Гадагш гарсны дараа Санни Эффи, Кай хоёрыг хайж нэлээн удав. Тэр хоёр байрны хоолны танхимд ямар нэгэн юм ярилцан сууж байлаа.
Англи эх
Once outside, Sunny spent some time finding Effie and Kai. The two of them were in the dining area of the lodge, discussing something between themselves.
Кэсси хаана ч харагдсангүй. Харин хоёрдугаар давхар руу гардаг шатан дээрээс Кастер өөрийг нь ажиглаж байгааг Санни анзаарав.
Англи эх
There was no sign of Cassie anywhere, but he did notice Caster observing him from the stairs leading to the second floor.
«Надаас зайлсхийгээд байна уу?»
Англи эх
'Is she avoiding me?'
Бага зэрэг сэтгэл нь унасан Санни өөрийн таньдаг болсон хоёр нутгийн хүний хажууд байх сандал дээр пид хийтэл суугаад, тэдэн рүү гунигтай харав.
Англи эх
Somewhat disappointed, Sunny landed on a chair next to the two locals he had come to know and gave them a dark look.
"Юу вэ, та хоёр бие биенээ таньдаг юм уу?"
Англи эх
"What, the two of you know each other?"
Кай инээмсэглэв.
Англи эх
Kai smiled.
"Анчин Афинаг мэдэхгүй хүн гэж байх уу? Бид өмнө нь, аан… хэд хэдэн удаа мөргөлдөж байсан юм."
Англи эх
"Who doesn't know huntress Athena? We had, uh… a few brushes in the past."
Ямар мөргөлдөөн байсныг нь асуухгүй байхаар шийдсэн Санни санаа алдаад асуув:
Англи эх
Deciding not to inquire what type of brushes he was talking about, Sunny sighed and asked:
"Тэр чиний тэр хачин Согогийг мэдэх үү?"
Англи эх
"Does she know about that peculiar Flaw of yours?"
Дур булаам залуу хэд нүд ирмэснээ төөрөлдсөн янзтай хэлэв:
Англи эх
The charming young man blinked a couple of times, the said with confusion:
"Мэдэх байх аа? Би үүнийгээ нууцалдаггүй шүү дээ."
Англи эх
"I guess so? I don't make a secret out of it."
Гайхалтай. Орчлонд байгаа бүх хүнээс тэр чухам хамгийн нууц сул талаа таарсан л танихгүй хүнд ичиж зовохгүй ярьдаг хоёр солиотой дээр тулжээ.
Англи эх
Great. Of all the people in the world, he got stuck with two weirdos who had no qualms about telling every random stranger about their most hidden vulnerability.
…За, хэрэв өөрт нь Кайнх шиг Согог байсан бол тэр ч гэсэн төдийлөн санаа зовохгүй л байх байсан.
Англи эх
…Well, if he had a Flaw like Kai's, he wouldn't worry about it too much either.
«Азтай новш.»
Англи эх
'Lucky bastard.'
Дүр эсгэх утга үгүй болсон тул Санни шууд асуулаа:
Англи эх
Since there was no point in pretending anymore, Sunny simply asked:
"За тэгээд?" Тэр өрөөнд хэн нэгэн худлаа хэлсэн үү?
Англи эх
"Well? Was anyone in that room lying?"
Эффи ярсхийв.
Англи эх
Effie grinned.
"Аа, тийм болохоор чи Найтыг чирээд ирсэн юм байна. Хэтэрхий хардамтгай юм биш үү?"
Англи эх
"Ah, so that's why you dragged Night along. Paranoid much?"
Санни энэ асуултыг тоохгүй өнгөрөөхсөн гэж юу юунаас илүү хүсэж байлаа. Харамсалтай нь түүний Согог Кайнхаас хамаагүй хатуу хязгаартай байв.
Англи эх
Sunny would love nothing more than to ignore that question, but unfortunately, his own Flaw was much more restrictive than Kai's.
"Огт тийм биш. Үнэндээ хүн яг байх ёстой хэмжээндээ л хардамтгай байна гэж би боддог. Мэдээж, туйлын их гэсэн үг."
Англи эх
"Not at all. In fact, I think that I'm exactly as paranoid as a person should be. By which I mean extremely, of course."
Ингэж хэлээд тэр дур булаам харваач руу хүлээлттэй харав. Кай хэсэг зуур эргэлзэв.
Англи эх
Saying that, he looked at the charming archer with expectation. Kai hesitated for a few moments.
"Үгүй ээ, хэн ч ганц ч үг худлаа хэлээгүй. Чиний найзууд бүгд маш шударга хүмүүс байна шүү, Санни."
Англи эх
"No, no one said a single lie. Your friends are all extremely honest people, Sunny."
