…Тэр үл үзэгдэн, чимээгүйхэн, ямар ч сануулгагүй ирэв.
Англи эх
…It came unseen, without sound, and without warning.
Эсвэл огт ирээгүй ч байж магадгүй.
Англи эх
Or maybe it had not come at all.
Илдний Цэргийн дайчид саарал хоосон орон зай руу илдээ чиглүүлсээр, үнсэн дундаас өөдөөс нь давхин ирэх жигшүүрт амьтдын бүүдгэр дүрсийг харахаас айн, бас харахыг хүсэн зогсож байлаа.
Англи эх
The warriors of the Sword Army were still aiming their swords into the grey void, fearing, hoping, to see vague silhouettes of abominable creatures rushing at them from the ash.
Гэвч өмнөх шигээ дайсны ор мөр ч алга.
Англи эх
But just like before, there was no sign of the enemy.
Харин Гилеадын хажууд зогсож байсан нэгэн хүлэг баатар хэсэг өмнө тэнд байсан ч… агшны дараа алга болчихов.
Англи эх
Instead, a knight standing by Gilead's side had been there a moment before… but a moment later, he was gone.
Тэр хүн хэзээ алга болсныг Гилеад анзаарсан ч үгүй. Зүүн гар талд нь хоосон зай үүссэнийг зүгээр л мэдэрч, толгойгоо эргүүлэхэд тэнд хэн ч байхгүйг харав.
Англи эх
Gilead had not even noticed when the man disappeared. He simply became aware of an empty space to his left, and saw that no one was standing there after turning his head.
…Толгойгоо буцааж эргүүлтэл баруун талд нь зогсож байсан хүлэг баатар ч бас алга болжээ.
Англи эх
…By the time he turned his head back, the knight who had been standing to his right was gone, too.
Саарал хоосонд дарагдсан хашгираан цуурайтаж, салхинд хийсэн одов. Энэ нь сураггүй болсон Мастеруудын хэн нэгний хашгираан биш, харин алга болсон хүмүүсийг анзаарч, айдсаа барьж дийлээгүй нөхдийнх нь нэгнийх байлаа.
Англи эх
A stifled scream echoed in the grey void, being carried away by the wind. It was not the scream of one of the missing Masters, instead, it was the scream of one of their comrades who had noticed the missing people, and could not contain his terror.
Гилеад түүнийг буруутгаж чадсангүй.
Англи эх
Gilead could not blame him.
Гурав дахь Хар Зүүдийг даван туулж, түүнээс хойш тоо томшгүй тулалдаанд орсон түүний хувьд ч энэ саарал тамд сэтгэл түгшиж, тайван бус, туйлын арчаагүй мэт санагдаж байв.
Англи эх
Even he, who had braved the Third Nightmare and countless battles since, felt disturbed and uneasy, utterly powerless in this grey hell.
Годгрэйвд газарт хэт ойртохын аюул ердөө энэ л байлаа. Салхи босоход доод тэнгисээс үнсний үүл дагуулж ирдэг… тэгээд үнс ертөнцийг хөшиг мэт бүрхэхэд доор оршдог амьтад ч бас гадарга руу гарч ирдэг аж.
Англи эх
This was the peril of getting too close to ground in Godgrave. When the wind rose, it carried clouds of ash from the sea below… and when the ash covered the world like a veil, beings who dwelled below rose to the surface, as well.
Тэр тулаан хичнээн аймшигтай байсан ч тэдэнтэй тулалдаанд нүүр тулахыг хүсэх байсан ч, час улаан ширэнгийн захад хүрсэн өдрөөс өнөөдрийг хүртэл тэр зовлонт дайсан ямар төрхтэйг хэн ч өнгөц ч харж амжаагүй юм.
Англи эх
He would have hoped to face them in battle, no matter how dire such a battle would be, but from the day they reached the edges of the scarlet jungle till today, no one had even glimpsed what the harrowing enemy looked like.
Эхэндээ тэд ширэнгээс мултарсандаа баярлаж байлаа. Час улаан халдвар асар том гуяны ясны доод хэсгээс яагаад зайлсхийдэг шалтгаантайг Гилеад зөвхөн хожим л ойлгосон.
