Тулааны талбарын өөр нэгэн хэсэгт ч үүнтэй төстэй зүйл болж байв.
Англи эх
A similar situation was happening elsewhere on the battlefield.
Тэнд наранд цайрсан ясан газрын өргөн уудам хэсгийг шатаах дөл хуйхалж, харлуулжээ. Яс бараг дүрэлзэх шахсан мэт, доороос хаа нэгтээгээс ууртай улаан оч, утааны сүүмэлзэх эгэл одоо ч ургасаар байлаа.
Англи эх
There, a vast swath of the sun-bleached bone had been scorched by incinerating flames and turned black. It almost seemed as if it had been on the verge of igniting, angry red sparks and wisps of smoke still escaping from somewhere below.
Агаар утааны үнэрээр хүнд дүүрч, ховсны боолууд болон мөргөлчдийн нүүрс болсон үлдэгдэл дээр энд тэнд цагаан дөл бүжиглэнэ.
Англи эх
The air was heavy with the smell of smoke, and white flames danced here and there on the charred remains of thralls and pilgrims.
Энэ бол Нефис Сэйшан, Дэт Сингер хоёр болон тэднийг дэмжсэн таван Гэгээнтэнтэй тулалдсан газар байв.
Англи эх
This was where Nephis had fought Seishan, Death Singer, and the five Saints supporting them.
Тулаан ширүүн байлаа.
Англи эх
The battle had been fierce.
Сэйшан хүчирхэг бөгөөд цусанд умбасан тулааны талбар дээр хүч нь улам бүр, үлэмж өсөж байв. Дэт Сингер ч бас цусыг захирах ямар нэгэн эрх мэдэлтэй бололтой, түүгээрээ довтолж ч, эгчийнхээ угаас аймаар чадлыг улам ч өсгөж ч байлаа.
Англи эх
Seishan was powerful, and her power had only grown exponentially on a bloodsoaked battlefield. Death Singer seemed to possess some form of authority over blood, as well, both using it for offense and to boost her sister's already formidable prowess even further.
Хатны охидтой нэгдэхээр ирсэн таван Гэгээнтэн ч ямар ч талаараа сул дорой биш байв.
Англи эх
The five Saints that had come to join the Queen's daughters were not weak in any way, either.
Гэвч бүх юм дэмий хоосон болжээ.
Англи эх
However, it had all been for naught.
Нефис дөлөө жинхэнэ ёсоор нь тавьж, Сэрэгсэд цэргүүдийн эртний ясан дээр урсгасан цусыг шатааж устгамагц Сэйшан, Дэт Сингер хоёр давуу талаа алдав.
Англи эх
Once Nephis truly unleashed her flames and burned away the blood that had been spilled upon the ancient bone by the Awakened soldiers, Seishan and Death Singer found themselves at a disadvantage.
Чэйнжинг Старыг сааруулах учиртай Гэгээнтнүүд хүлээгдэж байсан бүхнийг хийсэн. Тэдний Төрхүүд бие биеэ сайн нөхөж, ялангуяа түүн шиг хүний эсрэг гэгээ гаргаж байлаа.
Англи эх
The Saints that had been supposed to slow Changing Star down did everything they were expected to do. Their Aspects worked well together, and they worked especially well against someone like her.
Хүчирхэг Дурсамжуудын нарийн тооцоолсон хослол Иммортал Флэйм овгийн сүүлчийн охиныг ёр муутай Домын торонд ороов.
Англи эх
A carefully designed combination of powerful Memories enveloped the last daughter of the Immortal Flame clan in a net of insidious enchantments.
Ховсны боолууд, мөргөлчид түүн рүү тахал мэт цувран буув.
Англи эх
The thralls and the pilgrims descended upon her like a plague.
Гэсэн ч…
Англи эх
And yet…
Аль нь ч үр дүн өгсөнгүй.
Англи эх
None of it worked.