«Хөөрхий гэнэн хурга минь…»
Англи эх
'Oh, you poor lamb…'
Ийм гэнэн байдалд яаж хариу үзүүлэхээ мэдэхгүй Санни толгой сэгсрээд, дуугаа намсгав:
Англи эх
Not knowing how to react to that display of naivete, Sunny shook his head and lowered his voice:
"Кастер ч гэсэн үү?"
Англи эх
"Not even Caster?"
Кай толгой дохив.
Англи эх
Kai gave him a nod.
"Тиймээ, тэр ч бас үнэнээ хэлсэн."
Англи эх
"No, he was honest, too."
Санни андуурсан хэрэг үү? Кастер үнэхээр зүгээр л шударга, нэр төртэй залуу байсан гэж үү? Түүний үл итгэл үндэслэлгүй байсан хэрэг үү?
Англи эх
Was Sunny wrong? Was Caster really just an honest and honorable guy? Was his distrust irrational?
Итгэл муутай болсон Санни хэсэг тээнэгэлзээд Эффи рүү эргэв.
Англи эх
Somewhat unsure, Sunny lingered for a bit and then turned to Effie.
"Неф бид хоёр долоо хоногийн дараа яриагаа үргэлжлүүлэхээр тохирсон. Тэр хүртэл чи миний хамгаалалтад байна."
Англи эх
"Neph and I agreed to continue our conversation in a week. Until then, you'll be under my protection."
Анчин бүсгүй киг хийн инээв.
Англи эх
The huntress giggled.
"Хөөх. Одоо л жинхэнэ аюулгүй санагдаж байна. Баярлалаа, одой минь."
Англи эх
"Wow. That makes me feel real safe. Thanks, shorty."
Санни мушилзав.
Англи эх
He grimaced.
"Чи санаа бүү зов. Би харахад тийм ч гайгүй биш байж магадгүй, гэхдээ миний хамт амьдардаг нэгийг хүлээж бай…"
Англи эх
"Don't you worry. I might not look like much, but wait till you see my roommate…"
Кай гэнэт ундаандаа хахаж, царай нь бага зэрэг цайв. Нэг юм санасан Санни түүний нуруу руу алгадаад хэлэв:
Англи эх
Kai suddenly choked on his drink and paled a little. Reminded of something, Sunny patted him on the back and said:
"Ямартай ч тусалсанд баярлалаа. Бидний тохиролцоо биелсэн. Дараа уулзана биз дээ."
Англи эх
"Anyway, thanks for your help. Our deal is done. See you around, I guess."
Энэ залууг тэр огтхон ч санахгүй. Санни уг нь ч царайгаараа шагнал хүртэх хүн биш байсан ч, Кайн хажууд бол бүр муухай… өө… дундажаас арай ядан дээгүүр л харагдаж байв.
Англи эх
He was not going to miss this guy one bit. Sunny wasn't winning any prizes with his looks already, but next to Kai, he seemed downright ug… uh… barely above average.
Дур булаам харваач түүн рүү хэсэг харснаа, албадан инээмсэглэв:
Англи эх
The charming archer looked at him for a few moments, then forced out a smile:
"Тиймээ, чамтай танилцсандаа баяртай байна, Санни. Чамтай хамт цаг өнгөрөөх бол… аан… мартагдашгүй туршлага гэж би чин сэтгэлээсээ хэлж чадна."
Англи эх
"Yeah, it was nice to make your acquaintance, Sunny. I can honestly say that spending time with you is… uh… an unforgettable experience."
Ингэж хэлээд тэрээр Эффи рүү өрөвдөл мэт харц шидээд, босож одов.
Англи эх
With that, he glanced at Effie with something that resembled pity, rose, and left.
Тэр хоёр ганцаараа үлдэв.
Англи эх
The two of them were left alone.
Анчин бүсгүй ядарсан төрхтэй эргэн тойрноо харснаа, ямар ч өнгө аясгүй асуув:
Англи эх
The huntress looked around with a weary expression, and then asked in a neutral tone:
"Тэгээд? Хэзээ гарах вэ?"
Англи эх
"So? When do we leave?"
Санни эргэлзсэнгүй.
Англи эх
Sunny didn't hesitate.
"Яг одоо. Үнэнийг хэлэхэд, балгас руугаа буцахыг тэсэн ядан хүлээж байна. Энэ газар… арьс минь зарсайгаад байна."
Англи эх
"Right now. Honestly, I can't wait to get back to the ruins. This place… it gives me the creeps."
Эффи түүн рүү хачин харцаар харснаа мөрөө хавчив.
Англи эх
Effie gave him a strange look, then shrugged.
