Өрөөнд байсан дөрвөн хүн түүнийг ирэхэд өөр өөрөөр хүлээж авлаа.
Англи эх
The four people in the room reacted to his arrival differently.
Нефис урьдын адил хайхрамжгүй харагдав. Гэвч Санни түүнийг сайн таних болохоор тайван саарал нүднийх нь гүнд нуугдсан хачин түгшүүрийг анзаарчээ.
Англи эх
Nephis seemed to be indifferent, as always. However, Sunny knew her well enough to notice a strange tension hiding in the depths of her calm grey eyes.
Кастер түүнийг найрсаг инээмсэглэлээр угтсан ч цаана нь хүйтэн зан далдлагдаж байв. Царайлаг удам үйл явдлын ийм эргэлтэд дургүй байгаа бололтой. Санниг Нефийн анхаарлыг булаацалдах өрсөлдөгч гэж харав уу, эсвэл өөр шалтгаан байв уу?
Англи эх
Caster greeted him with an amiable smile, but there was coldness hiding behind it. It seemed as though the handsome scion was not happy about this turn of events. Did he see him as a rival for Neph's attention, or was there more to it?
Ямартай ч энэ Саннигийн асуудал биш. Тэр бүлэгтээ бүр мөсөн эргэж ирэх бодолгүй байлаа. Анхаарлыг бүхэлд нь Кастер ганцаараа эдэлж л байг.
Англи эх
In any case, it was not Sunny's problem. He did not plan on returning to the cohort on a permanent basis. Caster could have all the attention to himself.
Эффи түүн рүү жинхэнэ гайхсан харцаар харав.
Англи эх
Effie looked at him with a genuine surprise.
"Мангуу? Чи үнэхээр амьд байгаа юм уу?"
Англи эх
"Doofus? You are actually alive?"
Санни нүдээ цавчилж, түүн рүү хэсэг ширтсэнээ исгэлэн дуугаар хэлэв:
Англи эх
Sunny blinked and stared at her for a few moments, then said in an acrid tone:
"Урмыг чинь хугалсанд уучлаарай."
Англи эх
"Sorry to disappoint."
Анчин бүсгүй толгой сэгсэрлээ.
Англи эх
She shook her head.
"Үгүй, үгүй. Зүгээр л… чи балгаст бүтэн гурван сар яаж амьд үлдэв ээ, чөтгөр аваг?"
Англи эх
"No, no. Just… how the hell did you manage to survive three whole months in the ruins?"
Санни ярайв.
Англи эх
He grinned.
"Юу гэх вэ дээ? Надад сайн багш байсан юм."
Англи эх
"What can I say? I had a good teacher."
Харанхуй Хотод хэрхэн явахыг түүнд Эффи заасан тул энэ магтаал түүнд зориулагдсан байв. Гэвч анчин бүсгүй толгой сэгсрэхээс хэтэрсэнгүй.
Англи эх
Since Effie was the one who taught him how to navigate the Dark City, that compliment was directed at her. However, the huntress simply shook her head.
"Миний шавь нарын хэн нь ч балгаст амьдрах шиг тэнэг байхгүй. Ийм… зэрлэг төрхтэй буцаж ирэхийг бүр хэлэх ч юу байхав."
Англи эх
"No student of mine would be stupid enough to actually live in the ruins. Not to mention returning looking so… feral."
'Би зэрлэг харагдаж байна уу?'
Англи эх
'Do I look feral?'
Санни өөрийгөө оюундаа төсөөлөв. Урагдаж цоорсон хувцас, бохир үс, мурийсан ярдаг инээмсэглэл, нүдэнд нь гялалзах галзуурлын үл ялиг оч… үгүй, түүний төрхөнд буруу юм олж харсангүй. Харин ч өөрийгөө гоё харагдаж байна гэж бодов.
Англи эх
Sunny took a mental picture of himself. Ragged clothes, dirty hair, a crooked grin, a hint of madness burning in his eyes… no, he couldn't see anything wrong with how he looked. In fact, the thought he looked great.
Гомдсон янзтай хөмсгөө зангидан Эффи рүү харж хэлэв:
Англи эх
With an offended frown, he glanced at Effie and said:
"Тийм үү? За… чи ч гэсэн жаахан тарган болсон юм шиг байна."
Англи эх
"Yeah? Well… you look like you've gained a little weight."
…Тэр тусмаа зохих газруудаараа.
Англи эх
…In all the right places.
'Анхаар, тэнэг минь!'
Англи эх
'Focus, fool!'
Анчин бүсгүй түүн рүү хэсэг хялайснаа инээд алдав.
Англи эх
The huntress glared at him for a few moments, then laughed.
