Тоглолт эхлэхэд Саннигийн сэтгэл гашуун гомдлоор дүүрэн байсан ч, дуусах үед нь сэтгэл санаа нь гайхалтай сайхан болсон байлаа. Нефисийг илдээрээ бүжиглэхийг харж, түүнийг зугаалгад дайлж, гар гараасаа хөтлөлцөн тайван алхаж, дээрээс нь хамтдаа романтик жүжиг үзэв гээч… өдөр үнэхээр сайхан өнгөрч байв.
Англи эх
Sunny had been full of bitter resentment when the performance started, but by the end of it, he was in an excellent mood. Watching Nephis dance with her sword, treating her to a picnic, going for a leisurely stroll arm in arm, and enjoying a romantic play together… the day was shaping up great.
Харамсалтай нь, тэдний хамтдаа өнгөрүүлэх цаг удахгүй дуусах нь. Хуваарьт ганцхан тансаг зоогийн газарт оройн хоол идэх л үлдсэн бөгөөд түүний дараа Нефис бусад бүх ажил үүргээ гүйцэтгэхээр хэдэн өдөр, эсвэл бүр долоо хоногоор алга болно.
Англи эх
Sadly, their time together would soon come to an end. All that was left on the schedule was dinner at an upscale restaurant, after that, Nephis would disappear for a few days or a week, busy with all her other responsibilities.
Тиймээс тэр энэ оройн зоогийг аль болох сайн ашиглах ёстой байлаа.
Англи эх
So, he had to make the most of this dinner appointment.
«Энэ далимаар өрсөлдөгчөө нэг сайн шинжиж авъя.»
Англи эх
'I'll take the chance to size up the competition.'
Гэвч Санни өөрийгөө хуурч байгаагаа мэдэж байв.
Англи эх
However, Sunny knew that he was fooling himself.
Үнэндээ Гялалзсан Дэлгүүрийг энэ сүрлэг зоогийн газрын өрсөлдөгч гэж хэлэх ч аргагүй байлаа. Түүний кафе бол хүмүүс тухтай орчинд амттай ч харьцангуй энгийн хоол идэж болох газар. Харин тэдний одоо орж буй энэ байгууллага бол Бастионы чинээлэг иргэд мөнгөө салхинд хийсгэж, сүр жавхлант орчинд зиндаагаа гайхуулдаг газар юм.
Англи эх
In truth, the Brilliant Emporium could not even be considered a competitor of the lofty restaurant, his café was a place where people could enjoy delicious, but relatively simple food in a cozy atmosphere. The establishment where they were entering right now, though, was where the affluent citizens of Bastion came to waste money and show status in splendid surroundings.
Тэр ийм үрэлгэн байдлыг дорд үзэх гэсэн ч, хэтэрхий хүндэтгэлтэй зөөгч түүнийг тусгай өрөөнд дагуулан ороход тэгж чадахгүй болохоо мэдэрлээ. Залуу зөөгчийн өө сэвгүй хувцас, төгс зан харьцааг Айкогийн ердийн авирлахтай харьцуулж үзээд Санни өөрийн дүгнэлтэд гэнэт эргэлзэх болов.
Англи эх
He felt inclined to treat such extravagance with disdain, but found himself unable to do that after being led to a private booth by an exceedingly respectful waiter. Comparing the immaculate attire and flawless manners of the young man to how Aiko usually behaved, Sunny was suddenly unsure of his judgment.
Магадгүй энэ баячууд үнэхээр нэг юмыг ойлгосон байх…
Англи эх
Perhaps these rich folks were really onto something…
Гэхдээ нөгөө талаас, тэр бүгдээс нь нийлүүлснээс ч илүү баян шүү дээ. Санни баялгаа хэзээ ч гайхуулдаггүй байсан ч, Их Хар Зүүдний Амьтдыг олон жил агнасны дараа ядуу хэвээр үлдэх хэцүү байлаа. Тэгээд овог тэтгэх шаардлага гэх мэт зардал ч үгүй тул тэр Илдний Хаанаас өөр хэнээс ч дутахгүй, Бастионы хамгийн баян хүн байх магадлалтай.