"Тэгье, асуудалгүй. Энэ аймшигтай газраа хаяад, эртний хараагдсан балгаст очиж нуугдъя. Ядаж тэнд л аюулгүй санагдана биз дээ?"
Англи эх
"Sure, no problem. Let's ditch this scary place and go hide in the ancient cursed ruins. At least we can feel safe there, right?"
Хэсэг хугацааны дараа тэд Харанхуй Хотын гудамжаар болгоомжтой алхаж явлаа. Өдрийн гэгээнд энд явах нь Саннигийн дасаагүй зүйл тул тэр ойлгомжтойгоор цэх татсан байв.
Англи эх
Some time later, they were carefully walking through the streets of the Dark City. Being here in daylight was not something Sunny was accustomed to, so he was justifiably tense.
Аз болоход хоёулаа туршлагатай анчид бөгөөд хамтдаа сайн ажилладаг байлаа. Сүүлд уулзснаас хойш бүтэн гурван сар өнгөрөөгүй юм шиг Санни Эффитэй хамтран ажиллах танил хэмнэлдээ ганц ч алхам алдалгүй орчихов. Үнэнийг хэлэхэд, бүр хөгжилтэй ч гэж хэлж болохоор байлаа.
Англи эх
Luckily, both of them were experienced hunters and worked well together. Sunny fell into the familiar rhythm of cooperating with Effie without skipping a beat, as though three whole months had not passed since they last saw each other. It was honestly nothing short of jolly.
Нэгэн мөчид дэггүй анчин бүсгүй түүн рүү харж асуув:
Англи эх
At some point, the unruly huntress glanced at him and asked:
"Үгүй ээ, ноцтой асууя. Чи яаж амьд үлдсэн юм бэ, Санни?"
Англи эх
"But seriously. How did you survive, Sunny?"
Тэр бүсгүй рүү гунигтай харснаа мөрөө хавчив.
Англи эх
He gave her a dark look, then shrugged.
"Яаж гэж бодож байна? Би сүүдэрт нуугдахдаа их гаргуун гэдгийг чи мэднэ шүү дээ. Өдөр унтаж, шөнө ан хийсэн. Олзоо сул тал руу нь цохихоосоо өмнө сайтар ажигладаг байсан. Алж чадах эсэхдээ эргэлзэх юмтай таарвал зугтдаг байсан."
Англи эх
"How do you think? You know that I am very good at hiding in the shadows. I slept during the day and hunted during the night. Observed my prey carefully before striking at their weak spots. If I ever met something I wasn't sure I could kill, I ran."
Бүсгүй хэсэг бодолхийлснээ хэлэв:
Англи эх
She became thoughtful for a while, then said:
"Энэ чинь илт мэдэгдэж байна шүү. Чи өөрчлөгдсөн байна. Одоо жинхэнэ анчин шиг… харагдаж, мэдрэгдэж байна."
Англи эх
"It's noticeable, you know. You've changed. You look… feel like a true hunter now."
Санни ярсхийв.
Англи эх
Sunny grinned.
"Тийм байгаасай л гэж найдаж байна. Үнэндээ би ухаалаг хэмжээнээс ч илүү олон Хар Зүүдний Амьтан агнасан."
Англи эх
"Well, I would hope so. I hunted more Nightmare Creatures than was reasonable, really."
Эффи ёжтойгоор мишээв.
Англи эх
She smirked.
"Хэдийг?"
Англи эх
"How many?"
Сайхан асуулт. Санни хариулахаасаа өмнө эргэлзэв:
Англи эх
That was a good question. Sunny hesitated before answering:
"Жаран орчим уу? Тиймээ, түүнээс илүүгүй байх."
Англи эх
"Around sixty? Yeah, no more than that, I think."
Төөрдөг замд алсан тэр аймшигт амьтдыг нэмбэл, түүний алсан тоо аль эрт зуу давсан байлаа.
Англи эх
Together with those terrors he had slain in the Labyrinth, his kill count had long ago moved past a hundred.
Эффи нүд ирмээд түүн рүү гунигтай харав. Ердөө гурван сард ийм олон ан… энэ тоо үнэхээр гайхмаар байлаа.
Англи эх
Effie blinked and looked at him with a dark expression. That many hunts in only three months… the number was nothing short of staggering.
Үнэндээ бол бүр галзуу тоо байв. Бодит ертөнцөд Сэрсэн зэргийн Хар Зүүдний Амьтад жирийн Нойрсогчдын тулалдах хэмжээнээс хэт хүчтэй гэдгийг хүн бүр мэддэг. Тийм амьтантай тулалдаж ялсан хэн боловч зохих нэр хүндтэй болно. Арван хоёрыг алсан хүн алдаршина.
