"Би Орум багш байна."
Англи эх
"I'm Instructor Orum."
Орум дасгалын танхимд бөөгнөрсөн залуучууд руу хараад, будилсан сэтгэлээ хүйтэн царайныхаа цаана нуув. Чөтгөр ав, тэр яаж гэнэт багш болчихов оо? Ийм юм хийнэ гэж түүний төлөвлөгөөнд хэзээ ч байгаагүй.
Англи эх
Orum looked at the youths crowding the dojo, hiding his confusion behind a cold expression. How the hell did he end up becoming a teacher? Doing something like that had never been a part of his plans.
Үнэндээ тэр яг одоо Хоёр дахь Хар Зүүдийг сорихоор бэлдэж байх ёстой байлаа. Түүний Сүнсний Цөм аль эрт ханасан бөгөөд тохирох Дурсамжуудаас бүрдсэн хүчирхэг зэвсэглэлээ нямбай цуглуулчихсан байв. Тэр бүр нэгэн хүчирхэг Цуурай худалдаж авахаар тохиролцоо хийж байсан юм.
Англи эх
In fact, he was supposed to be preparing to challenge the Second Nightmare right now. His soul core had long been saturated, and he had carefully assembled a potent arsenal of suitable Memories. He was even in negotiations to purchase a powerful Echo.
Мөн Үр рүү хамт орох найдвартай нөхдийг хайн, туршлагатай хэдэн Сэрсэнтэй холбоо барьж байв. Тэд бүгд өнгөрсөнд хэзээ нэгэн цагт Орумтай мөр зэрэгцэн Хар Зүүдний Шившлэгийн аймшгийг туулж байсан тул тэр тэдний ур чадвар, зан чанар хоёуланд нь итгэдэг байлаа. Гэвч хүчтэй баг бүрдүүлэхэд ганц хүч л хангалттай биш.
Англи эх
He was also in contact with several seasoned Awakened, searching for reliable companions to enter the Seed. Each of them had endured the horrors of the Nightmare Spell shoulder to shoulder with Orum at some point in the past, so he trusted both their skill and their character. However, assembling a strong cohort was about more than mere power.
Бие биеийнхээ чадварыг нөхөж, сул талыг нь халхлах асуудал ч бас байв… Хоёр дахь Хар Зүүдийг сорьж, амиа мөрийтэй тоглоомд тавих тухай бодохыг ч ихэнх хүмүүс хүсдэггүйг хэлэх ч юу байхав. Товчхондоо, ажил их удаан урагшилж байлаа.
Англи эх
There was also the question of complementing each other's powers and covering for each other's weaknesses… not to mention that most people were unwilling to even entertain the thought of gambling away their lives by challenging the Second Nightmare. In short, the process was slow.
Тэгвэл тэр яагаад Сэрэгсдийн Академид ирж, тулааны хичээл заахаар бэлдэж байгаа юм бэ?
Англи эх
So why was he at the Awakened Academy, preparing to teach a combat class?
Орумын харц хэрээ шиг хар үстэй, гунигт нүдтэй залуу бүсгүй дээр хоромхон зуур тусав.
Англи эх
Orum's gaze briefly fell on a young woman with raven hair and gloomy eyes.
Шалтгаан нь энэ байлаа.
Англи эх
There was his reason.
Мэдээж, тэр үүнийгээ илрүүлсэнгүй. Багш нарын нэг нь Бяцхан Киг илүүд үздэгийг бүгд мэдчихвэл түүнд ямар ч сайн юм авчрахгүй, тэгээд ч тэр энд түүний найз болох гэж ирээгүй. Тэр түүнд амьд үлдэхийг заахаар ирсэн бөгөөд түүний сурах ёстой хичээлүүд бүгд хатуу ширүүн, өршөөлгүй байв. Тиймээс тэр хатуу чанга дүрээ барихаас өөр аргагүй.
Англи эх
Of course, he did not let it show. It would not do Little Ki any good if everyone knew that she was favored by one of the instructors, and more than that, he was not here to be her friend. He was here to teach her how to survive, and the lessons she needed to learn were all harsh and unforgiving. So, he had to maintain a stern facade.
