Кэссигийн Саннид үзүүлсэн Мастер Орумын сүүлчийн дурсамж хэдэн жилийн дараа болсон явдал байв. Тэр үед Хаш Ордон буюу одоогийн Хэрээний Зүрх аль хэдийн цэцэглэн хөгжсөн Хэрэм болж, Зүүдний Орны зүүн хязгаараас олон мянган хүнийг өөртөө татаж байлаа.
Англи эх
The last memory of Master Orum Cassie showed Sunny took place several years later. By then, the Jade Palace, now known as Ravenheart, had already become a thriving Citadel, attracting thousands of humans from the eastern reaches of the Dream Realm.
Ки Сонг өөрөө ч алдартай Сэрсэн болж, нэр хүндээрээ зөвхөн өөрийн үеийн тэр гурван гэрэлт од болох Тэнгэрийн Инээмсэглэл, Хугарсан Илд, Эр Зоригийн Дөш нарт л дэргэдүүлж байв. Түүний нөлөө, эрх мэдэл Нулимсны Голын бэлчир хүртэл тархжээ. Тэнд Шуурган Тэнгис рүү гарах дөт замыг хааж, нэгэн Гажсан Аймшиг одоо ч оршин суусаар байв.
Англи эх
Ki Song herself had become a renowned Awakened, her fame second only to that of those three brilliant stars of her generation, Smile of Heaven, Broken Sword, and Anvil of Valor. Her influence and authority spread all the way to the estuary of the River of Tears, where a Corrupted Terror still dwelled, blocking convenient access to the Stormsea.
Анхны Үеийн нэр хүндтэй гэр бүлүүдийг аль хэдийн Өв Залгамжлагч овгууд гэж нэрлэх болжээ. Эр Зориг, Мөнх Дөл, шинээр байгуулагдсан Шөнийн Өргөө нар хүч чадлынхаа оргилд хүрч, эн тэнцүү дундаа шилдэг нь хэмээн алдаршсан байв. Тэднийг Их Овгууд гэж хараахан хэн ч нэрлээгүй ч зарим нэр цуутай гэр бүл бусдаас нэг шат дээгүүр байгаа нь аль хэдийн илэрхий болжээ.
Англи эх
The prominent families of the First Generation were already being called the Legacy Clans. Valor, Immortal Flame, and the newly established House of Night were at the height of their power, known as the best among equals. No one called them the Great Clans, yet, but the idea of some distinguished families being a cut above the rest was already apparent.
Эдгээр аварга хүчнүүдийн дэргэд Сонг овог харьцангуй жижиг, даруухан харагдана.
Англи эх
Clan Song was relatively small and unassuming when compared to these titans.
Харин Орум, Ки Сонг хоёрын харилцаа... он жилийн туршид хөндийрчээ. Шинээр эргүүлэн авсан Хаш Ордонд түүнийг тогтвортой суурьшихад тусалсныхаа дараа тэрээр өөрийнх нь Хэрэм хүлээж байсан гэр рүүгээ холын аян замд гарсан юм. Тэд Сэрүүн Ертөнцөд үе үе уулзсаар байсан ч тийм ч олон удаа биш.
Англи эх
Orum's relationship with Ki Song, however... had grown distant over the years. After helping her settle in the newly retaken Jade Palace, he made the long journey back home, where his own Citadel was waiting for him. They still saw each other in the waking world from time to time, but not too often.
Нэг талаар хоёулаа өөр өөрийн ажилдаа аймаар завгүй байсных, нөгөө талаар Орум Бяцхан Кигийн дэргэд урьдынх шиг сэтгэл тайван байж чадахаа больсных байв. Тэр хачин эвгүй мэдрэмж түүнийг ичээж, сэтгэлийг нь хоёр хуваах ч, мэдрэмжээ яаж ч чадахгүй байлаа.
Англи эх
It was partially because both were terribly busy with their own affairs, and partially because Orum did not feel completely comfortable around Little Ki anymore. That strange discomfort made him feel both ashamed and conflicted, but he could not do anything about how he felt.
Тэр залуу бүсгүй... түүнийг жаахан айлгадаг байв.
Англи эх
That young woman… frightened him, a little.