Англи эх
Actually, it was completely insane. Out in the real world, it was widely known that Awakened Nightmare Creatures were too tough for mere Sleepers to fight. Anyone who managed to prevail in a battle against one would earn themselves a proper reputation. Killing a dozen would make a person famous.
Хэрэв Санни гэртээ буцаж очоод зууг хөнөөсөн, тэдний ихэнхийг нь Уруудсан жигшүүрт амьтад суурьшсан хараагдсан балгаст алсан гэж мэдэгдвэл, түүний гавьяаны тухай мэдээ агшин зуурт бүх гарагийг тойрно. Түүнийг хосгүй суут ухаантан, бүхэл бүтэн үеийн найдвар хэмээн өргөмжлөх байлаа.
Англи эх
If Sunny were to return home and claim that he had slaughtered a hundred, most of them in a cursed ruin populated by Fallen abominations, the news of his accomplishment would fly around the whole planet in an instant. He would be hailed as an unparalleled genius and a hope of the entire generation.
…Гэтэл Харанхуй Хотод яг түүн шиг хэдэн арван хүн байгаа бөгөөд тэдний олонх нь түүнээс ч илүү амжилттай байв. Хамаагүй илүү. Эффи хэдэн зуун ан агнуурыг ардаа үлдээжээ. Гадна сууринд ийм л гайхалтай амжилттай өөр хэдэн анчин бий… Жүбэй нас барснаар тэдний тоо цөөрсөн ч гэсэн.
Англи эх
…And yet, there were dozens of people just like him in the Dark City, many of them even more accomplished. Much more. Effie had several hundred hunts under her belt. There were a couple more hunters in the outer settlement whose track record was just as impressive… even if with the death of Jubei, their numbers had shrunk.
Гэрэлт Цайзад бол Гунлауг өөрөө, түүний таван орлогч, Их Цэргийн бүх Замчид, нэлээд хэдэн туршлагатай Анчид, тэр ч байтугай ур чадвараа батлах олон тулааны сорвитой цөөн хэдэн Харуулууд ч байлаа. Тэд бүгдээрээ Нойрсогчдын хэзээ ч хүрэх ёсгүй түвшинд хүрсэн хүмүүс байв.
Англи эх
Inside the Bright Castle, there was Gunlaug himself, his five lieutenants, all the Pathfinders of the Host, more than a few experienced Hunters, and even a handful of Guards with a lot of battle scars to prove their prowess. All of them were at a level that Sleepers simply weren't supposed to ever achieve.
Мартагдсан Эрэг үнэхээр… сонирхолтой газар байлаа.
Англи эх
The Forgotten Shore was truly an... interesting place.
Хэрэв Нефис ямар нэгэн аргаар амжилтад хүрч, тэдний дундаас ядаж цөөн хэдийг нь бодит ертөнцөд авчирвал, ертөнц хэрхэн өөрчлөгдөх бол? Өмнө нь боломжгүй гэж тооцогддог байсан бусад зүйлс гэнэт эргэлзээн дор орох болов уу?
Англи эх
If Nephis were to somehow succeed and bring even just several of them back to the real world, how would the world change? Would other things that had been considered impossible before suddenly have their status put under scrutiny?
Шившлэг түүнд Хувьсах Од гэдэг нэрийг өгсөн шалтгаан нь энэ байсан юм болов уу? Неф өөрчлөлтийг бүтээх төдийгүй, түүний өдөөгч нь байх хувь тавилантай юу?
Англи эх
Was it the reason why the Spell gave her the name Changing Star? Was Neph destined to not only create change, but also be the catalyst of it?
Эдгээр бодолдоо автсан Санни хараагдсан балгасын дундуур алхав. Удалгүй их сүмийн танил дүрс нүдэнд нь харагдлаа.
Англи эх
Consumed with these thoughts, Sunny walked through the cursed ruins. Soon, a familiar shape of the cathedral appeared before his eyes.
Түүн рүү харахад Саннигийн бие чичирхийлэв.
Англи эх
Looking at it, Sunny shuddered.
Энэ бүх хугацаанд хэрхэн амьд үлдсэнээ Эффид ярихдаа тэр үнэнээ хэлсэн.
Англи эх
He had been honest when he told Effie about how he managed to survive all this time.
Гэвч энэ явцад үхэлд хичнээн ойртсоноо дурдаагүй юм.
Англи эх
However, he had failed to mention how close he came to dying in the process.
Их сүмд анх очсон тухай дурсамж, түүний үр дагавар бол тэр санахгүй байхыг үнэхээр хичээдэг зүйл байв…
Англи эх
The memory of his first visit to the cathedral, and its consequences, was something he really liked to avoid…
Сэтгэгдлүүд
179-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…