Дээр нь… Орум Бяцхан Кид сайн ах байж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөхөөс ичдэг байлаа. Тиймээс түүний дэргэд найрсаг аашлах эрх өөрт нь байгаа эсэх нь ч эргэлзээтэй.
Англи эх
Plus… Orum was ashamed to admit that he had not been a good elder to Little Ki. So, it was questionable if he even had the right to act friendly around her.
Нойрсогчдын бөөгнөрөл рүү харсаар хэсэг зогссоны эцэст тэр хүйтэн дуугаар асуув:
Англи эх
Looking at the crowd of Sleepers, he lingered for a few moments, and then asked in a cold voice:
"Би та нарт тулаан заана. Энд байгаа бүгд Анхны Хар Зүүдтэй аль хэдийн нүүр тулсан болохоор та нар хүүхэд байхаа больсон. Та нартай насанд хүрсэн хүмүүс шиг харьцана. Надаас өрөвдөл хүлээх хэрэггүй, ертөнц чинь хэрцгий газар шүү дээ, Шившлэг ч та нарыг өршөөхгүй."
Англи эх
"I will be teaching you combat. All of you here have already faced the First Nightmare, so you are not children anymore. You'll be treated as adults. Don't expect any pity from me, the world is a ruthless place, after all, and the Spell will not show you any mercy."
Орум баргар инээмсэглэв.
Англи эх
Orum smiled darkly.
"...Тулааны мөн чанар юу вэ гэж та нар бодож байна?"
Англи эх
"...What do you think the essence of combat is?"
Ихэнх залуус хатуу ширүүн багшийн өмнө дуугарахаас айн чимээгүй байв. Цөөхөн хэд нь л тайван хэвээр байлаа.
Англи эх
Most youths remained silent, afraid to speak in front of the stern instructor. Only a few of them remained calm.
Хүйтэн, ойртож боломгүй төрхтэй өндөр залуу Дөш эрүүгээ үл ялиг өргөж, тайван, тод дуугаар хариулав:
Англи эх
Anvil, the tall young man with a cold and unapproachable expression, raised his chin slightly and answered in a calm, clear voice:
"Тулааны мөн чанар бол дайчдын тулгаралт. Илүү сайн зэвсэг барьж, түүнийгээ илүү чадварлаг хэрэглэж мэддэг дайчин ялдаг. Тулаан бол хүний эр зориг, хүсэл зоригийн хамгийн цэвэр илэрхийлэл, иймээс түүний мөн чанар бол алдар суу."
Англи эх
"The essence of combat is a confrontation between warriors. The warrior who wields a better weapon and knows how to use it with greater skill wins. Combat is the purest expression of one's valor and will, and therefore, its essence is glory."
Орум түүнийг чимээгүй ширтэв.
Англи эх
Orum stared at him silently.
«Үг нь их, утга нь бага!»
Англи эх
'So many words… so little sense!'
Хөөрхий хүү эцэгтэйгээ хэтэрхий их цагийг өнгөрөөсөн бололтой. Эр Зориг овгийн Манаач агуу хүн нь мэдээж, гэхдээ баатрын ёс суртахууныг ёслол төгөлдөр баримталдаг нь түүнийг ихэвчлэн туйлшруулдаг байв. Сэтгэл нь амархан нөлөөлөгддөг хүүхдийн толгойд хачин сонин санаа суулгахад энэ нь бүрэн хангалттай байсан нь эргэлзээгүй.
Англи эх
This poor kid must have spent too much time with his father. Warden of Valor was a great man, sure, but his solemn adherence to knightly values often went too far. It was more than enough to indoctrinate an impressionable child into having strange ideas, no doubt.
Хэдийгээр залуу Дөш байж болохоосоо дээр харагдав. Ядаж Орум түүнээс хүйтэн, бодитой сэтгэлгээний ул мөр олж харсан, үг нь сүржин ч, хөл нь газар дээрээ л байлаа.
Англи эх
Granted, young Anvil seemed better than he could have been. At least Orum saw a hint of cold practicality in him, his words might have been lofty, but he still remained grounded.