"Охин хүн идэх л ёстой шүү дээ. Гэхдээ бас… үхмээр байна уу?"
Англи эх
"A girl got to eat. But also… wanna die?"
Эцэст нь, Кэсси байлаа.
Англи эх
And finally, there was Cassie.
Кэсси тэдний дотроос хамгийн их өөрчлөгдсөн бололтой. Өөрчлөлт нь шууд нүдэнд тусахгүй ч түүнийг сайн мэдэх Саннид эндүүрэх аргагүй тод байв.
Англи эх
Cassie seemed to have changed the most out of all of them. The changes were not instantly apparent, but to Sunny, who knew her so well, they were unmistakable.
Сохор охин илүү… төлөвшсөн юм шиг? Яагаад ч юм нас нэмсэн мэт харагдана. Хүмүүс он жилийн урсгалд л хуримтлуулдаг тийм үл үзэгдэх ачаа түүнийг дарж байгаа юм шиг. Зан байдал нь илүү тайван, илүү даруу болжээ. Бараг… хүйтэн.
Англи эх
The blind girl seemed more… mature? She looked older, somehow. It was as if there was an invisible weight pressing down on her, the kind that people usually accumulated with the flow of years. Her demeanor was calmer, more restrained. Almost… cold.
"Эргэн ирсэнд тавтай морил, Санни. Чамайг эсэн мэнд байгаад үнэхээр баяртай байна."
Англи эх
"Welcome back, Sunny. I'm so happy that you are alright."
Тэр түүнд эелдэг инээмсэглэл өгөөд, чимээгүй болж, нүүр буруулав. Энэ… түүнээс хүлээж байсан угтлага огтхон ч биш байлаа. Сохор охин ядаж л тэврэх байх гэж тэр итгэлтэй байсан юм. Толгой дотор нь үргэлж тэгж л болдог байсан.
Англи эх
Giving him a polite smile, she grew silent and turned away. This… wasn't exactly the kind of welcome he had expected from her. He had been sure that the blind girl would give him a hug, at least. That was how it always happened in his head.
'Кайгаас ичээд байгаа байх.'
Англи эх
'Maybe she is shy because of Kai.'
Гэвч Санни түүний ийм даруу байдлын жинхэнэ шалтгааныг аль хэдийн мэдэж байгаа юм шиг санагдав. Зүгээр л хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм.
Англи эх
However, Sunny had a feeling that he already knew the true reason for her subdued attitude. He just didn't want to admit it.
Тэр үзэгдэл. Тэр хараал идсэн үзэгдэл…
Англи эх
It was the vision. That damn vision…
Аймшгийн мэдрэмжээ хөөн зайлуулж, тэр нэг сандал дээр суугаад Кайд бас нэгийг санал болгов.
Англи эх
Chasing away the feeling of dread, he sat down on one of the chairs and offered another one to Kai.
"Тэгээд… та нар юу ярилцах гэсэн юм бэ?"
Англи эх
"So… what did you guys want to discuss?"
Нефис, Кастер хоёр харц солилцов. Юу ч хэлэхээсээ өмнө Кастер хаалга руу очиж хаав. Дараа нь ясан лимбэ шиг харагдах Дурсамж дуудаж, ширээн дээр тавилаа. Тэр дороо өрөөнд ямар нэг юм үл мэдэгхэн өөрчлөгдөв.
Англи эх
Nephis and Caster exchanged glances. Before saying anything, Caster walked over to the door and closed it. After that, he summoned a Memory that looked like a bone flute and placed it on the table. Immediately, something in the room imperceptibly changed.
Санни хөмсгөө өргөв.
Англи эх
Sunny raised an eyebrow.
"Тэр юу вэ?"
Англи эх
"What is that thing?"
Царайлаг залуу Хувьсах Одны хажуугийн сандал дээр суугаад хэлэв:
Англи эх
The handsome young man sat on a chair next to Changing Star and said:
"Энэ Дурсамж нам гүмийн бүрхүүл үүсгэдэг Домтой. Одоо бидний юу ярьж байгааг энэ өрөөнөөс гадна хэн ч сонсож чадахгүй."
Англи эх
"This Memory has an enchantment that creates a cone of silence. No one outside this room will be able to hear what we're talking about now."
Аа. Зөвхөн энэ баримт л гэхэд тэд Гэрэлт Эзэн, Гунлауг өөрт нь хамаатай ямар нэг зүйл ярилцах гэж буйг Саннид ойлгуулахад хангалттай байлаа. Гэнэт түүнд энэ гэрэл гэгээ ихтэй өрөөнөөс өөр хаана ч хамаагүй байх учиргүй хүсэл төрөв. Өргөн цонх их л уриалгахан харагдаж эхэллээ.