Нефис торноос мултарч, таван Гэгээнтний ойроос болон холоос урсгасан цохилтын бороог тэсч гарав. Ховсны боолууд, мөргөлчдийг үнс болгоод, Ки Сонгийн хоёр охины өмнө гэрэлтэн туяарах, зүрх шимшрүүлэм галын сүнс мэт зогслоо.
Англи эх
Nephis broke free of the net, withstood the barrage of melee and ranged attacks unleashed by the five Saints, turned the thralls and the pilgrims into ash, and faced the two daughters of Ki Song like a radiant, harrowing spirit of flame.
Түүний ур чадвар, хүч, туйлын шийдэмгий байдал дийлэхийн аргагүй байв.
Англи эх
Her skill, power, and absolute resolve were overwhelming.
Сонгийн Гэгээнтнүүд цочирдон, сэтгэл нь унав.
Англи эх
The Saints of Song were shocked and dismayed.
Дараа нь зүрхэнд нь айдсын сүүдэр нэвтрэв.
Англи эх
Then, a hint of fear entered their hearts.
Дэт Сингер хүртэл Чэйнжинг Старын догшин хүчинд донсолсон бололтой...
Англи эх
Even Death Singer seemed shaken by the ferocious might of Changing Star...
Ганц Сэйшан л төдийлөн гайхсангүй.
Англи эх
Only Seishan did not seem that surprised.
Юутай ч тэр аль эрт Мартагдсан Эрэг дээр Нефис хэн болохыг, юу хийж чадахыг өөрийн нүдээр харсан юм.
Англи эх
After all, she had witnessed who Nephis was, and what she could do, all the way back on the Forgotten Shore.
Үнэндээ тэр Чэйнжинг Стар хамгийн сүйрүүлэгч хүчнүүдээ нууж барьж байгааг тодорхой ойлгож байлаа.
Англи эх
In fact, she understood clearly that Changing Star was holding back her most destructive powers.
Түүний ойлгож чадахгүй байсан цорын ганц зүйл бол…
Англи эх
The only thing she could not understand was…
Яагаад?
Англи эх
Why?
Хоосон сэтгэлийн хөдлөлөөс болов уу?
Англи эх
Was it out of a sense of empty sentimentality?
Үгүй ээ, Харанхуй Хотод түүний таньж мэдсэн залуу эмэгтэй ийм мэдрэмжид автдаг хүн биш.
Англи эх
No, the young woman she had come to know in the Dark City was not someone who could be swayed by such emotions.
Тэгвэл яагаад?
Англи эх
So why, then?
Сэйшаны тансаг хөмсөг үл ялиг зангирав.
Англи эх
A subtle frown twisted Seishan's exquisite brow.
Эцэст нь Чэйнжинг Стар болон Сонгийн долоон Гэгээнтний мөргөлдөөний үр дүн нэлээд тааж болохоор байлаа.
Англи эх
In the end, the result of the clash between Changing Star and the seven Saints of Song was quite predictable.
Сонгийн Цэрэг ухрах дохио өгөх үед долуулаа зодуулж, бяц цохиулан, шаналж, амь нь арай гэж үлдсэн байв...
Англи эх
By the time the Song Army sounded retreat, all seven of them were beaten and battered, in agony, and barely clinging to life...
Гэсэн ч тэд амьд байлаа.
Англи эх
And yet, they were alive.
Туяарах дүрийн нүд гялбам гэрэл бүдгэрч, очны хуйлраан дунд нарийхан биеийг нь цэв цэвэр цагаан хормой бүтээв. Иммортал Флэймийн сүүлчийн охин Чэйнжинг Стар тэднийг сэтгэлгүй нүдээр харав.
Англи эх
The blinding light of the radiant figure dimmed, and in a whirlwind of sparks, a pristine white tunic covered her slender body. Changing Star, the last daughter of the Immortal Flame, looked at them with emotionless eyes.