Ээж нь хамгаалахын төлөө амиа өгсөн хүмүүсийг охин хядсан тэр өдрөөс хойш олон юм болжээ. Зүүдний Орны шинэ нутгууд судлагдаж, эзлэгдэв. Сэрэгсдийн тоо улам бүр эрчимтэй өссөөр. Орум өөрөө эцэст нь Хоёр дахь Хар Зүүдийг сорин, Мастер болж, шагнал болгон Өвийн Эрдэнээ хүртжээ.
Англи эх
Many things happened since the day she massacred the people whom her mother had died to protect. New regions of the Dream Realm were explored and conquered. The number of Awakened continued to grow exponentially. Orum himself finally challenged the Second Nightmare and became a Master, receiving his Legacy Relic as a reward.
Түүний зээ охин арван зургаатай болж, Хар Зүүдний Шившлэгийн тээгч болов.
Англи эх
His niece turned sixteen and became a carrier of the Nightmare Spell.
Тийм ч учраас тэр одоо Сэрэгсдийн Академид эргэн ирж, охиныг албан ёсоор үргэлжлүүлэн сургахаар бэлдэж байлаа.
Англи эх
Which was why he was now back at the Awakened Academy, preparing to continue educating her in an official capacity.
Нойрсогчдын анхны ээлж хараахан ирээгүй тул түүнд хийх юм бараг алга. Орум дасгалын танхимын хэрэгслийг шалгаж, эмнэлгийн цогцолбороор орсны дараа эрт өдрийн хоол идэхээр хоолны газар руу зүглэв.
Англи эх
The first batch of Sleepers had yet to arrive, so there was nothing much for him to do. Orum checked the equipment in the dojo, then visited the medical complex, and finally made his way to the cafeteria to have an early lunch.
Гэвч дотогш ормогцоо түүний алхаа удааширлаа.
Англи эх
His steps slowed down as soon as he entered, though.
Учир нь бараг хоосон хоолны танхимын нэгэн ширээний ард танил хүн сууж байв.
Англи эх
That was because there was someone familiar sitting behind one of the tables in the mostly empty dining hall.
Бяцхан Ки одоо тэс өөр харагдах болжээ. Тэр залуу хэвээр ч, Орумын санаж байсан өсвөр насны охин алга болж, оронд нь төлөвшсөн залуу бүсгүй байлаа. Одоо... хорин дөрөв, хорин тавтай л байх даа? Гунигтай болхи байдлыг нь өөртөө итгэлтэй ганган төрх сольж, сэтгэл догдлуулам гоо үзэсгэлэнг нь анзаарахгүй өнгөрөх аргагүй байв.
Англи эх
Little Ki looked quite different now. She was still young, but the teenage girl he remembered was gone, replaced by a mature young woman. She had to be… twenty-four, twenty-five by now? Her gloomy awkwardness was replaced by confident grace, and her ravishing beauty was impossible to ignore.
Орум хэсэг эргэлзсэнээ инээмсэглэл зүүж, түүн рүү алхлаа.
Англи эх
Orum hesitated for a moment, then put on a smile and headed in her direction.
"Сэрсэн Сонг. Тантай уулзсандаа их баяртай байна, бүсгүй минь... сайн сууж байна уу?"
Англи эх
"Awakened Song. It is so nice to see you, young lady… how have you been?"
Бүсгүйн дур булаам инээмсэглэл ч нэлээд чин сэтгэлийнх мэт санагдав.
Англи эх
Her own charming smile seemed quite sincere.
"Мастер Орум! Тантай энд таарна гэж санасангүй. Би сайн, баярлалаа... та сайн уу?"
Англи эх
"Master Orum! I didn't expect to run into you here. I am doing well, thank you… what about you?"
Тэр санаа алдлаа.
Англи эх
He sighed.
"Зээ охин маань дөнгөж Анхны Хар Зүүдээ ялсан болохоор түүнийг өвлийн туйлд бэлдэхэд нь туслахаар Академидаа эргэж ирлээ. Харин таныг энд юу авчраа вэ? Хичээл заах гэж байна уу, эсвэл ямар нэг мэргэжилтэнтэй зөвлөлдөх гэж үү?"
Англи эх
"My niece has just conquered her First Nightmare, so I am back at the Academy to help prepare her for the winter solstice. But what brings you here? Are you planning to teach a class or consult one of the specialists?"
Ки Сонг бага зэрэг ухран налж, ширээгээ тойрсон хоосон сандлуудыг харснаа түүний санаа алдалтыг дуурайв.