Англи эх
But then again, he was richer than all of them combined. Sunny never flaunted his wealth, but it would have been hard to remain poor after hunting Great Nightmare Creatures for years. And since he didn't really have expenditures like the need to maintain a clan, he was probably the wealthiest man in Bastion, second only to the King of Swords himself.
Тиймээс логикоор бодвол, тансаг байдлын жишгийг тогтоогч нь Гялалзсан Дэлгүүр юм. Бусад нь түүний давтагдашгүй хэв маягийг дуурайхыг л хүсэн мөрөөдөх ажээ!
Англи эх
So, logically, it was the Brilliant Emporium that set the standard of luxury. Everyone else could only hope to imitate his unique style!
Гэсэн ч…
Англи эх
Still…
Суудалдаа суугаад өмнөө байх том, хоосон тавгийг хараад Саннигийн гар чичрэв.
Англи эх
Sunny hands trembled when he sat down and saw a large, empty plate in front of him.
«Д-д-дэвсгэр таваг!»
Англи эх
'A ch-ch-charger plate!'
Ямар гоё юм бэ!
Англи эх
How fancy!
Тэгээд юугаар хийсэн юм бол? Энэ чинь… алдарт Эгисийн шаазан биш биз? Тэр шаазныг зөвхөн Илдний Эзэмшлийн алслагдсан нэгэн нутагт олддог ид шидийн шавраар хийдэг бөгөөд нарийн жорыг нь тэр газар нутгийг захирдаг Өв Залгамжлагч овгийн хөлсөлсөн урчууд нууцалдаг гэдэг.
Англи эх
And what was it made of? Was it… the famed Aegis porcelain? That porcelain could only be made from the mystical clay found in a remote region of the Sword Domain, the precise recipe kept secret by the artisans employed by the Legacy Clan presiding over those lands.
Ширээний бүтээлэг нь нэн нарийн торгоор хийгдсэн байв. Хоолны хэрэгсэл нь цэвэр мөнгө. Ширээ нь өөрөө… хараал ид, тэр модыг тэр таньж байлаа! Энэ чинь Академийн багш нарын хоолны газрынхтай адил титанмод байна шүү дээ!
Англи эх
The tablecloth was made from sublime silk. The utensils were pure silver. The table itself… damnation, he recognized that wood! That was titanwood, the same as the instructor's cafeteria at the Academy!
Ядаж түүний сандал Сүүдрийн Сандлаас бүх талаараа дорд байсан нь сайн хэрэг. Үгүй бол Санни нэлээн сэтгэлээр унах байлаа.
Англи эх
At least his chair was, in all ways, inferior to the Shadow Chair. Otherwise, Sunny would have been quite disheartened.
Нефис түүний эсрэг талд суугаад инээмсэглэв.
Англи эх
Nephis sat down across from him and smiled.
"Таны хийдэг шиг амттай юм бидэнд гаргаж өгнө гэдэгт эргэлзэж байна, Мастер Санлесс. Гэсэн ч зугаацахыг хичээгээрэй."
Англи эх
"I doubt that they will serve us anything as delicious as what you make, Master Sunless. Still, please try to enjoy yourself."
Санни түүн рүү талархалтайгаар харахад сэтгэл нь гэнэт хамаагүй онгойв.
Англи эх
Sunny looked at her with gratitude, suddenly feeling a lot better.
«Тийм шүү. Таваг, мөнгөн сэрээ халбага, тавилга хэр гоёмсог байх нь хэнд хамаатай юм? Гол нь хоол шүү дээ!»
Англи эх
'Right. Who cares about how fancy the plates, silverware, and furniture are? It's the food that matters!'
Агуулгаас илүү хэлбэрт анхаарах нь сонирхолтой түүхээс илүү гоёчлон чимэглэсэн үг хэллэгийг үнэлэхтэй адил тэнэг хэрэг. Санни хааяа жаахан тэнэгтэж магадгүй ч, ядаж тийм их төөрөлдөөгүй байлаа.
Англи эх
Paying attention to form over substance was a silly thing to do, like valuing flowery prose over an engaging story. Sunny might have acted like a bit of an idiot at times, but at least he wasn't that misguided.