«За, хэтэрхий хатуу сонсогдуулахгүйгээр түүнийг энэ дэмий үзлээс нь яаж салгах вэ дээ…»
Англи эх
'Now, how do I disabuse him of these nonsensical notions without sounding too harsh…'
Гэвч Орумыг юу ч хэлж амжаагүй байтал дасгалын танхимд өөр нэгэн дуу цуурайтав, ёслолын үеэр түүний анзаарсан хар үстэй, саарал нүдтэй залуу итгэлтэй өнгөөр хэлж байлаа:
Англи эх
Before Orum could say anything, however, another voice resounded in the dojo, it was the youth with black hair and grey eyes he had noticed during the ceremony, speaking in an confident tone:
"Тулааны мөн чанар бол аллага."
Англи эх
"The essence of combat is murder."
Энгийн хариулт нь Нойрсогчдын дундаас хэдэн хүнийг тачигнатал хөхрүүлэв. Харин Орум түүн рүү сонирхон харлаа.
Англи эх
His simple answer caused a few chuckles from the crowd of Sleepers. Orum, however, looked at him with interest.
"Тайлбарла."
Англи эх
"Elaborate."
Залуу түүн рүү гайхширан харав.
Англи эх
The youth looked at him in confusion.
"Тайлбарлах юм юу байна? Дайсан чамайг алахыг хүсч байна, харин чи тэр новшийг түрүүлж алахыг хүснэ. Ердөө л тэр, бусад нь зүгээр л дэмий юм."
Англи эх
"What is there to elaborate? The enemy wants to murder you, and you want to murder the bastard first. That's all there is to it, everything else is just nonsense."
Орум инээмсэглэлээ дарав.
Англи эх
Orum suppressed a smile.
«Ямар зэрлэг хүүхэд вэ.»
Англи эх
'What a feral child.'
Залууг Хойд Хязгаарт хөлөг онгоцоор хүргэж ирсэн тул энд түүнд найз нөхөд ч, ар гэр ч байхгүй… зуршил, ааш авирыг нь бодоход хаана ч байхгүй байх магадлалтай. Орум толгойгоо үл ялиг сэгсрэв.
Англи эх
The youth had been delivered to the Northern Quadrant by ship, so he had no friends and no family here… or anywhere, most likely, considering his habits and attitude. Orum shook his head lightly.
"Тулаан болгоныг дайсныг алах зорилгоор хийдэггүй юм."
Англи эх
"Not every battle is fought with the intent of killing the enemy."
Залуу гэнэт инээмсэглэв.
Англи эх
The youth suddenly smiled.
"Тэгвэл та буруу тулалдаж байна гэсэн үг."
Англи эх
"Well, that just means that you're fighting it wrong."
Дахиад нэг давалгаа инээд сонсогдож, Орум нүдээ анивчив.
Англи эх
There was another wave of chuckles, and Orum blinked.
«Тэр золигийн амьтан…»
Англи эх
'That rascal…'
Энэ залуугаас болж толгой нь өвдөх нь гэж ямар нэгэн зөн совин түүнд шивнэх шиг болов.
Англи эх
Something was telling him that he would have his hands full with this one.
Тэнгэрийн Инээмсэглэл ёжтой залуу руу харснаа инээдээ барих гэж амаа гараараа яаран таглав. Харин Дөшид огт инээд хүрсэнгүй бололтой… тэр бүр хэсэг зуур өө сэвгүй тайван байдлаа алдаж, толгой сэгсрэн, зөвшөөрөхгүй өнгөөр хэлэв:
Англи эх
Smile of Heaven glanced at the cynical youth and hurriedly covered her mouth with a hand, trying to suppress laughter. Anvil, meanwhile, looked unamused… he even lost his flawless composure for a moment, shaking his head and uttering in a disapproving tone:
"Утгагүй юм…"
Англи эх
"Ridiculous…"
Ямартай ч Манаачийн хүү хүн хэвээрээ байгаа юм байна.
Англи эх
Well, at least Warden's son was still a human.
Орум харцаа арын эгнээнд зогсож байсан Бяцхан Ки рүү шилжүүлж, ямар ч өнгөгүй дуугаар асуув:
Англи эх
Orum shifted his gaze to Little Ki, who was standing in the back row, and asked neutrally:
"Чи юу гэж бодож байна?"
