Санни Дурсамжийг Нефийн сүнстэй холбох олон арга бодож үзсэн. Эцэст нь тэрээр илд болон түүний сүнсний хооронд холбоо тогтоох хамгийн дөхөм зам бол илдийг бодит ертөнцөд болон Нефийн Сүнсний Тэнгист нэгэн зэрэг цутгах явдал гэдэгт итгэх болжээ. Наад зах нь өөрт нь нээлттэй арга замуудаас энэ нь хамгийн дөхөм нь байв.
Англи эх
Sunny had considered many ways to bind a Memory to Neph's soul. Eventually, he had come to believe that the most convenient way to establish a bond between the sword and her soul, at least among those available to him, would be to forge it simultaneously in the real world and in her Soul Sea.
Харамсалтай нь, тэр Сүнсний Тэнгист нь орж чадахгүй. Энэ л үнэн түүнийг амьдралдаа анх удаа Мордретэд атаархахад хүргэсэн юм.
Англи эх
Sadly, he could not enter it, a fact that had made him envy Mordret for the first time in his life.
Тиймээс удаан тунгаасны эцэст Санни дараагийн хамгийн тохиромжтой аргыг сонгосон нь…
Англи эх
So, after contemplating for a long time, Sunny had decided on the next best thing…
Тэр Зүүдний Мэсийг бодит ертөнцөд болон Нефийн зүүдэнд нэгэн зэрэг дахин цутгах гэж байлаа.
Англи эх
He was going to reforge the Dream Blade simultaneously in the real world and in Neph's dream.
Мастер Санлесс дархны газарт байсан ч Сүүдрийн Эзэн Хар Зүүдийг дуудан, тэр харанхуй хүлгээр дамжуулан бүсгүйн зүүдэнд нэвтэрсэн байв. Кэссигийн зурж сургасан рунийн тойрог нь зүүдийг илүү уян хатан болгож, Нефисд түүнийг илүү захирах боломж олгож, цутгалт дуусах хүртэл түүнийг шаардлагатай хугацаанд нойронд нь байлгах зорилготой байлаа.
Англи эх
Master Sunless was in the forge, but the Lord of Shadows had called upon Nightmare and used the tenebrous steed to enter her dreams. The runic circle Cassie had taught him how to draw was meant to make the dream more malleable, give Nephis more control over it, and keep her asleep for a long as was needed to finish the forging.
Харин Нефис… яг одоо Нефис өөрийн Сүнсний Тэнгисийг зүүдэлж байв.
Англи эх
And Nephis… currently, Nephis was dreaming of her Soul Sea.
Санни түүний амьсгал хураам гоо үзэсгэлэнг хэсэг зуур биширч ширтэв. Түүний өөрийнх нь харанхуй, гэрэлгүй сүнс ч өөрийн гэсэн увидастай нь үнэн… гэвч алтан туяа, ариун нарны гэрлээр дүүрэн энэ ертөнц харахад зүгээр л гайхамшигтай байлаа.
Англи эх
Sunny enjoyed the breathtaking beauty of it for a while. His own dark and lightless soul had its own charm, yes… but this world of golden radiance and pure sunlight was simply wondrous to behold.
Яг л диваажин шиг.
Англи эх
Like heaven.
Гэсэн хэдий ч урилгагүй орж ирсэн хүнд энэ газар нэлээд хүйтэн хандаж мэднэ гэж Саннид ямар нэг юм шивнэх шиг болов. Тэгэхгүй бол Нефис Твайлайтыг сөнөөсний дараа Соул Стийлер энд тийм өрөвдмөөр байдлаар үрэгдэхгүй байсан биз.
Англи эх
Something told Sunny that it could be quite inhospitable when entered uninvited, though. Otherwise, the Soul Stealer would not have perished within it so miserably after Nephis annihilated Twilight.
Долоон гялалзсан нар, доор нь уудам туяарах ус. Тэр хоёрын дунд агаарт хөвөх үзэсгэлэнт арал.
Англи эх
Seven brilliant suns, a vast expanse of radiant water below. And the beautiful island drifting in the air between the two.
Саннигийн Сүнсний Тэнгист Нэргүй Сүмийн хуулбар бий болсонтой адил Нефийн Сүнсний Тэнгист Найдварын Цамхагийн хуулбар бий болсон бололтой. Мэдээж, түүнийг хүрээлэх чимээгүй сүүдрүүдийн легион энд байсангүй.
Англи эх
It seemed that the replica of the Tower of Hope had appeared in Neph's Soul Sea, just like a replica of the Nameless Temple had appeared in his. Of course, there was no legion of silent shadows to surround it.
Гэхдээ үүнтэй төстэй зүйл энд бас байгаа болов уу гэж Санни сэжиглэв. Магадгүй долоон нар тэнгэрийн хаяаны цаагуур шургаж, нам гүм далайг шөнийн тэвэрт тушаавал хар тэнгэрийн хилэн дэвсгэр дээр тоо томшгүй олон од шатаж байхыг харах байх. Од бүр нь Нефийн тэмүүллээс урам авсан нэг нэг сүнсийг илэрхийлэх буй за.