Англи эх
Ki Song leaned back a little, glanced at the empty chairs surrounding her table, and echoed his sigh.
"Үгүй ээ. Хэдэн хамт олонтойгоо чухал асуудал хэлэлцэхээр уулзах гэж байгаа юм. Жаахан дурсамжаа сэргээе гээд Академийг сонгосон юм л даа. Харамсалтай нь, тэд жаахан хоцорч байх шиг... яах вэ, тэдний цаг минийхээс илүү үнэ цэнэтэй гэж хэлж болох байх."
Англи эх
"No. I am meeting a few colleagues to discuss an important matter. We chose the Academy to reminisce a little. Sadly, they seem to be running a little late… well, their time can be said to be more valuable than mine."
Хоолойд нь сэтгэл дундуур байдал үл мэдэг тодорч байв.
Англи эх
There was a gentle hint of dissatisfaction in her voice.
Орум хэсэг дуугүй байснаа инээмсэглэв.
Англи эх
Orum remained silent for a moment, then smiled.
"За, хүсвэл би тэднийг загнаж өгье. Харин одоохондоо таныг ганцааранг чинь үлдээгээд юм идэх гэж байна... гэхдээ уулзалт чинь дуусахаар заавал ярилцъя. Хэрэм чинь ямар байгааг бүгдийг нь сонсмоор байна."
Англи эх
"Well, I'll scold them if you want. For now, though, I'll leave you and go get something to eat… we should catch up after your meeting is over, though. I really want to hear all about how your Citadel is doing."
Яриаг нь дүүргэсэн хоосон эелдэг байдал түүний сэтгэлийг ихэд шаналгав. Гэвч тэр зугтах арга олдсонд бас жаахан онгойсон юм.
Англи эх
The shallow politeness of their conversation pained him deeply. But at the same time, he felt a little relieved to have a way out.
Орум уучлалт гуйгаад хэдэн ширээний цаана очиж суулаа.
Англи эх
Orum excused himself and went to take a seat a few tables away.
Хоол нь ирэх үед хоолны газарт хэдэн шинэ царай гарч ирэв.
Англи эх
By the time his food arrived, a few new faces appeared in the cafeteria.
Энэ бол үнэхээр сүр жавхлантай уулзалт байлаа.
Англи эх
It was a very august reunion.
Түүний хуучин шавь нар болох Тэнгэрийн Инээмсэглэл, Хугарсан Илд хоёр хамгийн түрүүнд иржээ. Академид сурч байх үеэсээ салшгүй нөхөрлөсөн тэр хоёр одоо албан ёсоор гэрлэсэн байв.
Англи эх
Smile of Heaven and Broken Sword, his former students, arrived first. The two had been attached at the hip ever since their days at the Academy, but were officially married now.
Тэд үнэхээр гоё хос байлаа.
Англи эх
They were a beautiful couple, indeed.
Хугарсан Илд хамгийн түрүүнд дуу алдав. Түүний тайван хоолой анзааралгүй өнгөрөхөд хэтэрхий хүчтэй, итгэлтэй сонсогдоно:
Англи эх
Broken Sword spoke first, his calm voice too strong and confident to be ignored:
"Сэрсэн Сонг. Хоцорсон биднийг уучлаарай."
Англи эх
"Awakened Song. Please forgive us for being late."
Тэнгэрийн Инээмсэглэл ярзайн инээж, Ки Сонгийн хажуудах сандал дээр пид хийтэл суугаад түүний мөрнөөс нөхөрсгөөр атгав.
Англи эх
Smile of Heaven grinned and landed on a chair next to Ki Song, grasping her shoulder in a friendly manner.
"Сонг оо! Чамайг ямар удаан хараагүй юм бэ... хуримаас хойш биз дээ? Юу вэ, бялуу таалагдаагүй юм уу? Байж боломгүй... тэр бялууг ээж маань өөрийн гараар хийсэн шүү дээ..."
Англи эх
"Song! I haven't seen you in ages… since the wedding, I think? What, did you not like the cake? Impossible… mom personally made that cake…"
Удалгүй бас хоёр хүн ирлээ.
Англи эх
Not long after, two more people arrived.
