Санни түүний үгийг ухаарах гэсэн мэт хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times, digesting her words.
Амь, үхлийн асуудал… Нефис ийм үг хэлж байгаа бол байдал үнэхээр хүнд байх нь. Тэр үгээ салхинд хийсгэдэг хүн биш.
Англи эх
A matter of life and death… if Nephis used these words, the situation was indeed dire. She was not someone to throw words to the wind.
Гэхдээ түүнд итгэж бас болохгүй. Тэдний хооронд бүх зүйл урьдынх шигээ болоосой гэж Санни хичнээн хүссэн ч, тэгэх боломжгүйг мэдэж байв. Аль алинд нь буцах зам гэж байхгүй.
Англи эх
However, she was also not to be trusted. No matter how much Sunny wanted for things between them to go to the way they had been before, he knew that it was impossible. There was no way back for either of them.
Санни одоо Хувьсах Одны жинхэнэ царайг мэдэх болжээ. Түүний итгэл үнэмшлийн төгсгөлгүй хүчийг нүдээрээ харсан. Сүнсэнд нь дүрэлзэх цагаан галын тамд бүх юм үнс болдог. Үнэнч сэтгэл, өршөөл, энэрэл гэх мэт хүний ойлголтууд тэр сөнөөлтөөс мултрах ямар ч найдваргүй.
Англи эх
Sunny knew the true face of Changing Star now. He had seen the endless force of her conviction. In the flaming white inferno of her soul, all things were reduced to ash. Human concepts like loyalty, mercy, and affection had no hope of escaping that annihilation.
Тэднийг ямар ч холбоо холбож байлаа гэсэн, Нефис түүнийг хязгааргүй туйлбаршил зорилгоосоо дээгүүр тавина гэдэгт Санни итгэж чадахгүй байв. Хэрэг дээрээ тулбал тэр зорилгодоо хүрэхийн тулд юуг ч… хэнийг ч… золиослох болно. Тэр дундаа Саннийг ч.
Англи эх
No matter what bonds connected them, Sunny could not trust Nephis to put them above her boundless obsession. If push came to shove, she would sacrifice anything… or anyone… to achieve her goal. Including him.
Ядаж л тэр ингэж итгэж байлаа.
Англи эх
At least that was what he believed.
Түүгээр ч зогсохгүй, Неф хичнээн нуух гэж оролдсон ч түүнд хандах байдал нь бас өөрчлөгдсөнийг Санни мэдэрч байв. Яг юу гэдгийг хэлж мэдэхгүй ч, түүн рүү харах харцанд нь бараг анзаарагдахгүй өөр нэг юм байлаа.
Англи эх
What's more, despite the fact that she tried to hide it, Sunny could feel that Neph's demeanor toward him had changed as well. He couldn't tell how exactly, but there was something almost imperceptibly different about how she looked at him.
Нэгэнт хагарсан итгэлийг эргүүлж наана гэдэг амаргүй. Магадгүй огт боломжгүй ч байж мэднэ.
Англи эх
Once broken, trust was not easy to put back. Perhaps it was simply impossible.
Гэсэн хэдий ч… энэ бүхнийг үл харгалзан тэр түүний тусламж гуйсныг үнэхээр няцааж чадах болов уу?
Англи эх
And yet… despite all that, was he really capable of refusing her plea for help?
Санни санаа алдаад хэсэг зуур нүдээ анилаа.
Англи эх
Sunny sighed and closed his eyes for a moment.
…Үгүй. Үгүй ээ, чадахгүй л болов уу.
Англи эх
…No. No, he didn't think he was.
Харилцаа нь хурцадсан ч гэсэн тэр энэ ертөнцөд Саннигийн санаа тавьдаг ердөө хоёрхон хүний нэг хэвээр байв. Нефт хандах сэтгэл нь… бараг л хоёр дахь Согог шиг.
Англи эх
Even if things between them became strained, she was still one of the only two people he cared about in this world. The way he felt toward Neph was... was almost like a second Flaw.