Зөөгч тэдний хундаганд анхилуун дарс хийх зуур тэр Нефисийн гайхамшигт гоо үзэсгэлэнд татагдан, түүн рүү чимээгүй ширтэж суув. Ид шидийн дэнлүүний гэрэл түүний мөнгөлөг үсэнд ойж, цайвар царайг нь зөөлөн гийгүүлж байлаа. Тансаг тусгай өрөөний нууцлаг байдал дотно уур амьсгал бүрдүүлж байв…
Англи эх
He stared at Nephis silently while the waiter was pouring fragrant wine into their glasses, enchanted by her exquisite beauty. The light of a magical chandelier was reflecting from her silver hair, and her fair face was illuminated softly. The privacy of the luxurious booth created an intimate atmosphere…
Яг тэр үед толгойд нь гэнэт нэгэн бодол орж ирэхэд, хэн нэгэн түүн дээр хүйтэн ус цацчих шиг болов.
Англи эх
It was then that a sudden thought entered his mind, and he felt as if someone had doused him with cold water.
Санни харцаа буруулж, толгойгоо үл ялиг доошлуулав.
Англи эх
Sunny looked away and lowered his head a little.
Дайн ойртож байлаа. Энэ нь тэр удахгүй Нефист үнэнийг хэлэх ёстой гэсэн үг.
Англи эх
The war was approaching. Which meant that he had to tell Nephis the truth soon.
Ирээдүйд ийм өдөр төдийлөн олон байхгүй… үнэндээ, огт байхгүй ч байж мэднэ.
Англи эх
There would not be many days like this one in the future… in fact, there might be none at all.
Түүнийг гүн гуниг эзэмдэв.
Англи эх
He felt a sense of deep melancholy.
Зөөгч гарч явмагц Нефис дарснаасаа балгаад, ар тийшээ налав. Тэр хэсэг зуур чимээгүй байснаа, хоолойдоо үл ялиг санаа зовнил шингээн асуув:
Англи эх
When the waiter left, Nephis took a sip of wine and leaned back. She remained silent for a few moments, then asked with a hint of concern in her voice:
"Түрүүн таныг эвгүй байдалд оруулсандаа уучлаарай, Мастер Санлесс. Жүжгийн сэдвээс болоод, бас… за… миний үйлдлээс ч болоод."
Англи эх
"I'm sorry for making you feel uncomfortable earlier, Master Sunless. Because of the subject of the play, and… well… my actions, as well."
Санни түүн рүү гайхан харав.
Англи эх
Sunny looked at her in surprise.
"Гомдсон уу? Үгүй ээ, би гомдоогүй…"
Англи эх
"Offended? No, I wasn't offended…"
Нефис инээмсэглэв.
Англи эх
Nephis smiled.
"Сэтгэл амрах юм."
Англи эх
"That's a relief."
Тэр дарсны хундагаа ширээн дээр буцааж тавив.
Англи эх
She placed the wineglass back on the table.
Ширээ нь хоёр хүний зоогт зориулагдсан тул тийм ч том биш байлаа. Түүний гар цагаан бүтээлэг дээр, Саннигийн гараа сунгаад барьчихаар ойрхон хэвээр үлдэв. Мэдээж тэр тийм юм хийсэнгүй, зүгээр л чимээгүйхэн ширтэж суулаа.
Англи эх
The table was meant for two people to dine, so it wasn't very large. Her hand remained on the white tablecloth, close enough that Sunny could reach and hold it. Of course, he did no such thing, and just stared at it silently.
Нефис гэнэт, хоолойгоо тэгшхэн байлган асуув:
Англи эх
Nephis suddenly asked, her voice neutral:
"Ийм нөхцөлд хүмүүс ихэвчлэн юуны тухай ярьдаг юм бэ?"
Англи эх
"What do people usually talk about in such situations?"
Тэр хөмсгөө өргөв.
Англи эх
He raised an eyebrow.
"Ийм нөхцөлд гэж үү?"
Англи эх
"Such situations?"
Тэр хэсэг зуур эргэлзсэнээ дахин дарсны хундага руугаа гараа сунгав.
Англи эх
She hesitated for a few moments, then reached for the wineglass again.