Нэг нь урьдын адил тайван, нухацтай Эр Зоригийн Дөш байсан бол нөгөө нь... нөгөө нь уруул дээрээ тааламжтай инээмсэглэл тодруулсан танихгүй залуу байв. Тэр өсвөр насны хүү аль хэдийн Сэрсэн нь илт байгаагүй бол Орум түүнийг ойрын хэдэн өдөрт Академид ирэх ёстой Нойрсогчдын нэг гэж эндүүрэх байлаа.
Англи эх
One was Anvil of Valor, as composed and serious as ever, while the other… the other was an unfamiliar youth with a pleasant smile on his lips. Orum would have mistaken him for one of the Sleepers who were supposed to arrive at the Academy in the next few days, if not for the fact that the teenager was obviously already an Awakened.
Тэр хоёр Хугарсан Илд, Тэнгэрийн Инээмсэглэл хоёрын эсрэг талд суухад Дөш хүн бүртэй хэдхэн товч үгээр мэндлэв.
Англи эх
The two of them took their places across from Broken Sword and Smile of Heaven, Anvil greeting everyone with a few short words.
Таван Сэрсэн хэсэг зуур дуугүй байсан ч гэнэт Хугарсан Илд Дөшийн мөрийг алгадаж, гэрэлтэн инээмсэглэв.
Англи эх
The five Awakened remained silent for a few moments, but then Broken Sword suddenly slapped Anvil on the shoulder and smiled brightly.
"Баяр хүргэе! Аав болсон гэж сонслоо. Бурхан минь, чи цаг дэмий үрсэнгүй дээ, Вэйл? Чамайг хүүтэй болсон гэдэгт итгэж ядаж байна..."
Англи эх
"Congratulations! I hear you're a father now. Gods, you didn't waste any time, did you, Vale? I can't believe you have a son..."
Дөш мөр лүүгээ хүйтнээр харснаа хоолойгоо засав.
Англи эх
Anvil glanced coldly at his shoulder, then cleared his throat.
"За. Тийм. Ямартай ч... бэлтгэлээ ярилцах хэрэгтэй биз дээ? Сэрсэн Сонгийг бидэнтэй нэгдэхийг урьсныг минь та нар мэдэж байгаа. Мэдээж түүнийг танилцуулах шаардлагагүй, Ки ямар гарамгай гэдгийг бид бүгд мэднэ. Харин энэ залуу..."
Англи эх
"Well. Yes. In any case… we should discuss the preparations, shouldn't we? You know that I have invited Awakened Song to join us. Naturally, she needs no introduction, we all know how excellent Ki is. This young man, however…"
Тэр инээмсэглэж буй залуу руу хараад, хэсэг харцаа тогтоосноо тайвнаар нэмж хэлэв:
Англи эх
He looked at the smiling youth, lingered for a moment, and then added calmly:
"Энэ бол Астерион. Бид Бастионд танилцсан. Хоёр дахь Хар Зүүдийг сорих үед бидэнд их тус болно гэдэгт би итгэж байна..."
Англи эх
"This is Asterion. We met in Bastion, and I believe that he will be of great help when we challenge the Second Nightmare…"
Орумын дурсамж үүгээр төгсөв. Тэр яриаг нь чагнахгүйн тулд холдон суусан бөгөөд өөрийн гэрчилж буй зүйл бол дэлхийн суурийг доргиох домогт нөхдийн анхны алхам гэдгийг огт мэдээгүй юм.
Англи эх
Orum's memory ended there. He moved further away to avoid eavesdropping on the conversation, not knowing that what he was witnessing was the inception of the legendary cohort that would shake the foundations of the world.
Үүний дараа Санни чийгтэй шоронд эргэн ирж, Орумын нүдээр Кэссигийн гоо сайхан цэнхэр нүд рүү ширтэж байв. Түүний ард Илдний Хааны төмөр хуягт дүр сүндэрлэнэ, танил хирнээ таниагүй мэт өөрчлөгдсөн.
Англи эх
After that, Sunny found himself back in the damp cell, looking into Cassie's beautiful blue eyes through Orum's own. The ironclad figure of the King of Swords towered behind her, both familiar and unrecognizably changed.
Орумын нэгэн цагт сургаж байсан залуугийн төрх Хаанчлагчийн гунигт царайнаас таних аргатай хэвээр байсан ч арай л гэж. Дөшийн харц урьдынхаасаа хязгааргүй хүнд болж, түүнд хүний сэтгэлийн өчүүхэн ч ул мөр үлдсэнгүй.