Хичнээн хүссэн ч тэр үүнээс салж чадахгүй байлаа.
Англи эх
No matter how much he wanted to, he just couldn't get rid of it.
Хэзээ, хаана гэдгийг ч мэдэхгүй, энэ сэтгэл сүнсэнд нь үндэслэчихжээ. Хол байвал хатаж, үхэх болов уу гэж найдаж байсан ч эсрэгээрээ улам л хүчтэй болов. Одоо түүнээс зугтах газар алга.
Англи эх
Somewhere along the way, it had taken root in his soul. He had hoped that it will wither and die if they were apart, but instead, it just grew stronger. And now there was no escape from it.
Санни өөрийгөө хүмүүсийн будлиант орчин руу дахин чирэгдэж буйг мэдэрлээ. Ямар гай вэ! Яг ийм учраас л тэр энд буцаж ирэхийг хүсээгүй юм. Энэ бүхнийг ардаа орхих гэж тийм их зовсон хойно, тайван, тааламжтай, жаргалтай ганцаардлын амьдралаа яахаараа хаяхыг хүсэх билээ?
Англи эх
Sunny could feel himself being pulled back into the mess of humanity once again. Damn it! This was exactly why he had been reluctant to return here. After suffering so much to leave it all behind, why would he ever want to abandon his peaceful, pleasant, delightful life of solitude?
'Хараал ид!'
Англи эх
'Curses!'
Гэвч тэр Нефийг зүгээр л няцааж чадахгүй байлаа.
Англи эх
But he just couldn't refuse Neph.
…Гэхдээ энэ нь түүний дуулгавартай туслах нь дахин болно гэсэн үг огт биш.
Англи эх
…However, that didn't mean that he was going to become her compliant sidekick again.
Хамтран ажиллах болсон ч түүний нөхцөлөөр л ажиллана.
Англи эх
Even if they were going to work together, they were going to do it on his terms.
'Анхаарлаа төвлөрүүл! Чи Чулуун Гэгээнтэнд тэжээх Дурсамж худалдаж авах гэж ирсэн шүү дээ!'
Англи эх
'Focus! You came here to purchase Memories to feed for the Stone Saint!'
Хувьсах Од түүн рүү хүлээлттэйгээр харж байв. Санни өөртөө итгэлтэй, хайхрамжгүй харагдахыг хичээн хэлэв:
Англи эх
Changing Star was looking at him expectantly. Sunny tried to appear confident and casual as he said:
"Ярилцаж болно, гэхдээ яг одоо биш. Би… ажлаа дуусгаад чамайг хайгаад очъё."
Англи эх
"We can have a talk, but not right now. I'll... come find you when I'm done with my business."
Түүний ярих гэсэн зүйл юу ч байсан, тийм ч яаралтай байж таарахгүй. Нефис түүнийг өнөөдөр балгасаас буцаж ирнэ гэдгийг огт мэдээгүй шүү дээ. Хэрэв алдах цаг байхгүй байсан бол тэр цагаа Саннид үрэхгүй байх нь логиктой.
Англи эх
Whatever it was that she wanted to discuss, it could not be extremely urgent. After all, Nephis had no idea that he was going to return from the ruins today. If there was no time to waste, she would not be wasting it on him, logically.
Хувьсах Од хэсэг зуур хайхрамжгүй царайтай дуугүй зогсов. Эцэст нь хөндий өнгөөр хариулав:
Англи эх
Changing Star was silent for a few moments, her face indifferent. Then, finally, she answered in a flat tone:
"Болно. Хаашаа очихоо чи мэднэ."
Англи эх
"That is fine. You know where to go."
Санни инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled.
"Өө, дургүйцэхгүй бол би Найтыг дагуулаад очно."
Англи эх
"Oh, and if you don't mind, I'll bring Night with me."
Хоёулаа түүн рүү адилхан эргэлзсэн царайгаар ширтэв.