Англи эх
"What do you think?"
Нойрсогчид хэнээс асууж байгааг нь мэдэхгүй эргэж харав. Ки Сонг бусдад онцгой сэтгэгдэл төрүүлээгүй бололтой тул олон хүн гайхширсан харагдав.
Англи эх
The Sleepers turned around, not sure whom he was asking. Ki Song did not seem to have made an impression, so many looked confused.
Гэнэт анхаарлын төвд орсон тэрээр үл ялиг хөмсөг зангидав.
Англи эх
Put on the spot, she frowned slightly.
Гэвч хариулт нь тайван байлаа:
Англи эх
Her answer, however, was calm:
"Тулааны мөн чанар бол бүтэлгүйтэл. Хэрэв чи тулалдахаас аргагүй болсон бол аль хэдийн ялагдчихсан гэсэн үг."
Англи эх
"The essence of combat is failure. If you are forced to fight, you have already lost."
Орум түүний хариултад гайхан хөмсгөө өргөв. Үүнд ч гэсэн утга бий л дээ, тэр бүр зарим талаар санал нийлэх хандлагатай байв. Зөрчлийг шийдэх хоёр дахь хамгийн сайн арга бол дайсандаа анхнаасаа тулалдах боломж олгохгүй байх, тулаан эхлэхээс өмнө түүнийг алах явдал. Харин хамгийн сайн арга нь зөрчил гарахаас бүрмөсөн сэргийлэх явдал байв.
Англи эх
Orum raised an eyebrow, surprised by her answer. It had some merit, sure, more than that, he was somewhat inclined to agree. The second-best way to resolve a conflict was to never give the enemy a chance to fight you, in the first place, by killing them before the battle could even begin. The best way to resolve a conflict was to prevent it from happening entirely.
Гэвч энэхүү тэмцэл, цус урсгалын эринд ийм хариулт өгөх хүн маш цөөхөн. Сэрэгсэд юуны түрүүнд чадварлаг дайчин гэдгээрээ бахархдаг байв.
Англи эх
However, very few would have given such an answer in this era of strife and bloodshed. Awakened prided themselves on being skilled warriors above all else.
Тэнгэрийн Инээмсэглэл өөрөөсөө ахмад охин руу нүдэндээ тоглоомсог оч гялалзуулан харав.
Англи эх
Smile of Heaven looked at the older girl with a hint of mirth in her eyes.
"Чи сая дэлхий дээрх бүх Сэрэгсдийг доромжлоод авлаа шүү дээ… өө… Ки гэл үү? Манай эрхэм хүндэт эцэг эхчүүдийг ч… Орум багшийг ч..."
Англи эх
"You've just insulted every Awakened in the world… uh… Ki? Including our venerable parents… and Instructor Orum..."
Бяцхан Ки түүн рүү баргар харц шидээд, дараа нь Орум руу харцаа эргүүлж, нүд рүү нь эгц харав.
Англи эх
Little Ki threw a gloomy glance at her, then turned her gaze to Orum and looked him right in the eyes.
"...Үнэнд доромжлогдсон гэж бодож байгаа бол тэр нь миний асуудал биш."
Англи эх
"...It's not my problem if they feel insulted by the truth."
Тэнгэрийн Инээмсэглэл эцэст нь тэвчиж чадалгүй инээд алдав.
Англи эх
Smile of Heaven finally couldn't hold herself back and laughed.
Орум чимээгүйхэн санаа алдав.
Англи эх
Orum sighed quietly.
«Энэ нэгнээс болж ч толгой өвдөх нь дээ, тийм биз?»
Англи эх
'I'm going to have my hands full with this one too, aren't I?'
Мэдээж, тэр үүнийг мэдэх боломжгүй байсан...
Англи эх
He couldn't have known, of course...
Харин түүний дурсамжийг амсаж байсан Санни мэдэж байв.
Англи эх
But Sunny, who was experiencing his memories, did.
Энэ бол хожим ертөнцийн суурийг ганхуулах дөрвөн хүний анхны яриа гэдгийг тэр мэдэж байлаа.
Англи эх
He knew that this was the first conversation between four people who would go on to shake the very foundation of the world.
Сэтгэгдлүүд
1935-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…