Тэгэхээр Төрх биш болж таарлаа.
Англи эх
So, not an Aspect.
Санни нэг их сэтгэл гонсойсонгүй. Үнэндээ Рэйн Төрхөө ийм хурдан нээнэ гэж тэр огт бодоогүй байв. Гэхдээ бага зэрэг санаа зовов.
Англи эх
Sunny was not really disappointed, in fact, he had not expected Rain to unseal her Aspect so soon, but he was a little concerned.
Тэр биш юм бол юу юм бэ?
Англи эх
If not that, then what?
Түгшүүртэй нэгэн боломж толгойд нь орж ирлээ… Тэр хараал идсэн тулааны дундуур Рэйнд Гажилтын үр суусан байж магадгүй. Түүний ажигласнаар Шившлэгийн тээгч болсон хүмүүсийн ихэнх нь Хар Зүүд үндэслэх үржил шимт хөрс болохоор сүнсэнд нь ямар нэг шалтгаан байсан юм.
Англи эх
One disturbing possibility came to mind… that Rain had been infected with a seed of Corruption in the middle of that damned battle. After all, from what he could tell, most of the people who became carriers of the Spell had some reason for why their souls were fertile soil for the Nightmare to take root.
Тэгээд Годхартын Тулааны жихүүдэс хүрэм аймшгаас илүү шалтгаан гэж байх уу?
Англи эх
And what better reason could there be than the appalling terror of the Godheart Battle?
Гэвч тэр Рэйний сүнсийг аль хэдийн нягталж, Гажилт нэвчиж буй өчүүхэн ч шинж тэмдэг хайсан. Сүнс нь урьдын адил ариун, цэвэр тунгалаг байв… Бүр урьд урьдынхаасаа ч илүү бүрэн бүтэн мэт санагдав.
Англи эх
Still, he had already studied Rain's soul, searching for any sign of encroaching Corruption. It was pure and pristine, just as it had been before… in fact, if anything, it seemed more whole than it had ever been before.
Санни Кэсси рүү гунигтай харав.
Англи эх
Sunny looked at Cassie somberly.
Тэр нэг алхам ухарч, Рэйн рүү эргээд үл ялиг инээмсэглэв.
Англи эх
She took a step back, faced Rain, and smiled faintly.
"Юуны өмнө баяр хүргэе, Рэйн... Чамд Жинхэнэ Нэр байгаа бололтой."
Англи эх
"First, allow me to congratulate you, Rain... it seems that you have a True Name."
Санни хэсэгтээ хөшчихөв.
Англи эх
Sunny froze for a moment.
Ингээд л болоо юу? Тэр Жинхэнэ Нэр олсон юм уу?
Англи эх
Was that it? She received a True Name?
Тэгэхээр...
Англи эх
Did that mean...
Гэтэл яг тэр мөчид Кэсси түүний бодлыг уншсан мэт дахин үл мэдэг толгой сэгсрэв.
Англи эх
However, at that moment, Cassie shook her head subtly again, as if having read his thoughts.
"Уг нь энэ чамд нэлээд хэдийнээс байсан. Таавал Сэрэлтийнхээ үеэр олсон байх гэж бодож байна… Нэр гэдэг өөрөө ялгарлын хэрэгсэл шүү дээ, бусад бүгд Хар Зүүдний Шившлэг тээж яваа энэ цаг үед ганцаараа Сэрсэн болохоос илүү онцгой гавьяа гэж бараг байхгүй."
Англи эх
"In fact, you have had it for some time, already. If I were to wager a guess, I'd say that you earned it during your Awakening… a name is a tool of distinction, after all, and there is hardly a more distinguished feat than becoming an Awakened by yourself in an age when everyone else carries the Nightmare Spell."
Рэйн хоёр гурав анивчаад Санни руу хажуу тийш харц шидэв.
Англи эх
Rain blinked a couple of times, then threw a sideways glance at Sunny.
"...Чи түүнд хэлчихсэн юм уу?"
Англи эх
"...You told her?"
Санни ханиалгав.
Англи эх
He coughed.
Тийм шүү. Кэсси огт танихгүй хүн биш ч Рэйний сайн мэдэх хүн бас биш. Олон нууцаа хол танил хүнтэй хуваалцчихсан гэдгээ мэдэх эвгүй л байх.