Үзэсгэлэнт мөнгөлөг үстэй, дур булаам залуу эмэгтэй хуяг өмсөөгүй, зэвсэг ч барьсангүй. Тулааны талбарын цус, хөөнд огт бохирдоогүй, ариун цэвэр тэрээр тэнгэрийн оршнол мэт… амьсгал хураам гоо бөгөөд энэ халуун бүгчим, харанхуй тамд огт зохисгүй харагдана.
Англи эх
The lovely young woman with beautiful silver hair wore no armor and wielded no weapons. Pure and untainted by the blood and soot of the battlefield, she looked like a heavenly being… breathtaking and completely out of place in this sweltering, dark hell.
Тэднийг бүгдийг нь хэрцгийгээр бутлан, шатааж, хугачсан зогсоошгүй мангастай огт адилгүй.
Англи эх
Not at all like the unstoppable monster who had ruthlessly crushed, burned, and broken them all.
Зөвхөн хурц саарал нүд нь л сэтгэлд нь нуугдах цагаан гэрэлтэй хоосонгийн хүнлэг бус хүйтнийг илчилж байлаа.
Англи эх
Only her striking grey eyes betrayed the inhuman coldness of the incandescent white void hiding in her soul.
Сэйшан нүүрс болсон өөрийн бие рүү ширтэн, гиншихээ дарав.
Англи эх
Seishan suppressed a groan, staring at her own charred body.
Ухрах цаг болжээ…
Англи эх
It was time to retreat…
Ичгүүр, гутамшигтайгаар.
Англи эх
In shame and dishonor.
Гэхдээ хүн бүхэн нэр төртэйгөөр ухарч чаддаггүй.
Англи эх
Not everyone knew how to retreat gracefully, though.
Тэдний нэг болох Махарана овгийн залуу Гэгээнтэн Чэйнжинг Стар руу өндийн харж, сөөнгө, чичирхий хоолойгоор асуув:
Англи эх
One of them, the young Saint of the Maharana clan, looked up at Changing Star and asked in a hoarse, trembling voice:
"...Чи яагаад намайг алсангүй вэ?"
Англи эх
"...Why didn't you kill me?"
Тэр түүн рүү доош харав. Хүйтэн саарал нүдэнд нь ямар ч сэтгэлийн хөдлөл үзэгдсэнгүй.
Англи эх
She looked down at him, no emotion visible in her cold grey eyes.
Хэдэн хором чимээгүй байсны эцэст Нефис зүгээр л мөрөө хавчив.
Англи эх
After a few moments of silence, Nephis simply shrugged.
"Чи миний дайсан биш учраас."
Англи эх
"Because you are not my enemy."
Ингээд тэр эргэж, хөнгөн алхмаар явж одов.
Англи эх
With that, she turned around and left with light steps.
Залуу эр үгийнх нь утгыг ойлгож чадалгүй будилсан бололтой.
Англи эх
The young man seemed confused, failing to understand the meaning of her words.
Харин Сэйшаны зангирсан хөмсөг үл мэдэг гүнзгийрэв.
Англи эх
Seishan's frown, however, deepened slightly.
Тулааны талбарын өөр нэгэн хэсэгт…
Англи эх
Somewhere else on the battlefield…
Цус нь урссан гурван хүүр газар хэвтэж, хоосон нүдний хонхроороо Гэгээнтэн Жест рүү ширтэнэ. Хөгшин цустай гараа тэдний нэгнийх нь цамцанд арчаад, хэлээ тачигнуулж, нөгөө хүүр нь босох гэтэл толгойг нь бяц гишгэв.
Англи эх
Three bleeding corpses were laying on the ground, staring at Saint Jest with empty eye sockets. The old man wiped his bloody hands on the shirt of one of them, then clicked his tongue and crushed the head of the other when the corpse attempted to rise.
Дахиад л цус болсон гар руугаа жигшсэн янзтай харснаа тэр хачирхан инээмсэглэн толгой сэгсрэв.
Англи эх
Looking at his once again bloodied hand with a squeamish expression, he shook his head with a wry smile.