Англи эх
Ah. This fact alone was already enough to tell Sunny that they were going to discuss something that had to do with the Bright Lord, Gunlaug himself. Suddenly, he felt an irrational desire to be anywhere else but in this brightly lit room. The wide window began to look very alluring.
Тэр санаа алдав.
Англи эх
He sighed.
"Тэгэхээр Гэрэлт Эзэн эцэст нь та нарыг бүгдийг чинь үгүй хийхэд бэлэн болжээ? Гайхсан гэж хэлж чадахгүй нь. Харин ч эрт хөдлөөгүй нь л хачирхалтай."
Англи эх
"So, the Bright Lord is finally ready to obliterate you all? Can't say that I'm surprised. If anything, it's strange that he didn't make a move much earlier."
Эффи хөхрөв.
Англи эх
Effie giggled.
"Өө, хөдлөлгүй яахав…"
Англи эх
"Oh, did he ever…"
Нефис түүн рүү харж анчин бүсгүйг дуугүй болгоод, Санни руу эргэв:
Англи эх
Nephis glanced at her, making the huntress fall silent, and turned to Sunny:
"Чиний зөв. Гэрэлт Эзэн үнэхээр хөдлөх гэж байна. Бид түүний өмнөх довтолгоонуудыг даван туулсан ч тэр зүгээр л бэлтгэл байсан юм. Хүчийг маань шалгах гэсэн хэдэн өдөөн хатгалга. Одоо тэр жинхэнээсээ үйлдэхэд бэлэн болжээ. Тийм учраас надад чиний тусламж хэрэгтэй байна."
Англи эх
"You are right. The Bright Lord is indeed about to make a move. We have withstood his previous attacks, but they were just a rehearsal. A few provocations to test our strength. Now, he is ready to act in earnest. And that's why I need your help."
Санни хөмсгөө өргөв:
Англи эх
Sunny raised his eyebrow:
"Над шиг жоом Мөнх Дөл овгийн агуу хүчит Хувьсах Одонд яаж туслах юм бэ?"
Англи эх
"How can a cockroach like me help the great and mighty Changing Star of the Immortal Flame clan?"
Эффи түүн рүү, Нефис рүү хачин харцаар хараад хоолойгоо засав.
Англи эх
Effie gave him and Nephis a strange look, then cleared her throat.
"Битгий зүрхэндээ ав, гүнж минь, гэхдээ би Саннитай жаахан санал нийлж байна. Энэ бяцхан шулмас… аан, гомдохгүй биз дээ, Санни… бидний чадахгүй юуг хийж чадах юм бэ? Тэр ч гэж тааруухан тагнуулч биш л дээ, гэхдээ…"
Англи эх
"Don't take it to heart, princess, but I sort of agree with Sunny. What can this little imp… uh, no offense, Sunny… do that we can't? I mean, he is a decent scout, but…"
"Хөөе! Гомдлоо шүү!"
Англи эх
"Hey! Offense taken!"
Хувьсах Од инээмсэглээд Санни руу харав.
Англи эх
Changing Star smiled, then looked at Sunny.
"Түүний дүр эсгэлтэнд бүү хууртаарай, Эффи. Санни хулчгар сул дорой хүн шиг аашилж магадгүй ч үнэндээ Харанхуй Хотод тулалдаанд хамгийн сүүлд тулгармаар байгаа хүн бол тэр. Түүнийг хүмүүсийн боддогоос хамаагүй аюултай. Тийм биз дээ, Санни?"
Англи эх
"Don't be misled by his act, Effie. Sunny might behave like a cowardly weakling, but in fact, he's the last person in the Dark City I would want to face in combat. He is far more dangerous than anyone thinks he is. Isn't it right, Sunny?"
Инээмсэглэл нь нүүрэн дээр нь хөшиж орхив. Бүгд түүн рүү ширтсээр хэсэг хором чимээгүй өнгөрөв. Эцэст нь Санни санаа алдав.
Англи эх
The smile froze on his face. A few moments passed in silence, with everyone staring at him. Finally, Sunny sighed.
"За даа. Нууц ил боллоо бололтой. Гэнэтийн бэлэг, бүгдээрээ! Би үнэндээ сул дорой хүн биш. Хэн санах вэ дээ?"
Англи эх
"Oh well. I guess the secret is out of the box. Surprise, everybody! I am actually not a weakling. Who could have thought?"