Англи эх
Right. Cassie was not entirely a stranger, but she was also not someone Rain knew well. It would feel strange to learn that many of her secrets had been shared with a distant acquaintance.
Гэхдээ энэ үнэхээр түүний буруу биш.
Англи эх
However, it was really not his fault.
"Би хэлсэн гэхээсээ илүү… Кэсси юмыг ямар нэг аргаар мэдчихдэг юм. Үүнтэй эвлэрчихсэн нь дээр."
Англи эх
"It's not that I told her… it's just that Cassie has a way of knowing things. It's better to just make peace with it."
Рэйн түүн рүү хэсэг ширтээд, сохор зөн билэгт руу эргэв. Эрүүгээ үл ялиг өргөж, догдлолоо дарах гэж хичээнгээ асуулаа:
Англи эх
Rain stared at him for a few moments, then turned back to the blind seer. Her chin rose a little, and she asked while trying to suppress her excitement:
"Өө… за. Ямар ч байсан, тэгээд юу юм бэ? Миний Жинхэнэ Нэр?"
Англи эх
"Oh… okay. Well, anyway, so, what is it? My True Name?"
Кэсси хэсэг дуугүй байсан нь Рэйний царайг түгшүүртэй болгов.
Англи эх
Cassie remained silent for a few moments, which caused Rain's expression to grow worried.
"Хүлээгээрэй! Энэ чинь… «Тийм Ч Инээдтэй Биш Болсон» гэх мэт тэнэг юм биз дээ?"
Англи эх
"Wait! It's not… something stupid like Not So Funny Anymore, is it?"
Сохор зөн билэгт инээд алдаад толгой сэгсрэв.
Англи эх
The blind seer chuckled, then shook her head.
"Тийм биш гэдэгт итгэлтэй байна. Зүгээр л… чиний мөн чанарын ихэнх нь миний хувьд оньсого. Ер нь би юмыг илүү тод хардаг, харин өнөөдөр олж харснаа өөрөө тайлах хэрэгтэй болж байна. Тиймээс чиний Жинхэнэ Нэрийг ойлгосон ч тайлж гаргахад цаг хугацаа шаардагдана."
Англи эх
"I am sure that it's not. It's just that… much of your being is a puzzle to me. Usually, I see things much clearer, but today, I need to interpret the insights myself. Therefore, although I gained an understanding of your True Name, it is going to take me some time to decipher it."
Тэр эргэлзсэнээ Санни руу харав.
Англи эх
She hesitated, and then glanced at Sunny.
"Чиний тусламж бас хэрэгтэй. Нефисийнх ч гэсэн."
Англи эх
"I'll need your help, as well. And Nephis too."
Санни дагзаа маажив.
Англи эх
He scratched the back of his head.
Энэ… үнэндээ ойлгомжтой. Хэрэв Шившлэг Кэссигийн олж харсныг тухтай хэдэн рун болгон хөрвүүлж өгөхгүй бол Жинхэнэ Нэрийг тайлна гэдэг амар ажил биш. Бүр огт шинэ төрлийн сорилт.
Англи эх
That… actually made sense. If the Spell was not translating the insight Cassie gained into a convenient collection of runes, then interpreting a True Name was no easy task. In fact, it was an entirely new kind of challenge.
Гэвч тэд хэдхэн хоногт тайлчихна гэдэгт тэр итгэлтэй байв. Кэссид мэдлэг бий, Санни мөхсөн хэлүүдийн мастер, Нефис бол авьяаслаг Хэлбэржүүлэгч, юмсын Жинхэнэ Нэртэй харьцсан туршлага нь тэр хоёрынхыг нийлүүлснээс ч их.
Англи эх
However, he was sure that they could solve it in a few days. Cassie possessed the knowledge, Sunny was a master of dead languages, and Nephis was a talented Shaper, she had more experience dealing with True Names of things than both of them combined.
Рэйн урам хугаран санаа алдав.
Англи эх
Rain sighed in disappointment.
"Өө…"
Англи эх
"Oh…"
Санни ч бас санаа алдмаар санагдав.
Англи эх
Sunny wanted to sigh, too.
Хэрэв Рэйн Жинхэнэ Нэрээ Сэрэлтийнхээ үеэр эсвэл түүний үр дүнд олсон бол тулааны үеэр түүнд юу тохиолдсоныг тэр одоо ч мэдэхгүй хэвээр.