"Тэр… мэдэж байгаа шүү дээ, болзоон дээр. Манайх хуурамч ч гэсэн, жинхэнэ мэт харагдуулах гэж хичээх хэрэгтэй байх."
Англи эх
"That… you know, on a date. Ours is a fake one, but we should probably make an effort to make it look real."
Санни хэсэг зуур эргэлзэн гайхав.
Англи эх
Sunny felt bewildered for a moment.
Эцэст нь тэр инээмсэглээд, мөрөө аажмаар хавчив.
Англи эх
Eventually, he smiled and shrugged slowly.
"Хатагтай Нефис… харамсалтай нь, би огт мэдэхгүй. Өөрөө жинхэнэ болзоонд нэг ч удаа явж байгаагүй юм шиг санагдаж байна."
Англи эх
"Lady Nephis… I'm afraid I have no idea. I don't think I've ever been on a proper date myself."
Тэр түүн рүү илт гайхсан төрхтэй харав. Ихэнхдээ дотроо тайван байдаг Нефисийн хувьд энэ нь нэн ховор үзэгдэл.
Англи эх
She looked at him with a visible expression of surprise, which was quite rare for the usually composed Nephis.
Нүд нь үл ялиг томров.
Англи эх
Her eyes widened a little.
"Ү, үнэхээр үү? Би таныг… тан шиг эр хүн…"
Англи эх
"R, really? I thought you… a man like you…"
Санни мушилзав.
Англи эх
Sunny chuckled.
"Таныг намайг ямар эр хүн гэж бодож байгааг мэдэхгүй ч, миний тухай таны сэтгэгдэл буруу байх магадлалтай. Үнэндээ…"
Англи эх
"I'm not sure what kind of man you think I am, but your impression of me is probably wrong. In fact…"
Тэр хэсэг эргэлзсэнээ, гунигтайхан нэмж хэлэв:
Англи эх
He hesitated for a moment, and then added wistfully:
"Лавтай л буруу."
Англи эх
"It most definitely is."
Санни дарснаасаа балгаад, тэгш өнгөөр хэлэв:
Англи эх
Sunny took a sip of wine and said in a neutral tone:
"За, хүмүүс ирээдүйн хамтрагч, хайр сэтгэлийн ч бай, үгүй ч бай, тэрнийхээ тухай мэдэх ёстой ердийн зүйлсийн талаар ярьдаг байх гэж бодож байна. Мэдэж байгаа шүү дээ… гарал үүсэл, үзэл бодол, зорилго тэмүүлэл. Хэн бэ, юу хүсдэг вэ. Тиймэрхүү юм."
Англи эх
"Well, I assume that people talk about the usual things that one ought to know about a potential partner, romantic or not. You know… background, views, aspirations. Who they are, what they want. Things like that."
Нефис түүний царайг хэсэг ажигласнаа толгой дохив.
Англи эх
Nephis studied his face for a while, then nodded.
"Тэгвэл тэгье. Түрүүчийн тэр жүжиг… Антарктидад туулсан зүйлээс тань болоод эвгүй санагдах вий гэж би айсан юм. Тийм учраас л би… үгүй ээ, хамаагүй дээ! Миний хэлэх гэсэн юм бол, Мастер Санлесс, таны тэнд юу туулсныг би тийм ч сайн мэдэхгүй. Та Хоёрдугаар Нүүлгэн Шилжүүлэх Цэрэгт байсан уу? Эсвэл нутгийн хүчинд үү?"
Англи эх
"Let's do that, then. That play earlier… I was afraid that you would be uncomfortable because of your experiences in Antarctica. That was why I… actually, never mind! What I wanted to say is that I don't really know a lot about what you went through there, Master Sunless. Were you part of the Second Evacuation Army? Or of the local forces?"
Тэр инээмсэглээд, толгойгоо үл ялиг сэгсрэв.
Англи эх
He smiled and shook his head lightly.
"Үнэндээ Нэгдүгээр Нүүлгэн Шилжүүлэх Цэрэгт."
Англи эх
"First Evacuation Army, actually."
Тэр гайхсан бололтой.
Англи эх
She seemed surprised.
