm afraid we don't have cake at the moment. But!"
Эрүү нь үл ялиг өргөгдөв.
Англи эх
His chin rose a little.
"Миний сархинаган бинийг амсаад үхсэн ч гомдолгүй гэдэг юм билээ. Та сууж байгаарай… Би одоохон ирье."
Англи эх
"I've been told that my waffles are to die for. Please have a seat… I'll be with you shortly."
Сэтгэгдлүүд
1692-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…