Англи эх
If Rain had gained her True Name during or as a result of her Awakening, then he still had no idea what happened to her during the battle.
Түүний хурцадмалыг мэдэрсэн Кэсси толгойгоо үл ялиг эргүүлж инээмсэглэв.
Англи эх
Feeling his tension, Cassie turned her head slightly and smiled.
"Би чиний Дурсамжуудыг бас харлаа. Залуу Сэрсэн хүний хувьд нэлээд гайхалтай цуглуулга. Зүгээр л…"
Англи эх
"I also saw your Memories. It's quite an impressive collection, for a young Awakened. It's just that…"
Тэр Рэйнтэй ярьж байсан ч нүүрээ Санни руу харуулжээ.
Англи эх
She was talking to Rain, but facing Sunny.
"...«Ногоон Сав»? «Аюулгүй Байдал Нэгдүгээрт»? Үнэхээр үү?"
Англи эх
"...The Green Canteen? Safety First? Really?"
Тэгээд уруулаа жимийв.
Англи эх
Then, she pursed her lips.
"Тэр тодорхойлолтууд чинь бас юу вэ?!"
Англи эх
"And what is up with those descriptions?!"
Санни шударга бусаар доромжлуулсан мэт хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny scowled, feeling as if he had been unjustly slighted.
"Юу гэж? Гайхалтай нэрс шүү дээ! Товч бөгөөд оносон!"
Англи эх
"What? Those are great names! Short and to the point!"
Кэсси хүндээр санаа алдаад дахин толгой сэгсрэв.
Англи эх
Cassie let out a heavy sigh and shook her head again.
Хэсэг дуугүй байснаа дахин ярив:
Англи эх
After remaining silent for a few moments, she spoke again:
"Чамд бас гурван Шинж байгаа бололтой, Рэйн."
Англи эх
"You also seem to possess three Attributes, Rain."
Гурав… Саннигийн бодсоноос олон байв.
Англи эх
Three… that was more than Sunny had expected.
Сохор зөн билэгт үргэлжлүүлэв:
Англи эх
The blind seer continued:
"Нэг нь сүүдэртэй ойр, бас… гаднаас ирсэн шинжтэй юм шиг санагдаж байна. Сүүдрийн Тэмдгийн үр дүн байх ёстой. Харин хоёр дахь нь нэлээд гэнэтийн зүйл."
Англи эх
"One is related to affinity to shadows, and is… somewhat external, I think. It should be the result of the Mark of Shadows. The second one, though, is quite a surprise."
Санни хөмсгөө өргөөд анхааралтай чагнав.
Англи эх
Sunny raised his eyebrow, listening intently.
Кэсси зөв үг сонгож байгаа мэт бага зэрэг эргэлзэв.
Англи эх
Cassie hesitated a little, as if choosing the right words.
"Энэ нь… нэрс, бас хүч чадалтай холбоотой гэж бодож байна. Товчхондоо, чамд ховор авьяас байгаа байх гэж сэжиглэж байна, хамгийн эртний шид болох Хэлбэржүүлэлттэй ойр."
Англи эх
"It has to do with… names, I think. And power. In short, I suspect that you possess a rare talent, an affinity to Shaping, the most ancient kind of sorcery."
Рэйн гайхаж мэлрэх шиг болов.
Англи эх
Rain seemed stunned.
Санни ч бас нэлээд гайхав.
Англи эх
Sunny was quite surprised, too.
«Тэгэхээр Рэйний гол авьяас… тулаантай огт хамаагүй гэж үү? Тэр шидтэн бүсгүй болох заяатай юм уу?»
Англи эх
'So Rain's primary talent… doesn't even have anything to do with combat? She is meant to be a sorceress?'
Тэгвэл тэр яах гэж түүнийг энэ бүх хугацаанд Хар Зүүдний Амьтдыг агнуулсан юм бэ?!
Англи эх
Why had he been forcing her to hunt Nightmare Creatures all that time, then?!
Үгүй ээ, үгүй... Шидтэн байна уу, үгүй юу, өөрийгөө хамгаалж чаддаг байх л хэрэгтэй. Тиймээс түүнд харамсах зүйл юу ч байхгүй.
Англи эх
No, no... a sorceress or not, she still needed to know how to defend herself. So, he had nothing to feel sorry about.
Тэр хэсэгтээ хөдөлгөөнгүй зогсов.
Англи эх
He remained motionless for a moment.