Тэгээд тэр Эффи рүү хялайж, шоолонгуй өнгөөр нэмж хэлэв:
Англи эх
Then, he glared at Effie and added in a mocking tone:
"Өө. Би андуурчээ. Үнэндээ чамаас бусад нь бүгд аль хэдийн мэдэж байсан юм. Чи ч гэсэн…"
Англи эх
"Oh. My mistake. Actually, everyone except for you already knew. It seems that you are…"
Гэвч Неф түүний үгийг таслав:
Англи эх
However, Neph interrupted him:
"Тийм учраас л тэр Төөрдөгт хоёр сар амьд үлдсэн шигээ балгаст гурван сар амьд үлдэж чадсан юм. Санни бол туйлын сүрдмээр дайчин."
Англи эх
"That's why he was able to survive three months in the ruins, just like he had survived two in the Labyrinth. Sunny is an extremely formidable fighter."
'Хөөх. Намайг бялдуучлах гэж байгаа юм уу?'
Англи эх
'Wow. Is she trying to flatter me?'
"…Зүгээр л жаахан заль ихтэй золиг. Гэхдээ яг энэ нь л түүнийг ийм аюултай болгодог."
Англи эх
"...He's just a bit of a devious asshole. But that's exactly what makes him so dangerous."
'…Үгүй бололтой.'
Англи эх
'...I guess not.'
Эффи рүү харж, Санни мөрөө хавчаад мушилзав.
Англи эх
Looking at Effie, Sunny shrugged and smirked.
"Түүнд итгэхгүй байгаа бол Найтаас л асуу."
Англи эх
"If you don't believe her, just ask Night."
Ярианд гэнэт татагдсан Кай ханиаж, хэсэг эргэлзсэнээ хэлэв:
Англи эх
Suddenly dragged into the conversation, Kai coughed, hesitated for a moment, and then said:
"Аан… тийм, би баталж чадна. Тэр үнэхээр жаахан золиг."
Англи эх
"Uh… yes, I can confirm. He is indeed a bit of an asshole."
Саннигийн нүүр татвалзав.
Англи эх
Sunny's face twitched.
"Тэрийг биш! Би чамайг яаж аварсныг хэл!"
Англи эх
"Not that! Tell them how I saved you!"
Дур булаам харваач сормуусаа гэнэн цайлган янзтай дэрвэлзүүлээд нэмж хэлэв:
Англи эх
The charming archer fluttered his eyelashes with an innocent look, then added:
"Өө, тийм. Үнэхээр, Санни өчигдөр шөнө балгаст намайг аварсан. Тэр бол туйлын онцгой, авхаалжтай хүн."
Англи эх
"Oh, right. Indeed, Sunny saved me in the ruins last night. He is a very exceptional and resourceful individual."
Санни Эффи рүү ялсан хүний харцаар харав. Өндөр анчин бүсгүйг цаашид өдөөх хүсэл тийм ч их байсангүй… гэхдээ тэр түүнийг бяцхан шулмас гэж дуудсан шүү дээ…
Англи эх
Sunny glanced at Effie with triumph. He didn't really want to provoke the tall huntress any further… but she did call him a little imp…
"Харж байна уу, Найт намайг ганцхан шөнө л таньсан, тэгсэн ч гэсэн миний ямар аймшигтайг олж харж чадсан. Харин чи бид хоёр бүтэн сарын турш хамт ан хийсэн. Чи яагаад ийм мулгуу юм бэ?"
Англи эх
"See, Night has known me for just one night, but even he was able to see how fearsome I am. You and I, on the other hand, had hunted together for an entire month. How come you're so dense?"
Юу ч байсан хамаагүй. Эффитэй их цаг хамт өнгөрөөх ч биш дээ. Уурандаа буцалж л байг…
Англи эх
Whatever. It's not like he would be spending a lot of time with Effie. Let her boil with anger…
Уруул дээрээ шоглонгуй инээмсэглэл тодруулан Санни Нефис рүү эргэж асуув:
Англи эх
With a teasing smile on his lips, Sunny turned to Nephis and asked:
"Ямартай ч, чи надаар яг юу хийлгэх гэсэн юм бэ?"
Англи эх
"Anyway, what exactly do you want me to do?"
Хувьсах Од эргэлзсэнээ хэлэв:
Англи эх
Changing Star hesitated, then said:
"Эффиг балгас дахь нуугдах газар руугаа авч яваад, тэнд долоо хоног орчим аюулгүй байлгаж өгөөч."
Англи эх
"I want you to take Effie to your hideout in the ruins and keep her safe there for about a week."
Санни нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked.
Бурхан минь, үгүй.
Англи эх
Oh, no.
'…Би үхлээ.'
Англи эх
'...I'm dead.'
Сэтгэгдлүүд
176-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…