"Тэгэхээр…"
Англи эх
"Then…"
Хоёрдугаар Нүүлгэн Шилжүүлэх Цэрэг ихэвчлэн сайн дурынхнаас бүрдсэн байсан бол нутгийн Сэрэгсдэд Өмнөд Аян Дайнд нэгдэхээс өөр сонголт байгаагүй. Харин Нэгдүгээр Цэргийн гишүүд бүгд засгийн газрын үндсэн хүчнийх байлаа.
Англи эх
The Second Evacuation Army was mostly composed of volunteers, while the local Awakened had no choice but to join the Southern Campaign. The members of the First Army, however, were all from the core government forces.
Санни мушилзав.
Англи эх
Sunny chuckled.
"Үгүй, үгүй. Би хэзээ ч засгийн газрын жирийн цэрэг байгаагүй. Зүгээр л удирдлагын шатанд нэг найз байсан болохоор мэдээ цацагдахаас өмнө энэ ажилд нэгдэх урилга авсан юм. Хэлэхэд жаахан ичмээр ч… би тэр үед их л ааш гаргаад, нэлээн хүүхэлдүү шалтгаанаар урилгыг нь хүлээж авсан."
Англи эх
"No, no. I was never a government grunt. It's just that I had a friend in the chain of command, and was invited to join the effort before the news broke. It's a bit shameful to admit, but… I threw a big tantrum back then and accepted the invitation for quite an immature reason."
Нефис түүнийг ааш гаргаж буйг толгойдоо төсөөлөх гэж оролдох мэт анхааралтай харав. Эцэст нь тэр толгойгоо сэгсрээд хэлэв:
Англи эх
Nephis looked at him intently, as if trying to picture him throwing a tantrum in her mind. Eventually, she shook her head and said:
"Таныг тийм юм хийнэ гэж огт төсөөлж чадахгүй нээ. Хүүхэлдүү шалтгаан... үнэхээр үү?"
Англи эх
"I can't quite imagine you doing something like that. Immature reason... really?"
Тэр инээмсэглээд, дарснаасаа дахин балгав.
Англи эх
He smiled and took another sip of wine.
"Тийм. Голдуу нэг хүнийг бачимдуулах гэж… эргээд бодоход тун хүүхэлдүү хариу үйлдэл байжээ. Мэдээж бусад шалтгаан ч байсан, зарим нь бусдаасаа дээр. Мэдэж байгаа шүү дээ, итгэл үнэмшлээ олох, хүч чадал эрэлхийлэх. Хар Зүүдний Гинж эхлэхээс өмнө энэ бүхэн их чухал мэт санагддаг байсан бол, эхэлмэгц бараг тэр дороо ямар ч утгагүй болсон."
Англи эх
"Yes. It was mostly to spite someone… a very childish reaction, in hindsight. Well, there were other reasons, of course, some better than others. You know, finding conviction, pursuing strength. It all seemed very important before the Chain of Nightmares started, and very meaningless pretty much immediately after it did."
Яг тэр мөчид зөөгч эхний хоолыг авчирлаа. Санни нарийн хийцтэй зуушнуудыг хэсэг ширтсэн ч, хоолны дуршил нь аль хэдийн алга болсон байв.
Англи эх
At that moment, the waiter arrived to serve the first course. Sunny stared at the elaborate appetizers for a bit, but he did not really have an appetite anymore.
Нефис рүү харан тэр хэлэв:
Англи эх
Looking at Nephis, he said:
"Хэн нэгэнтэй гарал үүсэл, үзэл бодол, зорилго тэмүүллийн тухай ярих нь таны хувьд жаахан шударга бус байх шиг байна, Хатагтай Нефис. Нэг талыг баримтлах нь гарцаагүй. Та чинь хэтэрхий алдартай шүү дээ… хүн бүхэн таны тухай эдгээрийг мэднэ."
Англи эх
"I think it's a bit unfair on you to have a conversation about background, views, and aspirations with someone, Lady Nephis. It is bound to be one-sided. You are exceedingly famous, after all… everyone knows these things about you."
Зөөгч гарч явав.
Англи эх
The waiter left.