«Хараал ид, манай удамд шид цусаар дамждаг юм уу, юу юм?»
Англи эх
'Damn, does sorcery run in our family or something?'
Харин нэг баримтыг үгүйсгэх аргагүй болжээ…
Англи эх
One fact could not be denied anymore, though…
Харамсалтай нь, ээжийнх нь яруу найргийн авьяас бүхлээрээ Рэйнд уламжлагдаж, Саннид юу ч үлдээгээгүй бололтой.
Англи эх
Sadly, it seemed that their mother's poetic talent had been passed on to Rain in its entirety, leaving nothing for Sunny.
Ядаж түүний нэр өгөх мэдрэмж дутмаг байдгийг тайлбарлах юм олдлоо!
Англи эх
That could explain his own lack of naming sense, at least!
Рэйн эцэст нь ухаан орж, Кэссигийн бүтээсэн руни тойрог руу толгойгоо доогуур тонгойлгон ширтэв.
Англи эх
Rain finally came to her senses, lowering her head to stare at the runic circle Cassie had created.
"Шид гэнэ ээ? За… хөөх. Их сүрхий сонсогдож байна."
Англи эх
"Sorcery? Well… wow. That sounds fancy."
Тэгээд тэр Санни руу эргэж ярзайв.
Англи эх
With that, she turned to Sunny and grinned.
"Чи өөрийгөө шидтэн гэж хэлсэн биз дээ. Надад заагаад өгөх үү?"
Англи эх
"You said you were a sorcerer too. Can you teach me?"
Санни эвгүйхэн инээмсэглээд толгой сэгсрэв.
Англи эх
Sunny smiled awkwardly and shook his head.
"Хэлбэржүүлэлт миний хийдэг шидээс тэс өөр. Зарим үндсэн зүйл нь нийтлэг ч намайг багш болгоход хүрэлцэхгүй. Үнэндээ… би Нэрийн Шидийг сурах гэж олон удаа оролдсон. Гэхдээ бүгд дэмий. Надад авьяас нь л алга, бас руни шидээс ялгаатай нь Хэлбэржүүлэгч болж төрөх ёстой."
Англи эх
"Shaping is very different from the kind of sorcery I practice. They share some basics, but not enough to qualify me as a teacher. In truth… actually, I tried to learn the Sorcery of Names on many occasions. But it was all useless. I just don't have the talent for it, and unlike runic sorcery, one has to be born a Shaper."
Тэр түр зогсоод нэмж хэлэв:
Англи эх
He paused for a moment, then added:
"Гэхдээ санаа зоволтгүй. Надад нэг багш бодолд байгаа…"
Англи эх
"Don't worry, though. I already have a teacher in mind…"
Нефис Ананкег эс тооцвол түүний урьд таарсан хэнээс ч илүү Хэлбэржүүлэлтийг мэддэг. Тиймээс Рэйнд заахад түүнээс илүү хүн байхгүй.
Англи эх
Nephis knew more about Shaping than anyone he had ever met, with the exception of Ananke. So, there was no better person to teach Rain than her.
Харамсалтай нь хичээлийг нь зохицуулна гэдэг нэлээд төвөгтэй байх болно…
Англи эх
It would be quite a hassle to arrange the lessons, sadly…
Гэвч Рэйн Хэлбэржүүлэлтийн хамгийн наад захын үндсийг ч гэсэн сурч чадвал түүнд асар их хишиг болно. Бас Төрхгүйг нь төгс нууж өгнө.
Англи эх
But if Rain did learn at least the very basics of Shaping, it would be a great boon to her. It would also mask her lack of an Aspect perfectly.
Эцэст нь тэр Кэсси рүү харав.
Англи эх
Finally, he looked at Cassie.
"Гурав дахь Шинж нь яах вэ?"
Англи эх
"What about the third Attribute?"
Кэсси хэсэг удсанаа үл ялиг хөмсөг зангидав.
Англи эх
She lingered for a while, then frowned slightly.
"Түүнийг арай удаан тунгаах хэрэгтэй. Одоохондоо хэлж чадах зүйл гэвэл Рэйний сүнс, бас түүний ертөнцтэй холбогдох холбоотой хамаатай. Хоёулаа… нэлээд онцгой."
Англи эх
"That one, I'll have to ponder on it a bit longer. All I can say now is that it has to do with Rain's soul, as well as its connection to the world. Both are… quite special."