Англи эх
They had been happy to escape the jungle at first. It was only later that Gilead realized that there was a reason why the scarlet infestation kept away from the lower reaches of the titanic femur.
Учир нь тэнд Үнсэн Тэнгис хэтэрхий ойр байсан… одоо тэд ч мөн адил ойрхон болчихжээ.
Англи эх
Because it was too close to the Sea of Ash… and they were too, now.
Уур хилэн, гомдол дүүрэн Гилеад өөрийн хийж чадах цорын ганц зүйлийг хийв, үнсийг үргэлжлүүлэн ажиглаж, чадах чинээгээрээ сэрэмжтэй байх.
Англи эх
Feeling angry and resentful, Gilead did the only thing he could do, continue to study the ash and remain as vigilant as he could.
…Салхи намдаж, үнсний үүл сарниад, наранд цайрсан ясны уудам тал дахин ил гарах үед түүний цэргүүдийн тал нь л үлдсэн байлаа. Валор овгийн эрэлхэг Хүлэг Баатрууд, үлдсэн нь, газар дээр зүгээр л унжиж суусан бөгөөд царай нь сүнс мэт цонхийжээ.
Англи эх
…By the time the winds died down and the clouds of ash dissipated, revealing the vast expanse of sun-bleached bone once more, only half of his soldiers remained. The valiant Knights of Valor, those of them who remained, simply slumped on the ground, their faces so pale that they resembled ghosts.
Үнс шиг цайвар.
Англи эх
Ashen.
Гилеад Хувирлын Чадвараа буцаан хураагаад, амьд үлдсэн хүмүүсийг тоолж, нөхдийнхөө хэн нь алга болсныг тэмдэглэн, хэсэг хөдөлгөөнгүй зогсов.
Англи эх
Gilead dismissed his Transformation Ability and remained motionless for a while, counting the survivors and noting which of his comrades were gone.
Үхсэн байгаасай… эс бөгөөс хамаагүй аймшигтай хувь заяанд зовохоор заяагдсан байж ч магадгүй.
Англи эх
Hopefully, dead… or maybe doomed to suffer a much more terrifying fate.
Түүнийг алга болсон хүмүүсийг тоолж байх үед шүхэртэй эмэгтэй дахин дөхөж ирэв. Нүүр нь сэрүүн сүүдэрт нуугдсан байлаа.
Англи эх
It was while he was counting the vanished that the woman with the parasol approached him once more, her face resting in the cool shadow.
Ногоон нүд нь хүйтэн бөгөөд гунигтай.
Англи эх
Her green eyes were cold and somber.
"Энэ хувь нь шийдэгдчихсэн аян замаа орхих талаар дахин бодож үзэв үү, Ноён Гилеад?"
Англи эх
"Have you reconsidered abandoning this doomed expedition, Sir Gilead?"
Тэр түүн рүү хэсэг ширтсэнээ толгой сэгсрэв.
Англи эх
He stared at her for a few moments, then shook his head.
Эмэгтэй инээв.
Англи эх
She laughed.
Хэсэг хугацааны дараа тэр асуув:
Англи эх
After a while, she asked:
"...Энэ таны Согог байгаа биз дээ?"
Англи эх
"...It's your Flaw, isn't it?"
Тэр зүгээр л хөмсгөө өргөв.
Англи эх
He simply raised an eyebrow.
"Яг юу гэж хэлэх гээд байна?"
Англи эх
"What exactly do you mean?"
Эмэгтэй түүнийг хүйтнээр ажиглав.
Англи эх
She studied him coldly.
"Таны ямар ч хүчинд нугардаггүй үнэнч зан. Энэ таны Согогийн үр дүн, тийм үү? Хааныг болон түүний гэр бүлийг тэгтлээ жигшдэг атлаа түүнд ийм үнэнчээр зүтгэдгийн шалтгаан тэр биз."
Англи эх
"Your indomitable loyalty. It is a result of your Flaw, right? That is why you serve the King so faithfully, despite despising him and his family so much."
Гилеад үл мэдэг инээмсэглээд өөр тийш харав.