Англи эх
Both of them stared at him with the same doubtful expression.
"Тэгэх юм уу?"
Англи эх
"You will?"
Дур булаам залуу руу эргэж, Санни түүний асуултад гайхсан дүр үзүүлэв.
Англи эх
Turning to the charming young man, Sunny pretended to be surprised by his question.
"Чи миний бусад найзуудтай танилцмаар байгаа биз дээ? Тэд чиний тэнэг асуултуудад бүгдэд нь хариулж өгнө, баталж байна!"
Англи эх
"Don't you want to meet my other friends? They'll be able to answer all your stupid questions, for sure!"
Найт эргэлзэв.
Англи эх
Night hesitated.
"…Тэгэх байх?"
Англи эх
"...I guess?"
"Гайхалтай!"
Англи эх
"Wonderful!"
Санни түүнд толгой дохиод, шүтээндээ үнэхээр итгэж болох болов уу гэж бодож буй нь илт Нефис рүү харав.
Англи эх
Sunny gave him a nod and glanced at Nephis, who was clearly wondering if her idol could really be trusted.
"За тэгвэл шийдлээ. Одоо уучлаарай…"
Англи эх
"It's decided then. Now, if you'll excuse us…"
Үнэнийг хэлэхэд, тэр үзэсгэлэнт харваачид ч тийм ч их итгэдэггүй байв. Гэхдээ түүний худал илрүүлэх чадвар Хувьсах Одтой ярилцахад гайхалтай хэрэг болох нь дамжиггүй.
Англи эх
Truth be told, he didn't trust the pretty archer that much either. But his ability to detect lies would come in incredibly handy during the conversation with Changing Star.
Эцэст нь тэр Саннигийн залилан, худал хуурмагийн сургуулийг төгссөн цорын ганц шавь нь шүү дээ.
Англи эх
She was the one and only graduate of Sunny's school of deception and lies, after all.
Кайг хажуу тийш нь хөтлөн аваад, хангалттай холдсоны дараа Санни асуув:
Англи эх
Pushing Kai away, he waited until they were at an appropriate distance and asked:
"За, Дурсамжуудын талаар юу олж мэдэв?"
Англи эх
"So what did you find out about the Memories?"
Удалгүй тэд Гэрэлт Цайз руу орж байлаа. Энэ сүр жавхлантай ч амьсгал боогдуулам газарт буцаж ирэхэд Саннид сонин санагдав. Энэ удаад тэр хүйтэн, харанхуй, аймшгаас хэсэг зуур ч болов амсхийхийн тулд Сүнсний Хэлтэрхийгээ өгөх гэж ирсэн ядуусын хорооллын оршин суугч биш, нэр хүндтэй нэгэн оршин суугчийн зочноор ирсэн юм. Харуулууд түүн рүү жигшсэн харц чулуудсан ч юу ч хийсэнгүй.
Англи эх
Soon enough, they were entering the Bright Castle. Sunny felt strange returning to this splendid, suffocating place. This time, he came as a guest of a well-regarded resident, not as a slum dweller seeking to exchange a soul shard for a moment of respite from the cold, darkness, and terror. The Guards did glance at him with disdain, but remained passive.
Найгалзах гавлуудын доогуур алхан тэд өнгөт шилэн цонхнууд нь гоёмсог танил танхимд орлоо. Харперийн ард нь суудаг байсан тансаг ширээ хэвээрээ байсан ч одоо түүний оронд яг л адилхан дарагдсан төрхтэй залуу эмэгтэй илгэн цаасан дээр юм сараачиж байв.
Англи эх
Walking under the swinging skulls, they entered the familiar hall of beautiful colored glass windows. The opulent desk that Harper used to sit behind was still there, only now, a similarly downtrodden young woman was scribbling on a piece of parchment instead.
Ертөнцөд нэг өчүүхэн хүний үхэл огтхон ч хамаагүй. Тэр зүгээр л цааш урсаж, алдсан зүйлээ тэр дор нь орлуулдаг.