Англи эх
Sunny suspected that there was something similar here, however. Perhaps if the seven suns rolled over the horizon, thrusting the calm ocean into the embrace of night, he would see countless stars burning on the velvet background of the black sky, each representing one of the souls inspired by Neph's longing.
Тэд яг одоо арлын захад зогсож, гэрлийн алтан далайг харж байлаа. Хар Зүүд ч бас энд, арлын нөгөө захад… маргад ногоон өвсийг тайван бэлчин зулгааж байв. Энэ дүр зураг Санниг нэлээд гайхшируулав. Учир нь тэрээр хүлгээ дайснуудынх нь цус гоожсон махнаас өөр юм идэж байхыг урьд нь огт харж байгаагүй юм.
Англи эх
They were currently standing at the edge of the island, looking over the golden ocean of light. Nightmare was also here, on the other side of the island… grazing on the emerald grass peacefully. The sight made Sunny feel quite bewildered, since he had never seen his steed eat anything except the bleeding flesh of his enemies before.
Зүүдний өвс ч бас тэр чинээ амттай байдаг юм болов уу.
Англи эх
Perhaps dream grass was just as tasty.
Харамсалтай нь Санни түүнийг энд удаан байлгаж чадахгүй. Хар Зүүдийг ажиглаж байгаа ангаас нь холдуулж авчирсан нь ч хангалттай эрсдэлтэй байлаа. Тэр араатныг арай чамай л нойронд аваачсан тул хараа хяналтгүй орхивол хэзээ ч сэрж мэднэ.
Англи эх
Sadly, Sunny could not keep him here for long. It was already risky enough to bring Nightmare away from his mark, which had barely been lulled into slumber and could awaken at any moment if left unattended.
Нефис түүн рүү хэдэн хором чимээгүй харснаа инээмсэглэв.
Англи эх
Nephis looked at him silently for a few moments, then smiled.
"Тэгэхээр… чи миний зүүдэлдэг эр болж таарах нь ээ, Сүүдрийн Эзэн."
Англи эх
"So… it seems that you are the man of my dreams, then, Lord Shadow."
Санни түүнд дэгжин бөхийв.
Англи эх
Sunny gave her an elegant bow.
"Намайг хүлээн авсаар л байвал, Хатагтай Чэйнжинг Стар. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг."
Англи эх
"As long as you'll have me, Lady Changing Star. It's an honor."
Бүсгүй уянгалаг хөхрөн инээгээд, дараа нь түүн рүү нухацтай харав.
Англи эх
She chuckled melodiously, then looked at him seriously.
"За, тэгэхээр би юу хийх ёстой юм бэ?"
Англи эх
"So, what do I need to do, then?"
Санни түүн рүү ойртон очиж, нэг гарыг нь зөөлөн атгаад өөрийн цээжин дээр тавив.
Англи эх
He walked closer to her, took one of her hands gently, and placed it on his chest.
Тэгээд Нефисийн нүд рүү эгцлэн харж, Санни хэлэв:
Англи эх
Then, looking Nephis in the eyes, Sunny said:
"Гуйя, галаасаа жаахан хуваалцаач."
Англи эх
"Please give me some of your fire."
Нефисийн царай үл ялиг өөрчлөгдсөн ч тэр Унтаа Чадвараа идэвхжүүлэв. Гар нь зөөлөн цагаан гэрлээр асч, Саннигийн биеэр гайхалтай дулаан тархав.
Англи эх
Nephis expression changed subtly, but then, she activated her Dormant Ability. Her hand ignited with a soft white radiance, and a wonderful warmth spread through Sunny's body.
Түүнтэй хамт бүсгүйн эрчмийн хүчирхэг урсгал ч дагаж ирэв.
Англи эх
And with it, a powerful torrent of her essence.
Түүний ард гурван сүүдэр нь газраас босож, түүнтэй яг адилхан хувилбарууд болон хувирав. Тэд тус бүр нэмэлт дөрвөн гар бий болгож, туяарах эрчмийн утаснуудыг нэхэж эхлэхэд бэлэн болов.
Англи эх
Behind him, his three shadows rose from the ground, turning into identical copies of him. Each manifested four additional hands, ready to start weaving strings of radiant essence.
Долоон нар тэднийг гэрэлт туяандаа умбуулав.
Англи эх
The seven suns bathed them in radiant light.
Бодит ертөнцөд хэлтэрхий болон бутарсан илд ясан дөшин дээр гялтганав. Тэр гэнэт бүдгэрч, цог очны хуй салхи болон нурж эхлэв… Дурсамж устахад яг ийм зүйл болдог.
Англи эх
In the real world, the shattered sword shimmered on the bone anvil. It suddenly became less substantial, collapsing into a whirlwind of sparks… that was what happened when a Memory was destroyed.
Гэвч энэ удаад Санни гэрлийн очнуудыг хоосонд замхран алга болохыг зөвшөөрсөнгүй.
Англи эх
However, this time, Sunny did not let the sparks of light dissipate into nothingness.
Харин ч тэр тэднийг шүүрэн барьж, урсгалыг нь өөрийн хүслээр чиглүүлэв.