Санни хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny scowled.
Түүний дүү бол…
Англи эх
His sister wasn't…
Кэсси түүний бодлыг дахин тасаллаа:
Англи эх
Cassie interrupted his thoughts once again:
"Санаа зоволтгүй. Энэ чиний урьд эзэмшиж байсан Шинжээс огт өөр."
Англи эх
"Don't worry. It is entirely different from the Attribute you used to possess."
Тэр онгойтол санаа алдав.
Англи эх
He let out a sigh of relief.
Рэйнийг яг өөр шигээ Хувь Заяат гэдгийг мэдэх нь Саннигийн хамгийн хүсээгүй зүйл байв.
Англи эх
The last thing Sunny wanted was to learn that Rain was Fated, just like he had been.
Тэр хараал идсэн Шинж түүнд маш их зовлон, гуниг авчирсан тул хамгийн муу дайсандаа ч хүсэхгүй.
Англи эх
That damn Attribute had brought him so much pain and sorrow that he would not wish it on his worst enemy.
Бүр ямар ч дайсандаа хүсэхгүй. Хувь Заяат дайсантай нүүр тулна гэдэг жинхэнэ хар дарсан зүүд болно!
Англи эх
In fact, he would not wish it on any enemy. A Fated enemy would be a real nightmare to deal with!
Рэйн догдлохын зэрэгцээ сониуч болсон бололтой. Гэвч эцэст нь зүгээр л инээмсэглэв.
Англи эх
Rain seemed both excited and curious. Eventually, though, she simply smiled.
"Тэгэхээр… надад Жинхэнэ Нэр, шидийн авьяас байгаа, дээрээс нь бас нэлээд онцгой хүн юм байна. Өө, бас жинхэнэ Өв Залгамжлагч, тэр тусмаа Шэдоу овгийн гүнж. Ха! Би азтай охин биш гэж үү?"
Англи эх
"So… I have a True Name, a talent for sorcery, and am quite a special person on top of that. Oh, and I am also a real Legacy, a princess of the Shadow Clan, no less. Ha! Am I not a lucky girl?"
Тэгээд тэр Хүүхэлдэйчний Нөмрөгийн сэмэрч, цусанд будагдсан даавуу руу хараад нүүрээ үрчийлгэв.
Англи эх
With that, she looked at the frayed and bloodied fabric of the Puppeteer's Shroud and grimaced.
"Ёстой юу ч гэхэв, тэгвэл би яагаад ийм өрөвдөлтэй байдалд байгаа юм бэ?"
Англи эх
"What the hell, why am I in such a sorry state then?"
Санни руу харангаа тэр уруулаа жимийв.
Англи эх
Glancing at Sunny, she pursed her lips.
"Нээрээ ч сүүлийн үед гүнжүүдийн байдал нэг их сайнгүй л байна. Өнөөдөр гурвыг нь нэг харгис муу новш үхтэл нь шахам зодсон гэж сонссон."
Англи эх
"Then again, princesses are not faring too well these days. I hear three of them were beaten half to death by some vicious scoundrel today."
Санни ханиалгаж, хатгасан үгийг нь сонсоогүй дүр үзүүлээд Кэсси рүү харав.
Англи эх
Sunny coughed, ignored the jab, and looked at Cassie.
"Өөр юм байна уу?"
Англи эх
"Anything else?"
Тэр аажуухан толгой сэгсрэв.
Англи эх
She slowly shook her head.
"Миний харж чадах юм алга."
Англи эх
"Nothing that I can see."
Санни санаа алдав.
Англи эх
He sighed.
Тэгвэл асуудал хялбар болж байна.
Англи эх
That made it easier, then.
Хэрэв Рэйнд гарсан өөрчлөлт түүний Төрх ч, Жинхэнэ Нэр ч биш юм бол…
Англи эх
If the change that had happened to Rain was not connected to her Aspect or her True Name…
Ганцхан л боломж үлдэж байна.
Англи эх
Then it only left one possibility.
Кэсси хүртэл харж чадахгүй зүйл… ядаж Гэгээнтэн байх хугацаандаа одоохондоо.
Англи эх
Something that even Cassie could not see… at least not yet, as a Saint.
Рэйн Согогтой болсон бололтой.
Англи эх
It seemed that Rain had attained her Flaw.
Сэтгэгдлүүд
2030-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…