Англи эх
The features of the young man Orum had once taught could still be recognized on the somber face of the Sovereign, but just barely. Anvil's gaze was infinitely heavier than it had been once, and there was no hint of human emotions in it anymore.
Зөвхөн ирлэсэн гангийн хүйтэн хайхрамжгүй байдал л байв.
Англи эх
Only the cold indifference of sharpened steel.
Кэсси ядарч, эрч хүч нь шавхагдсаныг мэдрэн хэсэг саатав. Түүнд байцаах ёстой өөр тагнуулчид ч байсаар...
Англи эх
Cassie lingered for a moment, feeling tired and drained of essence. There were other spies she would have to interrogate, too…
Тэр санаа алдаад өвдөг дээрээсээ босов. Нэг алхам ухарч, Дөш рүү эргэлээ.
Англи эх
She sighed, and then rose from her knees. Taking a step back, she faced Anvil.
"...Таны асуусныг би мэдэж авлаа, Эрхэм Хаан."
Англи эх
"...I have learned what you asked for, Your Majesty."
Кэсси хэсэг саатсанаа нэмж хэлэв:
Англи эх
Cassie lingered for a moment before adding:
"Ач холбогдол нь хэр байхыг мэдэхгүй ч Мастер Орумын гэр бүл түүний үйлдлийг мэдээгүй бололтой. Гэгээнтэн Хели... түүний үнэнч байдал гажсангүй."
Англи эх
"For what it's worth, Master Orum's family does not seem to be aware of his actions. Saint Helie… her loyalty was not compromised."
Дөш түүнд товчхон толгой дохиод Орум руу ойртож, хүйтэн царайгаар түүнийг дээрээс харав.
Англи эх
Anvil gave her a curt nod and stepped closer to Orum, looking down at him with a cold expression.
Гэвч ярихад нь түүний ихэвчлэн тэгш хоолойд эцэст нь сэтгэлийн хөдлөлийн үл мэдэг өнгө шургалаа:
Англи эх
When he spoke, however, a hint of emotion finally found its way into his usually even voice:
"...Үнэ цэнэтэй байсан уу, багш аа? Тэр эмэгтэйн төлөө өөрийнхнөөсөө урвах нь? Чамайг тал солиулахын тулд тэр юу амласан бол оо."
Англи эх
"...Was it worth it, teacher? To betray your own for that woman? I wonder what she had offered you to change sides."
Орум түүн рүү өөдөөс харж, бараан инээмсэглэв. Салхинд идэгдсэн царайнд нь айдас ч, харамсал ч бичигдсэнгүй.
Англи эх
Orum looked up at him and smiled darkly, no sign of fear or regret written on his weathered face.
Хэдэн хором чимээгүй байснаа тэр аажуухан хэлэв:
Англи эх
After a few moments of silence, he said slowly:
"Үнэ цэнэтэй юу? Тийм ээ... тийм байсан байх. Ядаж өрөө эцэст нь төлж чадлаа."
Англи эх
"Worth it? Sure… I guess it was. I finally managed to repay my debt, at least."
Дөш гүнзгий амьсгаа аваад өөр тийш харав.
Англи эх
Anvil took a deep breath and looked away.
"Чи тэнэг юм. Тэр бол мангас, мэдэхгүй байна уу? Түүнд хүний амь нэг их үнэ цэнэгүй. Амьдыг захирахдаа тэр баяртай байх болно, гэхдээ тэр нь бүтэхгүй бол... үхэгсдийг ч захирна. Чи үнэхээр гэр бүлээ түүний бүтээх ертөнцөд үлдээхийг хүссэн гэж үү?"
Англи эх
"You are a fool. She is a monster, don't you know? To her, people's lives have little value. She'll gladly rule the living, but if that's not an option… she'll rule the dead, as well. Did you really wish to leave your family in a world she would create?"
Орум түүн рүү хэсэг харснаа ярвайн хорсож, нүд нь жигшлээр хүйтэн болов.
Англи эх
Orum looked at him for a while, then snarled, his eyes turning cold with contempt.
"Мангас уу? Та нар бүгдээрээ мангасууд. Харин тэр... ядаж биднийг хүн гэж хардаг. Та нарын хувьд бид бүгд судлаад, хэрэглээд, дахин хайлуулж цохих зэвсэг л. Бид зүгээр л та нарын илднүүд."