"Тэр охин… энэ насандаа хүүхэлдэй тоглосоор л. Хүүхэлдэй чинь хүүхдийн тоглоом гэдгийг хэн нэгэн сануулах л хэрэгтэй юм даа."
Англи эх
"That girl… still playing house, at her age. Someone should really remind her that dolls are for children."
Ингэж хэлээд тэр гайхширсан харцаар дээш харав.
Англи эх
With that, he looked up with a wondering look.
"Өө… тийм. Бяцхан Мэрси ямар байгааг очиж харах хэрэгтэй. Өнөөдөр түүнд хэцүү байсан байх даа…"
Англи эх
"Oh… right. I should check on Little Mercy and see how he is doing. Today must have been tough on him…"
Гэгээнтэн Жест хамрынхаа доор хөгжилтэй аялгуу гингэнэн тэгшрээд, нуруугаа тэнийлгэж, таягаа аваад алхаад явчихлаа.
Англи эх
Humming a lively melody under his nose, Saint Jest straightened, stretched his back, then picked up his cane and walked away.
Өөр нэгэн газар…
Англи эх
Someplace else…
Хаягдал төмрийн овоо аажмаар дэлгэрч, газраас босов. Бүг аймаар байдалтай байв, ган бие нь жигшүүртэйгээр тасдагдаж, хэрцгийгээр урагдан тасарсан тул хийсвэр баримал шиг болжээ.
Англи эх
A pile of scrap metal slowly unfurled itself and rose from the ground. Fiend was in a terrible shape, his steel body hideously shredded and torn apart so viciously that it resembled an abstract sculpture.
Гинжин Луутай тулалдах нь түүнд таарсан ажил байгаагүй, ялангуяа огторгуй бутарснаас болж хүчнийх нь заримыг битүүмжилсэн үед.
Англи эх
Fighting the Chain Wyrms had not been an good fit for him, especially with some of his powers sealed by the shattering of space.
Ховдог Сүүдэр үлдсэн гарынхаа нэгийг өргөн, хурц сарвуугаараа соёоныхоо хоорондоос хайлж буй шилний хэлтэрхий ухаж гаргаад, үлдсэн хоёр Тусгал явсан зүг рүү үзэн ядсан янзтай ширтэв.
Англи эх
Raising one of his remaining hands, the ravenous Shadow used a sharp claw to fish a piece of melting glass from between his fangs and stared in the direction where the two remaining Reflections had gone with a hateful expression.
Хэдэн хормын дараа галт амнаас нь тархан буй дөлийн намуухан шуугиантай төстэй дуу цууриатав:
Англи эх
A few moments later, a sound that resembled the low roar of spreading flame resounded from his fiery maw:
"Муу ад-д-дгууд…"
Англи эх
"Wrrrretches…"
Тэр агшинд Бүг нэгэн шийдвэр гаргав.
Англи эх
In that moment, Fiend made a decision.
Тэр тэднийг… Том Эгчид хов хүргэнэ!
Англи эх
He was going to tell on them… to Big Sister!
Тэндээс холгүйхэн Гэгээнтэн харанхуйгаа татан авч, үлдсэн ганц дайсан нь доголон холдохыг хайхрамжгүйхэн ажиглав.
Англи эх
Not too far away, Saint retracted her darkness and watched indifferently as her one remaining enemy limped away.
Харин Могойг зөвхөн чимээгүй байдал хүрээлж байлаа.
Англи эх
Serpent, however, was surrounded only by silence.
Учир нь түүний бүх дайсан үхсэн байв.
Англи эх
Because all of its enemies were dead.
Ингээд л тулаан дуусав.
Англи эх
Just like that, the battle was over.
Гэвч түүний цуурай хол ойрын хаа сайгүй тархаж, ирээдүйд болох олон зүйлийг тодорхойлох хувьтай байлаа.
Англи эх
But its aftershocks were destined to spread far and wide, shaping many of the things that were to come.
Сэтгэгдлүүд
2021-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…