Англи эх
Gilead smiled faintly and looked away.
Хэсэг хугацааны дараа тэр санаа алдав.
Англи эх
After a while, he sighed.
"Та нар… бүгд адилхан юм даа."
Англи эх
"You people… are all the same."
Шүхэртэй эмэгтэй хөмсгөө өргөв.
Англи эх
The woman with the parasol raised an eyebrow.
"Тийм гэж үү?"
Англи эх
"Oh?"
Тэр толгой дохив.
Англи эх
He nodded.
"Өөр сонголтгүйгээс өөр шалтгаанаар хүн тангарагтаа үнэнч байдаг ертөнцийг та нарын хэн нь ч төсөөлж чадахгүй. Тийм ээ… би Хаанд үнэнч. Тийм ээ, цаг өнгөрөхийн хэрээр үнэнчээр зүтгэдэг хүндээ дургүйцэх болсон. Гэхдээ үгүй, миний Согог үүнд ямар ч хамаагүй."
Англи эх
"None of you can imagine a world where a man stays loyal to his oaths for any reason other than having no other choice. Yes… I am loyal to the King. And yes, I have come to resent the man I am loyal to, after a while. But no, my Flaw has nothing to do with it."
Инээмсэглэл нь арилж, Гилеад эмэгтэй рүү эргэн, гунигт төрхөөр харав.
Англи эх
Losing the smile, Gilead turned to the woman and looked at her with a somber expression.
"Энэ бол зүгээр л миний сонголт. Энэ аймшигт ертөнцөд бидний захирч чадах зүйл цөөхөн, бид төрөхөө сонгодоггүй, амьдралаа сонгодоггүй, үхлээ ч бараг сонгож чаддаггүй. Гэхдээ зөвхөн бидний л хийж чадах зарим сонголт байсаар л байна. Эрт дээр үед би Валор овгийн хүлэг баатар болохыг сонгосон. Бүх юм ердөө л энэ, тиймээс л би Хаанд үнэнч байдаг юм."
Англи эх
"It is simply my choice. There are few things in this terrible world we can control, we do not choose our births, we do not choose our lives, and we rarely get to choose our deaths either. But there are still some choices that only we can make. A long time ago, I chose to be a knight of Clan Valor. That is all there is, and that is why I am loyal to the King."
Эмэгтэй түүнийг үл мэдэг эргэлзэнгүй ажиглав.
Англи эх
The woman studied him with a hint of confusion.
"Хаан үнэнч байх ёсгүй хүн байсан ч гэсэн үү?"
Англи эх
"Even if the King is not worth being loyal to?"
Гилеад хөмсгөө зангидав.
Англи эх
Gilead frowned.
Тэр яагаад ингэтлээ… зоримог байгаа юм бол? Харьяат овгуудын Өв Залгамжлагчид Валор овгийн гишүүд, түшмэдийг бодвол хаан ширээнд үргэлж бага үнэнч байсаар ирсэн нь үнэн, гэсэн ч тэд хэргийн төлөө хангалттай тууштай, үнэнч байсан. Хамгийн гол нь тэдэнд үнэнч байхаас өөр сонголт ердөөсөө байгаагүй.
Англи эх
Why was she being so… bold? The Legacies from the vassal clans had always been less loyal to the throne than the members and retainers of Clan Valor were, true, but still, they were sufficiently steadfast and devoted to the cause. More importantly than that, they simply had no choice but to be loyal.
Учир нь Тусгаар Эзнийг хэн ч ялж чадахгүй.
Англи эх
Because no one could defeat a Sovereign.
Юу өөрчлөгдчихөв?
Англи эх
What had changed?
Дайны дарамт, нэмэгдсээр буй хохирол бардам Өв Залгамжлагчдад хүртэл нөлөөлж эхэлсэн хэрэг үү? Эсвэл энэ Өв Залгамжлагч л угаасаа ийм увайгүй юм болов уу?
Англи эх
Was the pressure of the war and the mounting losses getting even to the proud Legacies? Or was this particular Legacy simply that impudent by nature?
Эцэст нь тэр мөрөө хавчив.