Англи эх
The world didn't care about the death of one little human. It just moved on, instantly replacing that which was lost.
Тэгээд мартдаг.
Англи эх
Forgetting it.
Санни ярвайв.
Англи эх
Sunny grimaced.
"Тэгэхээр чи надад худалдаж авах Дурсамж олсон юм уу? Үнэ нь ямар байна?"
Англи эх
"So, you did find me some Memories to buy? What are the prices?"
Кай инээмсэглэн, дага гэж дохиод хэлэв:
Англи эх
Kai smiled, gestured him to follow, and said:
"Би түүнээс ч дээр юм хийсэн. Бид хоёрт Дурсамжийн Зах руу урилга олж чадлаа."
Англи эх
"I did you one better. I actually managed to get us an invitation to the Memory Market."
Санни хөмсгөө зангидав:
Англи эх
Sunny frowned:
"Юу гэнээ? Ийм юм сонсож байгаагүй."
Англи эх
"A what? Never heard of it."
Дур булаам залуу толгой дохив.
Англи эх
The charming young man gave him a nod.
"Гайхах юм алга. Энэ бол янз бүрийн Дурсамжийг үзэж сонирхоод, зохистой үнээр худалдаж авч болдог газар. Өө… зохистой гэж хэлж байгаа ч, энд бүх хэлтэрхий хэний гарт байдгийг чи мэднэ шүү дээ. Тиймээс ихэвчлэн зөвхөн Их Цэргийн гишүүдийг л оруулдаг юм."
Англи эх
"That's not surprising. It's a place where you can peruse various Memories and purchase them for an acceptable price. Uh… I say acceptable, but you know who has all the shards in this place. So, usually, they only let the members of the Host in."
Ойлгомжтой. Гунлауг өөрт нь харьяалагддаггүй хүмүүсийн дунд Дурсамж чөлөөтэй эргэлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Харин Харуулууд, Анчдад Төрхдөө таарахгүй Дурсамжаа хэлтэрхий юм уу, эсвэл таарах өөр зүйлээр солих газар хэрэгтэй байсан нь лав.
Англи эх
Made sense. Gunlaug would never allow Memories to freely circulate among people who did not belong to him. The Guards and Hunters, though, needed a place to exchange Memories that didn't fit their Aspects for either shards or something that did.
"Тэгвэл чи урилгыг яаж олов?"
Англи эх
"Then how did you get the invitation?"
Кай мөрөө хавчив.
Англи эх
Kai shrugged.
"Хэлтэрхий байвал тийм ч хэцүү биш. Асуудал нь, бид эрх чөлөөт хүмүүсийн дотроос хэлтэрхийтэй нь цөөхөн."
Англи эх
"It's not that hard if you have the shards. Problem is, very few of us free folk do."
Саннигийн гайхшралыг төрүүлэн, тэд цайзын хориотой хэсгүүдийн нэг рүү үнэхээр орлоо. Хэдэн урт хонгилоор алхаж, хэд хэдэн шат уруудсаны эцэст тэдний өмнө бат бөх модон хаалга гарч ирэв.
Англи эх
To Sunny's surprise, they actually entered one of the forbidden areas of the castle. After walking down a few long corridors and going down several flights of stairs, a sturdy wooden door appeared before them.
Түүн дээр илд, бамбайн тэмдэг зурагдсан байлаа.
Англи эх
There was a symbol of a sword and shield drawn on it.
Найт түүн рүү нүд ирмээд хаалгыг онгойлгон дотогш орлоо.
Англи эх
Winking at him, Night opened the door and walked inside.
Санни араас нь дагав.
Англи эх
Sunny followed.
Өрөөний дотрыг хармагц түүний нүд догдлолоор гялалзав.
Англи эх
Once he saw the interior of the room, his eyes glistened with excitement.
Сэтгэгдлүүд
171-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…