Англи эх
"A monster? All of you are monsters. But she... sees us as people, at least. To you, we're all just tools to be studied, used, and reforged. We're merely your swords.
"Тэр охины тухай юу ч хэлсэн бай, Бяцхан Ки... хүмүүсийг хэзээ ч эд юмс шиг харьцаж байгаагүй. Охидыг нь хар. Тэр тэдний өмнө зөв явж ирсэн."
Англи эх
Say what you will about that girl, but Little Ki… she has never treated people as objects. Look at her daughters. She has done right by them."
Тэр Дөш рүү өрөвдөнгүй харж, инээмсэглэв.
Англи эх
He looked at Anvil with pity and smiled.
Инээмсэглэл нь цайвар, гунигтай байсан ч ядарсан нүдэнд нь бас эсэргүүцлийн бардам гал үл мэдэг гялалзана.
Англи эх
His smile was pale and sad, but there was also a hint of defiant pride in his tired eyes.
"...Харин чи юу хийсэн бэ? Чи ямар хэрцгий ертөнц бүтээх гэж байгаа юм бэ?"
Англи эх
"...What have you done? What kind of heartless world are you going to create?"
Дөш өвгөнийг дээрээс доош ширтсээр, юу ч хэлсэнгүй.
Англи эх
Anvil stared down at the old man from above, not saying anything.
Чимээгүй байдал хэдэн хором үргэлжилсэн ч дараа нь...
Англи эх
The silence stretched for a few moments, but then…
Ямар нэг юм хөдөллөө.
Англи эх
Something moved.
Кэсси хатгах мэт өвдөлт мэдрэн цочиж, гар нь огцом өргөгдөн хүзүүгээ атгав.
Англи эх
Cassie felt piercing pain and flinched, her hand jerking up to grasp her neck.
Тэр мөчид түүний хараа эргэлдэв.
Англи эх
At the same time, her vision spun.
Хэсэг зуур тэр өрөөний чулуун таазыг, дараа нь чийгтэй ханыг, тэгээд шалыг харав. Эцэст нь гинжний шаржигнаан дунд унаж буй биеийг.
Англи эх
For a moment, she saw the stone roof of the chamber, then its damp wall, then the floor. And finally, a body falling over, surrounded by the rattling of chains.
Дараа нь Кэсси дахин сохор болов.
Англи эх
Then, Cassie was blind once again.
Тэр Илдний Хааны дэргэд хөдөлгөөнгүй зогсож байхад Мастер Орум... Мастер Орумын толгойгүй цогцос хөлийнх нь дэргэд хэвтэж байв.
Англи эх
She was standing motionlessly near the King of Swords, while Master Orum… Master Orum's beheaded body lay at her feet.
Тэр үхсэн байлаа.
Англи эх
He was dead.
Дотор муухайрам цусны өмхий үнэр Кэссигийн хамар луу дайрахад тэр амьсгаагаа түгжив.
Англи эх
The nauseating stench of blood assaulted Cassie's nostrils, and she held her breath.
Тэгээд гараа өргөж, нүдээ цэнхэр нүдний боолтныхоо цаана нуув.
Англи эх
Then, she raised her hands and hid her eyes behind her blue blindfold.
Хаа нэгтээ ойрхон Дөш хүндээр санаа алдлаа.
Англи эх
Somewhere near, Anvil let out a heavy sigh.
Тэр арав гаруй секунд дуугүй байснаа сэтгэлийн хөдлөлгүй тайван төрхөө эргүүлэн олж, түүн рүү эргэв.
Англи эх
He remained silent for a dozen seconds, then turned to her, regaining his emotionless composure.
Хоолой нь тайван сонсогдов:
Англи эх
His voice sounded calm:
"Хатагтай Кэссиа... байцаагдахыг хүлээж буй хоригдлууд бас бий. Хэрэв таны хүсэл байвал."
Англи эх
"Lady Cassia… there are more prisoners waiting to be interrogated. If you will."
Бүсгүй хэсэг саатахыг өөртөө зөвшөөрснөө хүндэтгэлтэйгээр толгой бөхийлгөв.
Англи эх
She allowed herself to linger for a moment, and then bowed her head respectfully.
"...Тийм ээ, хаан минь."
Англи эх
"...Yes, my king."
Сэтгэгдлүүд
1942-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…