Англи эх
Instead, he grasped them, directing their flow according to his will.
Тэр зуур тэрээр сүүдрийн гараа алга болж буй илдний дүрс рүү шургуулж, нэхээсийг нь нурахаас сэргийлэв.
Англи эх
At the same time, he thrust his shadow hands into the disappearing image of the sword, preventing its weave from collapsing.
Дахин бүтээхийн тулд эхлээд сүйтгэх хэрэгтэй.
Англи эх
One had to destroy first in order to rebuild.
Гэвч Санни Зүүдний Мэсийг алга болгомооргүй байлаа. Түүний алхан доор дахин төрөх зуур илдний мөн чанарыг хадгалж үлдэхийг хүсэв.
Англи эх
But Sunny did not want the Dream Blade gone. He wanted to retain its essence while being reborn under his hammer.
Түүний жинхэнэ бие Зүүдний Мэсийг оршихуй ба сүйрлийн хоорондох төлөвт барьж байх хооронд хувилгаан бие нь зуухан дахь ширүүн цагаан дөлийг сэвэн дэвэргэж, хайлуулах тогоог дээр нь тавив.
Англи эх
While his original body was keeping the Dream Blade in a state between existence and destruction, his avatar fanned the furious white flames burning in the furnace and placed the crucible on them.
Хайлш гаргахад шаардлагатай материалууд аль хэдийн дотор нь байлаа. Өвлийн Араатны мөс, адислагдсан төмөрлөгүүд болон бусад хэдэн зүйл.
Англи эх
The materials needed to create alloy were already inside, the ice of the Winter Beast, the blessed metals, and a few others.
Хийх ёстой бас нэг алхам үлджээ.
Англи эх
There was one more step to be made.
Хайлуулах тогооны дээр зогсох Санни хэсэг тээнэгэлзсэнээ өмнө нь цутгасан энгийн мөнгөн хутгаа дуудав. Гараа өргөн, царайгаа үрчийлгэн хутгаар алгаа зүсээд, цус гаргахыг өөртөө тушаав.
Англи эх
Standing above the crucible, Sunny hesitated for a moment, then summoned the simple silver knife he had forged earlier. Raising his hands, he grimaced and sliced his palm open with the knife, then willed himself to bleed.
Час улаан цусны урсгал хайлуулах тогоо руу асгаран удалгүй мөс болон хөлдөв.
Англи эх
A stream of crimson blood poured into the crucible, soon turning into ice.
Тогоо халахын хирээр тэр хайлж, улайссан хайлштай нийлэх болно.
Англи эх
As the crucible heated, it would melt, fusing with the incandescent alloy.
Ингэснээр илдний янз бүрийн бүрэлдэхүүнийг хооронд нь холбох уяа болох юм.
Англи эх
And thus, it would serve as the binding between the various elements of the sword.
Дурсамж бүтээхэд Уиверийн цуснаас илүү тохирох орц гэж байх болов уу?
Англи эх
Was there a more fitting ingredient to create a Memory than the blood of Weaver?
Санни сайн мэдэхгүй байлаа.
Англи эх
Sunny was not sure.
Тэр хэт олон ажилд нэгэн зэрэг анхаарлаа төвлөрүүлж байв.
Англи эх
He was concentrating on too many tasks at the same time.
Илдний биет савыг цутгах.
Англи эх
Forging the physical vessel of the sword.
Анхны ирийг хамгийн энгийн бүрэлдэхүүн хэсгүүд хүртэл задарсан ч бүрэн устаагүй төлөвт нь барьж байх.
Англи эх
Keeping the original blade in the state of being disassembled to its most basic elements, but not quite destroyed.
Нефийн зүүдэнд эрчмийн утаснуудыг нэхэх…
Англи эх
Weaving strings of essence in Neph's dream…
Ажил бүр нь хамаг анхаарлыг шаардаж байлаа.
Англи эх
Each task demanded utmost concentration.
Энэ дарамтыг тэр хэр удаан тэсэж чадах бол?
Англи эх
How long would he be able to endure this pressure?
Хөнөөгч мэсийг цутгаж дуусгах хүртэл тэсээсэй гэж л найдна.
Англи эх
Hopefully, long enough to finish forging the slaying blade.
Гэнэт алган дээрх зүсэлтээс нь зөөлөн цагаан гэрэл цацран, гүехэн шарх ул мөргүй алга болов.
Англи эх
Suddenly, a soft white radiance poured out of the cut on his palm, and the shallow wound disappeared without a trace.
Санни хормын төдий гайхахыг өөртөө зөвшөөрснөө, дахин ажилдаа төвлөрөв.
Англи эх
Sunny allowed himself to be surprised for a fraction of the moment, then concentrated on his task.
Уиверийн Зүүг дуудаад тэрээр Зүүдний Мэсийн нурж буй шившлэгийн нэхээс рүү гараа сунган, түүний ээдрээт хээнд шинэ утсыг болгоомжтойгоор нэхэн оруулав…
Англи эх
Summoning Weaver's Needle, he reached into the collapsing spellweave of the Dream Blade and carefully wove a new string into its intricate pattern…
Сэтгэгдлүүд
2055-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…