Англи эх
Eventually, he shrugged.
"Хааны зан чанар миний үнэнч байдалд ямар хамаатай юм бэ? Энэ бол түүний биш, миний үнэнч байдал. Тангараг өргөсөн нь тэр биш, би. Хэрвээ амлалтдаа үнэнч байх эсэх нь хожим түүнийгээ сахих тухай ямар сэтгэгдэлтэй болохоос хамаардаг бол хүний үгэнд төдийлөн үнэ цэнэ үлдэхгүй биз дээ?"
Англи эх
"What does the King's character have to do with me being loyal? It's my loyalty, not his. I am the one who gave an oath, not him. If being true to a promise was predicated on how one felt about keeping it further down the road, then there wouldn't be much worth to one's word, would there?"
Эмэгтэй түүнийг хэсэг ажигласнаа санаа алдаж, толгой сэгсрэв.
Англи эх
The woman studied him for a while, then sighed and shook her head.
"Тийм ээ... та бол баатарлаг ёсны дүр төрх юм, Ноён Гилеад. Язгууртан чанар, буянт зан нь ямар ч зэмлэлээс ангид хүлэг баатар. Миний чин сэтгэлийн хүндэтгэл, бахдлыг хүлээн авна уу. Гэлээ ч бусад бид яах вэ? Хааны тушаалаар үхэл рүүгээ баяртайгаар алхахад бэлэн бол яахав. Гэхдээ биднийг заавал хамт чирэх ёстой юм уу?"
Англи эх
"Yes... you are an icon of chivalry, Sir Gilead. A knight of whose nobility and virtue are beyond reproach. Do accept my ardent reverence and admiration. Still, what about the rest of us? It is fine if you are willing to march happily to your demise on the King's order. But must you drag us with you?"
Гилеад түүн рүү хэсэг чимээгүй ширтэв.
Англи эх
Gilead stared at her silently for a few moments.
Тэгснээ инээмсэглэв.
Англи эх
Then, he smiled.
"Юу яриад байгаа юм бэ? Мэдээж ёстой. Учир нь…"
Англи эх
"What are you talking about? Of course, I must. I mean…"
Тэр урагш зүг гараа даллаад, хайхрамжгүйхэн нэмж хэлэв:
Англи эх
He waved his hand south and added nonchalantly:
"Илдний Эзэмшилд нэгийг эзэмшчихсэн болохоор Хэрмийг би өөрөө эзэлж чадахгүй. Тэгэхээр миний оронд үүнийг хийх дор хаяж нэг Гэгээнтэн амьд үлдэх хэрэгтэй."
Англи эх
"I can't claim the Citadel myself, since I already have one in the Sword Domain. So, I need at least one other Saint to stay alive and do it for me."
Эмэгтэй түүн рүү огтхон ч баярлаж хөгжилдөөгүй харав.
Англи эх
She looked at him, not amused.
"Хошигнож байгаа биз дээ."
Англи эх
"Surely, you jest."
Гилеад хөхрөн инээгээд эргэв.
Англи эх
Giland chuckled and turned away.
"Хошигнол гэвэл Хөгшин Жестийнх л ажил. Ривергэйт сүйрсэн болохоор тэр ч болох л байлаа. Харамсалтай нь тэр энд алга. Харин бид байна, тиймээс… салхи дахин босохоос өмнө хөдөлцгөөе."
Англи эх
"Old Jest would do, considering that Rivergate was destroyed. Sadly, he is not here. But we are, so… let's get moving before the wind picks up again."
Эмэгтэй санаа алдаад шүхэр доороо нуугдан, амандаа ямар нэг юм бувтнав.
Англи эх
The woman sighed and hid under her parasol, mumbling something under her breath.
Сэтгэл нь донсолсон хүлэг баатрууд газраас босов.
Англи эх
The rattled knights rose from the ground.
Нэг минутын дараа эзлэн түрэмгийлэх хүчний үлдэгдэл урагшаа замаа үргэлжлүүлэв.
Англи эх
A minute later, the remains of the conquest force continued on their way south.
Сэтгэгдлүүд
2068-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…