Тэр ч бас хоолонд хүрсэнгүй, чимээгүйхэн дарснаасаа балгав.
Англи эх
She also ignored the food, taking a sip of wine in silence.
Тэгээд хундагаа тавьж, үл ялиг инээмсэглэв.
Англи эх
Then, she placed the glass down and smiled faintly.
"Хүмүүсийн миний тухай ярьдаг зүйл болон үнэн хоёр нэг биш гэдгийг хэн хүнээс илүү та мэдэх ёстой, Мастер Санлесс. Тэдний ярьдаг зүйлсийн нэг нь гэхэд л би таныг амраг минь болохоор нь эрх дураар нь тавьдаг гэдэг шүү дээ."
Англи эх
"You of all people should know that what people say about me and what is true are not the same, Master Sunless. After all, one of the things they say is that I am indulging you because we are lovers."
Тэр чимээгүйхэн инээв.
Англи эх
He laughed quietly.
"Тийм шүү."
Англи эх
"Indeed."
Санни хэсэг зуур эргэлзсэнээ, эелдэг өнгөөр асуув:
Англи эх
Sunny hesitated for a few moments, then asked in a pleasant tone:
"Тэгвэл би танаас нэг юм асууя. Таны зорилго тэмүүлэл юу вэ, Хатагтай Нефис? Та юу хүсдэг вэ?"
Англи эх
"In that case, let me ask you something. What are your aspirations, Lady Nephis? What do you want?"
Тэр түүний үгийг эргэцүүлж байснаа, хайхрамжгүйхэн мөрөө хавчин хариулав:
Англи эх
She considered his words and answered with a careless shrug:
"Санаанд оромгүй юм байхгүй ээ, бодвол. Цэргүүдээ амьд байлгах, Илдний Эзэмшлийг хамгаалах. Бастион шиг хотуудыг цэцэглэн хөгжихийг харах."
Англи эх
"It's nothing unexpected, I guess. Keep my soldiers alive, safeguard the Sword Domain. Watch cities like Bastion thrive."
Санни хундагаа үл ялиг сэгсрэн, улаан дарсанд ойх гэрлийг ажиглав.
Англи эх
Sunny shook his glass a little, watching the light reflect from the red wine.
…Үнэнийг нууж буй цорын ганц хүн нь тэр биш ажээ.
Англи эх
…He wasn't the only one hiding the truth.
Худал. Бүгд худал.
Англи эх
Lies. It was all lies.
Тэр үнэнээ хэлэхгүй байгаа, Нефис ч бас шударга бус байлаа.
Англи эх
He wasn't telling the truth, and Nephis wasn't being honest either.
Тэдний болзоо үнэхээр л хуурамч байв.
Англи эх
Their date was truly a fake one.
Түүнийг юу ч хэлэхгүй байхад тэр урагшлан асуув:
Англи эх
Since he was not saying anything, she went forward and asked:
"Харин та, Мастер Санлесс? Та юу хүсдэг вэ?"
Англи эх
"What about you, Master Sunless? What do you want?"
Санни харцаа шилжүүлж, түүний гар руу дахин харав. Хар нүдэнд нь гүн хүсэл тэмүүллийн гэрэл үл ялиг тусав.
Англи эх
Sunny shifted his gaze and looked at her hand once again. There was a hint of a deep longing in his dark eyes.
Согогийн өвдөлт чимээгүй байхын аргагүй болгох хүртэл тэр дуугарсангүй.
Англи эх
He did not speak until the pain of the Flaw made it impossible to remain silent.
«Юу ч болсон хамаагүй ээ…»
Англи эх
'To hell with it…'
Нефис рүү өөдөөс харан Санни хэсэг тээнэгэлзсэнээ, үл ялиг инээмсэглэв.
Англи эх
Looking up at Nephis, Sunny lingered for a moment, and then smiled faintly.
"Би… манай болзоо хуурамч биш байгаасай гэж хүсээд байх юм. Жинхэнэ байгаасай гэж хүсэж байна. Хэт шулуухан хэлчихэв үү?"
Англи эх
"I… find myself wishing that our date wasn't a fake one. I want it to be real instead. Is that too forward?"
Сэтгэгдлүүд
1773-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…